#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 5:36 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 540 posts ]  Go to page Previous 115 16 17 18 1921 Next
Author Message
PostPosted: Jul.11.14 11:43 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1627
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
~Edith Piaf (Édith Giovanna Gassion)~
1915/12/19 – 1963/10/10

Гудамжинд дуулж амьжиргаагаа залгуулдаг ээждээ тэрбээр 4-тэйгөөсөө хань болж гудамжинд хамт байдаг байв.
Тэгж байтал ээж нь охиноо архичин аав ээж дээрээ орхиод ээлжит дурлалт хар хүү рүүгээ оджээ.
Аз болоход ирээдүйн сод дуучны аав нь Дэлхийн 1-р дайны фронтоос эргэж ирээд ... өвчтэй, туранхай эцэнхий,
хир дагандаа баригдсан, ноорхой тамтаг хувцастай охиноо архичин өвөө, эмээгээс нь салгаж аваад өөрийнхөө ээжид
асрамжлуулахаар өгөв өө. Тэр эмээ нь буюу аавынх нь ээж нь ... янхны газар ажиллуулдаг байж.
Янхан хүүхнүүд эзэгтэйнхээ нялх бяцхан ач охиныг энэрэн хайрлаж хир дагнаас нь салгаж өгч, хооллож ундалж,
бүр ужгирсан өвчинтэй нь хүртэл үзэлцсээр амийг нь аваад үлджээ. Гэвч хүнд хэцүү өвчний улмаас охин хараагүй болов.
Гэтэл ёстой л Эзэн Тэнгэр ивээж, ашгүй удалгүй эргээд хараа оржээ. 10 хүрэхэд нь аав нь охиноо янхны газраас авч явлаа.
Тэд бөөн уйлаан майлаантай салцгаав. Охин ч, янхнууд ч хоолой нийлүүлэн орлилдож байжээ. Тэдний нэг болох
Титин гэгч янхан хүүхэнд бяцхан Эдит бүр дасч, тэр хоёр бүр хуурай ээж охин болсон байжээ.
Хожим нэр алдартай, баян болсон хойноо Эдит Пиаф, Титинийгээ ямагт харж үздэг байсан гэнэ лээ. Алдрын оргилд гарсан
агуу дуучин төрөлх Паристаа, тансаг шилтгээн – гэртээ жилдээ хэдэн долоо хоног байх боломж олддог, ганцаардлаас айдаг,
үргэлж хүмүүсээр өөрийгөө
хүрээлүүлж байх дуртай дуучин маань гудамжны хүмүүсийг хүртэл, янхнуудад бол бүр элэгтэй гэж юүххэв,
ордон – өргөөндөө цуглуулж, хамт хооллож ундалж наргидаг байж. Түүний “хамгийн дотно хүрээ”-нд 50 хүн байсан бөгөөд мэдээж
Титин тэр 50 дотор нь дээгүүрт нь орно биз. Азтай Титин! Хожим алдарт дуучин маань бага насаа
дурсахдаа 4 – 10 насандаа янхнуудтай хамт өнгөрүүлсэн тэр хэдэн жилээ бага насныхаа хамгийн жаргалтай үе гэсэн байдаг.
Нэгэн цагт циркийн акробатч асан эцэг нь охиноо дагуулаад “аялан тоглолтоор” гарч өгөв өө.
Гудамжинд жижигхэн хивсэнцэр дэлгэж тавьж байгаад аав нь акробатаа үзүүлээд л, бяцхан охин нь хүмүүсээс мөнгө цуглуулаад л.
Хүмүүс тун ялимгүй мөнгө өгөх тул тэр хоёр хоолны мөнгө ч үгүй, хонох газар ч үгүй хоцрох нь зөндөө.
Аавынхаа орлого муутай өдөр Эдит Гасьон (овгийнх нь жинхэнэ нэр нь) охин аавдаа туслахаар шийдэж ганц мэддэг дуу болох
“Интернационал”-ыг дуулжээ. Гэтэл тэр нь хүмүүст таалагдаж бүрх малгайд бутархай зэс зооснууд жингэнэлдэн
унасан нь түүний анхны шагналын мөнгө байсан биз ээ...
Охин 20 нас хүрчээ. Парисын гудамжинд дуулж, Момон хочит найз бүсгүй нь мөнгийг нь цуглуулж өгнө.
Хоолны мөнгөө олоод байх нь тэр, хоёр найз ч болоод явчих нь тэр.
Тэр хоёрт илүү их мөнгө олох, илүү их юм олох, илүү их баяжих ... тийм илүү хүсэл шунал харин байсангүй.
Хэн хэнийх нь ходоод болоод сэтгэл нь под хийсэн шүү байдалтай хоног өдрийг өнгөрөөж явтал нэг өдөр үнэтэй дэгжин хувцастай
нэг эрхэм хүрч ирээд: “Чи яагаад гудамжинд дуулдаг юм бэ?” гэж асуужээ.
“Яагаад гэвэл ходоод руугаа хийх хоол надад хэрэгтэй байна шүү дээ” гэж эрин зууны агуу дуучин болохоосоо арай л өмнөхөн
үеийн Эдит Пиаф үнэн сэтгэлээсээ гэнэхэн хариулаад зогсож байсан гэдэг ээ. 20 настай Эдитийг Парисын гудамжнаас олсон
Луи Лепле хэмээх тэр дэгжин эр бол “Жеринс” хэмээх тансаг рестораны эзэн юм санжээ.
Чухам тэр хүн гудамжны дуучин Эдитийг Парисын нэгэн тансаг ресторанд тогтмол ажилтай болгож (бүр хоол зөөгч ч биш шүү, дуучнаар)
нэртэй төртэй, чухал бөгөөд “хэрэгтэй” хүмүүстэй танилцуулж өгсөн юм. Чухам энэ эрхэм үүрд мөнхрөн үлдэх учиртай Пиаф хэмээх уран
бүтээлийн нэрийг нь бодож олсон. Пиаф гэдэг бол “болжмор” гэсэн (Парисын) гудамжны этгээд үг – хэллэг.
Харин дуучин маань ивээгчээ “аав” гэж дотносоно. Бүх юм сайн сайхан байлаа.
Гэтэл яасан гээч, хувийн тансаг ресторантай, баян (ямар ч гэсэн ядуу хүн биш дээ) Лепле-г дээрэмчид буудчих нь тэр.
Шар хэвлэлүүд дор нь хор найруулж залуу дуучныг рестораны эзний үхэлд холбож шуугиад л.
Хөөрхий Эдит ингээд нэг л өдөр ажил ч үгүй, мөнгө ч үгүй, дахиад л гудамжинд гарлаа.
Үдийн хоолны мөнгөнд хүрэхтэй үгүйтэй хэдхэн су (Францын задгай мөнгө юм болов уу. Виктор Гюгогийн алдартай романд орон
шоронгоор явсан Жан Вальжан гэж сайн эр , шунахай харамч эзэн эзэгтэй хоёр хөөрхий ядуу зарц хүүхдийг 15 су гээчихэж! гээд
ширүүлэх гэхэд нь халааснаасаа 50 су сэмхэн гаргаж чулуудаад
“Таны хаясан гээд байгаа мөнгө чинь энэ л байна ш дээ!” гэж хүүхдийг өмөөрдөг) халаасанд нь үлдсэн Эдит-д
дахиад л азтай учрал тохиож, яруунайрагч, продюсер, найруулагч Раймонд Ассо-гийнутасны дугаартай сонины тасархай олжээ.
Ассо хатуу чанга багш байсан. Эдит Пиафыг Дэлхийд гаргаж ирсэн хүн бол Лепле хараахан биш, харин Ассо Раймонд.
Тэрбээр, залуу дуучин бүсгүйд хөгжмийн онол, ноотыг жүжиглэх урлагтай нь хамт зааж, тайзан дээр хэрхэн хөдлөхөөс аваад
хоолны ширээнээ хутга, сэрээгээ яаж барихыг ч, тайзнаа микрофоноо хэрхэн барихыг ч ... бүгдийг нь зааж сургасан.
Тийм ээ, тэр хатуу багш байсан. Түүний хүнд том алганых нь амтыг гудамжны амьдралаар өссөн танхайдуу бүсгүй Эдит
(бодвоос нэг их номын, томоотой охин байгаагүй л байх) цөөнгүй амсчээ.
Ассо зөвхөн түүнд зориулж “Легионер” зэрэг олон сайхан дуу зохиож өгч,
Эдит дээд зэрэглэлийн дуучдын эгнээнд баттай орлоо. Гэвч ... авьяастай хүн ааштай-ай гэж! Ассо-д хэдий талархаж
байсасн ч Эдит 1939 онд түүнийг орхисон юм... (АНУ-д оросоор гардаг Seagull сэтгүүлийн нийтлэлийг ашиглан би үүнийг бичсэн
бөгөөд тэр сэтгүүлд “от него ушла” гэсэн байгаа юм.
Тэгэхээр Эдит Пиаф, Ассо Раймондтой янаг амрагийн холбоотой ч байсан юмуу гэж би ойлгосон шүү.
Гэхдээ мэдэхгүй ээ, би яг орос сургуулиар яваагүй л дээ. )
1963 оны 3-р сарын 18-нд Эдит Пиаф эцсийн удаа тайзнаа дуулсан.
Олимп зааланд, “Надад харамсах юм юу ч үгүй” гэдэг дуугаа дуулахад үзэгчид нь хүндлээд босч зогсч байгаад,
эрин зууны агуу дуучнаасаа удахгүй хагацна гэдгээ мэдээд уйлцгааж байгаад үзжээ (сонсчээ).
Хагас жилийн дараа, 1963 оны 10-р сарын 11-нд Эдит Пиаф таалал төгслөө.
Тэрбээр туулж өнгөрүүлсэн амьдралдаа нэгэнтээ сохорч хүртэл үзэж, төрүүлсэн ганц охиноо алдаж, авто осолд дөрвөнтөө орж,
амиа хорлохоор оролдож, үхлийн комоос гурвантаа гарч, 7 удаа мэс засал хийлгүүлж, Дэлхийн 1,2-р дайныг туулж,
эцэст нь хорт хавдраар нас барахдаа дөнгөж 47-хон настай байсаан. Гэхдээ Эдит алдрын оргилыг амьддаа үзсэн азтай л дуучин.
ЗХУ-аас бусад бүх том орноор аялан тоглож, Эх Дэлхийгээ ая дуутайгаа хамт тойрсон юм. Зөвлөлтөд яаж очихов дээ.
Тэр, тэнд бол нэг тийм хөрөнгөтөн – буржуй дуучин байсан юм чинь.
Л.БАТБАЯР хэвлэлд бэлдэв. -(холбоос)


_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Jul.11.14 11:50 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1627
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Тэнэглэлээс залхсан бодлын сүүдэр өөрийг минь орхин одохуйд хаанаас ч юм ухаарлын салхи бодол санаан дундуур шууран өнгөрнө ..,

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Jul.14.14 8:58 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1627
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Хааяа бас ийм зүйл хэрэгтэй байх .., Ганцаараа бодож явснаа хийлээ эргэн тойрноо л баахан буулгаж хаялаа хаха
Арай л бас зожиг зантай болоод ч байгаамуу мэдэх юм алга .
Гав ганцаархнаа ингээд суух ч бас нэг бодлын дажгүй юм өө . Өмнө нь ер нь ингэж сууж үзээгүй юм байна өө .Эхнийх бас сүүлчийх нь байх байлгүй дээ
Гурав хоног хоол хийх гэсэн залхуу хүрээд л .. тэгээл ингээд л суугаад л суугаад л кино үзээд л ..,Одоо өлсөөд ч байх шиг хха.., Толгой тархи бүр сонин болчлоо хаха :headbang: :-] :t2:

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Jul.14.14 9:11 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1627
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Онцгүй зүйл бодож хямрав .., хямраад суугаад л суугаад л .., хямраад л .., өвдөөд л .., эм ч авч уух сонирхол алга .., өвдөөд л .., сэтгэл бас дагаад өвдчих юм ..,

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Jul.18.14 1:14 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
амьдрал нээрээ гэнэтийн бэлэг сонин зүйлээр их юмаа ойрд бүүр ярих юм сэдэв олдохгүй бсан ашгүй хэд хоног :razz: :lol: яасан гэсэн малайзын онгоц украйн дээгүүр нисэж бгаад буудуулаад дотор нь бсан бүх хүн бурхан болж хэн бодохов дээ одоо үед иргэний агаарын тээвэрийн онгоцонд сууж явж бгаад буудуулж үхнэ гэж арай зүүдлээгүй бгаадаа би

_________________
lisa egch bid 2


Last edited by Red Cloud on Jul.18.14 1:25 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.18.14 1:20 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
за одоо юу болох болдоо? хүмүүс бол эхнээсээ таамаг гэхүү хардалт гэхүү ингэж бна 10 мянган метрийн өндөрт нисэж явсан онгоцыг унагах амаргүй манайх лав чадахгүй аягүй бол Америкууд унагацаан тэгээд Оросыг дэлхий нийтээр жигшүүлэх гэж байгаа гэх хүн бна

харин мэдээгээр бол украйны засгийн газрын эсрэг үзэж бгаа нөхөд украйны армийн онгоц гээд гусаад хаясан бололтой

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Jul.23.14 2:15 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
нэг л бүх юм сонирхолгүй санагдаад бхын

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Aug.10.14 12:12 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Aug.10.14 12:14 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
шөнө нь нойр хүрдэггүй өдөр нь майлдаг проблем буцаад хүрээд ирсэн :bawling:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Aug.18.14 1:52 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
zee twitter orov tegsen neg jirgeechiig horison tuhai buun shuugian yg nariin shaltgaan todorhoi bus bgaa bolovch humuus blog bolon twitter-s bolson gej shuugij mun humuusiin ehnii hariu uildel bol erunhiidu ug heleh erh chuluu haichiv gsen shuu yum yrij bna uneheer blog bolon twitter-s bolood iim yum bolj bgaa bol ahiad 7n sariin 1deh gazargui gj bodojine za yutai ch baidliig harj l baiy yu yug medehgui bj sur sur yum yriad yahav

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Aug.20.14 2:41 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
ai huurhii ene noirnoos bolj neg l ydraad tolgoigoor duuren demii bodol esvel tolgoigoor duuren demi bodloos noir boljinuu neg l yajuuhan shig neg nasiig bariidoo gej bodogdoh

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Aug.20.14 3:06 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
т

_________________
lisa egch bid 2


Last edited by Red Cloud on Jul.01.15 4:31 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.23.14 6:18 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Sep.02.14 12:44 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
за өвчин зовлонгоо л бичий доо өөр юу бичихүү ойрын нэг хоер хоногоос өвдөг өвдөөд салдаггүй ээ өөрийн онош бол нөгөө runner's knee гдэг нь юм болов уу гэж таах арай чүү нэг идэвхтэй амьдрий гэхээр энэ мэтчилэн шалтаг яаж ийгээд л олдоод бхын

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Sep.02.14 12:49 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
за шинэ сар эхэлж бна сар болгоны эхэнд нэг зорилго тавидгиймуу гэж бодожийнэ энэ сарын зорилго ач холбогдол багатай хэрэггүй зүйлсүүдэд зарцуулдаг хугацааг багасгах мэдээж огт алга болгоно гэж худлаа эрс багасгах жишээн энд элийрэхгүй бх

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Sep.02.14 3:42 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.22.10 12:58 pm
Posts: 2452
Location: in binge.
za ene sar yamar zorilgo tawih gj bn ? 30 udriin challenge uud turshij bsan uu ?

_________________
don't know, don't care.


Top
   
PostPosted: Sep.02.14 6:55 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
тийм юм харж бсын бна гэхдээ ерөөсөө туршиж үзээгүй ээ энэ сарын зорилгийн хувьд илүү анхааралын талруугаа чадвал нэг хэвшил болгочихиймсан гэж бодоод бна юу ч хийсэн зөвхөн тэр юмаа хийж дуустал өөр юм хийхгүй байхыг хичээе гэж бодоод бгаа интэрнэтын буян уу эсвэл өөр юмныхуу анхаарал төвлөрөл эрс муудаад байх шиг харин дараа сараас нэг туршиж үздгийн билүү? чи 30-н өдрийн challenge-уудыг туршиж үзэв үү? ер нь ямархуу юм шиг бна? би халит http://www.7-min.com - г туршиж үзсэн гэвч тууштай нээх удаан хийгээгүй ээ

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Sep.02.14 7:57 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.22.10 12:58 pm
Posts: 2452
Location: in binge.
Minii ch bas anhaaral tuwluruh muudsan um shg sanagdaad baidiin, gehdee yamar turliin hun gedges n shaltgaalah bh l daa, ug ni multitasker baihiig hicheediin lol , neg ajildaa anhaarj bgad tolgoi ajillahgui bol nuguhu hiichihne ntr
30 udriin challenge-uudaas fitness, nom unshih, zohiol bichih, zurag awj uzsen. Udur bur neg zuile tuushtai hiih tegeed tsaashlad udur tutmiin zamnalaas arai shineleg taltai l sanagdaj baisan. Ed naraas hamgiin ur duntei n nadad law guih baisimudo, ternes hoish baga bagaar guideg bolson shd :mrgreen: , ene sar harin yu ehluldeg ym be gej bodood l ungurchihloo.

_________________
don't know, don't care.


Top
   
PostPosted: Sep.02.14 10:52 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
harin bas hunees hamaaraad bh shig bgaan, bi ch tgej multitasker bh ordond turuuguim shig bailee nuguu taliin minii l unshsan medeellees bol hun olon yumand geheesee iluu neg yum deeree tuvlurvul iluu ur duntei bh shig bgaan, harin tuvlurch chadah hamgiin optimal hugatsaaga medeed avchihval 5-10 min zavsarlaga avah ur buteemj talaasaa ih chuhal gj unshsiim bna. Chi 30 udruur bol neleeen olon yum hiisiin bna sh de hamgiin chuhal in guideg bolson gdeg chine ih chuhal amjilt bna :wd:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Sep.07.14 11:10 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Sep.09.14 8:29 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
za unshih nomgui buur tsag zav in ihdeed shine nom haij bgaa ulsuudad heregtei bj medhiim gd

My favorite part of being an author is writing. A close second is finding new books in my mailbox. This fall, there’s an unusually exciting crop of big idea and business books about human behavior, innovation and entrepreneurship, and the fundamental questions of success, meaning, and happiness in work and life. Here are the 14 forthcoming and just-released books to check out:

1. Me, Myself, and Us by Brian Little (October 14)

I’ve never read a book that revealed so much about my own personality, let alone the peculiar habits of my friends, coworkers, and family members. With extraordinary wit and wisdom, Little— the winner of Canada’s highest award for university teaching and one of Harvard’s favorite professors—offers startling insights about our trivial pursuits and magnificent obsessions.

2. Rookie Smarts by Liz Wiseman (October 14)

If you believe in the value of experience, prepare to have your worldview turned upside-down. Wiseman masterfully shows why novices can outdo veterans, expertise blinds us to fresh ideas, and we’re all missing out on the brilliance of the newbies around us.

3. The Innovators by Walter Isaacson (October 7)

The author who brought us the epic biographies of Steve Jobs, Albert Einstein, and Benjamin Franklin is back. It’s the saga of Silicon Valley as we’ve never seen it before: a behind-the-scenes journey with the pioneers who invented the computer, the Internet, and the digital revolution.

4. Crazy is a Compliment by Linda Rottenberg (October 7)

Rottenberg offers a treasure trove of ideas to jumpstart new entrepreneurs and accelerate the success of startups. She has guided many of the world’s greatest entrepreneurs, and this book is full of tips for fueling innovation in companies, nonprofits, governments, and schools.

5. The Upside of Your Dark Side by Todd Kashdan and Robert Biswas-Diener (September 25)

At long last, here’s a book on why happiness can make us sad, mindfulness might be overrated, and discomfort sets the stage for comfort. This pair of psychologists offers a provocative, evidence-based case for a balanced life. If you don’t read it, you should feel guilty—and it turns out that will be good for you.

6. A Path Appears by Nicholas Kristof and Sheryl WuDunn (September 23)

In their fourth book together, this Pulitzer Prize-winning married couple examines how regular people make a difference. From preventing disease and fixing education, to evaluating global aid and local charity, to fighting violence, the combination of inspiring examples, cutting-edge science, and practical recommendations is going to change how we think about changing the world.

7. How Google Works by Eric Schmidt and Jonathan Rosenberg (September 23)

How did Google grow from a disruptive search engine into the world’s most valuable company? Two leaders share lessons from the inside out on strategy, decision-making, innovation, and culture.

8. Zero to One by Peter Thiel (September 16)

Thiel argues that the secret to progress is not competition, but monopoly. Drawing on his experience as cofounder of PayPal and Palantir, and an early investor in companies like Facebook, LinkedIn, and Yelp, he offers fascinating ideas about how to shift from copying something old to creating something new.

9. Hello, My Name is Awesome by Alexandra Watkins (September 15)

How do you find the right name for your brand or your company? This is what Watkins does for a living—her company is responsible for renaming a wedding brunch service Bloody Married and a frozen yogurt franchise Spoon Me—and her clever examples and advice will spare us all from putting the wrong foot forward.

10. The Small Big by Robert Cialdini, Noah Goldstein, and Steve Martin (September 9)

If you’ve ever struggled to change the beliefs or behaviors of other people, there’s hope. The world’s leading experts on persuasion offer the best of science and practical insights about influence.

11. Smartcuts by Shane Snow (September 9)

This book solves a major mystery, illuminating how visionaries and pioneers find faster ways to achieve their goals. With spellbinding stories and relevant research, Snow has delivered one of the most entertaining and thought-provoking books of the year.

12. Excellent Sheep by William Deresiewicz (August 19)

According to this former Yale professor, elite colleges aren’t teaching students how to think. Deresiewiczproposes to reinvent higher education so that students develop strong values and find meaningful definitions of success.

13. Powers of Two by Joshua Wolf Shenk (August 5)

We think bold new ideas come from individuals and teams, but the heart of creativity lies in dynamic duos. Shenk examines the chemistry behind the imaginative pairs who spawned the Beatles, Apple, South Park, and the civil rights movement. Learn about the surprising benefits of conflict and power imbalances—and how to find the right partner and build trust.

14. Building a Better Teacher by Elizabeth Green (August 4)

Great education is the foundation of a flourishing society, and it depends on great teachers. Green, a leading education journalist, offers strong evidence and compelling cases to illuminate what it takes to get children to pay attention, sharpen their reasoning, and contribute to insightful discussions.

And if you’re still searching for more, here are the other new releases that I’m looking forward to reading:

Pioneering the Possible by Scilla Elworthy (October 7)
How to Kill a Unicorn by Mark Payne (October 7)
Being Mortal by Atul Gawande (October 7)
Not That Kind of Girl by Lena Dunham (September 30)
This Changes Everything by Naomi Klein (September 16)
Innovating Women by Vivek Wadhwa and Farai Chideya (September 9)
Dataclysm by Christian Rudder (September 9)
Mind Gym by Sebastian Bailey and Octavius Black (September 9)
The Impulse Society by Paul Roberts (September 2)

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Sep.15.14 11:48 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1627
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
муу ёртой юм дандаа шөнө өвдөөд .., бие арзайж дотор муухайраад .., гэрийхнийгээ сэрээхгүй гэж ганцаараа шүд зууж харанхуйд уйлаад л ёстой муу ёртой юм ..., бичихэд хүртэл дотор муухайрч байна шүү ..., хүссэн ч шөнө унтаж чадахгүй өдөр нь зомби шиг юм явж байнадаа чааваас . өвдөж гойргүй хоносноосоо болоод ааш зан ч хэцүү байхад зарим хүмүүс чимээгүй өнгрөөчихгүй .., ганцаараа нэг газар чимээгүй байх юмсан ...,

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Sep.16.14 4:43 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
bi ch tgej bgaad bas genen bna da :-|

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Sep.18.14 9:59 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
Image

Чулуунд Mонгол үсгээр сийлсэн одон орны зураг.
16-р зууны үе.

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Sep.18.14 10:07 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Sep.22.14 6:26 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1627
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Шал инээдтэй хөгийн юи их болох юм :razz:

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 540 posts ]  Go to page Previous 115 16 17 18 1921 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited