#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.22.18 5:24 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 7 posts ] 
Author Message
 Post subject: 24
PostPosted: Apr.17.17 10:57 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Aug.22.11 8:17 pm
Posts: 143
Би хэзээ нэгэн цагт энд бичсэн зүйлдээ харамсаж ч мэдэх. Ичиж ч мэдэх. Шоолж ч мэдэх. Энд ийм юм бичиж сууснаа мартаад ахиж унших боломж гарахгүй ч байж мэдэх.

Гэхдээ л энэ яг одоогийн миний нөхцөл байдал, бодол, мэдрэмжийг буулгасан тэмдэглэл болог.

Яг өнөөдөр би 24 настай, эмэгтэй, ажлаас өөрийг мэдэхгүй, ажилдаа үнэнхүү сэтгэл гаргадаг, ганц бие, онгон, ихэнхдээ ядаргаанд орсон явдаг, сайхан хоол сайн киноноос л таашаал авдаг, аавтайгаа таарамж муутай, гэртээ байх дургүй, амралтын өдөр амарч мэддэггүй, сардаа 1-2удаа үхлийн тухай боддог, магадгүй бага зэргийн сэтгэл гутралд орсон эсвэл стресстэй амьдардаг, олон хүмүүс бөөгнөрсөн газар дургүй, миний эргэн тойронд байгаа найзуудын тоо одоо хангалттай, дахиж нэмэгдэх бол танилууд л болог гэж боддог, гудманд явж байхад машины цонхоор хүмүүс намайг харж байгаа юм шиг тухгүй мэдрэмж төрдөг учраас хүн цөөтэй газар алхах юм уу хурдхан шиг такси юм уу автуусанд суудаг. Алкогол хэрэглэдэггүй, цай кофе ч уудаггүй нь итгэл бишрэлтэй холбоотой. Тамхи хэзээ ч татаж байгаагүй. Гэхдээ сүүлийн үед хүнтэй суусны дараа сээгс хийнэ гэж бодохоо байсан. Хайр л байвал хайрыг хийнэ. Бие физологи цаанаасаа хүсээд нас ч явлаа байна. Цагаан үстэй хөөрхөн найзтай. Бас Ханкоокт сурч ажилладаг надтай санаа бодол үнэнхүү нийлдэг найзтай. Дэвтэр ном урладаг бас нэг сэргэлэн найзтай. Бусад нь эрэмбээрээ энэ 3н дараа орох зөндөө сайн найзууд байна.

Амьдралдаа маш цөөхөн дурлаж, 2 л хүнийг хайрласан юм байна. 1нь намайг хайрласан, нөгөө нь хайрлаагүй. Гэхдээ аль нь ч бүтээгүй. Хорвоогийн хар мянган хүмүүсээс 2 хүн бие биеэ олохыг гайхан боддог. Яаж? Сонин шүү.

Ном унших дуртай ч унших завдал тэр бүр гарахгүй. Хамаатан саднуудыг хэрэгтэй хүмүүс гэж боддоггүй, найз ч биш гэр бүл ч биш яг юу юм? Цагаан сараар золгохоос хэтрэхгүй. Миний хэрэг тэдэнд гарч байснаас би тэд нарыг хэрэглэе ч гэж бодсонгүй хэрэг болох үе ч гарч байсангүй. Би өөрөө хүнд гай төвөг болохыг хүсдэггүй учраас хүмүүсийг ч бас тийм байгаасай гэж битүүхэн горьдох. Миний амьдралын 24хэн цагаас бүү хумслаач. Би та нарынхаас хумслахгүй.

Энэ нийгмээс энэ амьдралаас энэ хүмүүсээс үе үе залхаж байна. Үе үе залхдаг давтамж улам олширсоор л байна.

Хүмүүс намайг сайхан ааштай найрсаг гэж боддог. Тийм ч байх, үгүй ч байх. Ясны Hater гар. Худлаа шүүмжлэгч бол биш.
За өнөөдөртөө болоо.

_________________
Human stupidity is infinite.


Top
   
 Post subject: Re: 24
PostPosted: Apr.18.17 12:11 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7932
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
тэмдэг

_________________
MVP for a reason !


Top
   
 Post subject: Re: 24
PostPosted: Apr.30.17 7:17 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Aug.22.11 8:17 pm
Posts: 143
За би хуучин тэнэг постоо эдитлээд, дэмий зай үрж байхаар гээд тэр постны зайн дээрээ бичээд явчий.
Өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульт өдөр болж байна. Хүмүүс монгол ялна or эвтэй монгол ялна гэсээр л элдэв хогийн постоо шэйрэлсээр л бухимдсаар л байна. Би бол тэр цоохор дээлтэй наймаачинг наадмын нээлтэн дээр үг хэлээд байжийгаасай гэж ооогтхон ч хүсэхгүй байна. Базарваань үймээн самуун дэгдээхгүй л байгаасай гэж мааниа уншиж сууна гэсс. Найзууд хэнд санал өгснийг асуугаастай, арван хэдэн жилийн нөхөрлөл сонгуулиас болж нураастай хха за тэр нь ч юуийн.

Гадаа нэмэх хорин хэд бараг гуч дөхөж байгаа байх. Би гэртээ дэмий хийцгүйрч суунгаа маргааш ажилтайм чинь ажлаа жоохон ахиулж байя гээд сууж байна.

Одоо зүгээр юутай ийтэй нь сайхан нуршина аа.

Гэрийнхэн голын эрэг явсан. Би олон хүнтэй газар дургүйгээрээ гэртээ ганцаар үлдэхийн амар амгаланг мэдрэн сууюуу.
Шиааат юу юугүй 25 хүрлээ шүү. 25 хүрсний маргааш bye my loveуудаа гээд чемоданаа аваад явлаа хаашаа ч хамаагүй. Хүн чинь ийм удаан гэртээ празитлаад байгаад байж болдоггүйм байна. Наад захын л ааштай авгай болохоос эхлээд өөртөө ч өрөөлд ч төвөгтэй юм байна. Гэрт гийгүүлээд байгаа эрдэмгүйгээс гаръя явъя гэж бодогддым байна. Над шиг 4 баагий бас байна аа, нөхдүүдтэй нийлж байр түрээслээд амьдарсандаа ч яадын. Байр түрээслий гэснээс миний нөгөө ховорхон дурласан тохиолдлуудын анхных болох нөхөртэй би чинь тун саяхан хамт амьдрахаар ам тохироо хийсэн ч бас л дорвитой юм болохгүй байсаар миний тэсвэр тэвчээр дуусч харилцаа бүр мөсөн the end болсон шүү дээ. Тэр муу одоо яг яагаад юу нь болохгүй байсныг би ерөөсөө ойлгохгүй байгаан. Би ер нь юм л бол хамт амьдрий л гэдэг болж дээ хха. Би уг нь асуусын, алийг нь сонгох уу гээд: ажлын хамтрагч, зүгээр фрээндс, фрээндс вит бэнэфит, албан ёсны эхнэр нөхөр. Өөрөө тэгээд сүүлийнхийг нь сонгосын, тэгээд л байраа хайнаа майнаа ок мок л гээд байсан. Нэг хэсэг сүрхий байснаа тэгсгээд бодитой хэрэгжүүлсэн үр дүнгүй болчихоор нь заааз больё л гэсэн. Тоогдохгүй хүн чинь тоогдохгүйгээрээ л байдым байна :hihi:

Ай хорвоо wheere is тэр true love вэ? Tell me плиййс.

Аа тийн удахгүй 7 сараас амарлаа. Сургуулиа төгссөнөөс хойш 6 сар нэг сургалтын төвд, үргэлжлүүлээд 10 сар нэг газар, тэгээд 1 сар 1 сургуулийн эчнээ ангид сурснаа, одоогийн ажилдаа ороод тэгээд зав зай болохгүй болохоор нь сургуулиа хаяад, тэгээд нэг мэдсэн одоогийн ажилдаа 1 жил 8 сар хэртэй болсон байна. Энэ 3 жил гаруйн хугацаанд амарч үзээгүй болохоор амралтаа хуруу тоолон хүлээсээр. Дээр хальт дурдсан хэсэг нөхөдтэй урд зүгийг зорихоор шийдээд байна. Хамгийн хямд зардлаар, товчхондоо үүргэвчтэй 5 гар явах нь. Явж ирээд сонин сайхнаа хуучилъя даа. За bye. Эвтэй Монгол ялнаа гэсс.

_________________
Human stupidity is infinite.


Last edited by SearchMe on Apr.14.18 10:19 pm, edited 5 times in total.

Top
   
 Post subject: Re: 24
PostPosted: Apr.30.17 7:18 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Aug.22.11 8:17 pm
Posts: 143
Заримдааа надад сонин санагддаг, би арай үхчихсэн юм биш байгаа, миний сүнс өөрийгөө амьд гэж итгээд амьдраад яваад байдаг юм биш байгаа. Яг одоо бас тэгж санагдах.

_________________
Human stupidity is infinite.


Last edited by SearchMe on Jul.02.17 11:42 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: 24
PostPosted: Apr.30.17 9:31 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Aug.22.11 8:17 pm
Posts: 143
Hyukoh сонсонгоо цуйвангийн гурил элдэж суух зуур миний залуу насны нэг хором өнгөрч байна :xi:

_________________
Human stupidity is infinite.


Top
   
 Post subject: Re: 24
PostPosted: Apr.11.18 9:09 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Aug.22.11 8:17 pm
Posts: 143
Хэллоу итс ми.

За 24 нь одоо 25 болсышүү.

Ажлын кареер урьд нь бичсэнчлэн ахицтай, амбицтай, илүү дутуу цаг олгодоггүй завгүйдүү хэвээрээ байх нь ээ. Аа харин хувийн амьдралд хувьсгалын дайны өөрчлөлт гарсан байх нь байна. :bigthumpup:
Яасан гэхээр дээрийн ярьж байсан найзуудтайгаа хамт амьдарч байх юм. Биеэ даачих гээл хоолтой хоолгүй хонож байх. За тэр нь ч юуийн. Гэхдээ бараг л оюутны шахуу амьдарч байгаа ний нуугүй хэлэхэд.
Төрсөн гэртээ байхад орой ажлаа битгий хийгээд бай унтаж амар гэрлээ унтраа гэдэг байсан бол, одоо миний хэдэд унтах хэнд ч хамаагүй, харин олон нийтийг бодож гэрлээ эрт унтраах нь хэвээрээ ажээ. 1 эмэгтэй, 2 эрэгтэй найзтайгаа гээд хэлчихье. Албан бус иргэншилтэй бас 1 найз байнгын ирж буцаастай гэхээр бараг 5уулаа амьдраад байна уу гэмээр. Хүмүүсийн шууд хардлага бол эр эм холилдсон, замбараагүй амьдрал ээ бүткү аяаяая гэх. Тэгсэн үнэн мөндөө бол бид нар нас нь 20 хангалттай гарч яваа л болохоос сэтгэхүй хийгээд сэтгэл мэдрэл нь бав бацаанаараа, гэв гэнэн хонгороороо амьтад шүүдаа. :brows: Цэцэрлэгийн 5 хүүхэд аятай, хоол хийж идвэл иднэ, дэмий балай юм яривал ярина, хааяадаа нэг эморцгооно, хаа нэг бие биеэ сэнхрүүлж сайхан сургамж зөвлөгөө хайрлана, тэгээд л Тумбаашийн 4, 5 амьтан шиг эвийг эрхэмлэж инээд наргиантайхан л амьдран сууна даа.

Өөр бас болоогүй ээ, нэг залуу гэв гэнэт зам дээр гар өргөөд зогсож байдаг юм байна. Бараг заяаны гэж итгэх гээд л байлаа. Саяхныг хүртэл. Ойрд жоохон бүтэл муутай байна, тэгээд л гиюүрсэн сэтгэлээн би аргадах гэж ямар сайндаа энд орж ирж байхав. Гэхдээ бас тэ, заяаны минь Заяа ч юм билүү, битүүхэн горьдлого байсан хэвээрээ л байна шд. Үлгэр ийн эхэлсэн гэдээг: тэгэхээр байна аа, бид 2 найр хурим тэгширсэн намрын найртай өдөр тус тусын найзынхаа хуримын гэрч болж оролцжээ. Тэгээд түүнээс хойш жан жан жан жан бололцжээ.
Сайхан байсаан 6 сар гаруй хугацаанд. Киноны таашаал таараад байна воооаа за. Дуу хөгжмийн амт бас дажгүй таарчийна аа воа за. Хоолны амт бас таараад байна аа воаа за. Амьдралыг харах өнцөг, ер нь л юм юмны өнцөг таарчкаал байна шүүү вооааа за. Дийлэнх хосууд шиг хардаж сэрдэх асуудал гарч байсангүй ээ. Хэн хэндээ итгэж, эрх чөлөөг өгөв. Хэрэлдэж муудалцах асуудал бараг л гарч байсангүй. Гадна дотроос, өөр хүмүүсийн зүгээс ч, гэр бүлүүдээс ч бид 2 дээр өгөх асуудал гэж байсангүй. Тун таатай. Ядахнаа 2уулаа ажлаа нэлээн урдаа тавьсан хүмүүс юм аа, гэхдээ ажлаа хойшлуулж хамт байх цагийг гаргах гэж би илүүтэй хичээдэг юм шиг. Нөгөө хүн маань тэр тал дээр жоохон дутмаг. Би хааяа гомдоллоостой 2улаа анх тэгдэг тэгдэг тэгдэг байсан, одоо арай хөрөөд байгаам бишүү өөөе өөш хөөе эээ гэж мэгээстэй. Тэр үеэс дотор хөнгөн айдас ч гэх үү гуниг хургаж эхэлдийм байна. Бид 2 шиг интроверт хүмүүс нэг эвгүйдвэл тэр чигтээ тагларч алга болцгоохвийдээ. Хэрэлдээд л хэрэлдээд л тэгсэн хэрнээ хэлхээстэй байгаад байдаг хосууд нэг бодлын ч зүгээр юм шиг...
Хэн хэндээ хайртай болчкээд ч байгаам шиг, гэхдээ хэн хэн нь хэлдэггүй ээ, харамч юм байна л даа.

Тэр нэгэн орой ийм явдал өрнөжээ.
Зааз залхуу ч хүрчлээ, бодохоор гуниглаад ч байна. bye chaw chus.

_________________
Human stupidity is infinite.


Top
   
 Post subject: Re: 24
PostPosted: Apr.19.18 12:40 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7932
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
бас л ганган бичих юмаа
ороод гарав

_________________
MVP for a reason !


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 7 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited