#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.18 4:03 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 535 posts ]  Go to page Previous 117 18 19 20 21
Author Message
PostPosted: Oct.02.14 10:45 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3113
Location: Аз жаргалын эрэлд
Хүсэн хүлээсэн явах хугацаа минь ойртсоор л байна. Тиймээ энийг л би хүсч байсан юм шигээ. Монголд ирээд 4 жилийн хугацаанд юу юу ч болоод өнгөрчихөвдөө гэж , ахиж тэр алдаа дутагдалаа ахин гаргахгүйн төлөө урагшаа :col:

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Oct.03.14 12:46 am 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3113
Location: Аз жаргалын эрэлд
Хөөрхөн юм бэ? Би хэзээ ч ийм аз жаргалтай байгаагүй юм шигээ би хэнийг харамлаж , хэний хойноос яаааж гүйж байсан минь одоо зүгээр л түүх дурсамж болоод ард үлдсэн. Тэр хүнтэйгээ зүгээр л нэг дурсамжийн минь хэсэг болоод үлдсэн. Романтик сайхан ханьтай болвол би баярланаа хэзээ ч мууг бол бодож явахгүй ээ. Үрд минь сайн эцэг болоод яваасай л гэж хүснэ. Тэхдээ би 1 юмыг ерөөсөө ойлгодгүй , тэрийгээ тэхдээ энд асуугаад ч яахав хойшдоо ч асуухгүй ээ асуусан ч зөв шийдэл нь гарахгүй байх. :wd:

Эргээд олон улсын иргэн болж байгаадаа таатай байгаа. Адал явдалтай , мөн баяцхаан эрсдэлтэй амьдрал минь сайн байна уу? :whip:

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Oct.03.14 12:46 am 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3113
Location: Аз жаргалын эрэлд
Явахаасаа өмнө 3 хүнтэй албан ёсоор танилцана гэж бодхоор л :oops: тэхдээ ард нь гараад л явна даа хохо

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Oct.03.14 1:02 am 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3113
Location: Аз жаргалын эрэлд
Аан тийм би яагаад охиндоо машин бэлгэлсэн бэ гэжүү? Миний охин дуртай болхоор нь бэлгэлсэн юм шүү. Хөөцөлдөж тоглох дуртай болхоор нь бэлгэлсийм :wd:

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Oct.03.14 3:21 am 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3113
Location: Аз жаргалын эрэлд
MCS бол Монголын бүхий л салбарт хэтэрхий МОНОПОЛИ болсон маш том үйл ажилгаа явуулдаг мөнгөний хүүдий тэхдээ хүүхдийн өмчийн газраас хумсалж авсан тэр газар нь шатчихлаа. Нэгийг бодож өөр зүйл хийж ядаж хүүхдүүдэд нь тусалхаар зүйл хийгээсэй л гэж хүсч байна. Хэтэрхий өндөр өртөгтэй үнэтэй буудал бариад тэндээсээ мөнгө олох гэж байгаа бол Паркийн ашиглагдахгүй байгаа өөр нэг булан талбайд нь хүүхдэд зориулсон зүйл барьж өгөөсэй.

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Oct.03.14 8:05 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3113
Location: Аз жаргалын эрэлд
Ухаалаг бас дэндүү хөөрхөн :l2:

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Oct.06.14 8:21 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3113
Location: Аз жаргалын эрэлд
Ямар гоё юм бэ? Үүнийг л жаргал гэхгүй бол өөр юуг жаргал гэх юм бэ? баярлалаа :whip:

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Oct.08.14 1:21 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3113
Location: Аз жаргалын эрэлд
Хэрэв та хэн нэгний хувьд муу хүн болсон бол та түүнд хэтэрхий сайн хандасных... Лев Толстой

Намайг үзэн ядах хэрэгтэй хэрэггүйг хэлж мэдэхгүй ч би байгаагаараа л байхыг хүсдэг тийм болхоор би гэдэг хүн заримд нь халгай заримд нь байнга тэвэрмээр санагдах юу нь ч байж мэднэ. Тэхдээ 2 нүүр гаргах бол дургүй хархаар нүд хорсох тийм нэгэн байдаг тэхдээ тэд надад сайхан загнаагүй хэтэрхий 2 нүүр гаргасан ардуур миний бөгсийг ухдаг бүр үргэлж ухдаг болхоор би дургүй...

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Nov.21.14 7:01 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3113
Location: Аз жаргалын эрэлд
Мисс юууу сөүүү мааач. надад зүгээр л далавч хэрэгтэй байна.

Image

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Nov.26.14 12:25 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3113
Location: Аз жаргалын эрэлд
Тусгаар тогтнол
Шүлэг: Д.Пүрэвдорж
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Apr.11.15 2:06 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3113
Location: Аз жаргалын эрэлд
Энэ Асуулт маань ч буянтай форум шүү нээрээ миний амьдарлын салшгүй нэгэн хэсэг нь энэ л форумд өнгөрсөн юм шиг санагддаг. Бүр амьдарлынхаа анхны бөгөөд сүүлчийн хайртай хүнээ эндээс л олсон байдаг юм даа хэхэ хэрүүлтэй , уруултай бужигнаад байдаг үе нь өнгөрсөн байгаа ч яагаад ч юм орж ирээд байнгa View your posts дарж хардаг зуршил хэвэндээ л байх юмдаа хэхэ. Шинэ Давалгаа , Gestaff гэх 2 бүлгэм мөн Хальтаркүэээ гэдэг пасстай байсан Batallion зэрэг бүлгэмүүд байхад энэ форум ч амьтайгаа байж дээ гэж хааяааааахан нэг бодох юм. facebook.com гэдэг зүйл гарж ирсэнээс хойш хандалт ер нь багассан юм шиг санагддаг. Эргээд одоо таньдаг хэдээрээ уулзвал гүэээ мөн том хүмүүс болчихсон байгаа даа гэж нүдэндээ төсөөлөн бодох бас сайхан байдаг шүү. Twilight-н шинэ жил , Дитройтод болдог байсан уулзалтууд болон манай Репийн хэдийн маань зохион байгуулдаг байсан Хип Хоп шоу одоо маш ихээр үгүйлэгдэх юмдаа. Missing my old times :(

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: May.14.15 1:02 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3113
Location: Аз жаргалын эрэлд
Oхиндоо хүргэх захиас.
Сайн байна уу? Миний эрх гүнж
Сар жилээр томорч буй үр минь
Саранд шивнэн , наранд дэлгэн байж
Сэтгэлийн үгсээ шигтэглээ аав нь

Өргөн ногоон талд ч бай
Халуун говийн цөлд ч бай
Хүйтэн харанхуйн тивд ч бай
Аав нь охиноо үргэлж санадаг шүү

Ялагдаж явах гашуун дурсамжтай учирсан ч
Ялж явахдаа охин минь түүнийгээ бүү мартаарай
Ядарч явааг өрөвдөж
Ялж яваагаас үлгэрлэж байгаарай үр минь

Хүн шашины хүчээр биш сэтгэлийн хүчээр бүхнийг давдгийг
Хүүхэд ахуй наснаасаа ойлгоорой охин минь
Итгэсэн зүйлдээ үнэн ч байж , бусадыг нь орхиж бай
Илүүц зүйл ирээдүйд нь хэрэггүй биздээ охин минь

Тэнгэрт өргөгдөж хүн болсийм миний охин
Тэнгэр шиг байж тогтуун зөөлөн торниноо миний охин
Газарт хүндлэгдэж дэггүйтэж өсөж яваан миний охин
Гайхамшигт энэ ертөнцөд хүндлэлийг олноо миний охин

Ээжид чинь аав нь чин үнэнчээр хайртай болхоор
Энхрийхэн үр минь чи хайрын дундаас үүссэн Амур
Ээжийг чинь аав нь үнэн сэтгэлээсээ хайрладаг болхоор
Эд эсийн чинь ширхэг болгон хайранд умбанаа миний үр

Жаргалтай хүний нүдэнд зовлон жижиг харагдаж
Зовлонтойд нь жаргал том харагддаг болхоор
Таарсан бирхшээл болгоноо
Тавлаж өнгрөөлгүй давж гараарай

Мөнх бус амьдарлын хүрдэнд
Мөнхрөх зүйл чинь нэр байдаг болхоор
Монголоо өргөсөн шилдэг нь байж
Мөнхөд дуурсагдах алдар гавъятан болоорой

Аав нь ерөөж ээж нь өгсөн нэр болхоор
Алдар нэрээ дуурсгаж амьдраарай үр минь
Амьдын жаргалыг биеийн жаргалтай
Андуурч эс болно шүү охин минь

Амьдрал хүнд эд баялаг , эрч хүч бүгдийг өгдөг ч
Аав , ээжийг 1 л удаа өгдөг болхоор
Алдрайхан энэ л насан дээрээ сайн эрхэлж
Ахиж олдохгүй хүүхэд насаа жаргалтай үдээрэй үр минь

Ээж чинь чиний наран юм шүү
Аав нь харин үрийнхээ баатар нь байнаа
Ээж чинь чиний зөвлөгч нь байж чаднаа үр минь
Аав нь харин сайн сонсогч нь байнаа

Алдах үед чинь татаж босгох мөр бүтэн болхоор
Алдаанаас айлгүй хүссэн бүхнээ туршаад үз
Бүдэрч байж хүн болдог болхоор
Бүхнээс битгий ай ард чинь бид 2 байгаа болхоор

Инээгээрэй үр минь инээгээрэй
Энэ хорвоог гэрэлтүүлэн инээгээрэй
Гунихдаа харин нууцхан дусаагаарай нулимсаа
Гачлант хорвоод Монгол үрийн нулимс бүү дусаг

Бяцхан гүнждээ хайртай.
Хайрт охин Эмүлэндээ аав Сэнгүнбилэгээс. 2015.4.15

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: May.22.18 5:41 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3113
Location: Аз жаргалын эрэлд
Хэй юу байна даа манайхаан хаха Небула бид 2 нь сайн шүү Австралид байгаа. Энэ хавиараа орж ирээгүй ямар удаа вэ? Бөөн дурсамж юм байгаан Асуулт Самбар маань бидний гэр бүлийн хувьд.

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Sep.28.18 8:27 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.19.07 5:14 pm
Posts: 3006
Sain u rapper damn

_________________
temps de mener


Top
   
PostPosted: Nov.16.18 5:24 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3113
Location: Аз жаргалын эрэлд
Hey yu bn Burnee ajil amidral dajgui yu haaguur yu hiij bn daa

_________________
Хала Мадрид!!!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 535 posts ]  Go to page Previous 117 18 19 20 21

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited