#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.24.17 10:12 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1306 posts ]  Go to page Previous 145 46 47 48 4951 Next
Author Message
PostPosted: Jun.21.16 12:37 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image
ЭМЭГТЭЙ ХҮН ЭРЭГТЭЙ ХҮН их өөр ч юмшиг эсвэл ив ижилхэн ч юм уу
Яахав би эмэгтэй хүнийг мэднэ за мэднэ гэхэд ч хаашаа юм ээжээрээ өөрөөрөө эсвэл эргэн тойрны дотно эмэгтэй хүмүүсээр төсөөлж л чадна.
Эрэгтэй хүнийг би ерөөсөө мэдэхгүй, аавыгаа харлаа дүү нараа ч харж байна бас ах нарыгаа ч харсан. Юу бодож юу санаж юу тээж байгаа нь харагдадгүй.
Юу ярих гээд байна гэхээр эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүмүүс өссөн орчин, хүмүүжсэн хүмүүжил, эцэг эхийн ген яриангүй тэр хүнийг бүтээчихсэн байдаг.
Гэхдээ ямар ч хүйсийнх байсан ялгаагүй "ХҮН" гэдэг утгаа, учраа битгий л орхиж хэтэрхий л битгий холдоосой гэж хүсэх юм.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jun.21.16 2:39 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image

Дур гутам!
Надад нэг үргэлж хайр шивнэж, хүсэж явдаг насаар надаас тийм ч эгч биш хирнээ эх хүн болсон эмэгтэй байдаг. Яагаад ч юм анх хараад дотроос хайр ундарсан. Тэр нялх охин үр болон эх хүн болсон эмэгтэй хүн ямар хурдан намба төрх суусныг л хараад гайхаж билээ. Тэгээд би бодсон юм амьдрал их хурдан их зүйлсийг ойлгуулчихвуу, эсвэл эх хүний зан төрх гэдэг нь энэ юм болов уу цухалзаад байдаг зүггүй, дэггүй зан ааш бүр таг чиг. Эмэгтэй хүн ийм л хурдан хатуурчихдаг хат суучихдагыг нь хайрлан биширмээр ч юмшиг.
Гэтэл цээж дүүрэн том амтай, чихэлдсэн том том булчинтай хэрнээ цээжин нь хоосорсон, чих нь дүлийрсэн эр хүнийг харлаа,
ойлгосонгүй.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jul.05.16 11:42 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
уйлж болдоггүй чиний нүдэнд
угтаа би даанч багтаагүйдээ

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jul.31.16 11:58 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image
Миний ертөнц бол чи

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jul.31.16 12:38 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
*Бурханг хайж дэлхийг тойроод буцаж ирээд гэрээсээ олдог*

Манай гэрт нэг сахиусан тэнгэр байдаг. Магадгүй тэр бусдад жирийн нэгэн харагдаж болох ч магнайндаа томоос том тамгатай.
Өнөөдөр, маргааш, нөгөөдөр гээд өчнөөн он жил өнгөрсөн ч өөрийн үйлээ хэзээ ч орхилгүй үр хүүхдийнхээ төлөө л тэмцэх тавилантай ээж болсон эмэгтэй хүн.
Гэвч тэр эмэгтэй хүн
Гэхдээ зарим нь үүнийг мартсан байж магадгүй.
Яагаад гэвэл тэр биеийн ядаргаа, сэтгэлийн зовлон, атаа хорсол, атгаг санаа гээд алаг эрээн бүхний аясанд авталгүй давах тэнхээтэй нэгэн. Тиймээс ч тэр дэлхийн иргэн биш юм шиг ээ..
Тэгсэн ч түүнийг үгийн бузраар бүү ороо буянтай түүнд бурам шиг үгс л хачин гоё зохино.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jul.31.16 1:56 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image
Илүү хүчтэйгээр
Илүү хурдтайгаар
Илүү тэсрэлттэй
Эргэж ирнэ!

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jul.31.16 11:03 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.19.08 12:40 am
Posts: 2325
Location: Despair is that the pain will never end-not even with death.
бас л тууштай үзсэн байна шүү :wd:

_________________
Lost in Despair


Top
   
PostPosted: Aug.14.16 11:58 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
beyond- сну ? юуг тууштай үзсэн гэж Лавлер маань уу тийшд аймар мундаг гоё залуу :l2:

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Aug.15.16 1:45 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image
Үзгийг бүжиглүүлэх гэж сэтгэл хааяа сэмэрдэг гэгчээр

Дутуу орхисон хайрын үгийг чинь дуг шөнийн нойрондоо гүйцээж санадаг ч чи миний хайрласан л нэг хүн ахиад би нэгнийг хайрлана гэдэг бодол байнга дагаастай.
Ер нь би гуниглахаа ч байж, савлахаа ч байж, догдлохоо ч байж гэхдээ жаргалтай л байна амьдарч болоол байна. Хайрлаж болоол байна хайртай хүмүүсийгээ.
Нээрээ
Чамд баярлаж явдагыг гэхдээ хэн ч мэдэхгүй ээ
Чамд яагаад баярлаад байдгаа ч мэдэхгүй ээ
Чамайг гэхдээ үзэн ядах шалтгаан олдохгүй л юм байна лээ :hehe:
Дундуур сэтгэлээр хааяа зүгээр л өөрийгөө зовоомоор, өвтгөмөөр санагдахаар чиний царай тодроод, чиний инээмсэглэл сонсогдоод эцэст нь чиний үйлдэл харагдаад тэгээд л за ер нь больж үз :haha: гээл болих мэдрэмж ёстой бөөн кайф шд, хаха. Чи намайг нусаа хацартаа наана гэж бодож л байсан байхдаа гэхдээ чи намайг сайн мэдэдгүй байхаа би их шазруун шдээ хүнд лав муугаа үзүүлэхгүй гээд хөмхийгөө зуугаад л гарна :imhappy:
эсвэл чи энхийн цагаан тагтаа болохоороо тийм муу юм бодоогүй юм бол уу :hoho:
Тийм бол уучлаарай, би бол бодоод амжсан амжсан.
Инээд л хүрээд байхын бүүр гэхдээ дурлаж мурлаагүй өөртөө л үнэнчээр хайраа өгч байна. Өөр хүнд өгвөл аягүй бол хайранд минь пологдож үхнэ гай :wahaha: тэгж хүний хүүхдийг алаад яахав мөрөөрөө л өөрийгөө хайрлая :l1:

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Aug.15.16 2:03 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Ямар олон хоног сараар би чинь юу ч бичихгүй байгаад байсын болоо энэ хугацаанд их юм сурлаа.
№1 Өөрийгөө баярлуулж
№2 Өөртэй бэлэг барьж
№3 Өөрийгөө хайрлаж
ер нь бол өөрийгөө сайн тордож байна гэхдээ ижийгээ хэзээ ч би мартадгүй угийн ч мартах ёсгүй бас нээрээ байнгын ээжийн тухай дуу аялаастай :xi: хайртай хөвгүүдээ бас мэдээж хайрлахаа болий гээд ч больж чадахгүй ёстой яавал ч яана тэдний төлөө гэвэл яадын би судсаа ч ханана :haha:
бас илүү хөгжилтэй, эрээ цээргүй болцын бол уу :razz:
тэр яахав аав уншвал ёстой гомдоллож өгөх байхдаа :wahaha: аав гэхдээ угаасаа чи дайсны тал гэдымдөө угаасаа л би ээжийн охин шүү дээ :frog:
хэн ер нь аавын тал гэсын өөрийнхөө тал гээд нэг хэсэг бодож онгирч явсан л юм шиг байна лээ чааваас гэхдээ би тэгж ерөөсөө хэлж байгаагүй л байхгүй юу :razz: буруу ойлголтоо гэж нээрээ, хаха :hehe:
Ёоо Лавлер маань хожигдоод бараг хагас сар боллоо харамсаж үхэхнээ би бүүр :m4: ёоо тэр Вүүдлиг зүгээр ганц боогоод унагачих юмсан :m2:
Олимп Молимп би угийн үзэж чадахгүй шд сэтгэл донслоод хамаг бие хаагаа чангалаад амьсгал ч олигтой авч чадахгүй хожигдчвол бүүр шар гозойгоод байдынмөө сэтгэлээ чааваас тэгж олон спортод хүч үзүүлэхгүй ээ :laugh5: Ufc.дээ л үнэнч байя.

Би бодлоо нууж чадсангүй ээ
Би даруу байж чадсангүй ээ
Уул шиг тайван Ус шиг дөлгөөн байж чадаагүй намайг уучлаарай :angel:

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Aug.15.16 2:16 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image
Өдөр өдрийн аашинд нь уйлж гомдсон ч яахавдээ
Өмөлзсөн хошуугаа би ээждээ үнсүүлж л байвал жаргалтай юмдаа :l1: :l1: :l1:

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Aug.22.16 4:12 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Мандахнаранг хожигдоход уйллаа бас л огшимтгой хүн шүү би нээрээ :hehe:
ямар аймар өрөвдмөөр байваа :crysad:

ИЧИЖ ҮХЭХЭЭР ТЭВЧИЖ ҮХ.

ГУТРАХ амархан, АЙХ амархан,ЯЛАГДАХ амархан,ӨӨРТӨӨ ИТГЭЛ АЛДАХ,БУУЖ ӨГӨХ амархан.ҮХЭХ БАС АМАРХАН.Гэхдээ хэн чамтай хамт ялагдах гэж байгааг хардаа.Амьдрал жаргалаа чиний төлөө зориулсан аав ээж чинь чамайг өөртөө ялагдахыг харж байгаа.Амраг хань чинь чамд итгэж байсан сэтгэл нь сүйрч байгааг бод.Сайхан хонгор үрс чинь чиний гарыг бүлтийтэл харж байхад , сарвайтал би чадахгүй нь гээд эцээд унаад өг л дөө дэргэд нь.Чи чадахгүй.Ийм олон хүний итгэл хайр сүйдэх болохоор, чамд үхэх байтугай бууж өгөх тухай бодох хүртэл хэцүү болно.Тэгэхээр ганцхан зам байна.Битгий бууж өг.Хорвоо чамаас залхаагүй байгаа цагт 20 30 бүдэрсэн ч бүү ай.Хөлд орох балчир насандаа хөрст газар дээр тэрнээс олон удаа бүдэрсэн шүү дээ чи.Ялагдлаа ялалт болох хүртэл яагаад ч сөхөрч болохгүй шүү гэж өөртөө амла.ЦЭЦЭГ хүртэл ургах гэж тэмүүлдэг байхад ,чи бид хоёр бууж өгөхөөс ичиж амьдрах хэрэгтэй.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Aug.22.16 4:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Яаая, бас л чих рүү биш зүрх рүү хэлж байна шүү.


Top
   
PostPosted: Aug.23.16 11:35 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Masgu- харин тийм байгааз :wd:

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Aug.23.16 12:29 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image
Дурлан дурлан хайрлаж амьдрахгүй л юм бол дутуухан хайраар чинь туучаад яах билээ..
Хайрлан хайрлан энхрийлж жаргаахгүй л юм бол хэтэрхий их хайрыг минь хүртээд ч яах билээ..
Намайг хайрлаач гээд чамаас би хүсэхгүй ч нууцхан хүслийг минь тогтоод нэг хараач..


_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Aug.28.16 8:34 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд


Чамаас явахад амаргүй байсаан
Чанга тэврүүлж уйлмаар байсан
Уйлчихаад аргадуулмаар байсан
Учир нь зүгээр л хагацмааргүй байсан
Зөөлөн атгалт суларч хоёр тийш алхахад
Зүүд байгаасай гэж аминчлан гуймаар байсан

Гэвч
Урсах нулимсны дусал бүхэн намайг хатуужилтай болгосон
Уйтгарт автсан хүлээлт бүхэн намайг тэвчээртэй болгосон
Хайрын гуйлтаар бус хүндлэлээр хүртэх ухаанд суралцсан
Харин одоо чамд баярлалаа гэж хэлэх тэнхээтэй болсоон

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Sep.01.16 10:19 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image
Нэгэн намрыг угтаад нэг насыг үдэж буй чамдаа зориулав :l2:
Дардан биш замаар далавчаа даахгүй ганцаар явахад хажууд чи л алхаж явдаг.. Харгис үгээр довтлуулан тавлуулаад хаачих аа мэдэхгүй зорилгогүй явахад гэнэтхэн чи хэдэн үг хэлээд газар тэнгэрийг зөөллөж орхидог.. Гарц олдохгүй будилж төөрөөд гаднаа биш дотроо зовоход ганц чи л олж мэдрээд гал цогтой урагшилахад тусалдаг.. Дэнгийн гэрэлд шунан дурлахад дэргэд чи л буруу гэж шүүмжилсэн дэндүү зүрхэнд ойр болохоор дэврүүн зангаа чамаараа л шүүмжлүүлнэ..
Тэнэг найз нь чамдаа дэндүү их хайртай шүү :l1:
Аян зам чинь дардан байг!
Алсын хөх тэнгэр ивээж оршиг!
Инээд цалгиулж жаргалтай яваг!
Эргэх хорвоод амжилттай амьдраг!


Хайрт Пламдаа,.

_________________
эрхэм таталбар


Last edited by ksinya on Sep.04.16 7:09 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.04.16 7:06 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image
Намар нээх сонин тээ нурмайлгаад байдаг юм шиг..
Яагаад юм мэдэхгүй ээ янгинасан мэдрэмж төрөөд яахаа мэдэхгүй өвдөж сууна..
Уйлмаар юм уу дуулмаар юм уу дурламаар юм уу бүү мэд! намар яг ингээд байдаг болохоор би дургүй ээ.
намар төрсөндөө ч дургүй
Намайг ээж минь өнөө шөнөөс авахуулаад маргааш өглөө болтол өвдөж, мах цусаа тасдаж байж төрүүлсэн дээ.
Ээж минь, эрхгүй хайр ундраасан тэнгэрийн бүсгүй...
Намар хурдан дуусаасай зүгээр бушуухан дуусах хэрэгтэй тэгээд өвөл гэрлийн хурдаар өнгөрөх хэрэгтэй тэгээд хавар хааяа хурдан хааяа удаан явах ёстой! Налгар сайхан зун бол намбатайгаар сайхан удаан үргэлжлэх ёстой.
Намар битгий ямбалаад бай яваад өг хурдан!

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Sep.05.16 11:57 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Хайр хайрын дээдээр хайрлан өсгөсөн хамгийн ариун нандин таньдаа баярлалаа, ЭЭЖ ЭЭ
Айхын цагтаа дуудна амины хонгор ээжийгээ
Алдахын цагтаа түшнэ алаг нүдэн ижийгээ
Уйлахын цагтаа дурсана уяралын дээд таныгаа

Цэцэгсийн ариун шүүдрээр цай уудлаад ч сэтгэлийн тань гэгээнд хүрэхгүй байх уу, ээж ээ?
Сэрүүн хэдэн шөнөөр хөлийг тань хучаад ч сэтгэлийн тань зовнилийг үргээхгүй бол уу, ээж ээ?
Үрээ гэсэн сэтгэлээр тань жигүүр хийлээ
Үргэлж итгэх итгэлийг тань бамбай болголоо
Өөрийн тань биеийг харин гамнаад хүрж чадахгүй нь ээ.
Өвөрт тань нялхараад үүрд хамт байхсан ээж ээ...

Охин чинь нэг нас нэмлээ ээж ээ, одоо гэхдээ таныгаа энэ чигээрээ байгаасай гэж л залбирах үлдлээ




_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Sep.08.16 4:45 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Image
Хайр минь нарны илчтэй ч
Хагацах минь хөндий салхитай
Хүсэл минь хаврын цэцэгтэй ч
Хяслан минь намрын навчтай
Зүрх минь борхон өнгөтэй ч
Зүүд минь цайвар туяатай

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Sep.08.16 5:23 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Яг борхон өнгөтэй юу? заза анагаахын хүн мэдэж байгаа байлгүй :razz:


Top
   
PostPosted: Sep.15.16 10:55 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Masgu- минийх борхон бхгү юу :wahaha:
Минийх борхон л гэж бодож байгаа би яадын тэ :razz:

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Sep.15.16 11:36 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
*Хүн гэдэг өөрөө хуурамч байдаг юм чи ч би ч ялгаагүй хуурамч*
Нэг хүн надад ингэж хэлсэн. Тэгээд би зөндөө бодлоо санаанаас огт гарахгүй бараг шаналж байлаа.
Гэхдээ би азтай хүн юм. Намайг хуурахгүй, надад худлаа ярихгүй, намайг хайрлахаа зогсоохгүй, надад санаа зовохоо хэзээ ч болихгүй надад үнэнч хүмүүс байдаг.
Миний ЭЭЖИЙ
МИНИЙ ААВ
МИНИЙ ТОМ ДҮҮ
МИНИЙ БАГА ДҮҮ
Тэд хэзээ ч хуурамч болохгүй хүмүүс.
Миний ээж
Тэр хүнгүй намайг яаж төсөөлөх юм бэ? Тэр хүний илчгүй би яаж амьдарч чадах юм бэ?
Мөнхийн наран хүн хэмжээлшгүй бүүр хэмжиж ч чадахааргүй ихээр намайг хайрлаж, намайг энхрийлж, намайг хөглөж, намайг ухааруулж байдаг юм.
Миний аав
Тэр хүнгүй би яаж өдий зэрэгт хүрэх билээ дээ..
Үүрдийн үнэн хүн үргэлж намайг чиглүүлж оршдог. Өөрийнхөө мэдсэн, туулсан бүхний сүүдрээс намайг хамгаалж, өөрийн мэдэрсэн сайн сайхан гэрэл бүхнийг надад хайрлаж байдаг юм.
Миний том дүү
Өр нимгэн зөөлөн хүү минь. Өөрөө байгаа нь л намайг зөөллөдөг. Зүгээр байгаа нь хүртэл намайг томоожуулдаг. Зүрх сэтгэл нь гэж үнэхээр нандин энхрийхэн эрхлүүлээд л баймаар. Яадын би насан туршдаа эрхлүүлнэ. Яагаад ч буруу зүйл хийж чадахгүй хүүхэд. Хүний сэтгэлийг үргэлж дулаацуулж явна гэдэгт би лав итгэлтэй байна. Өөрийн ертөнцийг бүтээж яваа өд шиг зөөлөн сэтгэлтэй болохоор хар бараанд булингартахгүй бат зогсох хүүхэд.
Миний бага дүү
Эрч хүчний тэсрэлт хүү минь. Аймар тэсрэлттэй, хүчтэй тэгсэн хэрнээ тэсвэртэй. Арагшаа лав хэзээ ч алхахгүй дээ. Цав цагаан шув шулуун шудрага зан чанартай. Царайг нь хараад л зоригтой, хүчтэй байх ёстойг ойлгодог. Хэн ч юу ч гэж байсан хэзээ ч автахгүй дээ. Өөрийн найз нөхөд гэр бүлээ хамгаалахдаа тулвал хэн ч байсан юу ч байсан лав айхааргүй аягүй үнэнч хүүхэд.
Миний гэр бүлийн зарим нь намайг ухааруулж, ойлгуулж байхад зарим нь намайг зоригжуулж, хатуужуулж оршдог.


Би бурханд итгэдэггүй ч бурханаас ч чин шудрага сэтгэл зүрхтэй хүмүүстээ итгэдэг.
Тэднийхээ сэтгэл зүрх, итгэл найдварын төлөө би залбирч, тув тунгалаг тэнгэртээ би даатгадаг.
Би нугарч хугарахгүй үнэнч сэтгэлээр тэднийгээ үнэлж, нүгэл буяны аль ч дөрөөн дээр хүндлэж, хайрлах болно.



Хүмүүс худлаа зан гаргадаг байж болно. Гэхдээ хэзээ ч худалдагдахгүй үнэн сэтгэлээ зориулж чаддаг хүмүүстээ гэдэгт би үнэмшсээр байна.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Sep.15.16 5:46 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Надтай санал бодлоо хуваалцдаг хүмүүс гоё шүү :wd:

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Sep.23.16 10:58 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Tsas chi haylaad tsagaahan hatsriig n neg unseech!

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Sep.28.16 12:37 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2265
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Айдсын хөндий
Ахиад л би энд сэрлээ.
Арилдаггүй энэ хотын сүүдэр ардаас минь шил даран алхана.
Дандаа хуучин, дандаа танил дахиад л өнөө далдирах нүд, давчдах сэтгэл, дуслах нулимс.
Ерөөсөө би чадахгүй юм ертөнцийн юм бүхэнтэй эвлэрээд юу ч хүсэж шуналгүй, юунд ч зовон шаналалгүй өнгөрөөх...
Ямар байдаг бол ? Өөрийгөө олсон төрх , өөртөө эзэн суусан хүний араншин
Яавал өөртэй хүрдэг бол? Цээжин дотрох хотыхоо дурсамжинд цэг тавиад шинээр эхлэвэл болчих бол уу?
Илүү сайхан өдөр бүрийг энд ирээч! гээд залбирангаа аргадаж гуйгаад хүлээе! Гэтэл
тээртэй юмаа энэ сэтгэл хамгийн гунигтай үгсийг хэлээд харцандаа гуниг хураан эвхэрээд хөшчихжээ энэ бүүр хөшчихөж!..

_________________
эрхэм таталбар


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1306 posts ]  Go to page Previous 145 46 47 48 4951 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited