#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.18 9:59 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 24 posts ] 
Author Message
PostPosted: Nov.06.04 8:30 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.27.03 11:11 am
Posts: 1254
Location: saaral huudsan dund
“Хандгай бор”-ын домгоос.
Орсгой Төгсийн “Хандгай бор” гэж нэг сайн морь байсан юм. Төгс Хөвсгөл аймгийн Жаргал сумын буй доод Цэцүүхийн “Пүнзтэд” нутаглаж байжээ. Тэр ганц морьтой ядмаг хүн байж. Бадарчин явж ирээд цааш явах туниагүй болсон учир Төгсийг: Миний энэ гүүг аваад оронд нь нэг морь өг. Энэ гүү унагалж магад. Миний хүнээс дуулснаар бол, Тэрх цагаан нуурын дэргэд гүүг идшилж байтал нь уснаас нэгэн бор зүсмийн амьтан гарч ирж ноцолдлоо гэдэг юм. Тэр үнэн бол энэ гүүнээс хөх аргамаг гэгчийн унага гарах юм гэж шалж байгаад морийг нь аваад явж гэнэ. Орсгой Төгс ч яахав, гүүгээ унаад л, ан гөрөө хийгээд л, хэдэн сар болтол гүү унаглах шинж байж. Мунхаг ухаантай Төгс энэ гүүнээс ву гардаг бол. Гай тарих амьтан гарч болзошгүй. Ямарч байсан амлахаас нь өмнө алчихъя гээд сахиад байдаг байж гэнэ. Тэрчлэн хэдэн шөнө гэртээ ирж цай уухаар суутал эхнэр нь цайныхаа дээж өргөхөөр гарснаа,
- Хүүе гараарай. Гүү тань унагалчихсан юм шиг байна гэж.
Төгс гүйн гартал нэгэн хөх саарал унага тэнцээд эхийгээ хөхөж байна гэнэ. Эзэн нь:
Эхийнхээ цагаан сүүг хөхөж байгаа амьтанг яаж алах вэ. Ямарч байсан ажиглаж харж адуулж маллаж байгаад юу болдгий нь харъя гэж шийджээ. Ингээд унагандаа юм мэдэгдсэнгүй. Даагандаа даанч их юм мэдэгдсэнгүй. Үрээнд нь сургаж номхон болгож. Хязааланд нь шархтай буга хөөхөд гүйцдэг болж, нутаг нугадаа хурдан гэж гайхагджээ. Тэгтэл нутгийн Бааван Унзад Орсгой Төгсөөс сайн морийг нь тугалтай арван үнээгээр авъя гэжээ. Төгс эс өгч гэнэ. Тэгэхээр Бааван Унзад Хандгай борыг хорлох санаа сэджээ. Улиастайн амбанаас: “Тариатын хүрээнээс өдөртөө довтолгож ир” гэсэн зарлиг буужээ.
Бааван унзад үүнийг сонсоод, За энэ мэдээг Орсгой Төгсийн Хандгай бор л хүргэж чадна. Би аваад давхия гэжээ. Энэ ч ёсоор болж. Бааван унзад улиастайн амбан очоод өвлийн хүйтэн шөнө хандгай борыг хоёр давхар хазаараар хазаарлаж, хоёр давхар чөдрөөр чөдөрлөөд тохом бие дээгүүр нь асгаж хөлдөөгөөд уячихаж.
Орсгой Төгс Бааван унзад морийг нь алах санаа төрлөө гэдгийг мэдээд, эхнэртээ: За миний Хандгай бор маргаашийн нарнаар нутагтаа ирж чадахгүй бол бүр өнгөрлөө гээд мод шатаан нөөлөг гаргаж суув гэнэ. Тэгтэл өглөө нь Хандгай бор гурван хөлдөө давхар чөдрийн тасархайтай, үс нь мөстчихсөн давхиж ирж гэнэ. Эзэн нь нөөлгөндөө үсний нь мөсийг хатааж морио тэнхрүүлж авч гэнэ. Энэ явдлаас хойш жил болж гэнэ. Орсгой Төгсийг ир гэж заллага ирүүлдэг юм байж. Эхнэр нь үүнийг мэдчихээд: Урьд морийг чинь Бааван унзад авах гэсэн. Одоо чамайг яах гэж ид, уу болох вэ, башир үг битгий оч гэжээ. Орсгой Төгс очно гэж зүтгэж байгаад явж дээ. Орсгой Төгс оруутаа шшуд Бааван унзадын элэгрүү өшиглөчихөж, хүмүү ч: Буянтны буянг бузарласан яасан саваагүй амьтан бэ. Барь наана цаана болж гэнэ. Бааван унзад ам хамрын цусыг арилган тогтоогоод: Байз хэрэггүй та минь: Төгс ингэх нэгэн учиртай юмдаг. Би тамхилъяа гэсэн юм гэнэ билээ. Энэ нь Бааван унзад: Төгсийн сайн морийг алах гэж байгаад бүтэлгүйг мэдчихсэн болохоор хэзээ нэгэн цагт эзэн нь намайг алуузй гэж болгоомжилсоноос хишиг дуудуулах нэрээ ухаан сийлж олны өмнө хэргээ цайруулсан юм байж гэж хуучцуул хэлэлцдэг.


Last edited by zoloko.angel on May.26.10 11:30 pm, edited 1 time in total.
гарчигт нэмэлт тэмдэг оруулсан


Top
   
PostPosted: Nov.06.04 8:31 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.27.03 11:11 am
Posts: 1254
Location: saaral huudsan dund
Эрт урьд цагт нэгэн хүүтэй эмгэн өвгөн хоёр байжээ. Хүү нь урт удаан хугацаагаар цэргийн албанд мордож гэнэ. Харь нутагт явсан хүү нь цэргийн албаа арайхийж дуусгаад нутаг буцах гэтэл унах унаагүйн эрхэнд нутгийн баяны хоньчин болжээ. Тэр хүү баяны ганц охинтой ижил дасал болж улмаар амрагын холбоотой болж гэнэ. Нөгөө хүү нэгэн удаа, би орон нутаг, аав ээжээсээ холдсоор удлаа. Тэдэнтэйгээ очиж улзмаар байна гэсэнд охин хариуд нь: Би зөвшөөрнө. Харин чи ямар морь унах вэ гэжээ. Надад өөрийн гэх унаа байх биш дээ гэхэд. Чи бор азарганы удам бор шүдлэнг авъяа гэж ааваас гуй гэжээ. Охины хэлсэн ёсоор эцэг нь хүүд бор шүдлэнгээ өгчээ. Хүү түүнийг сургаж номхруулаад нутаг явах болсонд хүүг үдэж мордуулахаар охин хамт явж гэнэ.
Нэгэн уулын ард очоод: чи одоо буцдаа. Дэндүү холдлоо гэхэд. Охин уулын араас салбал уулзахгүй байж магадгүй. Уулын өврөөр салъядаа гэжээ. Уулын энгэрт очоод охин бор шүдлэн чинь соёолон болж, сүүд нь газарт дөрвөн хуруу тунах үед зуны дунд сарын эхээр намайг нэг эргээрэй гэжээ. Хүүг харихад эцэг нь нас барж, эх нь эсэн мэнд байж гэнэ. Хүү эхийгээ өргөн тэтгэхээр нутгийн ноёны адуучин болжээ. Нэг өдөр адуугаа тийрүүлээд сууж байтал бор шүдлэн нь өрөөсөн хөлөө өргөөд зогсож байж гэнэ. Сайхан морь болж байна даа гэж бодохын чацуу нөгөө охины хэлсэн зүйл гэнэт санаад нь оржээ. Энэ үед бор шүдлэн соёлон нас гүйцэж, зуны дунд сар гарсан байж гэнэ. Хүү соёолон бор морио унаад хүүхний нутагт очжээ. Тэдний уяан дээр олон морьд багширч гэрт нь дуу хуур болж байгаа нь сонсогдож гэнэ. Охин эцгийнхээ гэрт орвол эцэг эх нь урьдын адил танимхайрч дээшээ суу гэж урьжээ. Харин охин гэртээ байсангүй боловч болж байгаа үйл явдлын байдлаас ажиглаж мэдвэл охиныг нутгийн ноёнд гэргий болгож өгөхөөр шийдэж гурав хоног найрласан боловч охин ер дуугарахгүй байжээ.


Хүүг ая барихыг шаардахад:
Соёг бор морьтой
Сонихон хил зантай
Алдрай жаахан би чинь
Санан бодсоор явж ирлээ
Арын мод олон боловч
Атар зандан ургаагүй
Ахан дүүс олон ч болов
Аааваас үнэн ч хүнгүй
Энгэрийн мод олон ч болов
Эрчтэй зандан ургаагүй
Эгч дүү олон боловч ээжээс үнэн ч хүнгүй хэмээн дуулсанд охин үүний учрыг ойлгож сэм уулзахдаа би хөгшин ноёнд хүчээр очих болоод байна. Бэр хүргэхээр явахдаа бэрийг хэн дүүрэх вэ гэхэд нь би дүүрий гэж хэлээрэй гэжээ.
Тэр ёсоор бэр мордуулахад хүүхнийг дүүрч эхлээд гэлдэрч явжээ. Гэтэл хүмүүс хурдан яв гэж шаардсан тул бор мориороо хурдлан давхижээ. Ийнхүү хос эртнээс танисан итгэлт бор морь нь ноёныхонд гүйцэгтэлгүй зугтсаар хүүгийн нутагт ирж амар сайхан жаргаж гэнэ.

Соёг бор.
Соёг бор морь минь
Сонихон чиг алдартайяа хө
Сонихон жаахан тэр минь
Сормуусан доороо нулимастайяа хө
Төвгөр бор морь минь
Тохомон дороо хөлстөй дөө
Томоогүй бяцхан тэр минь
Торомгор нүдэндэ нулимтай даа
Хөх бор мориороо хөндөлсүүлэд ирлээдээ
Хөөрхөн жаалхан тэр минь хөмсгөн дороо нулимастайдаа


Top
   
PostPosted: Nov.06.04 8:32 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.27.03 11:11 am
Posts: 1254
Location: saaral huudsan dund
Цэцэн хан аймгийн захын Да вангийн хошуу одоогийн Дорнот аймгийн халх гол сумын нутаг Буйр нууррын баруун урд талд Ганганбэйл гэдэг олон хамжлагатай харгис ноён байжээ. Тэр ноёны шадар хиа хожгор Пүрэв гэгч:
Ганц хоёр ширхэг үстэй боловч
Ганданбэйлийн элч
Хэдхэн ширхэг үстэй боловч
Хэбэй бэйлийн элч гэж өртөө улаагаар явахдаа загнадаг их ширүүн догшин хүн байжээ. Мөн гандан бэйлийн бага хатан Алим эрх дураараа аашилдаг өөртөө тусгүй санагдсан хүн бүхнийг ноёндоо ховлон тэр Пүрвээр зодуулж цээрлүүлдэг заншилтай байжээ. Алим хатан ажил муу хийж өглөө гэж аягчин байсан жирэмсэн Сүрэнг зодож алахад бэйлийн хамжлага,



Барамсайн Сэрээтэр гэдэг тамлагдан үхэж байсан тэр эмэгтэйг өмөөрөн шадар хиа Пүрэвтэй хэрэлдэж:
Ингэж биднийг зовоосноороо
Эрлэг тамд ороорой
Одоо биднийг тамласнаараа
Очир тамд унаасай гэж хараан тэмцэлдсэний учир баригдан тамлагдахынхаа даваан дээр Баазайн Доной гэдэг хамт адуу малладпаг байсан нөхрийнхөө туслалцаагаар бэйл ноёны алдартай хурдан хүлэг дөрвөн настай борыг хулгайлан унаад Чивчин гэдэг барга хошууруу оргожээ. Тэнд амь хорогдож байхдаа хааяа нутгынхаа зүүн талаар ирж алсаас ширтэн харахад буйр нуурын зүүн урд байсан Хансар гэгч халхын дөрвөн сүм сүүмэлзэн дөрвөлжлөн үзэгдэхэд нутаг орноо санан гиеүрэхдээ.
Дөрвөн настай бор нь
Дөрөө жиймээр ергөөтэй
Дөрвөлжлөөд харагдах бараа нь
Халхын дөовөн хансар
Босоо читхтэй бор нь
Богдын хачингийн сүрэг
Буцаад сөөргөө харъя гэтэл
Буцмал Алимаас эмээлээ
Төрсөн нутгаа очъё гэтэл
Төрийн бэйлээс эмээлээ
Таваар тавьсан гэзэг минь
Талын ботуул шиг саглайж байна
Танин мэдэхгүй чивчинтэй
Танилцсан минь тавилан даа
Ургуулж тавьсан гэзэг минь
Уулын ботуул шиг сарвайж байна
Дөрвөн настай халиун.
1. Дөрвөн настай бор нь
Дөрөө жиймээр ергөөтэй
Дөрвөлжлөөд харагдах бараа нь
Халхын дөрвөн хансар
2. Босоо читхтэй бор нь
Богдын хачингийн сүрэг
Буцаад сөөргөө харъя гэтэл
Буцмал Алимаас эмээлээ
3. Төрсөн нутгаа очъё гэтэл
Төрийн бэйлээс эмээлээ
Таваар тавьсан гэзэг минь
Талын ботуул шиг саглайж байна
4. Танин мэдэхгүй чивчинтэй
Танилцсан минь тавилан даа
Ургуулж тавьсан гэзэг минь
Уулын ботуул шиг сарвайж байна
5. Таваар тавьсан гэзэг нь
Тааны бут шиг саглайж байна
Тавалжаад харагпдах бараа нь
Танилцсан амрагын бараа юу


Top
   
PostPosted: Nov.06.04 8:37 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.27.03 11:11 am
Posts: 1254
Location: saaral huudsan dund
Архангай аймгийн хойд Тамир хавиар нутаглаж байсан гүний охин Гүнчидмаа гэгч сайхан хүүхэн байжээ. Гүний гэдэг нь гүн хэргэмтэй хүн байсан гэлцэнэ. Гэхдээ чухам нэрийг нь мэдэхгүй аж. Гүнчидмаа Булганы Яргайтын голоор нутаглаж байсан ядуу ард дуут Дорлиг гэдэг хүнтэй танилцан ханилж суухаар тохиролцсон юм байжээ. Хун дуут Дорлиг нь сайхан дуулдаг учир нутагтаа тийхүү алдаршжээ. Дорлиг бээжинд жин тээж очиход хятад данжаад нар худалдах барааг нь зүгээр авах гэсэн учир пүүсний данжаадтай муудалцаж баригдан хоригдсон гэнэ. Гэвч тэндээс оргож эх нутагтаа бэдэрч явах замдаа “Хулсан ташуур” хэмээх дууг зохион дуулжээ. Нутагтаа ирээд хайрт хүүхэн Гүнчидмаатайгаа уулзах үед “урт хошуутангууд” тамгын газар мэдэгдэж түүнийг бариулжээ. Баригдахын өмнө өөрийн найз нөхөдтэйгөө уулзан авчирсан бэлгээ хайрт хүүхэндээ явуулаад өөрийн байдлылг хэлүүлэв. Гүнчидмаа бэлгийг аваад хэдэн бадаг дуу зохион дуулсан байна. Хун дуут Дорлигийг манж амбанд хүргэхээр үхэр тэргэн дээр хүлээстэй авч явжээ. Тэр үеэр нутгийн хэдэн залуус Гүнчидмаагийн хамт Дорлигийг булаахаар зэвсэглээд хоноглох газрыг нь тосож байв. Гүнчидмаа энэ тухай өндөр уулын оройгоос дуулан мэдэгджээ.орой болж од мичид гялалзах үеэр хун дуут Дорлигийг нөхөд нь суллан авчээ. Дорлиг Гүнчидмаагийн хамт хошуу алгасан явжээ. Тэр одоогийн Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг дайран гарч Завхан аймгийн нутагт амьдарч байгаад баруун Сүндийн хошуунд таалал болсон гэдэг.
Хулсан ташуур.
1. Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсан
Хуулилдаг цаазгүй болосой доо хүү минь ээ хө
Хуучин нутаг Яргайтдаа очих юмсан даа яая даа байз
2. Яргай ташуур нь байгаасай
Янзын нь олоод барих юмсан даа
Ял цаазгүй ч болоосой доо хүү минь ээ хө
Яргайтынхаа голдоо уулзах юмсан даа яая даа байз
3. Зандан ташуур нь байгаасай
Засаж бариад явах юмсан
Зарга шийтгэлгүй болоосой доо хүү минь ээ хө
Засаг хошуундаа очих юмсан даа яая даа байз
4. Бургасан ташуур нь байгаасай
Бугуйндаа өлгөөд явах юмсан
Буруутуулдаг хульгүй болоосой доо хүү минь ээ хө
Бусдын нутгын гарах юмсан даа яая даа байз
5. Уул нь өндөр болов чиг
Урдуур нь гардаг замтай даа
Уугуул нутгийн чамтайгаа хүү минь дээ хө
Учрахын ерөөлийг бодох уу даа яая даа байз
6. Ус нь гүнзгий болов чиг
Угтаад гардаг гарамтай даа
Ухаан сэргэлэн чамтайгаа хүү минь ээ хө
Уулзан суухыг бодох уу даа яая даа байз
7. Далай өргөн болов чиг
Даваад гардаг ч болдог юм даа
Дассан хонгор хүү минь дээ хө
Давааныхаа адагтаа уулзах юмсан даа яая даа байз.

Гэж дуулсаар нутагтаа ирээд хайрт хүүхэн Гүнчидмаатайгаа уулзах үеэр хошууны урт хушуутнууд түүнийг тамгын газарт мэдэгдэж бариулжээ. Баригдахын өмнө өөрийн найз нөхөдтэйгээ уулзаж авчирсан бэлгээ хайрт хүүхэндээ явуулаад өөрийн байдлыг хэлүүлэв.
Эмэгтэй Гүнчидмаа:
Улаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Улаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Уруулдаа түрхдэг будагтай яамай даа
Хар цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Хар цааасыг задалбал даа хүү минь ээ хө
Ханцуйгаа эмждэг эмжээртэй дээ хүү минь ээ хө
Цагаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Цагаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Царайндаа түрхдэг энгэсэгтэй яамай даа
Хөх цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Хөх цаасыг задалбал хүү минь дээ хө
Хөмсгөндөө түрхдэг будагтай даа хүү минь дээ хө
Ягаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Ягаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Ярих захиа тодхон доо яамай даа
Эрээн цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Эрээн цаасыг задалбал даа хүү минь ээ хө
Энгэртээ зүүдэг зайдантай даа яамай даа гэж дуулж байхад нь хун длуут Дорлиогийг хятад амбанд хүргэхээр үхэр тэргэн хүлээд авч явжээ.
Тэр үеэр нутгийн хэдэн залуус Гүнчидмаагийн хамт Дорлигийг булаахаар зэвсэглээд хоноглох газрыг нь тосож байв. Гүнчидмаа энэ тухай өндөр уулын оройгоос дуулан мэдэгджээ.
Барьсан ташуур нь байхгүй чиг
Бачимдаж битгий сандраарай
Багын дассан нутагтаа хүү минь ээ хө
Барааг нь харна даа хөөрхий дээ
Хулсан ташуур нь байхгүй чиг
Хуйсагнаж битгий сандраарай
Хувьтай төрсөн чамтайгаа хүү минь ээ хө
Хуучин нутагтаа уулзана даа гайгүй дээ
Яргай ташжжр нь байхгүй чиг
Яриа хөөрөөтэй яваарай
Янаглан дассан нутагтаа хүү минь ээ хө
Яасхийгээд ч уулзана шүү яамай даа
Зандан ташуур нь байхгүй чиг
Зангаа битгий хувиргаарай
Заяны амраг чамтайгаа хүү минь ээ хө
Заасан газартаа л уулзана даа үр минь ээ хө
Бургасан ташуур нь байхгүй чиг
Буруу зөрүүгүй яваарай даа
Буусан газраас чамайгаа хүү минь ээ хө
Бултуулж авна даа хүү минь ээ хө гэж дуулахад хун дуут Дорлиг хариуд нь:
Уул уул нь өндөр чиг
Угтаад урааддаг замтай даа
Ухаан сэргэлэн чамтайгаа хүү минь ээ хө
Уулзан суухыг бодъё доо хөөрхий дөө
Үүл үүлийн дундаас
Үрлэн мөндөр шаагина даа
Үнэн хайртай чамтайгаа хүүү минь дээ хө
Өөрийн нутагтаа уулзана даа хөөрхий дөө
Амраг хонгор чамтайгаа
Алиалан сайхан жаргах уу даа
Алс нутгийн дамжаад хүү минь дээ хө
Амбаны ялнаас мултархуу даа хүү минь дээ хө
Хонгор хайртай чамтайгаа
Хоосон бйсан ч хамаагүй дээ
Хошуу алгасан амьдарчээ хүү минь дээ хө
Хоног өнгөрүүлж явах уудаа үр минь ээ хө
Нуумал хэргээс мултраад аа
Нутаг алгасан явахуу даа
Нууцалсан амраг чамтайгаа би чинь ээ хө
Нуулгүй сайхан жаргахуу даа үр минь ээ хө гэж дуулахад
Гүнчидмаа:
Онон уулыг цантуулсан
Омогт хүйтний эрчээ хө
Олон бүгдийг зовоосон
Олиг муутай хуулиа яая даа байз
Навчтай модыг шарлуулсан
Намрын хүйтэн салхиу даа
Насан туршид зовоосон хүү минь ээ хө
Нанчид архин хуулиа яая даа байз гэж дуулахад Дорлиг:
Гүнчүү дээлтэй Гүнжидмаа минь ээ хө
Гүнийхээ нутгаас гарлаадаа хө
Гүний хошууний чамтайгаа хүү минь ээ хө
Гүндүүгүй сайхан амьдрах уу даа хөөрхий еэ хө
Сар өдрийг товчилсоор
Саахалтын хошуунд амьдрахуу даа
Санааны амраг чамтайгаа хүү минь ээ хө
Сайхан жаргахыг бодохуу даа үр минь ээ хө гэж дуулжээ.
Орой бол од мичид гялалзах үеэр хун дуут Дорлигийг нөхөд нь суллан авчээ. Дорлиг Гүнчидмаагийн хамт хошуу алгасан явахдаа:
Хөхрөн байгаа хөндийг ээ
Хөнтрүүлэн давхиад туулахуу даа
Хүний бяцхан чамтайгаа хүү минь ээ хө
Хүсэл жаргалыг эдлэхүү дээ яамай даа
Ногоорон байгаа уулыгаа
Намилзуулан давхиад туулахуу даа
Нутгын хайртай чамтайгаа хүү минь ээ хө
Насан туршдаа жаргахуу даа яамай даа
Эргэлдэн байгаа талыгаа
Эвхрүүлэн давхиад туулах уу даа
Энхрий хайртай чамтайгаа хүү минь дээ хө
Эгнэгт үүрд жаргахуу даа яамай даа. Гэж дуулсаар одоогийн Өвөрхангай, Архангай аймрийн нутгийг дайран гарч Завхан аймгийн нутагт очин амьдарч байгаад баруун Сүндийн хошуунд таалал болсон гэдэг.


Top
   
PostPosted: Nov.06.04 8:47 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.27.03 11:11 am
Posts: 1254
Location: saaral huudsan dund
Өндрийн өвс
Өндөр богиноороо шүүдэртээд байна
Өндөр дээрээс харахад
Өнгийн чиг бараа илхэн байна
Олон адуугаа цуглуулаад
Ороохон чиг хулыгаа гэнэтхэн чиг барилаа
Бариад барьсныхаа хойно
Баярлаад чиг уналтай морь бишүү.
Сэм сэмхэн гишгэдэлтэй
Цэвэрхэн чиг хул морь бишүү:
Дэмий чиг мориор барьдаггүй
Дэндхэн чиг хээрээрээ барьдаг морь биш үү:
Уургаар чиг барьдаггүй
Урхан аргаар барьдаг морь бишүү
Хорьхон чиг хоногийн газрыг
Хоногоор чиг товчлооод ирлээ бишүү
Хоногийн чиг газрыг
Хоёрхон цагаар товчлоод ирлээ бишүү
Одоо цуцсан чиг гэхэд
Хазаар зуузайгаа дармаа нь
Харин чиг
Халахын янзтай байна
Газрын чиг хол биш
Сэтгэлийн чиг хойргынх бишүү
Газрын хол чиг үнэн бишүү
Сэтгэлийн чиг хойрго худлаа бишүү
Чиний минь зоригоос
Морины минь зориг илүү байгаа бишүү
Өсөхдөө чиг ханилсан
Өвгөн чиг хул морь эвий хөөрхий
Толиноос чиг тодорхой тэр минь
Торойн товолзуулсаар айсуй, хөөрхий гэсэн энэ эртний нэгэн сайхан дууг Өмнөговь аймгийн аль ч нутгаар явбал, сонсож болох билээ. Энэ дуу тэр нутгийн ардын дуу бөгөөд нарийвчлан үзвэл буух эзэнтэй ажээ. Хуучцуул өвгөдийн өгүүлэх нь: ар ширээ шавагтай гэдэг ууж, өвсний горгогт бэлчээсэн олон адуутай Цэсэр гэлэнг гэгч хүн урьд байсан гэнэ. /Зарим хүн Гэсэр гэлэн ч гэдэг, бас Сэргэлэн ч гэдэг, энэ лав сунжирч дуудсан нэр болвуу/ Цэсэр гэлэн адуунд гарамгай, моринд эрэмгий, найр наадамд дуртай хүн байжээ.
Гэтэл ийм нэг явдал тэр нутагт болжээ. Тэр нутгийн хэсэг ард, харийн доншуур худалдаач хоёрын хооронд юунаас ч юм бэ, бяцхан мөргөлдөөн болж, /олны олон арван цэн/ гэгчээр нутгийн ардууд, харийн доншуур худалдаачныг дийлжээ. Үүний учир нутгийн ноёд түшмэд уг хэргийг мөрдөн хөөцөлдөж, Цэсэр гэлэнг сэжэиглэж баривчлах юм болж гэнэ. Үнэн дээ ч Цэсэр гэлэн тэр будлианд оролцсон юм байж. Энэ тухай нутгийн нэг ард мэдчихээд Цэсэргэлэнд хэл хүргэжээ. Цэсэр гэлэн уг хэргээс холбогдолгүй мултран грах арга сүвэгчилж элдвийг тунгаан бодсоны эцэст Богдын хүрээ орох нь зүгээр гэж шийджээ. Тэгээд сүргийн манлай болсон, холч морио барьж унаад, Шанхайгаас нар шингэхий үед гарч, шөнөжин яваад, ургахын улаан нарнаар хүрээний өмнөх Хан уулын Бурхантын даваан дээр гэрч иржээ. Айдсын даваа ч гэдэг.
Тэгээд тэр даваан дээр бууж, морио амсхийлгэн амрааж суух зуур эргэн тойрныг ажин харвал, үнэхээрийн сайхан өглөөний наранд өндрийнөвс урт богиноороо шүүдэртэн жигдэрч, өлөн манан голын хөндий даган хөвөлзөхүйд түүний сэтгэл хөдлөн дээр дурдсан “Өндрийн өвс” гэдэг дууны үгийг зохион аялан дуулсан юм гэдэг гэж хэлэлцэх болсон. Цэсэр гэлэн тэр өдрөө, Хүрээний зах дээр додоон цохион гаргаж, байсан гэх бөгөөд хүний амины хэргээс ямарч шийтгэлгүй мултран гарчээ. Учир нь, орой нь нутагтаа байсан гэх боловч, өглөө нь Хүрээнд байна гэдэг үнэмшилгүй явдал. Ингэхээр уг хэрэгт оролцоогүй байх нь гэж нутгийн ноёд түшмэд үзсэн гэнэ.
Амар санаа сэдсээр
Буянтай үйлсийг гүйцэн гүйцээ маань
Бүгдээр цуглар маань
Баяраар цэнгэн жаргая
Олон ч агтын дотроос
Шинж төгс хул морь минь
Хагсаал юугаа гүйцээд маань
Наадамд уралддаг билээ.
Газрын хол шунгахад нь
Улам л өмнөх морио
Гүйцэн гүйцэж гарсаар
Түрүүлээд айсуй билээ.
Олон ч морьдын тоос
Манар ч харагдлаа
Олон хүүхдийн дуу
Хангинаад сонсогддог билээ
Хоёр чихээ хатгамаа нь
Тогосын өд адил
Тогос янз үзэсгэлэнтэй
Хөөрхий хулч морь минь билээ” гэсэн нь дууг, говьцуул төрийн гурван дууны нэг гэж наадмын морь тавих буюу найрыг өндөрлөхөд дуулдаг заншилтай.
Энэ “Холч морь” хэмээх дуу, бас Цэсэр гэлэнгийн өөрий нь зохиосон дуу бололтой юм.
Өгүүлэх нь: Цэсэр гэлэнд нутаг хошуундаа = сайхан хул морь байжээ. Гэтэл зүүн зүгээс нэгэн хулгайч ирж тэр хул морий нь хулгайлан авч оджээ.
Цэсэр гэлэн хул мориныхоо хойноос мөрдөн нэхсэнгүй. Учир юу гэвэл морио нутгийн Ширээ-Шавагтай уснаас өөр ус амсуулаагүй нас бие гүйцэтэл нь усалсан бөгөөд өөр ус амсдаггүй байж. Тэгээд Цэсэр гэлэн хайртай сайн морио уудаг ус, унаган нутагтаа гүйж ирнэ гэж итгэн суужээ. Цэсэр гэлэн нутгийн хүмүүст, “Худгийн онгоцонд ус битгий үлдээгээрэй. Хэрэв ус үлдээвэл миний хул морь хүрч ирээд гэнэт их ус ууж гэдэс нь хагарч мэднэ гэж захижээ.
Нутгийн хүмүүсч захисан ёсоор онгоцондоо ус үлдээдэггүй байж. Тэгтэл гай газар доороос гэгчээр нэг бадарчин тэнүүчилж яваад, Ширээ-Шавагтайн усан дээр ирж цай чанан ууж, амарч байтал, зүүн хойд зүгээс галбир онц сайхан хул морь янцгаан янцгаасаар давхин иржээ. Ажвал олон хоног ус уугаагүй шинжтэй , гэдэс юугаа татсан морь худгийн онгоц цавчлан эхэлсэнд бадарч услахаар шийдэж хөөрхий морийг усалчихсан нь зогссон газраасаа хөдлөлгүй зогсоогоороо үхсэн гэдэг.
Тэгээд нутгийн бадарчин ард “бадарчин явбал балагтай” гэж түүнээс хойш өгүүлдэг болсон гэх бөгөөд Цэсэр гэлэн морио үхсэнд их уй гашуу болж мориныхоо толгойг өгөөмөр хэмээх өндөр ууланд аваачиж тавьсан гэдэг. Тэгээд Цэсэр гэлэн хөөрхий хул морио дурсанхан “Холч морь” дууг зохион гаргасан гэж нутгийн хуучнууд ярьдаг юм байна.


Top
   
PostPosted: Nov.06.04 8:48 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.27.03 11:11 am
Posts: 1254
Location: saaral huudsan dund
1.өндрийн өвс
өндөр богинороо шүүдэртээд байна
өндөр дээрээс харахад
өнгийн чиг бараа илхэн байна.
2.олон адуугаа цуглуулаад
ороохон чиг хулыгаа гэнэтхэн чиг барилаа
бариад барьсныхаа хойно
баярлаад чиг уналтай морь биш үү.
3.сэм сэмхэн гишгэдэлтэй
цэвэрхэн чиг хул морь биш үү
дэмий чиг мориор барьдаггүй
дэндхэн чиг хээрээрээ барьдаг морь биш үү
4.уургаар чиг барьдаггүй
урхан аргаар барьдаг морь биш үү
хорьхон чиг хоногийн газрыг
хоногоор чиг товчлоод ирлээ биш үү
5.хоногийн чиг газрыг
Хоёрхон чиг цагаар товчлоод ирлээ биш үү
Одоо цуцсан чиг гэхэд
Хазаар зуузайгаа дармаа нь
6.Харин чиг халахын янзтай байна
Газрын чиг хойргынх биш үү
Сэтгэлийн чиг хойргынх биш үү
Газрын хол чиг үнэн биш үү
Сэтгэлийн чиг хойрго худлаа биш үү.
7.Чиний минь зоригоос
Морины минь зориг илүү байгаа биш үү
Өсөхдөө чиг хангилсан
Өвгөн чиг хул морь минь хөөрхий
8.Толингоос чиг тодорхой тэр минь
торойж товолзуулснаар айсуй хөөрхий


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.07.04 7:14 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.27.03 11:11 am
Posts: 1254
Location: saaral huudsan dund
Сүнжидмаа дууны домгоос.

Монголын баруун хязгаарт бяр чадал ихтэй эмнэг сургадаг, бөх барилддаг эрэмгий ухаантай нэгэн хүдэр эр амьдран суудаг байжээ. Тэрээр да хүрээнд гоо үзэсгэлэн төгс Сүнжидмаа гэгч бүсгүй амьдран сууж байгааг мэдээд тэр зүг явахаар шийдэж хамаг мал хөрөнгөө зараад тэр нутгийн зүг одов. Тэрээр хайр сэтгэлийнхээ мянган зангилааг тайлахаар түмэн уулсыг давж зорисон газартаа иржээ. Сүнжидмаа сайхан дуулдаг бүсгүй юмсанжээ. Гэтэл нөгөө хархүү найрлаж яваад намуухан дуугаар дуулж байгаад жороо бор морьтой хүүхнийг хараад асуувал мөнөөх Сүнжидмаа нь байлаа. Ингээд сэтгэлийн үгээ хэлж дуугаа дуулсан юмсанжээ.
Алс ч газраас зориод ирлээ дээ хө
Амраг Сүнжидмаагаа гэсээр ирлээ дээ хө
Арвуулаа болоод тавуулаа аашилж загнаад байхаар нь хө
Амраг Сүнжидмаагаа гэсээр ирлээ дээ хө
Хоёулаа болоод гурвуулаа аашилж загнаад байхаар нь
Ай сүнжидмаа минь ээ хө
Хотыг чинь тойроод хэсүүчилсээр яваад
Хорин хэд хонолоо доо хө
Ай хөөрхий минь дээ хө
Тэр хоёр хайр сэтгэлээ ойлголцон хурим найраа хийхээ ярьжээ. Ингээд нутаг усаа доргитол найрлахаар шийдэж долоо хоног бэлтгэжээ. Найрандаа ингэж дуулжээ:
Наагаад хоёулаа сууя даа
Нар сарнаас өөрцгүй шүү хө
Наашаа цаашаа салаад явахад
Нарны гэрэл үүлэнд орсноос өөрцгүй шүү
Хойшоо урагшаа салаад явахад
Ховор эрдэнийг оллсонтой адилхан шүү
Хойшоо урагшаа салаад явахад
Ховор эрдэнийг усанд алдсанаас өөрцгүй шүү
Хэдэн жил амьдарсаны хойно хархүү эхнэр хүүхдээ орхиод толь шиг царайнаас тунгалаг сэтгэл дээр гээд нутаг буцахаар шийджээ. Тэрхүү ингэж дуулжээ:
Даагуаг идвэл амттай л байна хө
Даалинчууг эдэлбэл даацтай л байна хө
Даана бага наснаасаа дасгаж авсан Сүнжидмаа хө
Ай хөөрхий Сүнжидмаа минь ээ хө
Дагаж яваад насыг барвал
Ай Сүнжидмаа минь ээ хө
Даанч гомдолгүй яа хө
Сүнжидмаа:
Шанзны үзүүрээс салхи гардаг шүү дээ
Санаа үзүүрээс Сүнжид гардаггүй
Сайхан төрсөн сүнжидмаагаа
Сар илүү хоногоор эрлээв шүү
Наадамд хоёулаа суухдаа
Наашаа цаашаа салаад явахад
Нарны гэрэл үүлэнд орсноос өөрцгүй шүү
Хойшоо урагшаа салаад явахад
Ховор эрдэнийг оллсонтой адилхан шүү
Хойшоо урагшаа салаад явахад
Ховор эрдэнийг усанд алдсанаас өөрцгүй шүү
Эргүүлээд боосон үс чинь
Эрээн лууны эвэр адилхан
Эргээд харах хоёр нүд чинь
Эрэгрүү шуугиад орох элээ адил
Даалин жанд адилхан ширхэгтэй еэ хө
Да буяар боовонд адилхан амттай яа хө
Даанч багадаа ханилсан Сүнжидмаа минь
Далан нас хүртэл дагаад явалтай яа хө
Чиншин жаанд адилхан ширхэгтэй еэ хө
Шийгуанд адилхан амттай яа хө
Шинэхэн байхдаа ханилсан Сүнжидмаатайгаа
Шиидэж суугаад эцэс болбол гомдолгүй еэ хө
Алтанд адил гяллгар өнгөтэй еэ хө
Авдранд адил түвшин байдалтай яа хө
Амраг төрсөн Сүнжидмаатайгаа
Алхаж яваад эцэс болбол гомдолүгүй еэ хө
Баруун ноёндоо саархлаа даа хө
Бяцхан төрсөн сүнжидмааг үзээд
Бяцхан төрсөн сүнжидмаа
Баруун ноёнтон шагналаа хө
Зүүн ноёндоо бараалхлаа хө
Зүгээргүй төрсөн Сүнжидмааг үзээд
Зүгээргүй төрсөн Сүнжидмаагаа
Зүйшлээ янзаар шагналаа хө
Элээнийх нь живрээс хоёр юм даа
Эрлэгийнх нь орон гэж нэг юм даа
Эргэж төрөх хойт насандаа
Есөн төрөлдөө эр эмийн
Дэмбэрэл тавъя даа хө
Тахилынх нь жигүүр гэж хоёр юм даа
Тамын орон гээч нэг л юм даа
Дахиад төрөх хойт насандаа
Таван төрөлдөө эр эмийн дэмбэрэлтэй еэ дээ хө
Бялзуухай живэр гээч хоёр юм даа
Бурханы орон гээч нэг юм даа
Буцан төрөх хойт насандаа
Бурханы үүдэнд хүрдэг юм бол хө
Бумбатай рашаанаа бариад хүлээж
Байгаарай Сүнжидмаа минь дээ хө


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.07.04 7:15 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.27.03 11:11 am
Posts: 1254
Location: saaral huudsan dund
Сүнжидмаа.
/Амрагийн учирлалт уянга/.
1. Алс ч газраас зориод ирлээ дээ хө
Амраг Сүнжидмаагаа гэсээр ирлээ дээ хө
Арвуулаа болоод тавуулаа
Аашилж загнаад байхаар нь ээ хө
Айлыг чинь тойрон хэсүүчилж яваад
Арван хэд хонолоо доо хө
Ай Сүнжидмаа минь ээ хө.
2. Хол ч газраас зориод ирлээ дээ хө
Хонгор Сүнжидмаагаа гэсээр ирлээ дээ хө
Хоёулаа болоод гурвуулаа
Ай Сүнжидмаа минь ээ хө
Хотыг хэд хонолоо доо хө
Хорин хэд хонолоо доо хө
Ай Сүнжидмаа минь ээ хө.
3. Даагуаг идвэл амттай л байна хө
Даалинчууг эдэлбэл , Даацтай л байна хө
Даанч бага наснаасаа дасгад авсан Сүнжидмаагаа хө
Ай сүнжидмаа минь хө
Дагаж яваад насыг барвал Даанч гомдолгүй яа хө
Ай Сүнжидмаа минь ээ хө
4. Ший гуаг идвэл шимтэй байна хө
Шиначууг эдэлбэл ширхэгтэй л байна хө
Шинэхэн бага наснаасаа
Шийдэж бодсон Сүнжидмаагаа хө
Ай Сүнжидмаа минь ээ хө
Ширтэж яваад насыг барвал
Хэн хэндээ гомдолгүй дээ хө
Ай Сүнжидмаа минь ээ хө.
5. Заагаад хийсэн зандан ширээ нь хө
Засаргүй байдаг нь
Хэний хүний урлал вэ? хө
Залуу бага насанд минь дагуулж яваад хө
Ай Сүнджидмаа минь ээ хө
6. Хамбаны хээ чинь халцарна Сүнжидмаа минь ээ хө
Ханилсан нөхөр чинь хэрэг болно Сүнджидмаа минь хө
Хар сайхан үсий чинь цайгаа ирэхийн цаг дээр хө
Ай Сүнжидмаа минь ээ хө
Хаалга үүдээ нээгээд өгсөн ч
Харж үзэх хүнгүй болно хө
Ай Сүнжидмаа минь ээ хө.
7. Үйтэн хуарын хээ чинь элэгдэнэ.
Сүнжидмаа минэ ээ хө
Учирсан нөхөр чинь хрэг болно
Сүнжидмаа минь ээ хө
Үүдэн цагаан шүдий чинь ойчоод ирэхийн цаг дээр хө
Ай сүнжидмаа минь ээ хө
Үүд хаалга нээгээд өгсөн ч
Үзэж харах болно хө
Ай Сүнжидмаа минь ээ хө


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.07.04 7:56 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.27.03 11:11 am
Posts: 1254
Location: saaral huudsan dund
Аргагүй амраг дууны домог.

Урьд бүдүүлэг ёс ноёрхож байсан тэр цагт нэгэн баяныд ядуу хүү зарцлагдаж байжээ. Тэр хүү баяны ганц охинтой үерхэж наадаж, улмаар түүнд хайр сэтгэлтэй болжээ. Үүнийг ноён мэдээд ганц охиноо энэ муу гуйлганчинтай суулгахгүй гэж дургүйцжээ. Гэтэл саахалт айлын хар хүү ирээд чиний сэтгэлтэй бүсгүйг нэг баяныд өгөөд явуулчихлаа. Харин чи хүүхнээ оргуулах арга бод гэжээ. Түүний хэлсэн ёсоор хүүхнийхээ хойноос явах зуураа ертөнцийн түмэн зовлонг бодох зуураа ингэж дуулжээ.
Хархүү:
Хармаг чиг жаахан бор морь минь ай хө
Атар тарган байна шүү дээ үр минь дээ ай хө
Амраг чиг бяцхан хонгор чи минь ай хө
Ариун зангаараа байгаа болов уу ай хөөрхий
Алтан чиг чи дэлхийн арван болбол ай хө
Айдаа л тэгшээрээ байдгүй л юм шүү дээ ай хө
Амраг чиг хайртаа олон болбол ай хө
Асраад ирдэг нь жам юм шүү ай хөөрхий
Энэ үед баяны хүүхнийг авч ирж идээ будаа засаж найр хурим хийх болов. Хархүү тэдний хойноос хүүхний авахаар явсаар байж тэдний найранд очвол, баян хүүхэн хоёр алга байж гэнэ. Гэтэл баян гаднаас тун дурамжхан, хүүхэн уйлсан янзтай орж ирэв. Баян ингэж дуулав.
Мөнөө чиг зовигүй ёс шүү ай хө
Мөнгөнд байдаг юм шүү ай хөөрхий миньдээ хө
Хонгор чамтайгаа ай хө
Одоо ингээд жаргана даа ай хөөрхий минь дээ хө
Тэнцэлгүй чие арчаагүй чинь бол ай хө
Тэнсэн олсоор тэгшлээд тогтоодог юм даа ай хө
Тэнцүүрээгүй амраг хоёр чинь ай хө
Тэгсээр байгаад дасдаг юм шүү дээ ай хө.
Энэ зуур найр үргэлжилж хоньчин хүү дуу ая өргөх дараалал иржээ.
Хархүү:
Мэлмэрүүлэн чиг уйлаад яах вэ хө
Мэнд амар чиг суувал уулзана шүү дээ хө
Асгаруулан чиг уйлаад яах вэ хө
Амар мэнд байгаа хойно учраад жаргана даа хө
Ингээд сайн санаат нөхдийн тусламжтайгаар алс хол нутагт явж байх зуураа ингэж дуулжээ.
Хархүү:
Аюул чиг аюулаас айсангүйдээ хө
Аашны чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа даа хө
Нүгэл чиг нүглээс айсангүйдээ хө
Нүдний чинь хөөрхөнд арга үгүй даслаа даа хө
Далдуур чиг ханилсан бидэн хоёр хө
Арга үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ хө
Хүүхэн:
Нуураа чие хөлдөх гээд байна уу даа хө
Нугас гэдэг амьтан чинь хөөрхий болно доо ай хөөрхий
Нууцгай чиг ханилсан бидэн хоёр хө
Арга үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ хө
Хамтаар:
Намилзанхан чиг найз хоёр доо ай хө
Найзланхан чиг найз өссөн хоёр амраг нь ай хө
Насаараа ханилах тавилантай юм шүү хө
Ай хөөрхий минь дээ хө


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.28.04 7:52 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Jun.05.04 6:37 pm
Posts: 1907
Location: ^^
joookhon unshikh gej zovloo ternees bish domog ni saak yumoo :wd:


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.21.05 5:12 am 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.24.04 4:15 am
Posts: 420
Location: chinii deerees sheej bn
goe sambar bn aa


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.05 5:14 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Enhuush-d neg yum zovlohod :
1.Chi edgeer dyynii vgsiig ali neg site-aas delssen yum yy!!!
2.Chi krill vsgeer bichihdee v vsgiig tanidagguig meddeggui yum yy?
3.'V' vsgiig bichihdee English v-geer bichij bai !!!
Chinii deerhi bichseniig chini ynshih gej zovoh yum bna


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.25.05 10:45 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: May.27.03 11:11 am
Posts: 1254
Location: saaral huudsan dund
SegSeeHei wrote:
Enhuush-d neg yum zovlohod :
1.Chi edgeer dyynii vgsiig ali neg site-aas delssen yum yy!!!
2.Chi krill vsgeer bichihdee v vsgiig tanidagguig meddeggui yum yy?
3.'V' vsgiig bichihdee English v-geer bichij bai !!!
Chinii deerhi bichseniig chini ynshih gej zovoh yum bna


1. Bi edgeer duunii ugiig ali neg saitaas delseegui. Ahiin maani naiz ni nadaar shivuulsen zuil ni.
2. Mednee bi wordoos shuud copy hiichehsen yum. Ter uedee zasah gej baigaad zalhuu hurchihsen yum.
3. "V" vsgiig golduu bi y bichdeg yum uchir ni bain bain ctrl+shivt darah tamtai bdag yum


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.06.05 1:00 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Oilgoson bol yaamaidaa


Top
   
 Post subject:
PostPosted: May.06.05 10:04 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
[video width=450 height=350]mms://www.tv5.mn/Archive/Clips/clip107.wmv?MediaPlayRate=64&BufferType=memory[/video]
[align=center]Монгол ардын дуу-Дүүриймаа [/align]


Top
   
PostPosted: Nov.25.05 2:16 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Nov.25.05 1:49 pm
Posts: 2
saihan sanaa bn. neg yum nemerleye.
ooriin munhagaas bolj buren sanahgui bgaadaa hultsel ochiye.
Dorwon tsag" gej urtiin duunii domog.
Haana hen gedgiig ni martjee, neg sain urtiin duuchin bjee. nair hurimand urigdaj, ter dor ni duu zohiogood duuldag bj.
neg udaa ailiin nairan deer dugaraa barih bolood,
- Zee... geed l duugaa ehelj. getel ug orj irdeggui genee.
Zee, aa- aa geed uggui heseg shuranhailjee. tsuglarsan olon gewch anzaarsangui.
getel uudend suusan neg siwegchin medeed sewhiin garch odjee.
garch odohtoi ni hamt haalgaar seruun salhi uleej, duuchin ter salhind sergeed
Dorwon tsagiin ergeltendee
Delgeren jargawaa...
geed duulsan genee.
ih saihan duu shdee. ta nar medne bizdee. buren ugiig ni medehgui bn. chadwal olj tawinaa.


Top
   
 Post subject: hi zaluusaa?
PostPosted: Mar.04.06 4:19 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Jan.26.05 12:28 pm
Posts: 432
:hi: hi nadad neg dsuunii ug, ner ni heregtei bna aa zaluusaa tuslaach!

tsee vangiin hoshuunii tsetsen zalangiin ohinson doo hoo
18 nasandaa aliasender nerteidee geed neg duu bdagdaa eniig meddeg hun bval tuslaach! :??:

_________________
www.ubclub.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.20.06 8:55 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.18.06 6:54 am
Posts: 898
vvv hv hv hv hv...laitai ain...


Top
   
 Post subject:
PostPosted: May.28.07 10:33 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Mar.16.07 4:57 pm
Posts: 4
assualt wrote:
goe sambar bn aa
goyo yum bichjee
монгол ардын дуу домгоо бичээд байгаарай :wd:


Top
   
PostPosted: Jan.31.10 12:01 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 898
Location: La vita è bella
urtiin duu nemj bolno biz dee. gehdee domog bish vg ni :oops: :oops: :oops: :oops: :oops: :oops: :oops: :oops: :oops: :oops:

_________________
♫ Westlife ♫


Top
   
PostPosted: Apr.04.10 2:05 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 1:14 pm
Posts: 3852
Location: Зуун давхарт
Ардын дуу гэж алга байх шиг бна энэ дуунд тэгээд домог
нтр байхгүй л байх гэж бодож байна
Харин Монгол руу хөрвүүлээд өгөөч :lol:




Буриад Ардын Дуу - Гамнаарай

Намагтай, болдогтой харгыда
Набтархан бороёо гамнаарай
Намхандаа зорюулhан дураяа
Наhанайм гансда гамнаарай

Жаргалаа шим аршалаарай
Дураяа шим гамнаарай
Намhандаа зорюулhан дураяа
Наhанайм гансда гамнаарай

Yндэртэй, набтартай харгыда
Yреөхэн бороёо гамнаарай
Yнжэгэн, арюухан дураяа
Yеэлhэн гансда гамнаарай

Жаргалаа шим аршалаарай
Дураяа шим гамнаарай
Yнжэгэн, арюухан дураяа
Yеэлhэн гансда гамнаарай

Элhэтэй, шулуутай харгыда
Эмнигхэн бороёо гамнаарай
Энхэргэн арюухан дураяа
Эжэлhэн гансда гамнаарай

Жаргалаа шийм аршалаарай
Дураяа шим гамнаарай
Энхэргэн арюухан дураяа
Эжэлhэн гансда гамнаарай

_________________
Early bird catches early worm


Top
   
PostPosted: Feb.04.11 1:40 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Гоё сэдэв байна... Үргэлжлүүлээд байгаарай манайхаан...

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.13.11 7:32 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.28.06 1:30 pm
Posts: 950
goe sedev bn xulsan tashiur barag kino shig tuuxtei ym bn


Top
   
PostPosted: Sep.27.12 1:10 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Sep.27.12 12:57 am
Posts: 8
goy sambar bna


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 24 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited