#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:09 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 48 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jun.07.10 8:36 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ ЭЛИЙРЭЛ 01 ♫♪

Яруу найрагч чи сэтгэлийг минь ав
Надад одоо хэрэггүй
Янаг бүсгүй чи зүрхийг минь ав
Надад одоо хэрэггүй
Шунал буцалсан дундрашгүй хүсэл тачаалаа
Шуламсын инээмсэглэлтэйгээ бүгдийг нь ав
Надад одоо хэрэггүй.

Онгон цэнхэр салхиар хөдөлгүүр хийж галт солир хөлөглөн
Од эрхэс гариг огторгуйгаар хэрэн тэнэх хөнгөн шар гэрэл
Гав гинж мултран уусаж гар хөлийн минь оронд жигүүр ургаж
Цэнхэр нүдээ аниад хаашаа ч хамаагүй жингүйдэх
Цэвэр цагаахан сүнсэнд юу ч хэрэггүй бүгдийг нь ав

Яруу найрагч чи сэтгэлээн тушаа
Над дээр ир
Янаг бүсгүй чи хүлэгээн тайл
Над дээр ир
Солонго сандайлж суугаад огторгуйн уудмаар дүүлэх
Солир бүхний араас хамтдаа гар даллая
Бөмбөлөг бүхэнд шумбан ороод буцаж гарахдаа
Бүр их хүчтэй болоод өшөө цааш аялая

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Last edited by B.Batzaya on Jun.08.10 12:29 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.07.10 8:37 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ RELAX ♫♪

Гэрэл ийм гоё байдгийг
Гэнэт орчлонгоос тасрах ийм сайхан гэдгийг
Амтлахын тулд би
Харанхуйн дунд тэмтчин
Хамаг жаргалаа мартатлаа зовсон
Зовлонд л амтагдах тийм жаргал

Огторгуй ийм уудам байдгийг
Оюун ухаан энэ хүрэхэд хүрэлцээтэй гэдгийг
Ойлгохын тулд би
Сүнсгүй нүцгэн бие болтлоо
Сүүдэр мэт хорвоог салшгүй гэдэгт итгэтлээ гунигласан
Гунигт л ойлгогдох тийм жаргал

Хүсэж байсан бүхэн ийм үнэ цэнэгүйг
Хүлээж байсан таашаал тийм гайхалтайг
Ухаарахын тулд би
Түмэн удаа хатаж түүнээс олон амилсан
Амилах бүртээ үнэртэх, сонсох, харах
Үгүйлшгүй сайхныг мэдэрсэн
Үхээд амилах мэт тийм жаргал

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Last edited by B.Batzaya on Jun.07.10 10:00 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.07.10 8:43 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ ЭЛИЙРЭЛ 02 ♫♪

Дэргэдэх бүсгүй тэр чигээрээ гэрэлтээд
Дээвэр гэж үгүй сансарын уудам...
Нүд сохлом гэрэл дунд зовхио хаасан ч нэмэргүй
Нүргээн, шуугиан дундах миний тайвшрал ингэж ирдэг
Шөнийн үүлийг над шиг дээрээс нь харж үзсэн үү?

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Last edited by B.Batzaya on Jun.07.10 9:59 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.07.10 8:44 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ ЭЛИЙРЭЛ 03 ♫♪

Тачаангуй муурын инээмсэглэсэн нүдтэй
Таашаал мэдрэмж, од эрхэс, уудам орон зай
Солонго дундуур өнгө өнгийн гэрэл туучин
Солир шиг гэхдээ удаанаар нисэх аниастай нүд

Амьдрал ийм энгийн
Амарцгаа
Аз жаргал ийм ойрхон
Амсацгаа

Харанхуй дэлхийгээс зөөлөн хөөрөөд
Хажууд минь бүжиглэх зовлонт сүнснүүд
Тайвшир, юунд ч бүү санаа зов, яг над шиг
Тамхи тат, ус уу, цаг хугацааг ялан дийл

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Last edited by B.Batzaya on Jun.07.10 9:59 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.07.10 8:45 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ НУУЦАА ЯРИХСАН ♫♪

Хаа нэгтэй орших амгалангийн орон руу яаран
Хаалгаа ч хаалгүй гүйж гарах сайхан
Мөрөөдлийн шаргал хөлөгтөө суугаад үүлнээс үүл дамжин
Мөнхийн хайр эгшиглүүлэн дэмий тэнэх сайхан

Зүүдэн дунд чинь тэгээд захиа болон очиж
Зүүд мэт итгэмгүй энэ ертөнцийн тухай
Энд хэрхэн дурлаж хэрхэн хайрладаг тухай
Энхрийлж хайрлахаас бусад нь үнэгүй байдгийг ярихсан

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Last edited by B.Batzaya on Jun.07.10 9:59 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.07.10 8:46 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ MUTATION ♫♪

Сонссон аялгуу бүхэн илүү сайхан. Сонсоод л баймаар
Солонгорсон гэрэл бүхэн илүү гоё. Хараад л баймаар
Амталсан уруул бүхэн илүү зөөлөн. Үнсээд л баймаар
Амар тайван, ер бусын амар тайван мэдрэмж...

Далайн гүн рүү үсэрч ороод загас шиг сэлэх мэт
Даль жигүүрээ дэлгэн тэнгэрт шувуу шиг нисэх мэт
Өдөн цагаан үүлэн дээр хэвтээд л салхинд үс намирах шиг
Өөрчлөлт хувьсал хийгээд ийм нэг ер бусын сэрэхүй...

Олон жилийн тоосоор хучигдсан цоож цуурга мултран унаж
Оюун ухаан уураг тархин дахь нууц өрөө онгойв
Орон зай сансар огторгуйг эзэгнэгч сониуч сохор сүнсний
Оршихуй эс оршихуйн дундах билгийн мэлмий нээгдэв

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Last edited by B.Batzaya on Jun.07.10 9:59 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.07.10 8:47 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ ЭЛИЙРЭЛ 04 ♫♪

Энд эрх чөлөө цав цагаан мөрөөдөл дунд
Эрх муур шиг гоо үзэсгэлэн намайг хүрээлэх атал
Ганцаардал гуниг л хүлээж байгаа
Газарт буух гэж жигүүрээ хумих хүсэл алга

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Last edited by B.Batzaya on Jun.07.10 9:59 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.07.10 8:48 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
***

Эр биенд минь дарс исээд халих дөхөж байхад
Эндхийн хүүхнүүд цөмөөрөө эв эрүүл

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Top
   
PostPosted: Jun.07.10 8:54 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ ECSTASY ♫♪

Би нисэж байна...
Гэхдээ тэнгэрийн уудамд биш,
Түүнээс бүр дээгүүр.

Би шумбаж байна...
Гэхдээ тэнгисийн гүнд биш,
Түүнээс бүр доогуур.

Би амилж байна...
Гэхдээ дэлхий дээр биш,
Огт өөр ертөнцөд.

Би үхэж байна...
Гэхдээ чиний мэддэг үхлээр биш,
Түүнээс огт өөрөөр.

Би дурлаж байна...
Гэхдээ та нарт биш,
Энэ хөгжимд л...

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Last edited by B.Batzaya on Jun.07.10 9:58 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.07.10 8:54 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1955
.............

_________________
:f02:


Last edited by Чийдэн on Sep.12.11 6:10 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.07.10 8:57 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ UPDATE YOUR CHOICE ♫♪

Бангла гудамжны хаа нэгтэйх буланд
Байж ядсан охин муурны нүдэнд
Бэлхүүсэн дээрх шивээс минь хүртэл
UPDATE YOUR CHOICE
Би түүнд яг л Канар бялзуухай шиг харагдсан байх

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Last edited by B.Batzaya on Jun.07.10 9:58 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.07.10 9:01 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ MICKEY MOUSE+MINNIE MOUSE=*** ♫♪

Ногоон өнгөтэй торгон дотоож чинь
Навч шиг хийсэн одоход
Ноцсон халуухан бие чинь
Гуалиг хус шиг нүцгэрнэ,
Би салхи болон хувирна.
...Амьсгалах тоолонд минь эр салхи
Арьсийг чинь эрвэгнүүлэхэд
Үнэр чинь хөндөгдөн нисээд
Өрөөгөөр нэг...
Үгүй ээ, үгүй
Би цааш нь төсөөлж ч чадахгүй нь.

Нойтон өвс шиг анхилуун үсээрээ
Биеийг минь ороон тэврэхэд
Нойрмог хөлөрсөн бие рүү чинь
Намагт шигдэх шиг нэвтэрнэ,
Би чиний хүсэл болон хувирна.
...Хоёр өөр биед сэтгэлээ хуваагаад төрчихсөн шиг
Хоорондох зайгаа зүхэн уйлсаар
Би чам руу, чи над руу тэмүүлнэ
Бие чинь үхэж байх шиг сулран чичигнээд...
Битгий, хэрэггүй
Би цааш нь бичиж ч чадахгүй нь.

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Last edited by B.Batzaya on Jun.07.10 9:09 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.07.10 9:06 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Joined: May.09.07 4:32 pm
Posts: 1748
Location: Not found...
Транс шүлэг нтр...
Сонирхолтой юм..

_________________
The maximum characters is 32.


Top
   
PostPosted: Jun.07.10 9:09 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ PACHA SHAWR CLUB ♫♪

Нүдээ нээлээ. Цав цагаан... Тэр нэг ялаа нисчихээсэй билээ. Шарталт шиг байж байгааг нь. Толгой ч хагарах нь дээ. Үгүй ээ, үгүй, толгой аль хэдийнээ хагарчихаж. Гэхдээ л энэ их зовиур дунд өчигдөр өнгөрсөн зарим нэг үйл явдал, яриа, минутууд хальт санагдаж инээд хүргэнэ. Цаас... Сайхан амарвуу алиа нь дэндсэн гүн ухаантаан. Шар тайлах юм хөргөгчинд үлдээсэн. Би чиний Anette-г онгоцны буудал хүргэж өгөхөөр явлаа. Төрсөн өдөр чинь галзуу болсон шүү. Хэсэг согтуучуулаас. Angel-ийн бичиг. Инээмсэглэл... Миний ганц нисдэг найз. Зиа хөө хорин наймтай залуу минь босно шүү. Шүршүүр. Хөргөгч. Хүв хүйтэн Blat, 2 мөс. Ногоон алим. Тагт. Сайхан өдөр байх чинь вэ. Гармаар л өдөр байна. Даанч хүсэл алга, дээр нь өчигдөр шөнө хамаг биеэ хүндүүрлэтэл "бүжиглэчихэж". Энд ирээд нэг жил болжээ. Ибиза арал дээр цахлай шиг л шуугин нэг жил нислээ. Миний мөрөөдлийн арал...
Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хороололын шороон дунд аж төрж байсан залуу Ибиза арлын хамгийн шилдэг клубуудын нэгт төрсөн өдрөө тэмдэглэж, 200 гаруй еврог нэг шөнийн дотор үрчихээд өглөө нь далай ширтсэн шээг мөстэй Blat шимэн зогсож болно. Арвын А-гийн Булгаад хайрын захиа өгөөд татгалзсан хариу аваад сэтгэлээр унаж явсан хүү Anette гэгч Голландаас ирсэн бүжигчин бүсгүйтэй шөнийг өнгөрүүлж болно.

♫♪ Who want's to be alone ♫♪
-Байна?
-Angel... За чи өчигдөр юу хийж орхисноо санаж байна уу?
-...
-Хурдхан хувцаслаад манайд хүрээд ир. Явах хэрэгтэй боллоо.
-Өчигдөр юу болсон гэж? Би тэгээд ямар юм хийчхээ вэ? Зовоолгүй хэлчих л дээ.
-Anetta-тай холбоотой юмаа. Бүжигчин Голланд бүсгүй... чи арай түүнийг хүртэл санахгүй байгаан биш биз дээ. Гүн ухаантан минь?
-Санаж байна аа. Аnet яасан гэж?
-За түргэл одоо 12 цаг 40 минут болж байна. 17 цаг 40 минутад Чи бид хоёр Амстедамд байх болно. Чиний төрсөн өдөр ч дуусах болоогүй бололтой.
-Ойлголоо. Гүйлээ...
Anette, Anette...
Хүний амьдралд юу ч тохиолдож болно...
Хүний амьдралд юу ч тохиолдож болно...

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Top
   
PostPosted: Jun.07.10 9:55 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ ЧИХЭЭРЭЭ ХАРЖ ҮЗСЭН ҮҮ? ♫♪

Чих минь, чих минь, чих минь. Чи яасан сонор... Энэ ус дуслах чимээ. Надаас яг 21 метрийн зайд шилэн дээр ус дусалж байна. Ус дусахаас агшны өмнө сонсогдох навчны чимээ... Нилээд өндрөөс, тэр тусмаа навчин дээрээс унах усан дуслууд. Харин энэ төмрийн харшаан бол ердөө дэргэд минь байна. Цуурайтаж байхыг бодоход хэсэг үүл тэднийг тойрон сайтар хүрээлж дээ. Шунгинан өнгөрөх энэ дууг би танинаа. Галт одод хажуугаар минь нисэн өнгөрч байна. Яг 8 ширхэг од. Нэг нь бага зэрэг унтарч байх шиг байна. Би үүлсийн дэргэд, ногоохон навчсаас ус дуслахыг харан шилэн дээр зогсож байна. Намайг тойрон галт бөмбөлгүүд нисэлдэнэ. Нэг нь бусдаасаа жижигхэн. Чихээрээ харах нь дэс дараа, эмх замбараа болон төсөөлөх хүч, баримжаалах чадварыг сайжруулдаг болохыг би сайн мэдэж авсан. Яг САРЬСАН БАГВААХАЙ шиг.

Чийртэй санагдах тэр их дуу чимээн дотор
Чихээрээ л зөвхөн харж болох
Чимээ аниргүй гайхамшигт ертөнц оршдог
Үлгэр тэнд л үнэн байдлаа олж
Үүлэн дээр суугаад далавчаа амраангаа
Хэсэгхэн үүл тасдан аваад
Хэн нэгэнд амсуулмаар санагддаг
Үүл идэж солонго уух
Үгээр хэлэмгүй сайхан байдаг
Чихээрээ харж болно гэж хичнээн ч хэлээд
Чи итгэхгүй л дээ
Ээх миний тайвшрал амар амгалан
Энд надад нүд хэрэггүй

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Last edited by B.Batzaya on Jun.08.10 5:13 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.07.10 9:58 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ SANDER VAN DOORN БУЮУ SUPERNATURALISTIC ♫♪

Оргилуун дарсны сая сая хөөсөн бөмбөлөг нэг дор бөөгнөрч
Одоо л дэлбэрэх нь дээ гэсэн гайхам мэдрэмж чамд төрнө
Огторгуйгаар нэг хөөсөн бөмбөлгүүд энд ч нэг тэнд ч нэг хагарахад
Олон янзын гэрлэн бүрхэвч нүд гижигдэнэ
Гэхдээ энэ бол юу ч биш
Гэхдээ энэ бол юу ч биш
Нүсэр их дуу чимээ бөмбөрийн хэмнэлд биеэ эзэмдүүлж
Нүд чинь чих болж чих чинь нүд болно
Бөгс нь бөмбөр болж чи өөрөө цохиур болоод тэр хүүхэнтэй
Бөөрөнхий нов ногоон гэрлийг олж харна
Гэхдээ энэ ч бас юу ч биш
Гэхдээ энэ ч бас юу ч биш
Бүх барилга нурж зөвхөн гэрлүүд агаарт дүүжлэгдэн үлдэхэд
Зүүдэндээ ч харж байгаагүй тийм газар нисэж очно
Хүүхнүүд нь бүгд нүцгэн бас залуухан царайлаг инээд хүрмээр
Хүмүүсийн хөдлөх, нүд цавчих зүгээр гараа хөдөлгөх хүртэл ташаалтай санагдана
Гэхдээ энэ бол үнэндээ юу ч биш
Гэхдээ энэ бол үнэндээ юу ч биш
Ус ярьж, төмөр дуулж, гал хашгирч эхэлнэ
Уур уцаар гэдэг үг хүй нэгдэл гэж ойлгогдоно
Хэнийг ч хамаагүй тэврэн үнсэх тийм их хайр төрж
Хэзээ энэ бүх чадварыг эзэмшсэнээ ч чи санахгүй
Гэхдээ энэ бол ер нь энэ шүлэг ч юу ч биш
Энэ шүлэг үнэндээ юу ч биш
Эргээд хар чи ганцаараа ч биш

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Top
   
PostPosted: Jun.07.10 10:15 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ 8 МИНУТ 50 СЕКҮНД УРГАХ УУ? ♫♪

http://www.youtube.com/watch?v=2b-AaDez ... re=related

PS: 8:50... Энэ бол юу яахад хангалттай хугацаа...
1:30 аас өмнө чи өөрийн хийсвэр орон зайгаа бүтээж амжих хэрэгтэй.
1:30 - 2:27 хүртэл чи танилцах хэрэгтэй.
2:27 - 3:08 бүгдийг орхи, хая, гүй...
3:15 --> Oдоо эхэлж болно. Чамд бүхэл бүтэн 5 минут 35 секүнд байна. Хүсвэл энэ хугацааг илүү удаан явуулж ч болно.

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Last edited by B.Batzaya on Jun.23.10 4:48 am, edited 12 times in total.

Top
   
PostPosted: Jun.08.10 12:03 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
энд ингээд шүлэглэж явдаг залуу юм бивий

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.08.10 12:35 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ НИС ЗАЛУУСАА НИС ♫♪

Чихнийхээ бөглөөсийг аваад нүдээ ань!
Чийртэй бүх л амьдралаа ганц удаа хөндлөнгөөс хар!
Үг нэг бүрийн үнэ цэнийг ухаж ойлго!
Үнэндээ амьдрал гэж байхгүй диваажингаа өөрсдөө бүтээ!
Нэг... хоёр... гурав...
Нис... нис... нис...

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Top
   
PostPosted: Jun.08.10 12:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.15.05 7:28 pm
Posts: 5667
Location: I will not let anyone walk through my mind with their dirty feet
goyo bainaa ih ovormots ym yalanguya hamgiin ehnii shuleg ih taalagdlaa


Top
   
PostPosted: Jun.08.10 12:54 pm 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Oct.06.04 4:08 pm
Posts: 15212
Location: Mongolia
hey andaa. chi "Electro Life" gedeg nerteu goy vgtei shvleg, duunii vg zoxiogood ogooch.
bid nar neg shine clip xiix geed. ay, duulax, bvjiglex xvmvvs geed bvx yum ni belen. gants duunii vg ni l bdaggvi.
MEDA - MEDC

_________________
viewtopic.php?f=92&t=164953


Top
   
PostPosted: Jun.08.10 12:57 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
Quote:
hey andaa. chi "Electro Life" gedeg nerteu goy vgtei shvleg, duunii vg zoxiogood ogooch.
bid nar neg shine clip xiix geed. ay, duulax, bvjiglex xvmvvs geed bvx yum ni belen. gants duunii vg ni l bdaggvi.
MEDA - MEDC

Аяыг нь сонсий

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Top
   
PostPosted: Jun.08.10 1:00 pm 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Oct.06.04 4:08 pm
Posts: 15212
Location: Mongolia
electro house, techno aynuud bgaa. dj bonze xiisen aynuud. chamd udaxgvi ogye.

_________________
viewtopic.php?f=92&t=164953


Top
   
PostPosted: Jun.08.10 4:17 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
♫♪ ДАМД ДА РИ НАПСА ДУ ♫♪

Гүйцээ... Бүхнийг орхи, хая
Гүйцгээ... Бүгдийг март, зугт
Газраас хөндийр
Тэнгэрийг хүс, төсөөл
Гараа дэлгэ
Үүлсийг тэвэр, биеэ сулла
...♪♫♪... Дамд да ри напса ду... :dance:
...♪♫♪... Дамд да ри напса ду... :dance:
...♪♫♪... Дамд да ри напса ду... :dance:
...♪♫♪... Дамд ди ра напийш да... :dance:

Нүдээ ань...
Нүдээ аниад сонс
Нүв нүцгэн
Нисэж байна гэж бод

...♪♫♪... Дамд да ри напса ду... :dance:
...♪♫♪... Дамд да ри напса ду... :dance:
...♪♫♪... Дамд да ри напса ду... :dance:
...♫♪♫... Дамд ди ра напийш да... :dance:

Нэг л шөнө... Бүгдийг чөлөөл, тайвшир
Нисэцгээ... Бүхнийг мэдэр, хайрла
Хил хязгааргүй
Сансар огторгуйн чөлөөнд
Хяналтаас гар
Юунд ч бүү санаа зов
...♪♫♪... Дамд да ри напса ду... :dance:
...♪♫♪... Дамд да ри напса ду... :dance:
...♪♫♪... Дамд да ри напса ду... :dance:
...♫♪♫... Дамд ди ра напийш да... :dance:

Нүдээ ань...
Нүдээ аниад сонс
Нүв нүцгэн
Нисэж байна гэж бод

...♪♫♪... Дамд да ри напса ду... :dance:
...♪♫♪... Дамд да ри напса ду... :dance:
...♪♫♪... Дамд да ри напса ду... :dance:
...♫♪♫... Дамд ди ра напийш да... :dance:

Нүдээ ань...
Нүдээ аниад сонс
Нүв нүцгэн
Нисэж байна гэж бод



:dance: Wooo...Hooo... TNX :dance: Begin You... :dance: You reading MiCkeY MoUsE - DamD dA Ri nApSa dU (The best Trance Remixes Vol5) kkk... :dance:

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Last edited by B.Batzaya on Jun.08.10 4:37 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.08.10 4:33 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Sep.14.08 2:07 pm
Posts: 3569
Location: oonoko
haha dajgui bolson bain uu .

_________________
happy one (:


Top
   
PostPosted: Jun.09.10 3:35 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
МИКИ МАУС ЦАГ ХУГАЦААГ ӨӨРЧИЛСӨН НЬ
(1 дүгээр хэсэг)

Дэлхий хэмээх сөнөх дөхсөн гаригтай хамгийн ойрхон энэ гайхамшигт гаригийг уншигч авхай танд өнгөцхөн зураглан үзүүлбээс:
Зуун өнгийн солонго татсан хөв хөх тэнгэрт нь хөвөн цагаан үүлс цагариглан зургийн мэт үзэмжийг бүрдүүлсэн бөгөөд харсан бүхний сэтгэл хөдлөн сүрдмээр тийм үзэсгэлэнтэй.
Мянган зүйлийн гайхамшигт цэцэгс нойрмоглон найгаж, анхилуун үнэрт сэрүүн салхи эдгээр цэцэгсийг бүүвэйлэн шидэт нойронд автуулахын дээр гэрэлт бороо ганц нэгхэн дусагнах нь үзсэн бүхний сэтгэл уяран уяран хайралмаар тийм үзэсгэлэнтэй.
Түмэн зүйлийн од эрхэс анивчин дохиж, галт хийгээд гэрэлт солирууд урд хойгуур нисэлдэх авч үлэмж амгалан нэгэн зүйлийн диваажин мэт тийм үзэсгэлэнтэй агаад зөвхөн хүмүүн бидний мөрөөдөлд л оршин биелэж болохоор тийм гариг атал үнэхээр сансар огторгуйн уудмаа оршин байх ажээ.

Далайн цэцэгт хөвөөгөөр нь үүлэн шувууд амгалан нисэлдэж, уснаа загас жараахайд нь аюул үгүй гялтганан солбилдож, цэцэгт талаар нь зэрлэг адуу, зээр гөрөөс салхи мэт хурдлан давхих ба морьд нь өдөт жигүүртэй, зээр гөрөөс нь нулимс мэт тунгалаг агаад тийм гэхийн аргагүй сүрлэг сайхан эвэртэй ажээ. Энэ газарт нэгэн үзэсгэлэнт хөндий байх бөгөөд уг хөндийн төв дунд нь цагаан өнгөт үлэмж том царс мод тэнгэр багандан ургасныг энэ гаригийн сүр жавхаа болсон Хаан царс, хаан мод гэж нэрийднэ.
Бүх моддын хаан аварга том цагаан царс модны дор мянга мянган хүн цуглажээ. Үүл цоолон ургасан хаан модны мөчирөөс цав цагаан навчис ганц нэгээр хаялах нь амар амгалан тэнгэрийн орноо бороо орж байна гэж санагдам тийм үзэсгэлэнтэй харагдана. Эргэн тойрон цав цагаан, ирсэн зочид ч мөн цав цагаан хувцастай тул Хаан модны хөндий харанхуйд ч гэрэлтэхээр цагаан болжээ. Салхи үлээх нь энхрийлэн хайрлах мэт. Салхинд тасарсан цагаан навчис газарт уналгүй нисэлдэх нь жигүүртэй мэт харагдана. Нар хажуулж тэнгэрийн хаяа нилдээ улаан туяа татуулан энд тэнд галт солир цахилан өнгөрөх нь яг л үлгэрийн орон мэт үзэмжийг бүрдүүлнэ.

Гурван зуун хүн эгнэж зогсоход хүрэлцэхээр царс модны хамгийн доод мөчир дээр Мики Маус зогсон цугласан олныг сэтгэл догдлон ширтэх бөгөөд тэдэнд хэлэх гайхамшигт мэдээ нь нүднээс нь гэрэлтэж, тэрээр шөнийг тэсэн ядан хүлээж байгаа нь илт байв. Удалгүй наран амгалан нойрсон жаргаж саран авхай ихэмсэгээр мандан гийгүүлэв ээ. Эндхийн сар нь яг л гар сунгахад хүрэхээр ойрхон мандах тул ер бусын гэгээтэй бөгөөд үүлэн хөшиг нүхлэн тусах сарны гэгээнд хаан царсны шидэт цагаан навчис яг л гэрэлт цох мэт нисэлдэх ажээ. Мики Маусыг нүдээ аних мөчид тэнгисийн дагинас уянгалаг аялгуу эгшиглүүлэн далайн гүнээс долгилон урсах амтат аялгууг сонссон хүмүүс уяран уйлж үзэгдэв. Мики Маус яаралгүй, маш намуухнаар ярьж эхэллээ.
- Огторгуйн оршин суугчид амар амгалан тэнгэрийн орны иргэд ээ! /Түүний ярих нь хөндий даяар намуухан цуурайтна/ Энэ цаг мөчөөс эхлэн бидний эргэн тойронд зөвхөн амар амгалан ноёрхож, бид айж эмээхийг умартан, ариун цагаан сэтгэлээр хүрээлүүлэн, тайвшрал дунд аж төрөх болно. Бидний ярих хэлэх нь уянгалаг, явах гүйх нь нисэх мэт байж өднөөс ч хөнгөн биеэр үүлнээс үүл дамжин, хиргүй цагаан сэтгэлээр хэн хэнийгээ хайрлан дурлаж, гариг эрхэсийн дунд гагцхүү жаргал хэмээх үг мөнхөд цуурайтах болно. Зугаа төдий дурлал хайр одоо зуу зуун жил үргэлжилж зуурдын байсан хувь тавиланг тань би мөнхийн болгож байна. Энх амгалангийн энэ диваажинд бид өтөлж хөгшрөхгүй, үгүйрч хоосрохгүй, эрүүл энх амьдарч хүсэхээс нааш үхэл гээчийг үзэхгүй. Мики Маусыг ийн ярьж байхад л хүмүүсийн нүдэнд инээмсэглэл хайр гэрэлтэж, тэд жингүйдэх мэт маш удаанаар хөдөлж эхэллээ. Энэ мөчөөс эхлээд би цаг хугацааг хэд дахин удаашруулж, хүмүүн биеийн сэрэл мэдэрхүйг хэд дахин нэмж байна... Сүүлийн үгтэй зэрэгцэн тэнгэр аянга цахилгаан гялбаж Аварга модны хөндий ахин сүрдмээр их гэрэл дунд умбалаа.

Цаг хугацаа ийн үнэ цэнээ алдлаа...

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 48 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited