#AsuultSambar :
https://forum.asuult.net/

♫♪♫The Compass♫♪♫
https://forum.asuult.net/viewtopic.php?f=110&t=192009
Page 1 of 1

Author:  ~Aftermath~ [ Apr.12.14 1:57 pm ]
Post subject:  ♫♪♫The Compass♫♪♫

Image
The compass lyrics Below
From www.Xyyp.mn

Author:  ~Aftermath~ [ Apr.12.14 2:01 pm ]
Post subject:  Re: ♫♪♫The Compass♫♪♫

The Compass - Урагдсан

Гурван сарын өмнө авсан кет урагдсан
Гуталны минь нэр "Converse" байсан
Хогын саванд хийгээд эргээд нэг харлаа
Хачин өрөвдөлтэй байсан тэр кет

Долоо хоногын өмнөх охинтой адилхан байсан
Доголон нулимстай байх шиг харагдсан
Түүнээс ирдэг байсан мессеж байхгүй
Түүнтэй байсан үеүүд ч мартагдсан
Уранхай кетээ хаяхаас аргагүй ээ
Угаасаа бид хоёр бүтэхгүй ээ
Намайг хэзээ ч дурсахгүй ээ
Надаас илүү нь чамд олдоно (x2)

Одоо хуучирсан гутал минь харагдахгүй
Өөр шинийг хайгаад явна аргагүй
Дэргэд чинь би ерөөсөө байж чадахгүй
Дээшээ хараад алхахаас..

Author:  ~Aftermath~ [ Apr.12.14 2:02 pm ]
Post subject:  Re: ♫♪♫The Compass♫♪♫

The Compass - Ногоон

Чи ногоон өнгөнд дуртай гэсэн
Зүлгэн дээгүүр гүйх ямар байдаг
Зүүлтнээсээ салгахгүй ногоон чулуу
Зүгээр хайртай, дахиад санах уу

Угаас нарийн зүүдэнд хоносон
Улаан биш ногоон жаргал
Хаанаас нь ч хазсан хар толбогүй
Харин хайртай, хамт үлдэх үү
Түүнтэй хамт жаргалтай гэсэн Үүрд эндээ хүлээсэн
Тэгээд л өмнөх шигээ инээсэн
Тийм л харцанд шингэе би

Чи ногоон өнгөнд дуртай гэсэн...

Түүнтэй хамт жаргалтай гэсэн
Үүрд эндээ хүлээсэн
Тэгээд л өмнөх шигээ инээсэн
Тийм л харцанд шингэе би

Author:  ~Aftermath~ [ Apr.12.14 2:03 pm ]
Post subject:  Re: ♫♪♫The Compass♫♪♫

The Compass - Бороон дусал

Хөлийн минь дэргэд
Унсан хэдэн ширхэг дусал
Хүйтнээс биш дулаанруу шивнэх шиг
Хүсэж байсан бороо тэр жижиг дусал
Хүсэхдээ түүндээ хөөрсөн сэтгэл шиг

Бороон дусалыг тэврэхсэн
Бодолд чинь ороод нуугдахсан
Бороон дусалд норохсон
Бороон дуслыг тэврэхсэн

Тасарч сэмэрсэн навчин дээр буусан дусал
Тэртээд сүүмийсэн бүдэг гэрэл шиг
Дээрээс надруу чиглэх
Заалан хаялах жижиг дусал
Унахдаа зөөлөн зөөлөн бууна

Бороон дусалыг тэврэхсэн
Бодолд чинь ороод нуугдахсан
Бороон дусалд норохсон
Бороон дуслыг тэврэхсэн

Би бороон дуслыг хүлээнэ
Бороон дуслыг удаан хүлээнэ...

Author:  ~Aftermath~ [ Apr.12.14 2:04 pm ]
Post subject:  Re: ♫♪♫The Compass♫♪♫

The Compass - Уучлаарай


Байсаар л байгаа цонхны тавиур дээрхи цэцэг
Уучлаарай тэр надтай хамт хатсан
Нулимсаараа түүнийг услая гэхээр
Уучлаарай дотогшоо зүрхрүү урсдаг

Уучилмааргүй байсан чамайг эргээд ирэхэд
Уучлаарай чихэнд минь цэцэг ургасан
Гаранд чинь хүрэхэд би гартай гэдгээ мэдэрдэг
Уучлаарай бас чамд хайртайгаа мэддэг

Харамссан бас уйлсан гунисан ч гэсэн
Буцаад ирнэ гэдгийг чинь би мэднэ
Усгүй чамайг хүлээгээд хатаж суухдаа
Уучлаарай чамайг уучлахгүй байж чадсангүй

Author:  ~Aftermath~ [ Apr.12.14 2:04 pm ]
Post subject:  Re: ♫♪♫The Compass♫♪♫

The Compass - Одон дээр

Шөнө дунд би цонхоор харан зогсоно
Шүлгэн дээрх шиг сайхан харагдана
Тэнгэрт одод улам тодорно
Тэнд хүрнэ гэж би зүүдэлсэн
Гэрэлтсэн том сар
Гялалзсан олон одод
Нисээд би очихсон
Нэг л удаа харахсан

Саранд хүрээд хайж чамайг олно
Саяхан байсан дурсамж үгүйлэгдэнэ
Тэндээс бүгд бүдгээр сүүмийнэ
Тэнд хүрнэ гэж би зүүдэлсэн
Гэрэлтсэн том сар
Гялалзсан олон одод
Нисээд би очихсон
Нэг л удаа харахсан

Гэрэлтсэн том сар
Гялалзсан олон одод

Нисээд би очихсон
Нэг л удаа харахсан (x2)


Author:  ~Aftermath~ [ Apr.12.14 2:05 pm ]
Post subject:  Re: ♫♪♫The Compass♫♪♫

The Compass -Чамайг анх

Чамайг анх тэвэрхэд ямар байсныг чи мэдхүү
Хайртай гээд хэлэхэд чинь ямар байсныг чи мэдхү
Анх хөтлөлцөөд явахад ямар байсныг чи мэдхүү

ДХ:
Өөр хэнийг ч биш би чамайг анх гуйсан
Харин ингээд зүрх халуу шатсан
Би зөвхөн чамайг бодсон
Үүрд атгана би гараас чинь

Чиний гараас атгана
Чимээгүй зогсох үедээ
Хэзээ ч тавихгүй гэж
Зүрхэндээ шивнэсэн

ДХ:
Өөр хэнийг ч биш би чамайг анх гуйсан
Харин ингээд зүрх халуу шатсан
Би зөвхөн чамайг бодсон
Үүрд атгана би гараас чинь

Сэтгэлрүү чинь би өнгийгөөгүй ч
Чи намайг орхихгүйг чинь би мэднээ
Надруу нэг хараад инээсэн
Ганцхан чамдаа хайртай

ДХ:
Өөр хэнийг ч биш би чамайг анх гуйсан
Харин ингээд зүрх халуу шатсан
Би зөвхөн чамайг бодсон
Үүрд атгана би гараас чинь

ДХ:
Өөр хэнийг ч биш би чамайг анх гуйсан
Харин ингээд зүрх халуу шатсан
Би зөвхөн чамайг бодсон
Үүрд атгана би гараас чинь

Author:  ~Aftermath~ [ Apr.12.14 2:06 pm ]
Post subject:  Re: ♫♪♫The Compass♫♪♫

The Compass - Нар мандах хүртэл

Нарийн урт замаар би алхаж байсан
Надад хэнч тэг гэж хэлээгүй байхад
Шөнө болтол алхаад буцаад харина гэж
Эргэн эргэн бодоход харамсах шиг

Нарийн урт замаар чи алхаж байсан
Надад хэнч тэгнэ гэж хэлээгүй байхад
Урсгал сөрөн алхсан чиний гарыг барьсан
Удаан удаан чамайг зөндөө харсан

Зүүдэндээ харсан тэр үед чамайг дагуулж зугаална гэсэн
Зүлгэн дээр хамт суугаад нар мандахыг харна гэсэн
Гэртээ харилгүй тэнд үлдэж
Араас чинь ердөө ч тавихгүй

Зүүдэндээ харсан тэр үед чамайг дагуулж зугаална гэсэн
Зүлгэн дээр хамт суугаад нар мандахыг харна гэсэн
Гэртээ харилгүй тэнд үлдэж
Араас чинь ердөө ч тавихгүй
Навч дэвсэн хамт суугаад
Нар мандахыг харна...

Author:  ~Aftermath~ [ Apr.12.14 2:07 pm ]
Post subject:  Re: ♫♪♫The Compass♫♪♫

The Compass - Цус сорогч

Шал худлаа би хүн биш шөнө байдаг
Шар шувуунаас намайг асуугаарай
Өглөөний тухай би дуундаа л дуулдаг
Өглөө эрт босдоггүй яг сайн мэдэхгүй
Намайг гэх хайр ирэхэд үүр цайдаг
Нарнаас илүү бүдэг гэрэл таалагддаг
Шөнөжин би зүгээр л нисдэг
Шүхрээр урсан доошоо буудаг

Шал худлаа би хүн биш шөнө байдаг
Шар шувуунаас намайг асуугаарай
Өглөөний тухай би дуундаа л дуулдаг
Өглөө эрт босдоггүй яг сайн мэдэхгүй
Намайг гэх хайр ирэхэд үүр цайдаг
Нарнаас илүү бүдэг гэрэл таалагддаг
Шөнөжин би зүгээр л нисдэг
Шүхрээр урсан доошоо буудаг

Яг сайн мэдэхгүй би хүн биш

Author:  ~Aftermath~ [ Apr.12.14 2:09 pm ]
Post subject:  Re: ♫♪♫The Compass♫♪♫

The Compass - Өдний тухай дуу

Нэг л удаа гарын минь дэргэд байсан
Нимгэн үүлнээс бороо шиврэх зүгрүү
Нисэн нисэн алсыг тэр зорьсон
Нүдэнд нь би жижигрэн холдтол

Гэрэл гялбан түүнийг би харж чадаагүй
Гэгээ тасрах тэнгэрийн алс хол руу
Нисэн нисэн алсыг тэр зорьсон
Нүдэнд нь чи жижигрэн холдтол

Нэг л удаа гарын минь дэргэд байсан
Нимгэн үүлнээс бороо шиврэх зүгрүү
Нисэн нисэн алсыг тэр зорьсон
Нүдэнд нь би жижигрэн холдтол

Гэрэл гялбан түүнийг би харж чадаагүй
Гэгээ тасрах тэнгэрийн алс хол руу
Нисэн нисэн алсыг тэр зорьсон
Нүдэнд нь чи жижигрэн холдтол

Author:  ~Aftermath~ [ Apr.12.14 2:09 pm ]
Post subject:  Re: ♫♪♫The Compass♫♪♫

The Compass - Цас заримдаа хаялах дуртай

Цагаан цас малгай дээр буулаа
Цантсан цонхонд гэрэл туслаа
Бодолд байсан хүйтэн тэндээ үлдлээ
Бор гитаранд эгшиг дуугарлаа
Цас заримдаа хаялах дуртай
Цаг үргэлж гялалзах дуртай
Цонхон цаана уулс цагаан
Цоорхой үүлсээ нар нь дагаад
Гэгээ татуулах тэр бүх өнгө
Гэнэт татах солонго шиг сонин
Залуу хос гудамжаар алхлаа
Зарим нэгэнд уйтгар авчирлаа
Санаж байсан өвөл дахиад л ирлээ
Сар гэхдээ шөнөдөө гийгүүллээ
Цас заримдаа хаялах дуртай
Цаг үргэлж гялалзах дуртай
Цонхон цаана уулс цагаан
Цоорхой үүлсээ нар нь дагаад
Гэгээ татуулах тэр бүх өнгө
Гэнэт татах солонго шиг сонин х2
Тэнгэр дээрээс унасан ширхэг
Тэндээ үлдээд шөнийг өнгөрөөнө
Цас заримдаа хаялах дуртай
Цаг үргэлж гялалзах дуртай
Цонхон цаана уулс цагаан
Цоорхой үүлсээ нар нь дагаад
Гэгээ татуулах тэр бүх өнгө
Гэнэт татах солонго шиг сонин х2

Author:  Ankhaa_Gatsby [ Apr.13.14 5:43 am ]
Post subject:  Re: ♫♪♫The Compass♫♪♫

Mark

Page 1 of 1 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/