#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.17.19 9:34 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 80 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: Jun.03.19 4:58 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 911
Энэ хэдэн хоног үнэхээр завгүй бас зугаатай өнгөрлөө. Гэрийнхэнтэйгээ уулзаж, анхны гадаад аяллаа хийцгээлээ. Нүд нь нээгдээд, юм бүрийг бишрэн шүтээд тэд минь үнэхээр аз жаргалтай байцгаалаа. Тэрийг нь харж би ч ханатлаа баясав. Болдогсон бол аав ээж хоёрыгоо хөтлөөд байгаа газраа авчирмаар л байлаа, илүү гоё юмсыг үзүүлмээр л байлаа. Ирэх жил над дээр ирнэ гэсээр л салцгаав.

Маргааш би бас нэгэн том адал явдал руу явах гэж байна. Энэ зуныг өөр газар өнгөрөөнө. Бараг ганцаараа шахуу, өөр орчинд, танихгүй хүмүүс дунд. Ганцаараа байхаас ганцаардхаас айхаа больж дээ. Их өгөөжтэй цаг хугацаа гэж хүлээж авдаг болж. Тэр бүхнээс юу суралцаж, юу ойлгож авах бол гэхээс бараг догдолж байна.

Хэд хоног дээрх аяллаас болоод их ядарч ирээд гэрээс гарахгүй хоёр хоног унтсаны эцэст өнөөдөр яагаад ч юм дотуур байрныхаа гадаах сандал дээр сууж агаар амьсгалмаар санагдаад гартал, манай ангийн залуу сууж байна. Ойр зуурын юм ярьж суутал тэр гэнэт л надад сэтгэлээ илчлэв. Намайг анх харсан өдрөө дурсан ярьж байна, чи одоо ганц бие болсон юм чинь миний найз охин болох уу гэж асуув. Хариулт өгөх гэж яарах хэрэггүй, бодоод үзээрэй гэв. Өмнөхөн нь бас нэг залуу намайг гуйсан юм. Муу залуучууд бишээ. Миний хүссэнээр бүгдийг хийх, намайг л аз жаргалтай байлгахын тулд миний ямар ч аашыг тэвчээд, өөрийгөө золиослоход бэлэн залуучууд. Харамсалтай нь өмнөх бичлэг дээр дурдсан оч нь надад алга даа. Зүрхээрээ хайрладаг нэгнээрээ зөрүүлж хайрлагдахаас илүү жаргал бараг үгүй байхаа. Тэр хүнээ олтол ганцаараа явъя гэж шийдсэн.

Үнэнийг хэлэхэд би багадаа аавын хайр үзэж өсөөгүй. Аав минь намайг илт гадуурхдаг, ялгаварлаж харьцдаг, байнга л загнадаг байсан юм. Зүгээр л шалтгаангүй намайг үзэн яддаг байсан. Харцнаас нь хүртэл тэр бүхэн мэдрэгддэг байсан. Би үхтлээ гомддог байсан. Миний бяцхан зүрх тэр их гадуурхалтыг үнэхээр ойлгодоггүй байсан. Дандаа л дүү нарыг илүү хайрлана. Хэний ч хажууд тоохгүй намайг загнана, байнга зарна, аав гэрт ирлээ гэх сургаар би бөмбөгнөтлөө чичирч айдаг байсан. Нүдэнд нь ямар нэг юм хийж харагдахгүй бол болохгүй. Аавын дэргэд хэзээ ч тухтай хэвтэж, сууж, түгшүүргүй, тайван байж үзээгүй. Цагаан сараас бусад үед хэзээ ч үнсүүлж үзээгүй. Шалтаг байхгүй байсан ч гаргаж ирээд л загнана, байнгын дарамт мэдэрч өссөн. Хурдхан том болоод тэр гэрээс явахын түүс л байсан. Тэгж явсаар анхны хайртайгаа учраад гэрт нь шууд оччихсон. Эрэгтэй хүнээс анх удаа халамж хайр мэдэрч үзсэн. Гоё байсан. Дуусахгүй юм шиг л санагдаж, их ч даварсан. Жоохон хүүхдүүд байсан болохоор тэр минь ч надаас их хүндлэл шаардадгүй байсан. Би тэрнийгээ голоод салсан. Дараагийнхаа хайртай учраад эр хүний халамж, хайрыг дахин мэдэрч утгаар нь жаргал гэдгийг амссан. Хэзээ ч дуусашгүй мэт л санагдаж байсан. Би бас л даварсан. Ухаан сууж эхэлсэн үе байсан тул бид хоёрын харилцаа арай өөр түвшинд хүрч, хөндлөнгийн хүмүүсийн оролцоо ч орж ирээд, би хүн хүндэлж мэддэггүй, харилцааны доголдолтой учир гологдоод хаягдсан. Энэ хагацлаас их юм ойлгож сурсан гэж өөрийгөө дөвийлгөж ирсэн ч үгүй байсан. Олон жил шаналж явсны эцэст одоо л нэг бүхийг хамтдаа даван туулах, энгэрт нь эрх дураараа эрхлэх хүнээ оллоо гэж бодож сүүлийн залуутайгаа дотностол дахиад л нөгөө эрэгтэй хүнийг хүндэлж мэддэггүй, давруу зан минь асуудал үүсгээд бас л хаягдав. Хатуу ч юм даа. Энэ бүхэн ерөөсөө л багадаа үзсэн амьдралтай минь холбоотой. Би эрэгтэй хүнээс айж өссөн. Тэднийг хүндэлж мэддэггүй. Толгой дээр нь гарч суух сонирхолтой. Эр хүний хайр үзэж өсөөгүй болохоор ч тэр юмуу, үнэхээр л надад таалагдвал бушуухан л наалдаад авах сонирхолтой. Бушуухан суугаад, гэр бүл зохиогоод өөрийнхөө тусдаа амьдралаар амьдрах сонирхолтой. Байнга л хайрлуулж, халамжлуулж, эрхлэх санаатай. Ингээд бодохнээ хүүхдийн хүмүүжил, багад нь юу үзэж харуулах, эцэг эхийн харилцаа, хандлага гэдэг их чухал. Хүүхдээ буруу орчинд буруу үлгэр дууриалал үзүүлэн, хайраар дутааж өсгөвөл тэр хүүхэд насаараа л зовж шаналаж, хэцүү явах нь. Би өөрөө биеэрээ мэдэрсэн учир хариуцлагатай ээж болно доо гэж боддог. Хариуцлагатай гэр бүл зохиож, нөхөртэйгөө эрүүл харилцаатай байна. Яаж азаар энэ бүхнийг ойлгоогүй үедээ гэр бүл зохиож бас нэг хүний үрийг насаар нь зовоож, хүүхэд шуухад гаргаагүй юм гэж л олзуурхаж сууна. За яахав дээ. Алдаагаа олж харсан нь сайн хэрэг. Сая энэ тухайгаа гэрийнхнийг нь бүгдийг нь суулгаж байгаад хэлж дотроо уудлав. Аав минь яахав дээ, намайг томроод ажил төрөл хийгээд гэр бүлдээ дэмтэй болоод ирэхэд хандлага нь илт өөрчлөгдсөн. Гэхдээ багад намайг тэгж их зовоодог байснаа санаж, гэмшдэггүй юм шиг байна лээ. Би ч тэр бүхнийг дурсахыг хүсдэггүй. Гомдлоо тайлчихсан, уучилчихсан гэх юмуу. Ямартай ч хэлээд, дотроо уудалсан. Энэ мэтээр бага багаар өөрийгөө олж л явна даа. Би амьдрал баялаг гэдэг үгтэй санал нийлэхээ болисон. Амьдралаа баялаг байлгах эсэх нь тухайн хүнээс л хамаарна. Аз жаргалтай, сайхан амьдрахын тулд бид байнга л өөрчлөгдөж, засаж, сайжирч байх хэрэгтэй. Миний бяцхан туршлагаар илүү их аялж, илүү их хүнтэй уулзаж танилцаж, ухаантай хүмүүстэй нөхөрлөх хэрэгтэй. Өөрийн үзэл баримтлал, чиг шугамаа олох гэж яараад яахав, олон зүйл үзэж олон удаа хувьсаж өөрчлөгдөнө. Гол нь өөрийгөө эхлээд сайн тань, бодлоо цэгцэл, өөрийгөө ойлгодог болвол бусадтай харьцахад, бусдыг танихад асуудалгүй болно, тэгээд аяндаа явах зам чинь тодроно, нөхөрлөх хүмүүс чинь тодорхой болоод ирдэг юм шиг ээ... Бүх юм хэвийн сайхан байна.


Top
   
PostPosted: Jun.12.19 5:46 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 911
Ирсэн газар минь их гоё байна, төсөөллөөс давсан. Ийм сайхан амьдарлаар амьдарч, ийм сайхан хүмүүстэй учирч, ийм сайхан зүйл үзэж харж байгаадаа туйлын их баярлаж байна. Өнгөрч буй хором мөч бүрээс аз жаргал, амар амгалан мэдэрч байна. Бас ирээдүйн сайхан зураглал, төлөвлөгөө ч байна. Гэхдээ өнөөдөр бас л хайр дурлалынхаа талаар бичих гээд ороод ирлээ...

Дээр бичлэгт дурдсанаар миний амьдралд гурван чухал залуу байжээ. Гэхдээ тэд байсан шүү, дандаа өнгөрсөнд үлдсэн хүмүүс. Харин нэг залуу надтай бараг арван жил хамт байлаа. Биеэрээ хамт байсан өдрүүд нь их цөөхөн. Бүгдийг нь нийлүүлээд хоёр долоо хоног хүрэх болов уу. Гэхдээ их сонин. Байнга биш ч тэр надад үе үе боддогддог. Ерөөсөө мартагдадгүй. Энэ гурван залуутай байх хугацаанд хүртэл хэрэв би түүнтэй байсан бол гэж хүртэл бодно. Би анхны захиагаа тэр хүнээс авч байлаа. Надад юбка хүртэл оёж өгсөн. Мөн хамгийн гоё цэцгийн баглаанууд, бөгж, хайртай дуучны минь цомог, хүзүүний зүүлт зэргийг өгсөн. Их мэдрэмжтэй залуу л даа. Түүний өгсөн материаллаг зүйлс ч яахав. Надад шүлэг бичиж өгнө, хоол хийж өгнө, таг солгой байж л дуу дуулж өгнө, блог хүртэл нээгээд миний тухай бичдэг байсан. Тэгсэн мөртлөө надаас юу ч хүсэхгүй, надад өгөөд л байна, намайг яаруулахгүй, намайг байнга дэмжинэ, намайг их сайн мэднэ, өрөвдөнө, чин сэтгэлээсээ хайрлана. Бас үзэн яддаг байх. Хайр, үзэн ядалт хоёр угаасаа хамт явдаг гэж би боддог. Би завсарлага хэрэг болохоор л түүн дээр очно. Намайг хүлээгээд л авна. Тэгсэн мөртлөө би удаан хамт байж ер чаддаггүй. Буцаад л явчихна. Хэл сураггүй, хэзээ ирэх нь тодорхойгүй. Тэр ч бас чи яав ийв гээд араас шалгаадаггүй, намайг зүгээр л явуулчихна. Би гэж тэнэг толгой, даварсан хүүхэн. Одоо бас л түүн дээр гүйж очмоор санагдаад болдоггүй. Гэхдээ одоо буцаж явахгүйгээр... Зүгээр л хамт баймаар байна. Түүний тухай илүү ихийг мэдмээр байна. Заримдаа түүнтэй эхнэр, нөхөр болвол их амар тайван, гоё амьдрах байх гэж төсөөлнө. Тэр бид хоёр хөдөө өөрийн гараар барьсан байшиндаа амьдрах байх. Өглөөг кофе ууж, түүний сонгосон дууг сонсож эхлүүлэх байх. Нохой юмуу муур тэжээх байх. Энэ бүхнийг би зүгээр л сэтгэлийн хөөрөл байж магадгүй гэж айж байгаа ч хамт байхгүй мөртлөө яаж ингээд хамт байгаа ч юм шиг мэдрэгдээд байдгийн учрыг ерөөсөө олохгүй юм. Гэхдээ бид хоёр удаан хамт байсан бол энэ түүх өөрөөр бичигдэх байсан байх.

Бодоод байсан түүний талаар би юу ч мэдэдгүйм байна. Өөрийнх нь талаар огт асууж, сонирхож байгаагүйм байна. Угаасаа ч тэр ярихаа урьтал болголгүй намайг л сонсдог байсан. Ичиж үхэхнээ өөрөөсөө. Ерөөсөө л ичсэн нүүрэндээ түүндээ зүгээр л аз жаргал хүсээд явуулъя. Дахиж амьдралд нь ороод яахав. Угаасаа холбоо барилгүй их удаж байна. Бараг хоёр жил болж байна. Одоо өөр хүнтэй болсон байх. Болсон байгаасай, сайн хүнтэй учраад сайхан амьдраасай... Хэзээ нэг өдөр хаа нэгтээ тааралдвал баярлалаа гэж хэлээд чанга гэгч нь тэврэх юм шүү. Хайр гэж мэдэхгүй байхдаа л түүнтэй учирсан юм. Одоо бол түүний надад өгсөн хайр л хамгийн агуу гэдгийг ухаарлаа. Бас тэр агуу хайраа өөрөөсөө болж алдсанаа ойлгож, гэмшлээ.



Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 80 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited