#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.25.18 11:14 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 37 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: May.26.13 9:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Никитон - Үүлэн үст

Үүлийг үсийг чинь гэж боддог
Цасыг царайг чинь гэж боддог
Салхийг уруулыг чинь гэж боддог
Сарыг гунигийг чинь гэж боддог
Үснээс чинь би тэнгэр үнэрлэдэг
Царайнаас чинь би цас олдог
Уруулаас чинь би салхи залгидаг
Гунигаас чинь би сарыг хардаг

Үүлэн үстэй
Цасан царайтай
Салхин уруултай
Саран гунигтай
Хачин сайхан юм аа чи
Хайраасаа ч харамламаар юм чи
Хайраасаа ч харамлаж явъя

Цэцгийг инээдийг чинь гэж боддог
Солонгыг сормуусыг чинь гэж боддог
Мананг бодлыг чинь гэж боддог
Марлыг зүүдийг чинь боддог
Инээднээс чинь би цэцэг тастдаг
Сормууснаас чинь би солонго хайчилдаг
Бодлоос чинь би мананд төөрдөг
Зүүднээс чинь би марал түүдэг.

Цэцгэн инээдтэй
Солонгон сормуустай
Манан бодолтой
Марал зүүдтэй
Хачин сайхан юм аа чи
Хайраасаа ч харамламаар юм чи
Хайраасаа ч харамлаж явъя

Чиний тэр гоолиг биеийг
Надаас өөр хэн ч бүү тэврэг
Чиний тэр нандин хайрын үгсийг
Надаас өөр хэн ч бүү мэдрэг
Миний энэ хайрын хүслийг
Чи хүлээж байгаа юу?

Миний энэ хүслийг биелүүлээч
Хайрын хүслийг биелүүлээч

Миний энэ хүслийг биелүүлээч
Хайрын хүслийг биелүүлээч

Миний энэ хүслийг биелүүлээч
Хайрын хүслийг биелүүлээч

Миний энэ хүслийг биелүүлээч
Хайрын хүслийг биелүүлээч

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: May.26.13 9:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Никитон - Чи минийх

Чамайг харсан тэр мөчөөс хойш
Чамтай уулзсан тэр өдрөөс хойш
Цохилох зүрхэндээ би нэг л зүйлийг амалсан
Аяаа орчлон дэлхийн өнгөний хоршил өөдөөс минь мишээж
Оньсого мэт орхин одчихов уу
Хайртай хүнгүй өнгөрүүлсэн мөчүүд
Хайргүй хүнтэй өнгөрүүлсэн өдрүүд
Хамаг өнгөрсөн амьдралын минь мөрүүдийг чи сарааччихав уу
Аяаа цав цагаахан хуудсан дээр цоо шинээр би
Чи минийх гэж томоор бичээд
Чи хэнийх ч бай
Чиний зүрх хаашаа ч бай
Ямарч үнээр хамаагүй ээ
Надад хариулт хэрэггүй чи минийх
Ямарч үнээр хамаагүй ээ
Надад хариулт хэрэггүй чи минийх

Чи минийх, Чи минийх

Зулаа дээрээс төөнөх наран
Жирэлзэх долгионд тусах саран
Өмөрсөн сэтгэлийг өлгийдөн цэгцүүлж
Аяаа яв ягаанхан уруулан дээр чинь
Шуналтайгаар би
Чи минийх гэж
Тачаанаар озсоооон

Чиний зүрх хаашаа ч бай
Ямарч үнээр хамаагүй ээ
Надад хариулт хэрэггүй чи минийх

Чи хэнийх ч бай
Чиний зүрх хаашаа ч бай
Ямарч үнээр хамаагүй ээ
Надад хариулт хэрэггүй чи минийх

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: May.27.13 11:50 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1310
Location: Я самая обаятельная и привлекательная
:wd:

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: May.27.13 12:37 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.12.07 6:34 pm
Posts: 13103
Нандин шүтээн гэж цомог байдаг байх аа? Тэрийг нэг татчихмаар байгаам даа.


Top
   
PostPosted: Jun.11.13 10:30 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: May.05.11 10:23 am
Posts: 145


Миний амраг Дүүриймаа

Чи уяхан хоолойт сайхан дуугаараа
Чи учиртайхан хөөрхөн дүрээрээ
Чи хонгор бүсгүй ялдам аашаараа
Чи хархан сормууст янаг харцаараа

Онгон зүрхэнд дурлал сийлсэн
Монголжингоо миний амраг Дүүриймаа
Орчлон хорвоо, зүүдэн дэлхий
Тэнгис далай, тэнгэр эрхсүүд
Охин чи минь цөмөөрөө зүүдэнд бүжиглээд
Уяхан дууны эгшиг
Учрал бүхнийг эргэн санагдуулна

Чи намайг согтоом найраг шүлгээрээ
Чи намайг сөгдөөм найлаг бүжгээрээ
Чи нуман хоёр саран хөмсгөөрөө
Чи нуруу дагасан салаа гэзгээрээ

Онгон зүрхэнд дурлал сийлсэн
Монголжингоо миний амраг Дүүриймаа
Орчлон хорвоо, зүүдэн дэлхий
Тэнгис далай, тэнгэр эрхсүүд
Охин чи минь цөмөөрөө зүүдэнд бүжиглээд
Уяхан дууны эгшиг
Учрал бүхнийг эргэн санагдуулна


Top
   
PostPosted: Jun.11.13 10:37 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: May.05.11 10:23 am
Posts: 145


Төгөлдөр

Гуниг баярыг дагаж
Гундаж жаргахыг андахгүй
Ааль аашыг минь тааруулж
Аргадаж дуугарсан төгөлдөр минь

Сар мэлмэртэл
Салхи сонстол
Дуулж л явлаа хоёулаа

Хурдан хурдан дуулахад
Хун цагаан шувуу шиг
Хайрлан энхрийлж суухад
Хатан янаг бүсгүй шиг төгөлдөр
Ай төгөлдөр минь

Сэтгэл зүрхийг тааруулж
Сэвтэж гунихыг андахгүй
Сэрүүн шөнийн хань
Сэрээж дуудсан төгөлдөр минь

Од бутартал
Орчлон гийтэл
Дуулж л явлаа хоёулаа

Хурдан хурдан дуулахад
Хун цагаан шувуу шиг
Хайрлан энхрийлж суухад
Хатан янаг бүсгүй шиг төгөлдөр
Ай төгөлдөр минь


Top
   
PostPosted: Jun.11.13 10:44 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: May.05.11 10:23 am
Posts: 145


Бүсгүй

Янзаган алаг нүдэнд чинь
Сүүдэр гуниг татаад
Яруу уяхан хоолойн чинь
Уянга хаашаа одоо вэ?

Нуман зөөлөн сормууст чинь
Нулимс сувдран гялтайж
Жаахан хоёр хацарт чинь жавар яагаад хургаа вэ?

Ай бүсгүй минь
Алтан сондор нулимсыг чинь аргадан арчин хайрлая
Мөнгөн цастай шөнийн хөнгөн гунигаа хуваалцаач
Зовхин доороо нуусан зовлон жаргалаа яриач

Өвлийн энэ улирлын хаанаас ч гэсэн олж очоод
Өнгө ялдам цэцгүүдийг өвөр дээр чинь асгах юмсан

Ай бүсгүй минь
Алтан сондор нулимсыг чинь аргадан арчин хайрлая
Мөнгөн цастай шөнийн хөнгөн гунигаа хуваалцаач
Зовхин доороо нуусан зовлон жаргалаа яриач


Top
   
PostPosted: Jun.11.13 10:50 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: May.05.11 10:23 am
Posts: 145


Би чамд

Би, би ямар хэлгүйдээ чамд захиа бичсэн хэрэг юм уу
Үргэлж үзэж байг гэж үгээ би цаасан дээр сийлсэн юм
Би чамд хайртай гэж, бие сэтгэлээ өгсөн гэж бичсэн юм
Битгий гайх

Би, би ямар сохор болоод чиний сайхныг хараагүй юм уу
Үгүй, үйлийн үр минь чам руу хөтлөөд үнэн зүрхийг минь татсан юм
Би чамд хайртай гэж, бие сэтгэлээ өгсөн гэж бичсэн юм
Битгий гайх

Би, би ямар баян болоод чамд бэлэг өгсөн хэрэг юм уу
Бэтгэртлээ санадаг зүрх минь бэлгийн цаастай чамд шингэсэн юм
Би чамд хайртай гэж, бие сэтгэлээ өгсөн гэж бичсэн юм
Битгий гайх


Top
   
PostPosted: Nov.03.13 4:03 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Nov.03.13 4:00 pm
Posts: 1
Goe mongol hairin tuhai duunud sanal bolgoch


Top
   
PostPosted: Jan.24.14 1:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.01.09 10:46 pm
Posts: 6942
Location: Алхам тутам асуултын тэмдэг
oird ystoi orood baigaa hamtlag bh chinee , ug ay n ch bas l tansag shuu

_________________
Алхам алхамаар ...


Top
   
PostPosted: Jan.27.14 6:58 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 591
Location: Энүүгээр тэрүүгээр....
Дуунууд нь Үнэхээр гоё үгтэй шүү... :wd: хамаг шар үс босгоод хаячдын... :mrgreen:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 37 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited