#AsuultSambar :
https://forum.asuult.net/

♫♪♫ Зохиолын болно нийтийн дууны vгс ♫♪♫
https://forum.asuult.net/viewtopic.php?f=110&t=50552
Page 1 of 12

Author:  Сахиус [ Aug.05.04 1:10 am ]
Post subject:  ♫♪♫ Зохиолын болно нийтийн дууны vгс ♫♪♫

Зохиолын Дууны Yгсээ Бичицгээ :D :-D :redface: :)

Author:  Сахиус [ Aug.10.04 3:54 am ]
Post subject: 

Бидэн хоёрын жаргал

Ая Т.Сэр-Од
Vг Д.Гант

Дуучин С.Жавхлан

Одтойхон насандаа учраад онцлон онцлон ажсан чинь
Омголон зангаар ширвээд ширвээд нэг єнгєрсєн ч
Ондоонгvй хайраа илчлээд учирлан учирлан дагахад минь
Орчлонг хамт туулах итгэл хайрласан даа чи минь

Дахилт
Идэрхэн насандаа ижилсэн дасаад бидэн хоёр оо
Эрхэлж нэг туньж нэг явсан ч бие биендээ
Энгvй хайраа амтлан цэнгэсэн дээ, цэнгэсэн дээ
Элбэрэл журмаа дээдлэн жаргасан даа, жаргасан даа

Vдийн наран хэвийх насандаа тогтоогоод нэг ажихад
Дєлгєєн харцаар угтаад мишээсэн дээ чи минь
Vрийн vрсээ хараад баясахдаа бидэн хоёр оо
Єєрсдийгєє ч мартаад тэмvvлдэг дээ тэдэн лvгээ

Дахилт
Оройн наран аргамжихыг насандаа эргээд нэг ажихад
Євєр дvvрэн ч ачлал тєгс тvшиг минь болоо юу та
Єтгєн шаргал цайгаа дундаа тавиад хуучилсан
Євєє, эмээ гэгдээд жаргаж сууна уу бидэн хоёр оо

Author:  Сахиус [ Aug.10.04 3:58 am ]
Post subject: 

Бодолд єнжсєн хайр

Ая Д.Цэцэрлэг
Vг Л.Гаваасvрэн

Дуучин Ц.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг

Хослохын заяанд учирсан
Ховорхон хань чамайгаа
Хажууд гэрэлтэн суухад минь ч
Харцандаа vгvйлэх шиг санадаг

Завсар vгvй бодогдсон
Заяа нийлсэн хайр минь дээ

Санахын элгэнд цэцэглэсэн
Сайхан хань минь чамайгаа
Эргээд тормойн суухад минь ч
Эндvv санах шиг хоргодно

Цэцэг шиг чамдаа зориулсан
Цээжинд уяатай хайр минь ээ

Ижилсэхийн хувьтай хорвоодоо
Итгэж ханилсан чамайгаа
Эрхлvvлж жаргаах хvслээр
Илvvтэй хайрлаж явъя даа

Босон суухдаа ч мєрєєдсєєр
Бодолд єнжсєн хайр минь дээ

Author:  ALKAHOLIK [ Aug.12.04 11:52 am ]
Post subject: 

"Гэнэн Сэтгэл" Киноны Дуу...

Yг Ц.Сайннямбуу
Ая Ж.Жаргалсайхан

Орчлонд хавар ирэх цагт нь хє
Оргил хангай нь цэцэглэнээ найз минь
Хангай дэлхийн цэцэгсийг харахаараа
Хайрын сэтгэл уярнаа анд минь

Ээжийн хоёр хvv шиг ижилдсэн
Эвийн тvшигтэй анд минь дээ хє
Дэлхийд хавар ирэх цагт нь хє
Дэлгэр хангай нь цэцэглэнээ найз минь

Дэнжийн цэцэгсийн ганхахыг харахаараа
Дэврvvн сэтгэл баяснаа анд минь

Дахилт

Хорвоод хавар ирэх цагт нь хє
Хєвчийн хангай нь цэцэглэнээ найз минь
Хослон алаглах цэцэгсийг харахаараа
Хайрлан мэлмэрч залуужнаа анд минь

Дахилт...* ©

Author:  ALKAHOLIK [ Aug.12.04 11:56 am ]
Post subject: 

МУГЖ Тєвшинтєгс - Сvvдэр цармын цэцэг

Yг Д.Банзрагч
Ая С.Мєнхбат

Гунигтайхан харцанд минь гангар хун шиг сууж
Гэгэлгэн дуугаа аялахдаа жаргасан гэжvv дээ чи минь
Сайхнаас сайхан тєрснийг чинь бодоод
Санаа алдан харахад минь даарсан

Сvvдэр цармын цэцэг шvv дээ чи
Хэнэггvйхэн занд минь таанын цэцэг шиг унаж
Хээрийн салхи шиг амьдралд минь хийсээгvй гэжvv дээ чи минь
Ариунаас ариун явсныг чинь бодоод

Амьсгал тvгжин vнсэхэд минь хиртсэн
Анхны цагаан цас шvv дээ чи
Эндvvхэн явахад минь оргилын цас шиг нурж
Эргэн хєрвєєн уйлахдаа vрэгдээгvй гэж vv дээ чи минь

Эмзэгээс эмзэг байсныг чинь бодоод
Элгэн дотроо харуусахад минь асгарсан
Ижий цагаан сvv шvv дээ чи...* ©

Author:  khurlee_t [ Aug.12.04 9:48 pm ]
Post subject: 

Дуучин Жавхлан

АЛСАД СУУГАА ЭЭЖ

Сvvмийх зэрэглээнд гэгээ анирлаад
Сvсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоод
Хvvгээ ирнэ гээд сvvгээ eргeeд
Хvслээ чилтэл алсыг ширтээ дээ

Алсад сугаа ээжий минь
Амин хайртай шvтээн минь билээ

Задгай тэнгэрт vvл нь замхарна
Залбирахын эрхэнд ээж минь бодогдоно
Аргалын цогонд цайгаа бvлээлж
Аньсгаа чилтэл алсыг ширтээ дээ

Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шvтээн минь билээ

Хeхрeх уулс нь хeлeрч харагддаг
Хvvгий тань сэтгэл гэгэлзээд байна аа
Хvний зэрэгтэй хvv чинь явнаа
Хvслийг таны нимгэлээд яваад очно доо

Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шvтээн минь билээ

Author:  khurlee_t [ Aug.12.04 10:30 pm ]
Post subject: 

Оюумаа, Бат-Эрдэнэ

ХАЙРЫГ ХVНДЭТГЭЖ ЯВААРАЙ

Айсуй цагийг мeрeeдлeeр сvлээд
Амрагаа хvлээж цайгаа дээжлээд
Гэгэлзэн санаад эрхлэн тунирхдаг
Гэргийн танхил гэгээн хайрыг хvндэтгэж яваарай

Гэгэлзэн санаад эрхлэн тунирхдаг
Гэргийн танхил гэгээн хайрыг хvндэтгэж яваарай

Хамтдаа байвал орчлонг дvvргээд
Ханийн заяандаа жаргал бэлэглээд
Vесхэн холдоход vгvйлэн санадаг
Vнэнч сэтгэлийн гэгээн хайрыг хvндэтгэж яваарай

Vесхэн холдоход vгvйлэн санадаг
Vнэнч сэтгэлийн гэгээн хайрыг хvндэтгэж яваарай

Нисэн eнгeрeх хvмvvний амьдрал
Нийлэн ханьсах тооноо eргeсeн
Хоног eнгeрeвч улмаа нялхрах
Хонгор сэтгэлийн гэгээн хайрыг хvндэтгэж яваарай

Vесхэн холдоход vгvйлэн санадаг
Vнэнч сэтгэлийн гэгээн хайрыг хvндэтгэж яваарай

Хоног eнгeрeвч улмаа нялхрах
Хонгор сэтгэлийн гэгээн хайрыг хvндэтгэж яваарай

Хvндэтгэж яваарай

Author:  khurlee_t [ Aug.12.04 10:33 pm ]
Post subject: 

ЖАВХЛАН

Хeлгvй цэнхэр нуур

Тэнvvн цэнхэр нутгаа
Тэнгис далай нуураа
Ижии шигээ санаадаа
Эргээд ирлээ хvv чинь

Vнсээд угтах ээж минь vгvй ч
Eндeлзeeд босох нйтаг минь цэнхэртэнэ
Eмeлзтeл санах аав минь vгvй ч
Eрeмтeeд хоцрох нуур минь шаргалтдаг

Зэргэлзээ ямралзсан талаа
Зэгс шуугисан нуураа
Буурай шигээ бодоодоо
Буцаад ирлээ хvv чинь

Vнсээд угтах ээж минь vгvй ч
Eндeлзeeд босох нйтаг минь цэнхэртэнэ
Eмeлзтeл санах аав минь vгvй ч
Eрeмтeeд хоцрох нуур минь шаргалтдаг

Хоёр нvдээ чилээн
Хорвоогоор нэл хайгаад чиг
Эргээд хэзээ ч ирэхгvй ээ
Эжий аав л хоёр минь

Vнсээд угтах ээж минь vгvй ч
Eндeлзeeд босох нйтаг минь цэнхэртэнэ
Eмeлзтeл санах аав минь vгvй ч
Eрeмтeeд хоцрох нуур минь шаргалтдаг

Author:  khurlee_t [ Aug.12.04 10:35 pm ]
Post subject: 

Монгол ардын дуу ХУЛСАН ТАШУУР

Хулсанаа ташуур нь байгаасай
Хуруундаа eлгeeд явах юмсан
Хууль цаазгvй ч болоосой доо хvv минь дээ хee
Хуучин нутаг яаруулаад очих юмсан даа яая даа хee

Яргай ташуур нь байгаасай
Янзы нь олоод барих юмсан
Ял цаазгvй ч болоосой доо хvv минь дээ хee
Яргайтын голдоо очих юмсан даа яая даа хee

Хулсанаа ташуур нь байгаасай
Хуруундаа eлгeeд явах юмсан
Хууль цаазгvй ч болоосой доо хvv минь дээ хee
Хуучин нутаг яаруулаад очих юмсан даа яая даа хee

Author:  khurlee_t [ Aug.12.04 10:37 pm ]
Post subject: 

ПАРИСИЙН ДАРЬ ЭХИЙН СVМ

Чи шаналсан сэтгэл дээр минь туссан гэгээ
Чивэлт тачаалаар сэтгэлийг чинь сэвтээхгvй ээ
Галзуурсан хайр, шeнийн тачаал намайг зовооно
Гал халуунаар дурлаж зvрхлэхгvй юм бvсгvй чамдаа

Мeнхийн аймшгийг сэтгэлдээ тээсэн тeрхтэй би
Хайрынхаа оронд eрeвдeх сэтгэлийг чинь хvлээнэ
Би эмзэгхэн сэтгэлд унасан хараалын сvvдэр
Энэ хорвоод аз жаргалыг амсах хувьгvй ч гэлээ

Чамайгаа энхрийлэхийг хvсэх шeнийн хариуд
Заяа тавилангаа эрлэгт eгсeн ч харамсахгvй

Чи хайр, vйлийн vр минь намайгаа хайрлаач дээ
Чин vнэн хайрын мeрeeдeлд автах сайхан
Ухаангvй хайр, тачаалыг би мэдээгvй байж
Улигт бvсгvй хараалаар намайг дурлуулж дээ

Амьдралыг минь устгалаа гэж vv бvсгvй минь
Аврал эрсээр сахил хvртсэн ч тамд уналаа даа
Чи мeнхийн зовлонгийн vvдийг нээлээ дээ сэтгэлд
Минийх байх хайргvй бvсгvйд сэтгэл алдарлаа

Чамайгаа энхрийлэхийг хvсэх шeнийн хариуд
Заяа тавилангаа эрлэгт eгсeн ч харамсахгvй

Зvvд мeрeeдлийн минь эзэн болсон бvсгvй чи
Хvсэл хайрын минь дуун уруулаас уналаа
Ариухан хайр, аясын салхиар уяраагаасай
Амраг бvсгvй чамдаа би чинь дурлаж дээ

Уянгатайяа эхэлсэн хайр хувь заяа минь
Vзэсгэлэн гоо бvсгvй чиний боол болсоор байна
Хvлээ хvлээгээч дээ чи хайр минь намайгаа хvлээ
Хvний энэ хорвоо дээр чамгvй хайр уйтгартай

Чамайгаа энхрийлэхийг хvсэх шeнийн хариуд
Заяа тавилангаа эрлэгт eгсeн ч харамсахгvй


Author:  Ariungoo [ Oct.07.04 3:50 am ]
Post subject: 

Монголжин гоо бvсгvйчvvд минь - Дуучин Жавхлан


Ханхєхийн єлгий эрхэлж нялхарч боожсон
Хатан Єvлэн ээжийн сургаалд биширч єссєн
Дээдэс євгєдийн удмын тулганы галыг бадраасан
Дээдлэх нандин шvтээн Монголжин гоо бvсгvйчvvд минь ээ

Дахилт:
Эгэл даруухан тєрхєєрєє орчлонг зєєллєж мишээсэн
Эрхэмсэн агаад тэнгэрлэг Монголжин гоо бvсгvйчvvд минь ээ

Єргєє цагаан гэртээ бvvвэйн дуугаа аялсан
Єсгєж уруудах хорвоогийн єнгє гэрлийг тэнцvvлсэн
Хатан заяагаа тэгшилж ханиа дээдлэн жаргасан
Хайрлах гэгээн шvтээн Монголжин гоо бvсгvйчvvд минь ээ

Дахилт:

Тєгєлдєр саруул ухаанаар хотлын явдлыг дэнсэлсэн
Тєєрєг цэнхэр замбуулин тєрийн жолоог атгалцсан
Сэрж мартах орчлонгийн ачааг vvрч єндийсєн
Сvсэглэх ариун шvтээн Монголжин гоо бvсгvйчvvд минь ээ

Author:  Guest [ Oct.14.04 5:45 pm ]
Post subject: 

Монголын vнэртэй салхи
Дуучин С.Жавхлан
Шvлгийг Ш.Гvрбазар
Хєгжмийг Т.Сэр-Од

Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуун
Одонд vvрсэх хvлэг айлын бараа
Саяхан тэнцсэн унага Монголоо эрэн янцгаахад
Ижий гvvний эргэцээнд нь сэтгэл минь сэмэрлээ

Гvнж анирхан чимээ домог шивнэсэн
Гvйгvvл цэнхэр салхи минь Монголын vнэртэй
Атгаад хадгалж болдоггvй нутгийн цэнхэр салхи минь миний амьсгалаа
Нас насны сонорт ухаан учирласан
Намрын хєх салхи минь аавын vнэртэй
Гуйгаад vнсvvлж болдоггvй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа, миний амиа

Шуурах нь хvртэл сонсголон, энэр энэрхvйн дуу
Шувуу буцах чимээ, намрын нуураа
Дэргэд шивнэсэн горхи, намайг орхин холдоход
Дагаад гvймээр урсгал нь санаанд минь хоцорно

Гvнж анирхан чимээ домог шивнэсэн
Гvйгvvл цэнхэр салхи минь Монголын vнэртэй
Атгаад хадгалж болдоггvй нутгийн цэнхэр салхи минь миний амьсгалаа
Энгэр дулаан євєртєє намайг аргадсан
Эгшиг чимээн салхи минь ээжийн vнэртэй
Євєрлєєд буцаж болдоггvй нутгийн буурал салхи минь
Миний Монголоо, миний амиа

Гэр тойрон анирлах бор талын шившээ
Гэгээ vнсэх єглєє миний хаваржаа
Сэрвээ цайруулсан улирлал насны санаанд сэнгэнэхэд
Сэтгэл цангах салхиндаа нутгаараа амьсгална

Гvнж анирхан чимээ домог шивнэсэн
Гvйгvvл цэнхэр салхи минь Монголын vнэртэй
Атгаад хадгалж болдоггvй нутгийн цэнхэр салхи минь миний амьсгалаа
Нас насны хацарт намайг vнсдэг
Нутгийн эрээн салхи миний vнэртэй
Vрээ vлдээж vнсvvлэх нутгийн эрдэнэ салхи минь
Миний амьсгалаа, миний амиа

Author:  Enhuush [ Nov.06.04 8:27 pm ]
Post subject:  Баясгалан, Далантай Гэгээн совин.

Зулзаган моддын найган бүжих
Зуны өглөө зүүдлэн сэрлээ
Мөрөөдлөөс салахгүй чинийхээ дүрийг
Мөнгөн шүүдрээс эрж хайж билээ.
Нарнаас эртэд эрээн цэцэгс дэлгэрлээ
Намайг чамруу гэгээн совин илгээлээ
Өвөлжиж гүйцсэн шувуудын жиргээг
Өглөө эртэд зүүдлэн сэрлээ
Бодлоос салахгүй чинийхээ дүрийг
Болор шүүдрээс эрж хайж билээ
Нарнаас эртэд эрээн цэцэгс дэлгэрлээ
Намайг чамруу гэгээн совин илгээлээ
Уулын горхи мяралзан урсах
Уудам өглөө зүүдлэн сэрлээ
Зүүднээс салахгүй чинийхээ дүрийг
Сувдан шүүдрээс эрж хайж билээ
Нарнаас эртэд эрээн цэцэгс дэлгэрлээ
Намайг чамруу гэгээн совин илгээлээ

Author:  Naranmunkh [ Nov.19.04 1:59 pm ]
Post subject:  Жавхлан - Эрээн нуур

Цэлмэг тэнгэр енгеерее сvлээд
Цээлийн загас ергеелен наадсан
Цэлэлзэх мандал менгерен бидэртээд
Цэнгийн нvvдэл хоргодон чуулсан

Алтран шаргалтах элсэн сvмбэрлээд
Ариухан делгеен Эрээн нуур
Алтан говийн буяныг бялхаасан
Амсар дvvрэн завьяа юу даа хее

Сэвшээ салхи элсээ хелеглеед
Сэрвээт манхнаа урлан ендерлесен
Сулхирын сугсраа шугуйран ганхаад
Сэтгэлд чамин vзэмжээ гайхуулсан

Алтран шаргалтах элсэн сvмбэрлээд
Ариухан делгеен Эрээн нуур
Тунамал тэнгэрийн ширтэн талимаарсан
Тунгалаг хархан мэлмий юу даа хее

Эртэч адуучин уургаа даялаад
Эрдэнэт сvргvvд угдаалан налайсан
Идэр залуус учран жаргаад
Инээд баясалд умбан хегжилдсен

Алтран шаргалтах элсэн сvмбэрлээд
Ариухан делгеен Эрээн нуур
Миний нутгийн сvлдэнд ергесен
Мэндийн цэнхэр хадаг юу даа хее

Author:  khurlee_t [ Nov.21.04 12:24 am ]
Post subject: 

ЖАВХЛАН

ЭЭЖ ААВ ХОЁР МИНЬ

Тэнvvн цэнхэр нутгаа
Тэнгис далай нуураа
Ижии шигээ санаад
Эргээд ирлээ хvv чинь

Vнсээд угтах ээж минь vгvй ч
Єндєлзєєд босох нутаг минь цэнхэртэнэ
Ємєлзтєл санах аав минь vгvй ч
Єрємтєєд хоцрох нуур минь шаргалтана

Зэрэглээ мяралзсан талаа
Зэгс шуугисан нуураа
Буурай шигээ бодоод
Буцаад ирлээ хvv чинь

Vнсээд угтах ээж минь vгvй ч
Єндєлзєєд босох нутаг минь цэнхэртэнэ
Ємєлзтєл санах аав минь vгvй ч
Єрємтєєд хоцрох нуур минь шаргалтана

Хоёр нvдээ чилээн
Хорвоогоор нэл хайгаад чиг
Эргээд хэзээ ч ирэхгvй ээ
Ижий аав л хоёр минь

Author:  khurlee_t [ Nov.21.04 12:33 am ]
Post subject: 

ХЄЄРХЄН БУРМАА

Ардын хоршооны хєєрхєн Бурмаа
Амгалан цээлийн цагаанхан жараахай
Алаг хєєрхєн нvдний чинь сормуус
Аажим талын гэнэн хараацай Атгаад єгдєг атга чихэр нь
Амт нь улам нэмэхийг нь яана
Ариун царайг нь нэг харвал
Арван єдєртєє жаргалтай явдгиймаа

Улсын хоршооны хєєрхєн Бурмаа
Усан цээлийн цагаахан жараахай
Уран хємсгєє анисхийн мишээх нь
Уудам тэнгэрийн алтан хараацай

Эмгэн буурлыг ээж шигээ санаж
Энхрийн хайры нь дэвжээж явнаа
Хvvхэд нялхсыг дvv шигээ санаж
Хєєрхєн аашыг нь дэврээж явдгиймаа

Урьхан харцыг чинь би нэг л харахсан даа
Улаанхан хацрыг чинь би нэг л vнсэхсэн дээ
Урдаас минь хараад чи над руугаа инээмсэглээч
Ухаангvй дурлажээ чамдаа ухаангvй дурлажээ чамдаа

Нийтийн хоршооны хєєрхєн Бурмаа
Намуун цээлийн цагаан жараахай
Намирсан хар vснийх нь долгио нь
Номин тэнгэрийн алтан хараацай

Vеийн залуусын харцыг нь булааж
Vдшийн нойрыг нь хулжааж яваарай
Vнэн зvрхний халуухан хайранд нь
Vргэлж дандаа бялхаж яваарай

Author:  khurlee_t [ Nov.21.04 12:49 am ]
Post subject: 

БАТСАЙХАН, ЭРДЭНЭТУНГАЛАГ

Бодолд єнжсєн хайр

Хослохын заяанд учирсан
Ховорхон хань чамайгаа
Хажууд гэрэлтэн суухад минь ч
Харцандаа vгvйлэх шиг санадаг

Завсар vгvй бодогдсон
Заяа нийлсэн хайр минь дээ

Санахын элгэнд цэцэглэсэн
Сайхан хань минь чамайгаа
Эргээд тормойн суухад минь ч
Эндvv санах шиг хоргодно

Цэцэг шиг чамдаа зориулсан
Цээжинд уяатай хайр минь ээ

Ижилсэхийн хувьтай хорвоодоо
Итгэж ханилсан чамайгаа
Эрхлvvлж жаргаах хvслээр
Илvvтэй хайрлаж явъя даа

Босон суухдаа ч мєрєєдсєєр
Бодолд єнжсєн хайр минь дээ

Author:  mgl_bolor [ Feb.13.05 2:21 pm ]
Post subject: 

Бодолд єнжсєн хайр

Хослохын заяанд учирсан
Ховорхон хань чамайгаа
Хажууд гэрэлтэн суухад минь ч
Харцандаа vгvйлэх шиг санадаг
ДАХИЛТ:
Завсар vгvй бодогдсон
Заяа нийлсэн хайр минь дээ
Санахын элгэнд цэцэглэсэн
Сайхан хань минь чамайгаа
Эргээд тормойн суухад минь ч
Эндvv санах шиг хоргодно
ДАХИЛТ:
Цэцэг шиг чамдаа зориулсан
Цээжинд уяатай хайр минь ээ
Ижилсэхийн хувьтай хорвоодоо
Итгэж ханилсан чамайгаа
Эрхлvvлж жаргаах хvслээр
Илvvтэй хайрлаж явъя даа
ДАХИЛТ:
Босон суухдаа ч мєрєєдсєєр Бодолд єнжсєн хайр минь дээ

Author:  Foma [ Feb.22.05 5:21 pm ]
Post subject: 

Vг Н.Баянмєнх
Ая Т.Батсvх

Зєвхєн ээждээ дуулах Зєєлєн шаргал аялгуу
Нємгєлж гэрлээ задгайлах бvсгvй сарны гивлvvрнээ
Нvдэн болор шvvдэр бєнживхийлээд сувдархад
Зєєлєн шаргал гунигаараа навчис дэвсэж мэлмэрлээ
Зєєхий шаргал бvvвэйгээ зvvдэлж саналаа ээжээ
Зєєхий шаргал бvvвэйгээ зvvдэлж саналаа ээжээ
Бороон цайвар хєшгєєрєє євгєн уулсыг шvргэлэх
Бодлын хээтэй хурмастаараа шувуудын дуу алсархад
Арзтайн цэнхэр горхи нь асга нь тэндээ харзаллаа
Ангир шаргал уургаа амталж зvvдэллээ ээжээ
Ангир шаргал уургаа амталж зvvдэллээ ээжээ
Эмгэн хармаг нvдлэх элст хонхор толгодоор
Эртний дутмаг аялгуу эгшиглэж нэг замхархад
Эргэж тохиохгvй тавлингийн энэлэнг сэмлэж ухаарлаа
Элбэрэл зєєлєн аалиа эвийлж аналаа ээжээ
Зєєлєн шаргал гунигаараа навчис дэвсэж мэлмэрлээ
Зєєхий шаргал бvvвэйгээ зvvдэлж саналаа ээжээ

Author:  Foma [ Feb.22.05 5:29 pm ]
Post subject: 

Vг З.Тvмэнжаргал
Ая Г.Энхбаяр
Vр минь xvv минь
Итгэл сайтын vр билээ
Сэтгэл сайтын vргэлжлэл билээ
Ижийн хайраар цангаагvй билээ
Эцгийн нєрмєєр дутаагvй билээ
Удмыг минь битгий сэвтээгээрэй vр минь
Урмыг минь битгий хугалаарай хvv минь
Санаа сайтын vр билээ
Заяа сайтын vргэлжлэл билээ
Сарны доор гансраагvй билээ
Нарны доор ганцардаагvй билээ
Хvслийн минь жолоог єргєєрєй хvv минь
Хvний дайтай яваарай хvv минь
Vvд сайтын удам билээ
Vйлс сайтын усаа билээ
Ерєєлєєр ерєєлєр єссєн билээ
Юугаар ч юугаар ч дутаагvй билээ
Итгэлийг минь бvv алдаарай vр минь
Элгийг минь бvv эмтлээрэй хvv минь

Author:  Foma [ Feb.22.05 5:31 pm ]
Post subject: 

Vг Д.Баярбаатар
Ая Г.Жаргалсайхан
Ээжийг минь яаж гvйцэхэв дээ
Сэтгэлд дотнохон дууг тань
Сонсмоор байнаа ээжээ
Сэрхэд барьдаг цайг тань
Уумаар байнаа ээжээ
Халуун дулаан сэтгэлийг тань
Дахин мэдрэхсэн ээжээ
Хатуу ч гэлээ зєєлєн vгийг
Тань сонсохсон ээжээ
Хатуу ч гэлээ хад чулуу
Амьдарлыг яаж гvйцэхэв дээ
Эрхлvvлээ гэхдээ энэ хорвоо
Ээжийг минь яаж гvйцэхэв дээ
Єдєр єдрєєр алслах
Цагийн урсгалыг зогсоохсон
Єтєл буурал болсон ч
Хамтдаа л байхсан даа ээжээ
Сургийн газраас таныгаа
Санаад байнаа ээжээ
Шувуудын цувааг дагаад
Нисээд очихсон доо ээжээ

Author:  Foma [ Feb.22.05 5:32 pm ]
Post subject: 

Vг Д.Баяр
Ая Бэхбат
Чиний минь хайр
Мєнхийн шаргал наран
Мєнгєн эрдэнээр асгарнаа
Учиран золгох сэтгэлийн хайр
Vvрдийн жаргалыг авчирнаа
Чиний минь анхны хайр аа
Чи бидний насны хайраа
Чиний минь сэтгэлийн хайраа
Чин зvрхний vнэнч хайраа
Талын тэлмэн саран
Танан эрдэнээр сувдарнаа
Танхил хосынитгэлийн хайр
Насны ханийг надтай учруулнаа
Чиний минь анхны хайр аа
Чи бидний насны хайраа
Чиний минь сэтгэлийн хайраа
Чин зvрхний vнэнч хайраа
Алтан говийн зэрэглээ нь
Ариун нуурандаа уусна
Амраг хосын зvрхний хайр
Амтат хайрыг наддаа бэлгэлнээ
Чиний минь анхны хайр аа
Чи бидний насны хайраа
Чиний минь сэтгэлийн хайраа
Чин зvрхний vнэнч хайраа

Author:  Foma [ Feb.22.05 5:33 pm ]
Post subject: 

Vг С.Оюун
Ая А.Энхтайван
Эрхлэн жаргах бидэн хоёp
Эгшиглэн дуулах хуурын чавхдас хосоороо
Эрхлэн жаргах чи бидэн хоёулаа
Хайр хайрандаа дэлгэрч жаргая даа хоёулаа
Хамтдаа байж нарыг мандаая хоёулаа
Хамтдаа байж нарыг мандаая хоёулаа
Ижий цэнхэр нуурандаа шувууд хосоороо
Эрхлэн жаргах чи бидэн хоёулаа
Ааль аашиндаа нялхарч сууя даа хоёулаа
Алган дээрээ сарыг мандаая хоёулаа
Алган дээрээ сарыг мандаая хоёулаа
Тоонот гэртээ зvмбэр багана хосоороо
Тоглон эрхлэх чи бидэн хоёулаа
Дурлал дурлалдаа ургаж явъя даа хоёулаа
Дуу шиг цэнхэр оддыг мандаая хоулаа
Дуу шиг цэнхэр оддыг мандаая хоулаа
Ижилдэн ургах вансэмбрvv хосоороо
Хєтлєлцєн явах чи бидэн хоёулаа
Хvсэл хvслээ дагаж жаргая хоёулаа
Хєх тэнгэрт солонго мандаая хоёулаа
Хєх тэнгэрт солонго мандаая хоёулаа

Author:  Foma [ Feb.22.05 5:35 pm ]
Post subject: 

Vг Я.Бадамсvрэн
Ая Т.Найданжав
Cvvн хайртай ээж
Будантаж дvнхийн харагддаг
Булган хангайн уул уу даа
Буцаад ирэхийг минь хvлээсэн
Буянтай буурал ээж минь vv дээ
Оломгvй далайд цутгадаг
Орхон тvшээ мєрєн vv дээ
Олдошгvй биеиг заяасан
Орчлонд ганцхан ээж минь vv дээ
Цайран гэрэлтэж харагддаг
Цагаан хайрхан уулуу даа хє
Сэвлэгтэй багад минь vvрсэн
Сэтгэл минь цайлган ээж минь vv дээ
Сэрvvн зvvдэнд мяралздаг
Сэлэнгэ тvшээ мєрєн vv дээ хє
Сvvн хайраа заяасан
Санаанд ганцхан ээж имнь vv дээ
Мэлмий нээхээс тэвэрсэн
Мээж хайрхан уулуу даа хє
Мэдээ орохоос энэрсэн
Миний л сайхан ээж минь vv дээ хє

Author:  Foma [ Feb.22.05 5:36 pm ]
Post subject: 

Vг Н.Баянмєнх
Ая Т.Найданжав
Гэгээн совин
Зулзаган моддын найган бvжих
Зуны єглєє зvvдэлж сэрлээ
Мєрєєдлєєс салахгvй чиний дvрийг
Мєнгєн шvvдрээс эрж хайж гvйлээ
Нарнаар сэргэх эрээн цэцэгс дэлгэрлээ
Намайг чам руу гэгээн совин илгээлээ
Єдєлж гvйцсэн шувууд жиргэх
Єглєє эртээр зvvдэлж сэрлээ
Бодлоос салахгvй чиний дvрийг
Болор шvvдрээс эрж хайж гvйлээ
Нарнаар сэргэх эрээн цэцэгс дэлгэрлээ
Намайг чам руу гэгээн совин илгээлээ
Уулын горхи мяралзан урсах
Уудам єглєє зvvдэж сэрлээ
Зvvднээс салахгvй чиний дvрийг
Сувдан шvvдрээс эрж хайж гvйлээ
Нарнаар сэргэх эрээн цэцэгс дэлгэрлээ
Намайг чам руу гэгээн совин илгээлээ

Author:  Foma [ Feb.22.05 5:39 pm ]
Post subject: 

Vг Г.Батхvv
Ая Н.Жанцанноров
Cvvтэй зvvдэн
Хvний нутгийн уулс нь хє
Хvйтэн ч юм шиг санагдана
Хvvгээ гэсэн ижии минь
Зvvдэн сvvтэй эргэнэ
Бусдын газрын анир нь
Буруутай зєрvvтэй санагдана
Бурхан сэтгэлтэй ижии минь
Бvvвэйн дуутай эргэнэ
Алсын газрын бараа нь хє
Жиндvv салхитай хvнийрхэнэ
Ачлал горьдоогvй ижии минь
Аргадаж тойгдон эргэнэ
Харийн газрын гоёл нь хє
Халхын сvрэнд дарагдана
Харуулдан сууга ижий минь
Ханцуйдаа нулимстай эргэнэ

Page 1 of 12 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/