#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.20.19 1:16 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 303 posts ]  Go to page Previous 13 4 5 6 712 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Jan.28.06 2:44 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
chinbolor enhmend- hairiin misheel

delger havariin tsetseg shig
delbee neegeed misheesen
omgolon tanhil nasnii mini
odtoi gegeen uchral mini
hairiin gegeen ayalguundaa
hairlan uyaran dogdlonoooo
hairlah setgeliin shuteen chi mini eee

dahilt:
sergelen altan haraatsai
setgeliin tengert erhelene ee
havar havariin tsetseg ni ee
hairaar misheej delgerne ee

nalgar havariin modod shig
nahia zadlaad misheesen
zorgoor zaluu nasnii mini
zoltoi gegeen uchral mini
moroodliin gegeen nasniihaa
monhiin hairand uyarana aa
hongor setgeliin shuteen chi mineee
dahilt

_________________
Grandmark2 tourer-s
sak shdee my


Top
   
PostPosted: Mar.29.06 2:15 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Apr.12.03 9:10 pm
Posts: 2
Location: 日本
Tursun nutgiin uzemj shingeed
Tanhilhan chamaig uzesgelen bolgojee
Turuulsen ehiin chin namba shingeed
Tanhilhan chamaig enhriihen bolgojee

Harah tusam nudend uuriimsuud
Hairlah tusam setgeld honogshino
Hairtai boljee chamdaa bi
Haniin jargal hairlaach naddaaa

Hongorhon zurhnii chin hairiig amtlah geed
Orchlond bi tursun baijee
Unagan hairaa chamdaa heleed
Uchran jargahiin tavilan ni baijee

Jargal amtlan meltreh saihan nudnii chin
Hairiin hartsiig sevteehgui baij
Zambuulin horvood hamtdaa ireed
Haniin tushig chamdaa amlaya

Jich:Bi buruu bichsen baij magadgui zasaad bicheeree

_________________
!play,play,have fun but always watch ur every step!


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:44 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Зоргоор жаргалтай миний эх орон

Сэмбэрүү цэцгийг мэлмэртэл цармын салхийг сэвшихэд
Сэлүүн тунгалаг агаарыг цангасан адуу шиг залгидаг
Сэрүүхэн өвлийн үүрээр хүлэг морьдыг цантааж
Сэргэлэн цагаан талаараа хөөрүүдүүхэн хөвөлздөг
Тэгэж явахдаа би жаргалтай
Гэлмин нуурыг цэлмэтэл үдшийн бүгээг тунарахад
Гэгээн сарны нулимсыг цэцгийн дэлбээ шиг аргаддаг
Уянгалаг зуны үүрээр шүүдэр цэцгийг харшуулж
Уудмын цагаан талаараа омогшинхон давхидаг
Тэгэж явахдаа би жаргалтай
Хайрын цэцгийг дэлгэртэл зүүдний гэгээ туяарахад
Хатан заяаны уярлыг бүүвэйн дуу шиг аялдаг
Идэрмэг сэтгэлийн үүрээр зүрхэн дотроосоо гэрэлтэж
Их талынхаа уудмаар хөөрүүдүүхэн хөвөлздөг
Тэгэж явахдаа би жаргалтай

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:49 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Хүний хайлан ээжий

Говийн цэнхэр зэрэглээнд
Алдарч хууртаж зүүдэллээ би
Голын хайртай ээждээ
Аргал оруулж сэрлээ би
Дахилт:
Ээ ижий говь хоёроо
Ингэтлээ их санажээ би
Зүйдэлгүй шаргал говьдоо
Зүсэр оруулж зүүдэллээ би
Зүрхний хайртай ээждээ
Зүүгий нь сүвлэж сэрлээ би
Дахилт:
Ээ ижий говь хоёроо
Ингэтлээ их санажээ би
Гадсаа тойрох ботгоо
Буйлахыг нь сонсож зүүдэллээ би
Гаднаа саравчлах ээжийгээ
Уйлахыг мэдрээд сэрлээ би
Дахилт:
Ээ ижий говь хоёроо
Ингэтлээ их санажээ би
Хүйсийн цэнхэр говьдоо
Хөмүүл түүж зүүдэллээ би
Хүний хайлан ээжийнхээ
Хүзүүнд нь зүүгдэж сэрлээ би
Дахилт:
Ээ ижий говь хоёроо
Ингэтлээ их санажээ би
Ээ ижий говь хоёртоо
Эргээд хүү чинь очно оо

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:50 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Хайрлаарай

Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай
Намрын будан бүрхчихнэ, ай хөөрхий
Насан өндөр аавыгаа хайрлаарай
Нартын жам булаачихна, ай хөөрхий
Дахилт:
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Гэгээн дорнын сарыг хайрлаарай
Гэрэлт туяагаа хумьчихна, ай хөөрхий
Залуухан амрагаа уучилж хайрлаарай
Замлингийн урсгал элээчихнэ, ай хөөрхий
Дахилт:
Сайхан цагаан үүлсийг хайрлаарай
Салхины аясаар сарничихна, ай хөөрхий
Зоргоор олддоггүй амьдралаа хайрлаарай
Зовлон жаргал хуваачихна, ай хөөрхий
Дахилт:

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:53 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Чоно голын унага

Арван тавны сар шиг тэргэл саран магнайтай
Ам цагаан хулгана шиг омруу цагаан хошуутай
Шузгыг нь дагаад хулгана хөеөгөө нөөдөг
Шуусан сүүлний нь угт салхи хургаж нойрсдог
Дахилт:
Чоно голын унага хонин бор нүдтэй
Чоно голын унага хонгор сайхан зүстэй
Чоно голын унага холч сайхан давхилтай
Чоно голын унага холын адууны угшилтай
Оонын хоёр эвэр шиг онь босоо чихтэй
Орлой гэж цоллуулавч чоно голдоо гүйдэлтэй
Эмээлэнд явсан молор минь Эрдэнэцагаандаа сэтэртэй
Эрдэнэ засгийн унага шиг дуунд мөнхрөх золтой
Дахилт:
Алтан Дарьгангын овоонд ам булааж түрүүлсэн
Алдарт Ононгийн хөндийд амгай шаргиулж магнайлсан
Нутгийн өмбий өвгөдийн нулимстай ярьдаг хууч
Нумарч явааг нь харахад Чоно голын чоно доо
Дахилт:

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:54 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Намрын дурсамж

Намираа цэнхэр бороо шивэрсэн
Намрын хонгор үдшээ дурс даа чи
Ариухан үерхлээ санахын жаргалаар
Алс нутгаас дуулж сууна даа би
Дахилт:
Ай хө чи минь
Алагхан зүрхний итгэл байж дээ
Амьдрал жаргалд минь надтай учирсан
Алдрай насны дуулал байж дээ чи
Оргил саранд ханьсан суусан
Одтой насаа эргээд дурсдаа чи
Оргилуун хүслийн жигүүр тэлсэн
Онгон сэтгэлээ хөглөж сууна даа би
Дахилт:
Эргэн санахад мартахын аргагүй
Энэ л намар жаргал хайрлажээ
Эргэшгүй ариун сэтгэл сэргэсэн
Энэхэн насны дуулал байж дээ чи
Дахилт:

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:56 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Хайрлан дуулмаар байна

Өндөр тэнгэрт заяасан болохоор чинь
Өглөөн нарыг тосон хүлээх юм
Өглөөн наран гэрлээр тэтгэн
Өнийн холын чамайг илгээх юм
Дахилт:
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна
Хөрст орчлонд унасан болохоор чинь
Хөглөгөр уулсыг саравчлан ширтэх юм
Хөглөгөр уулсын нөмөрт хургасан
Хөдөөх салхиар чамайг илгээх юм
Дахилт:
Амраг сэтгэлд ургасан болохоор чинь
Амин голоос хайрлан хайрлах юм
Амин голын амьсгал алдран
Аньсхан зүүдэндээ чамтай учрах юм
Дахилт:

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:57 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Зүрхний бяцхан шувуухай

Цэцэгс үнэгчлэх сартай зөргийн
Цэнхэр үүрээр солонго татлаа
Зөөлөн бороо сэтгэлийн бүрдийг ундлан байна
Зүрхний бяцхан шувуу жиргээ юу
Дахилт:
Мөнгөн дальтай дуучин эрвээхэй
Мөрөөдлийн тэртээд дэвэн бүжнэ
Зүсэр хурнаар чи минь намайгаа
Зүүдлэн сэрээд санаа юу даа
Буга нь урамдах буурал зөргийн
Будантах үүрээр үүлс нүүлээ
Сэтгэлд ургах уран шувуухай
Сэмхэн ирээд жиргээ юм болов уу
Дахилт:
Согоо нь эрхлэх амгалан чөлөөнд
Солонгорох үүрээр шүүдэр буулаа
Хажуугийн горхи харгин харгин урсаад байна аа
Хайрын бяцхан шувуу жиргээ юу даа
Дахилт:
Анир намсах зүлэгтэй зөргийн
Алтрах үүрээр чамайгаа саналаа
Бодолд эрхлэх уран шувуухай
Бодон бодон жиргээ юм болов уу
Дахилт:

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:58 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Бүүвэйн түрлэг

Хур бороо минь намиранхан байна
Хултай айраг бялханхан байна
Хотол олон минь баясанхан байна
Хонгорхон үрс минь бүүвэй бүүвэй

Азай буурлууд минь жарганхан байна
Агаар тэнгэр тунгалагхан байна
Алтан дэлхий тайванхан байна
Алагхан үрс минь бүүвэй бүүвэй

Мал сүрэг минь үржинхэн байна
Маргад эрдэнэ арвижинхан байна
Малчин түмэн минь баяжинхан байна
Монгол үрс минь бүүвэй бүүвэй
Бүүвэй бүүвэй

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 2:59 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Бүүвэйн түрлэг

Хур бороо минь намиранхан байна
Хултай айраг бялханхан байна
Хотол олон минь баясанхан байна
Хонгорхон үрс минь бүүвэй бүүвэй

Азай буурлууд минь жарганхан байна
Агаар тэнгэр тунгалагхан байна
Алтан дэлхий тайванхан байна
Алагхан үрс минь бүүвэй бүүвэй

Мал сүрэг минь үржинхэн байна
Маргад эрдэнэ арвижинхан байна
Малчин түмэн минь баяжинхан байна
Монгол үрс минь бүүвэй бүүвэй
Бүүвэй бүүвэй

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:00 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Хүүхэд нас

Сэрүүн булгийнхаа тунгалаг усандаа
Сэргэлэн дүрээ тольдож тоглосон
Сэвшээ хонгор салхины үзүүрт
Сэтгэл алдран аргадуулан наадсан

Дахилт:
Хүүхэд нас хүсээд хүсээд
Эргэн ирэхгүй
Хүний багын хөгжилтэйхэн
Хүүхэд нас минь
Цэцэг алагласан цэлгэр талдаа
Цээлийн жараахайн адил наадсан
Цэвэр ариун агаар юугаараа
Цээж дүүртэл амьсгалан гүйсэн
Дахилт:
Мяралзан долгиолох голын мандалд
Мөнгөн сувд цацруулан тоглосон
Мэлтрэн шаргалтах уужим хөндийд
Мишээл баяртай хөгжилдөн наадсан
Дахилт:
Хадтай уулынхаа энгэр бэлээр
Харгуй даган харайн өссөн
Хан буурал хөгшдийн хайранд
Хайлан уяран аргадуулан бойжсон
Дахилт:

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:01 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Зүйдэлгүй орчлон

Зүрхийг ундаалан жаргаах хайр чинийхээ
Зүйдэлгүй орчлонг ижилсэн туулах итгэл минийх ээ
Учрах тавилан хомсдох буруу нь юуных вэ
Уулзах эрхгүй холтгох алдаа хэнийх вэ

Сэтгэл уужруулан ээнэгших хайр чинийхээ
Салшгүй нартыг ханьсан элээх сэтгэл минийхээ
Учрах тавилан хомсдох буруу нь юуных вэ
Уулзах эрхгүй холтгох алдаа хэнийх вэ

Амьдрал тэтгэн өртөөлөх хайр чинийхээ
Салшгүй нартыг ханьсан элээх итгэл минийхээ
Учрах тавилан хомсдох буруу нь юуных вэ
Уулзах эрхгүй холтгох алдаа хэнийх вэ

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:02 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Тэр минь

Ааль ялдам тэр минь
Альхан газартаа суугаа бол
Аавын хүүгийн чимэг минь
Азгүйхэн зүрхний гуниг минь

Ээл зөөлөн тэр минь
Эрх дураараа яваасай
Ээжийн хүүгийн чимэг минь
Эмзэгхэн зүрхний гуниг минь

Даан ч хайртай тэр минь
Дассан газартаа жаргаасай
Хүний хүүгийн чимэг минь
Хүрэн зүрхний гуниг минь

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:05 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Марал буусан шөнө

Бодол бодлын мөнгөн суваргыг
Ботгон нүдэн чи минь эзэмдсэн
Бурхны гэмээр гэгээхэн цагийн
Болорхон үзэмжийг яаж л зурах вэ

Навч навчсын алтан хэлбэрийг
Намар оройн саран тодруулсан
Үлгэрийн юм шиг ганган шөнөөр ч
Үлэмжийн хайртай чамайгаа үгүйлдэг ээ

Дахилт:
Дүрлэн хөөрхөн нүдний чинь дэргэд
Дүүрэн тэргэл саран ч бүдэгхэн
Дурдан шаргал намраар ирсэн
Дуусашгүй хуучрашгүй хайр минь
Сормуус дэвэхийн төгөлдөр чөлөөнөө
Саруул цагийн өнгө нь туяарсан
Домгийн юм шиг энэ л шөнөөр
Дотносох сэтгэлээ яаж л барих вэ

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:07 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Удвал цэцэг

Гурван мөрний хөндийгөөр өгсөж уруудсан
Гуниг баяр ээлжилсэн замбууг аргадсан
Өүлэн хатан ээжийн нүүж буусан бууринаас
Өндийж ургаад мишээсэн Удвал хээнцэр цэцэг ээ
Дахилт:
Цэцэг цэцгийг чимэж ургасан
Цэнхэр орчлонг гоёж урласан
Хөвчин дэлхийд мишээж дэлгэрсэн
Хээнцэр хээнцэр цэцэг үү дээ чи
Долоон галавын тэртээгээс галаа манан
Догшин сүлдэт тугаа дээдлэн тахисан
Чингис эзэн богдын хүлгийн тоостой шорооноос
Цэхэлж ургаад мишээсэн Удвал танхил цэцэг ээ
Дахилт:
Цэцэг цэцгийг чимэж ургасан
Цэнхэр орчлонг гоёж урласан
Хөвчин дэлхийд мишээж дэлгэрсэн
Уяхан уяхан цэцэг үү дээ чи
Тэргэний мөрөөр налсан өвсийг илбэн байж
Тэргэл сартай шөнөр амрагаа хүлээсэн
Энхрий ялдам хайрын гэгээнд үнэгчилээд
Эрин дамжин дэлбээлсэн Удвал хатан цэцэг ээ
Дахилт:
Цэцэг цэцгийг чимэж ургасан
Цэнхэр орчлонг гоёж урласан
Хөвчин дэлхийд мишээж дэлгэрсэн
Хатан хатан цэцэг үү дээ чи

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:08 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Хань болох бүсгүй

Хонгорхон насны чинь аалинд нь хө
Холдохын ч аргагүй даслаа даа
Хоног өртөөлсөн зүүдэндээ би
Хоёулхнаа л байдаг шүү
Ай хань болох бүсгүй минь
Ялдамхан насны чинь аалинд нь хө
Яахын ч аргагүй даслаа даа
Ялгуун цэнхэрхэн зүүдэндээ би
Янагхан л байдаг шүү
Ай хань болох бүсгүй минь
Охинхон насны чинь аалинд нь хө
Орхихын аргагүй даслаа даа
Чимээгүй намуухан зүүдэндээ би
Чамтайгаа л байдаг шүү
Ай хань болох бүсгүй минь

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:09 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Зулзаган хус

Зулзаган цагаан хус нь ээ хө
Зулай шүргэм ганхана аа хө
Зул шиг ганцхан амраг минь
Зүүдэн дунд минь гунхана хө

Цалил мөнгөн шугуй нь хө
Цалгих гол шиг шуугина хө
Цайлган сэтгэлт амраг минь
Зүүдэн дунд минь шивнэнэ хө

Төгөл хусны дотроосоо
Төгс гуалиг байдаг аа
Түмэн олны дотроосоо
Түшсэн амраг аа гэдэг ээ би

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:10 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Хишигбаяр - Мөрөөдлийн дуу

Наргүй өдрийг цэлмэтэл
Чамайгаа би бодно
Насаараа ингээд явах уу
Хэлээч хэлээч хэлээч дээ чи минь

Навчгүй модыг цэцэглэтэл
Чамайгаа би бодно
Янзаараа ингээд явах уу
Хэлээч хэлээч хэлээч дээ чи минь

Өнчин зүрхийг далавчилтал
Чамайгаа би бодно
Ойрхон мөртөө хол байна
Чамдаа чамдаа чамдаа яаж хүрнэ вэ

Өвлийн жаврыг бүлээстэл
Чамайгаа би бодно
Өндрөөс өндөрт байгаа
Чамдаа чамдаа чамдаа яаж хүрнэ вэ

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:12 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Дэлгэрмаа - Эрхлээд тандаа очно доо

Өдлөөд буусан шувуу шиг
Ганганаад ирэх хавраар
Үрээ харуулдсан ээжий минь
Гаднаа саравчлан зогсоно уу даа
Дахилт:
Дэнжээ чимсэн цэцэг шиг
Инээгээд очно оо хүү чинь
Дээлэндээ сүүтэй ээжий минь
Энгэртээ тэвэрч жарга даа
Цамцан модод нахиалах
Яруугийн цэнхэр хавраар
Цайгаа өргөсөөр ээжий минь
Хүүгээ хүлээж сууна уу даа
Дахилт:
Ургах нарны туяа шиг
Инээгээд очно хүү чинь
Уураг үнэртсэн ээжий минь
Энгэртээ тэвэрч жарга даа
Ирэх шувуудын тоогоор
Цэцэг дэлгэрэх хавраар
Эжий буурал бурхан минь
Сэтгэл нялхарч хүлээнэ үү дээ
Дахилт:
Гангар гунгар шувууд шиг
Инээгээд очно оо хүү чинь
Ангир зөөлөн эжий минь
Энгэртээ тэвэрч жарга даа

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:13 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Дэлгэрмаа - Хүний хайлан ээжий

Говийн цэнхэр зэрэглээнд
Алдарч хууртаж зүүдэллээ би
Голын хайртай ээждээ
Аргал оруулж сэрлээ би
Дахилт:
Ээ ижий говь хоёроо
Ингэтлээ их санажээ би
Зүйдэлгүй шаргал говьдоо
Зүсэр оруулж зүүдэллээ би
Зүрхний хайртай ээждээ
Зүүгий нь сүвлэж сэрлээ би
Дахилт:
Ээ ижий говь хоёроо
Ингэтлээ их санажээ би
Гадсаа тойрох ботгоо
Буйлахыг нь сонсож зүүдэллээ би
Гаднаа саравчлах ээжийгээ
Уйлахыг мэдрээд сэрлээ би
Дахилт:
Ээ ижий говь хоёроо
Ингэтлээ их санажээ би
Хүйсийн цэнхэр говьдоо
Хөмүүл түүж зүүдэллээ би
Хүний хайлан ээжийнхээ
Хүзүүнд нь зүүгдэж сэрлээ би
Дахилт:
Ээ ижий говь хоёроо
Ингэтлээ их санажээ би
Ээ ижий говь хоёртоо
Эргээд хүү чинь очно оо

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:14 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Дэлгэрмаа - Дэлгэр чулууны уулс

Дэлхийн буурал толгодын өөдөсхөн
Дэлгэр чулууны намхан уулс минь дээ
Дэнж хотойлгон тээж төрүүлсэн
Дэндүү ачтай миний л ээжий

Аагийм халуунд хүрэл бурхан шиг
Аньсага нээж харуулдсан аав минь дээ
Тэнүүн талаа тэлж бодсондоо
Тэвгээр өвлүүлж намайгаа өсгөсөн дөө

Сэтгэл дундуур минь дуулж урсах
Сүн суваргын цэнхэр гол минь
Дээд тэнгэрт морилон одсон чиг
Дэргэд бодогдох эжий аав хоёр минь дээ

Андуу үгүй захиасгы тань залгамжлан
Ач зээг чинь өсгөсөөр явна даа
Ухаалаг дээдсээс дөрөөндөө сүүтэй
Удмын үрс чинь өөдрөг явна даа

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:15 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Дэлгэрмаа - Цэцгийн зун шиг эжий

Сэтгэлийн дуу минь гундуухан байна
Цагийн аясаар жиндээд байна уу даа
Цэцгийн зун шиг эжийтэй хүн би
Цэн тогоруу шиг уйсмааргүй байна
Дахилт:
Энгэрээ нэвтэртэл санаад байх юм даа
Ээжий минь дээ
Эргээд шингэдэг нулимс гэж үгүй шүү дээ
Ээжий минь дээ ээжий минь дээ
Зүүд нойр минь хугасхан байна
Зүйтэй үгийг тань мартаад л байна уу даа
Зуны нар шиг эжийтэй хүн би
Зүлгийн ногоо шиг гандмааргүй байна
Дахилт:
Өргөлийн дуу минь дундуурхан байна
Үрийн чинь сэтгэл дутаад л байна уу даа
Өлгийн бүс шиг эжийтэй хүн би
Өнчин шувуу шиг дэвмээргүй байна
Дахилт:

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:17 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Амин хайр

Буурал дэлхий
Буруу эргэхгүй
Бурханы нөмөрт
Буянаа дундлахгүй
Дахилт:
Энэ л үнэнд
Ихэр заяандаа
Ихэрлэн жаргая
Ай миний амин хайраа
Дүүрэн наран
Дундуур жаргахгүй
Ятгын эгшиг
Яаран саарахгүй
Дахилт:
Наадмын морьд
Дутуу эргэхгүй
Найрын дугараа
Дундаа тасрахгүй
Дахилт:
Нартай тэнгэр
Одтой шилгээхгүй
Насны хань минь
Тавилан төөрөхгүй

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:19 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Дэлгэрмаа - Ямархан сэтгэл мартах юм бэ

Харц гэнэхэн тулгарахдаа
Халуун гарыг чинь атгаагүй ээ
Хайраа мэдэрч үгүйлэхдээ
Хүслийн жолоо алдраагүй ээ
Дахилт:
Яргуй хэнзэлсэн янзган хайраа
Ямархан сэтгэл мартах юм бэ
Яргуй хэнзэлсэн янзган хайраа
Ямархан сэтгэл мартах юм бэ
Сэм сэмхэн ширтэхдээ
Сэтгэлээ илчилж амжаагүй ээ
Санаандгүй нэг л учрахдаа
Санаа нийлээд алхаагүй ээ
Дахилт:
Зүрх ханьсан догдлохдоо
Итгэлээ өгч дасаагүй ээ
Зүүдээ манаж хонохоос
Илүү жаргал амсаагүй
Дахилт:

_________________
Би vvнийг хий.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.06 3:20 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 1:48 pm
Posts: 3025
Location: 1117 УБҮ
Дэлгэрмаа - Орхиж чадамгүй хайр

Цэцэг цэцэгсийн шүүдэр үргээж
Цэнхэр талаас чи минь ирдэг ээ
Цээжний гүндээ баясал асааж
Цэрвэж гэрэвшиж чамайгаа тосдог оо
Дахилт:
Одод оддын тоогоор
Санадаг юмаа чамайгаа
Онож алдахын алинд нь ч
Орхиж чадамгүй хайр минь ээ
Гэгээн зүүдний анир сөхөж
Гэнэхэн чи минь яаран яарсаар ирдэг ээ
Гэргий сэтгэл энгэртээ нялхарч
Гоморхож гунирхаж чамайгаа тосдог оо
Дахилт:
Хоног хоногийн уртыг үдэж
Холын холоос чи минь ирдэг ээ
Хонгор зүрх баяраар бялхаж
Хайрлаж харамлаж чамайгаа тосдог оо
Дахилт:

_________________
Би vvнийг хий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 303 posts ]  Go to page Previous 13 4 5 6 712 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited