#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.21.17 4:51 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 430 posts ]  Go to page Previous 113 14 15 16 17 Next
Author Message
PostPosted: Dec.16.16 12:29 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Apr.12.08 6:23 pm
Posts: 4237
Нөхрөөсөө салаад хагас жил болж байна.

Ганц бие амьдралдаа бараг дасаж эхэлж байна дөө.
Ажил гэр, гэр ажил. Ийм л маршруттай.

Энэ бүхний эцэст ядарч туйлдсан, ямар ч тамир тэнхээгүй болсон зүрх сэтгэлтэй,
хүнд итгэх итгэлгүй, орь ганцаараа л үлдэх шивдээ.
Би тэр хүнийг хайрлаж, гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө бүх тамир тэнхээгээ шавхаж дууссан бололтой.

Одоо нэг тийм хоосон бие л яваад байгаа юм шиг санагдаж байна.

Хүйтэн хөндий...ганцаардмал...хоосон...


Top
   
PostPosted: Jan.25.17 5:11 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Oct.09.11 6:44 pm
Posts: 38
Location: Чиний байгаа тэр л газарт
Шинэ уншигч

_________________
ӨӨРТӨӨ САНУУЛНА...


Top
   
PostPosted: Feb.08.17 3:19 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: May.10.08 3:07 pm
Posts: 1546
Аагий маань нэлээн эрчтэй орж ирж байсан яачихваа

_________________
Hairiig haramgui tugee...


Top
   
PostPosted: Feb.08.17 6:35 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7631
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Юун fiftyshades of grey
юун ларьдма

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Feb.09.17 12:39 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 6:10 pm
Posts: 3730
Location: cool as cucumber
yun harry potter
yun alica gaihamshigiin orond
yun ulgeriin baatruud amilsan ni

_________________
remember sammy jankis


Top
   
PostPosted: Feb.17.17 1:27 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Oct.09.11 6:44 pm
Posts: 38
Location: Чиний байгаа тэр л газарт
yuun avengers
yuun batman & superman
yuun la la land

_________________
ӨӨРТӨӨ САНУУЛНА...


Top
   
PostPosted: Feb.18.17 12:57 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Apr.01.15 6:02 pm
Posts: 274
Yuuy ngj 1unshij duusahgej. Aagiid helhed uneheer setgliin hattai huchte emgte l gej heliidaa. Setgl sanaanii asar ih doromjlol shanalal uzsn bn ghde tiim udaan hugatsaand tewchij irj. Ghde yugmeer ch yumdee ter huniig uuchilj huchte zan gargah bish ywuulj tuund bolomj olgolgui huchte zagnsn bol iluu sxn amidrh bsnda

Sent from my SM-G9350 using Tapatalk


Top
   
PostPosted: Feb.27.17 2:04 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Oct.09.11 6:44 pm
Posts: 38
Location: Чиний байгаа тэр л газарт
odoo yajshuuhan bgaa bol. huleegeed l bgaashuu.

_________________
ӨӨРТӨӨ САНУУЛНА...


Top
   
PostPosted: Apr.05.17 10:20 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 6:10 pm
Posts: 3730
Location: cool as cucumber


Image

_________________
remember sammy jankis


Top
   
PostPosted: Jul.12.17 12:01 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.25.08 6:08 pm
Posts: 4104
Location: Smile and be happy
Yooy exnees n awaxuulaad unshaad yawj bn...bur uur xureed setgegdel bichixees uur argagui, yadag muu nowsh be? Neeree zaxialgat aluurchin xulsluud aluulmaar nowsh yumaa!!!! Iim erchuud zunduu bgaa gj bodoxoor aimshgtai bna...:m4: :m1: :m0: :snipersmilie: :miya: :dss: :seree:

_________________
I am THE khaleesi...


Top
   
PostPosted: Jul.14.17 9:21 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 6:10 pm
Posts: 3730
Location: cool as cucumber
ulaim zaim ingej aimar bult userj bhad itgeed suudag humuus zunduu bdag gej bodohoor l horvoo uneheer uujim yum da chih sheg :))

Sent from my Nexus 7 using Tapatalk

_________________
remember sammy jankis


Top
   
PostPosted: Jul.30.17 4:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7631
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
kaze wrote:
ulaim zaim ingej aimar bult userj bhad itgeed suudag humuus zunduu bdag gej bodohoor l horvoo uneheer uujim yum da chih sheg :))

Sent from my Nexus 7 using Tapatalk

tsaashaan unshmaar l bn shd
aagii ydaj bhad aimar goe bichne

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Aug.13.17 5:00 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4462
Location: Floating through moonlight...
_aagii wrote:
Bi odoo yamar geechiin butelgui amitan be?!
Hezee ch er nuhurtei bolohgui yum shig baina.

Ehnii eregtei: Minii anhnii hair anhnii er hun bailaa.
Ehendee ajilsag, amidraliin uhaantai bolomjiin l sanagdaj baisan.
Suuldee buhniig nadad daatgachihaad ooroo nargij tsengeed arhidaj show-daad alga boldog bolson.
Etsest ni namaig jiremsluuleed 6 sar garantai baihad haychaad oor huuhen dagaad yavsan daa.
Odoo ih l haramsdag yum gesen.

2 dahi eregtei: Amidral gej yu ch medehgui. Ailiin erh huuhed. Etseg ehdee diildehee baigaad
gereesee huugdchihsun. Tsarainaas tsaashgui amitan.
Ternees avah yum ni duugui, arhi uudaggui, Solongosoor mash sain yaridag, tseverch.
Nadaar tejeelgeed l, huvtsasluulaad mungu avch teneed l.
Neg medsen mani ashir brand umsdug, egch bolhoor Narantuulaas hamgiin hyamd tusur
huvtsas hunar haichihsan. Arai l davartsan. Shal durgui hureed shuud huuj yavuulsan.

3 dahi eregtei: Za yostoi l nuguu aguu hairiin ezenteigee uchirlaa ene l minii nasan turshiin amidral hair setgel mini gej bodoj yavlaa.
Halamj hair, sex, amidraliin uhaan, medleg bolovsrol, bolomjiin ajil,
tsarai zus, bie haa bugd l tuund baisan.

Jil garan tuuntei hamtran amidraad gerleheer shiidsen.
Geriinhenteigee taniltsuulsan. Manaihan terend denduu sain. Alt shig hurgen geed l...
Harin ter eej aavtaigaa namaig taniltsuulahaa yaj iij baigaad l hoishluulaad baidag bailaa.

Bid 2-iin buh zuil adilhan. Uzel bodol, sonirhol geed l uneheer biy biydee zayagdsan yum shig.
Ter mini denduu romantic udur buhen genetiin beleg baridag bi ch mun yalgaagui.
Saihan baisan. Getel genet ehner ni geed neg huuhen garaad irlee.
Bas boloogui bonus-nd ni 2 huuhed.
Tur salalt hiisen baihdaa nadtai niilj yostoi ulgeriin amidarch baijee.

Bi gedeg hun arai l tsus harvachihsangui.
Gevch tuund uneheer ih hairtai bolhoor hichneen durgui hurch uzen yadaj baisan ch
tuuniig shuud yavuulj chadaagui.
Uuruu bolhoor salchihsan geed unuuh ni bolhoor bi alban yosnii ehner ni
minii nuhuriig ug gej dairaad suuldee ch bi bur ger bul uimuulsen etgeed bolj huvirav.

Udur shunugui haraaliin ugtei sms-uud. Zogsoo zaigui duudlaga.
Chamaig bid nar deer irehgui bol bi 2 ohinoo alchaad uuruu uhlee ntr geed l.
Getel ter maani bolhoor bi ochihgui uhvel uh bi ene hund l hairtai geed baidag.

Bi udaan bodsonii etsest tuuniig yavuulhaar shiidsen.
Huvtsasiig ni buugnuulj uguud bayartai hairt mini bi chamd gomdohgui ee.
2 ohinoo boddoo. Tedend aav ni heregtei.
Uneheer tuunteigee amidrahgui yum bol asuudalaa shiidcheed
ohiduudaa daguulaad ch hamaagui neg musun miniih bolhoor ireerei
ter tsagt bi chamaigaa ingej tulhehgui gej heleed yavuulsan daa.

Olon yum asuuhiig huseegui. Zugeer l yavuulsan.
Bi tuundee denduu hairtai ch huuhduudiig ni unchruulehiig huseegui.
Bas bi ger bul uimuulegch bish uchraas.


wow

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Aug.13.17 9:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5545
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Ehnii 2 huudsiig unshlaa, 6 sar hvrtlee boijson hvvhdiin tuhai neg ch durdagdsangvi


Top
   
PostPosted: Aug.13.17 5:06 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5545
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Dahiad heden postiig ni unshlaa, hair gej zarim negniig ni az jargaltai bilgadg bhd uur negniig ni zovlond unagah yumda, uruvduj, zvheh davhtsaad sonin l medremj turj bn,


Top
   
PostPosted: Aug.17.17 5:13 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Apr.12.08 6:23 pm
Posts: 4237
Одоогоос нэг сарын өмнө 9911-тэй танихгүй дугаараас дуудлага ирлээ.
Ажилын холбогдолтой л хүн биз гээд утсаа автал: Сайн уу? А мөн үү? гэхээр нь би мөн байна хэн бэ? гэсэн чинь би Эрка байнаа. Таниж байна уу? гэхээр нь уучлаарай ямар Эрка билээ гэсэн чинь манай эгчийн хажуу талын хашаанд танайх байсан шдээ....................................
Би гэдэг хүн арай л ухаан алдаад уначихсангүй.
Эрка ахаа! Ямммммар сонин хүн бэээ....
Та миний дугаарыг хэнээс авсан юм?.................................

Намайг 12 настай байхад хөрш айлын маань өвөө эмээгийн өргөмөл ганц хүү нь гэрлэж нээх хөөрхөн эгчтэй хуримаа хийсэн юм.
Тэднийх тухайн үедээ нилээд хөрөнгөтэй баян чинээлэг айлд тооцогддог байлаа.
Буянтай өвгөн хөгшин 2 байсан.
Аав болон аавын найзуудын ярианаас хальтхан сонсоход хөрш айлын маань ах бас нилээдгүй чинээлэг айлын охинтой гэрлэсэн гэлцэнэ.
2 чинээлэг айлын хүү охин 2 нийлжээ.
Эцэг эхчүүд нь их бодолтой айхтар улс юм гээд л...
Энэ цагаан гартай охин гал түлж, ус зөөж амьдарч чадах юм болов уу даа гээд аав инээгээд л ярьж байж билээ...
Хурим найр нь ч өргөн нижгэр болж 3,4 хоног тэднийхээр олны хөл тасарсангүй.
Би хэрэгт дурлаж хашааны завсараар хараад л...
Удалгүй хөрш айлын өвөө эмээ 2 маань хөдөө мал дээрээ гарлаа гээд яваад өгсөн.
Охидууд нь хөдөө байдаг мал хуйг нь хариулдаг юм байх.
Тэгээд нөгөө залуу хосууд тэр хашаанд амьдардаг боллоо.
Би дүү нартайгаа хашаандаа тоглож байхад нөгөө хөөрхөн эгч гарч орж байгаа нь харагдана.
Хэрэгт дурлаад л хашааны завсараар харна.
Хааяа тэр 2 маргалдаж байгаа нь сонсогдоно.
Хааяа найз нөхөд нь бололтой эгч ах нар орж гарч байгаа харагдана.
Өдөр хоногууд өнгөрсөөр байлаа...
Өвөл ч боллоо.
Нэг өдөр хичээлээ тарж ирээд гэр орноо цэвэрлэчихээд
усанд явахаар бетон тэрэгээ түрээд гарлаа.
Тэгсэн чинь нөгөө эгч бас усанд явах гээд гарч таарав.
Дээл өмсчихсөн, дээлээ бүслээгүй...гэдэс нь нилээн том
харагдхаар нь тэрэг бетоноо орхиод гүйж очоод Сайн уу? Эгчээ та жирэмсэн юмуу? гэсэн чинь тэр эгч инээгээд тийм, чи ийм жоохон байж бас жирэмсэн энэ тэр гэж мэднээ? гэхээр нь мэдэлгүй яахав дээ, та жирэмсэн байж яаж усанд явдаг юм. Би усанд чинь яваад өгье гэсэн чинь
Чи чадах юм уу? Энэ том саваар? Гэхээр нь чаднаа чадна гээд 100л-ийн савтай тэргийг нь түрээд л гүйчихсэн.
Нөгөө хөөрхөн эгчтэй юм ярьсандаа бөөн баяр.
Тэгээд усыг нь авчираад тэр эгчтэй хамт гэрлүү нь оруулж өгөөд анх удаа тэднийд орж үзлээ.
Бүх тавилага, эд хогшил нь шинээр авсан бололтой.
Битүү хивс болсон үнэхээр л баян гоё айл байлаа.
Тэр үед айл болгонд байдаггүй аймар том өнгөт зурагттай.
Бас гэртээ утастай.
Би гайхаад л байрны айлд л утас байдаг гэж боддог байсан юм чинь.
Тэр эгч надад тавагтай чихэр тавьж өгөөд тэгээд л бид 2 анх танилцаж билээ.
Манай нөхөр ажилтай эгч нь өдөр болгон гэртээ ганцаараа байдаг юм.
Чи завтай бол орж ирж байгаарай гээд л...
Тэр цагаас хойш тэр эгч бид 2 найзууд болсон юм.
Хуурай эгч дүүс гэсэн үг л дээ.
Би айлын ганц охин эрэгтэй дүү нартай.
Тэр эгч ч бас 2 эрэгтэй дүү, нэг ахтай айлын ганц охин байсан юм.
Эгчтэй юмуу эмэгтэй дүүтэй байсан ч болоосой гэж боддог байсан миний мөрөөдөл биелэх шиг болж билээ...


Last edited by _aagii on Aug.17.17 5:58 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.17.17 5:55 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Apr.12.08 6:23 pm
Posts: 4237
Тэр цагаас хойш би тэднийхээс салахаа байсан даа.
Эгчид тусалж гэр орных нь ажилыг байнга хийж өгдөг болсон.
Удалгүй эгч төрж тэднийх охинтой боллоо.
Би ч бөөн баяр охин дүүтэй боллоо гээд...
Гэхдээ өөрийнхөө дүү нарыг бас хаяхгүй шдээ.
Гэрийнхээ ажилыг хийнэ, хичээлээ хийнэ, эгчдээ ч туслана бүгдийг нь амжуулдаг байлаа.
Хааяа тэр эгчийн бага дүү нь гээд надаас 3,4 ах бололтой нээх ганган хөвгүүн ирдэг байлаа.
Нилээн их зантай.
Байрны охидуудыг хуйлруулдаг сурагтай.
Хааяа найзуудтайгаа ирнэ.
Бас л өөртэй нь адил цэвэрхэн ганган хөвгүүд.
Би ичээд л гараад гүйнэ.
Тэр надад их онгироо санагддаг байж билээ.

Эгчийн аав ээж ирэхэд би байнга л байж байдаг.
Эхлээд энэ юун хүүхэд ингээд байгаад байгаа юм? гэдэг байсан сүүлдээ бүр тэднийхэн намайг андахаа байсан.
Манай аав ээж 2 анх айлд зарцлагдаад гээд дургүй байдаг байсан ч сүүлдээ тоохоо байсан.
Ах эгч 2 заримдаа найзынхруугаа явлаа.
Дүүгээ харж байгаарай гэчээд орой болтол алга болчихно.
Би нялх дүүг харах гэж нилээн зүдэрдэг байж билээ.
Гэхдээ хэзээ ч дургүйлхэж байгаагүй ээ.
Багаасаа 2 дүүгээ харж өсгөсөн болохоор
хүүхэд аваад аргалаад сурчихсан байсан.
Мөөмөө л хөхүүлдэггүй байсан болохоос ээжийн үүргийг гүйцэтгэдэг байв.
Нэг өдөр дүүг хараад байж байтал нэг царайлаг ах орж ирлээ.
Энэ 2 хаачсийн, гэхээр нь мэдэхгүй ээ гадагшаа явсан гэв.
Та хэн бэ? Гэсэн чинь би А-гийн дүү нь байна гэв.
Эгч 2 эрэгтэй дүүтэй гэсэн том дүү нь байлаа.
Бага дүүгээсээ царайлаг, цэвэрхэн гоё нүдтэй ах.
Миний тухай аав ээжээсээ сонссон гээд л...
Чи ч бараг манай гэр бүлийн нэг гишүүн юм биш үү...
Дүүг аваад эрхлүүлээд, зурагт үзэж, надтай жаал юм ярьж байгаад заза тэр 2 мөд ирэхгүй юм байна ах нь явлаа дүүгээ сайн хараарай гээд явж билээ.
Ингэж би анх Эрка ахтай танилцсан юм.
Би 13 настай байжээ.
Тэр өдрөөс хойш би Эрка ахыг байнга боддог болсон.
Ороод ирээсэй гээд л...ккк...
Анхны хайр эсвэл шохоорхол 2-ын аль нь байсаныг би мэдэхгүй.
Эрка ах ч хааяа ирдэг байснаа байнга ирдэг боллоо.
Надаар тоглоом хийгээд л...
Энэ их хөөрхөн бацаан гээд л...
Чамайг би авч суунаа за... авгайгаа болгоноо гэж дандаа хэлнэ.
Эгч чи одоо юу солиороод байгаа юм жоохон хүүхэд ичээгээд гээд Эрка ахыг загинана.
Би ихэвчлэн ичээд л гараад явчихдаг байсан.
Зүрх дэлбэрэх гээд л...Эрка ахын хэлсэн үгийг байн байн бодоод учиргүй их догдолдог байж билээ.


Top
   
PostPosted: Aug.17.17 6:19 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Apr.12.08 6:23 pm
Posts: 4237
Би ер нь их өндөр охин байсан.
Ангидаа хамгийн дээр зогсдог.
Мэдэхгүй хүмүүс бол намайг хараад 17, 18тай юу гэдэг байсан.
Найзууд маань намайг чи том болоод загвар өмсөгч болох байхаа гэдэг байж билээ.
Намайг 15 нас хүрсэн тэр жилийн зун би дүүг хараад бас л тэднийд байж байлаа.
Эрка ах ирсэн юм.
Надтай доог тохуу хийж харьцахаа болиод удаж байлаа.
Орж ирэхэд нь би догдолдог ичдэг сандардаг хэвээрээ.
Цай хийж өгөөд дүүг авах гэтэл босч ирээд миний гарнаас бариад Надруу хардаа гэсэн.
Анх удаа ааваасаа өөр эрэгтэй хүнээр гараа атгуулж байгаа би үхтэлээ сандарч айж ичиж билээ гэхдээ гараа
татаагүй ээ.
Тэгээд өөдөөс нь арай гэж л харсан.
Тэгсэн чинь: Би чамайг харах гэж л эднийд ирдэг.
Чи намайг ирэхэд дахиж битгий зугтааж байгаарай. Даанч чи дэндүү жоохон юмдаа гэж хэлээд духан дээр минь үнсчихээд яваад өгч билээ.
Тэр өдөр саяхан мэт санагдаж байна...


Top
   
PostPosted: Aug.17.17 6:45 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Apr.12.08 6:23 pm
Posts: 4237
Тэр зун аав минь намайг авга эгчийн хүүхдийг харуулах гэж 7 буудалруу явуулсан.
Би бөөн уур бухимдал.
Намар хичээл орох дөхөөд гэртээ ирлээ.
Гэрээ, дүү нараа, аавыгаа саначихсан.
Хамгийн гол нь Эрка ахын тухай бодол.
Намайг очихоор яаж баярлах бол гээд л...
Гэтэл бүх зүйл орвонгоороо эргэсэн байлаа.
Аав минь намайг ирж авсан юм.
Харих замдаа надад аймшигтай мэдээ дуулгав.
Ах эгч 2-ийн байшин шатаж манайхан бас гудамжныхан гал унтраах гэж бөөн юм болсон тухай аав надад ярьлаа.
Айж сандарсан эгч дүүг байшин дотор байгаа гэж бодоод орилж хашгирахад нь Эрка ах шатаж байгаа байшинруу ороод өөрөө шатаад гараад ирсэн байсан.
Гэтэл тэр үймээн дундуур дүү хашааны гадаа гарчихсан байсан юм байна лээ.
Галын машин ирэхэд тэднийх аль хэдийн шатаад дуусчихсан байсан гэсэн.
Харин Эрка ахыг түргэн аваад явсан гэж аав хэлэв.
Тэр бүхэн болоод аль хэдийн 1 сар өнгөрсөн байв.
Би өөрийн эрхгүй уйлаад л...
Аав за юундаа уйлдаг юм.
Тэднийх ийм юманд хотойх айл бишээ.
Ямар хүн амьтан үхэж үрэгдсэн биш гээд.
Би ямар ч байсан Эрка ах үхээгүй л юм байна гэж бодов.
Тэгээд ааваас Эрка ах яасан юм бол? гэсэн чинь мэдэхгүй ээ тэр нүүр ам нь байхгүй болсон байхоо.
Тэднийхэн харагдахгүй байгаа. Ирэхгүй байгаа гэснээс өөр зүйл яриагүй.
Би гэмтэлийн эмнэлэг дээр очоод Эрка ахыг зөндөө хайж билээ. Сарын өмнө түлэгдээд ирсэн гээд л тэр овогтой тэр гээд л...гэсэн ч олоогүй ээ.
Одоо бодоход би хуучин гэмтэл буюу түлэнхийн төврүү явах ёстой байсан юм байна лээ.
Түүнээс хойш тэднийд хэн нэгэн ирэх нь үү? гэж өдөр бүхэн харуулддаг болсон ч тэднийх тэр хашаагаа зарчихсан байсан.
Удалгүй шал өөр хүмүүс ирж байшин бариад тэнд Христийн цуглаан болдог сүм болж хувирсан юм.
Тэр цагаас хойш ах, эгч 2-той нэг ч таараагүй.
Эрка ахыг дахиад огт хараагүй.
Манайх ч тэндээс нүүж, би 10р ангиа төгсөөд урагшаа сургуульд явсан юм даа.


Top
   
PostPosted: Aug.17.17 6:54 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Apr.12.08 6:23 pm
Posts: 4237
Би оюутан болсон хойноо ч Эрка ахын тухай үргэлж боддог байлаа.
Тэгээд хэлний бэлтгэлээ төгсдөг жилээ ангийнхаа нэг залуутай үерхээд Эрка ахыг бодохоо больсон.

Тэр бүхэн гунигтай ч гэлээ сайхан дурсамж болон сэтгэлд минь үлдсэн юм.


Top
   
PostPosted: Aug.17.17 7:15 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Apr.12.08 6:23 pm
Posts: 4237
Гэтэл 20 жилийн дараа тэр хүн надруу өөрөө залгалаа.
Хүмүүсээс асууж сурагласаар байгаад миний утасны дугаарыг олсон байсан.
Солонгос явж эмчлүүлээд, Америкд олон жил байж байгаад ирээд удаагүй байгаа гэнэ.
Чи яг одоо хаана байна?
Би яваад очъё гээд л их л баярласан догдолсон шинжтэй.
Харин би үнэхээр цочирдож, гайхах баярлах зэрэгцээд яах ч учираа олоогүй.
Ажилтай байна тараад залгая гэсэн чинь ганцхан минут гараад ирж болохгүй юм уу? Яг одоо чамайг харамаар байна гээд...
Тэгэх боломж байсан ч би зөвшөөрөөгүй.
Тараад залгая гэсэн.
Тэгсэн чинь чиний фэйсбүүк хаяг чинь хэн гэж байгаа юм? гэхээр нь би фэйсбүүк хэрэглэдэггүй шдээ за тараад залгая гээд утсаа тасалсан.
Орой нь би ажил тараад шууд гэрлүүгээ харьсан.
Үнэндээ өдөржингөө ажилаа хийж чадаагүй ээ
Өнгөрсөн бүх дурсамжууд сэдрээд яах вэ? Уулзах уу? Яагаад ийм олон жилийн дараа намайг олж уулзахыг хүсэв? Хүнтэй суусан болов уу? Хэдэн хүүхэдтэй болсон бол? Ямар болсон бол? гээд л...
Яагаад ч юм би уулзаагүй ээ.
Орой нь надруу 100 гаруй удаа залгаж өч төчнөөн мессеж явуулсан. Би хариу бичээгүй. Уйлаад л суугаад байсан.
Тэгээд дугаарыг нь блоколчихсон. :crysad: :crysad: :crysad:


Top
   
PostPosted: Aug.17.17 7:25 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Apr.12.08 6:23 pm
Posts: 4237
Тэгж ярьсанаас хойш яг нэг сар өнгөрч байна.
Эрка ах надруу танихгүй дугааруудаас зөндөө залгасан.
Эрка байнаа, битгий утсаа таслаарай, чи намайг сонс л доо гээд л...
Залгасан бүх дугаарыг нь би блоколсон.
Хамгийн сүүлд өчигдөр нэг дугаараас: Сайн уу? Эрка байнаа. Би чамайг хань ижилтэй болсон гэж сонссон. Ойлгож байнаа. Гэхдээ ядаж ганцхан удаа уулзахыг зөвшөөрөөч гэсэн смс ирсэн.
Би бас л блоколчихсон.
Би яах ёстой вэ????????????


Top
   
PostPosted: Aug.17.17 9:21 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.08.16 10:46 pm
Posts: 17
sain bn. blocklood l bai. maliig uhaan ortol n utsiig n buu aw. americ kino deer gardag shig hair hezee ch bdaggui bgaachgui yum shuu. bitgii tegj tolgoigoo ugaalgaarai. hajuud chin hani gej duuduulaad bj bga m*ng*r har chin neg nasnii chin hani gedgiig oilgooroi huuhdee. bas dogdolnoo alia yum. jonhuu shig amidrah n argagui l yum bn kk. buruugaar oilguuzai uuchlaarai


Top
   
PostPosted: Aug.18.17 12:27 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10669
Location: Диваажинд
oh erka ahiinhaa duudlagiig av l daa neg l amidtiiishd hervee unen bol

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Aug.18.17 12:55 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jan.16.16 2:25 am
Posts: 731
бас эвгүй золиг байна шүү :haha:


Last edited by zaluunas on Aug.18.17 1:10 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.18.17 1:06 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Apr.12.08 6:23 pm
Posts: 4237
Нөхрөөсөө салаад жил гаран болж байна.
Гэсэн хэдий ч өөр эрэгтэй хүнтэй танилцах, уулзах хүсэл огт төрөхгүй байсан.
Гэтэл охин насны минь дурсамжийн эзэн гэнэт гараад ирэх юм. Уулзах уу? Яах уу? гэж үнэхээр их эргэлзэж эхэллээ...
Эрка ах намайг нөхөртэй болохоороо өөртэй нь уулзахгүй байна гэж бодож байгаа байхдаа.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 430 posts ]  Go to page Previous 113 14 15 16 17 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited