#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.22.18 6:27 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 33 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Nov.16.10 3:02 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11126



Өмнөх үгзээ, өдрийн сайныг өнжин хүлээж сарын сайныг саатан хүлээж, Дашням Балжинням давхцсан Дал хоногт ганц тохиох супер дупер өдөр



харамсалтай нь шинэхэн редакцаа нээж амжсангүй ээ, яахав өнөөдөр ямар ч өдөр бсан гэсэн хувьдаа би баяртай бн, учир юу гэвээс:

АСУУЛТ самбарыг маань бүхэлд нь ДЭЛХИЙ гэж үзвэл, салбар сабфорумууд маань нэг нэг улс юмаа...КОФЕ ХАУС улсаас сайнаар хэлбэл "өөд нь татаж, өөрийн улсдаа импортолсон", саараар хэлбэл ерөөсөө л "санаа хулгайлсан" анхны Блог Зөүн Ньюсээ эрхлэн гаргах гэж бгаа явдал юмаа...

хүмүүс санаа хулгайлах буруу, муухай зуухай гэдэг л дээ,

ГЭСЭН АВЧИГ миний зүгээс бүхий олон блогчид болон блогчидоос маань дутахааргүй үнэ цэнэтэй уншигчид та бүхнийгээ бага ч болов хөгжөөж, басхүү нэгийг бодоосой гэсэндээ эрхлэн гаргахаар будаг нь ханхалсан шинэхэн цэрэг бие дааж авсан давшгүй том хэргээ дур мэдэн эхлүүлж бгаагаа албан ёсоор мэдэгдээд анхны мэдээгээ толилууж бн, таалан соёрхоно уу! :mrgreen:


Уур нь савсах халуухан мэдээнүүдЧат Хаус, Танилцая форумуудтай адилхан болж, блог утгаа алдсан,
Чанаргүй блогууд ихэсч, модератор гишүүдийн хурд буурсан...гэсэн

Час хийсэн үгээрээ цойлон гарч ирсэн гишүүн бол яахын аргагүй улсын тэргүүн (Блог Зөүн улсын) **Цас** билээ.
Мөрийн хөтөлбөртөө дурдсан ажлуудаа шуурхай хочит тэргүүн хатагтай маань аль хэдийн хийж эхэлсэнийг мэдээж ажигч гярхай нь дэндсэн иргэд маань анзаарсан байхаа.

Зарим нэг ажлаас нь цухас дурдвал:

Блог хөтлөгчдөд - Зөвлөмж, Тусламж


АНХААРУУЛГА- BLOG ZONE цэгцлэлт, чатны эсрэг 10 хоногийн аян


• Энэ улирлын Онцлоx Блог, Блоггер Шалгаруулалт-2010 Намар •


гэхмэтчилэн бас байнаа байна :mrgreen:


Хэн хаана юу хийж явна вэ?Энэ булангаараа будаг нь ханхалсан шинэхэн блог вэрзүс хал үзэж хашир суусан *эртний* блогуудыг сонирхуулахаар шийдлээ:
1. Нээгдээд нэг их удаагүй халуухан блог маань зураг авах үест хараахан уншигчидын гярхай нүдэнд өртөөгүй бсан авчиг 24н цагийн дараах үзүүлэлтээр 4н вьюсээс даруй 40 болтлоо өссөн бгаам...ээ дээ энэ үед ч их л сайхан санагддаг даа, олон хүмүүс орж гараад л бгаам шиг, заа тэгээд анхны блог чинь бол бүр их сэтгэл догдлоод л, бичих үү яах уу гэсэн бодол давхар толгойд хэд хэд эргэлдээд л...бла бла уучлаарай хүндэт уншигчидаа, шинэхэн блогний соргог үнэрт сэтгэл догдлоод өөрийн мэдэлгүй хуучин цагруу урсан орох шахлаа, яг одоо энэ мөрийг уншиж суугаа бол та ч мөн адил анх блог нээж бсан үеээ эргээд нэг санаарай гэж дурдмаар байнаа:

Image


2. Олон олон блогуудаа сонжин явах зуур 2003 оны 9н сарын 11...гэх тэмдэглэл яахын аргагүй нүдэнд тусаж аймаар том камераараа зургийг нь тэр дор нь нотлох баримт болгон авж хадгалах товчин дээр дарав.
Хэрвээ хэн нэгэн над шиг блог хэсэж явдаг бадарчин бол энэ блогийг нэрийг нь хэлүүлэлтгүй сайн мэдэж бгаа бхаа гэж бодож бнаа,

Тийм ээ, энэ бол ЭАгийн аквариум юмаа, блогоо 2005 оны 3 сарын 16нд нээж бсан авчиг эхний бичлэгээ 2003 оныхоор эхлүүлсэн нь гайхалтай! :

Image



Жич: энэхүү хамгийн удаж буй блог маань актив бгаа блогуудаас сонгож авсан нь юм шүү, архиваас дараагийн дугаарт сонирхуулнаа :mrgreen:


Асуултын, за ялангуяа манай Блог Зөүнд айхтар эрдэм чадал, авъяас билэгтэй хүмүүс мундахгүй олон бдаг билээ...


*анхны* гэгдэх юм бүхэн их хэцүү, мөн сэтгэл догдлуулсан бас айдас дагуулсан аа хамгийн гол нь *түүхий* бдагчлан миний бэлтгэсэн бяцхан нэг хуудаст маань *сонин* гэгдэх хэмжээнд хүрээгүй ч дараа дараагийн саруудаас хуудас нь олширч мундаг блогчидтой хийсэн ярилцлага (энэ улирлын шилдэг блоггертой хийсэн ярилцлага), уншууштай, мэдүүштэй, харууштай, соншууштай гэх зэрэг олон олон бичил хэсгүүдээс бүрдэх юмаа :hihi:

за тэгээд санаа оноо бвал ПМдэж болно, мэдээж олон түмний нүдэнд дээр энэхүү нээлттэй сэдэв дээр маань хэлэцэж ярилцаж болно гэдгийг дашрамд хэлэхэд таатай бнаа! :mrgreen:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: ..::BZ :: News::..
PostPosted: Nov.16.10 10:40 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
шуурхай хочит тэргүүн хатагтай **Цас** :razz:

manaihan sain ajillaj baina shuu.! :wd:

_________________
\_o_/


Top
   
 Post subject: Re: ..::BZ :: News::..
PostPosted: Nov.16.10 10:54 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Мисс амжилт зөндөө сонин сайхан оруулаарай :wd:

_________________
:wink:


Top
   
 Post subject: Re: ..::BZ :: News::..
PostPosted: Nov.16.10 12:19 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Nov.15.10 12:25 pm
Posts: 344
Location: Here I am ...
энэ яасан хөөрхөн сэдэв нээцийн
за Миссдээ амжилт цаашаагаа гоё хөтлөөрэй

_________________
үүлэн чөлөөний нар.


Top
   
 Post subject: Re: ..::BZ :: News::..
PostPosted: Nov.16.10 1:58 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.04.06 9:32 pm
Posts: 3159
Location: ...
gol ni CoooL :col:

_________________
Яамаар ч юмбдээ...


Top
   
 Post subject: Re: ..::BZ :: News::..
PostPosted: Nov.24.10 1:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.29.05 5:15 pm
Posts: 6342
Location: Сайныг дагавал сарлуу ниснэ.
:wd: гоё

_________________
ХОРВОО


Top
   
 Post subject: Re: ..::BZ :: News::..
PostPosted: Nov.24.10 9:47 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Нээрээ тийм шд гое санаа байна... Мисс хэрэгжүүлнэ гэж найдаж байна...

_________________
\_o_/


Top
   
 Post subject: Re: ..::BZ :: News::..
PostPosted: Dec.04.10 7:24 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11126
Нийтлэл намба 2


Xүйтний цаг аль хэдийн
Xаалга тогшилгүйгээр дайран орж иржээ манай улсад хммм...

Xүйтэнтэй зэрэгцээд Шинэ жил гэх баяр дагаж дэрвэн тэнэж яваа сурагтай, мөн тун удалгүй энүүгээр дайраад гарна гэнэ яана аа?

Жоохон бхад өвлийн өвөө ирэх сургаар дуу бүжиг, шүлэг найраглал, бүжиг таанц гээд л их л сүр болгон бэлддэг бсансан...энэ удаа нийтлэлээрээ Блог Зөүнийг ямар болсон, яаж бгаа тухай өвлийн өвөөд харуулж хүчээ үздэг юм билүү хэдүүлээ? магад хамгийн шилдэг бэлгийг ч авж ч юуны магад :hihi:

За эхлэе:


Image


Харууштай:За нэгэнт зургаар эхэлцийм чинь тэрүүгээрээ занималдахаас аргагүй байдалд хүрэв...
Ойрын үед блогуудыг хараад бхад шинэ жилийн бэлтгэл байдлаа бага багаар базааж бгаа сурагтай...Хамгийн эхэлж шинэ жилийн гацуурхан модоо зассан айлыг хэдүүлээ сонирхоё:

Чухам хэн гэдэг эртэч айл байхыг та олоорой: :hihi:

1.
ImageImage

модоо гадаа засдаг нь л жаахан онцгүй юм, тихдээ сайхан байнөө сайхан байна, энэ хэнийх вэ? :hihi:

NeeeeeeeeeeeeeeeeeeexT :frog:


2.
ImageImageImage

за тээр ууж иддэг юмны зураг хүртэл явжил бн, энэ хэнийх вэ? (би заавал очноо шинэ жилээр нтр :hihi: )




3.
Image

үүү халуун байна! халуун байна! халуухан шинэ жил айсуй... :hihi:

whos that? :frog:




за Шинэ жилийн уур амьсгал нэг иймэрхүү бгаам бн...зөв хариултыг хамгийн түрүүн надруу нисгэсэн хүний шагнал бол:












хамгийн сүүлд бичигдэх юмаа, тийм учраас идэвхитэй цааш нь сонингоо умш умш бас дахин умш :hihi:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: ..::BZ :: News::..
PostPosted: Dec.04.10 7:25 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11126
Уншуууштай:зиа энэ буланд түрүүчийн дугаарт ам мөчигөө өгсөн алдарт "ярилцлага" бх ёстой бсан АВЧИГ (унасан бөхөд шалтаг мундахгүй гэж, ичмээр юм...тихдээ үнэхээр чадсангүй ээ) цаг нарны зөрүү, зав чөлөө гээд Анжигай ах бид хоёрт таарч тохирох юм үнэндээ олдсонгүй ээ...Таардаг л юм бол ядаргаатаж, шаналгаж сууж бгаад заавал аваад энд үтэр түргэн тавинаа :oops:
оронд нь энэхүү өгүүллэгийг та бүхэнд санал болгож байнаа :mrgreen:


Quote:
Гурван цэцэгсийн хүрээлэн
Шөнөжин ажиллаад хөл дээрээ арай яадан тогтсон бүсгүй оффисийн хаалгаар гарч ирэв. Өчигдөр халуун байсан тул богино шорт , нимгэн сорочки , гадуур нь урт хар торон цамц өмссөн нь өнөөдрийн цаг агаарт тун зохицсонгүй. Нар жаргамагц л хаанаас юм бөөн хар үүлс гарч хотын шөнийн зугаалгуудын захиалгыг няцааж хойшлуулсан ажээ. Автобусны буудал хүрэх зам урт бөгөөд хүн ихтэй. Хүйтэн салхи бүсгүйг хоргоон хэдэн талаас нь ялдам биеэнд нь хүрэх гэж үзнэ. Харин бүсгүй өөрийгөө сэргээхээр ямар нэгэн аяыг исгэрэн торон цамцандаа гүн шургана. Даарсандаа нойр нь сэргэж сормуус дэрвийсэн том хар нүдээрээ орчноо ажиглана. Эргэн тойрон бүх зүйлс усанд угаагдан үхлүүт өнгөтэй болжээ. Хэн нэгэн бүсгүйрүү даллан томоор мишээхийг бүсгүй харахгүй өнгөрч чадсангүй. Том шар наран цэцэг салхинд найган , нарны бүдэг гэрэлд туяаран орчноосоо тод , содон байх агаад бүсгүйг урин дуудах шиг. Бүсгүй очоод үнэрлэв. Хацрынх нь зөөлөн арьсийг цэцгийн зөөлхөн дэлбээ илэв. Бүсгүйд маш их таалагдаж тэднээс нэгийг нь авахыг хүслээ. Савхан хуруунуудаараа эвтэйхэн барин тасдах гэсэн боловч энэ үнэндээ хялбар зүйл биш байлаа. Хамаг хүч тэнхээгээ дайчлаад ч тасдаж чадсангүй. Гэнэт цүнхээ уудлан цасны хутга гаргаж ирээд эвтэйхэн цэцэгнээс тохойн чинээ уртаар ишийг нь тайрав. Автобусанд дүнсгэр агаад баруун талд нь зогссон залуугийн тамхины утаа ,зүүн талд нь зогссон хүүхний нялуун сүрчиг хоёр холилдон бөөлждөгийн даваан дээр автобус хүүхний буух буудал дээр зогсов. Хотын гудамж хүн ихтэй. Сүрчигний дэлгүүрийн хажуугаар өнгөрөхөд сагс дүүрэн сарнай барьсан эмэгтэй бүсгүйд нэг сарнай дэлгүүр хямдрал заралсан , шинэ сүрчиг ирсэн ба бэлэгтэй худалдаа явагдаж байгаа талаарх суртчилгааны хуудас өгөөд "үдшийг сайхан өнгөрүүлээрэй" гээд инээмсэглэв. Сарнай анхлим бас час улаан. Гэрийнхээ ойролцоо ирэхэд цаг агаар дээрдэж салхи тогтон дулаахан болов. Орцны үүдэнд сандал дээр суун жаргаж байгаа нар улааран туяарахыг биширнэ. Гэнэт хажууд нь нэг залуу суугаад цагаан өнгөтэй цэцгийг урд нь барьж "Таны цуглуулганд" гээд , хүчлэн инээмсэглэхчээ аядаад өөр тийшээ харав. Бүсгүй цэцгийг авч "Эзэнгүй цэцэг юм уу" гэж асуулаа. Залуу толгойгоо дохиолзуулан "Бэлэг юм бгаан , даанч зориулагдсан хүн нь өөр цэцэг авсан бололтой" гээд босов. Бүсгүй сэдвийг эргүүлэн "Энэ ямар нэртэй цэцэг вэ?" гэвэл залуу "Сараана" гэж хэлчихээд баруун гараа толгойдоо хүргэн дохиод явахаар эргэж хартал бүсгүй "Та завтай яваа бол суулдаа , энэ суудал дээр ирж суух хүн байхгүй" гээд инээмсэглэв.




цааш нь уншихыг хүсвэл доорхи линкээр орж уншина уу...энэ хоёр яасан бх нь вэ? :hihi: танд сонирхолтой санагдахгүй байна гэж үү? би л лавдаг яаран бж цааш нь уншсандаг :razz:

хаяг: Плам&Ксин, Зөвхөн өөртөө , гажиггүй завгүйдэл

жичдээ хэлэхэд энэ блог нь шилдэг блог шалгаруулах тэмцээнд нэр дэвшиж явсан акул блог шүү, эхнээс нь дуустал нь уншихыг санал болгож бн...аа мөн сэтгэгдэлээ манай редакцид ирүүлж болно, исүүл шууд газар дээр нь урмын үгсийг охидод хайрлаж болох юм аа :mrgreen:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: ..::BZ :: News::..
PostPosted: Dec.04.10 7:34 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11126
Сонсууштай:
Quote:
...Энэ блогийг ямар нэг чиглэлээр дагнаж хөгжүүлэх бодол одоохондоо надад алга... Ерөнхийдөө хөгжим, тэгээд бас бус миний сонирхол бөгөөд амьдралын минь нэг хэсэг болсон зүйлсээ бичиж, нийтлэж байх болно... Блог дээр маань сэтгэгдэлүүд үлдээх нь нээлттэй шүү. Харин сэтгэгдэлдээ өрийнхөө үзэл бодолоо тусгаж, цаашлаад надад зөвлөмөөр юм байвал үлдээж байхыг илүү их хүсэж байна...



Хэмээн нэгэн блогчин маань өөрийн "дошоо" нээж байжээ...өдгөө түүний блогт ордог зочдын тоо 2000-ыг аль хэдийн давсан олон олон сиахан бичлэгтэй өнөр өтгөн "гэр" болжээ...
Хөгжмийн ямар нэгэн мэдээ мэдээллийг алдахгүй бид бүхэнд хүргэж, заавал Мюзик саброфум руу оролгүй эндээсээ мэдээлэл олж авахад их туслалацаа үзүүлдэг гэрийн эзэн болох - = BJ = --дээ баярлаж явдагаа үгийн далимд ( худлаа таньдаг хүнээ хөөргөөд гэж бодож болкуу шүү, таминээ :razz: ) хавчуулахад үнэхээрийн баяртай бнаа, миний бие...

За тэгээд хамгийн сүүлийн үед бидэнд юу санал болгож талаар сонирхоно уу :mrgreen:


- = BJ = - wrote:
Зиа хэд хоног шалгалт, ажил, дараа нь аялал гээд блогоороо орж ирж юм бичих завгүй явлаа...
Апокалиптикагийн тоглолтын review, Paris явсан тэмдэглэл энэ тэрийг дараа бичнэ ээ...

Харин одоо энэ долоо хоногт шинээр гарч буй синглүүдийн талаар бичье...

Энэ долоо хоногт:
Biffy Clyro – 'Booooom Blast & Ruin'
Duffy – 'Well Well Well'
Gorillaz feat Daley – 'Doncamatic (All Played Out)'
Grinderman – 'Worm Tamer'
The Human League – 'Night People'
I Am Arrows – 'Hurricane'
Laura Marling – 'I Speak Because I Can'
Miles Kane – 'Inhaler'
The National – 'Terrible Love'
Twin Sister – 'All Around & Away We Go'
Wilder – 'Skyful Of Rainbows'
X Factor Finalists – 'Heroes'
Zola Jesus – 'Poor Animal'/'I Can't Stand'

гэх мэт синглүүд шинээр нээлтээ хийх юм...

Эдгээрээс онцлох уран бүтээлүүдийг энд танилцуулъя...
Хамгийн түрүүлж Duffy-гийн шинэ сингл. Энэ 26 настай Велш дуучин хүүхэн нээх хөөрхөн шүү... Сүүлд гаргасан сингл нь тийм сайн хит болж чадахгүй мэт надад санагдлаа гэж...


This sound is sick... Шотландын Biffy Clyro хамтлага яг одоо байгаа шинэ залуу хамтлагууд дундаас үнэхээр чадалтайгуудынх нь нэг... Гэм нь нийтэд жаахан дутуу үнэлэгддэг л гэхээс... Тэд саяхан Европын аялан тоглолтоо дуусгасан бөгөөд одоо Нэгдсэн Вант улсадаа аялан тоглож байгаа... Дууны видео клипийг аялан тоглолтын хэсгүүдээс хийсэн болно...


Damon Albarn-ийн алдарт проект Gorrilaz хамтлага шинэ сингэлээ цацсан бөгөөд Manchester-с гаралтай Daley хэмээх шинэ залуу дуучинтай хамтарж ажиллажээ... Albarn цаг үргэлж шинийг эрэлхийлж, туршиж байдаг ба хүмүүс үүнийг янз янзаар хүлээж авдаг юм... Зарим нь сайшааж байхад зарим нь дургүйрхэдэг... Харин миний хувьд шинэ сингл таалагдлаа... Хамтарж дуулсан залуу дуучныг анх сонсоод, хоолойгоор нь эмэгтэй юмуудаа гэж андуурсан юм кк...


Энэ чинь л жинхэн уран бүтээл гэж хэлэгддэг зүйл шүү дээ... The National хамтлага Terrible Love сингл...


Зиа хамгийн сүүлд боловч, хамгийн гол нь The Arrows хамтлагийн Hurricane сингл юм... Надад үнэхээр таалагдсан... Love it!!!


_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: ..::BZ :: News::..
PostPosted: Dec.04.10 7:54 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11126
Мэдүүштэй:зиа Шинэ онтой зэрэгцээд Хобби хэсэг маань сарын шилдэгүүдээ шалгаруулсан билээ...
Уг тэмцээний зорилго нь :
Quote:
Зөвхөн Хобби хэсгийн бүх форумуудаас тухайн сард шилдэг нь байж чадсан форум модераторын групп, гишүүнийг шалгаруулж хийж бүтээсэнг нь урамшуулж шагнах явдал юм.
гэж тус хэсгийн ISIA (N1te) мэдэгдэл хийсэн билээ тэмцээний эхэнд.

Ялагчид мэдээж тодорсон...мэдээж шагнал болох цолоо бүгд хүртсэн байгаа

1.
Hobby Superior Member


зиа энэ хүний хийсэн бүтээсэнг хэн хэнгүй мэдэж байгаа байхаа...гэхдээ юу ч гсн ахиад энд биччихэе:

-Ганцаараа асар богино хугацаанд өнөө гайхал Харри Поттер 3,4,5,6-г эх монгол хэлрүү орчуулж уншигчидын зүрхийг хөөргөж хэт их баярлуулсан, нөгөөтэйгүүр зүрх муутай хүн бол чадрахаар л болсон сурагтай...ямарсайндаа л манай хамаатны эгч шөнө хүртэл сууж уншихавдээ, их хөгтэй гэснээс буцаад яриандаа оры
одоо 7р цуврал яваа юм байнаа
-мөн ганц Харригаар зогссонгүй ээ агуу орчуулагч маань, хэдэн сарын өмнө нөгөө бөөн дуулиан шуугин болсон Твайлайт гээч номын хэвлэлт, орчуулгад гар бие оролцсон юм байнаа
-түүний ачаар Уран зохиол форум байнгийн актив байж хүмүүсийн хүсэж хүлээж, баярлаж талархаж, ном зохиолын баатруудтай нэгэн жигд амьсгалаар амьсгалан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж есөн шидээрээ бүрдээд байгаа сурагтай...


Улам илүүг хийгээрэй гэж танд Хобби хэсгийн бүх гишүүдийн өмнөөс ерөөж байнаа...за нижигнэсэн алга ташилтаар түүнийг угтан авъя хэдүүлээ: :mrgreen:
Image


2.
Hobby Superior Group

зиа энэ категорт бидний хэдэн нөхөд түрүүлсээн, одоо тэгээд өөрийгөө бичээд байлтай нь биш дээ, ёоооё иччихлээ бүр нтр хэхэ

бидний төлөө саналаа өгсөн болоод өгж амжаагүй мөн өгөөгүй хүмүүстээ ч гсн баярлалаа :razz: :oops:

Xийсэн бүтээсэн зүйлс гэвэл :oops:
-Цасыг ахлах байх үед Их цэвэрлэгээний үеэр Блог Зөүнийг цэвэрлэж цэгцэлсэн.
-Мөн шилдэг блог шалгаруулалтыг амжилттай явуулж ялагчийг тодруулсан
-Гишүүдэд зориулсан гарын авлага гаргасан
-Тун удахгүй Блог Зөүн маань өөрийн гэсэн дүрэм журамтай болно
-Аа мөн олон янзын уралдаан тэмцээнийг манай багийн зүгээс санаачлан гаргах болноо :hihi:

Image

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: ..::BZ :: News::..
PostPosted: Dec.04.10 8:07 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11126
Хамгийн хамгийн :hihi:Хамгийн олон уншигчидтай блог-Namriin... :wd:

Хамгийн гэгээлэг нэртэй блог-Хамгийн сайн сайхан гэгээлэг бүхэн энд :angel:

Хамгийн стиллэг нэртэй блог-❤.●ⓛⓞⓥⓔ● :l2:

Хамгийн аюултай нэртэй блог-Орохыг хориглоно. !!! :aa:

Хамгийн олон удаа хүмүүсээс инээдтэй, хөгжилтэй гэдэг коммент авжийсан блог-Нөгөө л Last & All your tears will dry ^^v ☂ :hihi:

Хамгийн түрүүнд дараачийн шилдэгт блогоор шалгарч үлдэнэ гэж вангадуулсан блог-Немезида... :frog:

Хамгийн бүтээлч блог-forget me not. :imslow:


ёооё заазаа ганцаараа болохоор ингээд дууслаа...

Хамгийн хамгийнд санал хүсэлт авна шүү хүмүүсээ!
мөн манай редакцаар дамжуулж чин сэтгэлийн үгс, реклам зар суртчилгаа гэх зэргийг мэдээж төлбөртэйгөөр :hihi: явуулж болноо нтр, хэхэ


заазаа үнэгүй ээ үнэгүй! :hihi:
Зиа ингээд дараачийн дугаар хүртэл түр баяртай
:mrgreen: :hi:



Харууштайгийн шагналхэрвээ та тэр блогуудыг тааж чадсан бол танд...

























үнэн сэтгэлийн угaaс *КҮҮЛ бн* гэж хэлий даа, энэ бол шагнал байлаа, баярлалаа, дараа уулзaтлаа түр баааааааааая :frog: :hihi: :hi:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Dec.06.10 8:55 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Хамгийн гутрангид миний тэмдэглэлийг дэвшүүлчээгүй л байгаамдаа :hihi:

_________________
Science, bitсh!


Last edited by MissNoGood on Dec.06.10 11:02 pm, edited 1 time in total.
ойрдоо гоё сонирхолтой бгаад бгаам чинь, тэгжаагаад хамгийн хэнээтэй блог болгочив доо ах минь :P


Top
   
PostPosted: Dec.12.10 12:10 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.26.04 10:00 pm
Posts: 25497
Location: Бодол
kkk.. Uursdiinha unshdag hediig l tavidiin bishuu kkk
Buh bloguudiig a, b-gui meddeg, unshdag hun l eniig hiimeer yum bn daa

_________________
Нууцлаг


Last edited by MissNoGood on Dec.14.10 11:56 pm, edited 1 time in total.
харин тиймээ, туршлага дутаад, анх удаагаа л ийм юм хийж бгаа бас дээрээс нь нэг их энэ тэргүүгээр хэсээд блог уншаад явах сонирхол ч тэр цаг зав ч тэр бхкүү л дээ яг үнэнийг хэлэхэд гэхдээ хичээж бгаа, цаашид ч бас хичээх болно, алдаа дутагдал санаа оноо


Top
   
PostPosted: Dec.12.10 3:01 pm 
Offline
ЧИНИЙ ИНЭЭД Ü

Joined: Apr.16.05 6:29 am
Posts: 24843
:l3: STYLE-D N 0RCHiHEJ HEHE :frog: ASAN HUURHiiiN. THANKS :k0:


Top
   
PostPosted: Dec.21.10 2:36 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4437
Location: Hollywoo
Мисс сайн сайн

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Dec.24.10 1:44 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.26.04 10:00 pm
Posts: 25497
Location: Бодол
ene odoo yaj hariulj mariulaad bgaam dee kk
Anywayz good luck

_________________
Нууцлаг


Top
   
PostPosted: Dec.24.10 6:08 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11126
тал нь нээрээ бхкүү бн шд, аймар их юм бичсий шд уг нь,
одооноос харин уншкаал бгаа, алдаа дутагдал бвал хэлээрэй гэж уг нь бичсийн :razz:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Dec.24.10 11:14 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jan.13.03 5:37 pm
Posts: 786
Location: ...wie seinen Augapfel huten...
Пост эдитлэсэн шалтгаан угаасаа урт байх хэрэггүй байлгүй дээ :haha:

_________________
Гэрлээс зүүгдсэн сүүдэр...


Top
   
PostPosted: Dec.24.10 12:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.16.09 10:36 am
Posts: 6568
Location: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг
Алдаа дутагдал санаа оноо :rofl:

_________________
Haters gonna hate-Medemhii henee


Top
   
PostPosted: Dec.24.10 4:35 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11126
харин сая л мэдлээ, армаан бичээд бсан чинь, :rofl:

Шинээ гуай маяглаадаагаарай :hihi:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Dec.26.10 12:26 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Mar.03.05 5:25 pm
Posts: 2494
yasan huurhuniin
bloguudaar orj unshij bmaar sanagdchihlaa
creative mod yumaa :wd:


Top
   
PostPosted: Jan.06.11 2:04 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.08.03 9:00 pm
Posts: 7235
Location: Hairiinhaa zurhend ^^
hehe nerei l ysan huurhun en bna sh de miss ee hehe

_________________
asuult.iin buga sh de


Top
   
PostPosted: Jan.07.11 2:20 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11126
за туслах хүн авна шөө, блог уншдаг тээд чөлөөт цагаар дүүрэн бгаа хүмүүс комоон шүү :cheerleader: ,

одоо угаасаа сургуулиуд амарцан бгаа биздээ, тээ :brows:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jan.07.11 2:24 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.05.09 9:48 pm
Posts: 5147
Location: Үзэсгэлэнт од.
вээ сайхан мэдээ байна. :bigthumpup:

_________________
Чөтгөрийн бага нь адтай.....


Last edited by MissNoGood on Jan.07.11 2:26 am, edited 1 time in total.
хамт хийхиймүү гүүмүү, шууд хэл! нтр :ноённогоон: :razz:


Top
   
PostPosted: Feb.03.11 2:17 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
mark


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 33 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited