#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.19.18 10:49 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 537 posts ]  Go to page 1 2 3 4 521 Next
Author Message
PostPosted: Mar.11.11 11:33 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Хүн гэгч он цагийн сүүдэр , хилэгнэсэн үедээ чөтгөрөөс хорлолыг нь булаах хирнээ тайвширхаараа бурханаас энэрэхүйг гуйж явдаг амьтан. 60,70 наслахыгаа ахархан хэмээн чамлах хирнээ 5,6 жилийн цаанах явдлыг яръя хэлэлцье гэхээр алс хэмээн цааргална.
Диваажинг хүсч тамыг бүтээнэ .
Хүн гэдэг харанхуй шөнө хаа нэгтээ тэнгэрийн од шиг гэрэл гялсхийх нь нигүүлсэл .
Ихэнх хүмүүс бусдад буй түүний тухай ойлголт төсөөлөл дурсамжаас бүтдэг бөгөөд тэр бүхнийг тээж яваа хүмүүс нь үгүй болоход мөнөөх хүн амьд сэрүүн атлаа байхгүй мэт болоход хүрдэг .Хүнд буй зүйрлэшгүй их баялаг бол сүсэг бишрэл .Түүнээ алдаж гэмэнэ хувхай хоосон болдог.
Хүмүүс цугаараа аз жаргалтай байхыг бус бие биенээсээ илүү аз жаргалтай байхыг хүсдэгт бидний зовлонгийн үүсвэр оршино .
Хүнд хамгийн чухал нь нэгэн насанд хүрэлцэх хэмжээний биеийн тэнхээ хэрэгтэйн дээр түүнээс хоёр дахин их итгэл гурав дахин их зориг хэрэгтэй .
Хадан хясааны оройгоос үсрээд унаж явах замдаа үсрэх хэрэгтэй байсан эсэхээ бодож явдаг амьтан хүн байж магадгүй

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Last edited by кодимо on May.08.12 11:19 am, edited 35 times in total.

Top
   
PostPosted: Mar.12.11 12:11 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Цаг хугацааны урсгал даган элэгдэн сэмрэх амьдралын хуудсуудыг агуулан буй бодлын гүн дэх бор дэвтэр ....
Хүүрнэн бичих бэх нь би өөрөө ...
Үг үйл бүхнийг тосон авч тэмдгэлнэ .Гэвч би үйлээ хянаж биеээ барин өөрөөсөөн эмээдэггүй...Ганцхан гуниг төрөх тэрхэн үест мэлмийгээс минь хацраар зам зуран урсах бүлээн нулимс хуудас тамгалан толбо болж үлдхээс эмээнэ ...Он жилийн аясаар хуудас эргэнэ .Өдөр хоногууд солигдох мөчид эргэх тэрхэн хуудсууд ямархан өнгө аястай байхыг би тааж мэдэшгүй ......

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Last edited by кодимо on May.08.11 1:56 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Mar.12.11 12:24 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
марк

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Mar.12.11 12:33 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Монгол хэмнэл их байна уу даа :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Mar.12.11 12:55 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.05.09 9:48 pm
Posts: 5147
Location: Үзэсгэлэнт од.
Таалагдаж байна. :mrgreen:

_________________
Чөтгөрийн бага нь адтай.....


Top
   
PostPosted: Mar.12.11 1:27 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Асар ихийг бодолдоо тээн гараа халааслан аниргүй гудмаар зөөлөн гишгэлнэ...Хүсэж мөрөөдөх бүхэн минь алсын тэр ододтой адил хол мэт авч , хүрээд очсон хойно дэргэд минь байсан шиг санана .....
Тайтгарал, уучлалыг өөртөө олгож бас ойлгож чадах бодлынхоо эзэн нь би ...
Төсөөлөлдөө буулгасан умгар өрөөнийхөө буланд шигдэн аяархан мэгшинэ ..Гагцхүү энд л би гомдлоо тайлж дотроо онгойлгоно ..
төсөөллийн өрөөний гэгээвчээр нарны элч зөөлнөөр төөнөхөд хацраа арчин, нялх үр ижийдээ эрхлэх шиг тайвширалыг мэдрэн, гуниг бүрхсэн харцанд минь үл ялиг мишээл тодроно ...Нүдээ анин гэгээвчрүү мишээхэд нарны гэрэл зовхин дээр минь наадан бүжиглэх шиг сайхан мэдрэмж сэтгэлд бууна........
Image

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Last edited by кодимо on Mar.12.11 12:40 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.12.11 11:56 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Навчисийн сэрчигнэх чимээнээр өнгөрсөн амьдралын минь хэмнэл аялгуу чихэнд минь эгшиглэнэ .... Тийм ч сэтгэл баясаж уярам сайхан биш атлаа утга төгс тийм нэг аялгуунд нүдээ цавчлах, алхах зэрэг нь хэмнэл жигдхэн нийлнэ ....
Өөдөөс минь угтан тосох амьдрал минь даралтат хөгжим лугаа адил...Магад нэг үүл бүрхсэн өдөр толгой гудайн гуниж явахыг өөрөө ч би мэдэхгүй .Гагцхүү тэр л мөчид сэтгэл хөглөх хийлийн утас тасрана .....

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Mar.12.11 7:36 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Өшөө хонзон

Нэгэн шумуул зүүн гарын нүцгэн бугуйн дээр ирж суув.Цусанд дуртай тэр шунаг амьтныг үзэн ядах ухаан тархинд гялсхийхэд , баруун гар агаар зүсэн гялсхийж шумуул дээр буулаа. Тэр өвс шиг амьтьны утас шиг амь зөвхөн салхинд сүйрэх бөгөөтөл тийнхүү өөрийгөө өвдтөл чанга алгадсан нь өшөө хонзон буюу.

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Mar.13.11 12:01 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Орцны гэрэл харанхуй байна үл мэдэхийн ертөнцөд би сүүдрээ хараад өөрийгөө гэж таньсангүй түүнийг хутгалчихлаа толин тусгалгүй болсон миний дүр энэ амьдрал хэмээх ШИ-д нэгээс нөгөө дүр лүү хувирах мөнхийн шийтгэлийг дээд тэнгэр шүүхээс хүн алсныхаа төлөө хүртжээ...

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Last edited by nazist_bilguun on Mar.13.11 12:18 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.13.11 12:13 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 8:03 pm
Posts: 962
Location: The future belongs to those who believe in the beauty of their dreams
сонирхов, таалагдав.

_________________
:nana01:


Top
   
PostPosted: Mar.14.11 1:01 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
...Цэгээр эхэлэн цэгээр төгсгөнӨ...
...Xорвоод хүн хэмээx биологийн нэгэн амьд бие болон төрөх нэгэн цэг оршин буй ба түүнээс туйлын их гэгээ цацрах ажээ ....
...Хүн хэмээгч амьтан тодорхой хугацаанд амьдарч мөнх бусыг үзүүлнэ....Hэг л зүйлрүү чиглэн алхсаар л ....Чиглэн алхах тэр зүгт үхэл хэмээх бас нэгэн цэг оршмyй...
Гэрэл гэгээ цацарсан үл мэдэгдэх цэгээс бий болж утга учиргүй харанхуйруу тэмүүлнэ ....
гагцхүү гэрэл харанхуйн хооронд дахь замын уртыг та ч би ч хэлж мэдэхгүй ...
??..та үхэл хүртлэх хэр урт зам хэдий хэр хугацаа буйг хэлж чадахуу..??

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Last edited by кодимо on Mar.14.11 1:45 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.14.11 1:33 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Xайр гэх нэгэн үзэгдэлд хийсэн миний дүгнэлт бас бодол ~~~
Хүн хэмээх тодотгол бүхий та бидний дотор тус тусын ертөнц оршин буй .....[минии ертөнцөд хязгаар гэж үгүй мөн тэр үлэмж орон зайд нэгэн өрөө би..., түүнийгээн би төсөөллийн өөрөө хэмээн нэрийднэ ]...
Таны ертөнцөд таниас өөр хаан гэж үгүй...
Хүмүүс харилцан нэгнийхээ ертөнцөд нэвтрэн хоёр ертөнц зохицож гэмээнэ энд харилцаа үүснэ...Гагцхүү энэ харилцааг илэрхийлэн буй үсгийн нийлэмжийг "Х+А+Й+Р" гэнэ ...
Хайр хэмээх энэ харилцаанд хоёр хүний ертөнц нэгэндээ харилцан уусаж нэг болход тэдгээрийн дунд хайрын харш сүндэрлэнэ үүнийг "сэтгэл"хэмээнэ ....
Тэрхүү харш наран талдаа гэгээвчтай ба түүний тагтан дээр цэцэг нахиалаx ажээ....Энэ нь "аз жаргал" юм ....Харин өнөөх гэгээвчээр аз жаргалын алтан нар бус үүл хуpж сүүдэр нөмөрж гэмээнэ хоёр ертөнц салж гэгээвч сарнин хайрын харш нурна ....үүнийг "хагацал" гэдэг бололтой

??хайр гэх үзэгдэлд хийсэн таны дүгнэлт ??

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Mar.14.11 2:00 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
бодолын мананд төөрөлдсөөр нэгэн өдөр дууслаа .. :jinguudeh:зүйрлэшгүй тайвшралыг мэдрэхээр зүүдрүүгээ би тэмүүлнэ :noirmog: ...

тавтай сайхан нойрсоорой

:angel: :angel: :angel: :angel: :angel: :angel: :angel: :angel: :angel: :angel: :angel: :angel: :angel: :angel: :angel:

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Mar.14.11 9:40 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
энэ бүүр миний араас орлоо.

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Mar.17.11 10:55 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
минутийн зүүтэй уралдан гүйх ажлын өдрүүд......
тун их стpесстэж бас сульдна :bawling: :bawling: :bawling: ....их зүйлийг илэрхийлэн бичих гэвч кейбөардандаа хүрxийн төдий гар минь чилнэ :bawling:

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Mar.19.11 4:15 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Санаа алдан хана түшин сууна ....үүр цайн өглөө болж буй нь цаанаа л нэг л дүнсгэр ....Үүрийн гэгээнээр тусах сүүдэр надтай адил гуниглах шиг .... Бодол дотор хоосон хөндий авч нэгийг бодсон мэт цонх ширтэн хөлөө тэврэн суусаар л ....Сүүдэрт жиндэх шиг гар хөл минь бээрнэ ...
Өрөөг анир чимээгүй дүүргэжээ ...
Зөвхөн зүрх цохилохыг би чих тавин чагнана ...гагцхүү энэ үед нарыг хүлээнэ ....Зүрх цохилохын тоолонд нар аажмаар цухуйх шиг .....Харанхуй шөнийн турш сарны бүүдгэр туяанд элдвийг бодон суун жиндсэндээ тэр үү нарны бүлээн элч төөнөхыг тэсэн ядан суусаар л .... Хөшсөн мэт хөдөлгөөнгүй бодлогширсоор л ...
...Наран мандаж зөөлнөөр намайг хучин дулаацуулна ... Харанхуйд будагдсан дотор минь нэг их тайвширан хөлөө дэрлэн зүйрмэглэв

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Mar.19.11 4:38 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
сонсхоор нэг л тайван байдгын

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Mar.20.11 12:14 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Нэг л таагүй тавгүй байдал намайг маш их бөгчимдүүлж халууцуулж зовоох шиг....
Өрөөнийхөө нэг булангаас нөгөө булангын хооронд хүлэгдсэн хүлээснээсээ мултрахаар бухимдан хүчилж байгаа мэт сэтгэгдэлтэйгээр алхана .....
Яг л дотор минь тэсрэх бөмбөг хариугүй дэлбэрэх нь үү гэлтэй ....
Ойрын өдрүүдийг үнэхээр хачирхалтай таагүй байдалд өнгрүүлж буй нь туйлын их хэцүү санагднa....Би яг ягаавдээ гэж өөрийгөө өрөвдсөн бас залхсан гайхсан янзаар асууна....
Mуухан гэрэлтэх орцны бүдэг бадаг харагдах шатаар дамжин алхсаар үдшийн бүрэнхий дунд уусан хутгалдна.....
Энд тэнд нэг хоёроороо сугдалцан сунжралдах хүмүүсийн чанга чанга хадацгаах дуу бодлыг минь сарниулна ......
Мммм өөрийгөө ойлгосонгүй ....
Саяхан учир авцалдаангүй бодолд хутгалдан байсан атлаа гэнэтхэн юу бодож байснаа мартаж орхих юм ....
Энэ байдлаараа удахгүй өөрөөсөө чи хэн бэ гэж асуухад хүрэx нь ......
Алхсаар..., алхсаар.., алхсаар.., алхсаар л ......,,,

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Mar.20.11 12:34 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,

Бараан үүлэн дээгүүр Hисэн өнгрөх
цагаан тагтаа
Өнгөгүй ертөнцийн дунд зогсох
Hадтай адил
Өөрийгөө сонсохгүй
Xарах нүдээ мартаад
Хорвоогоос аажмаар тасрана

Бүүдгэр тэнгэрийн дунд гялбах
орь ганц од
Аниргүй ертөнцөд дуугуй суух
Hадтай адил
Өөрийгөө сонсохгүй
Xарах нүдээ мартаад
Орчлонгоос аяар тасрана...

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Mar.20.11 7:14 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,

:( :( :( :( :( :( :( :( :( :( :( :(

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Mar.20.11 7:47 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Зүрх цохилож байвч цус гүйхгүй байгаа мэт даарна .....
Ширээний минь буланд дуугуйхан хэвтэх элэгдэж сэмэрсэн дэвтрээ аван эргүүлж тойруулан үзлээ ....хэзээч харж байгаагүй зүйлээ шохоорхон сонирхож буй мэтээр хуудас бүрээр нь сонирхон үзнэ ....
Дэвтрийн хуудас бүрт миний бичиг байх ч өөрийхөө бичсэнийг уншиж буй бус хэн нэгний зүйлийг нууцаар аваад уншчихсан юм шиг нэг л сонин...
Уншиж дуусаад өөрийгөө толинд хархаар суудлаасаа өндийв ....Энэ би мөн байна гэхдээ...Дэвтэр дээр бичсэн хүн нь би мөн гэж үүү...өөрийгөө танихаа байтлаа өөрчлөгдөө юум уу?...
Мммм, хэвийн бус байгаагаа мэдрэн хэрхэн хэвндээ буцхаа болдон дэвтрээ гөлрөн сууна ....
хичнээн гөлрөн ширтэн суувч дэвтэр надад хариулахгүй ...
Хэн нэгэн надад хэлээд өгөх юм шиг хүлээнэ .. Гэхдээ хэн гэж ...??эсвэл хэн ч биш үүү??

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Mar.20.11 9:03 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
инээмсэглэ бүхнээс илүү



_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Last edited by кодимо on Mar.21.11 10:38 pm, edited 5 times in total.

Top
   
PostPosted: Mar.20.11 9:57 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Жаргал зовлон хиллэсэн хоёр ертөнц....
Зовлонгийн хүйт даан жиндээх сүүдрийн гүнээсгараа алдлан тэмтчин бүдчин алхана ....
Гүн харанхуй хязгаар нь үл харагдах тэр л зовлонгийн эх үүсвэрийг олох шаардлага надад үгүй ...
Би алхсаар л ....
Өөрөөсөө бусдыг үл мэдрэх учир би цор ганцаар гэх ганц л ойлголттойгоор айдас тээн алхана ...Цөхөрч болохгүй гэж өөрийгөө чанглан ямар нэг нүдэнд харагдаж гарт баригдах зүйлрүү тэмүүлнэ....мэдээж тэр газар гэрэл байх нь ойлгомжтой ...
Алхсаар л алхсаар л....
Нүд минь цочирдоно ...Гараараа мэлмийгээ даран хараx гэж оролдов...
энэ гэрэл байна ....гэвч алс холд байна ....Одоо би өөрийнхөө сүүдрийг үзэж байгаадаа туйлын ихээр баярлаана [хязгааргүй зовлон дунд хэсэгхэн жаргал амттай] ....Гэрэл гэгээ цацрах тэр зүгт би нүдээ анин гүйлээ ,хамаг хурдаараа ...
ойртсоор л ойртсоор л...
Нэгэн зүйлд тулж ирэв .... төмөр хаалга ...
Хаалган дээр бичиг байна ...
"Түлхүүр чамд бий , зөвхөн инээмсэглэ сэтгэлээсээ инээмсэглэ бүхнээс илүү"
одоо би хаалга налан сууна .... сэтгэлээсээ инээмсгэлж чадах хүртлээ энд сууна

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Mar.21.11 12:52 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Хадан хясааны оройгоос үсрээд унаж явах замдаа үсрэх хэрэгтэй байсан эсэхээ бодож явдаг амьтан хүн байж магадгүй


_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Last edited by кодимо on Mar.21.11 9:14 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.21.11 8:57 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1626
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Mar.23.11 7:35 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
тэмдэг :hihi:

_________________
эрхэм таталбар


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 537 posts ]  Go to page 1 2 3 4 521 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited