#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.19 8:18 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 23 posts ] 
Author Message
PostPosted: May.06.16 1:54 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12090
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Аа шаассс. Мундаг гарчиг нтр шахцан. Юу байна.

Ёо галзуурчхым байна дөө. Оны өмнө эхнэр төрөөд. Ахиад нэг хүү өлгийдөв шд. Эхнэрийг харсан хүүхэд хүн болгох итгэл төрдөггүй ээ. Ах өөрөө харсөөн. Угжинд орууллаа. Соосгонд орууллаа. Дунд банди дүүтэйгээ барьцаад заавал цуг авахуулна гээд тэгнээтэй тэмээ шиг юм л байна. Аргагүй дээ. Хоёрхон настай ах болчихоор хэцүү л дээ. Том ах бол багыг гэхээс дундахын учрыг олкумаа. Ганц байхдаа замбараагүй эрхэлсэн гар даа. Одоо бол турсагаа хуулуулаад л. Хэнд гэж үү. Дүүдээ л байлгүй яахав. Дүү бол чанга байнаа. Ах өнөөдөр сургуулийнхаа шилдэг сурагчаар тодроод. Эцэг эхчүүд нуль атаархал гэсээн. Гэсэн ч юу байхав. Би хоёрыгоо харах нь тийшээ явснаас дээр гэж үзээд эхнэрийг явуулцан л даа. Яшиг зүгээр. Олон хүн бужигнахад дургүй болоод байгаа.
Эхнэрт тамхи захихаар улаан шонхор авчирч өгөөд байхын. Жигшүүлэн гаргаж байгаам байхөө. Хөдөө айлд өвгөчүүлтэй ороогоод суучдаг намайг бол ингэж гаргадаггүй л байхгүй юу. Ер нь цус энэмуу бол зүгээр л хэрэглээ шд. Орос бор цаасаар арчаад хошного уйлдаггүйтэй л адил. Ааашссссс.
Ажил хэрэг үү. Гүэ яахвээ. Хоёр идкү хоосон хонохгүй болж л байна. Ер нь бол байшдээ. Нээх халгиж цалгиад байх хүсэл төрдгүм л даа. Цаашдаа суман дээр хэдэн үхэртэй, алга дарам ногооны талбайтай нар луу харж сохолзсон шээг хэвтжийх магадлал өндөртэй л хүн л дээ. Надад тохирсон намгүм стрессгүй амьдрал чинь тэнд л байгаад байна.
Энэ яг согтуу гэж бодож байвал тэр алкоголыг чинь бараадаагүй их удсан байна. Сүүлд хэсэг нөхөдтэй уугаад хэдэн бацааны тоосыг гөвцнөөс хойш амсаагүй л явна.
Дөнгөж хүүхдүүдээ унтуулчаал амсхийж сууна даа. Бага банди ч гарын аятай болчлоо. Ажил олж хийнэ дээ. Алийн болгон хүүхдээ хархав. Гэхдээ хүүхэд харах ч дажгүй шүү. Өдөр болгон л шинэ юмтай уйднаа байхгүй. Эхнэр хичээлдээ яваад л. Төгсөхөөр нь энд тэндхийн гаруудын конторт шахчих гээл ганц нэг хундага тонгойлгоол явах байх даа.
Сониноос машинаа зарцөөн. Хэрэгтэй үед нь авсан. Хэргийг нь гаргачаал зарсан. Унахгүй юм байж нэг юмны зогсоолын мөнгө төлөх чинь лайтайм байшд. Байж байж нэг унахдаа заавал угаалгана. Торрр гээл хорин цаас гараад явчина.
Дундах банди тэгнээ. Ааваа би ээжээс мөнгө аваад таньд шаттай дэлгүүрээс том машиныг чинь авч өгнөө гэсэн. Одооны хүүхдүүд ийм л болчиж.
Эхнэр бас ингэнээ. Чи одоо нэг ажилд орж жоохон амар гэнээ. Хаха. Хүүхэд хараад их ядарчгаа нтр хаха. Ажил ямар амралт уу. Гэхдээ онгирчгаам биш би ажлыг мангар хялбархан хийчдэг л дээ. Ер нь бол нээх стрессдээд энээ тэрээ гэлгүй аятайхаан болоод л байдаг шд. Зовоод эсвэл зовохгээд зүтгээд махраад байдаг хүмүүсийг л ойлгохгүй юм даа. Хөнгөхөөн хөөрхөн амьдраад болоод л байна шдэ энэ чинь. Пянгаа даахгүй зорилго тавьчаал тарчлаад байх зачем надо. Ооё.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: May.06.16 11:55 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.19.05 5:18 pm
Posts: 6134
Location: Стэмфорд Бридж
хуучин овоохойгоо яагаа вэ?


Top
   
PostPosted: May.06.16 1:23 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Хөгшөөрөөд сүрхий философчин болж байгаам байна даа.


Top
   
PostPosted: May.06.16 1:58 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10684
Location: Диваажинд
цэцэрлэг байгуулчихсан нь дээргүй юу гэснээс Ануфи өнөөдөр өглөө абтема дээр явжийснуу?

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: May.06.16 2:40 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1544
Location: Narnii aimagt
хэхэхэхэх Сайн аав вайшд

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: May.06.16 2:42 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12090
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Quote:
хуучин овоохойгоо яагаа вэ?
Устгуулсан санагдана. Олон жилийн өмнөх явдал шдэ
Quote:
Хөгшөөрөөд сүрхий философчин болж байгаам байна даа.
Байх шд. Гэснээс чи гуч нэмэхт бузарлажийнаа. Тэгжгаад очиж үзнээ.
Quote:
цэцэрлэг байгуулчихсан нь дээргүй юу гэснээс Ануфи өнөөдөр өглөө абтема дээр явжийснуу?
Байгуулчаал байгаам бишүү

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: May.06.16 5:00 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Quote:
цэцэрлэг байгуулчихсан нь дээргүй юу гэснээс Ануфи өнөөдөр өглөө абтема дээр явжийснуу?
Тхх байнга л явж байдаг шд :frog:


Top
   
PostPosted: May.06.16 5:35 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: May.03.16 8:00 pm
Posts: 29
Quote:
Аа шаассс. Мундаг гарчиг нтр шахцан. Юу байна.

Ёо галзуурчхым байна дөө. Оны өмнө эхнэр төрөөд. Ахиад нэг хүү өлгийдөв шд. Эхнэрийг харсан хүүхэд хүн болгох итгэл төрдөггүй ээ. Ах өөрөө харсөөн. Угжинд орууллаа. Соосгонд орууллаа. Дунд банди дүүтэйгээ барьцаад заавал цуг авахуулна гээд тэгнээтэй тэмээ шиг юм л байна. Аргагүй дээ. Хоёрхон настай ах болчихоор хэцүү л дээ. Том ах бол багыг гэхээс дундахын учрыг олкумаа. Ганц байхдаа замбараагүй эрхэлсэн гар даа. Одоо бол турсагаа хуулуулаад л. Хэнд гэж үү. Дүүдээ л байлгүй яахав. Дүү бол чанга байнаа. Ах өнөөдөр сургуулийнхаа шилдэг сурагчаар тодроод. Эцэг эхчүүд нуль атаархал гэсээн. Гэсэн ч юу байхав. Би хоёрыгоо харах нь тийшээ явснаас дээр гэж үзээд эхнэрийг явуулцан л даа. Яшиг зүгээр. Олон хүн бужигнахад дургүй болоод байгаа.
Эхнэрт тамхи захихаар улаан шонхор авчирч өгөөд байхын. Жигшүүлэн гаргаж байгаам байхөө. Хөдөө айлд өвгөчүүлтэй ороогоод суучдаг намайг бол ингэж гаргадаггүй л байхгүй юу. Ер нь цус энэмуу бол зүгээр л хэрэглээ шд. Орос бор цаасаар арчаад хошного уйлдаггүйтэй л адил. Ааашссссс.
Ажил хэрэг үү. Гүэ яахвээ. Хоёр идкү хоосон хонохгүй болж л байна. Ер нь бол байшдээ. Нээх халгиж цалгиад байх хүсэл төрдгүм л даа. Цаашдаа суман дээр хэдэн үхэртэй, алга дарам ногооны талбайтай нар луу харж сохолзсон шээг хэвтжийх магадлал өндөртэй л хүн л дээ. Надад тохирсон намгүм стрессгүй амьдрал чинь тэнд л байгаад байна.
Энэ яг согтуу гэж бодож байвал тэр алкоголыг чинь бараадаагүй их удсан байна. Сүүлд хэсэг нөхөдтэй уугаад хэдэн бацааны тоосыг гөвцнөөс хойш амсаагүй л явна.
Дөнгөж хүүхдүүдээ унтуулчаал амсхийж сууна даа. Бага банди ч гарын аятай болчлоо. Ажил олж хийнэ дээ. Алийн болгон хүүхдээ хархав. Гэхдээ хүүхэд харах ч дажгүй шүү. Өдөр болгон л шинэ юмтай уйднаа байхгүй. Эхнэр хичээлдээ яваад л. Төгсөхөөр нь энд тэндхийн гаруудын конторт шахчих гээл ганц нэг хундага тонгойлгоол явах байх даа.
Сониноос машинаа зарцөөн. Хэрэгтэй үед нь авсан. Хэргийг нь гаргачаал зарсан. Унахгүй юм байж нэг юмны зогсоолын мөнгө төлөх чинь лайтайм байшд. Байж байж нэг унахдаа заавал угаалгана. Торрр гээл хорин цаас гараад явчина.
Дундах банди тэгнээ. Ааваа би ээжээс мөнгө аваад таньд шаттай дэлгүүрээс том машиныг чинь авч өгнөө гэсэн. Одооны хүүхдүүд ийм л болчиж.
Эхнэр бас ингэнээ. Чи одоо нэг ажилд орж жоохон амар гэнээ. Хаха. Хүүхэд хараад их ядарчгаа нтр хаха. Ажил ямар амралт уу. Гэхдээ онгирчгаам биш би ажлыг мангар хялбархан хийчдэг л дээ. Ер нь бол нээх стрессдээд энээ тэрээ гэлгүй аятайхаан болоод л байдаг шд. Зовоод эсвэл зовохгээд зүтгээд махраад байдаг хүмүүсийг л ойлгохгүй юм даа. Хөнгөхөөн хөөрхөн амьдраад болоод л байна шдэ энэ чинь. Пянгаа даахгүй зорилго тавьчаал тарчлаад байх зачем надо. Ооё.
хэхэ хөөрхөн юм бичих юм аа Хамгийн таалагдсан хэсэг нь: 'Гэхдээ онгирчгаам биш би ажлыг мангар хялбархан хийчдэг л дээ. Ер нь бол нээх стрессдээд энээ тэрээ гэлгүй аятайхаан болоод л байдаг шд. Зовоод эсвэл зовохгээд зүтгээд махраад байдаг хүмүүсийг л ойлгохгүй юм даа. Хөнгөхөөн хөөрхөн амьдраад болоод л байна шдэ энэ чинь. Пянгаа даахгүй зорилго тавьчаал тарчлаад байх зачем надо. Ооё" гэнэ шүү kkk амжилт амжилт


Top
   
PostPosted: May.09.16 5:36 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10684
Location: Диваажинд
Quote:
Quote:
цэцэрлэг байгуулчихсан нь дээргүй юу гэснээс Ануфи өнөөдөр өглөө абтема дээр явжийснуу?
Тхх байнга л явж байдаг шд :frog:
би хааяа явдыншдээ одоо тааруул хөөе Анаашка гээд дуудна шүү ккк өөв Дондогоо гэхээ мартав :imhappy:

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: May.14.16 9:15 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12090
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Олоон жилийн өмнө...

Усан борооноор харьж явлаа. Ядахад нуль бөглөө. Угаас жоохон бороо, цас унахаар манайхан хөдөлж ядаад таглардаг нь жам. Талбайн урд урагшаа эргэчих санаатай чихэлдээд зогсожж байгаан. Нарны зам руу л орчих гээд. Тэгсэн замын хойд талд гарцны тэнд хоёр хос зогсож байнаа. Нөхрийг нь шолбойчоод юун чтом гүзээтэй юм гэсэн шүү юм бодоод. Тэгсэн яг кенгуру шиг энгэрээс нь толгой цухуйлаа даа. Хүүхдээ өвөртөө хийчихэж. Такси барихгээд. Юу гэж олдохов дээ. Ахын өрөвч нимгэн сэтгэл өм өм салбарч унаад шууд 1-р эгнээ рүү зүтгэлээ дээ. Делика ч шахахад сайхан унаа шдэ. Очоод авлаа. Хороолол орно гэнэ. Эхнэр нь ааштай дуу хүүхэн байна. Нөхөр надархуу дуугүй загнуулдаг гар байнаа. Яриа хөөрөө ч явдаггүй. За тэгээд худалч хүнд цаг түгжрээд хороолол орлоо. Хэд гарчын гээд эхнэр нь асуухаар нь зүгээр зүгээр зүгэрр гэсэн чинь мань шулам юу гэж ойлгосын өө ямарядаргаатайм бээ гэснээ 5000-г чулуудчаад буугаад явчдым даа. Миний царай марай хаха.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jul.26.16 3:38 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12090
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Салхи татуулан хаазаа гишгээд зүлэгт талаараа давхиж явмаар. Улам л хотын амьдралаас залхаж байна даа. Нүд алдам талаа хараад өглөө бүрийг угтах, бас яаж мартахав өглөөний наранд ээнгээ ганц янжуур угзрах тэр л мэдрэмж тасархай даа. талд тэнгэрийн хаяанаас бөөн хар үүл бороо асган наашлах тэр мөч гайхалтай. Удтал хүлээсэн борооны зах дайраад өнгөрөхөд харамсах. Асгаад өнгөрсөн борооны дараа замын ховил даган урсах борооны усыг туучин давхих сайхан.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Aug.31.16 9:44 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.14.05 7:15 pm
Posts: 10764
Location: brothels and bars
Quote:
Орос бор цаасаар арчаад хошного уйлдаггүйтэй л адил. Ааашссссс.


Top
   
PostPosted: Aug.31.16 11:38 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15048
Location: Düsseldorf, Germany
Quote:
Олоон жилийн өмнө...

Усан борооноор харьж явлаа. Ядахад нуль бөглөө. Угаас жоохон бороо, цас унахаар манайхан хөдөлж ядаад таглардаг нь жам. Талбайн урд урагшаа эргэчих санаатай чихэлдээд зогсожж байгаан. Нарны зам руу л орчих гээд. Тэгсэн замын хойд талд гарцны тэнд хоёр хос зогсож байнаа. Нөхрийг нь шолбойчоод юун чтом гүзээтэй юм гэсэн шүү юм бодоод. Тэгсэн яг кенгуру шиг энгэрээс нь толгой цухуйлаа даа. Хүүхдээ өвөртөө хийчихэж. Такси барихгээд. Юу гэж олдохов дээ. Ахын өрөвч нимгэн сэтгэл өм өм салбарч унаад шууд 1-р эгнээ рүү зүтгэлээ дээ. Делика ч шахахад сайхан унаа шдэ. Очоод авлаа. Хороолол орно гэнэ. Эхнэр нь ааштай дуу хүүхэн байна. Нөхөр надархуу дуугүй загнуулдаг гар байнаа. Яриа хөөрөө ч явдаггүй. За тэгээд худалч хүнд цаг түгжрээд хороолол орлоо. Хэд гарчын гээд эхнэр нь асуухаар нь зүгээр зүгээр зүгэрр гэсэн чинь мань шулам юу гэж ойлгосын өө ямарядаргаатайм бээ гэснээ 5000-г чулуудчаад буугаад явчдым даа. Миний царай марай хаха.
yass muuhai shulam be! shulam bolgon muu bish shd! naad chin estoi heleh ug oldkun bn! :haha:

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.22.17 12:01 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12090
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Хэдэн хүний блогийг постоор мялаангаа энд ахин сараачих санаа тээсээр гэтэн дөхөхүй дор гар утаснаас бичих чинь ийм *а*а* билүү хэмээн хараан хэвтмой хэмээх эхлэл бүлэг оршвой.

Амьдрах сайхан байнөө. Чадаад л цалингаараа амьдрөөл зээл мээл авахгүй өнхрөөд л байна. Мөнгө төгрөг хурааж хуримтлуулсан ч юмгүй үнэн түлээ шаажынөө. Хүүхдүүдээ биеэ даачих чадвартай болгочихвол тэр хөрөнгө зоорь хэрэг бага санагдаад байдгийн. Гэснээс сайхан том хашаа дүнзэн байшин 5 үхрийн хахуульд нэгэн буриад сум руу тамгын газрын мэргэжилтнээр явчих шахлаа даа шахлаа. 1рт эхнэрт ажил гаргах тал дээр асуудалтай 2рт эрүүл мэндийн бяцхан асуудлаар зайлшгүй готод байх шаардлага гараад хулчийчлаа л даа. Тэрнээс МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ л болов шд.
Сайхан санагдсөөн. Би чинь байшингийн зургаа харж баясаад хашаандаа барих беседкний зургаа гаргаад дараа хавраас тарих ногоо цагааныхаа үрийг судлаад. Чухам жигүүртэн шиг явлаа. Тэхдээ нээх удку оччих санаа л байхым даа.
Уухгүй бга шд гэхээр утасдахаа больцон гарууд утасдаад эхэлхийн. Хамтын гаарийчид нь бүгд гарцым байх гэж... Ёо сда... гар утаснаас роман бичээрэй гэж хараамаар юм байна.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jul.24.17 9:05 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10684
Location: Диваажинд
насны бөгсөнд иймэрдүү амьдарна гэж би төсөөлдийншдээ чиний насны бөгс болчихож байгаамуу нтр :frog: сайхан л санагджийна мань хэд нь нэг зун танайхаар дайлаар мордоно нтр гэж худлаа догдолж догдолж готдоо ч уулзаж амжихгүй мурилдацгаагаад л нтр :haha:

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Jul.29.17 12:27 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18495
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
хаөха

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Oct.13.17 6:09 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.14.05 7:15 pm
Posts: 10764
Location: brothels and bars
(0)))


Top
   
PostPosted: Sep.29.18 6:08 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12090
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Сая асуулт руу орж ирээд бодлоо шд. Тээр тэр доор 3dMGL and 4 guests.... энд юу гэж харагддаг байлаа даа. Арваад нэр лав л цувж явдаг байсым. Блогоор орж ирээд хамгин сүүлд апдейт хийгдсэн блогуудыг харлаа. Жин авхай, ПСД, Астрид. Орж харав. Арга ч үгүй юм. Асуултын нүсэр паари болж нүргэлж явсан цагаас хойш даруй 10 жил өнгөрч, энд мод болохын төлөө хошногоо ухалцаж явсан шившигүүдийн нэрийг мартаад даруй 5 жил болсон гэхээр аргагүй юм. Ютс өөрчлөгдөж байна. Хүмүүс ч өөрчлөгдөж байна. Өмнө нь шилжилт алгуурхан гулсах мэт байсан бол одоо технологи билний амьдралд хэт нөлөөлж, технологин хамаарал огцом ихсэх хэрээр бидний амьдралын хэв маяг, харах өнцөг технологийн хурдаар өөрчлөгдөж байна гэж бодов.
Цаг хугацаа хэтэрхий хурдан өнгөрдөг болсон ч юм шиг. Уугаад л шартаад л... Ажил тараад л уугаад л шартаад л... Энэ хэмнэлд огт цаг зарцуулж байна гэж боддоггүй байсан ч одоо цайны цагаа ч харамлах болов. Надаас жоохон ахмад хоёр ч үеэл минь жил дараалаад шахуу өнгөрсөн нь нөлөөлж байна уу. Улам л өнгөрөх цаг мөч бүртэй зууралдмаар санагдаад байдаг болчих юм.
Хоёр бага удахгүй том болоод өвөр дээр суухгүй, эрхэлж наалдахгүй гэж бодохоор өврөөсөө гаргамгүй цэцэрлэгт явууламгүй дэргэдээс салгамгүй.
Анх эхнэртэй танилцахад ямар байлаа гээд бодохоор нэг л бүрэлзсэн дүр зураг.
Тэрнээс урагш архи архи архи. Үнэндээ шоунаас өөр амьдрал үгүй юмөө.
Ахиад урагшилвал ээж эгч ах нар. Дүү. Бараг бага нь бас л эрх байжээ. Дуртай юмыг минь авч өгөх мөнгөгүй ч дуртай юмаа хийх, мэдэх илэрхийлэх эрхтэй өсгөжээ.
Улам л удаан хөдөлмөөр, улам л удаан яг энэ агшнаа хараад суумаар...
Чаргууцалдах тусам хурдлаад, анзаарахгүй хаявал бүр нисээд алга болчих юм шиг санагдаад.

Нэг л өдөр би үгүй болж тэд намайг санах ч би тэднийг санахгүй. Тэр тусмаа л салмааргүй.
Өнөөг хүртэл надад юу үлдэв. Гэр бүл. Өөр юу ч үгүй.

Нээх олон найзтай ч болсонгүй. танилын хүрээг ч их тэлсэнгүй. 1000 төгрөгчгү 1000 найзчгүй хүн гэж жинхэнээсээ намайг хэлнэ.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Oct.01.18 2:23 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18910
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Bid gehdee az jargaltai l baigaa shdee

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Oct.08.18 5:16 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10684
Location: Диваажинд
3D минь жаахан эмороо юу даа

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Nov.03.18 10:19 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12090
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
.

_________________
six feet from the edge


Last edited by 3dMGL on Nov.04.18 12:14 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.03.18 10:24 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12090
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Feb.09.19 3:11 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12090
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Аав надтай ярьмаар байна гэж эгчээр хэлүүлж нтр. Би яримааргүй байна. Юугаа ч ярихын.
Ер нь ээжийг өнгөрснөөс хойш би маш муухай ааштай байгаа. Угаасаа намайг бусадтай дуу шуутай байлгаж байсан ганц хүн. Би өөрийн гэсэн гэр бүлтэй. Эдэндээ л цаг зарцуулна уу гэхээс хаа газрын хамаатан ах дүүстэй нялганаад явах утгагүй. Миний сонирхлыг татдаггүй хүмүүс.
Цагаан сараар идээ будаа зас л гэнэ. Орж гар л гэнэ. Юу юу ч гэнэв. Баахан л мессеж бичицгээх юм. Ажил гэрийн хооронд чихэвчээ углачаад алхаж явахад сайхан л байна. Илүү юм хэрэггүйээ. Яахав дээ. Би ах дүү нараасаа өөр тайпын хүн угаасаа. Тийм сайхан утга уянгын халилтай сэтгэлгээ, хэв маяг нь ч надад алга.
Би шийдвэрээ ээжид хэлнэ. Цааш нь дамжуулна. Би бодлоо ээжид хэлнэ. Цааш нь дамжуулна. Надад тэдэнтэй шууд харьцдаг байх хүсэл сүүлийн бараг арван жил огт байгаагүй. Одоо бий болно ч гэж байхгүй. Худлаа их юм алдаж байгаа царайлж шалчигнахаа л больчих. Ажил явдал өнгөрөөгөөд ингэж хэлээд л би хаалгаа хаасан. Ээжийн юмнаас авах юм байвал аваарай гэж хэлсэн. Аавыгаа аваад явөө гэж хэлсэн. Хаа холоос нисч ирээд л аваад явсан. Энэ байр сууцаа яахаа өөрөө мэдээрэй гэж аавд хэлсэн.
Би өөртөө ээжийнхээ иргэний үнэмлэхний хуулбарыг, багадаа цуг авахуулсан нэг зургаа, цайны аягыг нь, өдий олон жил уурлуулж, баярлуулсан дурсамжаа л авсан.
13:43 би хэзээ ч мартахгүй. Цайндаа орчоод орж ирээд дөнгөж суухад утас дуугарсан. Гэрээс залгахаар нь авсан. Харин хүү маань "эмээ өнгөрчихлөө" гэсэн. Утсаа таслаад харахад 13:44. Яаж надад дуулгах үүргийг хүүд минь үүрүүлж чадсаныг бодоод ойлгох юм алга

_________________
six feet from the edge


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 23 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited