#AsuultSambar :
https://forum.asuult.net/

♫♪♫ Gee ♫♪♫
https://forum.asuult.net/viewtopic.php?f=110&t=133688
Page 2 of 3

Author:  knighthan [ Nov.16.09 10:04 pm ]
Post subject:  Re: :: Gee

bidnii hairtai Wu-Tang-n ug bn u?

Author:  Shiroki [ Nov.17.09 12:28 pm ]
Post subject:  Re: :: Gee

[quote="fourside"]za dahilt bol erunhiiduu hudlaa bna zasahiig oroldow
Oxiduud dan hudlaa shaana
Tiim am yaj tedend baina
Xudlaa oxiduud zail
Tedniig shaagad hay
Ted inguuleh durtai
Durs geh nyguurtai
Xudlaa oxiduud zail
Tedniig shaagad hay[/quote


Охидууд дан худлаа шаана
Тийм авъяас тэдэнд байна
Худлаа охидууд заая
Тэднийг шаагаад хая
Тэд ингүүлэх дуртай
Дүр исгэх нягууртай
:hi:

Author:  knighthan [ Nov.29.09 6:09 pm ]
Post subject:  Re: :: Gee

uiliin uriin ugiig bicheed

Author:  knighthan [ Nov.29.09 6:09 pm ]
Post subject:  Re: :: Gee

uguuch humuusee guij bn shu :hi:

Author:  Biggie~Small [ Dec.16.09 12:24 am ]
Post subject:  Re: :: Gee

Gee-Мяа
Анхний Монгол рэп
Дайн ба Энхийх хэрээ мэд
Би өөрийгөө анхнийх гээгүй хүүхэд минь чи үгээ мэд
Анхнийх эсвэл сүүлийн болох би ямар ч зорилгогүй
Монгол рэппэр жий хэзээ ч цол нэрийг горилохгүй
Чи од биш хүн гүйээ бишээ хүний тал
Чадвар муутай диссээрээ өөрийгөө бүү хутгал
Бичлэгийн чинь студи танай 00ын өрөөнд байдаг байх
Дуугаа бичүүлж байхдаа тэр давхар хамт баадаг байх
Хошного хоолойных нь шахалт яг л дүлж байгаам шиг
Аль эсвэл түүний бөгсрүү 1 нь хүрч байгаам шиг
Бөгсөө надад битгий харуул нөхөр чинь биш шүү дээ
Цэцгээгийн моож гэдгийг нөхөр нь лав мэдэхгүй дээ
Санаа битгий зов би охин хэзээ ч зоддоггүй
Эр муу эмд гэдэг муу эр болохийг боддоггүй
Хэдхэн үгийг минь сонсоод хөөрхий Цэцгээ гомдчиж
Надтай өрсөлдөхөд нь би 5н насаар томдчиж
Би гөлөг биш бас төлөг биш чонын анчин Раш байна
Чам шиг бэлтрэг намнах буутай анчид миний араас байна
Гомо одой гоожуур хулгайч миний хэл хараал юм
2 хэлэхгүй чамайг бодвол арай л утгаараа л юм
Толгойтод жий хэзээ ч зодуулж байсан түүхгүй
Ямар ч атаман байсан би чам шиг зугтаж гүйхгүй
Үнэндээ би дошин дээр чинь чамаас илүү хүндлэлтэй
Алив 220хоон дош гутаасан түүнд хэлдээ
Эцэг эх чинь чамд ориг пүүз авч өгчээ
Энүүгээрээ онгирох нь зөв хүмүүжил гэж зөвлөжээ
Ээ чааваас чи ямар зөв хүмүүжээвээ
Эрх юмуу энхрий юмуу гайхаад байх юм түрүүчээсээ
Рэп хамгийн чухал биш пүүз хамгийн чухлаа?
Пүүз цуглуулдаг мөнгөөрөө аяа хийлгээчээ малаа
Цэвэрхэн гээд өмслөө гээд хэн ч чамайг голохгүйээ
Жордан хэдийг сольж өмсөөд чи өндөр болохгүйээ
Хийсэн юмаа эргээд сонслоо хэн нь хошинг ойлголоо
Нананана гэсэн чиний дуу боллоо доо
Банхар пүүдэл 2н хэн нь илүүг бодоод үзээч
Банхар хавыг залгиж орхино хөөрхий пүүдэл тэгээд гүйцээ
Чамд дургүй хүмүүс Монголоор нэг алхаж байна
Би ч гэсэн охинтой хэрүүл хийхээс залхаж байна
Чамаас илүү надтай дүйцэх өрсөлдөгч би өөрөө хайя
Ахиж чамайг дисслэхгүй цэцгээ охин баая баая

Author:  knighthan [ Dec.17.09 11:52 pm ]
Post subject:  Re: :: Gee

Монголын түүх

Эцэг өвгийн сүнс

Эхлэл цэг нь хүн

Хэрлэн, Орхон, Туул

Хяргас, Баяннуур

Мөсч хулгана, луу

Хутган соёот, Хирис

Нангиад, шарнууд

Чонос, Онниуд , Ихэрэс

Хашмал чулуун хүрээ нэгэнтээ битүү гэв.

Хагуучид онгодын хилэн хэцүү гэв.

Эл нутагт овогтон Түрэг, Монгол, Хамниган

Өмнө талд Шан улс, Байлдааны Махазин

Эзэн эрхт Модун Шаньюй

Их хүчит Хөх Чину-а

Цагаан хэрмийг бариулав

Цин Ши Хуандигаар

Хайртай хүлэг хатан, аль эсвэл газар

/Газар/ улсын үндэс, миний сум тавьсан зүгт харва.

Хүчирхэг Хүннүгийн дараа Сүмбэ залгамж халаа

Хүнчүүд Ромыг унагав. догшин Аттила

Аравтын систем тал нутагт зүүн, төв, баруун

Ахлагч Буман мөхөөв. Аварын өмнөх Нирунг

Түрэг, Уйгар, Хиргисүүд

Хүн чулуу, хиргисүүр

Гэрэлт хөшөө Гилтүгэний

Үеийн шүтээн Этүгэн

Нохос , Хиан, Эргүнэ

Уулыг сэтлэх хөөрөг нь

Удам Монгол Бөртэ гэнэ.

Угсаа гарвал Хөх тэнгэр

Бие биеэ хөнөөн тэмцэх нүүдэлчдийн сэлэм

Эв эеэ хичээвэл үл зогсон бүхнийг дийлнэ.

Амбагай хаанаас үлдсэн өс

Алунгоо эхийн таван мөс

Андгай тангарагнаасаа үл няцах Урт Дурын хүмүүс

Бадаг 2.

Арван гуравдугаар зууны үед бид омголон байсан

Айдаст автуулж улс гүрнийг чиглэн хомроголон дайрсан

Агуу түүхийн эзнийг, Тэмүүжин гэдгийг

Асуухаасаа өмнө өлмийд чинь би өвдөг сөгдөе.

Аравтын системийн арга барил агуу

Ард түмэн бүгд Их Засаг хуулийн дагуу

Зээр хавцлын аманд цэргийн хүүрүүд харлав.

Тэмээн хээрийн талд Их Хуралдайг зарлав.

Их Хуралдайг зарлан, Өвгөд бууралтай зөвлөн

Газар шороо, Лус Савдаг, Онгод дуудах бөө...

Есүс лалын ертөнц айн чичрэнэ Доголон Төмөрөөс

Еэвэн сар эхлэв Дөчин дөрөвний Тогоон Төмөрөөс

Хурай...Морины туурай хүрэх газар түрэмгийлж

Мушгиа голын хөвөөнд Москва хотыг эзэрхийлж

Өрнөөс Дорнын хаад Чингисийн хөвгүүд. Уухай...

Өстнийг дарж, улсаа нэгтгэсэн хатан Мандухай.

Алт мөнгө ембүү, Хариу хүндлэл үзүүл.

Түй май! би Монгол хүн зүгээр л эрүүдэж шүү !.

Ард Аюуш, Галдан бошигт түүхт дарлалын эсрэг...

Халх газар ,ус, хөрс минь тэдний цусаар тэжээгдэж

Аравын эсрэг гурваар... Амарсанаа, Чингүнжав

Монгол улсын иргэн гэгдэх пасспорт тэдний зоригийн шан

Алдагдсан он жилүүдэд

Манж хутгаар нэрээ сийчүүлж

Явсан түүх бий

Хэзээ ч бүү март. Үнэнийг.

Бадаг3.

Манжийн дарлал хоцров хойно.

Манайд боломж онгорхой.

Монгол тусгаар тогтноно.

Арван нэгэн он.

Гамин цагаанд хутга зоов.

Сүхбаатарын фронт

Улаантай хамт тулалдав.

Хорин нэгэн он. Б

одоо Данзан баруун зүүн

Үзэл бодлын зөрчилдөөн

Коммунизмын хоосон онол

Онох байгаа хөөнө.

Ленин бол шүтээн

Ард түмнийг тэргүүлнэ.

Туршилтын туулайн төлөө

Мэргидийг минь гүтгэнэ.

Бодоо, Данзан, Буяннэмэх, Амар, Гэндэн

Нам засаг, Хувьсгалын эсэргүү гэмтэн

Эх орон чи...

Хувьсгалын гал халуун тугийг мандан бадрааж

Эсэргүүцсэн бүхнээ чи буудан хороож

Хөвгүүдээс минь үнэтэй олдсон тусгаар тогтнол

Хурц үгтэй шүлэг Чойномын бичсэн ёгтлол

Үнэн үгт, баригдсан улс төрийн эсэргүү

Цогцолсон Монгол улсын төлөө амиа өгч зүтгэе

Төрөхөөс эхэлнэ. Энэ миний зөгнөл

Төр үлс минь мөхсөөр төгсгөлд...

Хонхны дуу, Ард иргэдийн минь уйлалдах, Эрх чөлөөний чуулган

Харанхуй байдлаас шилжин, ерэн оноос мөлхсөөр

Үгэн зэвсэг, өдөн бэхээ нууна.

Энхтайван, ардчиллын төлөө тэмцсэн С.Зориг

Эмх замбараагүй нийгэм...

Чулуун хөшөөн дээр тодхон харагдах түүний эр зориг

Ардчиллын алдаатай хүүхэд, Эрх нөлөө

Эрх чөлөөний хар гай шүүхэд.

Author:  Мөнхзул [ Dec.18.09 1:16 am ]
Post subject:  Re: :: Gee

Quote:
Монгол рэппэр жий хэзээ ч цол нэрийг горидлоггүй
Аль эсвэл түүний бөгсрүү 1 нь бүлж байгаам шиг

Author:  G.OD [ Dec.24.09 2:00 am ]
Post subject:  Re: :: Gee

Quote:
хэрээ мэд бишээ лав биш
Дайн ба энх хамтлаг ийн анхны дуу нь хэрээ мэд гэж байдаг юм Продьюсэр нь Мсит өөрөө тэгээд тийм болхоороо АНХНЫ МОНГОЛ РАП ГЭЖ БАЙГАА юм http://2pacz.com/index.php?option=com_c ... &Itemid=86 ийшээ ороод уншаарай

Author:  Baagii-3 [ Dec.24.09 2:40 pm ]
Post subject:  Re: :: Gee

Quote:
Gee heden nastai yum be
90 nastai logo hulgailagch :xi:

Author:  Анжелика [ Jan.02.10 1:53 am ]
Post subject:  Re: :: Gee

hey nothing's foreveriin ugiig taviad uguuch ho

Author:  oyunzul0365 [ Jan.03.10 4:14 pm ]
Post subject:  Re: :: Gee

Gee - Амьдрал *а*а*

Yo ma check One two One two
This is few rhymes about cash

Би ядуу халаас хоосон амьдрал надад хатуу
Учир хорвоод жаргана гэдэг бусдаас хувь дутуу
Зугаалж цэнгэж явсангүй өссөн би зутруу
Амьдрал гээчийн асуудал бүхэн зөвхөн надруу
Мөнгөтэй жаалууд юу ч байсан зоосоор зодож шийднэ
Хэдэн цаасаа шиднэ би мэднэ тэр нь надад үгүйднэ
Хямсгар царай түнтгэр түрийвч тэд гол роль
Ямарч ***** байсан тэдний өмнө үсрэнэ доль
Ял сонсвол хилс байсан ч хэдэн сарыг би авна
Харин баян хүн хүн алсан ч ядах юмгүй шүүхийг давна
Аргагүй ижий аав нь ард нь байгаа их нөлөө
Үр хүүхдийн төлөө олгоно мөнгө эрх чөлөө
Паартай байшинд паалан бүхий жорлонд тэд бааж
Хананаасаа халуун усыг аван амьдарч байж
Түүндээ ханахгүй түүгээр зогсохгүй тэдний тансаг хэрэглээ
Харин надад зүүд зэрэглээ

Дахилт
Хэдэн зоос хэдэн зоос байгаа хүн нь босс
Тэр нь чамд байхгүй бол хэн ч биш тоос
Би ядуу би ядуу гэж гуниглаж битгий суу
Хүн чанарыг хэдэн цаас дийлэхнэ үү харах уу
Мөнгөтэй бол бүхий л салбарт хэн ч дээшээ гардаг шүү дээ
Мөнгөгүй бол хичнээн чадал байгаад дэмий гэхнэ үү дээ
Үгүй дээ, Gee ******** үүнийг мэднэ дээ
Амьдрал өөрөө *а*а* болохоор арай өөрийг сэднэ дээ

Мөнгөгүй болохоор надад байхгүй зүйл нь ганцхан эрх чөлөө
Хоол зүүдэлж хоносон ч өлсөж сэрлээ өнөө өглөө
Гэрийн мухарт турж эцсэн дүү минь нүдэж сууна бөглөө
Хөөрхий ээж минь хүйтэн лавша надад халааж өглөө

********** In English **********

Ядуухан ядруухан болохоор намайг гадуурхана
Байх байхгүйн ялгаанаас болоод би бачуурхана
Яадгийм байж болно миний амьдрал тарчигхан
Гэхдээ хүн чанараар баян гарууд балчирхан
Тэдэнд байгаа хэдэн цаас ёстой нохойн баас
Цаг нь ирвэл хүн учир бүгд чадрахаас
Мөнгөөрөө худалдан авч чадах уу чи нас
SHUT THE @#$% UP Энэ нийгэм өөрөө новш

Дахилт

Эрх мэдэл эрх чөлөө их нөлөө олгосоор
Гэтэл би хөлсөө туслуулж хоногийн хоолоо болгосоор
Надтай адил олон ард өглөө нартай золгосоор
Харин баян эзэд тэднээс хэдэн цаасыг нь холгосоор
Зовж олсон мөнгөөс амтагдана цус нулимс
Зоос ихтэй баячуудын сэтгэл цул мөс
Түрийвч дэх цаасаар бүхнийг шийдэж бусдад гайхуулна
Нэгэн биеийн ашгийн төлөө нийт олныг ганхуулна
Охид мөнгөтэй залууг харахаар алцайгаа дэлгээд хэвтдэг
Точиг биш мөнгө тэдний алан дотор нэвчдэг
Тиймээ энэ хатуу ч гэсэн худал биш

Author:  Анжелика [ Jan.03.10 5:36 pm ]
Post subject:  Re: :: Gee

huuusheee norhing's forever-iiin angliar ugeldeg hesgiin taviad ugchilduuu ......kkkkkk :wink:

Author:  cigarowhy [ Jan.07.10 3:50 pm ]
Post subject:  Re: :: Gee

Санаа тавь үгийг нь тавиад өгөөчкк

Author:  Анжелика [ Jan.09.10 12:12 am ]
Post subject:  Re: :: Gee

Хараал идсэн бохир зүйлсээр нийгэм минь дүүрсэн
Харц бид хүнд ачааг нуруун дээрээ үүрсэн
Бидэнд нэмж өөрсдийн ачааг улам их хөнгөлөхийг бодсон
Гахайнуудаар дүүрсэн манай үнсэн өнгөт төрийн ордон
Албан тасалгааны цонхоор ардын амьдрал харагдахгүй
Аль 4 жилийн өмнөөс тэд тойрогтоо тааралдаагүй
Татвараар минь цалинждаг олонхи бас цөөнхи
Загвар өмсөгч дуучин мэтийг шааж цагийг өнгөрөнө
Бид санаа тавь гэсэндээ та нарт татвар төлдөг байх
Ирэх сонгууль болохгүй юм шиг өөртөө бардаж битгий сайрхи
Би ингэнэ тэгнэ гэж цээжээ дэлдэж худлаа ярих
Нэр дэвшэгч ардыг хошгоруулсан хэмээн гэртээ харих
Глобалчлалын далайд Монгол гэх сэлүүргүй завь
Живж далдрахаас нь өмнө та нар хурдан санаа тавь
Зөвшөөрөлгүй нутгийг минь хуваах гэнэ урд хойд хавь
Түүнээс өмнө бидний төлөө монголын төлөө санаа тавь ***** минь

Дахилт:
All i wanna say is that
They don't really care about us
All i wanna say is that
They don't really care about us (x2)

Tell me what has become of my rights
Am i invisible cause you ignore me?
Your proclamation promised me free liberty, now.
I'm tired of being the victim of shame
They're throwing me in a class with a bad name
I can't believe this is the land from which i came.

Рок попын хөмөрсөн тогоо байдал нь яг ялзарсан ногоо
Үйлдлийг нь харсаар залхана бүгд адилхан хошин шогоо
All Star гэж нэрлэж хасагддаггүй бүрэлдэхүүн
Ардын амьдралд тустай хэдэн уран бүтээл хийгээч тэхүү
Уран бүтээл гэж хулгайгаа тэд нэрлэнэ
Гаднаас ****** аян дээр нь хэн нэгэн шүлэг тэрлэнэ
Хайр хайр хайр гэхээс өөрийг тэд мэдэхгүй
Та нар гэтэл бүх зүйлсийг мөнгөний төлөө хийгээгүй
Дөрвөн жилдээ ганц нийлж эх орны дуу нахиална
Гэтэл тэр нь мөнгийг нь төлсөн аль нэг намын захиалга
Өөрсдөө л болвол бусад нь тэдэнд түй ч хамаагүй
Өнөө Монгол ямар байгааг мартаж тэд нар юу ч санаагүй

All i wanna say is that they don't really care about us
Зовж олдог бутархай минь бүгд нойлын цаас
Доороос доошоо унадаггүй юм тонгойж биднийг хараарай
Зүсээр нь цаасаар нь зоосоор нь намайг хасаарай муу ***** минь

Дахилт:
All i wanna say is that
They don't really care about us
All i wanna say is that
They don't really care about us (x2)

Author:  ~Sumya~ [ Mar.21.10 4:05 pm ]
Post subject:  Re: :: Gee

~Gee ft G4U-Husseneeree (new song)~



Author:  u_missott [ Mar.28.10 1:06 am ]
Post subject:  Re: :: Gee

Gee - G xopoolol

Gee-n dosh G xopoolol
Ghetto nertei chamd tohuurhal
Jinhen real garuudaar duuren
Ene bol minii doshnii duulal
Huwtsasaar bish uhaanaar gangarah bidniig oilgoj chadku ta nar
Hulgaich nar ni ch hayaagaa medne tedend baidag hunii chanar
Boewik kinonoos uur bid hed uzsen bodit amidral
Borchuudiin horoolold mini urilga ugui zochid sandraal
Banzan hashaat gudmandaa bid garaa atgaj haruuldag
Bantah ch ugui hudlaa shaagchdad amaa med gej anhaaruuldag
Zuuwriin us ni udriin beltgel zuruud ug ni uuriin iltgel
Bolson endhiin humuustei tsagaan gartnuud bitgii metgelts
Zuulun arisnaas chin bolood zarim ni narsand ordog
Tsoongui jiliig udeed doshnii narand garsan boldog
Yaj ch uguisgesen UB-n negen heseg
Ger xopoolliin gudmand minii humuus hiren hesne
Zowlon jargal dundah och enehuu orchin toirnoos olj
Gee ug helehed bitii zoch
G xopoolol minii dosh


G-xopoolliin orchin zarim zuileer dutuu ch gelee
Jinhen amidral uzsen bidnii uzel hatuu bilee
Bidnii ussun orhcin bidnii gishgesen hul
Dassan gazriin daawuu denduu denduu zuulun bilee
G xopoolliin gudamj hashaa baishin minii hayag
Jijig huuhed geltgui bugd hip hop hew mayg
Hureelen bui orchin hudlel uzne tedend
G xopoolliin amidral taiwan busad shig saihan bilee


Nuudelchidiin hew maygiin uursdiin amidrald hadgalj irsen
Mani metiig tuwiin zaluus hashaanii haltar banhar gesen
Tedniiheer bol uwug deedes tenemel zolbin nohoi yum bna
Ted uursduu tegwel henees uldsen horhoi yum be
Ger xopoolold bdag geheer haltar zawaan heneetnuud uu
Gemgui tsarai yalgawar uzel ted uursduu seheetnuud uu
Ug ni bidnii setgeh tarhi biy mahbodi adilhan
Biyiin jargalaa busdad sairhah ter neg zan bol amarhan
G xopoollig UB-n negen hesgees uguisgesen
Gesen hedii ch tuwiin duurguud ali hediinee buslegdsen
Itgehgui bol ene talaar bichsen tailan bgaa hewleld
Eserguutseed nemergui uursdiin tawilantaigaa ewler
Uhaan tarhia zarj uragshaagaa harj
Ulaah ichih zuilgui amidarsaar yawj bgaa awch
Amidrah orchin hayg iimees bi urgelj tednees doosh
Gee ug helehed bitii zoch
G xopoolol minii dosh


Tolgoit orbit haniin material bas bayn hoshuu
Televiz shar had yarmag hunii l amidrah orchin yum shuu
Denjiin 1000 gandan zuun ail ofitser niseh damba darjaa
UB-n 80 huwi ni G xopoolold amidarch bgaa
Hund hetsuu gehees iluu amidraldaa bid setgel hangaluun
Bidnii orchind dutah zuilgui gewel ta nar itgej chadhu
Uuriin garaar amidralaa bosgoh endhiin irged harin ch archaatai
Uuntugch deedsiin yariag jishwel harin ch zuw haritsaatai
Busdiin tamhind bi guigeegui Busdiig tamhindaa guilgeegui
Tiimde geed doshniihan mini ul hundlel nadad uzuuleegui
Minii doshiig bitii yalga ene duug sonsson tsagaas hoish
Gee ug helehed bitii zoch
G xopoolol minii dosh



Ene bol G xopoolol
Ta nariin huseegui orchin
Ta nariin yalgadag orchin
Gelee gehdee ene bidnii jargaj zowj amidardag orchin...

Author:  Bex_Zex [ Apr.18.10 8:59 pm ]
Post subject:  Re: :: Gee

Буруугүй буруутнууд
Эрх тэгш гэдэг байдал нь хаана байна надад хариулаач

Үнэн гэж юу байдгийг гарт минь бариулаач бас харуулаач

Өнгөрөх бидний ирээдүй золбин нэр зүүж гудамжаар

Өдөржин хэсэж өрөөлд бол тоочиглуулна гутамшигаар

Сурах эрх тэдэнд байхгүй, тоглох эрх тэдэнд байхгүй

Торомгор нүднээсээ мэлмэрэх нулимсаа унагах эрх ч байхгүй

Тэдэнд байгаа ганцхан зүйл нь, тэвчээр бас хатуужил юм

Тэнэг ***** яаж харьцана, тэр бүгдээс тэд хатуужих юм

Алдрай бяцхан насандаа тэд ачааны хүндийг үүрч явна

Ардчилсан нийгмийн буянаа авсан, тэд нар сүйрч явна

Өхөөрдөж үнсэх өөрийн чинь үрээс тэд ялгаа нь үгүй

Өрх гэртээ нэмэр болох гэж өвөл ч зүгээр суугаа нь үгүй

Тэд ч гэсэн хүүхэд тэдний төлөө та нар ЗА гэж хэлээч

ЗОЛБИН ЗАЙЛ гэж хөөхийн оронд ганц удаа толгойг нь илээч

Том болоод тэд юу болох вэ, гэмт хэргийн хавтас зурагтай юу

Өөрсдийн энэ хувь заяандаа тэд өөрсдөө буруутай юу


Дахилт:

Хойноос дэгдэх утаа нь нарны гэрлийг халхлана

Урд минь юу ч үгүй түнэр харанхуй харагдана

Зүрхэн дотроо тэд бяцхан гэрлээ тээсээр

Зөвхөн түүнийгээ бөхөөхгүйн төлөө л тэмцсээр

Ммммм мммммм ммммммм


Тэдэнд хүсэл бас бий, тэдэнд мөрөөдөл бий

Гэсэн ч тэдэнд чадал үгүй өөрийн хүч нь хангалт үгүй

Мэдээж, тэдний сэтгэлд хэрэгтэй бидний дэмжлэг

Өнөөдрийн өгөх зуу биш ирээдүйн тулгуур байвал зүгээр

Хэн ч гэсэн алддаг шүү дээ тэдэнд хэт их бүү хатуурхаач

Хир угаахад л арилдаг юм тэднийг бүү гадуурхаач

Өвөг дээдэс биднийг мартаагүй тул бид өдий зэрэгтэй

Тийм ч учраас ирээдүйн өмнө бид бүгдээрээ төлөх ӨРТЭЙ

Ахадсан хүнд амьдарлаасаа аз жаргалаа тэд хайж явна

Арчаагүй феодалууд тэдэнд аль муу бүхнийг зааж явна

Өшиглөж цохиж хөөлөө гээд тэд, энэ занг чинь сурах болно

Өсөж томроод өөрсдөө тэд хонгоны чинь махыг урах болно

Монгол газар шороон дээр минь Монголын үрс ЭЗНЭЭР үлдэнэ

Энийг одоо ойлгохгүй бол удахгүй бид оройтож сүүлдэнэ

Тэдний төлөө санаа сайн тавьж ирэх цагийг олж хар

Монголын ЭЗЭД Монгол ҮРС, энэ талаар анхаар


Дахилт:

Хойноос дэгдэх утаа нь нарны гэрлийг халхлана

Урд минь юу ч үгүй түнэр харанхуй харагдана

Зүрхэн дотроо тэд бяцхан гэрлээ тээсээр

Зөвхөн түүнийгээ бөхөөхгүйн төлөө л тэмцсээр

Ммммм мммммм ммммммм


Gee:

Эд баялгийг цуглууллаа гээд

Авсандаа аваад орох биш

Энэ Монголд бүгдээрээ

Эрүүл орчин, эрүүл ухааныг үлдээе


Дахилт:

Хойноос дэгдэх утаа нь нарны гэрлийг халхлана

Урд минь юу ч үгүй түнэр харанхуй харагдана

Зүрхэн дотроо тэд бяцхан гэрлээ тээсээр

Зөвхөн түүнийгээ бөхөөхгүйн төлөө л тэмцсээр

Ммммм мммммм ммммммм

МОНГОЛ УЛС МАНДТУГАЙ................ Монгол улсаа мандуулъя

Author:  Sp1nner [ May.11.10 6:57 pm ]
Post subject:  Re: :: Gee

Hip Hop гэдэг дууных нь үгийг бичээд өгвөөч. Ёстой гоё дуу байлээ

Author:  Жавхлан [ May.27.10 12:50 pm ]
Post subject:  Re: ♫♪♫ Gee ♫♪♫

жий шинэ юм хийж байна уу

Author:  SupeR[~]SwaT [ May.30.10 9:25 pm ]
Post subject:  Re: ♫♪♫ Gee ♫♪♫

Gee feat Desant - Бууж Өг Дууны үгийг олоод өг

Author:  Шуурга Балдан [ Jul.31.10 10:18 pm ]
Post subject:  Re: ♫♪♫ Gee ♫♪♫

Микрофоны ард - ын үгийг бичээд өгөх хүн байна уу

Author:  Sp1nner [ Aug.02.10 2:19 pm ]
Post subject:  Re: ♫♪♫ Gee ♫♪♫


Микрофоны ард

Энэ зүйлийг бид хийх гэж төрсөн мэт

Микрофоны ард монгол рэппэр түүний гарт
Мэдлэг бүхний Rhyme Book арван зургаан такт
Уншин би нүдээрээ дараа нь исгэрнэ шүдээрээ
Уршиг болж танхайрахаас өмнө чи шийдээрэй
Хэн нэгэнд дисс шаах бол үнэндээ амархан
Хэтэрсэн хэрүүлээс болж Хип Хоп эндээ хямрах нь
Бусдыг дор гэж өөрийгөө хөөргөж
Байгаа бацаандуудад хэлхэд жаахан ойр төөр гэж
Өөр гэж бодсон бүхэнд чинь адил тал бий
Зэрэгц Сул Зогс командлана
Хал Gee харжий рэпд эмзэг зураас татна
Түүнээс доош бичигдэгсэд мухардаж ам нь хатна
Шарандаа үзэн ядна шалчигнаж үхэн хатна
Хэн нь жинхэнэ real гэдгийг тэртэй тэргүй бүх хүн харна
Бусдын өмнө алиалж байхаар түр гацсан нь дээр
Дэмий дисс ээр чичирч байхаар уруул амаа хазсан нь дээр

Hey my name is tulgat I’m coming through the window
Take the microphone and I’m running to the kings throne
In zone they call freak like a nympho
For your info its just a peak like a ringtone
Bingo its like enter the premises
Emcees remember to surrender your intelligence
Hands down leave it to the veterans
Im feeling like **** needing through your skeletons
Holding the mic I’m gonna hurt you with rokit bay
Most of the night were gonna serve you like bobby flay
Gee come over look at this pathetic souls
They need an another job cause they just need to let it go
Ohh no why is tulgat so cold
Why does he have to put his rappers in through cold
I’m waiting for better artist which I would hope to like
Say what you want to say punk this is the open mic

Юу юу яасан юу гэнээ юу гээд байна аа дүү минь ээ
Юу гээд байгаа нь мэдэгдэхгүй юмыгаа чи дуу гэнээ
Алив наашаа суу хэнээ нэр чинь одоо хэл билээ
Дахиад дуулвал ээж аавд чинь хүргэнэ шүү би муу мэдээ
Тэгэхээр одоо дуу мэдээ дахиад битгий дуулаарай
Дахиад битгий буу бариад энэ гадаадуудыг хуулаарай
Энэ бацаануудыг бид гурав өндөр уулын эгц уруу
Уралдуулан өнхрүүлэхэд Бобо бацаан нэгт оров
Одоо шатаана нэг дор нь бөөнөөр чинь би та нарыг
Гутааж байгаа тэд нар бол энэ Хип хоп гэдэг жанрыг
Тэдний голд нь бид гурав ялгарч үлдэнэ дунд хуруу шиг
Тэдний мууг нь мэдрүүлэх гэж энэ дуун дээр бид хамт оров.
Тэдний хандыг нь нам дарав болгов тэдний занг даруу
Жинхэнэ үлгэр жишээ болсон дагаж хөгжих зам зурав
Сонирхогчид алга болтол тэмцэнэ гэж би ам гарав
Мэдсээр байтал хулгай хийгээд та нар жоохон мангар уу

Кирилл байвал уншхад амар юм

Author:  Question.net [ Aug.19.10 3:46 am ]
Post subject:  Re: ♫♪♫ Gee ♫♪♫

Image

Author:  ГаЛзУу ОхИн [ Aug.27.10 3:27 pm ]
Post subject:  Re: :: Gee

Quote:
Аборт

Алтан нарыг харах заяа дутсан ,аавдаа ирээгүй хүү минь
Амьсгалах чинь буруудсан, зүсийг нь хараагүй үр минь
Аборт гээчийн амьд хохироогч
Болох *а*а* хувь заяа чамд минь тохиож
Авахуулна гэж шийдсэн ээжид чинь байхгүй буруу
Амьдралд арай хөл олоогүй аавын чинь түмэн буруу
Алаг үрийн
мөрөөсөл болсон надад амьдын хагацал
Үзүүлэх шийдвэрийг миний оролцоогүй гаргаал
Хараал ид,
би чамайг биедээ тээдэг бол
Бүхнээс илүү хайрлан хамгаалж хорвоог үзүүлэх болно
Гэвч олон хүний дундаас амьдрал намайг
хясчиж
Үрийн зулай үнэрлэх тэр азтаны тооноос намайг хасчиж
Ээжийн чинь ээж аав чамайг хүсэхгүй новшийн писдакууд
Энэ хорвоод
ирчүүл бараг чамайг ад үзнэ шууд
Гэхдээ амьдарсан бол аав нь хайраар дутаахгүй байсын

Гэрэл харах хувь заяаг чинь тэр писдакууд хулгайлсын
Эсээрээ байгаа чамд бэлдэх хэрэггүй гэнэ авс
Энэ бүхнийг сонсоод би сэтгэлээрээ унана навс
Эцэст нь азгүй амьтны дүр гэвэл намайг харваас
Эцэг чинь болох заяа надад байсангүй дээ чааваас
Хорин зургаан
насандаа хийсэн хамгийн том уран бүтээл
Хоёр эмчийн ажилбараар хорвоод огт байхгүй гүйцээ
Гэж бодохоор хойноос хүйт дааж ямар
нэг юм нуруу хатгана
Магадгүй энэ дууг сонсвол ээж чинь намайг буруутгана

Энэ хорвоод ирсэн бол чамайг өлгийдөх эцгийн чинь хайр бэлэн байлаа
Ирээдүйд миний амьдрал юу болох нь хамаа алга би зөвхөн чамайг хүсэж байсан /Зөвхөн чамайг л/
Эргээд төрөх заяа байвал ганцхан над дээр ирээрэй

Ээж чинь чамайг тодорхойлсон ирээдүйнх нь шаврын хаалт гэж
Энэ одоо ямар хатуу хорвоогийн хуулийн заалт вэ
Эргэлзээгүй шийдвэрт нөлөөлж чадахгүй аав нь яах вэ
Эмх цэгцийнэ зөв олох гэж цаг хугацааг яаж буцаах вэ
Түмэн асуултанд хариулт олох гэж шөнөжин суулаа
Түүхийрсэн сэтгэлээ аргадах гэж тамхи баагууллаа
Тэглээ гээд тус алга зүрх минь өмөрч байна
Тэнэг ч юм шиг үхлээс чамайг хармалан өмөөрч байна
Ээжийн чинь ээж ааваасаа айсны золиос болж
Энхрий чиний амь түүний өр төлөөс болов
Эсэргүүцээд нэмэр алга аав нь бүхэл аргаар үзсэн
Уурлаж, загнаж, гуйж
адаг сүүлд нь аргагүйдсэн
Үеийн гарууд өмнө минь хүүхэдтэйгээ эрхлээл
Үнэндээ энэ бол миний сэтгэл зүрхэнд бэрхшээл
Өмнөө байгаа
жагрыг жаал уужтайвширна тэгэсгээл
Өөрийн минь дотроос надад хэлнэ бүгдийг тэс гээл
Гэвч яаж чадах юм бэ, би яг галзуурлаа
Хувь тавилан байдаг бүгд
нь чамаас нүүрээ бурууллаа
Хичээгээд чиний араас ха
руусахгүй байж чадахгүй нь
Гэхдээ хайртай болохоор ээжийг чинь үзэн ядахгүй

Чамайг төрүүлэхгүй байхад нөлөөлсөн тэр бүх шалтгаан
Тэр ирээдүй, мөнгө төгрөг, амьдралын боломж энээ тэрээ бүгдийг нь хараал идэг
Би бүгдийг нь хараах болно пи3да

Author:  vl-medeh [ Aug.27.10 3:32 pm ]
Post subject:  Re: ♫♪♫ Gee ♫♪♫

4 ASUULT гээд диз байдгийн билээ. Өчигдөр сонссон.

Author:  Asuka pixy [ Aug.31.10 7:53 pm ]
Post subject:  Re: ♫♪♫ Gee ♫♪♫

Энхрийхэн -н үгийг ?

Page 2 of 3 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/