#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.18.18 1:56 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 117 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Aug.27.18 2:39 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
Шинэ өдрийг шинэ өдрөөр, шинэ долоо хоногийг шинэ долоо хоногоор, шинэ сарыг шинэ сараар, шинэ оныг шинэ оноор, шинэ зууныг шинэ зуунаар
төсөөлөх нь системд автсаных гэж тодорхойлж болох уу ? хоорондоо ялгаагүй 24 цагаас тогтсон өдрүүдийг (цаашлаад долоо хоногууд, сарууд, он жилүүд гэнэ)
хооронд нь ялгаатай болгох нь хувь хүнээс л шууд хамаарах байх. энд гадны нөлөө хүчин зүйлс эерэгээр болоод сөргөөр байнгын нөлөөлж байдаг.
үүнд ч бас өөрийн зүгээс аль болох эерэгээр хандахыг хичээе (орoлдъё)
2018/08/27 - "шинэ өдөр шинэ долоо" хоног эхлэж байна.
одоогийн байдлаар "гадны халдлага" мөн anxiety хөдөлгөх ямар нэг сөрөг хүчин зүйл шааж орж ирээгүй
тул энэ өдрийг бусад өдрүүдтэй адил биш шинээр харах гэж оролдож байна.
:xi:

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Aug.27.18 8:16 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Aug.28.18 9:21 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
унтах. зүүдлэх. бодит ертөнцөөс хэсэг зуур зугатах.
зүүд нь гунигтай биш бол эсвэл зүүдлэснээ санахгүй нь бүүр ч амттай.
хамгийн сайхан үхэл хайртай хүнийхээ гарт амиа алдах гэж боддог байлаа. :col:
унтаж байхдаа тэр чигтээ яваад өгөх гэдгийг нэмчихье.
:mrgreen:

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Aug.29.18 2:23 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
Үлгэрийн амьтад.

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Aug.30.18 1:04 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
Архичин тамхичин залуу юм :haha: :mrgreen:

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Aug.31.18 8:39 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
Үрчлээ бүхэн минь баяр, гунигийн үр
Үнэн шүү, би чамд уйлж үзүүлье
Аль хэсэгт нь их байгааг, алгаараа тэмтрээд үздээ
Бас чамд инээж ч үзүүлье
Баярлахдаа хэрхдэгийг минь, харцандаа шингээгээд авдаа

Үрчлээ бүхэн минь баяр гунигийн үр
Үнэн шүү, би чамд тоолж үзүүлье
Нэг, хоёр, гурав… цааш чадахгүй нь ээ
Нэгжээд барахгүй их юм, энэ амьдрал.
У.Б

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Aug.31.18 10:17 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
олны дунд нулимсаа (мэдрэмжээ) тэвчих хэрэгтэй байдаг.
тэд бүгд биедээ буутай явцгаадаг. үүндээ хайртай , дуртай.
тэвчиж чадахгүй бол чамайг хайр найргүй буудна, нүхлэнэ.
хамтаараа тэвчсээр ирцгээсэн , учир нь бүгд буудуулахыг хүсдэггүй.
нэгэнт буудуулчвал насан туршдаа шарх сорвитой явах хэрэгтэй.
бусдын шарх сорви, зовлон дээр нааддаг , нэмэрлэж буудацгаана.
бах таваа хангадаг болхоороо үүндээ ямар ч гэмшил төрөхгүй тамшаалан буудацгаах.
буутай, хайртай дуртай.сумаа хангалттай бэлдээрэй Монголчуудаа.

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Aug.31.18 10:18 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
олны дунд нулимсаа (мэдрэмжээ) тэвчих хэрэгтэй байдаг.




_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.01.18 7:28 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
өөрийгөө үзэн ядах.

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.01.18 7:32 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
ийм сэрүүхэн. чийгтэй. бороо ороход бэлэн.
хүйтэн хэрэгтэй.
ийм хүйтэн , чийгтэй , бороо л ороход бэлэн
ийм л хүйтэн хэрэгтэй нэг өглөө юу ч бодож санаашрахгүй үхэхсэн.

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.01.18 7:35 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
яг одоо л явчихмаар байв ч үлдэх төдий чинээ шалтгаан байгаа тээ :mrgreen:

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.02.18 3:54 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.02.18 4:02 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
ОРОНЦОГ.ОРОНЦОГ.
АДИЛХАН. АМТТАЙ БАЙНА УУ ЧАМД ?
ХАРААЛ УРСГАН ИНЭЭX ЦАРАЙНУУД.
ОДОО БАХДАЛТАЙ ЖАРГАЛТАЙ ?
ӨНГӨРСӨН.ДАРАА.
ОДОО.МАРТАЛТ.
ДАРАА.МАРТАГДАХ.
МАРГААШ.ЭНЭ ИРЭЭДҮЙ ?
ОРОНЦОГ.ОРОНЦОГ.ОРОНЦОГ.
ЧАМД ХЭР ИХ АМТТАЙ БАЙНА ?

01.5.2012

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.02.18 1:33 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
Надаас төрсөн арван нэгэн хар эрвээхэй ширээн дээр хэвтэцгээнэ.
Амьгүй цогцос мэт үл хөдлөх миний хүүхдүүд.Гунигтай байна дотор.
Та нартаа амь амьдрал хайрлахсан, хожим нь намайг орхиод холоос холд нисээрэй.
Зүүдэнд минь ирэхээ больсон түүнд намайг энд оршин буйг минь дуулгаарай.
Гунигаар дүүрэн түүний гүн хайрламаар нүдийг харахсан.

Дурсамж бүтээж байгаадаа дургүй хүрэх.
Харьцсан ойлголцсон ойлголцоогүй хүн бүхэнд үлдсэн үлдээгүй би бүхэн тэдний хувьд хэрэгтэй хэрэггүй нэг дурсамж болж хувирцгаана.
Бусдад үлдээсэн дурсамжуудаа зүүд болгомоор.
Миний тухай дурсамж бүгд ХИЙ ХООСОН ЗҮҮД болж хувираад хэнд ч үлдэхгүй.
Намайг хэн ч санахгүй.

06.5.2012

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.02.18 5:28 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
олны дунд нулимсаа (мэдрэмжээ) тэвчих хэрэгтэй байдаг.
чи , хүн болохоор мэдрэмжүүдээ (өөрийгөө) чөлөөтэй илэрхийлэх хэрэгцээ байдаг. гэвч
чи , хүмүүсийн дундах өөр нэг хүн л болохоор мэдрэмжүүдээ боож барьж , бусдыг тэвчиж амьдрах болдог.
чи(би бид , бид бүгдээрээ) , хүн л болохоор чамд(бидэнд) ганц(тус тусын) булан л ноогдоно.
(би бид , бид бүгдээрээ хүн л болохоор бидэнд тус тусын булан л ноогдоно.)
чи(би , бид) , оногдсон булангаасаа гараад ирвэл л бүгдээр хүн болохоор чичилнэ, зажилна, залгина.
нийт бүгдээр олуулаа гэдэг чинь ийм.
:mrgreen:

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.03.18 11:12 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
Цэцгэсийн vнэр.
Хөх өнгө.
Би хайлж байгаагаа мэдэрч байна.
Хvнд санагдах боогдмол амьсгал.
Гараараа нvvрээ иллээ.
... Санаа алдалт минь шувуудын биед хувираад нисч буулдана.
Цэцэгс ч гэсэн санаа алдаад тэд vхсэн байшингийн vрчлэгдсэн хvvхдvvд нь болов.
Салхинд vс хийснэ.Нисэж буй амьгvй нэвсгэр.
Машинууд зөрөлдөнө.
Гунигт дуу.Санаа алдалт...
Амьгvй байшиндаа бvгд хаалга хаалгаа хаагаад нам гvм.


22.6.2012

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.03.18 3:50 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.04.18 2:17 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
2018/08/28-ы тэмдэглэлээс :mrgreen:


Quote:
Жавзанпагма бид хоёрт дээш тэнгэр хол доош газар хатуу гэдэг нь л болж байна даа.
Чийдэн гэдэг хүн найзуудтай хvн мөн билүү гэдэгтээ өөртөө асуулт тавихаар болждээ.
Хүмүүстэй харилцах нийгмийн харилцаанд орох тал дээр над шиг эмгэгтэй "хүн"
өөрийгөө хязгаарласаар төрөл садангуудаасаа хүртэл холбоо тасраад холдоод байна.
Ажил бол ажил ш дээ. хийх зүйл нь тодорхой. харилцаа тодорхой.
хааяа нэг гарж ууж сууцгаалаа гээд нийгмийн харилцаанд ороод ойлголцоод өөрийгөө нээчихсэн юм алга.
хүмүүсийн дунд хүн гэгдэж явах яагаад ийм хэцүү юм бэ.
Жавзаа бид хоёрыг амьтан болгоод өг.Шувуу юм уу загас шүү!!!

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.04.18 4:25 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
Оддоос амь туяа гэрэлтэнэ.
Олон зүйл нийлж нэг утга илэрхийлнэ.
Очих хүсэлгүй, уулзах бодолгүй ч
ороогүй цас, дуслаагүй бороо, урсаагүй нулимс
орхиод явсан газар
уулзалгүй удсан хүмүүс үгүйлэгдэнэ.
Б.Батзаяа

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.04.18 9:20 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
Эвдэрсэн зэмсэгнээс асгарах хөггүй аялгуу.
Бидний хамт өнгөрөөсөн өдөр хоногууд , дурсамжууд.
Шаргал өнгө. дулаан өнгүүд.
Нар жаргах гэж байна.Бид нарны өөдөөс нэг л замаар зэрэгцээд алхдагсан.

Тасралтгүй үргэлжилээд л байх юм шиг санагдах өнөөх хөггүй аялгуу
нэгэн хэвээр зүрх рүү цутгана.
Бид , далавчаараа салхи зүсэн нисэгч шувууд байсан.

17.5.2012

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.06.18 1:36 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
Мууран сүнст эмэгтэй.Урт үс нь салхинд хийснэ.
Унтлагын хувцас.Нэвсгэр даавуу.Нэвсгэр даавуун дээрхи ганц мод.
Нүцгэрсэн модон дээр цэнхэр нүдтэй цагаан шувуу суугаад дуулж байлаа.
Цас бударна.Мод уйлж шувуу нисэв.
Бүсгүй орноосоо босон алхсаар цонхондоо тулж зогсоод цонхны тавцан дээрх цэцэгний саванд ургадаг модоо ажиглан зогслоо.
Нүцгэрсэн модон дээр цав цагаан нүдтэй хөх шувуу уйлж суув.
Шувууны нулимснаас долоон өнгийн аялгуу хөвөрч агаарт шингэлээ.
Агаарт шингэх энэ аялгуутай нэгэн хэмнэлээр бүсгүйн зүрхэнд далай давалгаална.
Намуухан давалгаалах далайн аясаар хүрэх газар тодорхойгүй завь, түүн дээр ямар нэг баярт зориулсан гэмээр ширээ засаастай.
Ширээний ард шааран толгойтой залуу хадаасан толгойт эхнэр, хүн биетэй гурван эвэртэй тэжээвэр бугатайгаа суусан байх ба тэжээврийн төрсөн өдөр болсны дохио эвэрнээс нь цэцэг ургажээ.Төрсөн өдрийн зочин зөгий, буганы эвэрэн дээрх цэцэгнээс шүүсийг нь сорчихоод нисээд явчихав.
Зөгий ниссээр ниссээр далавч нь цуцаад газарт унаж үхэв.
Бүгд түүнийг амиа хорлосон гэж шаагилдах нь зүүдэлж байсан арван настай хүүгийн чихэнд амьдардаг зааныг зовоож энэ нь хүүг нойрноос нь сэрээж орхилоо.
Хүү сэрэхдээ хорин таван настай байлаа.
Мууран сүнст эхнэр нь цонхныхоо өмнө зогсоод салхивчаар шиврэн орж ирэх бороон дуслуудыг тоолонгоо тамхиа татсаар...
Бид бүгдээр орчлонд ганц ганцхан хувь шигээ гань ганцаараа оршдог ,
үхэн үхтэлээ л ганцаараа байсаар дуусна.Энэ нь ганцаардах мэдрэмжээс тэс хөндлөн зүйл.
85,84,83......67,66,65,64.....20,19,18.....6,5,4..Ганц.
Цонхны тавцан дээрх цэцэгний савтай нүцгэн мод нь үхчихсэн байлаа.

23.7.2012

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.06.18 2:17 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.07.18 8:32 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
Зда :mrgreen:

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.08.18 11:08 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
жигшүүр. бузар булай. хүн төрөлхтөн. айх. ичихгүй байх. ичих. уудлах. нээх. жигших.

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.11.18 12:44 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
Чийдэн wrote:
жигшүүр. бузар булай. хүн төрөлхтөн. айх. ичихгүй байх. ичих. уудлах. нээх. жигших.


жигшүүрт бузар булайг хүн төрөлтөн бодол санаа, үг үйлдлээрээ буюу ямар нэг байдлаар ил гэхээсээ нүднээс далдуур хийсээр иржээ.
нэгэнт ил гаргасан бол энэ нь үнэхээр жигшүүртэй бусармаг явдал мөн үү гэдэгт зөв бурууг оноож чадахгүй.бусад нь чадна.
ариун явдал бусармаг явдалд улаан шугам татаад дээр доор нь оруулцан хойно доо.
айдас. энэ чинь өнөөх ямар нэг байдлаар үйлдсэн бусармаг бузар булайг чинь хязгаарлагч ойлголт.
бүгд нэг нэгнээсээ үнэн төрхөө нууж түүнийгээ ил гаргахаас айцгаана.
харин ичих, ичихгүй байх хоёрын дунд ялгаа зааг нь юугаар хэмжигдэх бол.
үүнд зааглах хэр хэмжээ бий юу , огт ялгаагүй хоёр ойлголт уу ?!!??!?!?!?!?!
бусармаг бодол үг үйлдлээ ичилгүй нээж уудал.
үүнийг чинь ямар өнцгөөс хүлээж авч байна харчих.
чи ичээгүй. сөрөг хариу үйлдэл ирсэн ч ичих шаардлага байхгүй.
ичиж зовохгүй нээцэн уудалцан. одоо ичээд яах вэ ?!
тэгэхээр энд ялгаа байна уу.
жигшээд үзэн ядацгаана, чичилнэ. өөдөөс нь адилхан салаавч өг.
өөрөөс чинь тийм ч дээгүүр ариухан амьтад биш хахахаха.

_________________
:f02:


Top
   
 Post subject: Re: Ноорог
PostPosted: Sep.11.18 4:21 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1951
Movie expert , кино шүүмж бичдэг мэргэжлийн хүн биш ч
үзсэн кинонууд дээрээ сэтгэгдлээ богинохон тексттэй оруулаад явна aа. :col:


Ten (2002)


Image



Toni Erdmann(2016)

Image

хүмүүсийн хоорондын харилцаа хөндийрөх тусам тэр болгон бид үүнийг
буцааж сэргээх гэж оролддог билүү гэдгийг эцэг охин хоёрын дүрээр сайхан гаргаж өгчээ.
үүнээс гадна, чамтай ажил хэрэг , хайр сэтгэл, нөхөрлөлийн хүрээнд ойр байгаа
хэн нэгэн үнэхээр чиний солиорлыг чинь хүртэл хүлээн зөвшөөрөх чадвартай, дэргэд чинь
байх хүн мөн үү биш үү гэдгийг харж болохоор санагдсан.



The Devils (1971)

Image

Шашин шүтлэгээр төлөөлүүлээд цаад санаа нь ерөнхийдөө хүн
төрөлхтөн гэдэг цагаа тулахад бие биенээ яаж , ямар нэг аргаар
хавчиж оюун санаа, бие махбодын хувьд хүчирхийлдэг гэдгийг харуулсан юм боловуу.



Raise The Red Lantern (1991)

Image

Хүний мөс чанар наанаа ямар начир дээрээ цаанаа ямар байдаг,
хүний хүсэл хэрэгцээ шунал ямар барагдахгүй, аливаад үргэлж тэмүүлж байдаг
үүнийхээ тулд бусдад юу ч хийж чадахаар "мундаг" байдаг юм бэ. :mrgreen: :xi:
Гон Ли , Жан Имоу хоёр яалт ч үгүй сайн хослодог юм билээ, :wd:
Амьдрахуй (To Live) , Coming Home хоёрыг хальт гүйлгэсэн, дараа тухтай үзнэ гэцэн байгаа.

_________________
:f02:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 117 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited