#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 1:45 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 3 posts ] 
Author Message
PostPosted: Nov.19.10 6:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Би бүсгүй хүнд хайртай


Ер нь эрчүүд бид яагаад бүсгүйчүүдийг тэгтлээ их хайрлаж, хүндэлдэг юм бол оо? Үүнд 50 шалтгаан бий. Жич: Эдгээр шалтгаанууд нь зөвхөн эрчүүдэд зориулсан тул бүдүүлэг үг хэл, утга санаа агуулсан байх аваас бүсгүй танаас хүлцэл өчье.

1. Хүүхнүүд эхэндээ маш хөгжилтэй байж, сонирхол татах увидастай байдаг.

2. Тэдний бүх зүйл нь эрчүүд биднийхээс хамаагүй сайхан үнэртэй байдаг.

3. Тэдний ихэнх нь силикон шахуулсан бүсгүйнх шиг биш юмаа гэхэд урьдаа товойх юмтай байдаг.

4. Мөн хүүхнүүд үнэндээ тэр сайхан хөхөө харуулахаасаа нэг их дургүйцдэггүй.

5. Хөх гэснээс хөлийг нь бас мартаж болохгүй юм байна.

6. Эмэгтэйчүүд биднээс бага иддэг. Тиймээс эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй

7. Тэд амархан согтдог. Энэ нь мөнгөнд ч хэмнэлттэй, бас… Ер нь хоёр сумаар нэг туулай буудахтай ижил.

8. Найз бүсгүй тань дараа уухаар үлдээсэн шар айргийг чинь уугаад дуусгачихна гэж бараг л байхгүй.

9. Тал савтай шар айргийг тань уугаагүй бол хөргөгчинд байгаа шинийг нь ч гэсэн оролдохгүй гэдэгт итгэж болно.

10. Ням гараг бүр саун руу явахдаа юу эсийг хийж байгааг тань тэд гадарлах ч үгүй. Зөвхөн эрчүүдтэй архи ууж, маазарсан л гэж бодно.

11. Бүсгүй хүн нойтон сормуустныг төрүүлэх шидтэн. Харин хүүхэд гэдэг чинь уйлж, өвдөхгүй л бол тэр чигээрээ гайхамшиг.

12. Хүүхдийг ээж нь биш юмаа гэхэд эмэгтэй хүн л гурван нас хүртэл нь өсгөдөг. Тийм ч учраас олон олон жаалууд 3 хүртлээ амьд байж чаддаг биз.

13. Түүний ачаар л та ар гэрийн аз жаргал, халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, өөрийн тань үйлдлийг алгасалгүй дуурайх дагуултай /хүүхэд томроод ирэхээрээ/ болно.

14. Ямар ч ганган нэхий, шуб байлаа гээд машинаас үнэтэй байна гэж байхгүй. Харин шуб бол тэдний ихэнхийн хувьд хамгийн том бэлэг байдаг. Энэ ч маш том давуу тал шүү.

15. Тэгээд ч бүсгүй хүнд ганган бөгөөд явж болдог л байвал заавал үнэтэй машин авч өгөх алба байхгүй. Төмөр хөлгийг хамгийн их сонирхдог, мэддэг хүмүүс чинь эрчүүд бид шүү дээ.

16. Биднийг хамгийн хэцүү асуудалтай тулгарахад эмэгтэйчүүд л зоригжуулж урам өгөн, шар гозойлгодог. Энэ ч сайн хэрэг шүү.

17. Тэд хумсаа будан, толины өмнө эргэлдэж байхдаа үнэхээр сул дорой боловч эгдүүтэй харагддаг.

18. Хотын нөхцөлд байгалийн гайхамшигт бүтээлийг харж, нүдээ баясгая гэвэл ядаад байх юм байхгүй. Хотынхоо гудамжаар алхах хүүхнүүдийг харахад л болно.

19. Ямар ч хүүхэн наанаа төмөр хадагтай царайлавч, дотроо дуртай л байдаг. Нас ахимаг байх тусмаа гээч…

20. Таны санах ч үгүй байгаа согтуудаа гаргасан сонин зан чинь тэдэнд маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн байх магадлал өндөр.

21. Тэдэнд шинээр гарсан машины талаар сонин хачинг ярихад амаа ангайж чагнана уу гэхээс, өөдөөс тань маргах нь юу л бол.

22. Тэд тамхи татдаг байлаа ч гэсэн танаас олонг хэрэглэхгүйгээс гадна, машинд тамхины иш овоолоод байхгүй.

23. Бүсгүйчүүд биднийг бодоход хамаагүй эмх замбараатай шүү дээ. Тэд минь байгаагүйсэн байсан бол бид чинь “өрөөсөн оймсны агуу асуудлаасаа” болж аль хэдийнэ галзуурчихсан байх биз.

24. Охид руу нэг тэнэг мессежирхүү юм биччихэд л чин сэтгэлийн үгтэй хариу авах нь баталгаатай

25. Тэд бүх найзуудынхаа болон хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг мартдаггүй. Тиймээс өөрийн чинь найз эхнэртэй чинь сайхан харьцаатай бол төрсөн өдрийг нь мартахаас айх зүйлгүй.

26. Мөн аливаа баяр ёслолын ил захидал дээр элдвийн юм бичихдээ гаргууд хүмүүс бол эмэгтэйчүүд шүү дээ.

27. Тэд хоол хийхдээ сайн. Тэр тусмаа үе үе хийдэг нь авууштай гэж яана.

28. Хуучирсан хувцсыг тань хаяхыг зөвлөж, сайхан хүрэм авахад тань туслан, сонголт хийх хүмүүс бол тэд.

29. Мөн тэд марзан зангиа зүүхээс тань сэргийлж, оронд нь хүн шиг юм зүүлгэчихэж дөнгөнө.

30. Хүүхнүүдийн ихэнх нь зангиаг тань аятайхан зангидаад өгчихөж чаддаг. Гэхдээ бүгд биш л дээ.

31. Эмэгтэйчүүд өөрт нь огт хамаагүй зүйлд хошуу дүрж, оролцох тун дуртай. Энэ үйлдлийг нь үзэгчийн байрнаас ажиглахад тун хөгжилтэй байдаг.

32. Аль нэг бүсгүйн ачаар та ядаж нэг удаа ч болов театраар шагайж үзсэн байх ёстой доо. Харин театр бол залхуутай ч гэсэн жинхэнэ урлаг юм шүү дээ, уг нь.

33. За бас тэдний аль нэгнийх нь ачаар найрал хөгжмийн тоглолт үзсэн л байх. Хамгийн гол нь эрчүүд нийлэхээрээ тиймэрхүү үзвэр үзнэ гэж түүхэнд байхгүй.

34. Хүүхнүүд овоолоостой үрчгэр хувцас хараад маш их уурлаж, сэтгэлээр унана л даа, гэхдээ л индүүдэх хүсэлдээ дийлдэх нь тодорхой.

35. Шинэхэн танил бүсгүй тань таны дэмждэг хөл бөмбөгийн багийн өрсөлдөгчийнх нь уйгагүй фанат байх нь юу л бол.

36. Ямар ч хүүхэн их бага хэмжээний саван, шампунь хэрэглэдэг. Түүгээр нь биеэ угаачихад бас гэмгүй.

37. Бүсгүй хүнд хамгийн уйтгартай, чимхлүүр, маш яаралтай гээд эрчүүд бидний үзэж чаддаггүй бүхий л ажлыг даатгаж болно. Тэд бол итгэлтэй түншүүд. Мэдээж биеийн хүчний ажлаас бусдыг нь.

38. Баасан гарагийн үдэш, элдэв цэнгээний газраас гэр хүртэл тань хүргэж өгөх, хамгийн эрүүл агаад найдвартай жолооч бол эхнэр тань. Гэхдээ гэртээ очоод загнуулахгүй байхын баталгаа байхгүй.

39. Найз бүсгүйн тань найзууд дунд хонгор бүсгүйчүүд олон байдаг. Харин тэдний хөх нь арай том ч юмуу хөл нь арай урт байх магадлал өндөр…

40. Эмэгтэй хүнтэй шудрагаар нудрага зөрүүлэхэд ялах магадлал хэнд нь илүү вэ гэдгийг бодох хэрэгтэй. Мэдээж учир зүггүй таныг зодох гээд дайраад байвал зодолдох хэрэг гарна шүү дээ энэ чинь.

41. Тэд жолооны ард суухаас тань өмнө согтуу байгааг тань мэдээд болиулна. Энэ ч мөн их авууштай тал шүү.

42. Хүүхнүүд бэлхүүснээс доодох мэдээлэл агуулсан элдвийн сэтгүүл худалдаж авна гэж бараг байхгүй. Тиймээс бидэнтэй харьцуулахад, тэднийг хардах шаардлага нэгээр ч болов бага байгаа биз.

43. Эхнэр юмуу найз бүсгүй тань танд гомдсон бол өөрийг чинь гуйгаад очихоос нааш, таныг тоож харахгүй. Тиймээс гомдоосныхоо дараа, гуйж очихоосоо өмнө их юм амжуулах боломж олддог.

44. Өдөр болгон ор хураах бол тэдний хувьд юу ч биш.

45. Аливаа өвчин эмгэгийг анагаахад ямар эм сайн болохыг тэд сайн мэднэ.

46. Эхнэр тань өвдсөн бол эмч дуудах, эмнэлэг рүү явахаасаа огт айдаггүй нэг давуу талтай.

47. Ихэнх эмэгтэйчүүд нөхрөөсөө удаан амьдардаг. Тиймээс та оршуулгандаа санаа зовох зүйлгүй гэсэн үг.

48. Эр хүний алдаж эндэж, хайртай бүсгүйгээ гомдоож уурлуулахыг алийг тэр гэхэв. Гэвч эмэгтэйчүүд ямар ч гэсэн уучилж л орхидог. Заримдаа бүр гайхмаар гээч.

49. Тэд төлөвлөгөө зохиож, жагсаалт гаргах дуртай.

50. Ер нь эмэгтэй хүн гэж байгаагүй бол хүн төрөлхтөн аль хэдийнээ сармагчин төрөлдөө орчихсон байгаа. Үүнтэй маргаад байх эр хүн бараг байхгүй дээ.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
 
PostPosted: Dec.01.10 6:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Ямар нэртэй бүсгүй хамгийн секси вэ?


Smartdate –ээс явуулсан судалгаа нэр нь “а” үсгээр төгссөн франц эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдийг бодвол хайр дурлалд одтой, сексийн хамтрагчаа төвөггүй олж чаддагийг нотолжээ.
Түүнээс гадна дээрх судалгаагаар жирийн франц эмэгтэй дунджаар 4 амрагтай байдаг бол Лаура нэртэй эмэгтэйчүүд 9, Таня нэртэй эмэгтэйчүүд 8, Лола нэртэй эмэгтэйчүүд 7 амрагтай байжээ. Харин “е” үсгээр төгссөн нэртэй бүсгүйчүүд ганц амрагтай байдаг гэнэ. Америкад ч мөн Жессика, Лаура, Сара нэртэй бүсгүйчүүд Кейтлин, Даниэлс, Жейнс нэртэй бүсгүйчүүдийг бодвол олон амрагтай байдаг аж. Та үүнийг хэр үнэний ортой гэж бодож байна ?
Хүний нэр болон сексийн амьдрал хоёрын хооронд нарийн уялдаа холбоо байдаг гэдэгт итгэхэд бэрх. Гэвч хүмүүс бид бүгдээрээ сониуч улс.
Үнэхээр хүний нэр сексийн амьдралтай холбоотой гэж үү? Бэлгийн идэвхитэй амьдралтай байхад нөлөөлдөг нэрс байдаг юм болов уу?

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
 
PostPosted: Dec.01.10 6:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Ганц дайчин ганцаардахгүй


Хэрвээ та өрх толгойлсон ганц бие аав болоод хэдэн жил болж байгаа бол энэ хугацаанд зөвхөн хүүхдээ аз жаргалтай, дутагдах гачигдах юмгүй байлгах гэж хичээж ирсэн гэсэн үг. Гэвч таныг хэн хайрлаж байна вэ? гэж өөрөөсөө асууж байсан уу? Магадгүй та эсрэг хүйснийхээ хэн нэгэнтэй учрахыг хүлээж байна уу? Тийм бол доорх зөвлөгөө танд хэрэг болж магад.

Юуны өмнө тантай учрахаар хүлээж байгаа хэн нэгэн энэ хорвоогийн хаа нэгтээ байгаа гэдэгт итгэ.
Бодит байдалтай нүүр тулгарахад бэлдэх хэрэгтэй. Ганц бие аав байна гэдэг ганц бие эр байхтай адилгүй. Илүү адармаатай, хэцүү байдаг. Хамгийн гол нь ахиад алдаж болохгүй. Таныг ямар хүн гэдгийг, шинээр зохиож байгаа амьдрал нь таны хувьд бэлэг шиг байх болно гэдгийг ойлгох хүн танд хэрэгтэй. Ганц бие ээж ч бай, эмэгтэй ч бай хамгийн гол нь таныг болон хүүхдийг тань хайрлах эмэгтэйг олох нь чухал. Юуны түрүүнд та эмэгтэй хүнээс ямар хайр, халамж, харилцаа хүсч байгаагаа мэдэх хүртэл жаахан хүлээх хэрэгтэй.

Хүүхэдтэйгээ илэн далангүй ярилц. Хүүхдүүд танд хайр халамж хэрэгтэй гэдгийг ойлгодог. Итгэнэ үү байна уу, аавыгаа баяртай байвал хүүхдүүд ч баяртай байдаг. Хангалттай хугацаа өнгөрсний дараа хүүхэд таны сонгосон замыг зөвшөөрөх болно. Нарийн учирлаж хэлэх хэрэггүй. Хүүхэд тэртэй тэргүй ямар учиртай харьцаа болохыг мэдэж байгаа. Тэд зөн совингоороо таныг аз жаргалтай болгох хүнийг мэднэ. Үүний дараа та болзоонд явахад санаа зовох зүйлгүй болно.

Ганц бие аав гэдгээ нуух хэрэггүй. Эмэгтэй хүнийг өөртөө татахын тулд үнэнийг шууд хэлэх нь зөв. Та түүнд хүүхэдтэй, таны хувьд хамгийн чухал хүн гэдгийг ойлгуул. Тэгж хэлвэл юу ч бүтэхгүй гэж та бодож байна уу? Хариулт нь маш амархан. Явах нь явж л байг. Харин өөрийн тань хайж байсан эмэгтэй бол үлдэнэ. Түүнд сайн аав гэдгээ харуулах маш амархан. Гэр бүлдээ ямар тайван, дулаан уур амьсгал бүрдүүлж чадахаа харуул. Тэр ч бас үүнийг хайж байгаа. Ганц бие аав гэдгээ хэзээ ч битгий нуу. Харин би хүүхэдтэй. Хүүхэдтэй хайртай, өөрийг тань ч бас хайрлах болно гэдгээ харуул.

Гадаад ертөнцтэй дахин хүүр тулгарах үе. Гадаад байдалдаа анхаарал тавь. Хамгийн сүүлд хэзээ нүүр царай, үс зүсэндээ анхаарсан бэ? Өнгөрсөн үеээ мартаж, амьдралаа шинээр эхэлмээр байгаа бол эмэгтэйчүүдийг татдаг давуу талаа дахин ашигла.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 3 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited