#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.18.18 4:00 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 534 posts ]  Go to page Previous 116 17 18 19 20 21 Next
Author Message
PostPosted: Jul.12.13 4:27 am 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
2 байна уу 3 хоногийн өмнө гэртээ хэвтэж байв. Хаалга тогшлоо дурангаараа харлаа цаашаа хараад , жижкээн зулзага тэвэрцэн хүн байхаар нь баярлаад хаалгаа онгойлготол шаааал өөр хүн байдаг байваа. Хүн гэдэг амьтан дандаа л 1 зүйлийг хүсэж , мөрөөдөж хүлээж байдаг гэсэн яг үнэн үг кк

Хэй сайн уу? Нипонь ажил амьдрал нь тавлага уу?

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Jul.13.13 3:06 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Маш гоё зүүд. Сэрмээргүй л байлаа даанч сэрүүлэг гэж 1 юм лол Түүнтэйгээ хамтдаа байсан охин минь гэдсэнд байсан хамгийн нандин дурсамжаа зүүдэллээ. 4D эход харуулсан тэр өдөр нээх хөөрхөн нүүрээ дараал хүйсийг нь харах гэсэн чинь гараараа дараал , өөрийг нь хараад байгааг мэдээд бгам шиг урдаас нь өшиглөөд , хөмсгөө зангидаал :embarassed:

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Jul.13.13 6:05 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
15ны өглөө эрт ахиад л ажилруугаа явна наана нь ядаж 1 утсаа авчих тэхүү гуйж байна охиноо л 1 харчих юмсан.

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Jul.13.13 8:25 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн

Joined: Dec.12.06 6:51 pm
Posts: 1812
Location: Бүх хайрын бүсгүйчүүдэд өгдөг ЯГААН ГАРИН дээр, хүүхний хүзүүг шимж, уруулыг озоол..
"Хүлээлт гэж юу байдгийг хүлээж үзсэн хүн л мэднэ" гэдийм даа.
эцэс төгсгөлгүй найдвар аа гэж :|

_________________
Өвтгөлтөнд минь бүү шуна !


Top
   
PostPosted: Jul.13.13 9:29 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Харин тхх бараг хэзээ ч бүтэхгүй дээ гэж дотроо бодож байгаа мөртлөө нууцхан хүсэж мөрөөдөж хүлээсээр л байдаг юм байна.

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Jul.13.13 11:51 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Би чамд Болжморын нулимс шиг их хартай. Бага гэж битгий голоорой учир нь Болжмор уйлхаараа үхэдгийн гэнээ Фром Фээсбүүк мааш их таалагдав.

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Jul.15.13 6:02 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Урьд шөнө би хар дарж зүүдэллээ
Урдаас минь инээх хонгорхон ааль
Уцаар ундууцал , хормойн дон болж байхыг
Ургах наран хараар мандаж байна гэж зүүдэллээ.
Нүдээ нээх арга үгүйгээр хар дарж гиншлээ
Нүүрний минь өмнө байсан охин
Нүдний минь өвдөг , шүдний минь хог болж байхыг
Амтлан ундаалах сүү нь архи сархад болж байхыг.
Энэ бүхнийг би л ийм болгосон шүү дээ гэж бодхоор
Энэ биеэ бүр илүүтэйгээр хараан зүхэн сэрлээ
Сэрэхдээ би усаар биш цусаар уйлмаар байсан
Сэргэхдээ би архиар биш сүүгээр ундаалмаар байсан.
Өвдөг дээрээ бохирон суугаад
Өөрт байгаа цор ганц зүрхэндээ битгий уйл гэж тушаав
Өөдөөс харин зүрх минь зөрүүдлэн доголон нулимс шидлэв
Амсаад залгихад гашуун байсан ч урсгасан энэ нулимсандаа би хайртай.

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Jul.16.13 1:48 am 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Ternii mine uurlaj bga ni hurtel huurhun bi unuudur muuhai zan gargasan gedgee medej bga tehdee anh uurlaj bsan shigee nadruu ahij hezee ch uurlaj bgagui bolhoor tiim zuil hiimeer bsan kk bi chamdaa hairtai gedgee udur udruur medseer l kk

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Jul.16.13 5:44 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Хараалтай ерөөл

Ээж мод минь ээж мод минь … Ээ дээ намайг л аварч өршөө, энэ л хорвоогийн нандин шүтээн минь. Хөдөө явахад 2 төрлийн овоо байдаг, нэг нь чулуун овоо яг дэргэд нь сархадын шилэн овоо. Шүтээд л уугаад байна, шүлэнгэтээд л балгаад байна. Ерөөл биш хараал ирмээр, ердөө хөтөл даваад гударч болно шүү дээ, ядаж хогоо чирээд арилж болно шүү дээ.

Ижий минь ижий минь, ээ дээ намайг л аварч өршөө, энэ л хорвоогийн нандин шүтээн минь. Сүүгээр хүн болж сархадаар ачийг нь хариулна. Том болжээ мундаг болж, биеэ даасан сүрхий архичин болж, одоо тэр асруулаад байхааргүй болж, чихэрний мөнгө хармаалж гүйдэг байсан залуу “Чамаас аваад гударчаа юу ?” гэж ижийдээ ширүүлдэг болж. Эмтэрч дуусахгүй сэтгэл, уучилж ханахгүй найдвар …

Ээж мод 2013 он

Энэ ч үнэн үг шүү. Энэ балиар архинаас болж хичнээн хүүхэд уйлж хичнээн хүн амь эрсдэж хичнээн айл гэр үймэж бсан болон байгаа болдоо би ч бас үүнээс дээрдхээргүй нөхөр ч хожим ухаарж байгаа ч өөрийн мэдэлгүй Фээсбүүк дээр шээрлэсэн байхаар нь уншаад өөрийн энэ блогтоо Коопи Пааст хиймээр санагдав.

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Jul.16.13 11:44 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Хайтайдаааааааааа :wink:

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Jul.17.13 12:53 am 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Зиа амралтаараа ирээд нэлээн хэдэн юм хийж бүтээвээ гэж. Удахгүй үйлдэл болоод ирхээр хүсэн хүлээсэн багийн мөрөөдлийн минь 30% нь биелэх гээд байна даа хэхэ За ямар ч байсан ажилаа сайн хийгээд дуусгах хэрэгтэй нэн түрүүнд дараа нь харин хүн хэмээх байгалийн содон энэ амьтан яг ямар байдгийг мэдэж бгад тийм хүн болно доо тэхдээ энэ бэлтгэлдээ 10аад хоногийн өмнөөс орсон байваа гэж.Хамгийн гол нь би гэдэг хүн асар том зүйлсээ алгуурханаар алдаж байсанаа ухаарсанд л байгаад байгаа юм л даа. Үнэхээр шээс алдчих гээд байсан гээд боддоо хэхэ[Үүнийг 1 л хүн уншвал ойлгоно :oops:] Сүүлийн 2 өдөр дэндүү амттай байлаа. Энэ 2 өдөр их гоё гоё юм болж өнгөрлөө. Ажлаас дарга яриад за Сэнгүнбилэгээ миний хүү Ахлах арга зүйчээр ажиллах болсон бие болон сэтгэл зүйгээ бэлдээд ирээрэй гэдэг байгаа бараг цочьсондоо утсаа унагаах шахваа гэж хэхэ тэгээд бас 1 хүнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа 8) Аан тийм энэ дээр байгаа шүлэгийг хүмүүс минь битгий шууд утгаар нь ойлгоорой далд утга нь шаааал өөр утгатай шүү.

За ингээд Блог минь хэсэгхээн хугацаанд баяртай.

Хүний амьдралын баяр баясал , гэрэл гэгээ бол ГЭР БҮЛ...

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Jul.24.13 8:18 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Зиа хэд хоног ажлаар хотод ирлээ 1 ирсэнийх энд бга хэдэн ажлаа зохицуулчаад буцнаа. Аав ээждээ баярлалаа гэж хэлмээр санагдчихав миний 1 хүсэл биелхэд одоо би л ажлаасаа буугаад ирхэд болох нь байна шүү дээ. Хөөрхөн захирал нэртэй болчихож тамга тэмдгээ хүртэл авчихлаа одоо хийх л үлдлээ шүү дээ дотроо бодож явдаг юмнуудаа 1 1ээр нь хийж эхлэх сайхан байна шүү. Хамгийн гол нь хар уснаас холдсондоо тун таатай байна. Хичнээн хүмүүсийг яаж гомдоож яаж муухай харьцаж байсанаа бодхоор дотор харлах юм. Найз нэрэн доор нуугдсан ардаа шилтэй шингэн хутга барьсан бүхнээс бүр мөсөн холдож байгаадаа таатай байгаа гэж. Эртхэн ингэх байсан ч одоо ч хоцроогүй гэдгээ аажим аажимаар мэдсээр л.

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Nov.21.13 10:33 am 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Хүн хүнээрээ дутахгүй бол өөр юугаар дутна гэж?

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Nov.21.13 10:38 am 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Mar.10.14 8:11 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Ёоооооо бүр зүгээр л өөртэй биш өөр хүнтэй ярих гэж бхад үнэд орчих юмаа лол одоо бүр охиныхоо дуу хоолойг сонсож болдоггүй юмуу лол юмаа нээрээ лол юмаа...

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Mar.13.14 12:14 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Надад одоо хорогдох зүйлс алга би бүгдэнгийнх нь амьдарлаас яваад өгий хэн ч намайг танихгүй тэр газарлуу явлаа баяртай...

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Mar.30.14 2:04 am 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Ах минь бурхны орондоо тайван нойрсдоо REST IN PEACE...

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Apr.05.14 9:16 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Өнөөдөр машин дотор баахан СД бхаар нь нэг содон ямар ч бичиггүйг нь сонирхоод хийгээд үзлээ тэгсэн миний түүндээ зориулж хийж бсан 2 дуу байх юм. Хуучин дурсамж сэргээд сайхан блаа. Тээр нэг жилийнх нь төрсөн өдөрөөр буюу одоогоос 3 жилийн өмнө 2011.5.25 зориулж бсан төрсөн өдрийн дуу 2010.12.20нд буюу анх танилцсан өдрөөрөө дурсгаж өгж бсан 365 гэдэг 2 дууг эргээд сонсход үнэхээр сайхан блаа тэр жаргалтай үедээ эргээд очсон мэт байв. Харин одоо тэр хүнд миний , намайг гэх дурсамж бдаг болуу? үр хүүхэдтэй минь хүртэл уулзуулахгүй бга хүнд юу бодогдож явдаг юм болдоо.

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Apr.14.14 3:03 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Хайрыг чинь мэдэрч чададгүй сахиусан тэнгэртэй цуг амьдарснаас , хайрыг чинь мэдэрч , чамайг тэвэрч чадах чөтгөртэй амьдар !!!!!!!
Би ер нь бодоод бхад намайг гэхгүй бга хүний ардаас арай л удаан гүйж бүх хүссэн зүйлсийг нь гүйцэлдүүлэх гэж хичээж бсанаа бодхоор уур хүрээд бх юмаа. Тэр хүн одоо тэгтэл яаж намайг амьдын тамд унагаж , албаар зовоож эцэг үр 2ийг салгаж ядаж уулзуулах ч үгүй бгаг хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл хүн болгон хүчгүйн талд зогсож эрийг нь харааж , эмийг нь өрөвддөг нь хорвоогийн жамаас хойш. Тэхдээ хэзээ нэгэн цагт нүгэл нь нүдээрээ гарнаа гэдэг Монгол сайхан үг байдгаас хойш тэрийг л харжил сууя үнэхээр бодхоор уур хүрээд бх юмаа.

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: Apr.17.14 2:58 pm 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
User avatar

Joined: Mar.25.10 6:15 pm
Posts: 414
Location: Haramsah zuilgui...
Амьдрал гэдэг олон амьтай, амийг нь асаасан олон лаагаар төсөөлж болно.
Тэгэхдээ буруу хийсэн үйлийн тоогоор сэтгэл сэвтүүлэх үйл болгоны тоогоор унтардаг юм байна.
Чамд гал байхгүй унтарсан нэг лаа байрандаа байж л байх болно.
Тэр бол сэтгэлд шингэсэн сэв мөр...

_________________
No regret


Top
   
PostPosted: Apr.26.14 11:32 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Мөрөө дэрлүүлий гэсэн ч надад сүүдрээс минь өөр хэн ч бхгүй бга болхоор , нууцхан сүүдэртэйгээ ярьж түүндээ л нууцаа дэлгэж , зүрхэн дэх үерлэсэн нулимсаа дусал дуслаар нь түүндээл шингээх юм даа...

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: May.01.14 11:38 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Бодхоор гомдоод уур хүрээд байх юмаа. Чи хүн штээ хүн гэдгээ битгий мартаарай. Би охиноо өөр дээрээ авах эрхтэй тэгэж бхад гэр бүлээрээ нийлж байгаад мурих юмаа тээ. Бүр уур хүрчихлээ. Нэг л их гэмгүй хүмүүс , нэг л их хохирсон хүмүүс лол юмаа. Инээд хүрчлээ өмнөөс нь бас иччихлээ.

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: May.03.14 1:19 am 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Охиндоо зориулж гаргаж бга Микстэйп-н үг

Луу жилийн тэр нэгэн үдэш аав нь нүдэндээ нулимстай
Эх нялхсын гадаа эмээ өвөө авга эгчтэй нь хамтдаа
Охин хонгор үрээ өлгийдөн авсан , баярлсандаа сад тавьсан
Одод мичдэд дээд тэнгэрт мөргөн залбирсан , ээжийг нь тэвэрсэн
Орон доор нь сувилагчаас нуугдсан , 3 хоног хамгийн жаргалтай
Цэцгээ мартаад 2 гүнжтэйгээ гэрлүүгээ явахдаа баяртай
Үнэхээр сайхан байсан бүх дурсамж кадр болгон нүдний өмнө
Үүрдийн үүрд хайрлана гэж амалсан бурхан малын өмнө
Онц гойд эцэг шиг эцэг байхыг үргэлж хичээсэн зүүдэндээ хүртэл
Уйлхад нь тэврээд босдог байсан аав нь үүр цүүрээр хүртэл
Ээжийг нь амраахыг түмэнтээ хүснэ , хагалгааны сорви зүрх зүснэ
Эхийн үргэлжлэл аавын эрх нандин охин эмээ өвөөгийн гараар эрүүл мэнд бойжино
Дахилт:
Охин минь чи миний амьдарлын гэгээ
Охин минь чи ээжийнхээ ганц наран
Охин минь чи үүрдийн хайранд үргэлж умбана
Өнө мөнхөд алдар цуу нь оршиж байх болтугай
Бадаг 2:
Одоо эргээд бодход сархадын нөлөөнд хэт их автаж
Охинтой болсоноо тэмдэглэн архин далайд умбаж
Дэрвэж , цэнгэж яваад аав нь далий гишгэсэн
Хүйтэн шал дэрэлсэн 7 хоног 10 жил мэт байсан
Аав нь гүйхээрээ манцуйтай мяралцах үр дээрээ ирсэн
Алдаандаа бантаад 10 сарыг ардаа үдсэн
Дэндүү тэнэг байж айж2 аав нь ээж дээр нь эргээд ирсэн
Тэгхэд миний охин элгээрээ мэдэрч эцгийнхээ цээжийг дэрэлсэн
Тэгхэд аавынх нь нүднээс баяр болон харууслын нулимс урссан
Одоо аав нь хөмхий зууна уурандаа урдаа байгаа барцадыг инээж давна
Одоо аав нь эргэж харахгүй урагшаагаа гишгээд алхална
“Ондоо зүйл бодохгүй зөвхөн чамаас өөрийг эргэж санахгүй
Одоо болоо миний охин том болоод муу эцгийгээ ойлгоно” х2
Дахилт:
Охин минь чи миний амьдарлын гэгээ
Охин минь чи ээжийнхээ ганц наран
Охин минь чи үүрдийн хайранд үргэлж умбана
Өнө мөнхөд алдар цуу нь оршиж байх болтугай
Төгсгөл үг:
Дээшээ хар миний эрх шар охин. Аавыгаа эзгүйд уйлж болохгүй шүү. Алдаж онож унаж босдог хорвоо дээр аавыгаа мэдэхгүй ч элгээрээ мэдэрч зүрхэндээ дуудаж бгарай. Салхилах салхины сэрчигнээн болгоноор аав нь чамайг үнсэж үнэрлэж байх болноо.

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: May.03.14 1:23 am 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
хахаха инээд дэндүү хүрээд бх юмаа. Хүүхэдтэй нь уулзуулахгүй тэгсэн мөртлөө Сошиал нетворкоор бол нэг л гэмгүй хүн. Муу ч сайн ч би эцэг нь тэгэж бхад ядаж уулзуулчихаж болдоггүй л юм бхдаа. Аминдаа намайг чадаад бгамуу энэ нөгөө өөрийнх нь ярьдаг зөв хүмүүжил нь үү? үхсэн нохойн баас...

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: May.03.14 1:39 am 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Амьдарлын гуйлгачин.
Би бол амьдарлын гуйлгачин
Бурханаас мөнгө биш хайр гуйсан гуйлгачин
Тэнгэрээс алт биш хань гуйсан гуйдаг гуйлгачин
Тиймээ би бол амьдарлын гуйлгачин
Ханилсан хань нэртэн минь ойлгоогүй болхоор
Хорвоод ганцаардлыг мэдрэн бэдэрч алхах гуйлгачин
Хайрласан охин үрээ харж чадахгүй байгаа болхоор
Хурмастаас ахин дахин хайрыг нэхэх гуйлгачин
Хүчтэний биш хуурмагийн өмнө сөгдөх сөхрөх хорвоод
Хүйтэн нулимсны амтыг дэндүү мэдэрч амссан болхоор
Хүйтэн ганцаардлыг бус
Халуун хайрыг хайсан амьдарлын гуйлгачин би
Өнгө мөнгөний хуурмаг хорвоо чамаас би
Өөдөсхөн охиноо л гуйнуу гэхээс биш
Өтөнд баригдаж , яс минь цайр ч байсан ч
Атга хоол , алт мөнгийг гуйхгүй ээ битгий санаа зов!
Нар мандаж өглөө болно мөн жаргаж шөнө болно
Нэвсийж урагдсан зүрхтэй амьдарлын гуйлгачин би
Нулимсаа эмрээд , гашуун тамхиа 1 сорно
Нүдэнд минь охинтойгоо авхуулсан зураг үзэгдэнэ
Элэг зүрх эмтэрч
Энхрий охиныхоо нэрийг зүрхэндээ шивнэнэ
Тархи толгой хоосон
Тамхиа хаяад нүдээ анина
Ганцаардлын манан зүүдэнд хүртэл дагана
Ганцхан удаа ч болов бүхнийг эргүүлхийг хүснэ
Гэвч өглөө болж сэрүүлэг дугарна
Гараараа тэмтэрч тамхиа хайна
Ахиал нэг гутралын шинэ өглөө
Ардад биш тархиндаа яллуулсан зүрхтэйгээ цуг
Ахиал амьдарлаас гуйлгаа гуйна
Даан ч мал царайлсан Бурхан амьдрал 2 надад урдаас ахиал салаавчаа гаргана
Тиймээ би бол амьдарлын гуйлгачин
Тэхдээ мөнгө нэхээгүй үнэн ч хайрыг нэхсэн амьдарлын гуйлгачин

_________________
Хала Мадрид!!!


Top
   
PostPosted: May.06.14 11:50 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Aug.14.08 1:23 am
Posts: 3112
Location: Аз жаргалын эрэлд
Инээдтэй хүүхэд харна гэж өвтгөсөөр бгад таардаг л юм бна л даа лол юмаа ядаж хувцас хунар өөрийнхөө юмнуудыг авчих юмсан... юмаа авхаар очихоор хэн бэ гэчээд тайлахгүй юмаа үнэхээр инээдтэй бичил тархитан юм бна гэдэг дүгнэлтэнд 100% хүрлээ.

_________________
Хала Мадрид!!!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 534 posts ]  Go to page Previous 116 17 18 19 20 21 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited