#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.21.18 8:56 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 21 posts ] 
Author Message
PostPosted: Jun.13.08 12:11 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Image



Киви - Сүүлчийн найраглал
Тодорхойлолт : Хайрт минь ирэхэд чинь салхи хийсгээ юу
Харь нутагт надад очих зам үгүй
Тэртээх алсаас чи минь намайг олж харъя гэвэл
Олж харахгүй намайг олж харахгүй намайг
Найз минь баяртай

Тэнгис далай хязгааргүй орчлонд
Цаг намайг нааш цааш нь шидлэнэ.
Нэг эргээс нөгөө эрэг рүү би хөвөн
Дахин чамтай уулзахгүй

Хэзээ нэгэн цагт алсын тэр эрэг дээрээс
Тэртээд холдон одсон тэрхэн үеэ
Хаврын шөнийн цэнгэг салхи чамд
Миний хайрын мэндийг хүргэнэ.

Хайрт минь хараарай
Хайрт минь ажаарай

Би чамаас холдож явснаас хойш
Юу үлдсэнийг олж хараарай

Чи амьдралынхаа сүүлчийн мөчид
Дурсамжаа эргэн санаарай

Ховсолгүй харамсалгүй цагийн зайг
Чи минь туулан мэдээрэй
Хэзээ нэгэн цагт алсын тэр эрэг дээрээс
Тэртээд холдон одсон тэрхэн үеэ
Хаврын шөнийн цэнгэг салхи
Чамд миний хайрын мэндийг хүргэнэ.

Энэ бол зүүд биш энэ бол зүүд биш
Энэ бол миний хамгийн нандин
Чин зүрхний үнэн билээ.

Чи амьдралынхаа сүүлчийн мөчид
Дурсамжаа эргэн санаарай

Хайрт минь хараарай
Хайрт минь ажаарай

Би чамаас холдож явснаас хойш
Юу үлдсэнийг олж хараарай

Хаврын шөнийн цэнгэг салхи
Чамд миний хайрын мэндийг хүргэнэ.
Энэ миний хайр юм шүү
Энэ миний хайр юм шүү


Last edited by ~Aftermath~ on Jan.31.11 10:09 pm, edited 2 times in total.
+ PHOTO


Top
   
PostPosted: Jun.13.08 12:44 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
User avatar

Joined: Jun.12.08 7:16 pm
Posts: 2
Location: mongolia
araas chin tevrelgui yavuullaa

Araas chin tevrelgui yavuulsand uuchlaarai hairt mini
Az jargaliig zuvhun chamdaa hyzgaargui hussen uchraas
Nulimsaa bi chamaas nuugaad nuurendee bardam ineemseglej
Araas chin tevrelgui yavuullaa az jargaliig zaaval olooroi

ch: Setgel dotroo chamaigaa hairlay
Semhen ursah nulimsaa tevchey
Chamd l tsohildog zurhee nuutslay
Chamdaa unench gantsaar uldey

Ergej haralgui chi mini nadaas yav da hairt mini
Ergej buu dursaarai namaig ungursun buhniig bas hairiig
Uur amidraliin ehlel deer uldeegeed yavlaa bi chamaig
Uur hen negen sain huntei urgelj nulimsgui yavaarai

ch: 3x


Top
   
PostPosted: Jun.06.09 4:25 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.25.08 6:32 pm
Posts: 4333
Location: энэ ертөнцийн хамгийн гэгээлэг жаргалтай газар
нууцхан хайр

_________________
намайг үзэн яд :finger:


Top
   
PostPosted: Jun.08.09 1:56 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Jun.04.09 3:55 am
Posts: 50
Gants shono bish ??? :hi:

_________________
*** HaLuUhAn HonJiLdoO ***


Top
   
PostPosted: Jun.15.09 4:22 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.25.03 2:40 pm
Posts: 5952
Location: United Kingdom, Liverpool
paandabear wrote:
нууцхан хайр


Миний сэтгэлийн нууцхан хайр
Учрал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Хүсэл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Хан хурмастын хүү байж дээ чи

Миний сэтгэлийн нууцхан хайр
Хагацал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Мөрөөдөл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Мөнгөн цагаахан зүүд байж дээ

ДХ: Үсийг чинь бодлоороо би илбэнэ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнэ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнэ
Гарыг чинь зүүдэндээ би атгана

Миний сэтгэлийн нууцхан хайр
Мартана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Зүйргүй хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Зөөлөн борооны солонго байж дээ
Миний сэтгэлийн нууцхан хайр
Гандана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Энэ л хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Эгэлгүй миний хайр байж дээ чи
ДХ:


Top
   
PostPosted: Jun.15.09 7:54 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.25.08 6:32 pm
Posts: 4333
Location: энэ ертөнцийн хамгийн гэгээлэг жаргалтай газар
баярлалаа :angel:

_________________
намайг үзэн яд :finger:


Top
   
PostPosted: Jul.27.09 3:33 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.02.03 6:23 pm
Posts: 626
Location: KB<=>LL
Love love love

Дурлалаар би дахин төрсөн юм шиг болно
Дуугаараа үүнийг илэрхийлж чадахгүй ээ
Дулаахан харцанд чинь уярч догдлоод байх юм
Уучлаарай чамдаа л би дасчихжээ

Хажууд чинь байхад үнэр чинь дотно байх юм
Хайрлаад хайрлаад бас дутуу л юм шиг бодогдоно
Хэзээ ч өгч дуусахгүй сэтгэл зүрх
Хэзээ ч зогсохгүй үргэлжлэх миний

Хайр чамайг хэзээ ч ганцаардуулахгүй ээ
Ганцхан чамдаа би дурласаар л байх болно
Хонгор минь чамайг үргэлж уучилсаар байх болно
Дурласан дуу бүхэндээ би
Чамд хайртай гэж хэлхийг минь сонсооч

Чи амлаач хайртай гэдэг тэр л үгээ
Би хүлээнэ түүнээс ихийг чамаасаа
Бүсгүй хүн юу хүсдэгийг чи минь мэддэг болов уу
Ойлгоорой чамдаа л би хайртай

Яг одоогийх шигээ үргэлж чинийх л байна
Яг анхных шигээ хайрласаар байна гэж
Зүрхэнд чинь энэ л аялгуугаараа
Зөөлхөн шивнэе энийг

Хайр чамайг хэзээ ч ганцаардуулахгүй ээ
Ганцхан чамдаа би дурласаар л байх болно
Хонгор минь чамайг үргэлж уучилсаар байх болно
Дурласан дуу бүхэндээ би
Чамд хайртай гэж хэлхийг минь сонсооч

(Харсан, анх чамайг анзаарсан)
Тэр мөчид чиний улаан зангиа цэвэрхэн царай
(Таалагдсан гараа би чамд өгсөн)
Надруу хараад инээсэн тэр залуу миний хайрын хүн байсан

Хайр чамайг хэзээ ч ганцаардуулахгүй ээ
Ганцхан чамдаа би дурласаар л байх болно
Хонгор минь чамайг үргэлж уучилсаар байх болно
Дурласан дуу бүхэндээ би
Чамд хайртай гэж хэлхийг минь сонсооч

(Харсан, анзаарсан)
Тэр мөчид чиний


Last edited by L_L on Jul.30.09 5:14 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.27.09 3:42 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Nov.23.04 5:07 pm
Posts: 306
Location: http://horiotoi.blog.banjig.net/
oo ashguu :mrgreen:


Top
   
PostPosted: Nov.08.09 3:20 am 
Offline
Гишvvн

Joined: Feb.20.06 3:14 pm
Posts: 4399
2 дахь хүн чинь баймааргүй байна

Хайрт минь чи надаас ямар нэгэн юмыг нуугад байх шиг
Халаасанд чинь тасалсан 2 киноны тасалбар
Хамгийн сүүлд хэзээ чи надтай гадагш гарлаа
Ханцуйнаас минь хөтлөөд хамтдаа алхлаа

Дахилт:
Би 2 дахь хүн чинь баймааргүй байна
Би хүсэлгүй хүний дагуул баймааргүй байна
Би худлаа хэлэхийг чинь дахин сонсмооргүй л байна
Би 2 дахь хүн чинь баймааргүй байна
Би хүсэлгүй хүний дагуул баймааргүй байна
Би зөвхөн үнэн худлыг чинь мэдмээр байна

Сэтгэл минь бачуурч уур минь хүрэх шиг
Сэрүүн хэдэн шөнийг ч өнгөрөөв дөө
Хэдийг өнгөрөөх бол
Тэнэг залуу хая гэж найзууд минь зөвлөх юм (бас ятгах юм)
Тэвчээр минь алдагдавч өөрийгөө ч ойлгохоо болилоо

Дахилт:

Чи миний хайр итгэлийг хөсөрдүүлж
Чин сэтгэлийн бүх юмыг аваад явчихсан (аваад явсан)
Би чамд өөрөөсөө үргэлж илүү итгэсэн
Хайрлаж харамлаж явсан
Хагацаж мөч ирнэ гэж мэдээгүй шүү хонгор минь

Дахилт:


Top
   
PostPosted: Jan.31.10 3:05 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Aug.05.08 11:06 pm
Posts: 9158
Location: rainbow
Panaltai zaluugiin lyric bnu :razz: :razz:

_________________
two people
one feeling


Top
   
PostPosted: Sep.24.10 7:13 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.02.03 6:23 pm
Posts: 626
Location: KB<=>LL
Киви
Яагаад

Зүрх бүхэнд хүсэл бдаг гэнэ yea
Зөнгөөрөө хайрыг хайдаг гэнэ
Гэвч хайрыг олсон зүрх бүхэн яагаад шархлах ёстой вэ

Тэд зүрхээ чагнаж явдаг гэнэ
Хайргүйгээр амьдарч чадахгүй гэнэ
Гэвч тэр халуун хайр бүхэн яагаад хөөрөх ёстой вэ

Гэвч одоо эргээд хар хүйтэн сар чамайг дагасаар байх уу
Зүрх шивнэнэ eh, хайрыг нэхнэ eh
Үгүй ээ удахгүй сэтгэлээ хуурч чадахгүйгээ чи өөрөө мэднээ eh
Чи өөрөө хүснээ oh
За зүрхээ чагная
Юу хэлхийг нь сонсоё oh oh oh

Чи түүнийг хайрлаж чадсангүй eh
Гэвч орхиод бас явж зүрхэлсэнгүй ий
Чамайг хайрласан зүрх бүхэн яагаад шаналах ёстой вэ
(Яагаад шаналах ёстой вэ)
Тэр чамаас юу ч нэхэж бсангүй
Тэгээд чи түүнийгээ хуурч чадсангүй ээ
Зүрхэнд бсан хайр чинь яагаад бүдгэрч нуугдаана вэ

Гэвч одоо эргээд хар хүйтэн сар чамайг дагасаар байх уу
Зүрх шивнэнэ eh, хайрыг нэхнэ eh
Үгүй ээ удахгүй сэтгэлээ хуурч чадахгүйгээ чи өөрөө мэднээ eh
Чи өөрөө хүснээ oh
За зүрхээ чагная eh eh eh
Юу хэлхийг нь сонсоё oh oh oh

Гэвч үнэн хайр ирэхээр сэтгэл зүрх хоёр нийлдэг ч
Бүгдийг нь зүрх хүсдэг болохоор
Эргэлзэх шалтгаан болдог mmm

Тэр чамаас юу ч нэхэж бсангүй
Тэгээд чи түүнийгээ хуурч чадсангүй
Зүрхэнд бсан хайр чинь яагаад бүдгэрч нуугдаана вэ
Чамайг хайрласан зүрх бүхэн яагаад шархлах ёстой вэ

Зүрх бүхэнд хүсэл бдаг гэнэ yea
Зөнгөөрөө хайрыг хайдаг гэнэ
Гэвч хайрыг олсон зүрх бүхэн яагаад шархлах ёстой вэ


Top
   
PostPosted: Jan.03.11 1:41 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.19.09 3:59 pm
Posts: 2251
Location: 1440 Broadway #16

хайр хайраа өөрөө олдог
Хайртай залуу минь хаана байгааг би мэдэхгүй
Би мэдэхгүй
Харин түүнийгээ би хайхгүй хүлээгээд суухгүй
Хувь тавилангаас бид хоёрыг учруул гэж гуйхгүй
Хүний сэтгэл хайраа өөрөө олдгийг би мэднэ

Дахилт:
Тэнгэрт хайр нислэг бол үсэрч аваад нисмээр байна
Тэнгист хайр хөвдөг бол сэлээд би авахсан
Хайр ухаанаар ирдэгч сэтгэлд хол байдаг
Хайр зүрхэнд байдаг ч ер бусаар буцдаг
Хайрлана хайрлана гэж хэлчихээд хаяад явдаг нь сонин
Хуурч мэхлэхгүй гэж хэлчихээд буцдаг нь сонин
Нэгэнт хайр байхгүй бол хүчлэх хэрэггүй
Хүчлэх хэрэггүй
Хайр хайраа өөрөө олдог
Дахилт:
Тэнгэрт хайр нислэг бол үсэрч аваад нисмээр байна
Тэнгист хайр хөвдөг бол сэлээд би авахсан
Хайр ухаанаар ирдэгч сэтгэлд хол байдаг
Хайр зүрхэнд байдаг ч ер бусаар буцдаг
Тэнгэрт хайр нислэг бол үсэрч авмаар
Тэнгист хайр хөвдөг бол сэлээд авмаар
Сэлээд авмаар сэлээд авмаар
Дахилт:
Тэнгэрт хайр нислэг бол үсэрч аваад нисмээр байна
Тэнгист хайр хөвдөг бол сэлээд би авахсан
Хайр ухаанаар ирдэгч сэтгэлд хол байдаг
Хайр зүрхэнд байдаг ч ер бусаар буцдаг
Хайр ухаанаар ирдэгч сэтгэлд хол байдаг
Хайр зүрхэнд байдаг ч ер бусаар буцдаг

_________________
毎日、タバコを吸いだ、お酒を飲んだ、人はアフテルマ-ト.


Top
   
PostPosted: Jan.03.11 1:42 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.19.09 3:59 pm
Posts: 2251
Location: 1440 Broadway #16
Киви - 3 сэтгэл 1 хүсэл


Амьдралд минь дутах зүйл үгүй ч гэлээ
Асгарах бороо шиг сэргэг хайрийг би хүснэ
Түүний зориулсан хайр дурлал ч гэлээ
Үүнээс илүү халуун сэтгэл байгаасай

Тайзан дээр тэр дуулахдаа...
Дотно үгийг надаа үргэлж хэлдэг ч болоосой
Бодит байдалд би хичнээн ганцаарддагыг
Буррханч хамаагүй түүнд ганц хэлээсэй

Яагаад би ганцаардаад
Яагаад би санаашраад
Яагаад би итгэв ээ
3 сэтгэл 1 хүсэл

Түүнрүү минь танихгүй бүсгүй ганц залгаасай
Түүнийгээ харамлаж өөрөөр хардаж хайрлаасай
Нэгэн хэвийн өнгөрөх энэ амьдралийн өнгийг
Нэг л өөрөөсөө эрж харахыг хүснэ

Яагаад би ганцаардаад
Яагаад би санаашраад
Яагаад би итгэв ээ
3 сэтгэл 1 хүсэл

Алслан холдох цаг хугацаа буцаж ирэхгүй
Амьдралийг би жаргалаараа амталмаар байна
Хайрийг би өөрөө л мэдэр ч амсмаар байна
Хамаг бүхэнээ сэтгэл зүрхээ чамдаа нээгээд

Яагаад би ганцаардаад
Яагаад би санаашраад
Яагаад би итгэв ээ
3 сэтгэл 1 хүсэл

_________________
毎日、タバコを吸いだ、お酒を飲んだ、人はアフテルマ-ト.


Top
   
PostPosted: Jan.03.11 1:42 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.19.09 3:59 pm
Posts: 2251
Location: 1440 Broadway #16
Киви - Намайг эзэмдэх чиний сэтгэл


Хайрт минь чи намайг жаргаагаач
Халуун дулаахан янаглан
Хонгор чинийхээ дуун алдан гиншихийг
Ахин дахин сонсмоор сонсмоор
Намайг эзэмдэх чиний сэтгэл нойтон байх шиг
Нааш цааш хөдлөх хөлөрсөн биенд чинь норон норон
Амьсгаадах бүрийд чинь алаг хорвоог мартан
Ахин миний сэтгэл уярна
Уруулыг чинь үнсээд ханашгүй хүсэл тачаал
Хязгаар нь үгүй халуун сэтгэл хаанаас ирдгийг
Хүний хүү чи надад шивнэн шивнэн хэлэхэд
Хүүхэн хонгор биеэ
Хайрт минь чи намайг жаргаагаач
Халуун дулаахан янаглан
Хонгор чинийхээ дуун алдан гиншихийг
Ахин дахин сонсмоор сонсмоор
Намайг эзэмдэх чиний сэтгэл нойтон байх шиг
Нааш цааш хөдлөх хөлөрсөн биенд чинь норон норон
Амьсгаадах бүрийд чинь алаг хорвоог мартан
Айлган миний сэтгэл уйллаа
Уруулыг чинь үнсээд ханашгүй хүсэл тачаал
Хязгаар нь үгүй халуун сэтгэл хаанаас ирдгийг
Хүний хүү чи надад шивнэн шивнэн хэлэхэд
Хүүхэн хонгор биеэ гайхан
Хайрт минь чи намайг жаргаагаач
Халуун дулаахан янаглан
Хонгор чинийхээ дуун алдан гиншихийг
Ахин дахин сонсмоор сонсмоор

_________________
毎日、タバコを吸いだ、お酒を飲んだ、人はアフテルマ-ト.


Top
   
PostPosted: Jan.03.11 1:43 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.19.09 3:59 pm
Posts: 2251
Location: 1440 Broadway #16
Киви - Хүрээд ир


Цонхны шил халтардана /3 удаа/
1. Цонхны шил халтардана
Цохилох зүрх цоргин лугшина
Үү үү
Гадаа гүйгээд гармаар
Гайхамшигт эгшин хүлээж байна уу?
Үү үү
Дахилт:
Дутуу зурсан хайрын хөрөг
Гүйцэн амилав уу?
Дурлал хайрын уянга
Дуулан бүжиглэн эргэлдэв үү?
Ганцаардлын уйтгар гуниг
Гадаа гаргалаа
Гудамжны тэртээх үзүүрт
Залуус дуулж байна
Хүрээд ир, хүрээд ир наашаа
Чамайг уяртал дуулъя
Үү үү
Үү үү мммммммммм

2. Цонхны шил гялалзана
Цохилох зүрх баяраар бялхана
Гэртээ гүйгээд ормоор
Гэнэтийн учрал, жаргал авчирав уу?
Үү үү Үү үү
Дахилт:
Дутуу зурсан хайрын хөрөг
Гүйцэн амилав уу?
Дурлал хайрын уянга
Дуулан бүжиглэн эргэлдэв үү?
Ганцаардлын уйтгар гуниг
Гадаа гаргалаа
Гудамжны тэртээх үзүүрт
Залуус дуулж байна
Хүрээд ир, хүрээд ир наашаа
Чамайг уяртал дуулъя
На на на на
На на на на
На на на на
На на на на

_________________
毎日、タバコを吸いだ、お酒を飲んだ、人はアフテルマ-ト.


Top
   
PostPosted: Jan.03.11 1:45 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.19.09 3:59 pm
Posts: 2251
Location: 1440 Broadway #16
Киви - Чамд амжилт хүсье


1. Найз минь чамаар минь сонин юу байна
Намайг энд их удаан хүлээсэн үү
Өчигдөр танилцсан нэг тийм залуугийн тухай би чамд хэлье
Ука надад зөвлөөч

Үгүйдээ эрчүүдийг би мэдэхгүй
Үнэндээ хүн болгон огт адил бищ
Жишээ нь би нэг их баян хүн хүсэхгүй
Жинхэнэ хайрын төлөө бол юугаа ч харамлахгүй

Дахилт:
Кинон дээр гардаг шиг хайртыг би хүснээ
Хайрын дуу зөөлөн тоглоомонд дуртай
Би
Гэхдээ л чи хүүхэд биш гэрлэх болоогүй ч
Дурлаж үзээгүй охин шиг битгий аашлаарай
Найз нь чамдаа зөвлөе
Чамд амжилт хүсье

2. Түүнээс ирдэг мессеж нь их гое
Үүнээс хойш би яахаа сайн бодьё
Өглөө нь надруу залгаад орой уулзая гээд
Болзоонд урилаа гэхдээ би

Зүгээрдээ яагаад үгүй гэж найз минь
Заримдаа чи хэтэрхий их бодох юм
Одоо чи хамгийн гоё даашинзаа сонгоод
Очих цагаасаа жаахан хоцроод уучилалт гуй

Дахилт:
Кинон дээр гардаг шиг хайртыг би хүснээ
Хайрын дуу зөөлөн тоглоомонд дуртай
Би
Гэхдээ л чи хүүхэд биш гэрлэх болоогүй ч
Дурлаж үзээгүй охин шиг битгий аашлаарай
Найз нь чамдаа зөвлөе
Чамд амжилт хүсье
Гэхдээ л чи хүүхэд биш гэрлэх болоогүй ч
Дурлаж үзээгүй охин шиг битгий аашлаарай
Кинон дээр гардаг шиг хайртыг би хүснээ
Хайрын дуу зөөлөн тоглоомонд дуртай
Би
Гэхдээ л чи хүүхэд биш гэрлэх болоогүй ч
Дурлаж үзээгүй охин шиг битгий аашлаарай
Найз нь чамдаа зөвлөе
Бас чамд амжилт хүсье
Найз нь чамдаа зөвлөе
Чамд амжилт хүсье

_________________
毎日、タバコを吸いだ、お酒を飲んだ、人はアフテルマ-ト.


Top
   
PostPosted: Jan.09.11 7:33 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Aug.09.10 9:38 pm
Posts: 310
Location: Stamford Bridge of Hammersmith
Киви - Тэнгэр Газрын Дунд

Хүмүүс бичнээс ялгарах гэж улайрнаа
Хүчинд итгэгчид эзлэгдхээс айна
Ихийг сэтгэгч нь өөрийн бодлыг орооно
Туйлаар аялагч нь хязгааргүйг хайна
Буйдан дээр суудаг нь галзуурхаас айнаа
Бурханд амалдаг нь бяцхан зүрхээ зовооно

Бид бороотой бүжиглэсээр
Тэнгэр газрын дунд эргэлдсээр
Утга учрыг бороон дуслуудаас хайна
Бид бороотой бүжиглэсээр
Дусал бүрийг мэдэрнэ
Утга учрыг ширхэг бүрээсээ хайна

Усаар аялагч нь урсгалтай ярьна
Луужингаа гээчихээд сэлүүрээ хайна
Улам бүр холдох сониуч зүрхээ зовооно
Алсын бодолтой нь алдхаасаа айна
Амьдрал үзээгүй нь азандаа найдна
Дутуу ухаарсан нь өөрийн биеийг зовооно

Бид бороотой бүжиглэсээр
Тэнгэр газрын дунд эргэлдсээр
Утга учрыг бороон дуслуудаас хайна
Бид бороотой бүжиглэсээр
Дусал бүрийг мэдэрнэ
Утга учрыг ширхэг бүрээсээ хайна (3x)

_________________
Челсигийн Куаресма


Top
   
PostPosted: Jan.09.11 7:39 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Aug.09.10 9:38 pm
Posts: 310
Location: Stamford Bridge of Hammersmith
Киви - Өөрийгөө Мэдэх үү?

Хайр зарлахыг чинь сонсохоор сэтгэл ер хөдлөхгүй байна
Яаж тэнэгтсэнийг чинь бодхоор өө би гэнэн байсан байна
Сагсуурч онгирох болхоор чам шиг авьяастай нь байхгүй байна
Гэвч эрчүүдийн ээлж болохоор чи сураггүй болсон байна
Эр хүн шиг чи ер нь байж чадах уу?
Охидыг яаж уяраахаа чи мэдэх үү?

Үйлдэл чинь сэтгэл хүрч үйлчлэхгүй байна
Чиний загвар аль ч сэтгүүлд байхгүй байна
Тэгээд ч чамд зохихгүй ээ, өөрийгөө мэдэх үү?

Охидын шивнээн дундуур чиний хэрэг ер байхгүй байна
Гангарч ирсэнийг чинь харахаар инээдээ байрьж дийлэхгүй байна
Шалиг зан төрх чинь энэ тэрүүгээр яршиг болж байна
Гариг андуурч явахаар хурдан гэртээ харь гэж хэлмээр байна

Үйлдэл чинь сэтгэл хүрч үйлчлэхгүй байна
Чиний загвар аль ч сэтгүүлд байхгүй байна
Тэгээд ч чамд зохихгүй ээ, өөрийгөө мэдэх үү?

_________________
Челсигийн Куаресма


Top
   
PostPosted: Feb.11.12 11:29 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Jul.29.10 2:38 pm
Posts: 315
Location: UB
bvsgvi hvni nulims ene horwod bdg ym


Top
   
PostPosted: Apr.22.12 3:03 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.15.10 4:24 pm
Posts: 1748
Бүсгүй хүний нулимс энэ хорвоод байдаг юм дууны үгийг олоод өгөөч.
Эхний бадаг дээр зарим нэг үг нь ойлгогдохгүй.
2 дахь бадаг дээр зарим нэг үгийн нь ялгаж сонсож чадсан.
:razz:

_________________
:f02:


Top
   
PostPosted: May.20.14 4:50 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4775
Location: www.maf.mn
и хичнээн хол байсан ч хайр нь Okey
Чимээгүй холдохдоо би уйлахгүйг хичээнэ
Намайг явахад чи юу ч мэдээгүй, хэлхийг би хүсээгүй
Цас бороо аль нь ч орсон би Okey
Чамаас үлдсэн хайр дулаацуулсан хэвээр
Засмал замын хурд зүрхэнд минь шатсаар
Би одоо ч асаана

Дх:Харин цаг минь 12-г заана
Шөнө дундын хагацалд, бодлын хананы цаана
Чамд үл мэдэгдэхээр би хаалгыг хаана
Би удаан хагацалд дургүй
Бүх юм Okey энэ бүхний цаана
Хайр нь Okey, хайр нь арын нь даана
Шөнийн зам дээр түнэр харанхуй
Би маргаашийг цоо ширтэнэ

Хурдны зам дээр сэтгэл минь хөврөнө
Жирэлзэх зам дээр амьдрал минь өнгөрнө
Туулсан бүхнээ би ардаа үлдээнэ,
Чамтай хамт үлдээнэ
Үүрд хамтдаа гэж би андуурч явжээ
Чамд худлаа хэлсэнээ уучилж чадахгүй нь ээ
Цээжинд минь хүрч уралдахыг мэдэж байна
Би эндээс явж байна


Бугуйн цаг минь цантаад амьсгал үгүй
12 дээрээс зүү хөдөлсөнгүй ээ
Сэтгэл эмтэрч зүрх минь цохилсоор байна
Туулсан бүхнээ ардаа орхиод
Би явж байна


_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 21 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited