#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.18 3:36 pm

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 1225 posts ]  Go to page Previous 142 43 44 45 4648 Next
Author Message
PostPosted: Dec.28.10 12:03 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 1:14 pm
Posts: 3852
Location: Зуун давхарт
үкүн хичээлээ хийж байгаа юм уу

_________________
Early bird catches early worm

Top
   
PostPosted: Dec.28.10 12:03 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
2 dugaar duu, haaguur yu hiigedin?

_________________
www.hicheel.com

Top
   
PostPosted: Dec.28.10 12:04 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 1:14 pm
Posts: 3852
Location: Зуун давхарт
юу солиор би тэр чинь биш над шиг туранхай бажи гэж хаашаа харсан юм байды

_________________
Early bird catches early worm

Top
   
PostPosted: Dec.28.10 8:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
3 dugaar duugee anduurtsan baishte.

_________________
www.hicheel.com

Top
   
PostPosted: Dec.28.10 5:27 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 1:14 pm
Posts: 3852
Location: Зуун давхарт
хаха би чиний номы дүү мүү бишээ

_________________
Early bird catches early worm

Top
   
PostPosted: Dec.29.10 12:25 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
tansag bagsh baisimu?

_________________
www.hicheel.com

Top
   
PostPosted: Dec.29.10 12:35 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 1:14 pm
Posts: 3852
Location: Зуун давхарт
хаха тийм байхаа мөн би тэр канууны чинь дүр мүр бишдэ

_________________
Early bird catches early worm

Top
   
PostPosted: Jan.18.11 4:25 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1881
Location: Choniin suregtei hamt...
Uym lavlii.

1 . Nileed deer 33 tsuut tulaldaan, 33 tsuut janjin geed nomnuudiig avch unshlaa. Ene nomnood her unend oir ve.
Internet ees haihaar yag ene nom deer bichegdseneeree ih tarsan bna lee. Teheer gaigui gehuu?

2. Sudriin chuulgan, Delhiig baildan daguulagchiin tuuh geh nomnuudiig mongol helruu orchuulj baigaa hun bii uy, yadaj english eeree bna uu?

Top
   
PostPosted: Jan.18.11 5:06 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
1. худлаа юм бол бичээгүй л дээ, гэхдээ үг үсэг бүрийг нь дагаад бхаар тийм яг үнэн бодит зүйл бгаа гэвэл бага зэрэг өрөөсгөл талтай, жаал жуул хэтрүүлэг бий, ганц 2 буралт бхыг үгүйсгэхгүй... гэхдээ дажгүй сонирхолтой ном бнлээ....
2. Судрын чуулган гэж Персын түүхч Рашид-аддин-ы юу? монгол хэл дээр бдаг биш билүү, бдаг шиг л санагдахын.... Дэлхийг байлдан дагуулагчийн түүх гэдэг чин хэнийх билээ ингэхэд, аягүй сонссон л юм бна ямар ч бсан....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....

Top
   
PostPosted: Jan.18.11 5:11 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1881
Location: Choniin suregtei hamt...
ghostface wrote:
1. худлаа юм бол бичээгүй л дээ, гэхдээ үг үсэг бүрийг нь дагаад бхаар тийм яг үнэн бодит зүйл бгаа гэвэл бага зэрэг өрөөсгөл талтай, жаал жуул хэтрүүлэг бий, ганц 2 буралт бхыг үгүйсгэхгүй... гэхдээ дажгүй сонирхолтой ном бнлээ....
2. Судрын чуулган гэж Персын түүхч Рашид-аддин-ы юу? монгол хэл дээр бдаг биш билүү, бдаг шиг л санагдахын.... Дэлхийг байлдан дагуулагчийн түүх гэдэг чин хэнийх билээ ингэхэд, аягүй сонссон л юм бна ямар ч бсан....

Jevenei biluu

Sudriin chuulgan haana bn?

Top
   
PostPosted: Jan.18.11 5:13 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
номын дэлгүүрүүдээр хайгаад үз, бдаг шиг л санагдаж бна....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....

Top
   
PostPosted: Jan.19.11 9:25 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
ийшээ орж тэмцээнд оролцоцгооно биз дээ форумынхаан!
сар шинийг тохиож монгол соёлын аха-гаар наадацгаая.
viewtopic.php?f=102&t=175817

Top
   
PostPosted: Jan.25.11 7:12 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
* - Ратнаманьти буюу Ленаманьти нь 508 онд Хятадад ирж бурхны шашны судар орчуулж байсан Энэтхэгийн лам. Тэрээр энэтхэгийн таван ухаан, урлахуйн онолд гүнээ нэвтэрсэн хүн хэмээгдэж байлаа. Энэтхэгийн таван ухаан гэдэг нь 1/ дуун ухаан (шабдавидья) буюу хэлзүй, 2/ учир шалтгааны ухаан (хэтувидья) буюу логик, 3/ дотоод ухаан (адхьятмавидья) буюу гүн ухаан, 4/ тэжээхүй ухаан (чикитсавидья) буюу анагаах ухаан, 5/ урлахуй ухаан (шилпакарстханавидья) буюу урлаг, математик юм.Ратнаманьти нэгэн үе Табгачийн Вэй улсын Лоян хотын Ашид амгалан сүмд сууж, номын буян хурж байв.

**- Вэй улсын Синь Чжоу мужийн захирагч Циму Хуайвэнь хэмээгдэх нэгэн хятад эр эрдэмт лам Ратнаманьтитай үг хэлэлцэхийг ихэд хичээдэг байжээ.

***-Манай тооллын 508 оны долоодугаар сард Дундад Хятадын Чжоу хотноо ийм нэгэн явдал үнэхээр болжээ. Үүнийг эртний Вей улсын түүх судруудад дэлгэрэнгүй тэмдэглэснийг их эрдэмтэн Г.Сүхбаатар агсан бидэнд уламжлан үлдээсэн байна. Тухайн үед умард талын нүүдэлчдийн дотор ном эрдэмд төгс боловсорсон нь цөөнгүй байсан ба тэдний зарим нь энэтхэгийн эрдэмтэй лам нарт ихэд тоогдож байсны нэг жишээ энэ юм.

_________________
XolbooS

Top
   
PostPosted: Jan.25.11 7:13 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
ХҮННҮГИЙН МОДОН ЦУУР

Амбан захирагч хөлөө гурвантаа сэлгэв. Хотын захаас хөдөө тийш гардаг замын эхэн болох хуучин цагийн чулуун гүүрэн дээр тэрээр үүр цайхаас өмнө ирж зогссон бөлгөө. Дэргэд нь улаан хажлага бүхий цацагт хуараар чимсэн гоёмсог сүйх тэрэг бэлнээ бөгөөд шадар аягач нь өглөөний цайгаа уухыг сануулсан ч тэрээр гүүрний чанадаас ирэх холхи замын үзүүрийг сэтгэл догдлон ширтсээр байлаа. Учир нь тэр замаар аль эртнээс нааш хүслэн болсон номын их арш ирэх учиртай. Өглөө үүр цайх үест чулуун гүүрний эсрэг талын үзүүрийн дэнлүүний гэрэл сүүмийх төдий харагдаж байсан манан аль хэдийнэ шингэрч, уг гүүр лүү ирэх замын үзүүр намар цагийн шаргал зэгсэн дундаас тодхон харагдах болоод байв. Ратнаманьти* аршийг Лоян хотноо байх Ашид амгалан сүмээсээ гадагшилж Жияньд очиж номын буян хурах болсоныг дуулаад замдаа үл ялиг саатан манай хотоор дайраад гарахгүй юу хэмээн Циму захирагч** элчийг илгээсэнд арш нааштай хариу өгчээ. Циму захирагч өмнө нь аршийн номыг сонсохоор Ашид Амгалан сүмд гурвантаа очиж байсансан. Энэ удаад умар, өмнийн таван өнгийн улс даяар нэр нь дуурссан тэр их арш мужийнх нь төвөөр дайран түүний өргөөнөө түр ч болов саатах нь захирагчийн хувьд нэгэн наснаа ховорхон тохиох хувьтай явдал аргагүй мөн билээ. Мужийн олон түмний дунд ч захирагчийн нэр үлэмж өсөхсөн. Циму захирагчийг удахгүй болох үйл явдлын тухай сайхан мөрөөдөлд умбан зогстол шадар нь замын үзүүрт бараа харагдлаа гэв. Аршийн ирэх учиртай Лояны замаар бус, гүүрний баруунаас ирэх Жидэний замын үзүүрт нэгэн морьтны бүдэгхэн дүрс гарч ирсэн байв. Удалгүй тэрх морьтны дүрс тодорсоор өмссөн хувцасных нь өнгө ялгарах болов. Бараан морьтой, бараан хувцастай, бараан царайтай хүн гэлдрүүлсээр ирж явав. Энэ үест Лояны зам дээр бас нэгэн дүрс гарч ирлээ. Өглөөний нарнаа хурц тод шаргал өнгө гялалзахад чулуун гүүрэн дээр зогссон бүгдээр баярлалдан шуугилдлаа. Циму захирагч энэ эртний гүүрэн дээр номын их аршийг тосдог нь бас ч цаанаа бэлгийн учиртай. Эрт цагт энэхүү гүүрэн дээр Тангийн их шүлэгч Ли овогтон, Ван овогтон, Дү овогтон нар учралдан золголдож, голын усны толигор мандлыг ширтэн, хулс зэгсний шуранхайн дундуур хааяа нэг мэлхийн бүгтхэн вааглахыг сонсон, тэрхүү бяцхан голын ус шиг их дарсыг уун өнжин хонон шүлэг дуудан суудаг байсан гэдэг. Лояны замаар ирж яваа дүрс их л хурдан ойртов. Луус унасан нэг бус хоёр хүн байлаа. Ратнаманьти багштан дэргэдээсээ үл салгах залуу хуврагаа дагуулан яваа нь лавтай. Гэтэл нэгэн гэгэлзүүр аялгуу зэгсний үл мэдэгхэн шуугиан дундаас тодхон ялгарч сонсогдов. Энэ аялгуу бол зөвхөн Хүннүгийн модон цуурнаас л гарах аялгуу билээ. Захирагчийн баясгалант царайд унтууцаж жихүүцсэн шинж илэрхий болов. Жидэний замаар ирж яваа бараан морьтой, бараан хувцастай, бараан царайтай хүн бол долоо хоногийн өмнө умраас ирж, тэдний хотоор дайран өнгөрсөн хөдсөн дээлтэй хар царайтай Хүннү хүн байв. Тэрээр морин дээрээ бөөвийн суугаад чулуун гүүрний цаана ямар улс юуг хүлээн зогсоог ч үл анзааран гагцхүү цуурынхаа аялгуунд ихэд автан үл ялиг ганхан явлаа. Морь нь ч тэрхүү аялгуунд автсан мэт нүдээ анин, аяар зөөлөн гэлдэрнэ. Яаравчлан ирж явсан арш ламтан тэрхүү цуурын аялгууг сонсов бололтой гэнэтхэн явдлаа саан нөгөөх бараан морьтон луу ихэд саравчлан харав. Тэгснээ гүүрийн цаана хоёр замын уулзах бэлчирт ирээд нөгөөх бараан царайт Хүннү хүнийг хүлээн зогсчихов. Циму захирагчийн цухал хүрч, яах учраа олохыг болив. Өөрийнх нь урилга заллагаар ирж явсан арштан түүнийг хотынхоо захад, хуучны түүхт гүүрэн дээр их л ёс хүндэтгэлтэйгээр хүлээн зогссохыг харсаар, мэдсээр атал юунд тэрхүү ичгүүргүй зэрлэг Хүннү хүнийг тосон зогснов. Энэ зэрлэг хүнээс болж ёсоо алдах гэж үү. Аршийг зогссоноороо зогсоод хүлээх үү, эсвэл түүнийг хүннү хүнтэй уулзахаас нь өмнө тосон очиж амар мэндийг мэдэх үү. Одоо яах билээ. Циму захирагч хэсэг эргэлзсэнээ басчхүү мужийн амбан захирагч тул хүлээн зогсох нь дээр юм гэж шийдэв. Арштан лууснаасаа буун явгалаад нөгөөх зэрлэг хүнийг угтан очиж тун ч дотносон золголдов. Бие биесийг гүнээ хүндэтгэн мэхийцгээж, халуун дотноор тэврэлдэхийг хараад гүүрийн нөгөө этгээдэд байсан улс бүгдээр гайхан алмайрав. Циму захирагчид энэ явдал их доромж санагдан цухлыг улам нэмэв. Гэвч тэрээр аршийг хүлээн авахад ёс алдах вий хэмээн биеэ ихэд барьж байлаа. Тэр хоёр зэрэгцээд гүүрээр тэдний өмнөөс ирж явав. Хүндлэл, бишрэлийн дээд болсон номын Их арштан нэхий дээл өмсөж, өмхий ханхлуулсан умард талын зэрлэг нүүдэлчинтэй эн зэрэгцээд ирж явна гэдэг Циму захирагчид байж болшгүй явдал мэт санагдана. Үүнээс хойш, түүнээс цааш Ляодуны хойгийг бүхэлд нь эрхшээсэн мужийнхаа нутаг дэвсгэр дээгүүр Умард талын зэрлэг нүүдэлчдээс нэгийг ч өнгөрөөхгүй юм шүү хэмээн дотроо хатуу бат бодов. Циму захирагч хоёр бараа бологчоо дагуулан гүүрийн наад үзүүр дээр аршийг тосон золгож, гүнээ хүндэтгэн амар мэндийг асуухад арш Ратнаманьти их хөл хүндлэл болон тосч буйг нь үл анзаарсан мэт өмнөөс нь ёс төдий мэндлээд дэргэдэх зэрлэг хүндээ харийн хэлээр ямар нэгнийг тайлбарлан хэлэв. Захирагчийг нүднийхээ булангаар зэрлэг хүнийг харахад тэр зэрлэг хүн номын их багштай мөр зэрэгцэн яваадаа ер сэтгэл төвдсөнгүй, харин ч харц тэнүүн, царай амгалан байх аж. “Талын зэрлэг хүн эрдэм номыг яахан үнэлж, цэгнэж мэдэх билээ. Зэрэг дэвийн тухайд бүүр ч ярилтгүй. Эдэнд идэх хоол, алах амьтан, унах морь, хурьцах эмс л байвал боллоо. Эгэлгүй их номын арштай зэрэгцэн алхаж яваагаа энэ зэрлэг яахан мэднэ, мэдээд ч яанам” хэмээн захирагч дотроо нэн бухимдан, бас, харамсан бодов. Тэрх зэрлэг эр намар эртний бөгчим халуунд нэхий дээл өмсөж, юүдэн малгайных нь дороос сүлжсэн бүдүүн хар гэзэг нь хайвагнан алхах тоолонгоор савчих ба ширэн богц ганзаглаж, ширэн хавтага бүсэндээ хавчуулсан тэр хүний чухам хэдий хэрийн настайг нь ялган тогтооход бэрхтэй. Гүжир, бяртай хүнд л байдаг төвгөр шанаа, түүшингээр нь зурайх Хатан голын гуу жалга мэт гүн үрчлээс, хүгдгэр нуруу нь өтгөн хар хөмсгөн дороос гялалзах залуу цоглог харц, бүсгүй хүнийх шиг уран цэвэрхэн гар сэлттэй үл зохилдоно. Захирагч аршийг урилга хүсэлтийг хүлээн авч хүрэлцэн ирсэнийг тэнгэрийн ерөөл хишиг лугаа адилаар хүлээн авч байгаагаа хэлээд өргөөндөө морилон очихыг урилаа. Гэтэл арш намайг ингэж ихээр хүндлэхийн хэрэггүйсэн. Тэр дундаа энэ хүний дэргэд хэмээн дэргэдэх зэрлэг хүнээ заав. Тэгээд арш ёс төртэй угтсанд талархснаа хэлээд энэ эрхэм хүнтэй хамтдаа нэгэн сэлүүн шөнийг өнгөрүүлэх захын дэн буудал зааж өгнө үү хэмээн хүслээ. Ратнаманьти аршийн хүслээс хэрхэн зөрөх билээ. Замын гай болсон өнөөх зэрлэг хүнд уурласан уур хилэн нэн их. Цээжин дотор асах хилэнгийн дөлийг даран ядан байж хотноо байх хамгийн тохилог дэн буудалд хүргэж өглөө. Замын туршид эн тэнцүүргүй хоёр ямархан нэгнийг шимтэн хэлцэж, дэргэд нь яваа мужийн амбан захирагчийг өчүүхэн төдийд ч анхаарсангүй. Гоёж чимсэн сүйх тэрэгний ч хэрэгцээ гарсангүй. Зүй нь түүний оронд захирагчтан Аршийн дэргэд мөр зэрэгцэн хотынхоо төв гудмаар тайвуухан алхалсаар дөрвөн оны өмнө хичээнгүйлэн бариулсан гурван давхар асарт өргөөндөө очих учиртайсан. Дэн буудлын эзэн Дэй овогт бүдүүн шалхагар эр амбан захирагчтай хамт ирсэн номын их аршийг хөл алдан угтаад, харин энэ мэтийн талын зэрлэг хүнийг бид хүлээн авдаггүй билээ хэмээн аршаас хүлцэл өчин шуудхан хэлчихэв. Нөгөөх умардын зэрлэг хүн ч, арштан ч аль аль нь үүнд өчүүхэн ч гайхсан шинжгүйгээр тэгвэл бидэн голын хөвөөнөө, тэнгэрийн дор сартай ханьсан нэгэн мөчийг өнгөрөөсү гэлээ. Захирагчтан ч, түүний бараа бологч шадрууд ч, Дэй овогт эр ч бүгдээр эг маггүй гайхан таг болчихов. Захирагчтан Та юунд ийн хэлнэ билээ. Манай гэрт та бүхэн дураар морилогтун, болгоогтун гэлээ. Очиж, очиж ийм харийн зэрлэг хүнийг босгоор давуулах гэж, өнөөдөр юутай хувь тохиолтой өдөр байх атал юутай хувь тохиолгүй өдөр болно билээ хэмээн дотроо гаслан бодов. Арштан бидэн хамтдаа байвал хаана ч ялгаа юун гэв. Арштаныг нөгөөх хүний хамт хүндэтгэн засаж бэлдсэн өрөөндөө оруулан зоог барив. Уг өрөө нь ихэс ноёдыг хүлээн авахад зориулан засуулсан, өндөр хүнхэр таазтай, зүүнээ лянхуа цэцэгст бяцхан цөөрөмтэй, баруунаа түмэн наст хүрэн чавгын мододтой билээ. Харин Циму захирагч гэр бүлийнхнийхнээ арштанд золгуулж, хүндэтгэл үзүүлсэнгүй. Тэрхүү зэрлэг хүнийг өргөөнийхөө босгыг алхуулснаар барахгүй зэрэгцэн зоог барьж буй нь хэрхэвч багадахгүй. Зоогийн үеэр ч, дараа ч Ратнаманьти арштан Циму захирагчтай ёс төдий хэдэн үгийг хэлцээд зөвхөн умардын хүнтэй л харь хэлээр шимтэн ярилцах учир тэднийг зөнгөөр нь орхив. Оройн зоогны дараа мөн тийм байсанд захирагч урамгүйхэн тэднийг орхив. Гэтэл маргааш өглөө нь ч, өдөр нь, үдэш нь ч мөн л адилаар тэд ямархан нэгнийг шимтэн, нэгэн үе ихэд инээн, нэгэн үе гүнээ бодлогошрон, алга хавсран ярьсаар бүхнийг умартсан мэт байлаа. Уг нь арштан тэр өдөртөө л замд гарна гэсэнсэн. Дахин нэгэн өглөөг тийм байдлаар үзэхэд захирагчтаны тэсгэл алдрав. Хэрвээ энэ байдлыг мужийнх нь иргэд мэдвэл нэгэн насанд ч баршгүй шившиг билээ. Хоёрдахь өдрийн өглөө дэмий л тэдний харь хэлээр ярихыг сонсон суусан Циму захирагч арштаныг замдаа гарахаар болсоныг мэдээд нэгэн завшааныг ашиглан арштанд ийн хэлэв.“Та одоо болтол умар зүгийн араатан зүрхтэй, хүн нүүртэнтэй ихийг хүүрнэсэн атал надтай үг ярихгүй, яагаад ингэж байна билээ?” Арш ламтан түүнийг ихэд тогтоон хараад “Эрхэм захирагч та түүнийг бүү басамжлагтун. Түмэн хуйлаас ном уншсан ч түүнийг давамгүй” гэв. Тэсгэлийн тэлээ нэгэнт алдарсан Циму захирагч хариуд нь “Түүний чаддаг юм гэвэл бөх барилдах, морь харах, нум харвах л биз ээ” гэхэд “Түшмэл та өөрөө юу мэдэхсэн бол” хэмээн арш харин ч ёжлонгүйгаар хариу асуув. Захирагчтан хорин жилийн туршид хичээнгүйлэн суралцсанаа дурсаад “Би бол уулын өндөр, усны гүнг хэмжихгүйгээр тодорхойлж чадна” гэжээ. Ратнаманьти арш ихэд инээгээд “Энэ бол эрхэм хүний чаддагийн дэргэд хүүхдийн зугаа шиг л юм даа” гэлээ. Тэгээд саравчны цаана сүглийн байх хөгшин чавганы модыг зааж, “Энэ чавганы модны чавганы үрийн тоог бодож олж чадах уу?” гэв. Гурван давхар сэрүүвчтэй нь эн зэрэгцэн ургасан уг модны мөчир бүрт түм буман боловсорсон чавга хүрэнтэн байх ажээ. Циму захирагч чадахгүй хэмээн үнэнээ өчив. “Чиний зэрлэг хүн хэмээж буй энэ хүн чавганы тоог төвөггүйгээр бодож чадна даа” гэхэд захирагч “Хэрвээ нэг ч үрийн зөрөөгүйгээр бодож чадвал би...” хэмээн ээрснээ чавганы модны дор байсан үзэмжит сүйх тэргээ зааж “тэрхүү сүйхийг мөрийд нь тавья. Харин энэ хүн алдвал дахиж манай нутгаар бүү үзэгдэг” гэв. Арштан зэрлэг хүнтэй хэдэн үг хэлцэхэд тэр хүний царайд өчүүхэн ч хувирал гарсангүй, үзүүрт нь цагаан сувд хэлхсэн таван өнгийн утастай, дэнсний нуруу шиг юмыг бүсэн дэх ширэн хавтагнаасаа гаргаж ирээд уг модны дэргэд очиж, модны суурийг дээрээс нь доош нь, хажуу тийш нь хэмжин удтал тойрон харж байгаад арштанд нэгийг хэлэв. Арш түүнийг орчуулан хэлсэн нь “Энэ модонд нэг түм, хоёр мянга, зургаан зуун наян гурван чавганы үр байгаа ба нэг мянга гурван зуун жаран хоёр нь болоод модондоо хатсан, далан гурав нь дутуу шүүрхий байна” гэв. Захирагчтаны хөх инээд хүрэв. Тэр ч бүү хэл арш ламтаныг нэг л итгэлгүйгээр хараад авав. Тэгээд тэр дор нь арван шилдэг зарцаа дуудан ирүүлж, модоод авируулан жимс нэг бүрийг ширхэгчлэн буулгаж сагсанд хийхийг тушаалаа. Намрын шар наран дор өдөржин арш, захирагч хоёр хэдэн сийрсэн сагстай чавганы дунд энэ болсон, энэ хатсан хэмээн нааш цааш нь ялган, тоолж өнжив. Тэднийг ингэж хөл болж байхад Хүннү хүн нэгэн хөгшин туулайн бөөр модны сүүдэрт тухлаад өнөөх модон цуураараа ямар нэгэн уй гунигтай, үргэлжилсэн аялгууг гингэнүүлсээр өнжив. Тийн суухдаа хорвоогоос аль хэдийнэ холдон одсон хүний шинжтэй байх ажээ. Оройн наран шингэхэд захирагч өнөөх зэрлэг хүний хэлсэн нь нааш ч үгүй, цааш ч үгүй яг таарч байгааг үзээд номын их багшийн өмнө гүнээ мэхийн хүндэтгэхэд арштан “Чи надад бус энэ хүнд мэхийн ёсолбол зүй ёсонд нийцэхсэн. Би эрдмийг сурсан бол харин энэ хүн буй бүхнээрээ эрдэм юм аа” гэжээ. Тэд тэр оройгоо явцгаав. Умард талын зэрлэг хүн мөрийдөө авсан захирагчтаны хааяа нэг нийслэл хотноо морилохдоо хөлөглөдөг сүйх тэргийг Арш ламын хоёр луусанд хөллөж өгөөд өөрөө өнөөх бараан морио унан юу ч хэлэлгүйгээр умар зүгтээ гэлдрүүлсээр явчихав. Түүнийг далд орон ортол арштан харж зогслоо. Тэгээд ламтан Циму захирагч руу харан нэг санаа алдсанаа хос луусанд хөллөсөн гоёмсог сүйхэнд суугаад нийслэл ордог замаар цацаг хуарийг нь намируулан хийсгэсээр тоос татуулан давхичихав. Элдэв ёс төр ч болсонгүй. Тэр цагаас хойш Циму захирагчыг умард зүгт харахаар л өнөөх модон цуурны аялгуу чихэнд нь сонсогдох шиг болдог болсон бөлгөө. ***
http://greathistory.blogspot.com/2007/06/blog-post.html

_________________
XolbooS

Top
   
PostPosted: Jan.28.11 2:24 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.09.10 8:44 pm
Posts: 99
Location: Gujirduuleh durgui bolhooroo byatshan shoroo maltchlaa uuchlah ajaamuu?
Zanabazar Galdan boshogt 2 zohitsson bol. Delhiin gazrin zurag orosin gazrin zurag ymarhuu jijken baih baisan bol.

_________________
Дайсан ирвэл ...

Top
   
PostPosted: Jan.29.11 1:23 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
yevropiig ezleh baisan biz.

_________________
www.hicheel.com

Top
   
PostPosted: Jan.29.11 10:13 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.07.05 2:06 am
Posts: 572
"ЧИН + ГИС”-ийн тайлал

Есүхэйн хүү Тэмү-Чин-г Чингис Хаан, Эзэн Богд, Их Хаан гэх мэтээр янз бүрээр нэрлэх мөртлөө аль нь ямар учиртайг ухаарахгүй, нэгдсэн нэг ойлголт байхгүй, за тэр гадны судлаач, сонирхогч нар ч яахав дүүрч гэхэд үр удам бид учраа олон цаашид нэгдсэн нэг ойлголт, нэр томъёог хэвшүүлэх үүднээс энэхүү бэсрэг, энгийн тайлбарыг Эртний Монголын Гүн Ухаан судлаачийн хувьд тэрлэж байна.

Юуны өмнө нэр ба цолны ялгааг, улмаар энэ нь аль Монголд хамаарахыг ойлгох хэрэгтэй: Нэр: Есүхэйн Тэмү-Чин. Тэмү-Чин нэрийг төрөхдөө гартаа Гис- увидас атгаж төрсөн, Чин- чадвартнуудыг захирахыг тэмүүлэгч хэмээн хайрласан. Цол: Чин + Гис. Чин нь Чадвар, Гис нь увидас. Хүүхэд өсөх насандаа Чин- чадвартныг захирахад бүрэн боловсорч, эзэмшин улмаар Гис- увидастайгаа холбон төгс болсон тул олгосон цол. Эртний Монголын түүхэнд Чин + Гис цолтон байнга байсаар ирсэн. Сүүлийнх нь Есүхэйн Тэмү-Чин. Хаан: өргөмжлөл. Сансрын болон байгаль дэлхийн хүн төрөлхтөнд нөлөөлдөг муу бүхнээс, жишээлбэл орчин үеийн шинжлэх ухааны ойлголтоор сансрын хар нүх түүнээс ирдэг 70%-ийн хар энэрги гэх мэтээс хүн төрөлхтнийг хааж, хамгаалагч гэсэн утгатай. Дараагийн мэдэх ёстой ойлголт нь Монгол: Монгол гэдэг нь Мөнх-Гал. Монголчууд гэдэг нь Мөнх-Галынхан, гал сахигч хүмүүс. Монгол улс гэдэг нь туурга нэгт Монгол овог аймгууд. Хамаг Монгол гэдэг нь туурга нэгт Монгол + туурга тусгаар Монголчууд. Их Монгол гэдэг нь туурга нэгтэн ба туурга тусгаартан, бусад Хамаг Монголын захиргаанд нэгдэгсэд. Эзэн Богд хэмээх нь язгуур монгол ойлголт биш зүүн зүгийнхэн буюу Хянганы нуруунаас цааших үндэстнүүдийн нэр томъёо, хааны гал дагаж амьдардаг язгуур монголчууд бус, эзэнд захирагдаж амьдардаг боол заяатнуудын эзнээ өргөмжлөх хэллэг. Их Хаан Тэмү-Чин Чингис гэдэг нь Их Монгол улсын хаан Тэмү-Чин Чингис. Чин + Гис цолны тухай тайлбарлахын тулд Эртний Монголын Гүн Ухааны суурь ойлголтууд болох хүн төрөлхтөний гарал үүсэл, хөгжил, Сансар- Байгаль- Хүн гэсэн гурвалын шүтэн барилдлагыг эхний ээлжинд ухаарах ёстой. “Цагийн юм цагтаа” хэмээн монголчууд ярьдаг. Тиймдээ ч “Монголын Нууц Товчоо” хэмээх түүхийн нууц томъёог бидэнд үлдээжээ. Эргэх хорвоо, энэ ертөнцийн амьдралын жамаар цаг нь болохоор үр удам маань сэргэж, өвөг дээдэс маань юу бодож, юу үлдээснийг тайлна гэдгийг мэдэж байсан учраас баримт, томъёогоор оюун ухааны оньсоор цоожлон орхиж ээ. Анх 40 мянган жилийн өмнө монголчууд хүн төрөлхтөнийг “Ахуй Төрт Ёс” –оор захирдаг болсноос хойш 800 жил тутамд сэргэж идэвхждэг мөчлөгтэй энэ нь өөрөө Сансарын- Байгалийн- Хүний гэсэн гурвалсан, давхацсан хүчин зүйл байдаг ба өнөөдрийн монголчуудын сэргэлт, идэвхжил ч үүнтэй холбоотой. 13 жаранаар давтагдах мөчлөгийг Эртний Монголын Он Тоолол, Цаг Тооллын дагуу 12-р зуун ба одоогын цаг үе, сэргэлттэй харьцуулан баталгааг амархан харж болно. Сансрын хүчин зүйл- ерөнхийлөн энгийн хэлбэрээр тайлбарлавал энэ нь нарны аймаг, бүр тухайлбал, нар, найман гариг, дэлхий, дэлхийн дагуул сар хоорондын харилцан бие биетэйгээ шүтэн барилдлага, нөлөөллийн тухай ухагдахуун. Өнөөдрийн ойлголтоор шинжлэх ухааны одон орон судлал, бөө мөргөл, бүх шашин хамрагдсан Эртний Монголын Гүн Ухааны “Мөнх Тэнгэр”-ийн үзэл, шүтлэг. Байгалийн хүчин зүйл- мөн л энгийнээр тайлбарлавал бидний амьдарч буй дэлхий, газар нутаг, уул ус. Тодруулбал, хүн төрөлхтөнд амьдрал өгөгч, тэтгэгч орчин, түүний зүй тогтол, сансартайгаа шүтэн барилдлагын тухай Эртний Монголын Гүн Ухааны ухагдахуун. Хүний хүчин зүйл- Эртний Монголын Гүн Ухааны “амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй” хэмээх ухагдахуун. Тухайлбал, хүн төрөлхтөн ГАЛАН- ГАЗРЫН- УСНЫ гэсэн гурван галваар үүсэлтэйг мөн дэлхийн аль газарзүйн байрлалд үүссэнээс хамааран бий болдог АМЬ- АМЬДРАЛ- ЗАЯА гэсэн ойлголт. Заяа нь цаашаа ХАЛУУН- ХАЛУУН БҮЛЭЭН- БҮЛЭЭН- СЭРҮҮН- ХҮЙТЭН хэмээн тав хуваагддаг энэ нь цаашаа хүн төрөлхөтний амьдрах ахуй, ёс байдаг УСЫГ НЬ УУВАЛ ЁСЫГ НЬ ДАГАХ үндсэн зарчим болох тухай ухагдахуун. Дээрх зүйлүүд нь тус бүрдээ дэлгэрэнгүй нарийн тайлбар шаардлагатай гүн ухааны ухагдахуунууд ба энэ удаа тайлбарлах зорилгогүй тул орхиё. Та бүхний гол ухаарах ёстой үндсэн зарчим, амьдралын хууль нь САНСАР нь дэлхийгээ буюу байгалиа, БАЙГАЛЬ нь хүнээ тус тус эрхшээдэг, харилцан бие биедээ нөлөөлдөг зүй тогтол. Өөрөөр хэлбэл, саяхнаас монголчууд нэлээн сонирхон уншиж буй хятад зохиолчийн романд гардаг “Чоно ба хонь” хоорондын шүтэн барилдлагатай адил. Бидний өвөг дээдэс дээр дурьдсан бүхнийг бүгдийг нь базан товчоор “МӨНХ ТЭНГЭР” хэмээн нэрийдэн иржээ. Улмаар МӨНХ ТЭНГЭР, МӨНХ ХӨХ ТЭНГЭР, МӨНХ ХАР ХӨХ ТЭНГЭР хэмээн задрах ба эд нар нь ямар хүчин зүйлүүд болох тухай мөн л тусд нь тайлбарлах тул ингээд орхиё. Эргээд эхнийхээ “Чин + Гис” цолны тухайд: Есүхэйн Тэмү-Чин нь ЦӨМ + ЧИН + ГИС гурван хүчин зүйлийг төгс эзэмшсэн ХААН болсон учраас түүхэнд Их Хаан Тэмү-Чин Чингис хэмээн алдаршин үлджээ. Энд ЦӨМ ба ЧИН нь чадвар, ГИС нь увидас. Дашрамд дурдахад өнөөдрийн шинэ үеийн Чингис болохыг мөрөөдөгч нарт хэлэхэд хийсэн үйлээрээ дараа нь авдаг, түүх дурсдаг болохоос урьдчилж, худалдагдаж бол бүр олддоггүй юм шүү. ЦӨМ чадвар- өөрөө цөм болон бусдыг бүрэн дагуулж татах, нэгтгэх төдийгүй цөм чадвараа хуваан бусдад өгч дагуулуудыг бий болгох чадвар. Жишээ нь Алтан Хайрцагны бодлого хэмээх “сэтгэл нь байхад бие нь, бие нь байхад хүн нь, хүн нь байхад түмэн нь, түмэн нь байхад улс нь” алдарт сургаал. Энд Их Хаан маань хүмүүний сэтгэлийг өөртөө татахыг буюу бусдын сэтгэлийн цөм байхыг сургажээ. Мөн амьд сэрүүнд нь хамтран зүтгэгчдээс нь нэг ч урвагч гараагүй нь Тэмү-Чиний ямар цөм чадвартайг харуулдаг. ЧИН чадвар- амьтай, сүнстэй бүхнийг удирдах чадвар. Өөрөөр хэлбэл, дагаар орсон бүхнийг муу зовлонгоос нь хаах чадвартай ХААН байхаас гадна орчин үеийн ойлголтоор хамгийн сайн удирдагч байж малчин, тариачин, ажилчин, бизнессмэн бүгдийг нь шударга, үр дүнтэй үргэлж хөгжөөн бадрааж удирдах чадвар. Жишээ нь өнөөдрийн Монголын хувьд: 2009- 2013 он хүртэл үргэлжлэх байгалийн гамшиг, ган зудыг урьдчилан мэдэж өнөөгийн ойлголтоор менежмент зөв хийж малын гарзгүй, хүний зовлонгүй газар нутгаа хамгаалан авч гарах чадвар. Тодруулбал энэ хэдэн жилийн хахир өвлийг малын тоо толгойг өсгөх бус бууруулахгүй хадгалахад анхаарч хээлтүүлэг хийхгүйгээр, хамаагүй хэрэгцээнээс илүү нядалж үрэхгүйгээр зөв хэрэглэх, амьдрах соёлыг удирдах чадвар. Харин та нарт анхааруулхад жинхэнэ ЧИН чадварыг түүхнээс арчигдсан “Манж-Чин” улсын буруу ЧИН чадвартай андуурав. Өнөөдрийн доллар, евро зэрэг ЗЭРЭГЛЭЭ мөнгө хэвлэн хүн төрөлхтнийг цагийн аясаар хуурч, хулхидаж байгаа эсвэл тэдний боол, зомбигоо мэдэхгүй баян тарган, чадалтай дүр эсгэгч түр зуурын идэвхжилтэй, удахгүй устах “Би-Чин” идэвхжилтэй андуурав. Буурал хорвоогийн түүхэнд өөрийгөө ЧИН чадвартай хэмээн эндүүрч “Би-Чин” боллоо хэмээн будилж сүйрсэн, мөхсөн улс үндэстэн, удирдагч нар байсаар ирсэн ба сүүлийнх нь түүхэнд “Chin Dynasty” нэрлэгддэг биднийхаар Манж улс. ГИС увидас- энэ нь миний та бүхэнд гол тайлбарлах гэж зорьж буй ухагдахуун. Учир нь өнөөдрийн бидний хамгийн ухаарахгүй будилж тэр хэмжээгээрээ өөрсдийгөө танихгүй удам судар, угсаа гарал, хүн төрөлхөтний өмнө хүлээсэн үүргээ ойлгохгүй улмаар Тэнгэр Заяат Монголчууд биднийг боолынхоо боол нь болсон тавиланг эдлүүлж буй төөрөгдөл тул. Иймд өнөөг хүртэл бүрэн төгс ойлгож чадахгүй байгаа ГИС-н талаар их энгийнээр тайлбарлахыг оролдоё. Дээр өгүүлснээр сансар нь далхийгээ, дэлхий нь хүн төрөлхөтнөө эрхшээн захирах төдийгүй, хүн төрөлхтөн эргээд сансар, дэлхийдээ нөлөөлөх тэдний хоорондын шүтэн барилдлага. Тодруулбал нар, гаригууд болон сар нь дэлхийд, байгальд яаж, байгаль нь хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлдөг, хүн төрөлхтөн өөрсдөө мөн байгаль дэлхийдээ, сансартаа яаж нөлөөлдгийг төгс таних, улмаар САНСАР- ДЭЛХИЙ- ХҮН ТӨРӨЛХТӨН гэсэн гурвалсан хүчин зүйлд оролцох чадварыг ГИС увидас гэнэ. Цөм чадвар нь хүмүүнээр өөрийгөө хүрээлүүлэн сэтгэлээр нь захирах чадвар бол, ЧИН нь амьтай бүхнийг захирах өөрөөр хэлбэл хүмүүн + амьд бүхнийг захирах чадвар. Харин ГИС- увидас нь ЦӨМ, ЧИН чадвараа захирах буюу амьдарч болох бүхэнд амь өгөх увидас юм. Яг өнөөдрийн дэлхийн амьдралаар жишээ авбал энд тэндгүй болж буй байгалийн гамшигт, тухайлбал экваторын бүсээс урагш Австрали, Бразилийн нутагт болж буй үер, экватороос хойших нутгуудаар орж буй их цас, мөсөнд нөлөөлөх, тодорхой хязгаарт барих, зогсоох чадварыг ГИС увидас гэдэг юм. Тухайн үедээ Тэмү- Чин энэ увидасыг эзэмшсэн байсан тул “морин туурай хүрэх газрыг” Мөнх Тэнгэрийн Хүчин дор Мөнх Тэнгэрийн Зарлигт дагаар оруулсан ба түүхэнд МОНГОЛ-ХАМАГ МОНГОЛ- ИХ МОНГОЛ гэсэн дараалсан нэрээр мөнхөрчээ. Одоогийн зарим түүх, бусад зохиолд гардагчлан эзэрхэн түрэмгийлж алж хядсан зүйл огтхон ч байдаггүй ба харин ч тухайн үедээ маш хүнд байгалийн гамшиг, өлсгөлөн, зовлонд нэрвэгдсэн байсан хүн төрөлхөтнийг ГИС- увидасаар амь амьдралыг нь аварч, түүнийгээ зөв тайлбарлан ухааруулж захирсан байдаг. Угаасаа язгуур монголчууд үеийн үед цус урсгахыг цээрлэдэг зөвхөн ГИС- увидасаар байгалийг захирч түүнийгээ ойлгуулж болохгүй бол гэсгээж дагаар оруулдаг байжээ. Өөр хоорондоо ч хэн нь хаан болж бусад нь түүнийгээ дагах уу гэдгийг мөн л ГИС- увидасаа шалгуулж шийддэг байсан. Үүнтэй холбоотой олон жишээг “Монголын Нууц Товчоо”- с үзэж болох ба тухайлбал, 53-р хуудасны 143-т Тэмү-Чин бусадтайгаа ГИС- увидасаа сорилцож буйг дараах байдлаар өгүүлдэг “Хүйтэнд хүрэлцэн ирж байлдаж, урагш хойш ухран байлдаж бүхүйд мөнөөх Буйраг Хан, Хутуга хоёр Зад (зад гэдэг нь тэнгэрийг задлах, захирах гэсэн ойлголт) мэдэх ажээ. Зад барих болсонд зад урваж тэдний дээр нь зад болжээ. Тэд хөдөлж ядан нурангад гулсаад ‘Тэнгэрт эс таалагдав бид’ хэмээлдэн бутурчухуй.” Энд би 40 мянган жилийн өмнөөс “ТӨР” хэмээн нэрийдэн хүн төрөлхтөнөөс туурга тусгаарлан авсан ГИС- увидасын тухай түмэн олонд ойлгогдох байдлаар аль болох энгийнээр тайлбарлахыг оролдов. Ер нь бидний үлгэр домог, ид шид гэх мэтийн одоо байхгүй юм шиг боддог зүйлс байсан төдийгүй, байдаг, ирээдүйд ч байна. Яагаад гэвэл энэ нарны аймаг, дэлхий, амьдрал, хүн төрөлхтөн байсаар байх тохиолдолд энэ бүхний хоорондын шүтэн барилдлага, хүчин зүйлийг мэддэг, оролцдог, нөлөөлдөг хүн төрөлхтнийг аварч тусалдаг ГИС- увидастан байх ба монголчууд бидний аз, тэнгэр заяагаар тэр нь бидэнд л байх болно. Та нар тэр Нострадамус, Ванга, Эдгар Кэйс гэх мэтийн зөнчдийн зөнгүүдийг, голлох гурван шашны сургаалийг сайн анзаарч судал. Бүгдэнд нь энэ тухай маш тодорхой хэлсэн байдаг. Учир нь энэ нь биднээс үл хамааран, тэр байтугай 12-р зуунд хүртэл Тэмү-Чинээс өөрөөс нь үл хамаарсан 800 жилийн мөчлөгтэй идэвхждэг гариг эрхэсийн эрхшээл байдаг. Ерөнхийдөө хүн төрөлхтөн Сансрын хөгжил, Дэлхийн Геологийн хөгжил, Хүн төрөлхтөний Оюун-Санааны хөгжил хэмээх гурвалсан зүй тогтолыг буруу ойлгон амь, амьдрал өгөгч, үүсгэгч эх дэлхий, сансараа эзэмдэн захирах гэж оролддог нь өнөөдрийнх шиг гамшиг, сүйрэлд нь хүргэдэг ба үүний жишээ нь тухайн үедээ хөгжлийн тухай өнөөгийн ойголтоор дээд цэгтээ хүрсэн байсан, ул мөргүй устаж алга болсон “ЛЕМҮР”, “АТЛАНТИД”-н иргэншлүүд, сүүлийнх нь Өмнөд Америкийн Маячуудын иргэншил. Өнөөдөр бас л хүн төрөлхтөн байгалийг, дэлхийг, сансрыг захирах гэж оролдон хэт материалист байдлаар хандан, нөгөө талаас хүмүүсийн юун ухаан бохирдож шунал, дондоо автагдаснаас эх дэлхий маань ямар байдалд орсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Яг л энэ үед монголчууд бид хүн төрөлхөтний өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэдэг. Иймээс ч 10 мянга 800 жилийн өмнө болсон хүн төрөлхтөний ихэнх нь сүйрсэн байгалийн гамшгаас хойш Эртний Монголын өвөг дээдэс маань ГИС- увидасаар дэлхийн амьдралыг газар зүйн байрлалаар нь бүрэн ба хэсэгчилэн захирах байдлаар 800 жилийн мөчлөгтөйгөөр Мөнх Тэнгэрийн зарлигийг Мөнх Тэнгэрийн Хүчин дор хэргэжүүлж ирснээс бидний мэдэж буй сүүлийнх нь Есүхэйн Тэмү-Чин ажээ. Эцэст нь хэлэхэд Их Монголйн Хаан Тэмү-Чин Чин-Гис гэдэг нь “Туурга нэгтэн, туурга тусгаартан болон “Мөнх Тэнгэрийн Хүчин”-д дагаар орсон бүх улс, гүрнүүдийг захирсан ЦӨМ + ЧИН чадварт боловсорч, төгс эзэмшсэн, ГИС- увидаст, бүхнийг зовлонгоос “ХААН” хамгаалагч гэсэн тайлал юм. Монголчуудаа, цаг нь ирсэн шүү. ЦӨМ, ЧИН чадвараа нээцгээ, боловсорцгоо. ГИС увидас байвал тэнгэртээ шалгуул. Цаана чинь яахаа мэдэхгүй будилсан, сандарсан учирч буй тэнгэрийн гэсгээлийг байгалийн гамшиг хэмээн буруу ойлгон, төгс шалтгаан, төгс гарц авралаа мэдэхгүй хүн төрөлхөтөн хүлээж байна. Бидний цаг иржээ.

Эртний Монголын Гүн Ухаан судлаач, Эдийн Засгийн Ухааны доктор, Хөх Ноён овогт Төмөрдөшийн Баярхүү

Top
   
PostPosted: Jan.30.11 2:51 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
aquila wrote:

Suertei Taelaad, Sanaanaasaan Zohyogood Baeh Shaardalga Chinggis Gedeg Uegend Baegaa Yim Boluu da? Tenggis le Gesen Uthatai Ueg .

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃

Top
   
PostPosted: Jan.30.11 4:54 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.30.10 5:47 pm
Posts: 235
Тэнгис гэсэн үгнээс гарал үүсэлтэй байж болно.Яагаад гэвэл Т үсэг монгол хэлэнд Ч болчихсон жишээ олон бий.Жишээ нь Оттигин-Отчигин,Бортигин-Борчигин-Боржигин.

Top
   
PostPosted: Jan.30.11 11:24 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Yir ni Monggol Helend ti di si zi tsi Ueseg Baehgui, ti ni chi , di ni ji, si ni shi, zi ni ji, tsi ni chi Boldog Uchartai, + Chini Helsen Deer chyatar, monchoor , jijuur Geed Hari Uegnuud Yaaj Monggol Helend Orson Baenaw, + Oegedei Haan ch Dalai Tsoltoi Baesan.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃

Top
   
PostPosted: Jan.30.11 11:28 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Ихэд сонин галиглаж бичдэг хүү байна... Өөрөө аль нутгийнх вэ?

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!

Top
   
PostPosted: Jan.30.11 11:59 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.30.10 5:47 pm
Posts: 235
Guy wrote:
Ихэд сонин галиглаж бичдэг хүү байна... Өөрөө аль нутгийнх вэ?

Өөрийгөө ориг галх хүн гэсэн шүү. :-P

Top
   
PostPosted: Jan.31.11 2:30 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.09.10 8:44 pm
Posts: 99
Location: Gujirduuleh durgui bolhooroo byatshan shoroo maltchlaa uuchlah ajaamuu?
Ойрдын чорос аймагыхан 2 талдаа ээтэн хоншоортой гутал өмсдөгийн гэсэн тэрний талаар жоохон ярих уу.

_________________
Дайсан ирвэл ...

Top
   
PostPosted: Jan.31.11 3:08 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6538
Location: солгой СИСТЕМ
Tuvd nernuud manai orond hezeenees ehelj tarhsan be?

Chingisiin uyed Tuvd nertei humuus baisan uu?

_________________
www.oims.mn

Top
   
PostPosted: Jan.31.11 3:41 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.09.10 8:44 pm
Posts: 99
Location: Gujirduuleh durgui bolhooroo byatshan shoroo maltchlaa uuchlah ajaamuu?
Tegvel SORONZONGOMBO gj tovd ner harin Soronz gej tovd ug vv? kk

_________________
Дайсан ирвэл ...

Top
   
PostPosted: Jan.31.11 3:49 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.09.10 8:44 pm
Posts: 99
Location: Gujirduuleh durgui bolhooroo byatshan shoroo maltchlaa uuchlah ajaamuu?
Zantgar wrote:
Tegvel SORONZONGOMBO gj tovd ner harin Soronz gej tovd ug vv? kk

Соронзон гомбо гэж дундад зууны төвдийн хаан байдаг харин Соронз гэж монголд одоо өргөн хэргэлдэг үг байдаг энэ хоёрын учрийг олоод өгөх хүн байна уу

_________________
Дайсан ирвэл ...

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1225 posts ]  Go to page Previous 142 43 44 45 4648 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited