#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.24.19 12:09 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 303 posts ]  Go to page Previous 1 2 3 4 512 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:49 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Зохиолын дуучид:Дэлхий ээж

Эзэн бидний алтан хөмрөг
Энгүй тансаг байгальдаа хайртай
Эрин зууны наран дэнлүү
Эрдэнэт хүний бүтээлд хайртай
Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай
Түмэн үеийн баатарлаг туульс
Төгөлдөр баян түүхэндээ хайртай
Оньсон хөлгөөр орон зайг ялсан
Оуюнбилэгт хүмүүст хайртай
Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай

. . . Түмэн үеийн төгөлдөрийг бүтээх хүмүүн гэгч
Ижий цэнхэр дэлхийн эрх танхи хүү нь бөлгөө
Зулайг минь нараар хацрыг минь цэцэгээр үнсдэг
Орчлон их энэрэл дэлхий ижий минь ээ
Хосгүй бүхнийг тэвэрч угтах хойч үеийн итгэлээр
Сайн сайхныг цагийн энгэр дээр алаглуулж
Сав шимийн ертөнцөд дэлхий ээжийгээ баярлуулахсан

Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай
Олны дундаас ижлээ хайсан
Онгон залуу хүсэлдээ хайртай
Хосгүй бүхнийг тэвэрч угтах
Хойч үеийн итгэлд хайртай
Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:50 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Батсайхан-Эрдэнэтунгалаг:Ханьсахын жаргал

Өглөө мандах нарнаас өгсөж ургахдаа
Үргэлж дулаахан харцыг чинь үгүйлсээр сэрдэг шүү хань минь
Гуниг сарниах нүдэнд чинь эрхэлж жаргахдаа
Гэрэл гийсэн амьдралдаа цэцэг шиг сэргэдэг шүү хань минь ээ
Цэцэгсийн дундаас ялгамгүй үзэсгэлэнд бишрэн
Цэрвэж уулзсан учирлаа хоромхон ч мартахгүй ээ хань минь
Намайг хайрласан хайрын чинь илчинд ээнэгшээд
Намрын сэрүүн будан дунд жиндэж үзсэнгүй хань минь ээ
Ханьсахын ерөөл заяасан чинийхээ түшигээр
Ханийн тэнгэрт бадамлах зул шиг асдаг шүү хань минь
Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа
Зүсээн гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй хань минь ээ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:51 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Батсайхан-Эрдэнэтунгалаг:Ханийн дуу

Улирлын сайхан хавраа дагаад
Усны шувууд ирэх юм даа
Учирсан сэтгэлийн хайраа дагаад
Ханийн заяа нийлэх юм даа
Заяа холбон ханилана гэдэг
Замилан хорвоод жаргал юм даа
Сэтгэл нийлсэн хайрын уянга
Итгэл өргөх дуулал юм даа
Хосын жаргалыг тэтгэн ивээсэн
Хайрын наран чи минь юм даа
Хоёр сэтгэлийг мөнхлөн дээдлэх
Хонгор үр минь чимэг юм даа
Жаргал зовлон хослох амьдралд
Журмын сэтгэлээ сэвгүй байлгахсан
Настан буурлууд болсон хойноо ч
Найзлах хосуудад жишээ байхсан


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:52 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Батсайхан-Эрдэнэтунгалаг:Чамайгаа санадагаа

Үзэмжит хээнцэр цэцэгс чимээ чагнан ганхах
Үдшийн намуухан анираар зүрхээ хөглөж санадагаа
Үглээ борхон шувуу өндөгөө дараад амарсан
Үүрийн шаргал гэгээнээр зүүдээ сэмлэж санадагаа
Ай Урсан өнгөрөх хоногуудад сэтгэлээ чилээж санадагаа
Угтан ирэх өдрүүдийг итгэлээр сүлж хүлээдэгээ
Зэгсэн дундаа шувууд өдөө шилгээн бүжих
Зэрэглээн цэнхэр тэнгисээс ургуулж дүрслэн санадагаа
Нууруун орхиод ниссэн ангирын цувуунаас бууруулж
Нууцхан зүрхний үгээ нутгийн горхинд шивнэдэгээ
Ай Урсан өнгөрөх хоногуудад сэтгэлээ чилээж санадагаа
Угтан ирэх өдрүүдийг итгэлээр сүлж хүлээдэгээ
Зөөлөн салхины урсгалд биесээ шүргээд найгах
Зөндөө олон моддын дор чамайгаа санаж хүлээдэгээ
Сэргэлэн горхины чимээнд сэтгэлийн үүлэн нүүсэн
Сэрүүн сарны чөлөөнд чамайгаа би санадагаа
Ай Урсан өнгөрөх хоногуудад сэтгэлээ чилээж санадагаа
Угтан ирэх өдрүүдийг итгэлээр сүлж хүлээдэгээ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:53 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Батсайхан-Эрдэнэтунгалаг:Цахирын уулс

Ар өврийн цайдам бэлчээрт нь
Адуу мал нь тайван идээшилсэн
Айл саахалтын цагаан өргөөнд нь
Айраг найрын дуу эгшиглэсэн
Аав ээжийг минь санагдуулах
Адилхан нэртэй уулс минь ээ
Амьдрал үйлсээ даатган сүслэх
Амьдын диваажин Цахирын уулс минь
Буурал дээдсийн ариун бишрэлд
Буяныг тогтоож үүрл тахисан
Ураг төрлийн өргөн хүндлэлд
Улаан сахиус нь мөнхөд оршсон
Аав ээжийг минь санагдуулах
Адилхан нэртэй уулс минь ээ
Амьдрал үйлсээ даатган сүслэх
Амьдын диваажин Цахирын уулс минь
Идэр есийн хүтэн жавраар
Ихэмсэг болоод намбалаг налайсан
Энгэр нартай дулаан нөмөрт нь
Эгэл түмэн амьдран жаргасан
Аав ээжийг минь санагдуулах
Адилхан нэртэй уулс минь ээ
Амьдрал үйлсээ даатган сүслэх
Амьдын диваажин Цахирын уулс минь


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:54 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Батсайхан-Эрдэнэтунгалаг:Санаанд илхэн хань

Үгүй дутуугаа гүйцээж өчнөөн жил ханилсан
Үрий минь эх чамайгаа бодолдоо мөрөөдөх юм даа
Үнэнчхэн хоёр биендээ ижий аав бололцсон
Үүрдийн ганцхан түшиг минь зүүдэнд даанч илхэн
Хайр хайраараа ээнэгшин нартыг нэг л илээх
Хань минь би чамайгаа хайрлаад жаргах юмсан
Даахин сэвлэгтэй үрийнхээ өлгийг хоёул зэхсэн
Дэлхийд хөтлөлцсөн заяагаа хайрлах юм даа
Түшигтэйхэн хоёрхон сэтгэлдээ он жилийг хуваалцсан
Түмний дундаас чи минь хө санаанд даанч илхэн
Хайр хайраараа ээнэгшин нартыг нэг л илээх
Хань минь би чамайгаа хайрлаад жаргах юмсан
Гэр багандсан бүлийнхээ өрхийг үүрээр татсан
Гэгээн тулганы галыг наранд өргөж тахисан
Сар жилийн саалтанд бие биеэндээ алдарсан
Сайхан насны түшиг минь чи санаанд даанч илхэн
Хайр хайраараа ээнэгшин нартыг нэг л илээх
Хань минь би чамайгаа хайрлаад жаргах юмсан


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:55 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Батсайхан-Хүүгээ хүлээнэ

Энгэртээ тэвэрч өхөөрдөн өсгөсөн
Энхрий хайрын борхон үр минь дээ
Эх дэлхийгээ тойроод явна уу даа
Эрдмийн шимийг хүртэн сууна уу даа
Аав нь хүүгээ хүлэг сойж угтана
Ээж нь хүүгээ сүү өргөж хүлээнэ
Хүүгээ хүлээнэ
Эзэн Чингисийн заншилыг өвлөсөн
Эрэлхэг Монголын удамт хүү минь ээ
Эрдмийн далайд ухаан нэмээд
Элгэн халуун нутагтаа буугаарай
Аав нь хүүгээ хүлэг сойж угтана
Ээж нь хүүгээ сүү өргөж хүлээнэ
Хүүгээ хүлээнэ
Хүний нутгийн тэнгэрт залбирч
Хурмастын од шиг гялалзаж яваарай
Хорвоо ертөнцийн гайхам соёлоор
Хүмүүн олноо дэвжээж баясгаарай
Аав нь хүүгээ хүлэг сойж угтана
Ээж нь хүүгээ сүү өргөж хүлээнэ
Хүүгээ хүлээнэ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:56 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Батсайхан-Эрдэнэтунгалаг:Бодолд өнжсөн хайр минь

Хослохын заяанд учирсан
Ховорхон хань минь чамайгаа
Хажууд гэрэлтэн суухад минь ч
Харцандаа үгүйлэх шиг санагдана
Завсар үгүй бодогдсон
Заяа нийлсэн хайр минь
Санахын элгэнд цэцэглэсэн
Сайхан хань минь чамайгаа
Дэргэд тормойж суухад минь ч
Дэндүү л санах шиг бодогдоно
Цэцэг шиг чамдаа зориулсан
Цээжинд уяатай хайр минь
Ижилсэхийн хувьтай хорвоодоо
Итгэж ханилсан чамайгаа
Эрхлүүлж жаргаах хүслээр
Илүүтэй л хайрлаж явъя даа
Босон суухдаа ч мөрөөдсөн
Бодолд өнжсөн хайр минь


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:57 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Зохиолын дуучид:Манай гаригийн залуус

Хүсэл мөрөөдлийн оч болон гялалзаад
Хүний орчлонд жаргалын гэгээ туяарсан
Хүж дэлхий нараа тойрон эргэж байна
Хөвчин дэлхий чамдаа хичнээн хайртай вэ
Дэлбээлж ургасан амьд цэцгүүд
Дэлхийгээ ээж шигээ хайрладаг залуус
Бүйвээлж аялсан төрөлх гаригаа
Эвийн сэтгэлээр уярааж явна
Салшгүй мөнхийн заяа холбон гийгүүлсэн
Сайны ерөөл баярын мишээл туяарсан
Саруул дэлхий нараа тойрон эргэж байна
Сайхан гариг чамдаа хичнээн хайртай вэ
Дэлбээлж ургасан амьд цэцгүүд
Дэлхийгээ ээж шигээ хайрладаг залуус
Бүйвээлж аялсан төрөлх гаригаа
Эвийн сэтгэлээр уярааж явна
Амьдрал жаргалын од гялбан гялалзаад
Азтай хүний жаргалын мишээл тодорсон
Алтан дэлхий нараа тойрон эргэж байна
Амин гариг чамдаа хичнээн хайртай вэ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:59 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
дуучин-Жавхлан:Насан багын дурсамж

Зєн билгийн цэнхэр тогоруу
Зэрэглээ зvсэн жигvvр дэвсээр
Холбоо хоёр нуурын цайдамд
Хонин дунд бууж явгалхад

Насан багадаа наадаж єссєн
Нутгийн чамайгаа уяран саналаа
Зvрхэнд гунганах шувуудын дуутай
Зэгэст нуурандаа би ирлээ

Хургаа услах цагаан замдаа
Хормой дvvрэн тоглоом тvvгээд
Хєєрхєн гартаа чулуу хєлєргєн
Хvнээс далд єгсєнєє бодохдоо

Дахилт
Дэгдээхэй дагуулсан хоёр ангир
Дэлгэр намраар ганганан буцахад
Холоо одсон хvний хань
Хонгор амрагаа vгvйлэн бодохдоо


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 8:00 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
дуучин-Жавхлан:Зvvдэнд ирдэг Урангоо

Зvлэг ногоорох судгаар нь цасны шар ус гvйгээд
Нvvдлийн цэнхэр тогоруу дэрсээн гэхэлзvvлж буухымаа
Нутгийн хєхєлбий хєндийд зэрэглээн гvйдэл тодроод
Нуга амгалан сэтгэлгийн нууцхан гунигийг сэмлэхиймаа

Дахилт
Дэлгэр тайван нутагт минь хавар ирэх нь энэ vv дээ
Дэрвээн сормууст Урангоо дэнсэлж догдлоод яачихаа вэ ?

Гєрєєс янзгалах бvрдээр нь ногооны униар тунараад
Гvйгvvд холын ажнай хєрвєєн босоод шилгээхиймаа
Зєєлєн илбэх салхиар цэцгийн дэлбээ дэлгэрээд
Зєн амгалан сэтгэлийн хєнгєн гунигийг сэмлэхиймаа

Дахилт
Нуур нь хонгортох нутагт минь хавар ирэх нь энэ vv дээ
Нуугдаж хармаар Урангоо нууцхан догдлоод яачихаа вэ ?

Нємгєн цэнхэр борооноор vvлэн солонго татаад
Нємєр энгэрийн нарандаа бvжин унтаж амрахымаа
Хvслийн гэгээн алсад мєрєєдлийн дуун эгшиглээд
Хvж амгалан сэтгэлийн нууцхан гунигийг сэмлэхиймаа

Дахилт
Зvйрлэх ижилгvй нутагт минь хавар ирэх нь энэ vv дээ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 8:01 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
дуучин-Жавхлан:Хєлгvй цэнхэр нуур ( киноны дуу )

Тэнvvн цэнхэр нутгаа
Тэнгис далай нуураа
Ижий шигээ санаад
Эргээд ирлээ хvv чинь

Дахилт
Vнсээд угтах ээж минь vгvй ч
Єндєлзєєд тосох нутаг минь цэнхэртэнэ
Ємєлзтєл санах аав минь vгvй ч
Єрємтєєд хоцрох нуур минь шаргалтана
Зэрэглээ мяралзсан талаа
Зэгс шуугисан нуураа
Буурай шигээ бодоод
Буцаад ирлээ хvv чинь

Дахилт

Хоёр нvдээ чилээн
Хорвоогоор нэл хайгаад чиг
Эргээд хэзээч ирэхгvй
Ижий , аав хоёр минь ээ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 8:02 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
дуучин-Жавхлан:Бидэн хоёрын жаргал

Одтойхон насандаа учраад онцлон онцлон ажсан чинь
Омголон зангаар ширвээд ширвээд нэг єнгєрсєн ч
Ондоонгvй хайраа илчлээд учирлан учирлан дагахад минь
Орчлонг хамт туулах итгэл хайрласандаа чи минь

Идэрхэн насандаан ижилсэн дасаад бидэн хоёр оо
Эрхэлж нэг туниж нэг явсан ч бие бие нь дээ
Энгvй хайраа амтлан цэнгэсэн дээ цэнгэсэн дээ
Элбэрэл журмаа дээдлэн жаргасан даа жаргасан даа

Vдийн наран хэвийх насандаа тогтоогоод нэг ажихад
Дєлгєєн харцаар угтаад мишээсэн дээ чи минь
Vрийн vрсээ хараад баясахдаа бидэн хоёр оо
Єєрсдийгєє ч мартаад тэмvvлдэг дээ тэдэнлvvгээ

Оройн наран аргамжихын насандаа эргээд нэг ажихад
Овор дvvрэн ч ачлал тєгс тvшиг минь болоо юу та
Єтгєн шаргал цайгаа дундаа тавиад хуучилсан
Євєє эмээ гэгдээд жаргаж сууна уу бидэн хоёр оо


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 8:02 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
дуучин-Жавхлан:Тєгсєх оюутны дуу

Мєрєєдлєє гvйцээгvй хvvхэд наснаасаа холдоод
Мєн чиг олон єдрийг ардаа орхижээ
Насандаа л хамт байх юм шиг санагдах
Найзууддаа л хэзээ дасаа вэ ?

Дахилт
Орчлонд хоёр учрахгvй болохоор
Оюутан нас минь тvvх болжээ
Гэрэл цуулан жаргаж явахдаа
Гэгэлзэх дууныхаа аялгуутай насаа дурсъя !
Инээдээ тэвчээгvй тэр л vесээ алсраад
Их чиг олон єдрийг хойноо vлдээжээ
Байнгийн хамт байх юм шиг санагдах
Багш тань даа л хэзээ дасаа вэ?

Дахилт

Дуулаад дуусамгvй оюутан цагаа санахад
Тун чиг олон дурсамж мєнхєрчээ
Суугаад л байх юм шиг санагдах
Сургуульдаа л хэзээ дасаа вэ?

Дахилт


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 8:06 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Дуучин-Баясгалан:Хайрлан дуулмаар байна.

Өндєр тэнгэрээс заяасан болохоор чинь
єглєєн нарыг тосон хvлээх юм
єнлєєн наран гэрлээр тэтгэж
єнєд холын чамайг илгээх юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна
Хєрст орчлонд унасан болохоор чинь
Хєслєгєр уулсыг саравчлан ширтэх юм
Хєглєгєр уулсын нємєрт хургасан
Хєдєєх салхиар чамайг илгээх юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна
Амраг сэтгэлд ургасан болохоор чинь
Амин голоос хайрлан хайлах юм
Амин голын амьсгал алдраад
Анисган зvvдэндээ чамтай учрах юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 8:08 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Дуучин-Баясгалан:Ашдын хань чамдаа.

Алсын газрыг зорьсон их мєрєн
Алтан дэлхийгээ чимэглээд дєлгєєхєн мяралзанаа
Ашдын хань чамдаа тэмvvлсэн сэтгэл минь
Аюулхай цээжин дотроо тунаран мяралзанаа
Ай хє чи минь алаг зvрхнээсээ уяатайдаа
Зэ хє чи минь ариухан сэдгэлд бадамласан мєнхийн зулаа хє
Холын газрыг зорьсон их мєрєн
Хорвоо дэлхийгээ чимэглээд дєлгєєхєн мяралзанаа
Хосгvй тєрсєн чамдаа єгсєн сэтгэл минь
Хол ойрын ялгаа нь vгvй догдлон тэмvvлнээ
Ай хє чи минь алаг зvрхнээсээ уяатайдаа
Зэ хє чи минь ариухан сэдгэлд бадамласан мєнхийн зулаа хє
Гадаад далайг зорьсон их мєрєн
Газар дэлхийгээ чимэглээд дєлгєєхєн мяралзанаа
Голын хайртай чамдаа єгсєн сэтгэл минь
Гадаа гэрийн ялгаа нь vгvй догдлон тэмvvлнэ
Ай хє чи минь алаг зvрхнээсээ уяатайдаа
Зэ хє чи минь ариухан сэдгэлд бадамласан мєнхийн зулаа хє


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 8:10 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Дуучин-Баясгалан:Зөвхөн чамдаа.

Сvмэн євс сэтгэлд бєхєлзєхєєр нь
Сvvдрээ нууж алхмаар байдаг
Гэндvvхэн залуу насны минь
Гэмшихээс айгаагvй хайр минь

Харцан дор чамайг гуниглахаар нь
Хайраа ивээд аргадмаар байдаг
Андуухан залуу насны минь
Алдахаас айгаагvй хайр минь
Сэрvvн намар дэргэд ирлээ ч
Сэтгэлийн гvн дэх хайраа мартахгvй
Гvйгvvл салхин илбээд єнгєрсєн ч
Ганцхан чамайг би хvлээнэ
Уруулын бал сэтгэлд амтагдахаар нь
Учраа нээж зоримоор байдаг
Дэндvvхэн залуу насны минь
Дэврэхээс айгаагvй хайр минь
Сэрvvн намар дэргэд ирлээ ч
Сэтгэлийн гvн дэх хайраа мартахгvй
Гvйгvvл салхин илбээд єнгєрсєн ч
Ганцхан чамайг би хvлээнэ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 8:11 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Дуучин-Баясгалан:Өвлийн үдшийн танго.

Гэгээн мєрєєдлийн цэв цэнхэр vдшийн
Гэрэлт сарнаар чи минь наддаа ирнэ
Будрах цасан зєєлєн эргэлдээд
Булгих зvрхнээсээ хайрын дуу аялна
Зvрхнээс асгарсан хайрын аялгууг
Зєвхєн чамдаа би дуулан эрхэлнэ
Дvvрэн мєрєєдлийн цэв цэнхэр vдшийн
Дvгрэг сарнаар чи минь наддаа ирнэ
Євлийн vдшээр модод мєнгєрєн бvжихэд
Єр зvрхнээсээ хайрын дуу аялна
Зvрхнээс асгарсан хайрын аялгууг
Зєвхєн чамдаа би дуулан эрхэлнэ
Хvсэл мєрєєдлийн цэв цэнхэр vдшийн
Хємсгєн сарнаар чи минь наддаа ирнэ
Ирэх зєргєєр чинь оддын гэгээ тунараад
Ижил зvрхнээсээ хайрын дуу аялна
Зvрхнээс асгарсан хайрын аялгууг
Зєвхєн чамдаа би дуулан эрхэлнэ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 8:17 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Дуучин Жавхлан feat Дэлгэрмөрөн:Ааваа дуулъя.

Өндөр насыг насалсан
Өвгөн буурал аав минь дээ
Өнөө хүртэл биднээ тэтгэсэн
Өгөөмөр ачтай аав минь дээ

Дахилт:Ааваа би дуулна
Ааваа бид дуулна
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтай аавыгаа дуулж явна би

Гэрийнхээ хойморт тухлан мишээсэн
Гэгээн нарандаа сэржим өргөсөн
Уул усаа бүхнээс дээдэлсэн
Ухаантай ааваа би дуулна

Дахилт:Ааваа би дуулна
Ааваа бид дуулна
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтай аавыгаа дуулж явна би

Нутаг усаа шүтэн ургамлаар нь таньж
Нутгийн ард олондоо бишоэн шүтэгдсэн
Адуу малаараа нутагтаа цуутай
Ажилсаг төрсөн аав минь дээ

Дахилт:Ааваа би дуулна
Ааваа бид дуулна
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтай аавыгаа дуулж явна би


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 8:27 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Дуучин Жавхлан:Зөн билэгтэй ээж.

Ээжээ,Зөн билэгтэй ээж минь
Зүүдээ манаж хоноо юу та
Хаана ч явсан хүүгээ
Хажуудаа юм шиг мэдрэх юм

Дахилт:Ээжээсээ илүү бурхныг
Эрээд сураад чиг олохгүй нь ээ ээжээ

Ээжээ,Совин билэгтэй ээж минь
Сонсож чагнаад сууна уу та
Даль нь гүйцсэн хүүгээ
Даахьтай юм шиг санах юм

Дахилт:Ээжээсээ илүү бурхныг
Эрээд сураад чиг олохгүй нь ээ ээжээ

Ээжээ,Дарь эхийн зөнтэй ээж минь
Далдыг нэвтлээд харна уу та
Хэрсүү суусан хүүгээ
Хэнзхэн юм шиг бодох юм

Дахилт:Ээжээсээ илүү бурхныг
Эрээд сураад чиг олохгүй нь ээ ээжээ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.25.05 1:57 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Дуучин Т. Баясгалан

Сvмэн євс бодолд бєхєлзєхєєр нь
Сvvдрээ нууж алхмаар байна
Гэнэдvvхэн залуу насны минь
Гэмшихээс айгаагvй хайр минь

Харцандаа чамайг гуниглахаар нь
Хайраа ивээд аргадмаар байна
Андуухан залуу насны минь
Алдахаас айгаагvй хайр инь

Дахилт:
Сэрvvн намар дэргэд ирлээ ч
Сэтгэлийн гvн дэх хайраа мартахгvй
Гvйгvvл салхи нь илбээд єнгєрсєн ч
Ганцхан чамайг би хvлээнээ

Уруулын бал сэтгэлд амтагдахаар нь
Учралаа нээж зоримоор байна
Дэндvvхэн залуу насны минь
Дэврэхээс айгаагvй хайр минь


Top
   
 Post subject:
PostPosted: May.01.05 3:39 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Mar.15.05 9:00 pm
Posts: 63
Location: mgl
Ая Т.Сэр-Од
Vг Д.Гант

Дуучин С.Жавхлан

Одтойхон насандаа учраад онцлон онцлон ажсан чинь
Омголон зангаар ширвээд ширвээд нэг єнгєрсєн ч
Ондоонгvй хайраа илчлээд учирлан учирлан дагахад минь
Орчлонг хамт туулах итгэл хайрласан даа чи минь

Дахилт
Идэрхэн насандаа ижилсэн дасаад бидэн хоёр оо
Эрхэлж нэг туньж нэг явсан ч бие биендээ
Энгvй хайраа амтлан цэнгэсэн дээ, цэнгэсэн дээ
Элбэрэл журмаа дээдлэн жаргасан даа, жаргасан даа

Vдийн наран хэвийх насандаа тогтоогоод нэг ажихад
Дєлгєєн харцаар угтаад мишээсэн дээ чи минь
Vрийн vрсээ хараад баясахдаа бидэн хоёр оо
Єєрсдийгєє ч мартаад тэмvvлдэг дээ тэдэн лvгээ

Дахилт
Оройн наран аргамжихыг насандаа эргээд нэг ажихад
Євєр дvvрэн ч ачлал тєгс тvшиг минь болоо юу та
Єтгєн шаргал цайгаа дундаа тавиад хуучилсан
Євєє, эмээ гэгдээд жаргаж сууна уу бидэн хоёр оо


Top
   
 Post subject:
PostPosted: May.05.05 7:54 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.05 6:49 pm
Posts: 322
Location: Mongolia
Дуучин С.Жавхлан
Зvvдэнд уяатай аав

Томоогvй єссєн танхил насанд минь
Тоотой зандарсан дєлгєєн аавынхаа
Хэлсэн бvгдийг сэтгэлдээ тунгааж
Хэрэг болгож анзаарсан ч бил vv дээ

Дахилт:
Сартай мандаж зvvд эргэсэн
Сайхан ааваа єрєвдєєд байх юм
Єглєг хайрыг нь хариулж амжаагvй
Єєрийгєє би зэмлэмээр болох юм

Уургаа тулаад адуундаа мордохдоо
Уулс халхалсан ханхар аавынхаа
Уруул давсан бодол ухааныг нь
Ухаарч єєртєє шингээсэн ч бил vv дээ

Дахилт:
Сартай мандаж зvvд эргэсэн
Сайхан ааваа єрєвдєєд байх юм
Єглєг хайрыг нь хариулж амжаагvй
Єєрийгєє би зэмлэмээр болох юм

Гэрийнхээ хоймроо дvvрэн эзэлсэн
Гэгээн сэтгэлтэй бурхан аавынхаа
Андуу хэлээгvй амин сургаалийг
Дандаа санаж явсан ч бил vv дээ

Дахилт:
Сартай мандаж зvvд эргэсэн
Сайхан ааваа єрєвдєєд байх юм
Єглєг хайрыг нь хариулж амжаагvй
Єєрийгєє би зэмлэмээр болох юм


Top
   
 Post subject:
PostPosted: May.15.05 12:24 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Mongolian Various Artists-Амин хайрын эх орон.
Image
үг:Түмэнжаргал ая:Балхжав

Алтайн уулсаас дорнын их тал хүртэл
Алтан говиос умрын хөглөгөр ногоон ой хөвч хүртэл
Цэлгэр уудам нутаг хангайн Монгол,говийн Монгол
Цээжинд лугших зүрх миний эх орон
Жижигхэн болжмор,аргаль,янгирын чуулган
Жимсний ялдамхан үнэр,намираа бороо,миний эх орон
Мөрөн голын эгшиг,морин хуурын уянгалаг аялгуу
Мөнгөн аягатай сүү Миний эх орон

Оосор бүчгүй цагаан өргөөнд
Онож төрсөн ховор заяа
Онгон нялхсаа тоонын нүдээр
Одтой ирмэлцсэн холч мөрөөдөлтэй
Омголон шуранхайлсан уртын дуутай
Оюун төгс монгол түмний
Оройн дээд хүслэн эв нэгдэл ээ
Асар тэнгэрийн гэгээн өлгий
Алтан дэлхийн тэнүүн магнай
Азтай бидний зөөлөн өлгий
Алд биеийн гэрэлт диваажин
Амин харын эх орондоо сөгдмүү

Аагим халуунаас тэсгим жавар хүртэл
Анхил цэцэгсээс гангар цагаан цасан мөсөн хүртэл
Эргэх дөрвөн улирал тэнгэрийн Монгол,Азийн Монгол
Эгнэгт орших энхжин миний эх орон
Зуны наран,өвлийн салхины дуулал
Зуун зууны "Нууц-товчоо","Эрдэнийн эрхи" миний эх орон
Өргөө цагаан гэрүүд аргалийн анхилуун цэнхэр утаа
Өөдрөг гэгээний итгэл миний эх орон

Элсний ширхэг,мөнх цаст ноён оргил
Эрин үеийн орд харш,хүлгийн төвөргөөн миний эх орон
Эрдэнийн алтан соёмбо,ээлийн цагаан хадаг
Эвийн ариун андгай миний эх орон
Хатан замба тивээс хан хурмаст хүртэл
Халиун зүлэгнээс эрхсийн алтан,мөнгөн одод хүртэл
Өндөр заяаллын нутаг дэлхийн Монгол,Чингисийн Монгол
Өөр хэнийх ч биш миний эх орон


[Бvх одод - Амин хайрын эх орон минь-татаж авах.]


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.25.05 9:20 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
''АЛСАД СУУГАА ЭЭЖИЙ''


Сvvмийх зэргэлээнд гэгээ анирлахад
Сvсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоно
Хvvгээ ирнэ гээд сvvгээ єргєєд
Хvслээ чилтэл алсыг ширтээ дээ
ДХ:Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шvтээн минь бил ээ
Задгай тэнгэрт vvл нь замхарна
Залбирахын эрхэнд ээж минь бодогдоно
Аргалын цогонд цайгаа бvлээлж
Аньсагаа чилтэл алсыг ширтээ дээ
ДХ:Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шvтээн минь билээ
Хєхрєх уул нь хєлєрч харгдана
Хvvгийн тань сэтгэл гэгэлзээд байна
Хvний зэргэтэ йхvv чинь явна
Хvслийг тань нэмэглээд яваад очно доо
ДХ:Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шvтээн минь билээ


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.25.05 9:20 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
''МОНГОЛЖИНГОО''

Хаан тvvхийн єлгийд эрхэлж нялхарч бойжсон
Хатан Єvлэн ээжийн сургаальд биширч єссєн
Дээдэс євгєдийн удмын тулганы галыг бадраасан
Дээдлэх нандин шvтээн Монголжингоо бvсгvйчvvд минь ээ

Эгэл даруухан тєрхєєрєє орчлонг зєгнєж мишээсэн
Эрхэмсэг агаад тэнгэрлэг Монголжингоо Бvсгvйчvvд миньээ

Єргєє цагаан гэртээ бvvвэй дуугаа аялсан
Єрсєж уруудах хорвоогийн єнгє гэрлийг тэнцvvлсэн
Хатан заяагаа тэгшилж ханиа дээдлэж жаргаасан
Хайлах гэгээн шvтээн Монголжингоо бvсгvйчvvд минь ээ

Эгэл даруухан тєрхєєрєє орчлонг зєгнєж мишээсэн
Эрхэмсэг агаад тэнгэрлэг Монголжингоо Бvсгvйчvvд миньээ

Тєгєлдєр саруул ухаанаар хотлын явдлыг дэнсэлсэн
Тєєрєг цэнхэр замбуулинд тєрийн жолоо атгалцсан
Сэрж мартах орчлонгийн ачааг vvрч єндийсєн
Сvслэх ариун шvтээн Монголжингоо бvсгvйчvvд минь ээ


Эгэл даруухан тєрхєєрєє орчлонг зєгнєж мишээсэн
Эрхэмсэг агаад тэнгэрлэг Монголжингоо Бvсгvйчvvд мин


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 303 posts ]  Go to page Previous 1 2 3 4 512 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited