#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.25.18 1:16 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 63 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
 Post subject: Re:
PostPosted: Aug.24.10 4:47 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 8:55 am
Posts: 584
Location: tv.onair.mn
Jill wrote:
М.Янжиндулам - Аавдаа
zealot - Нэлээн хайжийж асуусан дууг нь оллоо... Удаасанд уучилж үзээрэй.. :frog:
Ингээд дуугаа ав даа хүүхдээ... youtube дээр бналээ... :wink:
Жавхлан - Гоё дуу... :l2: Болж өгвөл бичсэн дууныхаа нэр, дуучин, он этрийг нь бичээрэй хүүхдээ... :hi:

Баярлалаа, баярлалаа... Саяхан нэг ТВээр дуулж байхад нь бас нэрийг нь мэдээд авчихсан.

_________________
http://twitter.com/erkhemee


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.10.10 5:23 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.03.06 3:29 pm
Posts: 12336
Location: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Ийм нэг дуу бна. Даанч нэрийг нь санадгүэ... :frog:

Од сартай шөнөөр сормуусаа буулгаад
Огтоос тайван нойрсож байхад чинь
Огторгуйн сар шиг туяаран гийсэн
Орчлонд чамайгаа хайрлаж явъя

Дх: Хоёр сайхан нүднээс чинь
Хорвоог би дандаа мэдрээд
Хагацашгүй хайрын жаргалд умбаад
Хонгор чамайгаа хайрлаж явъя

Жаргалтай үед чинь зүрхээрээ мэдрээд
Зүүднээс чинь би хайрын үгс сонсдог
Зовлонтой үед чинь зөнгөөрөө мэдрээд
Чин зүрхнээсээ хайрлаж явъя

Дх:

Нүгэлгүй үнэнийг чамдаа хэлэхэд
Нүднээс чинь би хайрын үгс сонсдог
Иймээс би олон юм ярихгүй
Онгон зүрхэндээ хайрлаж явъя

Дх:

_________________
One in a lifetime


Top
   
PostPosted: Sep.10.10 5:30 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 1:14 pm
Posts: 3852
Location: Зуун давхарт

_________________
Early bird catches early worm


Top
   
 Post subject: Re:
PostPosted: Sep.10.10 6:18 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4785
Location: www.maf.mn
Jill wrote:
Ийм нэг дуу бна. Даанч нэрийг нь санадгүэ... :frog:
Од сартай шөнөөр сормуусаа буулгаад
Огтоос тайван нойрсож байхад чинь
Огторгуйн сар шиг туяаран гийсэн
Орчлонд чамайгаа хайрлаж явъя
Дх: Хоёр сайхан нүднээс чинь
Хорвоог би дандаа мэдрээд
Хагацашгүй хайрын жаргалд умбаад
Хонгор чамайгаа хайрлаж явъя
Дх:

нээрээ энэ дууг олж авах юмсаан. сүүлд ньюанс шинэчилж дуулсан байх шигб айсан олвол өгөөрэй жилл

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.15.10 7:50 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.03.06 3:29 pm
Posts: 12336
Location: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Vг Л.Гаваасvрэн Ая А.Галсанбат

*Ханийн дуу*

Улирлын сайхан хавраа дагаад
Усны шувууд ирэх юм даа
Учирсан сэтгэлийн хайраа дагаад
Ханийн заяа нийлэх юм даа

Заяа холбон ханилна гэдэг
Замилан хорвоод жаргал юм даа
Сэтгэл нийлсэн хайрын уянга
Итгэл єргєх дуулал юм даа

Хосын жаргалыг тэтгэн ивээсэн
Хайрын нар чи минь юм даа
Хоёрын сэтгэлийг мєнхлєн дээдэлсэн
Хонгор vр минь чимэг юм даа

Жаргал, зовлонг хослох амьдралд
Журмын сэтгэлээ сэвгvй байлгахсан
Настан буурлууд болсон хойноо ч
Найзлах хосуудад жишээ байхсан


Жавхлан - Ньюанс дуулснаар олоод өг гэж үү? Хайя... :imhappy: Бүр хуучныг нь ямар хүн дуулсын бол? Хуучныг нь л олмоор бгаам...
Ваффен - :hi:

_________________
One in a lifetime


Top
   
PostPosted: Sep.19.10 12:02 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Aug.13.10 1:07 am
Posts: 4
amidral uchirliin zaya ......, chi mine misheesen ...,

1 iimrhuu dahilttai duunii ner ugiig olood ugch chadahuu? :hi:


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.19.10 1:42 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.03.06 3:29 pm
Posts: 12336
Location: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
В.Энхбат - Мишээл /1980-аад он/

Амьдрал учралын заяа
Аядуухан түүнтэй учруулсан
Алсын тэртээд хоцорсон ч
Амьсгаа даран дурсах юмдаа

Дх: Эгэл сэтгэлийг уярааж
Тунгалаг ариун өнгөөрөө
Итгэл дурлал бэлэглэсэн
Тэр нэгэн дотно мишээл

Энхрий ялдам чамайгаа
Эрхлүүлж энхрийлж би чадаагүй
Амин халуун сэтгэлээ
Ам нээж хэлж амжаагүй гэлээ ч
Чи минь мишээсээр

Дх: Урсан одох цаг хугацаа
Улам чамаас холдуулсан ч
Энэрэлт илчээ үлдээсэн
Ивээл дөлгөөхөн мишээл

Аялгуу болоод эгшиглээч
Айзам эгшгэнд чинь автахсан
Солонго болоод туяараач
Сайхан өнгөнд чинь уусахсан

Дх: Улирах он цагийн эрхээр
Эргээд учрах тавилангүй
Ухаан санаанд гэрэлтсэн
Тэрхэн нэг мишээл


bayaraabears - :hi: Youtube дээр бналээ...

_________________
One in a lifetime


Top
   
 Post subject: Re:
PostPosted: Sep.19.10 2:24 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jan.02.10 5:39 pm
Posts: 1032
Location: the only way to find yourself is to yourself be...
энд байна В.Энхбат - Мишээл


_________________
only remember me


Top
   
PostPosted: Sep.21.10 10:32 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Aug.13.10 1:07 am
Posts: 4
<b>huuh bayrlalaa naizuudaa :D<b>


Top
   
PostPosted: Oct.09.10 10:54 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Sep.21.10 3:05 pm
Posts: 57
Location: Tolind tusah uuriin chine tsarai taalagdaj bna u ?
Nuguu " Alban tasalgaanii tsonhoor " gedeg duu bdag da teriig oruulj uguuch pls

_________________
Zurhee bi medeh bishde


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.09.10 5:57 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.03.06 3:29 pm
Posts: 12336
Location: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Хонх - Албан тасалгааны цонхоор

Албан тасалгааны цонхоор
Хот сайхан харагдана
Холхиж яваа хүмүүс
Хоосонгүй санагдана

Албан тасалгааны цонхоор
Амьдрал сайхан харагдана
Зам дээр сүлжих унаа
Зай завсар үгүй еэ

Дахилт: Алив хүүхээ чи цааш нь дамжуул
Бүх юм хэвийн бүтэж байна, болж байна
Бичээрэй, бичээрэй
Битгий давар гэж бичээрэй

Албан тасалгааны цонхоор
Агаар салхи нь нааднаа
Алтан намрын туяа
Амьдралыг гийгүүлнэ

Албан тасалгааны цонхоор
Алсын бараа харагдахгүй ээ
Хотын гудамжнаас цааш
Холын бараа үзэгдэхгүй ээ

Дахилт: Алив хүүхээ чи цааш нь дамжуул
Бүх юм хэвийн бүтэж байна, болж байна
Бичээрэй, бичээрэй
Битгий давар гэж бичээрэй

_________________
One in a lifetime


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.09.10 6:57 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.03.06 3:29 pm
Posts: 12336
Location: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Д.Эрдэнэцэцэг - Учралын эгшиг /1980аад он/

Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадъя
Цэнхэр тэнгэрийнхээ өнгөнд хоёул уусъя аа
Намираахан бүлээхэн борооны дуслууд болж
Навчинд шүүдэрлэн хослон гялалзъя аа

Уулсыг жаргааж чамайгаа энхрийлье
Униартай сүлэлдэн хоёул эрхэлье ээ
Өртөөлөн нүүдэллэх үүлсийн хөх чөлөөнд
Өдрийн од болж ихэрлэн түгье ээ

Дахилт: Алаг хорвоод алтан наран ганцын адилаар
Амраг чи минь миний сэтгэлд ганцаараа шүү
Аялах дууг минь чи минь түрээч
Амин хайраар асгартал уярааж чи минь дуулаач

Долгисыг бүүвэйлж чамайгаа дагуулъя
Долгилон оргилон хоёул наадъя аа
Хөтлөлцөн хөөрөлдөн итгэлийн гал асааж
Хөхөө өвлөөр ч харзлан амьдаръя аа

Жигүүртнийг ивээж чамайгаа хайрлая
Жиргээ исгэрээнд нь хоёул автъя аа
Хайланхан уяранхан амрагийн дуу зохиож
Ханийн хорвоод нэгнээ ивээе ээ

Дахилт: Алаг хорвоод алтан наран ганцын адилаар
Амраг чи минь миний сэтгэлд ганцаараа шүү
Аялах дууг минь чи минь түрээч
Амин хайраар асгартал уярааж чи минь дуулаач (x2)

_________________
One in a lifetime


Top
   
PostPosted: Nov.13.10 4:17 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Журавли
Мне кажется порою, что солдаты
С кровавых не пришедшие полей,
Не в землю нашу полегли когда-то,
А превратились в белых журавлей.

Они до сей поры с времен тех дальних
Летят и подают нам голоса.
Не потомуль так часто и печально
Мы замолкаем глядя в небеса?

Летит, летит по небу клин усталый,
Летит в тумане на исходе дня.
И в том строю есть промежуток малый -
Быть может это место для меня.

Настанет день и журавлиной стаей
Я поплыву в такой же сизой мгле.
Из-под небес по-птичьи окликая
Всех вас, кого оставил на земле.

Мне кажется порою, что солдаты
С кровавых не пришедшие полей,
Не в землю нашу полегли когда-то,
А превратились в белых журавлей

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Nov.13.10 4:18 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Я начал жизнь в трущобах городских
И добрых слов я не слыхал.
Когда ласкали вы детей своих,
Я есть просил, я замерзал.
Вы, увидав меня, не прячьте взгляд
Ведь я ни в чем, ни в чем не виноват.

За что вы бросили меня? За что!
Где мой очаг, где мой ночлег?
Не признаете вы мое родство,
А я ваш брат, я человек.
Вы вечно молитесь своим богам,
И ваши боги все прощают вам.

Край небоскребов и роскошных вилл,
Из окон бьет слепящий свет.
О если б мне хоть раз набраться сил,
Вы дали б мне за все ответ.
Откройте двери, люди, я ваш брат
Ведь я ни в чем, ни в чем не виноват.

Вы знали ласки матерей родных,
А я не знал и лишь во сне
В моих мечтаньях детских, золотых
Мать иногда являлась мне.
О, мама! Если бы найти тебя,
Была б не так горька моя судьба

_________________
:guitarchin:


Last edited by Augustus on Apr.26.11 9:21 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.09.10 9:12 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.19.09 3:59 pm
Posts: 2251
Location: 1440 Broadway #16
Хонх - алтан хавчаар

хэрвээ чи надруу хаархым бол
миний сэтгэл баяснаа

алтан хавчаараар хавчсан үсээр чинь
аясын салхи наадан тоголноо
ариун дурлалын жаргалыг эдэлж
амраг чамайгаа налан суух юмсан

дахилт:

уярам дөлгөөн нүдний чинь харц
ухаараач гэх шиг намайг ширтнээ
уярам дөлгөөн нүдний чинь харц
ухаараач гэх шиг намайг ширтнээ [2Х]

хэрвээ чи надруу хаархым бол
миний сэтгэл баяснаа



_________________
毎日、タバコを吸いだ、お酒を飲んだ、人はアフテルマ-ト.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.10 8:40 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.03.06 3:29 pm
Posts: 12336
Location: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Үг: Ш.Цогт Ая: Л.Батаа

Баян Монгол - Үртэй хүн жаргалтай

Тоймгүй баяраар үнэгчлэн баясах
Тохойн чинээхэн алагхан үр минь
Тоонот гэрийнхээ хойморт залрах
Туяа татсан нар юм аа хөө

Элгэн хайраар бүүвэйлэн суудаг
Эх хүний жаргал байна аа хөө

Эрх дураараа торнин бойжих
Эрхийн чинээхэн эрэвгэр үр минь
Эрдмийн гэгээн оргилд зорих
Эрдэнийн гэрэлт од юм аа хөө

Эрхэм сургаалиа хайрлан суудаг
Эх хүний жаргал байна аа хөө

Торомгор харцаараа тольдон байгаа
Төгрөг нүдэн хөөрхөн үр мин
Түвшин жаргалаар угтан золгох
Тодоос тодхон цолмон юм аа хөө

Элбэг баян амьдралд умбасан
Эх хүний жаргал байна аа хөө

_________________
One in a lifetime


Top
   
 Post subject: Re:
PostPosted: Jan.01.11 4:37 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Nov.10.04 8:14 pm
Posts: 992
Location: UB, Mongolia
Jill wrote:
Үг: Ш.Цогт Ая: Л.Батаа

Баян Монгол - Үртэй хүн жаргалтай

Тоймгүй баяраар үнэгчлэн баясах
Тохойн чинээхэн алагхан үр минь
Тоонот гэрийнхээ хойморт залрах
Туяа татсан нар юм аа хөө

Элгэн хайраар бүүвэйлэн суудаг
Эх хүний жаргал байна аа хөө

Эрх дураараа торнин бойжих
Эрхийн чинээхэн эрэвгэр үр минь
Эрдмийн гэгээн оргилд зорих
Эрдэнийн гэрэлт од юм аа хөө

Эрхэм сургаалиа хайрлан суудаг
Эх хүний жаргал байна аа хөө

Торомгор харцаараа тольдон байгаа
Төгрөг нүдэн хөөрхөн үр мин
Түвшин жаргалаар угтан золгох
Тодоос тодхон цолмон юм аа хөө

Элбэг баян амьдралд умбасан
Эх хүний жаргал байна аа хөө

Энэ чинь гоё дуу шүү нэтээс хайгаад олдоггүйээ.

_________________
Regards,
Kide


Top
   
PostPosted: Jan.02.11 1:03 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх

Хайрын дурсамж
Зүрхнээс хайлан ундрах
Зүйргүй ялдам аялгуунд
Уяран бүжих
Турьхан танхилхан бие
Жаргалтай мөч
Зуурдын алтан гялбаа
Заяаны тэнхлэгээ
Эргэтэл энхрийлж явна
Хайрын дуу
Миний хүслийн дуу
Халуухан бодлын аялгуунд
Хослон наадсан
Хайрын минь дурсамж
Уйтгар баяр ээлжлэн
Зүрхийг минь халгиасан
Ерөөл тавилан
Ертөнцийн өнгө будаг
Чинхүү хайр
Чамаас эхлэх ундрагатай
Нартаас буцан буцтал
Бодолд оршино
Хайрын дуу
Миний хүслийн дуу
Халуухан бодлын аялгуунд
Хослон наадсан
Хайрын минь дурсамж

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Jan.02.11 1:32 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jul.24.09 12:57 am
Posts: 1379
Location: lost
nad nugu yu nartai borooni dusal shig gd bdag..
bas casablanca


Top
   
PostPosted: Jan.03.11 12:31 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.19.09 3:59 pm
Posts: 2251
Location: 1440 Broadway #16
verbrecher wrote:
nad nugu yu nartai borooni dusal shig gd bdag..
bas casablanca

сэтгэлын жигүүр үү?

_________________
毎日、タバコを吸いだ、お酒を飲んだ、人はアフテルマ-ト.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.24.11 5:40 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.03.06 3:29 pm
Posts: 12336
Location: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Хайрын сарнай /үг, ая Г.Баттогтох/

Сэтгэлийн үгээ чамдаа хэлье үү гээд
Санаашран бодсоор зөндөө удлаа даа
Сайхан сарнай минь соёолж гүйцээд
Саруул талаа чимэглэн ургажээ

Өө хайрын минь ганц сарнай
Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ

Анхны хайрын энэхэн дуугаа
Аялж хоёулаа дуулж үзье дээ
Амгалан цэнхэр орчлон дээр
Аз жаргалтай амьдарч явья даа

Өө хайрын минь ганц сарнай
Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ

Дандаа чамайгаа мөрөөдөн суухад минь
Далай сэтгэлдээ энхрийлэн энхрийлсээр
Хүнлэг орчлонд төрсний заяа
Хайрын дээдээр хайрлаж явья даа

_________________
One in a lifetime


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.24.11 6:14 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.03.06 3:29 pm
Posts: 12336
Location: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
18 нас /Соёл-Эрдэнэ хамтлаг, 1980-аад он/

Хол газрын айлчин, халуун нутгийн шувууд
Хавар цагийн анхны яргуйг зуусаар ирлээ
Хүний энэхэн хорвоогоос чамайг л гэж хайсаар
Хайрын совинт тавилангаар бид учирлаа

Аз жаргалтай амьдралын минь од хийморь болсон
18 нас минь чи намайг бүү орхиоч (х2)
Ахиад би чамтай учрахгvй болохоор
18 нас минь чи намайг бүү орхиоч (х2)

Дурласан дурлал чинь азгүйтэж бүтэхгvй бол
Дундуур сэтгэлээ сайхан итгэлээр тэтгээрэй
Дyyлим энэхэн хорвоод ханьсан жаргахгvй бол
Далай сэтгэлдээ түүнийгээ бүү мартаарай

Аз жаргалтай амьдралын минь од хийморь болсон
18 нас минь чи намайг бүү орхиоч (х2)
Ахиад би чамтай учрахгvй болохоор
18 нас минь чи намайг бүү орхиоч (х2)

_________________
One in a lifetime


Top
   
PostPosted: Feb.25.11 11:51 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Mar.06.11 12:49 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.15.10 1:37 am
Posts: 616
Location: ☼ ☻ Аз жаргалын зүг ☺ ☼
goe sedev bn

_________________
♠♥░∙•Steppen ♪ Foxxen•∙░♣♦


Top
   
PostPosted: Mar.06.11 7:53 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
День Победы День Победы День Поообееееедыыыыыыыыыыыы

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Apr.26.11 6:05 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.03.11 11:35 am
Posts: 29
Гоё сэдэв байна шүү хөө дээ
ккк

_________________
Бодож л байгаа бол болно.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 63 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited