#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.18.19 12:20 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 303 posts ]  Go to page Previous 1 2 3 4 512 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Feb.22.05 5:40 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Vг З.Дамиран
Ая С.Тvмэнбаяр

Хайрын тэнгэрт буян дуудсан
Ханийн энгэрт заяа хайрласан
Хvн бvхэн єхєєрдєн тоглох
Хvvтэй болох сайхан юм аа
Vрээ гээд бодохын зуур
Vнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ
Тооноор тусах нарыг ажаад
Тулганы галыг тойрч мєлхсєн
Гэрийн хойморт єдєржин шулганаад
Эрвээхэй vр минь энхрийхэн юм аа
Vрээ гээд бодохын зуур
Vнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ
Хvслийн тэнгэрт буян дуудсан
Хvний энгэрт заяа хайрласан
Хvн бvхэн єхєєрдєн тоглох
Хvvтэй болох сайхан юм аа
Vрээ гээд бодохын зуур
Vнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.05 5:40 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Vг П.Сандуйжав
Ая Н.Жанцанноров

Єрєвдєх л юм даа чамайгаа
Єрєвдлєє гээд чиг яахав дээ
Єдєр єдрийн уртыг ээ
Єнжєєж яаж л туулъя даа
Санах л юм даа чамайгаа
Саналаа гээд чиг яахав дээ
Сар сарын саадыг ээ
Сааруулж яаж туулъя даа
Бодох л юм даа чамайгаа
Бодлоо гээд чиг яахав дээ
Бор борхон хоногийг ээ
Болгоож яаж туулъя даа
Мєрєєдєх л юм даа чамайгаа
Мєрєєдлєє гээд чиг яахав дээ
Мєнхийн энэхэн орчлон доо
Мєнхрєх ч биш дээ хоёулаа


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.05 5:41 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Vг Н.Баянмєнх
Ая Т.Сэр-Од

Баяр бvхний ширээнээ
Баясан хєєрєх ерєєлтэй
Саатан угтах нєхєд минь
Сайныг хvссэн ерєєлтэй
Vйлс гэгээн бvхнийгээ
Vдэж угтахын ерєєлтэй
Амгалан цэнхэр орчлон минь
Ашид мєнхийн ерєєлтэй
Гэрлэх хуримын ордондоо
Гэгээн бvхий ерєєлтэй
Эргэн уулзах андууд минь
Эвийн цагаан ерєєлтэй
Vйлс гэгээн бvхнийгээ
Vдэж угтахын ерєєлтэй
Амгалан цэнхэр орчлон минь
Ашид мєнхийн ерєєлтэй
Нартыг элээсэн буурлууд минь
Насаа нэмэхийн ерєєлтэй
Найрын хоймроо эзлээд
Налайж суухын ерєєлтэй
Vйлс гэгээн бvхнийгээ
Vдэж угтахын ерєєлтэй
Амгалан цэнхэр орчлон минь
Ашид мєнхийн ерєєлтэй


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.05 5:41 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Vг З.Тvмэнжаргал
Ая Б.Бямбабаяр

Амьнаас нь тасарсан амь билээ чи
Ачлалтайхан ээжиигээ хайрлаж яваарай
Сэртэс хийлгэж цочоон шаналгаж ижийгээ
Сэтгэлийг нь битгий чилээгээрэй
Биенээс нь салгасан биехэн билээ
Бишрэлтэйхэн ээжийгээ хvндэлж яваарай
Номхон шєнєєр тvгшээж ээжийнхээ
Нойрыг нь битгий хугаслаарай даа
Ухаанаас нь ургасан ухаан билээ чи
Уяралтайхан ээжийгээ баярлуулж яваарай
Санчиганд нь хяруу унагаж ээжийхээ
Санаагий нь битгий зовоогоорой доо


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.05 5:42 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Ая Б.Мєнхжаргал
Vг Б.Гантулга

Нар гижигдсэн моддын дэргэдvvр
Чамайг явахыг чинь мэдсэн л бол доо
Навчис бvжиглэсэн мєчир дээр нь
Шувуу болоод жигэх нь яав даа
Сарнай ягаан цэцгийн дундуур
Чамайг явахыг чинь мэдсэн бол доо
Салхи нь аргадсан дэлбээн дээр нь
Эрвээхэй болоод буух минь ч яаав даа
Эргээ чимээлсэн голын хєвєєгєєр
Чамайг явахыг чинь мэдсэн бол доо
Элс алтарсан дэвсэг дээр нь
Цэцэг болоод ургах минь ч яав даа


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.05 5:42 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Vг Н.Баянмєнх
Ая Т.Найданжав

Тєвшин амгалан хуулиа дээдэлж
Тєрийн ёсоо хvндлэн сахисан
Алдхан биеэ умартан зvтгэж
Амгалан энхийн харуулд зогссон
Эрийн хийморь хавыг гайхуулсан
Эрхт тєрийн сvлдэт цагдаа
Мохож vзээгvй цог золбоо
Монгол тєрийн чимэг цагдаа Би цагдаа
Уулсын шvтээн сvлдээн дээдэлж
Ухаант євгєдийн жудгийг сахисан
Голоос хайртай аавдаа эрхэлж
Голомт залгасан танхил хєвгvvн
Эрийн хийморь хавыг гайхуулсан
Эрхт тєрийн сvлдэт цагдаа
Мохож vзээгvй цог золбоо
Монгол тєрийн чимэг цагдаа Би цагдаа
Буцаж холдох хором бvгдийг
Бусдын тєлєє vдэж угтсан
Ханийн тvшиг vрийн минь шvтээн
Хаан тєрийн хийморь цагдаа би
Эрийн хийморь хавыг гайхуулсан
Эрхт тєрийн сvлдэт цагдаа
Мохож vзээгvй цог золбоо
Монгол тєрийн чимэг цагдаа Би цагдаа


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.05 5:42 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Vг Б.Мєнхжаргал
Ая Д.Бор

Даруухан дєлгєєн харцанд чинь
Дасан дасан жаргав аа
Дахиад олдохгvй чи минь
Дандаа л ийм байгаасай
Ухаалаг аядуу ярианд чинь
Уяран уяран жаргав аа
Уйдах аргагvй чи минь
Vргэлж ийм л байгаасай
Эелдэг дєлгєєн аашинд чинь
Эрхлэн эрхлэн жаргав аа
Эргээд олдохгvй чи минь
Эгнэгт ийм л байгаасай
Намбалаг сайхан биенд чинь
Налан налан жаргав аа
Наддаа хайртай чи минь
Насаараа ийм л байгаасай


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.05 5:43 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Vг Н.Баянмєнх
Ая Т.Найданжав

Гэгээн мєрєєдлийн цэв цэнхэр vдшийн
Гэрэлт сарнаар чи минь наддаа ирнэ
Будрах цасан зєєлєн эргэлдээд
Булгих зvрхнээсээ хайрын дуу аялна
Зvрхнээс асгарсан хайрын аялгууг
Зєвхєн чамдаа би дуулан эрхэлнэ
Дvvрэн мєрєєдлийн цэв цэнхэр vдшийн
Дvгрэг сарнаар чи минь наддаа ирнэ
Євлийн vдшээр модод мєнгєрєн бvжихэд
Єр зvрхнээсээ хайрын дуу аялна
Зvрхнээс асгарсан хайрын аялгууг
Зєвхєн чамдаа би дуулан эрхэлнэ
Хvсэл мєрєєдлийн цэв цэнхэр vдшийн
Хємсгєн сарнаар чи минь наддаа ирнэ
Ирэх зєргєєр чинь оддын гэгээ тунараад
Ижил зvрхнээсээ хайрын дуу аялна
Зvрхнээс асгарсан хайрын аялгууг
Зєвхєн чамдаа би дуулан эрхэлнэ


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.05 5:43 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
vг П.Хэрлэнтуяа
Ая Т.Сэр-од

Сvмэн євс сэтгэлд бєхєлзєхєєр нь
Сvvдрээ нууж алхмаар байдаг
Гэндvvхэн залуу насны минь
Гэмшихээс айгаагvй хайр минь

Харцан дор чамайг гуниглахаар нь
Хайраа ивээд аргадмаар байдаг
Андуухан залуу насны минь
Алдахаас айгаагvй хайр минь
Сэрvvн намар дэргэд ирлээ ч
Сэтгэлийн гvн дэх хайраа мартахгvй
Гvйгvvл салхин илбээд єнгєрсєн ч
Ганцхан чамайг би хvлээнэ
Уруулын бал сэтгэлд амтагдахаар нь
Учраа нээж зоримоор байдаг
Дэндvvхэн залуу насны минь
Дэврэхээс айгаагvй хайр минь
Сэрvvн намар дэргэд ирлээ ч
Сэтгэлийн гvн дэх хайраа мартахгvй
Гvйгvvл салхин илбээд єнгєрсєн ч
Ганцхан чамайг би хvлээнэ


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.05 5:44 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
vг Н.Жанцанноров
Ая Н.Жанцанноров

єндєр тэнгэрээс заяасан болохоор чинь
єглєєн нарыг тосон хvлээх юм
єнлєєн наран гэрлээр тэтгэж
єнєд холын чамайг илгээх юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна
Хєрст орчлонд унасан болохоор чинь
Хєслєгєр уулсыг саравчлан ширтэх юм
Хєглєгєр уулсын нємєрт хургасан
Хєдєєх салхиар чамайг илгээх юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна
Амраг сэтгэлд ургасан болохоор чинь
Амин голоос хайрлан хайлах юм
Амин голын амьсгал алдраад
Анисган зvvдэндээ чамтай учрах юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.05 5:44 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
vг Д.Гант
Ая Т.Сэр-од

Алсын газрыг зорьсон их мєрєн
Алтан дэлхийгээ чимэглээд дєлгєєхєн мяралзанаа
Ашдын хань чамдаа тэмvvлсэн сэтгэл минь
Аюулхай цээжин дотроо тунаран мяралзанаа
Ай хє чи минь алаг зvрхнээсээ уяатайдаа
Зэ хє чи минь ариухан сэдгэлд бадамласан
мєнхийн зулаа хє
Холын газрыг зорьсон их мєрєн
Хорвоо дэлхийгээ чимэглээд дєлгєєхєн мяралзанаа
Хосгvй тєрсєн чамдаа єгсєн сэтгэл минь
Хол ойрын ялгаа нь vгvй догдлон тэмvvлнээ
Ай хє чи минь алаг зvрхнээсээ уяатайдаа
Зэ хє чи минь ариухан сэдгэлд бадамласан
мєнхийн зулаа хє
Гадаад далайг зорьсон их мєрєн
Газар дэлхийгээ чимэглээд дєлгєєхєн мяралзанаа
Голын хайртай чамдаа єгсєн сэтгэл минь
Гадаа гэрийн ялгаа нь vгvй догдлон тэмvvлнэ
Ай хє чи минь алаг зvрхнээсээ уяатайдаа
Зэ хє чи минь ариухан сэдгэлд бадамласан
мєнхийн зулаа хє


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.08.05 4:45 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
"Хонхны нулимс"

Таван хаврын яргуй болж нэг л хєндийл ургасан
Таван намрын навчис болж нэг л молноос хийссэн
Таван жилийг тавин жил шиг хєгжєєсєн
Танхил ч юм шиг хэрсvv ч юм шиг оюутан билээ би

Дахилт:
Сvvлчийн хонхны баярын минь энэ дуу
Салан одох гунигийн дуу юм уу даа
Эргээд уулзах итгэлийн дуу
Сэтгэлийн дуу юм даа
Нулимс минь дуслаагvй
Хонх минь уйлсиймаа
Нэг ангийн андууд минь баяртай

Нуурын ус шиг мэлтэлзсэн хайлган цагаан сэтгэлтэй
Хуурын хєг шиг эгшиглэсэн хонхны уяхан дуутай
Халаас нимгэн ч сэтгэл дvvрэн жаргалтай
Хайрын дуутай хонхны дуутай оюутан билээ би

Дахилт:
Сvvлчийн хонхны баярын минь энэ дуу
Салан одох гунигийн дуу юм уу даа
Эргээд уулзах итгэлийн дуу
Сэтгэлийн луу юм даа
Нулимс минь дуслаагvй
Хонх минь уйлсиймаа
Нэг ангийн андууд минь баяртай

Бие нас чаиуухан балчирхан vеэ санаарай
Бичгийн ширээнээ танилисан анхны хайраа дээдлээрэй
Онож алдаж явсан оюутан иагаа дурсаарай
Очсон газрынхаа мэндийг эргээд нэг дуулгаарай


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.08.05 4:46 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
"Хоёр буурал"

Хvний дайтай яваарай хvv минь гээд
Хvмvvн заяагаа наддаа хайрласан
Хєєрхийлж энхрийлж хайрлаж єсгєсєн
Хvндтэй хоёр буурал минь дээ

Дээрээс ээсэн наран аав минь
Дэргэдээс гийсэн саран ижий минь

Айлын дайтай айл яваарай гээд
Асах галын минь тулгыг тавихдаа
Анхны гэрийн тооныг єргєєл
Алд иэнхэр хадгаа зvvсэн

Дээрээс ээсэн наран аав минь
Дэргэдээс гийсэн саран ижий минь

Эргэх хорвоог элтэл дуулаад чиг
Эргээд оллохгvй буурлууд минь дээ
Эрхэс тэнгэрийг уяртал хайлаад чиг
Элгэнээс салдаггvй хайр минь дээ

Дээрээс ээсэн наран аав минь
Дэргэдээс гийсэн саран ижий минь


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.08.05 4:47 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
"Тэлмэн нуурын шивнээ"

Цэцэг дэлгэрэм єгєєжит цагаар
Цээжний гvнд єнгєрснийг бодогдуулж
Цєнгєє тvрж хотлыг ундаалсан
Цэнхэрлэн харагдах тэлмэн нуураа

Ажаад суухад аньсаганд нулимстай
Амин зvрхний хайртай нуураа

Хариас айлчилсан хунгийн сvрэг
Хайлан уярч цэнгэн жаргадаг
Хальж одсон хайртай аав минь
Хамгаас тvрvvнд бодогдоод байна даа

Ажаад суухад аньсаганд нулимстай
Амин зvрхний хайртай нуураа

Vхаант буурал аавын минь дvр
Давалгаан дундаас тодрон харагдаад
Санаж сэрэх хорвоо гээд
Саваагvй хvv дээ шивнээд байхымаа

Ажаад суухад аньсаганд нулимстай
Амин зvрхний хайртай нуураа


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.08.05 4:48 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
”Заяа тvвшин нутаг”

Цэцгийн мєнгєн шvvдрийг
Цэнхэр vvрээр усчvvлээд
Цамиаа дэрвvvлэн гvйсэн
Цайлган багын минь нутгаа

Дураар танхил насны минь
Дурсамж дvvрэн єдрvуд
Дунд уртын голоо
Замбууд мєртэй євгєдийн минь
Залбирч идээшиж суусан
Заяа тvвшин нутгаа

Бодлын мєнгєн єглєєгvvр
Бороон шиврээ найраад
Сэвлэгээ норгон гvйсэн
Сэргэлэн багын минь нутгаа

Дураар танхил насны минь
Дурсамж дуvрэн єдрvvд
Дунд уртын голоо
Замбууд мєртэй євгєдийн минь
Залбирч идээшиж суусан
Заяа тvвшин нутгаа

Vдлээд буусан шувууд нь
Yvрээ засаад эусдаг
Vрийн vр минь амьдрах
Vvрдийн амгалан нутаг аа

Дураар танхил насны минь
Дурсамж дvvрэн єдрvvд
Дунд уртын голоо
Замбууд мєртэй євгєдийн минь
Залбирч идээшиж суусан
Заяа тvвшин нутгаа


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.08.05 4:49 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
”Учралын уянга”

Хэрлэн мєрний урсгалыг
Єгсєж явья, хоёулаа
Хэцvv амьдралын хvндийг
Сєрж л давья, хоёулаа

Яргуйт иэнхэр талдаа
Эрхэлж явья, хоёулаа
Янагийн иэвэр сэтгэлээ
Энхрийлж явья, хоёулаа

Хайрхан уулын оргилд
Мацаж гарья, хоёулаа
Хайрын vнэн сэтгэлээ
Манаж явья, хоёулаа

Удмын заяат нутгаа
Шvтэж явья, хоёулаа
Vхаант аав ээжээ
Дээдэлж явья, хоёулаа

Учралын уянгат дуугаа
Дуулж явья, хоёулаа
Vнаган багын аашаа
Хадгалж явья, хоёулаа


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.08.05 4:50 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Сэтгэлийн эгшиглэн

Зvгээр л суухад энхрийхэн дvр
Зvvд нойрыг хулжаах юм аа
Зvйрлэн санах хvний vр
Зvрхэнд нэгийг шивнэх юм аа
Тоглож ?сс?н хонгор нас
Тогтоож болдоггvй тавилан заяа
Торойн торойх тормон нvд
Тоостод ганцхан зvрхний хэмнэл
Харжээ л суухад чиний минь т?рх
Харанхуй ш?нийн наран юм аа
Хайр л булаах чиний минь ааль
Хаа ч явсан даган дагах юм аа
Дх:
Их л хожуу сэтгэлийн хуур
Эгшиглэн татан хvнгэнэх юм аа
Инээж наадсан алагхан нvд
Ирээч дээ гээд дуудах юм даа
Дх:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.08.05 4:50 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Ч.Батэрдэнэ Э.Оюумаа

Хайрыг хvндэтгэж яваарай


Айсуй цагийг мєрєєдлєєр сvлээд
Амрагаа хvлээж цайгаа дээжлээд
Гэгэлзэж санаад эрхлэн тунирхдаг
Гэргий танхил гэгээн хайрыг хvндэтгэж яваарай Хамтдаа байвал орчлонг дvvргээд
Ханийн заяандаа жаргал бэлэглээд
Yесхэн холдоход vгvйлэн санадаг
Yнэн сэтгэлийн гэгээнхайрыг хvндэтгэж яваарай

Нисэн єнгєрєх хvний амьдралд
Нийлэн ханьсаад тооноо єргєсєн
Хоног єнгєрєвч улмаа нялхрах
Хонгор сэтгэлийн гэгээн хайрыг хvндэтгэж яваарай

Yесхэн холдоход vгvйлэн санадаг
Yнэн сэтгэлийн гэгээн хайрыг хvндэтгэж яваарай
Хоног єнгєрєвч улмаа нялхрах
Хонгор сэтгэлийн гэгээн хайрыг хvндэтгэж яваарай


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.08.05 4:51 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Хайрын хишиг

Сэрvvн хангайн тунсаг цэцэгс
Сэвэлзэх халхинаас туяаран наадна
Сэргэлэн чиний минь ялдам мишээл
Сэтгэл зvрхнээ итгэл бадраана Хєхєєн дууны уянгат эгшгэнд
Хєвч уулсын vзэмж тодорно
Хєєрхий чинийхээ наалинхай аалинд
Хєєр баяслын магнай тэнийнэ

Ургах нарны туяа цацраад
Уужим дэлхийг ивээн тэтгээд
Учралтай чинийхээ хайрын хишгээр
Ухаан санааны минь жигvvр ургалаа


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.08.05 4:52 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Миний нутгийн нуур

Миний нутгийн нуур дєлгєєхєн
Мяндсан гэгээн мандалдаа тоглуулж бидэртэнэ
Хех монголын тэнгэр багтааж цээжээ дэлгэсэн
Холын холд хvvгээ vдсэн нуураа
Газрын амьтай мэлмий
Тэнгэрийн амттай нуур
Газарт тэврvvлсэн нvдэн минь
Тэнгэрийг тэвэрсэн тэнгисхэн минь
Жаргалтайн тэнгэр уянгалж шувууд чуулсан
Жаргах нарнаас туяа тасдаж шєнєєр гэгээрсэн
Тэргэл саран мэлмэрvvлж нутгаа бvvвэйлж хоносон
Тэнгэр газрыг учруулсан шувуудын нуураа
Дх:
Нутгаа санасан морь нуураа vнэрлээд гvйнэ
Нуурандаа ирж хєвєєнд нь хєрвєєж vvрсэнэ
Хаврын шувуудтай би чам юугаа тэмцэнэ
Халуун сэтгэлд ойрхон нутгийн нуураа
Дх:


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:42 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Батсайхан-Эрдэнэтунгалаг:Зүрхэнд буйлдаг говь

Газрын холоос дуралзсан аавын өргөө цайвалзсаар
Галбын шанхан говийг өдөржин туулсаар золгоно доо
Бүсгүй хөмсөг шиг саран үдшийн гэгээнд эрхэлсээр
Буурын зогдорт зүүгдсээр толгодын цаагуур шингэнэ
Зүүдээ манах шөнөөр
Зүрхэнд буйлдаг говь
Зуугаар наслахад уйдамгүй
Зул шиг шаргал нутаг минь
Ингэ хөөслөх ээжийн уяхан хоолой дуурсаад
Ижий говийн аашийг учирлаж аргадан эгшиглэнэ
Уяралын нулимстай буйлаанд хөөмий сэтгэл гэгэлзээд
Ухаарал шивнэх аялгуу зүрхний гүн рүү зуларна
Зүүдээ манах шөнөөр
Зүрхэнд буйлдаг говь
Зуугаар наслахад уйдамгүй
Зул шиг шаргал нутаг минь
Нүүдэл цагаан үүлсийн тэлмэн хатир сульдсаар
Ноён Сэврэйн шил дээр хоног төөрүүлж суунаглана
Хонгорын шаргал манханы хажсан хормойг тоосруулсаар
Хаямал ингэний тэшээнд залуу нас тэмүүлнэ
Зүүдээ манах шөнөөр
Зүрхэнд буйлдаг говь
Зуугаар наслахад уйдамгүй
Зул шиг шаргал нутаг минь


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:43 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Батсайхан-Эрдэнэтунгалаг:Сэтгэлийн уяа киноны дуу

Модод нахиалах үеэр бодол ээдэн байхад
Борхон зүрх минь хослон цохилохыг хүснээ
Дэнж ногоорох зунаар сэтгэл баясан байхад
Дэргэд минь байгаач гээд тольтоо хүлээнэ
Ижил нь үгүй бол дутдаг энэ хорвоод
Эгэл нэгэн хайр чамайгаа хүсэн мөрөөднө
Навчис хийсэх цагаар гуниг үерлэн байхад
Нандин зүрх минь ханьсан цохилохыг хүснэ
Улиас нь гундах намраар сэтгэл сэмрэн байхад
Уянга минь болооч гээд голтоо тосон хүлээнэ
Ижил нь үгүй бол дутдаг энэ хорвоод
Эгэл нэгэн хайр чамайгаа хүсэн мөрөөднө
Мичид гудайх үдшээр нойроо үргээн байхад
Өнчин зүрх минь ижилсэн цохилохыг хүснэ
Жавар хургах өвлөөр сэтгэл жиндэн байхад
Өвөрт минь ирээч гээд өрөө тосон хүлээнэ
Ижил нь үгүй бол дутдаг энэ хорвоод
Эгэл нэгэн хайр чамайгаа хүсэн мөрөөднө
Хайлаас дэлгэрэх үүрээр хүсэл чагтлан байхад
Хүрэн зүрх минь нийлэн цохилохыг хүснэ
Яргуй хэнзлэх хавраар сэтгэл нялхран байхад
Янаг минь үнсээч гээд хайраа тосон хүлээнэ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:44 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Батсайхан-Эрдэнэтунгалаг:Насны баясгалан

Саруул танхимдаа золоор золгож
Салах зайгүй ижилдсэн бидний
Охь эрдмийн шимийг хүртсэн
Оюутан нас минь насны баясгалан
Одтой насны жавхлан бүрдэж
Оюун бодлоо хөвчилсөн бидний
Орчлонг танихын ухааныг тэлсэн
Оюутан нас минь насны баясгалан
Уртын замдаа дарвин шуугиж
Ургац дундуур эгнэсэн бидний
Олны үйлсэд зүтгэл нэмсэн
Оюутан нас минь насны баясгалан
Эвсэг орны үрстэй эгнэж
Эвийн дуулал аялсан бидний
Очих маргаашийн гэрлийг асаасан
Оюутан нас минь насны баясгалан


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:45 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Батсайхан-Эрдэнэтунгалаг:Бурхан сэтгэлтэй аав

Идэр есийн жаврыг
Малгай буулгалгүй сөрсөн
Эрмэг зоримог аавынхаа
Элгэнд халууцаж өссөн дөө
Бурхан сэтгэлтэй аавынхаа
Буяныг дааж л амьдрана даа
Эрээн орчлонгийн ээдрээг
Толгой гудайлгүй туулсан
Эрийн тэнгэр эцгийнхээ
Элбэрэлд халууцаж торнисон доо
Бурхан сэтгэлтэй аавынхаа
Буяныг дааж л амьдрана даа
Хатуу зөөлний хорвоод
Хазайж хэлтийж үзээгүй
Хайрхан нөмөр аавынхаа
Хайранд бялуурч өссөн дөө
Бурхан сэтгэлтэй аавынхаа
Буяныг дааж л амьдрана даа


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:46 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Батсайхан-Эрдэнэтунгалаг:Мэдээнэ үгүй сэтгэл

Үүл үүл нь гарлаа гээд
Хуртай хургүйг нь мэдээнэ үгүй еэ
Үг үгээ оллоо гэхэд
Үнэн худлыг мэдээнэ үгүй еэ
Нуур нуурыг харлаа гээд
Давстай давсгүйг нь мэдээнэ үгүй еэ
Нүд нүдээ оллоо гэхэд
Нүгэлтэй нүгэлгүйг мэдээнэ үгүй еэ
Билгүүн шаргал намраа гэхэд
Өвөл яахыг нь мэдээнэ үгүй еэ
Бие биенээ оллоо гэхэд
Ямархан үйлтэйгээ мэдээнэ үгүй еэ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.05 7:47 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Батсайхан-Эрдэнэтунгалаг:Тэнгэрийн говь

Цаагуур явсаныг наагуур даллаад
Цайны дээжээ өргөн барихдаа
Мишээх царайд нь наран гэрэлтсэн
Миний говийнхон тэнгэрийн улсаа
Тэнгэрийн говь минь ээ
Тэнүүн цэнхэр нутаг минь ээ
Тандаа би наддаа та минь ганцхан шүү дээ
Магнай ташсан хүйтэн булгийнх нь уснаа
Марал мичид чуулж өнжихдөө
Зэгэс хулсаар нь шөнөжин дэмбээдсэн
Зээмгий говь минь тэнгэрийн орон
Тэнгэрийн говь минь ээ
Тэнүүн цэнхэр нутаг минь ээ
Тандаа би наддаа та минь ганцхан шүү дээ
Цэцэгсийн үнэрээр салхины амтаар
Сэвлэг даахинд шингэсэн болохоор
Цэнхэр уянга ингэн буйлаанд нь
Сэтгэл аяндаа нялхараад байх юм
Тэнгэрийн говь минь ээ
Тэнүүн цэнхэр нутаг минь ээ
Тандаа би наддаа та минь ганцхан шүү дээ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 303 posts ]  Go to page Previous 1 2 3 4 512 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited