#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.17 5:57 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 43 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
 Post subject:
PostPosted: Jan.14.11 2:15 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.03.06 3:29 pm
Posts: 12336
Location: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
***Сайн эр нөхөр байхын тулд***

Түүнийгээ баярлуул
Та хайртдаа баярын өдрүүдээр мэдээж бэлэг өгдөг л биз. Харин гэнэт, ямар ч баяр ёслолын бус өдрөөр цэцэг бариад өмнө нь зогсож бай. Заавал баглаа цэцэг биш, ганц ширхэг сарнай байг л дээ. Эсвэл бүр ажилд нь хэрэгтэй жижигхэн зүйлийг хайрын үг, үнсэлтийн хамт өг. Тэр таны хайранд илүү итгэж "Намайг дандаа боддог юм байна" гэж итгэх болно.

Түүнд үнэнээ хэл
Та өдөр тутмынхаа ажлыг л хийдэг, түүнийг маань миний бүсгүй мэддэг гэж боддог уу? Үгүй ээ, тэр таныг хаана юу хийж өнжсөн бол гэж байнга сонирхож байдаг. Харин өдөр бүр асууж зүрхэлдэггүй юм. Тиймээс дандаа биш ч, хааяа нэг оройн хоолоо идэх үедээ ч юмуу, өдөржин юу хийсэн тухайгаа бүгдийг ярь. Ажлынхаа нөхөдтэй хоол хэрхэн идсэн тухайгаа ч ярь. Түүний танд итгэх итгэл нь улам батжих болно. Мөн өөрийгөө таны хувьд чухал хүн гэдгээ ч мэдрэх болно.

Түүндээ тусал
Та орой ажлаа тарж очоод гар нүүрээ угааж, гэрийнхээ хувцсыг өмсөөд телевизор үзээд суучихдаг уу? Таны эхнэр үүнд чинь нэг их дургүйцээд байдаггүй нь мэдээж л дээ. Гэхдээ таныг ирээд "Би мах хэрчих үү?" эсвэл "Би наадахыг чинь цэвэрлэх үү?" гэвэл яасан их баярлах бол. Энэ баяр хөөрийг та мэдрэхгүй байлаа ч гэсэн ядаж 7 хоногт 1 удаа заавал ингээрэй. Баярласан эхнэр тань царай нь гэрэлтэн "Яах юм бэ би өөрөө" гэсэн ч хамаагүй булаагаад хийгээрэй. Тэр "Миний хань намайг хайрладаг юм байна, намайг битгий ядраасай гэж боддог юм байна" гэж баярлах болно.

Түүнийгээ эрхлүүл
Гэр бүлийн эрүүл байх үндэс нь бие биендээ эрхэлж байх. Үүнийг хааяа биш өдөр бүр баримталж байх нь чухал шүү. Эрчүүд хайртай эмэгтэйгээ ээж шигээ байхыг хүсдэг. Эхнэрүүд нь ч бас ээж шиг нь байх гэж хичээн эрхлүүлж, хамаг юмыг нь хийж өгөх гэж мэрийдэг. Гэтэл тэр ч бас яг л тань шиг ээж аавдаа эрхэлж өссөн шүү дээ. Тийм болохоор бас эрхлэхийг хүсдэг л байж таараа. Тиймээс өглөө ажилдаа явахад нь ч юмуу өдөр утсаар ч болсон нэг эрхлүүлж байгаарай. Орой хүүхдүүдээ унтсан хойно өвөр дээрээ суулгаад "Миний хонгор хөөрхөн шүү" гээд л хэлчихэд хань чинь "Нисэх" дөхөхийг та хараарай. Та өөрийнхөө хэрхэн эрхлэх дуртайгаа энэ үед бодчих. Тэгвэл эхнэрээ ойлгох л болно.

Түүнийгээ анхаар
Тэр юу ч хамаагүй өмсөөд л ажилдаа явдаг уу? Заримдаа нүүр амаа янзлахгүй яаран харайдаг уу? Та анхаар. Түнийг найз хүүхнүүд нь "Нөгөөх нь хэлж анхаардаггүй юм байх даа" гэж далдхан шүүмжилж байгаа гэдгийг сана. Та өглөө бүр түүнийгээ юу өмсөж байгааг хар. Тэгээд хайш яаш хувцаслаж байвал "Өөр юм өмс, өөртөө анхаар" гэдгийг аятайхан хэл. Магадгүй таны халамж дутсанаас болж гэрлэхээс өмнө байсан байдлаасаа долоон дор болж ч болох. Тэгэхээр та түүнийгээ яг л тэр залуухан, гэрлээгүй, гэр бүлийн амьдралд нухлагдаагүй байсан тэр л чигээр нь хадгалахыг хичээ. Тэр ч гэсэн үүнийг маш их хүсдэг. Охид бүр "гэрийн авгай" болохгүй гэж ярьдаг. Таны эхнэр ч тэгж л ярьж байсан. Гэтэл одоо үнэхээр "гэрийн авгай" болчихсон бол тэр нэг л өдөр өөртөө гутран, танд гомдон уйлах болно шүү.

_________________
One in a lifetime


Top
   
PostPosted: Jan.27.11 4:08 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Jan.26.11 1:58 pm
Posts: 662
.


Last edited by mglhuu on Jul.01.11 10:58 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.09.11 3:20 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3756
Location: Ирмэг
Сайхан зөвлөгөө байна.

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Mar.09.11 4:23 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.01.09 5:12 am
Posts: 1387
Location: St Louis
сэтгэл санаа тааруухан нэг л юу хийхээ мэдхээ байсан үе хосуудад гардаг тэр үед... санаачлагатай бай, хамт гадуур гаран юуч хамаагүй хөгжилтэй зүйл хий... тэр инээвэл та өөрөө ч инээж тэр өдөр хэдий зовлон гуниг ихтэй байсан ч орой унтахдаа инээмсэглэж унтана... асуудал зовлон гуниг бүхэн хөгжилтэй явдал болж хувирдаг...

_________________
Love actually is all around!


Top
   
PostPosted: Apr.22.11 3:23 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.22.06 12:11 am
Posts: 3954
ямарч нөхцөлд байнга хажууд байж түшж тулдаг ,итгэл даахаар,жижкэн юманд ч халамж тавьдаг эрчүүдэд хүүхнүүд аяндаа л дасаад хайртай болчдиишд.

_________________
:whip:


Top
   
PostPosted: Apr.23.11 8:20 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.01.09 5:12 am
Posts: 1387
Location: St Louis
жижигхэн юманд халамж тавьж гүйгээд байвал ард ажил улс маань яах болж байна... эрэгтэй хүн байнга тэгээд жижиг юм дээр халамжлаад гүйгээд яваад байж чадахгүй анх найрж байхдаа л тэгдэг байх... эсвэл хааяа санахаараа ажил гайгүй болсон үедээ ч юм уу... эмэгтэй хүн ухаалаг байж ойлгох хэрэгтэйлдээ...

_________________
Love actually is all around!


Top
   
PostPosted: Apr.23.11 12:16 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.22.06 12:11 am
Posts: 3954
жижиг гэдгийг нь өөрөөр ойлгоод л байна даа
жижиг гэдэгт би ямарч цаг зав хугацаа авдгүй өдөр тутмын амьдралд гардаг ,бараг анзаарагдамгүй байдаг үйлдлүүдийг хэлж байна

_________________
:whip:


Top
   
PostPosted: May.17.11 7:42 pm 
Offline
Text Battle Champ 2012 *
User avatar

Joined: Jul.29.08 9:53 pm
Posts: 1980
Location: кольцо шийд бөмбөг пүүз ундаа гоё охидууд псп нбиэи 2009 байхад л болоо өөр юу ч хэрэггү
их гоё гоё зөвлөгөө оруулжээ

_________________
I WaNNa be A BIllIonaire :f03:


Top
   
PostPosted: May.22.11 11:33 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.22.10 10:13 am
Posts: 1368
Location: Ertontsiin muhart
юу бна хамаарлаа хэх зөндөө гоё булангууд бдын бна

_________________
Үнэнийг дагаж уур хилэн.


Top
   
PostPosted: May.23.11 7:12 pm 
Offline
Text Battle Champ 2012 *
User avatar

Joined: Jul.29.08 9:53 pm
Posts: 1980
Location: кольцо шийд бөмбөг пүүз ундаа гоё охидууд псп нбиэи 2009 байхад л болоо өөр юу ч хэрэггү
Danti wrote:
юу бна хамаарлаа хэх зөндөө гоё булангууд бдын бна

:embarassed:

_________________
I WaNNa be A BIllIonaire :f03:


Top
   
PostPosted: Jun.13.11 8:23 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Dec.17.10 12:45 am
Posts: 121
сайхан зөвлөгөөнүүд байнаа

_________________
Хүлээнээ...


Top
   
PostPosted: Dec.24.12 8:33 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11157
za zovolgoosood ch bh yu bhavdee.......... minii huvid gol n hundetgel gj boddiin........ bie bienee hundetgedeg bhd heruul uruul ch baga gardiin

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
PostPosted: Jan.24.13 8:14 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.15.12 10:26 pm
Posts: 147
Location: Ямарч байсан чиний дээр....
хэхэ т1 булан байнашд. Хүний зөвлөгөөгөөр хүн халамжлана ч гэж юу байхав


Top
   
PostPosted: Mar.07.14 10:17 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Feb.11.14 9:45 pm
Posts: 9
Saihn zuvlugunud bnaa


Top
   
PostPosted: Apr.17.15 5:47 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.17.15 5:31 pm
Posts: 16
Эерэг талыг нь харж бай


Top
   
PostPosted: Sep.23.15 9:52 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1760
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
zarimdaa oroid ehneriinhee holiig n atgaj ogodgiin. Ih shan bdag bololtoi bdgiin.


Top
   
PostPosted: Dec.18.15 12:40 pm 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Mar.09.10 5:11 pm
Posts: 394
Location: Уурхайн гүнд
Хоосн биш яг баримттай юман дээр магтах ч үнэхээр эерэг харилцааг үүсгэнэ шүү дээ. Жишээ нь орой хоол идчээд ямар гое хоол вэ хайрдаа ийм гоё хоол хийж өгсийм чинь аягаа хайр нь угаачий гэхэд л шаал өөр шдээ.

_________________
Бусдаар бол № НЭГ...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 43 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited