#AsuultSambar :
https://forum.asuult.net/

♫♪♫ Зохиолын болно нийтийн дууны vгс ♫♪♫
https://forum.asuult.net/viewtopic.php?f=110&t=50552
Page 9 of 12

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 3:52 pm ]
Post subject: 

Хүлээлт

Үдшийн тэнгэрт одод түгээд
Үзэсгэлэн гоо чи минь ирээч
Намуухан байгалийн цэцгсийн дунд
Чамайгаа үгүйлэн харуулдан сууна
Чи минь наддаа ирээч

Тэнгэрийн мандалд саран ургаад
Орчлонг гэрлээр түгээхэд
Тэртээд анивчах оддын туяанд
Танхилхан чамайг минь
Санагдуулна
Чи минь наддаа ирээч

Үүрийн гэгээ туяараад байна
Үзэсгэлэн гоо чи минь ирээч
Үзэмжит байгалийг сэргэхийг үзээд
Үнэхээр чамтайгаа уулзах шиг болно
Үүр цайтал би хүлээнэ

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 3:53 pm ]
Post subject: 

Бадрууган.
Хонин цагаан үүл

Хонин цагаан үүл нь ээ хө
Хувирч сэврээд нүүлээ дээ хө
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа дутлаа даа хө

Наадан тоглох нүд чинь ээ хө
Нүглийг мартмаар тормолзоно доо
Найдан дассан сэтгэл минь ай хө
Насан туршдаа ганцаараа хө

Цайдам хээрийн сар нь ээ хө
Цагийг элээвч урсана даа хө
Цайлган томоогүй амраг минь ай хө
Цээжинд үүрд оршино оо хө

Тосоод ирсэн тавилангаас нь хө
Тойрч гарахын аргагүй дээ хө
Торомгор жаахан чамаасаа би ай хө
Тасраад одохын ч зориггүй дээ хө

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 3:54 pm ]
Post subject: 

Ахан дүүсийн дуу

Гэгээн зөвлөл орны
Найртай сайхан тусыг
Нэгэн хүүтэй эхийн
Хайртай зүйрлэм сэтгэлийг


Алтайгаас Хянган хүрсэн уул тал минь дуулна
Хэнтийгээс өмнийг зорьсон хангай говь минь дуулна

Зовох цагт нөхөрлөсөн
Зоригт монголын үнэнчийг
Ахын ганцхан дүү шиг
Ачлал хүргэж явсныг

Тэртээ Москвагын цэцэрлэгээс оросын хус дуулна
Тэргэл сартай дорноос өргөн сибирь дуулна

Ангар мөрний долгио шиг
Амар тайвныг хүсдэг
Сэлэнгэ мөрний ус шиг
Сэтгэл санаа ариусна

Монгол орос нийт ахан дүүс
Найрамдлыг дуулна
Зулзаган нарны дор
Хос хун шиг дуулна аа аа

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 3:55 pm ]
Post subject: 

Хонх хамтлаг- Чамайг үгүйлнэ

Хүсэл татсан хавар болдгоороо болно
Хүлээж байсан шувуу ирдгээрээ ирлээ
Хайрын бяцхан төгөл нахиагаа дэлгэлээ
Харин ганцхан чамайгаа үгүйлнэ

Ангасан сэтгэлийн минь та
Хур болон орооч
Ариун сэтгэлийн минь нууранд
Хун болон умбаач

Хур борооны ус хуурай газрыг дэвтээлээ
Хунгийн сүрэг ниссээр нуурын усанд буулаа
Газар дэлхийг сэргээж ганган цэцэг дэлгэрлээ
Ганцхан чиний үгүйд гансрах сэтгэл төрлөө

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 3:57 pm ]
Post subject: 

Бадар-Ууган ft ….

Хослон дуулъя


Одтой тэнгэрээс мишээхээр
Орчлон дэлхийг гэрэлтүүлэхээр
Онгон талдаа саран гийгүүлж
Намайг чамтай уяруулахаар
Найрсаг дэлхийд учруулахаар
Нандин хайрын дуу хорвоод төрөв үү?

Миний зүрхний тольд минь
Чиний минь харц хайраараа аслаа
Аялан дуулах хаврын шувуудтай
Айзам нийлүүлж хослон дуулъя
Үерийн ус шиг боргилсон хайраар
Үнэн зүрхээ хоёулаа холбоё

Цэлмэг тэнгэрийг гийгүүлэхээр
Цэцэг дэлхийг гэрэлтүүлэхээр
Цэнгэг талдаа наран гийв үү
Амраг биднийг уяруулахаар
Азтай жаргалд учруулахаар
Ариун хайрын дуу хорвоод төрөв үү?

Дахилт

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 3:57 pm ]
Post subject: 

Үг….
Ая….
Дуучин: Бадрууган

Улаанбаатарын үдэш

Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан юм уу?
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан юм уу?

Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирахын болзоонд залуус яруухан

Ханш нээсэн дөлгөөн хаврын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн алхаж
Харьшгүй цэнгэлийг амсан суухад

Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан

Охюу тэнгэрийн одод түгээд
Орон байрын гэрэл цацраад
Ижил хосын яриа өнгөтэй
Итгэл баярын аялгуу дуурсаад

Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Угтах ирээдүй даанч яруухан

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 3:58 pm ]
Post subject: 

Ганцаар хоцорлоо

Алсын тэртээх хүний нутаг руу
Амраг чи минь зорин одлоо
Ариун дурлал минь амьдралд хөтлөнө гээд
Алаг зүрх минь итгэсээр хоцорлоо на на на на
Алаг зүрх минь итгэсээр хоцорлоо


Холын тэртээх хүний нутагруу
Хонгор чи минь зорин одлоо
Залуу насны харьшгүй сэтгэлээр
Цохилох зүрх минь итгэсээр хоцорлоо ...

Харгуй зам дээр ганцаар хоцорлоо на на на

(гүйцэд санахгү байна, алдсан байж магадгүй… гүйцээгээрэй Well done )

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 4:02 pm ]
Post subject: 

Мартагдашгүй хайр

Эрдэнийн тансаг юмдүүжин цэцгүүд
Ишэн дээрээ найгавч элэгдэнэ шүү дээ
Энгэр зөөлөн хайрыг сэврээх Оюунанаа бүсгүй
Элэг дэвтээх аашаараа эргэж дахин төрөхгүй шүү

Сартай мөнхрөх хонгорзул цэцгүүд
Салхиндаа ганхавчиг гандана шүү дээ
Унаган багын дурсамж задлах Оюунанаа бүсгүй
Уяхан зүрхний аашаараа ухаан бодлоос гарахгүй шүү

Хорвоод мөнхийн вансамбэрүү цэцгүүд
Хосоороо дэлгэрсэнчиг хонгортоно шүү дээ
Ховорхон заяа бие тэгшлэх Оюунанаа бүсгүй
Хонгор багын аашаараа хайранд минь эргэж мөнхрөхгүй шүү дээ

Хатан дэлбээт дүнжингарав цэцгүүд
Харзны усанд есийн жавраар ч цэцэглэнэ шүү дээ
Хайрыг бадраах насны дурдатгал Оюунанаа бүсгүй
Халуун цээжээ эгшээсэн ч хайрлахын заяа дуусахгүй шүү дээ

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 4:06 pm ]
Post subject: 

Насны ганц хань

Нарны хорвоод заяаснаас хойш
Наадаж наргилгүй ч яахав дээ хө
Насны ганц ээлтэйхэн ханиа
Нартын алганд гундаахгүй юмсан

Халуун хүйтнийг халгаж туулахад
Хажууд хэн минь түшдэг билээ дээ
Буцах цагийн аясыг таарахаар
Буурайлж нэг маань үлдэнэ шүү дээ

Сарны хорвоод заяаснаас хойш
Санаж марталгүй ч яахав дээ хө
Сэтгэлийн уяа энхрий ханиа
Итгэлийн элгий нь сэвтээхгүй юмсан

Алаг хорвоод таньснаас хойш
Аясхан явах ч яамай юу даа хө
Алдаж оноход энрхий ханиа
Амьдын жаргал эдлүүлж явъя даа

дахилт

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 4:09 pm ]
Post subject: 

Нутгийн зам

Хүлээсэн сэтгэл ойртож харагдах
Хөндий туулсан нутгийн зам аа
Хүүгээ үдээд хоцрох ээжий
Ханьсаад үлдэх аяны харгуй

Нутгийн зам нуруутай
Нуган үрдээ ханилгаатай

Олон зууныг гаталж урагшлаад
Орчлонг тойрсон нутгийн зам аа
Тоонотоо зориод ирэх хүүдээ
Тойром бүхнээ дөтлөх харгуй

Зовлон жаргал ээлжилж хөтлөх
Зураг төөрөгтэй нутгийн зам аа
Зүрх догдлон ханьдаа очиход
Зөрөг жим нь тодрох харгуй

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 4:14 pm ]
Post subject: 

Задгай цагаан үүл

Задгай цагаан үүл нь болбол
Заавал борооны үүл үү дээ хө
Зангираад гардаг нулимс нь болбол
Заавал янагийн нулимс уу даа

Хөвөнтэй дээлтэй гарсан юмсан
Хөөрөө болов уу яагаа бол
Хөөрхий намайгаа зовоосон юмсан
Жаргаа болов уу яагаа бол

Дан дээлтэй гарсан юмсан
Даараа болов уу яагаа бол
Даан чиг намайгаа зовоосон юмсан
Жаргаа болов уу яагаа бол

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 4:56 pm ]
Post subject: 

Үг, ая Р.Ганбаатар
Сэтгэлийн үг

Замбуулин хорвоогийн наран дор
Захгүй их хөврөх дурлалаас
Учиртайхан төрсөн чи бидэн хоёрт
Учрахын тавилан заяаж дээ хө

Сайхныг тань харангуутаа дурласан юм
Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм

Хөөтэй хөлстэй хорвоод
Хязгааргүй цэцэглэсэн дурлалаас
Хайраараа ханилсан чи бидэн хоёрт
Ханьсахын тавьлан заяаж дээ хө

Амьдын жаргал эдлэх гээд
Амраг чамтайгаа учрахад минь
Азтайхан төрсөн чи бидэн хоёрт
Амьдрахын тавилан заяаж дээ хө

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 5:00 pm ]
Post subject: 

Үг Б.Лхагвасүрэн
Ая Д.Сосорбарам

Сэтгэлийн уянга

Царайгий чинь харахын тоолонд
Санаа сэтгэл амгалан болох юм
Сар хоног урсан урссаар
Санчигны үсэнд буурал нэмсээр

Аа аа аа
Санчигны үсэнд буурал нэмсээр

Уулзанхан учрахын туршид
Ухаан бодол цэлмэг болох юм
Урсах хугацаа одон одсоор
Уяхан чи минь насан ахисаар

Аа аа аа
Уяхан чи минь насан ахисаар

Буянтайхан чи минь мишээсээр
Булгилах зүрх минь баяраар бялхах юм
Буцаж ирэхгүй сар жил хөвөрсөөр
Будан сууж тэргүүн бууралтсаар

Аа аа аа
Будан сууж тэргүүн бууралтсаар

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 5:07 pm ]
Post subject: 

Үг П.Сандуйжав
Ая Д.Алтантуул

Санахын жаргал

Эм:
Цэн цэнгийн алтан бөгж нь хө
Сарвуунд тогтохоо байх нь ээ хө
Цэрвүү алсаас таныгаа санасаар
Цээжний махаа барах нь дээ хө

Эр:
Өдрийн цогиотой өндөр борыгоо
Өлийг нь тааруулж сойё доо хө
Өөлөхийн өөгүй төрсөн чинийхээ
Өрөвчхөн зүрхийг амраая даа хө

Эм:
Буйлан хажтай мөнгөн бугуйвч нь
Бугуйнд тогтохоо байх нь ээ хө
Холын газраас таныгаа санасаар
Хоол унднаас гарах нь дээ хө

Эр:
Сарын цогиотой өндөр борынхоо
Сойлго уяагий нь тааруулъя даа хө
Санаанд тогтохгүй сэтгэлээ дагаад
Сайхан чамдаа очьюу даа хө

Хоёул:
Санана гэдэг чинь хайрлахын дээд шүү
Салгуу холоос санаж л явъя даа
Санаж хайрлахын дэнсийг тэгшлээд
Санасны жаргалд мбая даа хөө

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 5:11 pm ]
Post subject: 

Үг Оюунчимэг
Ая Эрдэнэсүх

Итгэл сэтгэл хоёр

Дуулим хорвоод нэг л амьдрахдаа
Дурлаж явах учиртай төрсөн
Дурлаад ханьсах жаргал уйтай
Дассан сэтгэл үгүйлнэ ээ хө

Хайртай шүү сайхан чамдаа
Хоёул хамтдаа жаргана даа хө

Сайхан дүрийг чинь би бодохлоор
Санаанд бүхэн илхэн дээ хө
Сэтгэл итгэл эргэн учрахын
Совин билгээрээ хүлээе дээ хө

Эвийн хорвоод бидэн хамтдаа
Энэхэн насыг туулна даа хө

Алсаас чамайг бодон суухад минь
Амраг сэтгэл үгүйлнэ ээ хө
Аяа бидэн хоёр ханьсан
Амьдрал юугаа холбоно доо хө

Хайртай шүү сайхан чамдаа
Хоёул хамтдаа жаргана даа хө

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 5:15 pm ]
Post subject: 

Үг Д.Дагвадорж
Ая Ё.Сүхбаатар

Хүн хүндээ хайртай явъя

Энэхэн хорвоо бүхлээрээ
Эгэл хүний өлгий билээ
Эгэл хүн нь олуулаа
Энэхэн хорвоод эзэн нь билээ

Хүн ганцхан эзэн нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдгиймаа

Хорвоо дэлхий аясаараа
Хүний сэтгэлийн дуутай билээ
Хүний сэтгэлийн дуутайдаа
Хорвоо дэлхий уйдаагүй билээ

Хүн ганцхан дуучин нь болохооороо
Хүн хүндээ хайртай байдаг юм

Хөвчин дэлхий энгээрээ
Хүрч гаршгүй оргил билээ
Хүрч гаршгүй оргил нь
Хүний ухаант оюун билээ

Хүн ганцхан оргил нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 5:22 pm ]
Post subject: 

Зүүдэн бороо

Халин халин нисээд ирсэн шувуу
Харзны усанд элгээ жиндээн ганганах юм
Харын хар нүдэн чамайгаа
Харж л суух минь хэзээ л юм бол доо

Нэмэн нэмэн дүүрэх шинийн саран
Нэг л зөөлөн дээшээ дэгдэн мандах юм
Сайны дээд энхрий чамайгаа
Санаж л явах минь заяа юм даа хө

Нойрон дунд зүсрэх зүүдэн бороо
Норсон дэр хацрыг минь хайран өнчрөөх юм
Тооныг нь элбэж өргөсөн гэртээ
Тормойж суух чинь хэзээ л юм бол доо

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 5:25 pm ]
Post subject: 

Хот айл

Хот айлын бараа нь айлсаад
Холбоо цэнхэр нутаг минь ээ хө
Тэргэл саран гэрэлтсэн үдшээр чамайгаа
Хайрлаад хайрлаад ханашгүй еэ хө

Мяндсан зэрэглээ үелэн хөвөрсөн
Мэндийн цэнхэр хадаг юм аа хө
Мэлтийх саран гэрэлтсэн үдшээр чамайгаа
Санаад санаад баршгүй еэ хө

Агийн цэнхэр манан хөвөрсөөр
Амгалан цэнхэр нутаг минь ээ хө
Мал сүрэг хотолсон үдшээр чамайгаа
Хайрлаад хайрлаад ханашгүй еэ хө

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 5:34 pm ]
Post subject: 

Миний ээж

Алтан дэлхийд үрийн бүүвэйтэй хамт заясан
Ангир уургаа шимүүлэн өсгөх буянтай төрсөн
Атар хээрийн анхилам цэцгийн үнэр шингэсэн
Алиа хөөрхөн үрийнхээ дуунд сэтгэл баяссан

Залуу ч явсан сайхан явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Уудам дэлхийд үрийн бүүвэйтэй хамт төрсөн
Ураг төрлийн ариун холбоог чандмань болгосон
Ухаан бодлын болор тунгалаг хайраа ивээсэн
Уудам орчлонгийн наран дор үрээ бүүвэйлсэн

дахилт

Энэхэн дэлхийд нэгэн бэрхийг биеэрээ туулсан
Эргэж олдохгүй нэгэн амьдралыг хүүдээ хайрласан
Энхийн төлөө сэтгэл зүрхээ мөнхөд зориулсан
Элбэрэлт эхдээ ээжийнхээ ачийг хэзээ ч мартахгүй

дахилт

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 5:38 pm ]
Post subject: 

Нэг л мэдэхэд уулзана даа

Манан будан хөшилдсөн
Алсын уулс цэнхэртээд
Миний хайртай ээжийн минь
Амьдран суугаа нутаг даа

Салхинаас ч хурдан болоосой
Нисээд очмоор санагдана аа
Саравчлан суугаа ээжтэйгээ
Нэг л мэдэхэд уулзана даа

Униар будан хөшилдсөн
Холын уулс цэнхэртээд
Хүүгийн хайртай ээжий минь
Хүлээж суугаа нутаг даа

Миний хайртай ээжий минь
Амьдран суугаа нутаг даа

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 5:45 pm ]
Post subject: 

Тогтохоо болилоо

Арван найман нас хүрээд
Аавынхаа гэрт тогтохыг болилоо би
Амраг жаалхан чамдаа очъюу гээд
Агсам зээрдийг сойдог боллоо би


Эрийн цээнд хүрээд ирэхэд
Ээжийнхээ дэргэд тогтохыг болилоо би
Энхрий жаалхан чамдаа очъюу гээд
Эрэвгэр хээрийг сойдог боллоо би

Өндөр сайхан цайвар хээрээр
Өмнүүр чинь гараад галгулж л явлаа би
Үймүүлж явсан насныхаа багад
Үнэнч амрагаа танихгүй явжээ би

Тарган сайхан цайвар хээрээр ээ
Танай гадуур давхиулж явлаа би
Тавьтар муутай насныхаа багад
Тавилан заяагаа мэдэхгүй явжээ би

Тавьтар муутай насныхаа багад
Танилцах амрагаа танихгүй явжээ би

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 5:52 pm ]
Post subject: 

Ухаарч амьдрах хорвоо

Бууж мордохдоо буурал аав минь
Инээж явдгийн учрыг олъё доо
Дуулж суухдаа буянтай ээжий минь
Уйлж байдгийн ухааныг танъя даа

Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ

Өглөө босохдоо тэнгэрийг ажиглаад
Дэлхийн араншинг таньдагийг мэддээ
Өөд нь урихдаа сэтгэлийн таниад
Сүүгээ өргөдгийн учрыг хэлье дээ

дахилт

Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр
Хөндлөн гардаггүйн үйлийг хэлье дээ
Настай хүний тохойг өргөөөд
Хүндлэн золгодгийн учрыг олъё доо

дахилт

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 5:58 pm ]
Post subject: 

Янзага

Хөвчийн хангайн налгархан чөлөөнд
Хөөрхий янзага ганцаар тонгочно
Хөнгөн хөлөөрөө шүүдэр өшигчөөд
Цэцгэн дундуур дэгдэн тонгочно

Аршаан гээд шалбааг уувал яанам билээ хө
Ачитнаа гээд араатныг дагавал яанам билээ хө,
Аясын салхинаас чамайгаа хамгаалж
Аадрын үүлнээс сэргийлэн халхалъя

Торомгор алаг нүдээ цавчлан
Тоосгүй холоос чимээ чагнаад
Томоогүй багын гэнэхэн аашаараа
Торойсон бүхнийг шохоорхон ширтэнэ

дахилт

Эвий хөөрхий энхрий янзага минь
Эргэн тойрон чинь ачитнаар дүүрээгүй
Өчигдөр буудсан сумны дарийг
Үнэртэж байгааг мэддэг ч болоосой

Дахилт

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 6:06 pm ]
Post subject: 

Хонгор нутаг

Ганцхан насанд заяасан
Урсгал тунгалаг байдрагтаа
Газар үнэрлэн гүйсэн
Унаган хүлэг шиг ирлээ

Хослон цэнхэртээд
Хангай говийн
Хонгор нутаг хонгор нутаг минь
Хосгүй чамдаа хайртай

Аавын олон хөвгүүдтэй
Ардын цэргийн албандаа
Амар мэнд явсан
Аальхан хүү чинь ирлээ

дахилт

Таван эрдэнэ сүргийнхээ
Буянт эзэн та нартаа
Алсын уулсыг даваад
Аяны шувууд шиг ирлээ

дахилт

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 6:10 pm ]
Post subject: 

Хилчний дуу

Тэнгэрийн хаяаны наахантай
Тэртээ уулсын цаахантай
Дэлгэр талын мандал дээр
Тэргэл цагаан гэр минь бий

Баян тансаг хөдөө нутагт минь
Багын жаалхан тэр минь бий
Багын жаалхан түүний зүрхэн дээр
Байлдагч миний сэтгэл бий

Эх орон та бүгдийгээ
Энх амгалан байлгах гэж
Хилчин миний батлан өргөсөн
Чин зоригийн тангараг бий

Author:  UBROCKSTAR [ Oct.18.08 6:16 pm ]
Post subject: 

Дуучин Төмөрбаатар

Сайн байна уу Улаанбаатар минь

Хүүгээ өлгийдөөд орхисон эх шиг
Хүний нутагт сэтгэл тогтсонгүй
Холоос гүйсэн хангал морь шиг
Хорвоод хосгүй чамдаа ирлээ

Сайн байна уу Улаанбаатар минь
Сайн сайн байна уу Улаанбаатар минь

Саяхан мэндэлсэн эх үр хоёр шиг
Сайхан хүйсээрээ холбоотойн адил
Энхрий хот минь чамтайгаа би чинь
Энэ биеэрээ холбоотой юм аа

дахилт

Тив дэлхийг уудам гэдэг
Тэнүүн болоод уужим юм аа
Тохмын чинээ зайгий нь эзэлж байгаа
Төрсөн нутаг үнэтэй юм аа

дахилт

Page 9 of 12 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/