#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.24.17 2:21 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 498 posts ]  Go to page Previous 114 15 16 17 1820 Next

Сормуус намайг амьдрал дээр таньдаг уу?
Таньдаг 35%  35%  [ 19 ]
Таньдаггүй 65%  65%  [ 36 ]
Total votes: 55
Author Message
PostPosted: Mar.07.14 8:31 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Цаг хугацаа хурдан юм аа.
Саяхан л яаж онц сурах уу, их сургуульд орохуу, ЕШ-аа яаж сайн өгөх үү гэх мэт зүйлд л санаа зовдог байлаа. Гэтэл одоо ямар их зүйлд санаа зовно вэ? Тархи минь байнга ачааллаж, толгой минь байнга хүнд санагдах юм. Найдлага горьдлого тээж байсан ясан төрөлтнүүд минь өр лүү өшиглөх шиг л санагдах юм. Энэ хорвоод эцсийн эцэст ээжээс минь хэн өөр намайг хамгийн ихээр хайрлаж, халамжилж, бүхнээ зориулах билээ. Гэтэл үүнийг л ойлгохгүй, ээжийгээ бүх зүйлийн эн тэргүүнд тавьж чадахгүй байгаа өөртөө гутрах юм. Ажлаасаа ч бүрэн дүүрэн сэтгэл ханамж авч чадахгүй, нэг зорилгын төлөө нөгөө зорилгоо золиослоод л.. гутрах зүйл олон, гомдоод уйлах хүн ч олон хорвоо юм. Өчигдөрхөн их сургуулийн найз нартайгаа уулзаж, жаал пиво шимж суухад ямар жаргалтай байваа. Миний хувьд хамт байсан хэдэн цагт тархин дах ачааллын 50 хувь нь хөнгөрөөд оюутан байсан жаргалтай үедээ оччих шиг. Харин өдрөөс хойш хамт байсан хэд нь бүр 100 хувь хөнгөрсөн гэх. Аргагүй дээ, цаадуул маань гудамжаар салхи татуулж, инээж наргин, сугадалцан нар луу харж алхсан юм чинь дээ...

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Jun.18.14 11:32 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
hi my blog :mrgreen:
3 сарын өмнөхтэй байдал адилхан л байна шүү
Амралтаа авсан боловч агаар салхинд гараагүй учир
Тайвшрал, Тэнэгрэл, Салхилалт мэдрэхгүй л байна...
Хоёр ажил зэрэг хийгээд мэдрэлийн ядаргаанд орсон болно.

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Jun.19.14 12:07 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Цүнхэндээ дарс онгойлгогчтой, бүр дарсны бөглөө нь зоолттой дарс онгойлгогчтой.
МУИС-ийн төгсөлт. Ямар ч муухай зүйл болсон дотроосоо инээмсэглэсээр байдаг хамгийн баяр жаргалтай өдөр.
Их сургуулийн төгсөлт. Тэд нар сургуулийнхаа хаалгаас өнөөдөр гараад л дахиж жинхнээсээ инээмсэглэхгүй.
Тийм болохоор л өнөөдөр тэдний хамгийн жаргалтай өдөр.
Жинхэнэ амьдрал
Муухай хүмүүсээр дүүрэн
Үнэн нүүр нь танигдахгүй
Учир утгагүй өрсөлдөөн
..өөр зөндөө л бичмээр юм байна. бичихгүй байхдаа ямар их багтарваа
Түүнийг хараад хэвтэхдээ, сормуусыг нь ширтэхдээ цагаахан цаас шиг, эсвэл миний саарлаас ч хар юм шиг
Гэхдээ л түүнийг хараад хэвтэхдээ би Их сургуулийн хаалгаар гарахаас өмнөхөөс бүр илүү жаргалтай...

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Jul.09.14 1:34 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Уур, гомдол, тунирхал, бухимдал... энэ бүхнийг хэн, хэзээ, яах гэж хүний зан аашинд суулгасан юм болоо? Эд нар л байхгүй бол жаргалтай, асуудалгүй сайхан амьдрах байсан даа. Өөрөө уурлуулж гомдоочихоод өөрөө буцаж гомдож уурлаад, өөрийн буруу гэдгээ мэдэж байвч бас тэрний буруу юм шиг санагдаад. Өөрийн буруу болохоор буулт хийхгүй, нөгөөх нь буулт хийхээр тэр эсвэл би буруутай болохоор хүлээж авахгүй... Зүгээр л Зүрхэнд энэ бүхэн хүнд дараа болж байна.

Байгаа зүйлдээ тодруулбал хүндээ сэтгэл ханахгүй ч байгаа юм шиг, даварцан бодол тархин дундуур хааяа сэлүүрдэнэ. Хайр гэж юу ч юм. Амаараа илрэхийлсэн Хайр нь намайг бээрээд зогсож байхад дулаацуулах хүчгүй л юм....
Гэтэл ээжийн хайр, өөрөө даарсан ч хүүхэддээ цамцаа тайлж өгөөд өмсүүлж байгаа харагдах юм. Ээжийн хайртай дүйх эр эмийн хайр байдаг юм уу?

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Jul.17.14 2:05 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Хагацлын үүд нээгдэж, орлогын үүд хаагджээ

Юу гэсэн ч үг юм. За үнэн байгаасай. Энэ мэргэ төлөгчид дунд үнэн нэг нь байдаг л байлгүй. Тэр нь л тантай таараа байлгүй. Тэгээд л баахан засал ном хийж, амийг тань аварч байгаан байлгүй. Байлгүй байлгүй байлгүй.

Миний ажил мэргэжлийн хувьд хэлсэн үгэнд нь итгээд өргөдөл, хүсэлтээ хойшлууллаа. Лол.

Дүү мөн 8-р ангидаа мэргэжлээ сонгоод амьдралын зөв зам нь зурайх болтугай.


Харсан юм шиг хэлдэг хүн цаана чинь байна гэнэ!

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Jul.22.14 1:36 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Нууц.
Хэн? Юу? Би юу? Би Нууц.
Яагаад одоо хүртэл нуух...
Дэндүү хаширлах..
Үүнийгээ ичимхийрэл гэж далдлах.

Гэтэл би.

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Jul.27.14 3:12 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Ёооооё, бурхан минь үгүй байгаасай
Үгүй байгаасай
Үгүй байгаасай
Ааааааааааааааа бүр хямарч гүйцэхнээ
Цагийн юм цагтаа
Ёс ёмбогор Төр төмбөгөр
Бүх юм төлөвлөгөөний дагуу байх ЁСТОЙ шүү дээээээээээээээээээ

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Jul.27.14 5:49 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2589
Location: Ulaanbaatar
Эмэгтэй хүний талаар эндээс бага ч атугай зүйлийг мэдэж авна гэж найдаж байна :imhappy:

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Jul.30.14 1:30 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Намайг унтаж байхад миний өрсөлдөгчид өөрийгөө хөгжүүлж байна!

Шар минь үхтлээ гозойж, өөрийгөө бүрэн дүүрэн дайчлах хүсэл зоригоор тархи, оюун минь дүүрэв. Юутай сайхан! Над шиг хүнд өрсөлдөгч л байхгүй бол урсгалаараа өөртөө бардаад явж байх шинжтэй юм. Миний хийж байгаа ажилд, миний хүрэх өндөрлөгт санаархагч эрхэм анддаа талархъя. Өрсөлдөөн эхэллээ. Чи нэг шатаар миний хойно байгаа ч, нөгөө талын шатанд миний урд байна. Тиймээс би өөрийн урд байгаа шатанд чамаас хол түрүүлж, чиний урд байгаа шатанд чиний өмнө гарах болно.

Hi my priendo, witch and enemy etc :hi:

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Aug.12.14 7:57 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Сэтгэл хачин ихээр эл хуль оргиод байх юм

Амралтын өдөр боловч нөгөө ажил дээрээ сууж байна. Энэ маань сургууль дээр байрладаг юм л даа. Хичээл амарчихсан ямар ч хүнгүй. Хамтрагч маань гадаадад суралцах гээд ирэхээ больсон гээд л цаад өрөөнд дарга, энэ өрөөнд би л сууж байна. Гарч байгаа чимээ нь засвар, өрөмдлөгийн дуу. Цонхоор машинууд холхихо. Яагаад ч юм сэтгэл маань ойрын хэдэн жилдээ ингэж эл хуль оргиогүй шиг санагдана. Хүн гэдэг хачин юм даа, ажилгүй байхдаа ажилтай байхыг, ажилтай байхдаа түр ч болов амарч, ажлаас ангижрахыг хүсэх юм. Яагаад ингэж эл хуль оргиод, цээжинд хар юм буглаад, бүх юм зэгэл саарал болно вэ....?

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Aug.20.14 11:49 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Амьдралаа Би Чамд Хайртай!

Ирээдүй минь гэрэлтэж байна. 1 жил 2 сарын өмнө би амжилтын эхлэлээс атгасан бол одоо гар минь улам урагшилж байна. Ийм хугацаанд гэхэд би үнэхээр амжилттай байна аа. Цаашдын хүрэх оргилын минь гэрэл аслаа. Би хичээнээ. Би чадах болно. Би чадахгүй бол хэн чадна гэж, Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй :-)
ҮҮҮҮҮ ЕЭЭЭЭЭЭЭЭЭ

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Aug.24.14 6:36 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2589
Location: Ulaanbaatar
За би бас нэг ташуур өгөе :whip:

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Aug.25.14 4:19 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Mar.01.05 1:43 pm
Posts: 9772
Location: харанхуй орчлонд нэг ч гэсэн зул бадамлан асах болтугай.
ташуурдаж садист зан гаргаж байхаар урам өгөөч

_________________
0 хязгаар мөн үү.


Top
   
PostPosted: Aug.26.14 11:30 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Бурхан минь дээ, бурхан минь..............Яамаар ч юм бэ дээ.....Заримдаа зүгээр л үхээд өгмөөр санагдах юм.....Энэ амьдралаас туйлдаж байна...............

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Aug.26.14 11:54 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Би Түүндээ Хайртай. Би Түүнийгээ Гомдоох Үг Хэлэх Ёсгүй. Гэвч Би Хэлчихсэн. Яагаад Гэвэл Тэртээ Тэргүй Гутралтай Байгаа Үед минь Надаар Үүнд Өөрийгөө Хамааралгүй Гэж Хэлүүлэхийг Хүссэн. Би Түүндээ Хайртай. Би Түүнийгээ Гомдоох Үг Хэлэх Ёсгүй.

Маргааш Гэхэд Чи Намайг Уучилж Болох ч Би Чамайг Уучлахгүй. Хэцүү Үед минь Аргадаж Тайвшруулаагүй. Миний Дотор Юу Болдгийг Гадарладаг юм уу даа. Чи Намайг Санасандаа Надад Бууж Өгч Болох ч, Эс Болох ч Би Чамайг Уучлахгүй...

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Sep.21.14 10:36 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Big 8 Best Hits үзсэн сэтгэгдэл.

17 цагт хаалга нээнэ гэсэн мэдээлэл самбар дээр ч, билетэн дээр ч байсан боловч тоглолт яг хэдээс эхлэх нь ойлгомжгүй байв. 18 цаг өнгөрөөгөөд очиход стадионы урд талаар хүнгүй болохоор яанаа энэ тоглолт зохион байгуулагчид шатахвийдээ гэж бодсоноо нуух юун :lol: гэтэл нөгөө талд нь хүмүүс очерлоцон оруулж эхлээгүй бсым байжээ. Тэгээд ашгүй очингуут оруулж эхлэв. Ер нь бол цагтаа очсон хүмүүс 1 цаг 30 минут хүлээсэн гэсэн үг. Үүнийг би бодохдоо цагаа барьдаггүй монголчуудыг эрт ирүүлжээ гэж сэтгэсэн. Тэгээд орлоо. Тайгер асрын дор нижгээд хэдэн шорлог, ундааны газар байна. Тэгсэн мөртлөө сууж юм идэхэд хэцүү, сандал гэдэг ховрын бараа аж. Бие засах газар нь хүмүүсийг хүйсээр нь шоглож бгаам шиг, эрэгтэй эмэгтэйгээр нь солиулж оруулаад байх юм. Тоглолт үзэх гэж тийшээ орсон хүмүүс мөнгө төлж бие засах нь сонин. Гэгээтэйд 200 төгрөг, гэгээ тасрахаар 300 төгрөг болчихдог этгээд 00 бналээ.

Одоо тоглолтын тухайд.. олон зүйл нуршсанд уучлаарай эдр
20 цаг 11 минутанд эхэлсэн. Хурд салхийг хагалж дуулав. Тоглолт эхлэх ээд л тайзан дээр хөгжим нтрээ шалгаж байхад энэ хүмүүс чинь яасан ч соёлгүй, тэвчээргүй, бүдүүлэг юм. "Арай ч дээ. Мөнгөө авъя" энтр гээд л чарлаад бүр дургүй хүргэчихсэн :m2:. Цогоогийн хоолой илт миарсан байна лээ. Отгонбаяр хамтлагаа төлөөлж үзэгчидтэй харьцдаг юм шиг бгаан. Эднийх үзэгчидтэй хамгийн их харьцаж хөгжөөсөн. Хурдыг мэддэг гэж бодсон, ихэнхи дууг нь мэдэхгүй бсөөн. 30 гаруй насны хүмүүс л их дагаж дуулж байна лээ.

Дараа нь Номин Талст гарч ирсэн. Хүмүүс 3 бүдүүн болчихож гээд л бсан. Яг үнэндээ дэлгэрмөрөн л таргалсан бналээ. Гол нь 3-уулаа гарч ирсэн. Төрийн албан хаагч Хаазаа ах хаачсын бөө мэд. Дэлгэрмөрөн дуу зүгээр сонсуулахгүй их зовоосоон. Чи чи чи чи чи гээд л даяргаатаад. Гэхдээ аргагүй сайхан хоолойтой бналээ, энэ хэд.. Хүмүүс утасныхаа гэрлийг асааж хэсэг уярч, түүнийг нь Хаянаа ах цагаан шаргал айфон дээрээ бичиж авсан бөлгөө.

Харанга. Сайн ойлгоогүйээ. Рок хэв шинжээ л хадгалсан хэдэн дуу дуулах шиг болсон. Лхагваа тэгээд тайзны хажуу руу очоол бараг дуулангаа хүмүүстэй хуучлаад, эцэст нь эд нар мотоцикл унаад явах шиг болсон лол

Ай Никитон минь. Миний Янаг Цэцэгнүүд, Нандин шүтээнүүд... 10 орчим дуу дуулсан байх шүү. Үзэгчтэй бараг харьцаагүй хэдхэн үг хэлсэн боловчиг л бидний дунд сайхан харьцаа бий болсон. Дахиулсан. Үүлэн үст дуулуулмаар байсан ч Нандин шүтээнийг дуулсан даа. Түүний хажууд дуулдаг 3 хүүхний хоолой мундагаа. Оддын эрэлдийн шилдэг 5-ын нэг Солонгоо минь хэдий хүртэл хүний ард дуулах юм бгаан бүү мэддээ. Түүнийг би уг нь мунаг уран бүтээлч болох нигууртай гэж хардаг юм.

Сэтгэлээсээ дуулдаг Сараа минь. Харахаар л хайр хүрээд, дотно санагдаад байдаг юм. Дуундаа өөрөө орж, өөрийнхөө тухай дуулж байх шиг. Эрхэм хүдэт Дива минь Никитонд атаархсанаа харин ч нэг хэлээд амжсан шүү. Нүүрномоор санал авч дуугаа сонгосныг надаар хэлүүлэх мэдэхгүй биз. Хайрын бурхан, Сэхүүн салхи, Хайрласан сэтгэл, Бороо, Учралын Блюз энд Рэндом хамтлаг. Жүжигчин Сувдын хүү, дуучин Бат-Оргилын дүү гитарчин Мөнх-ОРгил гэж сайхан дамшиг бнаа бна :l2:

Зэвүүн Пичко гэж Ариунааг л хэлэх байх. Үзэгчид үнэндээ их ядарсан байлаа, түүнийг тазан дээр гарч ирэхэд. Гэхдээ тайзан дээр үзэгч 2 залуугийн бөгсийг хөдөлгүүлж, нойр сэргээж чадсаан. Түүнийг би амьдаар дуулж чаддаггүй гэж хэн гэдгийг нь санахгүй бгаа нэгэн баттай эх сурвалжаас сонссон юм. Их л пауз авч, хоолойгоо амрааж дуулаад байна лээ. Чи минь.. гэхдээ гоё бсөөн. Попуридсан хэдэн дуугаараа. Тайзан дээр бүдэрч унах шахсан. Эцэс сүүлд нь Чингис хаан хамтлаг байсаар байтал "Би энэ тоглолтыг хааж бгаадаа баяртай бнаа" гээд л авцан шүү дээ. Хүмүүс тэгээд тарч байхад өөр нэгэн шингэн хоолой Чинис хаан байгаа шүү гэсэн :frog: Тайзны ард юу болсын, яагаад нэгнийгээ хорлосын бүү мэддээ.

Чингис Хаан хамтлагийг анхаарч сонсоогүй ч хоолой нь сайн байх шиг байсан.

Хамгийн гол нь доргиох байх, тоглолтыг хаах байх гэсэн Камертон маань байсангүй дээ. Ингээд Их 8 биш Их 7-ийн шилдэг хит тоглолтыг үзсэн "хов жив"-тэй сэтгэгдэл маань ийм ажгуу.

_________________
Цаг зуурынх.


Top
   
 Post subject: Эмэгтэй хүн.
PostPosted: Sep.27.14 6:49 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Ажил дээр, амьдрал дээр деппрестэж, амнаасаа эвгүй үг унагахгүй байхын учир энд бүгдийг сийрүүлж байхыг өөртөө тушаасугай.

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Oct.04.14 8:48 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Сонин юм шүү. Хэзээд л миний эргэн тойронд сайхан найзууд, надтай адилхан хүмүүс хүрээлж байсан. Одоо байхгүй шүү энэ ажил дээр. Санаа нийлээд, сайхан галзуурчих найзгүй байх сонин юмаа. Гол нь би өөрөө хүнтэй эхэлж ойртож, нялуурч, нялцайж, найзалж чаддаггүй болохоор... ажил дээр ингээд л зөнгөртөөд байж байна. Үеийн, тэр байтугай нэг оны 4 ч охин байна уг нь :lol: Тэгээд дээр нь 10 жил, их сургуулийн найзууд цөөрч дээ. Уулзъя, учръя гэж ярьдаг хүн үгүй болж. Нас явах тусам найз олдохоо байдаг юм байна. Эмээ минь бурхан болоход ч ирэх найз байсангүй шүү. Их сургуулийн хэдэн охидоос монголд байгаа ганц нь ажил дээр гүйж ирсэн шүү хөөрхий. Зовлон гашуудалтай үед хажууд байгаагүй хүмүүс жаргалтай үед минь хажууд байгаад ч яах ч билээ дээ...

_________________
Цаг зуурынх.


Top
   
 Post subject: Эмэгтэй хүн.
PostPosted: Oct.04.14 8:53 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Нофшийн зантай, хөгийн хулмалзсан, хумсаа нуусан олон юмнууд байна аа. Эр ч үгүй, эм ч үгүй бүгд адил. Дээр нь хийсэн ажлын минь урамшуулах мөнгийг нь өгөхгүй байгаад дургүй хүрч байна. Цалин хасах өчнөөн аргатай мөртлөө, цалин нэмэх ганцхан аргатай. Яахаараа ингэж хүнийг шулдаг байнаа. Туршилтын нэг сар чинь та нарын хувьд болохоос, миний хувьд биш!! :m4: Үхтлээ ядарч ажиллаж байхад

_________________
Цаг зуурынх.


Last edited by ~Сормуус~ on Nov.29.14 8:46 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.04.14 8:58 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Би яагаад ажил дээр уурладаг болов?

Ажлаас болж стресстэх хэрэггүй гэж эртний сайхан албан хаагчдын мэргэн цэцэн үг байна аа. Би ч өнгөрсөн жил сайхан байлаа. Хийх ёстой юмаа хийгээд, ажиллах ёстой цагтаа ажиллаад, цаганд баригдахгүй, хүнтэй хүнээ, юмаа булаацалдахгүй. Хийсэн шиг юм хийсэн санагдаж, сайхан байжээ. Албаараа ч сайхан гар нийлдэг байж. Гэтэл одоо яав? Битүү өрсөлдөөн, хүний итгэлийг алдчихгүй юмсан, дутуу дулимаг юм хийчихгүй юмсан, яаж энэ цаганд амжъя даа, яаж нэг сайн ажиллъя даа гэж бүхнийг хүндрүүлж, өөртөө ч хүнд ачаа үүрүүлж, бүх зүйлд стрессдэж эхэлсэн байх нь. Одоо easy амьдарна аа... Стрессдэх хэрэггүй, тэгэхгүй бол стресстсэн дээр минь хүмүүс дөрөөлж байна. Үнэн амархан өгөөш нь болж байна. Удахгүй тэд нарын сууж байгаа дээр би суух болохоор бүр яс нь хавталзаад байх шиг байгаан. Ялангуяа тэр ховч авгай :hihi:

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Oct.05.14 1:13 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Гэнэтийн..гэнэт л...гэнэт л би ингээд гэнэт-чихдэг.
Яадаг юм байгаан бүү мэд. Бодож санаж явснаа шууд гэнэт-ийн үйлдлээр гаргачихдаг. Яадын миний ажлаас болдымуу, өөрийнх нь 7 хэмжиж 1 огтолдгоос болдымуу, намайг нуугаад бгаам шиг фб-тээ ерөөсөө хамт авахуулсан зургаа хийдэггүйш. Би өнөөдөр зүгээр л хол байгаа болохоор санаад гоё дууны үг бичээд постолсон бхад юу ч бичээгүй бгаан. Фб-ээ шалгаагүйн бх гээд орхисон чинь өөр юман дээр коммент энтр бичцэн ч байх шиг. Тэгээл өвчин хөдлөөд тэрийгээ ч устгаад, найзаасаа ч хассанаа вайбер дээр "чамтай фб-д харьцку" энтр. үфф "гоё коммент бичих гээд бодож байсан" гэхээр нь миний царай улалзаад явцаан лол...гэхдээ л дургүй хүрдэг байхгүй юу

Сонин юмаа. Гадагшаа яваад 8 хонож байхад нээх аймар санахгүй юм. Хийх ажилгүй, уйдсан үедээ л байсан бол гэж бодож энтр. Ажил, сургалт гэсээр дэндүү завгүй, бас хэд хоногт нь өвдсөн болохоор тэр юм боловуу. Эсвэл бид 2 көлдүү юм болуу :xi:

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Oct.06.14 1:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.07.08 1:50 pm
Posts: 16272
Location: Mongolia
Hi. Наадах чинь надад яг тохиолдоод би ганц бие болчихоод сууж байна. Ер нь тэгээл догдлохгүй, мэдрэхгүй байна гэхээр л буруу хүн юм шиг санагдаад алдаа гаргаж байгаа юм шиг санагдаад тэгээл салций шд. Одоо сайхан байна. лол

_________________
Imagine | Nevermind


Top
   
 Post subject: Эмэгтэй хүн.
PostPosted: Nov.30.14 1:53 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Амьдрал нмг өөрөөс минь өөр хүн байхыг шаардаад байна. Би өөрийнхөөрөө л бмаар бна. Худлаа инээхгүй, хуурамч зан гаргахгүй, үнэн үгийг нүүрэн дээр нь хэлчихдэг. Яадын би өөрийн эрхгүй муухай харчихдын царайны хувирал ихтэй болохоор тэгдийн. Яадын би олон юм ярих дургүй хажууд лайтаад бгаа хүнд цөөн үгээр товч хариулчихдын. Яадын төрд үйлчлэгч төрийн албан хаагчид дургүй хүргээд бвал хорон үг шидчихдийн. Тэглээ гээд би тэр хүнд дургүй биш, тэр хүнийг хүндэлдэггүй биш, би зүгээр л өөрийнхөөрөө бгаа нь тэр!!!! Гэтэл ягд нмг бусад хүмүүс шиг бай гээд бгаан бэ? Би угаасаа хажиг зожиг хаалттай хүн пятка гэж

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: Nov.30.14 1:39 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Aug.31.09 2:33 pm
Posts: 1100
Location: Behind every great fortune there is a crime
Good jirl gone bad. Ajlaas bolj nervteh hereggvi, huviin business chini bish bol

_________________
Vito Corleone


Top
   
PostPosted: Jan.23.15 4:26 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Мундаг


Top
   
PostPosted: Mar.13.15 10:17 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1777
Location: Худалд бас Үнэнд!
Япон хоолны дэглэмийн 5 дахь өдөр дээрээ явж байна. Хоол гэдэг хүнд ямар ч чухал бдаг юм. Идэх амттануудаа нөөцлөөд л, хийж идэх хоолнуудаа бодоод л. Аяа бурхан чи хүний таргалалтанд цадах болоогүй юу гээд л байж бна даа, хөөрхий.

Өнөөдөр бүр загасны махаа арай усаар даруулж залгилаа. 2 жилийн өмнө дэглэм барьж бхдаа хоолоо схан идчихээд л бдаг бсан юм. Өглөөнөөс хойш сульдаад, арай гэж ажлаа хийлээ, хөөрхий.

Дэглэм эхлэх үед жингээ хараагүй. 52-53 л бсан бх. Миний өндрөөс 5-6 кг илүүдэлтэй жин. Надтай чацуу хүмүүс 44-45 бвал ёстой гоё туранхай харагддаг. Би харин 47-48 бгаад л бдаг блаа. Гэтэл найз залуугийндаа очихоор ээж аавынх нь өөдөөс хоол идэхгүй гэж маяглаад блтай биш гэж идсээр бгаад ийм бдалд хүрлээ дээ, хөөрхий.

Давсгүй хоолны амтгүйг хэлэх үү?
Даанч хоолны дуршил ихтэйг минь хэлэх үү?
Attachment:
ImageUploadedByАсуулт Самбар1426252651.750367.jpg
ImageUploadedByАсуулт Самбар1426252651.750367.jpg [ 34.64 KiB | Viewed 1612 times ]

_________________
Цаг зуурынх.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 498 posts ]  Go to page Previous 114 15 16 17 1820 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited