#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.24.17 5:11 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1306 posts ]  Go to page Previous 147 48 49 50 51 Next
Author Message
PostPosted: Dec.09.16 12:46 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Хэрэв би эр хүн байсан бол хөнгөмсөг нүдээр хүүхэн ширтэж, хөмсөг нүдийг нь магтан дуулж, хөх бөгсийг нь тэмтчин базалж хүзүүг нь тамгалан явснаа хүмүүст ярьж зүрхлэхгүйсэн.

Зүгээр л ганц өдөр эр хүн болсон бол зүүдэндээ хүртэл чиний төлөө залбирч, зөнгөөрөө л заяаг чинь түшиж орших зүйрлэмгүй эрдэнэ ээждээ зөрүүдлэн уурлаж зандрахгүйсэн.

Хальтхан л би эр хүн болох бол халуун сэтгэлээрээ хүнийг хайрлаж, хамгийн дээдийг чамд л хадгалах хатан ухаант бүсгүйн заяаг мэдэх учир хариад очихыг чинь хүлээж суух хайрт чинь чамд байгааг хайхарч нэг л харах байлаа.

Хэтдээ сайн эр болно гэж хэнэггүйгээр худал ам өгөх бол хэтэрхий их хайрыг нь буцаагаад өгөөч!

Зовоох гэж та түүнтэй учирав уу?
Зовох гэж тэр таныг сонгов уу?

Энэ ертөнцийн эгшин бүрт таарах энэрэлгүй хүмүүстэй эвлэрч уусан бүү нэгдээч!

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Dec.18.16 4:20 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.25.09 8:09 pm
Posts: 3476
Location: Түүнийхээ хажууд
Ийм эцэг сонгож өгсөн ээжийгээ уучлаарай :crysad: :crysad:

_________________
Bittersweet, don`t forget me...


Top
   
PostPosted: Dec.20.16 12:57 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Дундуур сэтгэлээ дүүргэх гээд л дутуугаа нэгнээр нөхүүлэх гэдэг дулимагхан төрх минь үзэгдэхээ байлаа
Тэгмэгц бичиж чадахаа ч байж тэгэсгээд л өөрийгөө хуурах болж
Өр зүрхэнд өвөл болдгоороо болж байгаа ч өөрийгөө тэр дулаацуулаад сурчихажээ

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Dec.20.16 1:29 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Энхрий Чавга минь, чи л харин эрэлхэг, хүчтэй, зоригтой байгаарай
Энгэртээ гунигаа нууж элдэв юм бодож битгий гунигла
Угаас бэрхшээл тохиолддог шүүдээ урьдаас чи минь яаж ч мэдэх билээ..

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Dec.20.16 4:42 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.25.09 8:09 pm
Posts: 3476
Location: Түүнийхээ хажууд
Эмэгтэйчүүд эр хүнийг өөрчлөгдөнө гэж найдаж гэрлэдэг. Эрчүүд эмэгтэйгээ өөрчлөгдөхгүй гэж найдаж гэрлэдэг. Тийм болохоор хэсэг хугацааны дараа хоёулангийнх нь урам хугардаг. Альберт Эйнштейн

_________________
Bittersweet, don`t forget me...


Top
   
PostPosted: Dec.20.16 10:43 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.25.09 8:09 pm
Posts: 3476
Location: Түүнийхээ хажууд
Хүссэн зүйлийнхээ төлөө тэмцэхгүй л бол чинийх болохгүй. Хүсэж л байгаа юм бол яагаад зүгээр суугаад байгааг чинь ойлгохгүй байна.

_________________
Bittersweet, don`t forget me...


Top
   
PostPosted: Dec.21.16 1:43 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Хүн хүнийг өөрчилдөггүй юм өөрчилж ч чадахгүй. Харин хүн өөрөө л өөрийгөө арай дээр болгож чадах байх гэж найдна.

Анхнаасаа алдаа дутагдалыг нь сайн хараад аягүй сайн бодох хэрэгтэй. Би алдаа дутагдалыг нь хүлээн зөвшөөрч амьдарч үнэхээр чадах бол уу? гээд чин үнэн сэтгэл чинь хариултал асуух хэрэгтэй

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Dec.21.16 1:58 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Хүсдэг зүйл тодорхой бол хүртэлээ алгуурлахгүй дээ. Хүссэн зүйл тодорхойгүй бол харин хүрэх газар ч харагдадгүй. Хэсэг ажиж биеэ хураагаад хэн болохоо өөрөө хармаар байна! Хэн юу гэдгээ хэлэх л байлгүй.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.01.17 1:57 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Чи гомдоогоод л би уучлаад л байх уу? Хөөрхий дөө би...

Уучлаарай гэдэг үг болоод өнгөрсөн зүйлийн ард хэлэгддэг нь харамсалтай. Гэтэл уучилж байгаа хүн нь уучлах ёстой бол мартах гэдэг хүнд давааг давах хэрэгтэй болдог.Энэ нь тийм ч амархан биш шүү дээ.Мартахад багагүй хугацаа хэрэгтэй.Гомдол гэдэг сэтгэлийн цаана нуугдаж үлдэх бөгөөд арилдаггүй аж.Хэзээ нэг өдөр ахин гомдох үе ирвэл сэтгэлийн үзүүрт их том гомдол нуугдаж байсан нь мэдрэгдэнэ.Болохгүй гэж мэддэг хэрнээ тэр болгоныг хийж алддаг хүн гэдэг амьтан хөөрхий.Хэрвээ мэдсээр байж алдаа хийж хэн нэгнийг гомдоох дуртай юм бол, гомдоод байдаг тэр хүнээ уучлахад сургах хэрэгтэй юмуу даа.Заримдаа түүнийхээ тухай юу ч хараагүй,юу ч сонсоогүй байхдаа хүн илүү жаргалтай байдаг байхдаа хөөрхий.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.01.17 1:59 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Хаана итгэл найдвар мөхнө тэнд сэтгэл хоосроно

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.01.17 2:50 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Амжилттай явахад зөвхөн боловсрол ба авьяас л хангалттай гэж бодох

Өндөр ур чадвар, байгалиас заяагдсан авьяас, шилдэг их сургуулийн диплом нь бүгд л үнэхээр хэрэгтэй зүйлүүд. Гэхдээ энэ бүгд байлаа ч хүссэн ажилдаа орно гэсэн үг биш. Хүнд хөдөлмөрч зан байхгүй бол юу ч байхгүйтэй адил.

Эрүүл мэндээ хайхрахгүй байх.

Нас ахих тусам ид залуу халуун байсан шигээ наргиж цэнгэн явж чадахгүй болсноо хүн ойлгодог. Тэрэн шиг архи хэтрүүлэн уух, тамхи татсаар байвал нас ахих тусам бие муутай, эрт хөгширсөн, чадамжгүй хүн болно.

Мөнгө хуримтлуулахгүй байх.

Тэтгэвэртээ гарна гэдэг зүйлийг битгий хол байгаа хийсвэр ойлголт юм шиг бодоорой.

1003 хүн дээр хийгдсэн судалгаагаар 18-29 насны хүмүүсийн 69% нь ямар ч тэтгэврийн хадгаламж байхгүй байсан байна. Үнэндээ хол юм шиг санагдаж байгаа боловч аль болох эртнээс тэтгэвэртэй зориулж мөнгө хадгалж эхлэхгүй бол мөнгөгүй хөгшин болсон хойноо асар ихээр харамсахад хүрнэ шүү.

Мөнгийг аз жаргал гэж бодох.

Алдар нэр, зузаан түрийвч мэдээж таньд элбэг хангалуун амьдралыг авчирч чадна. Гэхдээ аз жаргалтай амьдрахад бол зөвхөн энэ бүгд хэрэгтэй биш. Хэрвээ та өөрийнхөө мөрөөдөл хүсэл эрмэлзлээ хөөхийн оронд мөнгө дагаж амьдарвал бүхэл амьдралдаа харамсахад хүрнэ.

Амьдрал хэцүү болж эхлэхэд амархан бууж өгөх.

Хайртай хүнээсээ салах, ажлаасаа халагдах, дөнгөж эхэлсэн бизнесээ дампууруулах зэрэг хүнд хэцүү үйл явдлууд анх тохиолдох үед бидэнд бүгдэнд нь л амиа хорломоор хэцүү санагдана. Гэлээ ч үүнээс болж бууж өгөхийн оронд гаргасан алдаануудаасаа суралцаж бүх зүйлийг илүү сайжрах боломж болгон ашиглаж байгаарай.

Бусдаар өөрийнхөө амьдралыг зуруулах.

Дөнгөж сургуулиа төгсөн ажил, амьдралынхаа гарааг эхэлж байхад туршлагүйгээсээ болж бусдын үгэнд автан нэг л мэдэхэд өөр хүмүүсээр амьдралаа заалгаж эхлэхэд амархан байдаг. Харин амжилт бол чи өөрөө өөрийгөө хэрхэн харахаас шалтгаалдаг яагаад гэвэл чи өөрийгөө яаж харж байна бусад хүмүүс чамайг бас тэгж харж эхэлдэг.

Тэвчээргүй байх.

Дөнгөж 30 хүрээд чи өөрийн байртай, гэр бүлтэй, тогтсон ажилтай заавал байх албагүй. Амьдрал урт тиймээс тэвчээртэй байж одоогийн хийж чадах юмандаа анхаарлаа төвлөрүүл.

Бүх хүмүүст таалагдах гэж оролдох.

Хамт ажиллагсадтайгаа сайхан харилцаатай байна гэдэг хэн хэндээ хэрэгтэй зүйл. Гэхдээ сайхан харилцаа гэдэг мөнх биш. Ажил дээр жаахан зөрчилдөөн гарангуут л хэтэрхий хувийн байдлаар хүлээн авч гомдсондоо ажлаа хаяж явж болохгүй.

Бүх найз нөхдийн үерхэл үүрдийн гэж бодох.

Оюутан цагийн бүх сайн найзууд чинь чамтай үргэлж хамт байна гэж бодож байна уу? Зарим нь тэгэх л байх гэхдээ ихэнх нь хаа нэгтэй өөрсдийнхөө зүйлийг хийгээд явж байх болно. Бүх найзууд чинь нэг газар амьдрахгүйгээс хойш хэн нь чамд үнэ цэнэтэй, хэнд нь цаг заваа зарцуулахыг шийдэх л хэрэгтэй.

Танилын цар хүрээгээ тэлэхгүй өнгөрөх

Өөрийн мэргэжлийн салбарынхаа хүрээнд найз нөхөдтэй болох нь чухал. Гэсэн хэдий ч харилцдаг хүмүүсийнхээ хүрээг тэлж байхгүй бол үзэл бодол чинь нарийсаж нэг мэдэхэд л жижигхэн хүн болж хувирсан байна.

Бонус: Чамайг хүрээлж байгаа хүмүүс чиний амжилттай байх үгүйд шууд нөлөөлж байдаг. Тэд чиний юу өмсөж хэр зэрэг эрүүл мэнддээ анхаарч дасгал хийдгээс авахуулаад ямар үзэл бодолтой хэр их орлоготой байхад чинь хүртэл нөлөө үзүүлэх болно. Тиймээс амьдралаа аз жаргалаар дүүрэн байлгамаар байгаа бол өөрийнхөө хүндэлдэг сайн хүмүүстээ цагаа зарцуулж сөрөг энергитэй, уруу татагчдаас холхон явах хэрэгтэй.

Бүх юмыг зөвхөн 2 туйлтай харах.

Ихэнх 20-иод настангууд аливаа юмыг заавал 2 туйлаар харж шийдвэр гаргадаг. Жишээ нь мэргэжлийнхээ замыг сонгохдоо тэд сонголтоо нэг бол зөвхөн өөрсдөд нь ашигтай эсвэл зөвхөн бусдад ашигтай гэж хардаг байна. Гэвч амьдрал дээр чамд ашигтай зүйл бусдад бас тустай байж болдог.

Заяаны ханьтайгаа учирна гэж эндүүрэх

Төгс үерхэл хайрыг олох биш харин бүтээдэг байх ёстой. Хайрыг бүтээх биш өөрсдөд дээр нь ирнэ гээд юу ч хийдэггүй 20-иод настнууд 30 хүртлээ ганц бие явдаг бол зарим нь 30 гарсан хойноо ч өөрийнхөө гэрлэх төгс хүнийг хайсаар л байдаг.

Одоогоос олон жилийг урьдчилаж төлөвлөх.

Яг үнэндээ хаана юу хийж явахаа урьдчилаж харна гэдэг хэцүү. Тиймээс 5, 10 жилийн дараахийг яг таг төлөвлөх гэж цагаа үрсний хэрэггүй. Харин хамгийн ойрын зорилгууддаа анхаар.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.01.17 2:55 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Өөрийнхөөрөө л хайрла

Чи минь наддаа өглөө бас үдэш
Чимээгүй урсах цусны минь өнгө
Эгэл чи минь наддаа жаргал бас зовлон
Энэ хүртэл хүлээсэн зүйл минь ганцхан чи
Ийм л гоё хайр энд нуугдсаныг мэдсэнгүй

Наддаа чи минь айдасхан байж болох ч
Нартад би ийм жаргалыг амсаагүй явж
Надтай л хамт сансарын уудмыг туулаач
Намайг л хөтлөөд огторгуй өөд жингүүдээч

Хонгор минь намайг өөрийн юм шиг хайрла
Хосгүй энэ хорвоод өөрийнхөөрөө л энхрийл
Хүлээх хэрэггүй ээ амраг минь яг одоо л эзэмд...

Тэртээх ододын туяа тодорч бас бүдгэрсээр л
Тэнгэрлэг диваажингийн хөвөөнд буучихаж бид
Зөөлөн арьсны минь эд эс мэт ариун хундаганд
Зөвхөн чи минь л хайрын дарсыг дусааж чадна

Ухаалаг чамдаа би чинь бүхнээ зориулъя
Учир нь би зөвхөн чамдаа ховсдуулчихаж
Толгой минь эргэж юм бүхэн эрээлжлэнэ
Тохойг минь түшээд намайг бүү алдаарай

Хонгор минь намайг өөрийн юм шиг хайрла
Хосгүй энэ хорвоод өөрийнхөөрөө л энхрийл
Хүлээх хэрэггүй ээ амраг минь яг одоо л эзэмд...

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.03.17 12:22 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Та нар л өрөвч зүрх, энэрэх сэтгэл, даруу байдал дөлгөөн зан тэвчээрийг өмс

Би чадахгүй ээ би чадахгүй бие сэтгэлээсээ хол очиж чадахгүй
Үргэлж мэдрэгддэг гунигаа үгүйсгэн жүжиглэж инээмсэглэхгүй
Хоолойдоо тээглэх үгсээ хорин байж залгичихаад хожим нь бөглөрч үхэхгүй
Өршөөмгүй уйтгарт бодлуудаар өөгшүүлэн тархиа удирдуулахгүй
Хүлцэнгүй зүрхийг ээнэгшүүлэх гээд хүлээн би зөндөө залбирсан ч
Хүрч ирдэггүй л юм байна шд

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.03.17 1:21 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
:razz:
.
Зүүд нойронд минь хүртэл живүүлсэн жинхэнэ дүр төрхийг чинь харахаас ч шимшрэн байдаг ч..
Тэгэхээс тэгэх гэсэн шиг тээр болсон гашуудлаа дурссаар байдаг
Яахавдээ би зовох дуртай, ярьж ч болдоггүй яадын ер нь гээд явж ч чадаагүй төрхөө яасан ч мартахгүй юмшүү гэсэндээ.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.06.17 2:18 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
haya zovlong mederch baij jinhene az jargal baidgiig uhaarna shde :))

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.06.17 6:36 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
amka, wrote:
haya zovlong mederch baij jinhene az jargal baidgiig uhaarna shde :))


сайн уу? :razz: яг тийм болохоор л албаар тэгж байгаа юм

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.14.17 1:31 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
ksinya wrote:
amka, wrote:
haya zovlong mederch baij jinhene az jargal baidgiig uhaarna shde :))


сайн уу? :razz: яг тийм болохоор л албаар тэгж байгаа юм

sain tegehde zovlong bnga medreed bn ch gej yu bhav jijighen zuilees az jargalig medrehed l bolno amidaral gedeg chini ugaasa saihan zuil :laugh5: gesnees chamaar sonin saihan ? odoo tom ohin boloo bailgui de :)) 6,7 jilin omno yahoo heregledeg bsan geher hehe

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.15.17 12:26 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
amka, wrote:
ksinya wrote:
amka, wrote:
haya zovlong mederch baij jinhene az jargal baidgiig uhaarna shde :))


gesnees chamaar sonin saihan ? odoo tom ohin boloo bailgui de :)) 6,7 jilin omno yahoo heregledeg bsan geher hehe

biyiin hemjee tomroogui ee :haha: uur zuils maani uurchlugdsun bailgude :razz: surch duusdaggui horvood sursaar l yvnoo

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.16.17 2:02 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
mini biein hemjee ch gesen hevende baiga :)) emch bolj bga yum u haha :)) gesnees blogiig chini joohon chatalchihla sorry

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.17.17 2:24 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Ээж минь, ээж минь та л бүү гуниарай
Эрэлхэг зоримог сэтгэлтэй л эгнэгт салшгүй хослон яваарай
Эх сэтгэлийн гоморхолын чинь эхлэл хаана оршино вэ?
Тэнд чинь үр нь очоод тээглэсэн бүх чулууг нь түүе!

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.21.17 1:14 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Би, уг нь, өнөө эндээс одмооргүй атлаа,
Маргааш энд ирмээргүй байна!
Би хаашаа ч холдмооргүй атлаа,
Хаана ч бас хорогдмооргүй байна!
Бас,
Хаа нэгтээ оршмоор атлаа
Хаана ч оршсон огиудас хүрмээр байна,
Бурхан минь!...

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.21.17 1:43 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Бороотой өдрийн болзоо. Хөөрхөн, гэгээхэн найзтайгаа. Унаж босч, ухарч урагшилсаар байдаг урт замын эцсийг хүртэл хамт байж чадах эвлэгхэн анд минь. Хорин оныг туулж, хорсол, хардалт, эв нэгдэл, эвгүйрхсэн хандлага, ээдрээт түүх, улс төрийн уйтгартай хэрнээ учиртай намтар дундуур хожоо харалгүй хоршиж нөхөрлөсөн бидний сэтгэл...

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.26.17 1:05 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Харцыг минь ширтээд хайрыг минь чагнаач
Харуусал хорогдсон зүрхийг минь эдгээгээч

Алгуурлалгүй яг одоо л надад итгэ
Ахиад би ийм гэгээн байхгүй биз
Айх хэрэггүй, бодох бүүр хэрэггүй
Амьсгал хураатлаа би дэргэд чинь үлдэнэ...

Өвөрт чинь гуниг хуруулж
Өдөржин чамайг харуулдуулан зогсоохгүй
Өвдөлтийг чинь үзээгүй царайлж
Өр зүрхнээсээ түлхэн зовоохгүй...

Өнөөдөр л өнөө шөнөдөө л багтан ирээрэй
Өөр өдөр цаг гэж чамд үгүй

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.26.17 1:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
ksinya wrote:
Бороотой өдрийн болзоо. Хөөрхөн, гэгээхэн найзтайгаа. Унаж босч, ухарч урагшилсаар байдаг урт замын эцсийг хүртэл хамт байж чадах эвлэгхэн анд минь. Хорин оныг туулж, хорсол, хардалт, эв нэгдэл, эвгүйрхсэн хандлага, ээдрээт түүх, улс төрийн уйтгартай хэрнээ учиртай намтар дундуур хожоо харалгүй хоршиж нөхөрлөсөн бидний сэтгэл...

:wd:


Top
   
PostPosted: Feb.04.17 12:13 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image
Зөөлөн дулаан харцны чинь өнгө
Зөрж, төөрч, алдрах болж
Зөвхөн чи минь гээд ширтэж би чадах ч
Зөн совин өөрийг надад харуулна.
Хоосон тансаг сэтгэлийг би хайгаагүй
Хойрго нэгний авирыг ч тэвчихгүй
Андгайлан амлалт өгсөн үг чинь
Алдарч гээгдэх сурагтай
Айдаг юм би энэнээс л
Ахиад өөрийг хайхаар ниснээ

_________________
эрхэм таталбар


Last edited by ksinya on Feb.04.17 3:27 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.04.17 12:15 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Masgu- :hi:
:bigthumpup:

_________________
эрхэм таталбар


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1306 posts ]  Go to page Previous 147 48 49 50 51 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited