#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.18.18 6:31 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 
Author Message
PostPosted: Apr.23.05 8:15 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.14.05 7:29 pm
Posts: 2775
Location: мониторынхоо ємнє нvд цавчилгvй арван хуруугаа моонийтол асуулт форумд бичлэг хийж байна.
Image


Сарантуяа-Цагаан шөнө

Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан
Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан
Өнгө өнгөөр анивчих хотын гудамжаар
Өвлийн униар гэрэл нэмэн саруулхан гэгээтэй
Уйтгар үргээх хосын инээд дүүрэн баясалтай
Учирлын цагаан шөнө дөлгөөхөн намуухан
Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан
Цагаан шөнө

Цав цагаахан цасан ширхэгүүд нь дээрээс зөөлнөөр
Цантах цонхыг шүргэнхэн аажмаар бударна
Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд
Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай
Дун цагаанаар гялтганах шинэ жилийн шөнө
Дурсамж сэрээн догдлуулаад нэгийг бодогдуулна
Дуу хуурын аялгуу нь хаа ч юм бэ сонсогдоод
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай
Цагаан шөнө


Last edited by ~Aftermath~ on Feb.04.11 1:55 pm, edited 2 times in total.
+ photo


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.22.07 11:23 pm 
Offline
Gosu Player
User avatar

Joined: Apr.11.04 9:02 pm
Posts: 1363
Ємнє бичсэн устгагдсан байна.

Сараа - Тэр Намайг Дурсдаг Болов Уу

Тэр намайг дурсдаг болов уу
Тэр намайг vгvйлдэг болов уу
Тэртээх єдрvvдийг санадаг болов уу
Тэмvvлсээр учирсаныг мэддэг болов уу
Vргэлж тэр миний сэтгэлд
Vvрийн зvvдэнд vдшийн бодолд
Vгvйлэх бvрдээ дурсамжаар учирч
Vнэрийг нь би салхинаас хайдаг

Зvvд нойрыг нь ганцаар хулжаан
Зvрх сэтгэлийг эзэмдэхийг хvсэхгvй
Зvгээр л тvvнийг дурсахыг хvснэ
Зvгээр л тvvндээ дурсагдахыг хvснэ би

Улирал бvхэн єєрийн єнгєтэй
Учрал бvхэн єєрийн дурсамжтай
Залуу нас шиг дэврvvн зунаар
Залуу нас шиг дэрвэж явсан
Тэр намайг дурсдаг болов уу
Тэртээх єдрvvдийг vгйvлдэг болов уу
Дахин бид хоёр учрах болов уу
Догдлон байж уулзах болов уу

Зvvд нойрыг нь ганцаар хулжаан
Зvрх сэтгэлийг эзэмдэхийг хvсэхгvй
Зvгээр л тvvнийг дурсахыг хvснэ
Зvгээр л тvvндээ дурсагдахыг хvснэ би

Тэр намайг дурсдаг болов уу
Тэртээх єдрvvдийг vгvйлдэг болов уу
Дахин бид хоёр учрах болов уу
Догдлон байж уулзах болов уу

ДАХИЛТ (Олон удаа)

_________________
Only GOD can judge me


Top
   
 Post subject: ::Сарантуяа
PostPosted: Dec.03.09 8:23 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.02.09 7:08 am
Posts: 729
Location: ~~Бодлынхоо ертөнцөд дүүлэн нисэж буй...
Сараа эгчийн дууны үгийн сэдэв бдаггүйн бна
Энэ хамгийн гоё дуу нь бөлгөө


Сэтгэлийн хөг

Сэрүүн намрын үдэш
Сэтгэлийн минь бороо шиврээд
Холын тэртээх хун шувууд
Хагацал нэмэн нэмэн одно оо
Дэвэн дэвэн дэвэн одно оо

Цэцэг настай эмзэгхэн дурлал
Цээжний гүнд хоногшин үлдээд
Намуухан аялгуу намрын аашинд
Надтай хамт гунигаар уйлаач
Гунигаар гунигаар би чинь уяраад

Дх:
Зүүдний учрал, уянгын гялбаа
Зүрхэнд минь хайр хөглөн эгшиглээд
Шувуудын ганганаа, салхины исгэрээ
Сэтгэлд минь гуниг нэмэн хөглөнө өө
Өө нэмэн нэмэн нэмэн хөглөнөө

Гэгээн орчлонгийн эрээн бараанд
Гунигийн хөгийг сонсох мөчид
Зүрхэнд чуулсан хун шувууд
Хагацал нэмэн нисэн одно оо
Өө нисэн нисэн нисэн одно оо

Саруулхан шөнө сарны туяанд
Сэтгэлийн хөгөөр бороо шиврээд
Сүүмгэр тэнгэрт хунгийн сүрэг
Сүүлчийн дэвэлтээр алслан холдоно оо
Өө алслан алслан алслан холдоно оо


http://www.mongolduu.com -д бгаа бх

/бичлэг нь дээр үеийх болохоор зарим үгний төгсгөл нь сайн сонсогдохгүй бна :mrgreen: /

_________________
FLy Me to The Moon


Top
   
 Post subject: Re: Сарантуяа
PostPosted: Dec.03.09 8:26 pm 
тэнэг ялааны дууль гээд 1 дуу нь бдагдаа ;))


Top
   
 Post subject: Re: Сарантуяа
PostPosted: Dec.03.09 8:36 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.02.09 7:08 am
Posts: 729
Location: ~~Бодлынхоо ертөнцөд дүүлэн нисэж буй...
Тэнэг Ялааны Дууль

Өө яасан сайхан байна вэ, энэ хорвоо дэлхий
Өө энэ бүхнийг чи миний нүдээр хараад үзээч

Яагаад би дандаа, дандаа гуниглах ёстой гэж
Яагаад би дандаа, дандаа уйтгарлах ёстой гэж

Өө яасан гоёхон мандана вэ, энэ гэрэлт наран
Өө яасан жаргалтай байна вэ, миний сэтгэл зүрх

Яагаад би дандаа, дандаа гуниглах ёстой гэж
Яагаад би дандаа, дандаа уйтгарлах ёстой гэж

Энэ урьдын цагт нэгэн тэнэг тэнэмэл ялаа амьдарч байж гэнэ
Тэр ялаа гайхамшигтай сайхан амьдралд амьдарсан гэнэ
Дараагийн ялааны алуур түүнийг энэ хорвоогоос халих халиулах мөч хүртэл
Түүнд харамсах мөч хэдий зөндөө байсан ч
Өнгөрүүлсэн амьдрал нь түүнд даанч амттай...

Өө яасан хурдан явна вэ, энэ цаг хугацаа
Өө яасан хурдан ирнэ вэ, наддаа энэ жаргал

Яагаад би дандаа, дандаа гуниглах ёстой гэж
Яагаад би дандаа, дандаа уйтгарлах ёстой гэж

Хөөрхий..тэнэг ялааны дууль
Тэнэг ялаа..
Тэнэг..

_________________
FLy Me to The Moon


Top
   
 Post subject: Re: Сарантуяа
PostPosted: Dec.03.09 8:44 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.02.09 7:08 am
Posts: 729
Location: ~~Бодлынхоо ертөнцөд дүүлэн нисэж буй...
Гоолингоо

Зүүдэнд нарны минь дотроосоо
Зүрхний маань Гоолингоо нээ үзэгдээд байх юмаа хө

Зүйчлээд загнаж хэлсэн үгээрээ хө
Зүрхний маань дотор нээ хадаастайхан байх юмаа хө

Амрагдаа зориулж хэлсэн үг нээ хө
Миний дотор цээжиндээ хадаастайхан байх юмаа хө

Зүүдэнд нарны минь дотроосоо хө
Зүрхний маань Гоолингоо нээ үзэгдээд байх юмаа хө


энэ дууны түүх нь эймар тэ.. :aa:

_________________
FLy Me to The Moon


Top
   
 Post subject: Re: ::Сарантуяа
PostPosted: Jan.15.10 1:31 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Сарантуяа
бороо

бодлын хаяанд цэглэх солонго хөтлөн
болор цагаан бороо товшоод
эмнэг элгээ дагасан хос тогоруу
энэ л бороонд биесээ дуудах нь

эргэн ирэхгүй учралын
энхэл дүрийг бодогдуулна

анир нугыг амилаасан бороо
тоосон хорвоог цаашлуулан шиврээд
алсалсан цагыг аясуулсан бороо
танхил залуу насыг минь наашлуулан шиврээд

бодлын хаяанд цэглэх солонго хөтлөн
болор цагаан бороо товшоод
зүүдэнд зүсээ таньсан хос тогоруу
зөөлөн бороонд биесээ дуудах нь

ахин тохиохгүй учралын
анхил дүрийг санагдуулна

атар нугыг амилаасан бороо
тоосон хорвоог цаашлуулан шиврээд
алсалсан цагыг аясуулсан бороо
танхил залуу насыг минь наашлуулан шиврээд


Top
   
 Post subject: Re: ::Сарантуяа
PostPosted: Feb.12.10 8:02 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
Uchirliin bluz

uulen chuluunii enehen amidral
uuriiguu ch tanilgui huurch iavna uu
uvruus mine alduursan shuvuuhai mine chi
uuree olohgui nisch l iavna uu

durlal hairiin mine gegeen aialguu
duugii mine chi sonsoj l iavaa
seluun orchlongiin naran dor
setgeldee chi namaig sanaj l iavaa
setgeldee chi namaig sanaj l iavaa

zurhnees gardag hairiin duu mine
zurhend chine shingeed uusnaa
zuiliin tumen nuhchaan dund
zuvhun chamd l uyangalan ochno

uhaan hair 2oos mine chi
uiatai iavsan tsenguun udruud
uruudaj ugsuh zaia tavilangiin
uchral buhniig sanaj l iavaadaa chi
uchral buhniig sanaj l iavaadaa


_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Aug.20.12 12:00 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.22.10 4:11 pm
Posts: 214
Би жаргалтай

Бээрсэн гарыг чинь дулаацуулж
Оддын дор зогсох жаргалтай
Бэтгэртлээ шєнєжин бодоод би
Єглєє нартай учрах жаргалтай, жаргалтай

Би жаргалтай, жаргалтай

Сарны туяанд царайг чинь хараад
Онгон зvрхээ ханьсаах жаргалтай
Салж чадахгvй эргэн хоргодсоор
Yvр цайлгах улмаа ч жаргалтай, жаргалтай

Би жаргалтай, жаргалтай

Зvvд нойрны минь гэгээхэн хvсэл биелж
Цэцэгс бадамлах шиг надад санагдана
Зvгээр ч нэг ирээгvй энэхэн жаргалаа
Зєн зvрхээрээ амсах би жаргалтай

Би жаргалтай, жаргалтай

Гараад ирэхийг чинь би хараад
Догдлон баясах хичнээн жаргалтай
Галуу шувуу ганганахыг сонсон
Хаврын униарт зогсох жаргалтай, жаргалтай

Би жаргалтай, жаргалтай

Зvvд нойрны минь гэгээхэн хvсэл биелж
Цэцэгс бадамлах шиг надад санагдана
Зvгээр ч нэг ирээгvй энэхэн жаргалаа
Зєн зvрхээрээ амсах би жаргалтай, жаргалтай

Би жаргалтай, жаргалтай

Би жаргалтай


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited