#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.19.17 10:38 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1306 posts ]  Go to page Previous 146 47 48 49 50 51 Next
Author Message
PostPosted: Sep.30.16 6:30 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image
Ээж тэгнээ
- Миний үр хүүхдүүд л сайхан амьдарч байвал болоо. Үр хүүхдүүддээ ядаж ямар нэгэн юм үлдээчихээд үхэх юмсан гэхын
Ээжийгээ яагаад ингэтэл нь зовооно вэ ? :crysad: Үлдсэн амьдралых нь өдөр бүр жаргалтай байлгамаар байна.
Яавал яавал ?

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Sep.30.16 6:32 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
би магадгүй тэнэг болохоор чимээгүй байдаг байх
би магадгүй дассан болохоор дөжирсөн байх
би магадгүй тоодоггүй болохоор шаналдаггүй байсан байх одоо харин орилмоор болж байна

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.01.16 1:58 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image


Сайн байна уу? Арван сар минь энэ сард
Сэтгэлээ засахын төлөө! мөн хүсэл мөрөөдлөө тод харахын төлөө!

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.06.16 10:12 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image
Нэгхэн төгс хоромд аз жаргалыг чи мэдрэх болно.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.11.16 12:08 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Заримдаа нээрэн би цөхөрдөг зарим зүйлсийн гэгээг нь харахаас ч залхдаг

Хааяа үнэхээр хааяа даа чи хайрлах дурлах, хагацах салах, хардаж хардуулах, хөөрөн догдлох, хүсэн хүлээх, итгэн бишрэх, эрмэлзэн зүтгэх, эвлэрэн нэгдэх гээд энэ хорвоон агшин бүрийн учрал тохиолоос холдон амсхиймээр үе тохиох юм

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.14.16 11:50 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Өглөө зүв зүгээр эхэлж байтал сэтгэлийг минь сэтэрхий зайг сануулсан дуу сонсоод л сонин болов

Надад урам зориг авдаг, уучлах сэтгэл хөглөдөг, хайрлах хүсэл төрүүлдэг, харамсмаар сэтгэл зүсдэг гээд янз бүрийн л дууны жагсаалт, шүлгийн мөр бадаг байх юм.
Тэр бүхнийг эндээ оруулдын билүү :think:

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.14.16 12:08 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Битгий битгий намайг өвтгө!
Бие сэтгэл чи битгий надаас түүнийг нэх!
Биелэхгүйг мөрөөдөх зүрх чи болохгүй хүсэж бүү зөрүүдэл!
Битгий битгий надад сануул!
Бодолд дарагдах толгой чи болчимгүй үгсээр намайг бүү угаа!
Болохгүйг мэдэх совин чи болж өнгөрснийг нэхэн бүү асуу!
Битүүхэн гансрах нүд чи битгий түүнийг эргэн хараач!

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.14.16 12:13 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Үг өөрөө хоосон нэгэн
Үйлээр баяжигдах тавилантай атлаа
Өр зүрхийг дооглон тохуурхаж
Өрөвч сэтгэлийг минь тавлан тарчлаана

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.22.16 1:07 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image
Р.Эмүжин:
Даашинзны цэцэг гандах шиг уй гунигийг үзнэм
Дахиад ирэхгүй хавар цагийн бороо юутай дотно вэ
Сормуусаа эргэтэл цавчилдаг нүд минь нэг л зүгийг ширтэнэ
Сонгодог энэ зургийг бүтээгч нь хэн юм бэ Өнгө үнэр минь өнгөрсөн цаг дээр дурсагдахад
Өвдөлтийн минь хуудаснаа галт уул тодорно
Ганилант хийлийн цэгээн дусал бөмбөрүүлж
Гашуудалт аялгуу тоглолоо, цэцэгс үгүй цээжнээ
Даашинзны хормой дэрвэх хөнгөн итгэл төрөхүйд
Дахин дахин норгох намар цагийн бороо юутай уйтай вэ

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.22.16 1:10 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Хүн заримдаа зүгээр л

Хүн заримдаа зүгээр л гутардаг
Хүрэх газар сонсох хүнгүй мэт ...
Хүн заримдаа зүгээр л газар суудаг
Хүч хүрэхгүй амьсгаа давчдан бачуурдаг
Хүн заримдаа зүгээр л бүхнээс залхдаг
Хорвоо дэлхий бүх зүйл хуурамч юм шиг
Хүн заримдаа хамгийн жижиг зүйлд баярладаг
Хэзээ ч өөр нэгэн тэгэж хандаж байгаагүй мэт
Хүн заримдаа зүгээр л ганцаарддаг
Хүн олны дунд хэрнээ бүр их ганцаарддаг
Хүн заримдаа зүгээр л архи уудаг
Хүлж баглагдсан сэтгэлийг жаахан ч атугай суллах гэж
Хүн заримдаа хорвоог орхимоор санагддаг

Гэхдээ,
Хүн заримдаа,
Нэг л өглөө сэрэхдээ,
Яг л нүүрээ угаасан хот, чийг үнэртсэн хавар шиг
Бүхнийг мартаж сэтгэл санаа сэргэн, бүх зүйл ард үлдсэнд үнэн сэтгэлээсээ баярлаж, эд хөрөнгө амжилт алдар аль нь үгүй ч зүгээр л амьд яваадаа дэндүү их баярлан жаргадаг юм даа !

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.22.16 1:26 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Чи харсан уу?
Тэр хүн чиний сэтгэлийн хамгийн гүн харанхуйд гэрэл тусгасан уу?
Чи сонссон уу?
Тэр хүн чиний бодлын ертөнцийн хамгийн уйтгартаа газарт үлгэр ярисан уу?
Чи мэдэрсэн үү?
Тэр хүн чиний зүрхний хамгийн гунигтаа хэсэгт цэцэг тарьсан уу?

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.22.16 2:24 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Нар харж, салхи залгихдаа би ижийдээ баярладаг
Намайг ижийтэй минь учруулсан энэ орчлонд талархдаг
Цээжнээсээ цагаан сүү асгаруулж намайг төрүүлсэн болохоор
Цэнхэр тэнгэрийн дор би хүн шиг явахыг хичээдэг ээ...
Уул шиг нөмөртөй эцгийн минь ухааны аргамжаа ижий минь
Тандаа мөргөе
Цэцэгт талын цэлмэг тэнгэр шиг сэтгэл цагаахан ертөнц минь
Таныхаа дэргэд жаргая
Хайрын дээд тэнгэр
Хатан дэлхийн титэм
Миний амьдралын нар
Мэлмий баясгах бурхан...
Ээжээ, энэ орчлонд би эх хүн болохдоо энгэр зангируулах шаргал уургийн дусал бүрийн тоогоор тандаа хайртай гэж хэлсэн!

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.22.16 4:37 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Нэг хүн ийн бичжээ...
Хэлэх гэсэн бүхнийг гэвч нэмээд хэдэн юм хэлчихдэг ч юм билүү
Ганцаардлаас зугтах Харж болохоос харж болохгүй хүртэлх бүх зүйлсийн
Хаана нь ч юм бэ чи л байсныг
Сэтгэл чинь хургасан үүлс чинь юу байсан болоод
Сэмхэн уйлаад чи надаас явахыг хүсээв

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.22.16 4:42 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Би чиний ууж чадаагүй сархад
Би чиний амталж боломгүй амттан
Би чиний олж чадамгүй эрдэнэс
Би чиний зүрхнээс урсах аялгуу
Би чиний дурлалыг хүртээгүй дурлал.

Би чиний зөрүү учралын харгуй
Би чиний биелэшгүй нандин хүсэл
Би чиний сэтгэлээс ундрах сувдан хэлхээ
Би чиний хүрэхийг хүссэн оргил
Би чиний хагацаж боломгүй хайр.

Би чиний гайхамшигт шүлгийн тасархай
Би чиний зөрж холдсон жим
Би чиний мэдэрч чадаагүй мэдрэмж
Би чиний гэгэлзэх сэтгэлийн эхлэл
Би чиний зүрхэнд орших гайхамшиг.

Би чиний дотоод оршихуйн тайтгарал
Би чиний үнэртээд мансуурах танхил үнэр
Би чиний ухаанаас ургах төгс төгөлдөр
Би чиний хажууд дэлбээлэх ховор цэцэг
Би чиний хайрыг хүссэн гоо бүсгүй.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.22.16 4:48 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Би өнөөдөр маргааш ч дурлана
Бие насныхаа залууг чимж
Өнгө сайхан ертөнцийг
Өөрөөсөө үргээлгүй дурлана
Хайраа тансаг байлгах гэж
Харцаа тунгалаг илгээх гэж

Сэтгэлээ сэвгүй оршоох гэж
Сэрж мэдрэх бүрийдээ би дурлана

Би маргааш нөгөөдөр ч дурлана
Бэтгэрч гомдох л гэж дурлана
Ааштай бүхний аянд хөвөрч
Андгайлан мэхлэлгүйгээр дурлана

Аз баярын дарсыг сөгнөн
Амьдралаа өөдрөгт цэнгүүлэх гэж
Хайраа гэгээн оршоох гэж
Харж таашасан бүхэндээ би дурлана

Би уржигдар өчигдөр дурласан
Бэл зоомны нүхэнд хавчуулагдалгүй
Ганцаардсан шаналсанаа үл анзааран
Гайхамшигт хайрандаа би дурласан

Унтахад нүд минь харанхуйлж
Уруул хатаж үхэхийн цагт
Хэнийг ч би авсанд авч орохгүй учираас
Хэний ч зөвшөөрөлгүй зоргоороо дурлана

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.22.16 5:30 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Чиний үгүйд...
Үнсэх дуртай уруулыг чинь
Будахаа больсон
Үнэрлэх дуртай гэзгэнд чинь
Сам хүргээгүй.
Чиний үгүйд
Өхөөрдөөд байдаг өлмийг чинь
Гуталгүй өнжүүлсэн
Өвөрт чинь мартдаг үнэрээ
Гундуулж орхисон
Чиний үгүйд
Энхрийлээд байдаг гарыг чинь
Бээлийгүй дааруулсан
Эхнэр дээлийн өнгийг харин
Бэлзгээр гоёсон.
Чиний үгүйд..
Харамлаад байсан хайраа би
Хаврын салхинд золбируулсан
Тэнд чиний хайр ч бас
Тэнэж явна гэнэлээ
Чиний үгүйд...

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.04.16 2:06 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Энд л чамайг бичээд эргээд чамайг дурсахгүй гэж би
Өчнөөн л удаа бодож өдөр шөнөгүй л чамгүйг хүсдэг байв
Эхнээсээ л энэ бүтэхгүйг мэдсэн байх
Эхлээгүй байхад төгсгөл ирэхгүй шүүдээ
Энийг л ойлгодоггүй байж

Яг үнэндээ чамаас зүүгдээд
Яг өмнөх шигээ зугаалж явахыг хүссэн юм
Яг урьд чинь хөгжилтэйгээр бүжиглээд яаж инээхийг чинь харахыг хүссэн юм. Яг урьдны адил чамд эрхэлээд яаж аргадахыг чинь ажиглаж суухыг л.
Яадахнаа тэр өдөр бүрийн маргаашд би санаа зовдоггүй байж яаж ч байсан жаргалтай амьдарна гэдэгтээ итгэлтэй байж

Чи гараас минь хөтлөөд чимээгүй, харанхуй гудамжаар явж байхад ч би гэдэг зоригтой баатар бие сэтгэлдээ жаргалтай нэгэн
Чамайг анх болзсон тэр өдрөө 3 цаг хүлээлгэчихээд чи зүгээр үү? гээд хэнэг ч үгүй асууж зогссонсон
Чиний дуртай бүхэнд дурлаад чи орж ирсэн амьдралдаа талархаад л
Би тэгэхэд гэгээн байж гэнэн ч байж
Чамтай зурагт үзэж, хамт хооллоод, чалчаа нэгэн болж өөрчлөгдөөд л, чиний түүх бүрийг хайрлаад чамдаа түүх бүхнээ яриад л
Чиний өмнө шүдээ угаагаад чамаар үсээ угаалгаж нялхараад чиний сахлыг хусна гэж зүтгээд
Анх ээжтэйгээ танилцуулахад чинь алга минь тэр чигтээ хөлөрсөн байж билээ ард чинь бараг л нуугдмаар айдас бас хариуцлагатай байдал
Дахиад тэр үед чамд үнсүүлээд ахиад жаахан унтья гэж эрхэлээд ахин дахин үнсүүлж шагнуулаад л
Ахиад чиний хувцасыг угаагаад айлын эзэгтэй шиг аашилж суух
ТИйм мэдрэмж тэгэхдээ үнэнг би өөрчлөлгүй зүгээр л дээрх дурсамжны хэсгээс дурсах хүсэл

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.17.16 1:42 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image
Ганц гоё үг хүнийг сэргээдэг
Ганц л дулаан харц хүнийг өдөөдөг
Нэг сайхан дурсамж хүнийг уяраадаг
Нэг л дотно мэдрэмж сэтгэл татдаг

Тийм биздээ ?
Магадгүй би ч мартахдахыг хүсээгүй байх мартуулахыг ч чи хүсээгүй биздээ?
Ганц секунд ганц минут ганц цаг гээд алхам тутам амьдралын үйл явдал бүхэнд хэн нэгэнд дурсагдана гэдэг арай их шунал уу?
арай л тэр хүнд ахадсан шийтгэл үү?
Тийм л байх
Тийм болохоор тэр үеийнхээ ой санамж тэр насныхаа дурьдатгал дурсамжнаасаа л битгий март!

Хүн их өөрчлөгдөх юм үргэлж л хувьсаж байдаг ч тэрийгээ тэгж их анзаардаггүй бололтой. Өчигдөр л харц татагдаж байсан хүнийгээ өнөөдөр харахыг ч хүсэхээ байх үе бий. Өчигдөр л зүрх догдолж байсан хирнээ өнөөдөр юу ч мэдрэхгүй байдаг.
Магадгүй маргааш би мах цусандаа шингэтэл тарчлан зовох ч маргаашуудын маргааш тэр өвдөлтийгөө санахгүй байхвий.
Тийм амархан? Тийм хурдан? Тийм л энгийн?

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.19.16 3:28 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Тамирдам зэврүү аялгуу
Тас харанхуй шөнийн тэнгэр
Тасалданги сөөнгө хоолойгоор
Танил нэгэн гунигаа яринам
Угтаа би ч гунигтай нэгэн дээ
Урд чинь л жаргалтай царайлж
Уй гашуугаа тас нуугаад
Уйлсан нүдээ ч дарж сууна.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.25.16 5:49 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
нүцгэн уруулын нүглийг нь шимээд
Нимгэн цамцнаас айдсыг минь үргээ

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.25.16 5:59 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Урсатлаа урсаад арилтлана уйдаад уйлна.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Dec.07.16 2:18 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Орхиод чамаас холдож ч чадаагүй
Онцлоод чамайг л ширтсэн намайг
Одоо л чи танив уу?
Ондоо хүн шиг болчихсон гэв үү?

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Dec.07.16 2:49 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2187
Location: Musée du Louvre
tanihgui ee zunduu l hun zunduu l hunruu shirtej l bdag aliig ter gehin :lol:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Dec.07.16 3:51 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Red Cloud wrote:
tanihgui ee zunduu l hun zunduu l hunruu shirtej l bdag aliig ter gehin :lol:

тэр дундаас таалагдсан нүд гэж байхгүймуу ?

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Dec.08.16 1:41 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2187
Location: Musée du Louvre
bsan bailaa gehed bugdiig in tanihgui sh de :razz:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Dec.08.16 5:22 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Red Cloud wrote:
bsan bailaa gehed bugdiig in tanihgui sh de :razz:

танилцаж бас болох л байсан даа :razz:

_________________
эрхэм таталбар


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1306 posts ]  Go to page Previous 146 47 48 49 50 51 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited