#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.24.18 5:37 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 686 posts ]  Go to page Previous 122 23 24 25 26 27 Next
Author Message
PostPosted: Dec.20.16 10:51 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1529
Location: Narnii aimagt
Daraagiin ajild ortl mongogui bh ene hugatsaand l gereesee hoogdchih gee dbn shd Ene odoo tegwel minii archaaguigiin buruu yum bn ldoo

Sent from my SHV-E210K using Асуулт Самбар mobile app

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Dec.20.16 10:54 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1529
Location: Narnii aimagt
pcd wrote:
Чамайг ямар ч шийд гаргасан дөрвөн мөчөө хоёр хөхтэйгээ өргөөп дэмжинэ ээ. Эцсийн эцэст бид нарын хэн нь ч чамайг салаад яахад гарыг чинь атгахгүй халуун шоколад өгөхгүй, шөнө энхрийлж хэвтэхгүй, бохирдуулсан аяга шанагыг чинь угаахгүй. Гэхдээ айлын амьдралд хошуу дүрээд байгаагынхаа зүгээс хэлэхэд өөрөөс нь илүү цалинтай ажилд ороод, авсан цалингаараа сайхан цуйван сэгсрээд нөхрийхөө магнайг илээд, аанхаан миний хөгшний зөв гээд хошгируулаад сууж байхдаа таарсан нөхөр байна гэж боджийна.
Би бол хамт нэг амьдарч л байвал хөлд тээглэсэн хог хамаад өлсвөл эр эм гэхгүй гараа хөдөлгөж хоолоо идээд, хувийн орон зайг нь хүндэлсэн, тоглоомоо жаахан хэтрүүлж шоглочих гээд байдаг авгай болох байх гэж бодоод байдийшд. амьдрал авч явахын хувьд эр эмгүй л зүтгэдэг. Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эмэгтэйг юу ч хийсэнгүй гэж хэлдэг нөхөрт салаавч өг. Ар гэрээ авч явахын тулд өдөр бүр орой шөнө болтол суудаг эр хүнийг гэр бүлдээ анхаарсангүй гэж хэлж байгаа эхнэрт салаавч өг. Ялгаагүй л арав эсвэл хорин жилийн дараа нэг нь өвдөөд хэвтэхэд тэр битгий үгнүүд оройд орно. Би ганц бие учраас энэ постыг бас алгасч болно хихи.
Эрүүл байх л чухал гэж боддийшд ер нь. :razz:

Goe shuu asaalttai tankaa

Sent from my SHV-E210K using Асуулт Самбар mobile app

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Dec.20.16 10:55 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18410
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ингэхэд ямар мэргэжилтэй билээ?

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Dec.20.16 10:57 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1529
Location: Narnii aimagt
Yapon helnii orchuulagch marketingiin manager gedeg hoer mergejiltei

Sent from my SHV-E210K using Асуулт Самбар mobile app

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Dec.20.16 11:01 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18410
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Аан. Сая японы эдийн засгийн яамны дарга нар ирэхэд орчуулагч гээд нэг хүүхний оронд чи очихгүй дээ. Ирэх 2 сард дахиад ирнэ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Dec.20.16 11:02 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18410
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Апу хк ажилд авна гэсэн зар яваад байна лээ үзээрэй

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Dec.20.16 5:44 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1529
Location: Narnii aimagt
Goe ajil sanal bolgosxond bayrlaloaa Applicationee yawuulaad uzne ee

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Dec.21.16 11:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6536
Ёо нь ажилд авна гэсэн зар хаа сайгүй бна лээ. Одоо тогтвор суурьшилаа бодоод том л байгууллага бараадсан нь дээр бх. Апу тм ч сайн хүнээ хөгжүүлдэг газар биш ээ. Mcs ийн аль ч.компани хүнээ маш сайн хөгжүүлдэг, зарьер өсөх боломжтой гд давуу тал олон шүү.

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
PostPosted: Dec.21.16 2:48 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10673
Location: Диваажинд
Бажаг би мундаг бүсгүй гэж боддог шүү. Астридын хэлсэн шиг томхон газар орсон нь дээрээ.
Хэний манаагүй ажлаа солих хүсэлтэй л байна. Хөрөнгө мөнгө нь байдаг бол хувиараа л ажилламаар шиг байна доо

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Dec.21.16 5:31 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Sep.15.15 11:13 am
Posts: 52
http://biznetwork.mn/job/show?id=83872 Моност нэг ийм төслийн менежерийн орон тоо зарлацан л байна.


Top
   
PostPosted: Jan.06.17 3:03 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1529
Location: Narnii aimagt
Шармиак нь байна аа Та хэд минь онд тарган тавтай оров уу? Хахаха. Би бол хэтэрхий их тарга тэвээрэг авснаасаа болоод хувцсандаа багтахаа байгаад валаржаагаа хүн байна. Тэгээд өнөөдрөөс корсетээ зүүж эхэллээ. Ажил төрлийн хувьд ажилгүй хэвээрээ. Гэхдээ сэтгэлийн их амар амгаланг олсоон хахаха. Нөхөр битоёр яажыын гэж санаа зовжийно уу. Санаа зоволтгүй ээ. Өөрийгөө золиослох хэмжээний тийм хүчтэй дурлалтай учраагүй цагт би нөхрөөсөө салахгүй байхаар шийдсэн. Тийм дурлал ирэхгүй ч байж болно. Гэхдээ одоо л өөрийгөө нас биед хүрсэн хүн гэж мэдэрч эхэлжийна\30 гарсан хойноо ухаардаг насс\. Гэр бүл зохионо гэдэг дан ганц хайр сэтгэлийн асуудал биш давхар хариуцлага яригдана гэдгийг маш сайн ойлгосон. Би хэдийгээр анх сэтгэл хөдлөлдөө автаад хүнтэй суусан ч, одоо надад элэг бүтэн амьдрал гэдэг чухал хариуцлага ирсэн тул энэ амьдралаа тийм ч хямдхан сүйрүүлчиж болохгүй гэдгийг ухаарсан. Цаашдаа ч би хүнд дурлахыг үгүйсгэхгүй. Учир нь би их сэтгэл хөдлөлтэй, амархан дурладаг бас нэг хүнээс дороо уйддаг зантай хөөн. Гэхдээ дурлал бол амьдрал биш юм. Хүчтэй дурлал хэзээ нэгэн цагт унтарч л таараа. Тэр үед сүйрүүлсэн гэр бүл, зүрх нь шархалсан охиныхоо царайг харж гэмшиж суух уу. Үгүй ээ, би охиноо бодоод ирээдүйд ирэх өөр хэдэн ч энжел байгаам билээ, хэзээ ч салж чадахгүй юм байна. Зүгээр л тэр үед алдаа хийсэн гэмээ ухаараад амьдарсан нь дээр байх. Миний хань бол үнэхээр сайн эцэг, сайн хань, найдвартай түшиг минь. Гэхдээ бидний гал халуун үе эргэж хэзээ ч ирэхгүй. Үүнийг л амьдралд тавтай морил гэх байх.

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Jan.06.17 3:38 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1529
Location: Narnii aimagt
Нээрээ би со драмад донтсон гээд урд нь ярьжээлуу. Саяхан нэг кино үзлээ. Үнэхээр сэтгэлийн чавхдас чичрүүлээд хаялаа тэр муу кино. Нууц амрагийн тухай. Ёс зүйгүй муу муухай, мораль ярихаа энэ удаа түр хойш тавиад, зүгээр л тэдний мэдэрсэн мэдрэмжийг амтлахыг хүслээ. Урлагийн сургуулийн хүмүүнлэгийн сангаар дамжуулж мөнгө угаадаг баян элит гэр бүлийн хамаг бохир ажлыг гүйцэтгэдэг О Хэвон гэгч 40 настай эмэгтэй бол нас тогтсон, гэр бүлтэй, гэхдээ хүүхэдгүй, кареер хөөсөн эмэгтэй. Хийж гүйцэтгэж буй ажлыг нь харахад маш ухаантай, хашир, буурьтай эмэгтэй. Гэтэл бурханаас заяасан төгөлдөр хуур тоглох авьяастай боловч өөрийгөө мэдэхгүй хар бор ажил хийн даруухан амьдарч байсан, цэл залуу 20 настай хүү О Хэвоний амьдралд орж ирснээр бүх юм орвонгоороо эргэнэ. Хүү Хэвонийг анх хараад маш хүчтэй, гүн гүнзгий дурладаг. Нөхөртэйгөө цуг унтахаа байтлаа бэлгийн амьдрал нь унтарсан Хэвон өдий насанд ийм дурлал ирнэ гэж төсөөлөө ч гүй байв.

За энэ бол агуулга нь. Энэ киноноос мэдэрсэн мэдрэмжээ бичье. Нэгт хүүгийн дүрд тоглосон Юү Аин гэдэг жүжигчинг магтахгүй байхын арга алга. Эв хавгүй том биетэй, хүнтэй эвтэйхэн ярьж чаддаггүй, дуугай хэрнээ төгөлдөр хуурын ард суухаараа төгөлдөр хуурын даралтаар өөрийгөө илэрхийлж, хэнээс ч хамааралгүй эрх чөлөөтэй шувуу шиг болдог И Сүнжэ хүүгийн дүрийг үнэхээр, бүүр сэтгэлд тултал гаргаж чадсанд нь талархаад баршгүй. Анх Хэвонтой хамт төгөлдөр хуур тоглохдоо хүчтэй дур тавилтыг мэдэрсэн тэр л их сэтгэлийн хөдлөл уг дүрийг улам үнэ цэнэтэй болгож байгаам. И Хэвоны дүрд тоглосон Ким Хи Э бол үнэхээр заягдсан жүжигчин бөгөөд үйл явдлыг маш сайн хурцалж өгдөг. За тэгээд тэр хоёрын ямар ч хиймэл хүчилсэн зүйлгүй жүжиглэлт \заримдаа бараг энэ 2-г жинхэнээсээ бие биедээ татагдаад байна уу гэж бодохоор\, эмоцоо гаргаж байгаа байдал, мундаг найруулга, мундаг зохиол, ньюансаа мэдэрсэн зураг авалт, дээрээс нь нэмээд мэдрэмжтэй хөгжим энэ драмыг тэр чигт нь сонгодог бүтээл болгож чадлаа. Би төгөлдөр хуурых нь аязуудыг сонсоод л сэтгэл хөдөлсөн. Классик хөгжимд тэгтлээ татагдаж байгаагүй. Одоо бол төгөлдөр хууранд дуртай болсон. Холливүүдын супер баатруудтай кино бол зүгээр л хажууд нь насанд хүрсэн банди нарын зугаа. Энэ бол эротик кино биш шүү. Ойрд ажилгүй хэвтээд, олон кино үзсэн ч энэ л кино миний сэтгэлийг хамгийн их донсолгож чадлаа. Монгол жүжигчид минь дүрдээ маш сайн орж уусаж,сэтгэлээсээ тогловол ямар ч сэдэвтэй кино амилаад л ирнэ. Одоогоор би монгол киноноос ийм мэдрэмж авч чадахгүй л байна. Гэхдээ манай жүжигчид удахгүй мундаг болох байхөө.
За энд хүрээд өндөрлөе дөө. Толгой дотор бичмээр олон санаа эргэлдэж байсан ч мойног хуруу минь кириллээр их удаан шивдэг болохоор ихэнхийг нь шивэх явцдаа мартчихынмаа чааваас.



_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Jan.06.17 4:02 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1529
Location: Narnii aimagt
Бэлэн Борын сэдвээр шагайгаад золтой л элэг зүрхээр явцангүй хэхэхэ бурхан минь. Яацан хүн гэхээр ийм амархан бодлогыг бодож чадахгүй толгой нь эргээд 4 хуудас топик болгочдог байна аа. Монголд Бэлэн бор, Бэлтэй цулцгарууд ховор байгаасай л гэж залбиръя даа.

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Jan.07.17 11:27 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7739
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
bajamun wrote:
Бэлэн Борын сэдвээр шагайгаад золтой л элэг зүрхээр явцангүй хэхэхэ бурхан минь. Яацан хүн гэхээр ийм амархан бодлогыг бодож чадахгүй толгой нь эргээд 4 хуудас топик болгочдог байна аа. Монголд Бэлэн бор, Бэлтэй цулцгарууд ховор байгаасай л гэж залбиръя даа.

xaxaxaxa :mrgreen:

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Jan.10.17 3:06 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1529
Location: Narnii aimagt
Хүйтэн жавар тачигнасан, угаартай өдрийн мэнд. Өнөөдөр гэртэй байнга суудаг хүн чинь гэнэт аймаар эмороод л гарч зугаалахаар шийдэв ээ. Мөнгөгүй хүн чинь яахуу гараад л алхчихлаа. Төгөлдөр хуурын аяз сонсоод, лаг амьдралын утга учир бодоостой явжийтал охиныхоо татварыг байнга орж авдаг түцийг маань ачиж байдаг байгаа. 80 цагдаа ирцэн ТВ бичлэг энэтэр хийцэн. Эзэд нь ТҮЦээ амь биеэрээ хамгаалцан. Өнөө эморч явсан хүн чинь гэнэт уур хүрдэг байшд. Балиар энэ намын тэмцлээс болоод нэгнийхээ хийснийг нөгөө нь яах гэж үгүйсгэж байдын энчодоо. Үүл даргын үед төмрийн сэг байсан хэдэн түцийг харин ч өнгө оруулаад мухлагархуу юм болгож өгсөн. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй энэ шийдвэр надад лав таалагдаж байсан. Гэтэл өнөө хэдэн мухлагийг дахиад ачиж энэтэр. Энийг ажиллуулж хоолоо олж иддэг айлуудыг үх гэж байгаамуу хаашаан. Тэртээ тэргүй ядуу байгаа ард түмнээ яасан мөлжиж ханадаггүйм. Хотын өнгө үзэмж гутаалаа л гэнэ. Тэр tall funny bedsт ч гэсэн гудамжны худалдаа зөндөө л байдаг ш д. Солонгосоор л дүүрэн гялгар уутан майхантай уушийн газрууд байлаа гээд хотын удирдлага нь хааж сүр бадруулжийна уу. Үгүй шд. Японоор дүүрэн тэргэнцэртэй гоймонгийн худалдаа байдаг. Хаахгүй л байнадаг. Ийм хэрэггүй юманд өндөр үнэтэй кран авчирч, ачиж шоудаж байхаар утаа багасгах талаар бодмоор юм. Саяхан манай эгчийн ажлын залуу Герман явахад тэндхийн хүмүүс чамаас хонь, шорлог 2 үнэртжийнэ гэсэн гэнэлээ. 7 хоноход арилаагүй гэсэн шүү. Бүүр нэг манан будан дундаа амьдраад сурцан хүмүүс юм аа бид.
Гэснээс гадаа яаамар аййййммар хүйтрээ вэ. Энэ хавиараа пешкомдсон чинь бөгс бөөр, хаа гуяа хөлдөөгөөд ороод ирлээ базарвааний хум пад.
За гамбиртай шөл хийж иддиймүүдөө.

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Jan.11.17 1:41 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2355
Location: Musée du Louvre
ene hotiin darga hiij bgaa huduugiin ork-d uhsen atsniihan hotiin uzemj ntr gesn yum medhev de amidrah gej ydaj bgaa muu jiriin arduudiig l booj bgaa biz bas neg zuvshuurul, shine tuts ntr hiij shahah geeed

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Jan.11.17 12:24 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1529
Location: Narnii aimagt
Яг тэгжаагаа гэхдээ манай түцнийхэн түцээ баатарлагаар хамгаалж ачуулаагүй үлдээсэн байна лээ. Өглөө байрандаа байгаагий нь хараад баярлаад бараг л уйлах гэжийшд.

Sent from my SHV-E210K using Асуулт Самбар mobile app

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Jan.11.17 12:27 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1529
Location: Narnii aimagt
Бага байхад тараг уусан аягаа долоохоос залхуураад эмээгийн нүдийг хариулж байгаад сэмээрхэн угаачдаг байжүүлээ. Тэгтэл өнөөдөр тараг уусан аягаа долоохгүй л бол санаа амардаггүй бүгдий нь цэмцийтэл долоогоод аймар тайвширлаа шд. Нас нэмэгдэхийн хэрээр жоохон юманд л баясдаг болохым доо чааөөссс

Sent from my SHV-E210K using Асуулт Самбар mobile app

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Jan.12.17 12:28 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1529
Location: Narnii aimagt
Medremjee bainga hurtslahgui bol Priusiin boss Amidralogid baysdag tsag ireh vii dee Lalaland Uzmeer bn

Sent from my SHV-E210K using Асуулт Самбар mobile app

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Jan.12.17 1:49 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1529
Location: Narnii aimagt
Монголын урдаа барьдаг ганц эмэгтэй уулчин \нэрийг нь мартцөөн энэ шүүрэн шанага шиг толгой биш олгой\ саяхан 7 дахь ноён оргилоо авч, Seven summits-ийг эзэмшдэг монголын анхны уулчин боллоо. Улсаас нэг төгрөгний дэмжлэг байхгүй, бор зүрхээрээ ивээн тэтгэгч хайж, хүсэл мөрөөдлийхөө төлөө тууштай явдаг энэ эмэгтэйгээр бахархахгүй байхын аргагүй. Энэ хүн 30 гартлаа төрийн байгууллагад ажиллаж, энгийн эмэгтэйн амьдралаар л амьдарч явж. Гэхдээ зүрхэндээ тээсэн хүсэл мөрөөдлөө мартаагүй байж. Тэгээд л хэт оройтохоос нь өмнө сэтгэл зүрхээ сонсон, амьдралаа цоо шинээр эхлүүлжээ. Хүн 30 насны босгон дээр туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн харж, цаашдаа хэрхэн амьдрах вэ? гэж нэг боддог бололтой. Надад ч бас ийм үе ирээд байх шиг байна. 30 насны босгон дээр би юу хийж бүтээв?
Хоёр Их сургууль бакалавраар төгсжээ. Гэр бүлтэй болж, нэг хөөрхөн зулзагатай болсон байна. Мэргэжлээрээ худлаа үнэн 3 жил орчим ажилласан байна.
Гэтэл 30 нас хүрэхэд хэдхэн сар дутуу байхад би гэж кармандаа сохор зоосгүй, багадаа мөрөөддөг байсан бүх хүсэл нь огт биелээгүй, гэрийн мухар сахисан цулцайсан шар авгай өөдөөс минь хараад сууж байх юм.
Миний зохиолч, түүхч, археологч, сэтгүүлч болох мөрөөдөл огтоос биелээгүй, би биелүүлье гэж хичээгээ ч гүй байх юм. Бүүр аймшигтай залхуу, хулчгар арчаагүй , өнөө маргаашийн хоолноос өөр юм боддоггүй хүн болж хувирсан байх юм.
Нөхөр маань 30 хүрээд бодол өөрчлөгддөг гэж хэлж байсан. Үнэхээр ирээдүй үр хүүхдээ бодсон ч тэр, бас ганц амьдрах амьдралын сүүлийн хагаст ямар хүн байх нь одоо миний гарт шийдвэрээ хүлээгээд байж байна.

Би яавал дээр вэ?

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Jan.12.17 4:08 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18784
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
чи ч намайгаа бодвол үржээд амжсан хүн шүү дээ,
би яг л байдагтаа

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Jan.13.17 12:41 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1529
Location: Narnii aimagt
Манай ээжүүдийн групп дээр багадаа дуудуулдаг байсан хочоо ярилцацгааж байна. Гэтэл би чинь тоо томшгүй олон хочтой хүн байна шд. Учир шалтгаанаар нь эрэмбэлэн бичвээс:
- Гэдсэнд байхад ээж намайг хүү гэж бодсон учир Ваня хүү гэж дууддаг байж.
- Төрмөгц аав надад Онжиго шар мамбуу гэдэг нэр хайрлажээ.
- Хэлд орох гээд жав жув гээд хэлээ бултагануулж явахад өвөө маань энэ их хэрүүлч хүүхэд болно, хэл нь булталзаад байна гээд Хэрүүлч шар гэдэг хоч өгжээ.
- Цэцэрлэгт ороод нэг өдөр оргож яваад мэргэжилтний 20-ийн буудлаас баригдаад Оргодол шар гөлөг гэдэг хочийг ангийн багшаасаа хүртсэн байна.
- 6 настайдаа Киевт хэсэг зуур амьдрах үед намайг хардаг байсан, насаараа хүүхэд гаргаагүй сайхан сэтгэлт Лида эмээ намайг Ласточка моя гэж дууддаг байлаа. Охиноо үлдээгээд явчих охиныг чинь сайн өсгөнө. 18 хүрэхээр нь ирээд аваарай гэж ээжээс минь мөн ч их гуйсан юм гэсэн. Мэдээж ээж эрх шар охиноо юу гэж өгөхөв дээ. Үнэн гоё хоол хийдэг эмээ байсан санагдана. Хэрэв тэр үед би тэнд үлдсэн бол юун ингэж бичээд суух. Монгол хэл мэдэхгүй оросоор ярьдаг, нэг шар юмтай суучихсан эрлийз хүүхэдтэй болчихсон байх болов уу.
- Сургуульд орохоосоо өмнө уншиж сураад түүнээс хойш номтой салшгүй чин үнэнчээр нөхөрлөж яваагийн үр дүнд Номын цагаан солиот гэдэг хочтой болсон байна.
- Хөнжил дотроо нууцаар гар чийдэнгийн гэрэлд ном уншсаар байгаад хараа нь муудаад 4-р ангиасаа шил зүүсний гавьягаар 4 нүдэт гэдэг цол авсан байна.
- Ангийхаа банди нарыг хичээлээ таслаад ПиСидэж яваагий нь багшдаа ховлоод коммунист, Маогийн үр сад гэдэг нэр авсан.
- Эмээтэйгээ өссөн болохоор сүүтэй цайнд нугасгүй дуртай, цай нь холдохоор толгой нь өвддөг байсан тул Шар чавка гэдэг хочтой байлаа.
- Оюутан болоод явган аялалаар явахдаа анх удаа вино ууж үзээд согтоод багш нартаа баригдаад хурлаар ортол дээд курсын ах Хүчит хар гэдэг хоч өгсөн. Ямар учиртайм гэсэн хар хүрээтэй шил зүүдэг номхон ноомой номын амьтан гэж бодож байтал архи ууж согтууран танхайрсан тул ийм нэр хайрласан аж.
- Гэрийхэндээ гар хурууны үзүүрт байнга зарагддаг байсан тул Зараалын морь
- Нэртэй минь холбоод Цолмон цоохор унага
- Японд байхад нэг танил маань хамаргүйм байна шд гээд Нармиак, Наримгар шар
- Оюутан байхдаа өлссөөр байгаад тураад Ууцан дундуураа тасархай баатар
- Би асуултад бүртгүүлэх гээд өөртөө Бажамүн гэдэг нэр тус тус хайрлажээ. Заримыг нь сайн санахгүй байна. Та нарт багадаа дуудуулдаг байсан өвөрмөц түүхтэй сонин содон хоч байдаг уу?

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Jan.29.17 1:04 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1529
Location: Narnii aimagt
Нармиак нь ажилд орохоор боловшд. Юу гэхээр мэргэжлээсээ тэс хөндлөн оффисын туслах ажилтан хийхээр боллоо гэж. Учир шалтгаан гэвээс, нэгд японы хөрөнгө оруулалттай газар, хоёрт ажлын цаг 10-17 цагийн хооронд учир зулзагаа цэцэнд нь өгч авахад үнээрийн амар, гутгаарт энэ эдийн засгийн хүнд хэцүү нөхцөлд маркетингд ажиллах нь ихэд хүндрэлтэй болсон, хөгширч таргалаад лазантрий туссан учир гадуур гүйж гуйлга гуйхаас халширдаг болсон, дөтгөөрт Сэнтрал Таавар гэдэг сүркий газар оффис байрладаг тул байршил таалагдсан, тавдугаарт гэж байхгүйм байнаа. За энэ кэдэн шалтгаанаас болоод уг газрыг сонгохоор шийдлээ. Одоо харин гэртээ гиюүрч зомбирсоор байгаад хүн амьтны бараа харахаар бишүүрхээд байдаг болцон байна. Бишүүрхэхээрээ би чинь мангар нэрэлхүү болчдымоо чааваас. Нэг хэсэг нэрэлхээд нэрээ цаасан дээр бичээд идээд сууж магадгүй л юм. Хурдан нүүр хагарч сэтгэлээ амраахымсан. Ажилдаа ороогүй байж олон долоон юм бодоол шаналаад байдаг наасс. За хурдан турахгүй бол хэдэн жоохон охид дунд хайнагийн шар шиг юм сууж байхаасаа ичээдайнаа. Туръяаа бээтнэсст явъяаа энчодоо.
ПиЭс: Астридыг сураггүй болохоор л хүмүүс асууж сураглаад санаа нь зовохын Намайг одоо нохой ч тоож шиншлэхгүйм чааваас. Нөхрөөсөө сална гэж шоудаж байж хэдэн хүн бичүүлжийшд Ийм ч аргаа барсан авгай болчкэж хөөрхий.

Sent from my SHV-E210K using Асуулт Самбар mobile app

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Jan.29.17 10:24 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18410
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Хаха.
Амжилт.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.30.17 1:01 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10673
Location: Диваажинд
ккк хөөрхөн хөөрхөн юм бичнээ
уулзаж үзүүл үнэн маазны нөхөр байна байхдаа
би бас танай шинэ ажлын хажууханд байгаа шүү уулзаж учрамз

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Jan.30.17 1:07 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10673
Location: Диваажинд
өө мартаж шинэ ажилд нь амжилт

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 686 posts ]  Go to page Previous 122 23 24 25 26 27 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited