#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.17.18 4:26 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 877 posts ]  Go to page Previous 130 31 32 33 34 Next
Author Message
PostPosted: Jul.17.12 11:22 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jul.06.12 2:58 pm
Posts: 141
уйгарууд хэлмэгдүүлэлтийн үед хятад руу дүрвэсэн юм гэсэн

_________________
www.horiotoi.org


Top
   
PostPosted: Jul.17.12 1:45 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.14.06 9:51 pm
Posts: 10830
Location: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
wolves wrote:
Монгол цустан нь Монголынхоо төлөө зүтгэж хэрэгтэй.
Монгол цустай нь МОНГОЛЫН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛ- тэй байвал мөн л тэр Монголынхоо төлөө гэсэн монгол хүн. Аа харин Монгол цустай мөртлөө ЦААШАА СЭТГЭЛ-тэй байвал харин тонил цаашаа гэнэ.

+1 Big LIKE

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Top
   
PostPosted: Oct.31.12 1:21 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Aug.28.03 7:27 pm
Posts: 2869
Mongol c bish, hytad c bish humuus kkk...


Top
   
PostPosted: Dec.12.12 3:35 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.20.08 5:50 pm
Posts: 3790
Location: Монгол улс Улаанбаатар хот
e_badral^ wrote:
Mongol c bish, hytad c bish humuus kkk...

чи ёстой буруу ярьж байна даа. Өвөр монголчуудыг эрээн бээжингийн монголчуудаар төсөөлж огт болохгүй.
Яг л замын үүдийхнийг монголоор төсөөлж болохгүй гэдэгтэй агаар нэг

_________________
Visualize First,Build Later


Top
   
PostPosted: Dec.17.12 2:24 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн

Joined: May.17.11 9:23 pm
Posts: 1113
Найман гэдэг залууд.
Чи нэг ийм зантай хүн юм:
- Өөртөй нь хүн мэтгэлцэхээр юун түрүүн хятадын эрлийз гэх. Хятадуудын монгол үндэстнүүдийг хагаралдуулах бодлогыг хийж байна гэж дандаа гөрдөх.
- Нэг их эх оронч маягийн юм бичих янзтай боловч харин өөрөө л хятадын эрлийз шиг аашлах. Хэлэх дуртай үг нь хүртэл хятад шинжаан маягын үг: Үнэнд үхэр илжиг өшөөтөй гэх мэт. Өөрөө гарал үүсэл явдалтай байж мэдэхээр байж төв халх бид нарыг үргэлж шордох.

Казахуудыг илтэд өмөөрөөд байгаа чинь их л сонин байна даа. Казах киргизууд голчлон бичдэг http://forum.eurasica.ru/forum5.html энэ хуудас руу ороод үздээ. Жинхэнэ монголчууд тэдэнтэй яаж мэтэгэлзэж байгааг үзэж болно. Жинхэнэ монгол гэдэг нь чам шиг найманыг ч хэлдэггүй юм. Чи өөрөө юу олж мэдчихээд их мэдэмхийрч байгаа юм. "Ene bol tsever kazakstanuudiin tuuxiin medleg dutuu tedend yamar negen survalj bichig barimt baixguitei xolbootoi" Ямар учиртай чи казахуудыг өмөөрч байгаа юм. Тэд зүгээр л мэдэхгүй дээ Чингисийг өөрийнх гэж байгаа болж байна уу, чинийхээр. Зүгээр л тэгээд байгаа болж таарч байна уу. Тэд бодлоготойгоор ийм зүйл хийж байгааг чи юунд нь үгүйсгээд байгаа юм. Чи ч казахаасаа долоон дор нөхөр байна. Худлаа эх оронч дүр эсгэчихээд дотроос нь хагаралдуулж идэж байдаг хүн бол хамгийн аюултай гэж боддог. Чи бол ийм хүн бололтой.

Тэр хятад киноны талаар. Чингис хаан киноны талаар. Тэрэн дээр чиний өвөг дээдсийг гаргасан нь дургүй нь хүрч л дээ. Тэгээд найманууд ямар байсан юм, хэлээд өг л дөө. Навтгар хамартай монголчуудад сайн ханддаг хүмүүс байгаа юу. Сонсоё л доо. Миний хувьд хятад солонгос сериал үзээд явдаг нь биш. 20 гарч яваа банди, охид л үздэг байх.


Top
   
PostPosted: Dec.17.12 2:29 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн

Joined: May.17.11 9:23 pm
Posts: 1113
2009 ond neg hun bichij bj. Ene naimaniig yostoi yag onood helsen ug bndaa. Naiman bol hasag bolj yurn taarch bndaa. Yamar negen baidlaar hasguudtai mash dotno holbogdono. Metgeltseh gd bgaa boltoi asuult tavina.asuultand ni hariulaad ergeeged asuuhar hariulj chaddadgui zugerl hyatadiin erliiz bna enee teree gj gorddog gujirddeg. Hodoonii, tolgoi ni ch tiimch sngui neg dumb baagi bdg boltoi ym hoorhii.


Top
   
PostPosted: Dec.22.12 6:35 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.07.05 2:06 am
Posts: 572
Монголчуудаа монголоороо зөв ярьж бичиж байяа л даа!Адгын наад зах нь КАЗАК гэдэг үг чинь орос хэлэнд хэрэглэдэг үг ш дээ.Казак гэдэг үг чинь монгол хэлэнд ХАСАГ :wd: :wd: :wd: гэж бууна.Монгол хэлийг там болгогчид бол жинхэнэ урвагчид мөн. :twisted: :twisted: :twisted:


Top
   
PostPosted: Dec.22.12 6:37 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4772
Location: www.maf.mn
aquila wrote:
Монголчуудаа монголоороо зөв ярьж бичиж байяа л даа!Адгын наад зах нь КАЗАК гэдэг үг чинь орос хэлэнд хэрэглэдэг үг ш дээ.Казак гэдэг үг чинь монгол хэлэнд ХАСАГ :wd: :wd: :wd: гэж бууна.Монгол хэлийг там болгогчид бол жинхэнэ урвагчид мөн. :twisted: :twisted: :twisted:

ХАСАГ ГЭХЭЭР ХАСАГУУД ЧИНЬ ӨӨРСДӨӨ ИХ ДУРАМЖХАН БАЙДАГ ШД

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Dec.22.12 6:56 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.07.05 2:06 am
Posts: 572
Харин тийн.Гэхдээ казак гэдгийн чинь монгол үг нь ХАСАГ :wd: :wd: .Тэдний дургүй байлаа гээд эх хэлээ хутгалж болохгүй ээ :bawling: :bawling: !Жолдас нарын юу гэх нь хамаагүй :whip: :whip: .Эх хэл маань л бүрэн бүтэн байх нь чухал :hi: :hi: .


Top
   
PostPosted: Dec.22.12 7:10 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Сувагаа сольж байгад ӨвөрМонголын Одон тв.ийн хөтлөгчийг хараад гайхавшдээ. Эд нар ингэж цэвэр ярьдаг болоо юу бид нар эсвэл уусаад бнуу хмм


Top
   
PostPosted: Dec.23.12 3:48 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.07.05 2:06 am
Posts: 572
тэд нар Одон ТВ-нхаа нэвтрүүлэгч нарийг халх аялгаар ярьж сургах гэж МУИС болон бусад сургуульд явуулдаг юум.Заримдаа манай нэвтрүүлэгч болон сэтгүүлч нар тэнд мөнгө хийх гэж очдог болой.


Top
   
PostPosted: Jan.22.13 11:26 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
zulaa.ss wrote:
Сувагаа сольж байгад ӨвөрМонголын Одон тв.ийн хөтлөгчийг хараад гайхавшдээ. Эд нар ингэж цэвэр ярьдаг болоо юу бид нар эсвэл уусаад бнуу хмм



тэгэлгүй яаадын Хятадууд Монголчуудын соёлыг геноцет маягаар хөнөөж байхад аргагүй ш дээ. Амь тэмцээд үзэж тарж яваа улс.

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Feb.15.13 11:15 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.23.02 2:03 am
Posts: 509
Location: it's the tiger dance
e_badral^ wrote:
Mongol c bish, hytad c bish humuus kkk...



Zarim n l tiim. Mongol ulsad aztaigaaraa torson zarim nohduudees iluu Mongol ulsuud ch zondoo bgaa shuu... Tanuus haaya hyatadiin esreg zogsdog obor mongolchuudiin tuhai unshbal zugeer deg...

www.smhric.org


Top
   
PostPosted: Feb.19.13 1:06 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Cannabis_Sativa wrote:
e_badral^ wrote:
Mongol c bish, hytad c bish humuus kkk...



Zarim n l tiim. Mongol ulsad aztaigaaraa torson zarim nohduudees iluu Mongol ulsuud ch zondoo bgaa shuu... Tanuus haaya hyatadiin esreg zogsdog obor mongolchuudiin tuhai unshbal zugeer deg...

http://www.smhric.org



зөв дөө иймэ л байх хэрэгтэй тэр тэнэг боолуу толгойтой нөхдүүд сонсож байгаа болов уу?

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Jun.22.13 8:50 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2008
Location: Nothins that bad if it feels good
ovor mongolchuud mongol bichgeeree lag bichij chaddag
tegtel bid unshij ch chaddagui, undesniihee helee bolgodguimaa ghd ydaj bugd bichij unshij chaddag bvl ug n
delguuriin hayg shoshig etr ereend monogl bichgeer bichsen bhd mongold neg ch mongol bichgeer bichsen hayg shoshig bhgui gvl barag hilsdehgui

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Jul.24.13 1:03 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4772
Location: www.maf.mn
xalxiin noyod xezeeneesee urvamtgai geed agsam tavij bn gsn ochson zochidod...
eldev yanziin orgoo morgoo ordon barixdaa mongol ruugaa xaruulj baritsgaadiin baix..

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Jul.30.13 1:39 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Жавхлан wrote:
xalxiin noyod xezeeneesee urvamtgai geed agsam tavij bn gsn ochson zochidod...
eldev yanziin orgoo morgoo ordon barixdaa mongol ruugaa xaruulj baritsgaadiin baix..





Та нар үнэн алиа юм аа...

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Sep.23.13 9:25 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Sep.22.13 11:48 pm
Posts: 73
Ц.Элбэгдоржийн эсрэг хөдөлгөөн гарч, монгол туургатныг Монголоос хөөж тууж байна
Заримыг нь хөдөө аваачиж хороох гэснээ больж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олуулаа болцгоох уриалга гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тус уриалгын дагуу нэг ч хүн Монголд орж ирээгүй гэлцэнэ. Тус уриалгыг бодлого болгох, хэрэгжүүлэх юу ч хийгдсэнгүй, хариуцсан хүн ч байхгүй гэх юм. Харин энэ уриалгыг халхавч болгон, гадаадын илүүдэл монголоид хүн амыг авлигаар оруулж ирэх бизнес далдуур хийгдэх гэж байна, үүнийг Мүний шашны ивгээл дор хэрэгжүүлж, Монголыг Мүн улс болгох гэж байна гэх нийтлэл материалууд хөвөрлөө.
“Ерөнхийлөгчийн хүн” гэгдэх нэгэн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын (ГИХАЭГ) дарга болов. Олуулаа-бодлогоо хэрэгжүүлэх гэж л, ЗГ-ын энэ агентлагийн даргаар хүнээ тавилаа даа гэж олон хүн бодож байв. Гэтэл тэр хүн нь ерөнхийлөгчөө эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлээд, цөөхүүлээ болох бодлого явуулаад байна гэж үү?
Ерөнхийлөгч зөв зүйл сэдсэн ч, үл бүтэх этгээдүүд түүнийх нь эсрэг тэмцэл хөдөлгөөн өрнүүлээд байна уу, юу болоод байна вэ? Өвөр монголчуудыг хөөж туух, гүтгэж хэлмэгдүүлэх, шоронд хорих нь ноцтой болоод байна шүү.

Өөр үндэстэн л бол хэнбугайд ч гэсэн дээрэлхүүлж дарлуулж, колоничлогдож, боолчлогдож, өвөр монгол л бол хэнийг ч гэсэн хавчиж доромжилж, хардаж гүжирдэж, бүх хэлбэрээр хохироож хэлмэгдүүлж байдаг шившигтэй, тэнэг явдлаа бид хэзээ болих вэ? Монгол улсад өвөр монголчууд бараг л III Рейхийн еврейчүүд шиг л байдалтай байж ирэв. Өөрийн үндэстнээ ингэж ялгаварлан гадуурхдаг мунхаг явдал өөр байна уу?
Хятад үндэстэн хүнээс “Монголд ажиллаж амьдрахад бэрхшээл байна уу” гэхэд “бидний асуудлыг бөөнөөр нь Монголын албан тушаалтнууд, бизнесменүүд шийдээд өгчихдөг, эсвэл Монголын иргэд үйлчилж хөөцөлдөөд өгчихдөг, бидэнд тийм бэрхшээлийн талаар ямар ч ойлголт алга” гэдэг байна. “Үндэс угсаа нэгт монголчууд чинь та нарт тэгж хандаж байна гэж үү дээ” гэж гайхдаг аж. Монголд ирсэн өвөр монголчуудын хэдэн төгрөгийг салган хулхидах гэсэн Монголын иргэд л олдохоос биш, тусалж дэмжих нь олддоггүй, өвөр монгол хүн Монголд ирээд гудамжинд гарч өлбөрч үхлээ ч гэсэн тоох манай иргэд төдийлөн гардаггүй л ажээ. Харин хятадууд тэдэнд ажил олгож, амьжиргааг нь залгуулдаг нь гашуун үнэн юм.
Зарим хүн “тэр өгдөг юмыг нь л өгчих хэрэгтэй шүү дээ, тэгээд л өвөр монголчууд асуудал бэрхшээлгүй болчихно” гэдэг. Үнэнийг хэлэхэд, өгдөг юмыг нь өгөөд ч нэмэргүй, зарим тохиолдолд өвөр монгол хүн өгч байгаа учраас авдаггүй байна.
Олуулаа-бодлоготой холбоотойгоор яригддаг зүйлсийг Олуулаа-бодлогынх нь эсрэг, өвөр монголчуудыг хэлмэгдүүлэхэд ашиглаж байна. “Гадаадын иргэн монголчуудаас зөвхөн хамгийн шилдгийг нь л Монголд суулгана, та нар бол шилдгүүд биш, гадаадад байгаа Монголын иргэдийг буцааж ирүүлэхийн тулд ажлын байр гаргана” гэхчлэн аян шалтаг хэлж, өвөр монголчуудыг хэлмэгдүүлэн хөөж байна.
Ингээд олон зүйл нуршихаа больж, өвөр монголчуудын гурван захидлыг толилуулъя. Хүмүүсийн нэрийг энэ удаад хасав. Хэрэв байдал засрахгүй бол олонд ил гаргахаас өөр аргагүй болно.

1. Компаниа хаагаад, байраа зараад Монголоос яв гэж гэнэт хөөв

Би үндэс угсаа нэгтнүүдийн улс орон Монголын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар ирснээс хойш 10 гаруй жил өнгөрчээ.
Анх 1999 онд Монголд тоосгоны үйлдвэр оруулж ирэн, компани үүсгэн байгуулж ажилласан ч, зах зээлийн ороо бусгаа байдлаас болж, дампуурахад хүрсэн. Тэгээд орчуулгын зэрэг аар саар ажил хийж явсаар 2005 онд хоолны газар ажиллуулсан. Гэвч бие муудаж, урагшаа явж (БНХАУ-д) эмчлүүлэх шаардлагатай болж, хоолны газраа хаасан. Дасаж идээшсэн Монгол улсад ажиллаж амьдрах сонирхолтой учир дахин хүнсний дэлгүүр ажиллуулсан.
Ийнхүү аж төрж байтал, сүүлийн үед Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар (ГИХАЭГ)-аас янз бүрээр хавчиж шахаж, компаниа татан буулга гэж шаардаж, хөөж туух боллоо. Урьд би 1 жилийн урт хугацааны оршин суух виз авч суудаг байсан бол, дараа нь 6 сараар виз олгодог болж, сүүлдээ визийг сунгахгүй ч гэх болов. Яагаад виз сунгахгүй гэж байна вэ гэхэд, “Монгол улсын иргэдийн хийж болох юмыг Монгол улсад гадаадын иргэд хийж болохгүй, хүнсний дэлгүүр гэх мэт бага хэмжээний хөрөнгө оруулалтаар оршин суух виз олгохгүй ” гэж байна. Гэтэл Монгол улсын зохих хууль дүрмүүдэд тийм үндэслэл огт алга байна.
“Байрны ордероо авч ир” гэхэд нь авч очиход “Энэ байраа зараад БНХАУ руу яв. Монгол улсаас гаргана” гэж байна. Янз бүрийн шалтаг шалтгаан олж дуудан, очих бүрд янз бүрийн таагүй зүйл хэлж, Монгол улсаас хөөж байна. Эсвэл шинэ компани байгуул ч гэж байна, гэтэл энэ нь их хөрөнгө мөнгө, цаг хугацааг шаардана, түүнээс гадна яагаад урьдын компаниа хууль ёсоор ажиллуулж болохгүй хэрэг вэ? Ийнхүү хэцүү байдал дарамтан доор аргагүй урьдын компаниа татан буулгасан.
Миний бие хэл соёл нэгтнүүдийн дунд ажиллаж амьдаръя гэж бодож, Монгол улсад чадлын хэрээр хөрөнгө оруулж, ажлын байр бий болгосноос өөр ямар ч “гэм” хийгээгүй билээ. Элдэв зөрчил гаргаж байгаагүй, татвараа байнга төлж, бүр илүү төлөлт ч хийж байсан. Энэ бүхнийг маань Монгол улсын зохих төрийн байгууллагууд гэрчилж чадна.
Гэтэл үр хүүхдэд минь ч дарамт учруулж, хөөж тууж байна. Бүр 1 сарын виз олгох боллоо. Ийнхүү сар бүр гаалиар өнгөрөх болгон “Та нар сар сараар ирж очоод байж чадаж байгаа юм уу?” гэж хардан шалгаж, мөн “Ээж чинь хаа байна, юу хийж байна, Монгол улсаас бүр явсан уу, явах гэж байна уу?” гэхчилэн элдвээр байцаадаг болсон. Малчин гаралтай, эгэл хөдөлмөрчин монгол эмэгтэй намайг ийнхүү “Монгол улсын эсрэг онц аюултай этгээд, тагнуул, террорист” байгаа аятай үзэж, Монгол улсаас хөөн гаргах гэж их хүчин чармайлт тавин ажиллаж, үр хүүхдийг нь ч дарамталж хавчин, Монгол улсад амьдрах аргагүй болгон хөөж тууж байгааг ойлгохгүй байна.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн монголчуудыг урин залж, Олуулаа болцгооё гэж уриалсан. Монгол дахь өвөр монголчууд бид энэ уриалгыг туйлын урам зоригтойгоор хүлээж авсан. Монголд ажиллаж амьдрахад учирдаг олон хууль бус саад бэрхшээлүүд арилах байх гэж баяртайгаар угтсан. Гэтэл уриалга гарснаас хойшхи жил гаруйн хугацаанд Монгол дахь өвөр монголчуудын байдал сайжирсангүй, харин сүүлийн үед дордох болов.
Энэ нь эрхэм ерөнхийлөгчийнхөө уриалга бодлогыг ойшоож үздэггүй, мэддэггүй зарим албан тушаалтан, төрийн албан хаагчдын алдаа гэмтэй л холбоотой болов уу. Учир иймд, Та өвөр монголчуудын эрх зөрчигдөж байгаа энэ мэт үйлдлүүдэд анхаарлаа хандуулж, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжлан өгч, Монгол дахь өвөр монголчууд бидний хүний эрхийг хамгаалж, эрхийг зөрчиж буй алдаа гэмүүдийг арилгахад гүн туслалцаа үзүүлнэ үү.

2. “Өвөр монголчууд та нар хятадуудад дургүй!” гэж уурсан, зодож тамлав

Миний бие олон улсын холбогдох конвенцийн заалтуудын дагуу танай байгууллагад хандан улс төрийн үзэл бодол болон нийгмийн тодорхой бүлгийн гишүүний улмаас мөрдлөг, хавчлагад өртөж амьдрал ба амь насанд гарцаагүй үндэслэлээр аюул заналхийлал тулгарч байгаад эмээн эрх зүйн туслалцаа ба орогнол хүсч байна.
Үзэл бодлын хувьд Өвөрмонголын ардын намыг дэмждэг бөгөөд гишүүн нь болно.
Орогнол хүсэхийн шалтгаан:
2013 оны өглөөний 06:00-07:00 цагийн хооронд дөрвөн хүн гэрт орж ирээд “Чамайг баривчиллаа!” гэж хэлээд гарт гав зүүлгэн баривчилж машинд суулган нийслэлийн цагдаагийн гэмт хэрэгтэй тэмцэх газар аваачин, миний мэдэх байтугай сонсоочгүй хэргийн тухай тулган асуув. “Өмгөөлөгч үгүйгээр ямар ч мэдүүлэг өгөхгүй ” гэдгээ би тэдэнд хэлсэн.
Надаас “Танайд өшөө хоёр хужаа хамт амьдардаг юм үү?” гэж асуухад нь би “ Хужаа биш Өвөрмонгол ” гэж хариулахад “Өвөрмонгол гэж юү байдаг юм ? танай муу сайн өвөр монголчуудыг бүгдийг ална даа! Та нар яагаад Хятадыг үзэн яддаг юм ?” гэж доромжлон заналхийлэв.
Тухайн өдрийн ерөнхий жижүүрт гарч байсан дэд хурандаагийн өрөөнд энгийн хувцастай том биетэй нэг хүн намайг “Муусайн чоно нохойн эрлийзүүд” гэж гутаан доромжилж хүмүүнлэг бусаар зодож тарчилгав. Дараа нь дэд хурандаа Замын-Үүдийн цагдаа руу утсаар ярихдаа “Одоо шууд гараад / Хятадын Эрээн хотод / энэ хүний тухай бүх мэдээлэлийг цуглуулж ир” гэж тушаагаад: “Гэхдээ Эрээний цагдаагийн газар очоод / хэдэн Өвөрмонгол цагдаагийн нэрийг хэлээд / тэр хэдтэй битгий уулз, тэд нар чинь намайг бараг таньдаг байж магад” гэж хэлээд надад хандан “Чамайг заавал урагшаа Хятад руу хүргэж өгнө, та нар шиг юмнаас болж Хятад Монголын харьцаа муудаж байна” гэлээ.
2013-01-17 ний өдрөөс 20-ний өдөр хүртэл цагдан хорих 461-р анги ба нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газарт тус бүр хоригдоод 1-р сарын 21-ний өдөр уг цагдаагийн газар 5 сая төгрөг төлөөд батлан даалтанд гараад байна. Мөн энэ хугацаанд цагдаа миний гэрт нэгжлэг хийсэн болно. 22-ний өдрөөс хойш өдөр бүр цагдаагийн газарт дуудагдаж байна.
Миний бие Монгол Улсад сурч ажиллаж амьдраад өнөөдрийг хүртэл Монгол Улсын хууль дүрмийг дээдлэн сахиж ирсэн бөгөөд хууль зөрчсөн ямар ч үйлдэл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бүхний үнэн зөв эсэхийг Монгол Улсын хууль сахиулах байгуулга хууль дүрмийн дагуу тогтооно гэдэгт итгэлтэй байна.
Хэрэв миний бие Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа үйлдсэл бол яагаад “Хэрэг”-ийн материалыг Хятад улсаас цуглуулж авч ир” гэдэг билээ. Үүний учир шалтгааныг би ойлгохгүй байгаа бөгөөд oгт хийгээгүй хэрэгт холбогдуулан мөрдөж мөшгиж байгаад сэтгэл маш их эмзэглэж байна.
Өнөөдөр миний бие аюул заналхийлэлд өртөөд байна.
1. Огт хийгээгүй мэдэх ч үгүй хэргийг надад хилсээр тулгаж болзошгүй байна.
2. Коммунист Хятад улсад хүргэгдэж болзошгүй байна.
Миний хүсэлт:
1. Хүний эрхийн туслалцаа;
2. Коммунист Хятад улсад хүргүүлэхгүй байх.
3. Би Монгол хүн учир зөвхөн Монголдоо л амьдарна. Өөр аль ч улс оронд очихгүй.

3. Цаазлах гэж байгаа мэт хээр аваачин, олон буу тулгаж, хий буудацгаав

Эрхэм ерөнхийлөгч таны энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монголын ардчилал сэргэн мандаж, Азийн ардчиллыг дуудан сэрээсний “Хорин гурван” жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Намайг Цахар ургийн Оролмаажид овогтой Цэнгэл гэдэг. Нэг мянга есөн зуун ерэн оноос Монгол улсдаа ажиллаж, амьдарч, суралцаад хорин гурван жил боллоо. “Өвөр Монголын Их сургуулийг Хэл Уран зохиол, Сэтгүүлч мэргэжлээр төгсөөд Өвөр Монголын Өдрийн сонинд ажиллаж байсан. Монголдоо ирээд нэг мянга есөн зуун ерэн долоон оноос эхлэн Монголын сэтгүүлчдийн холбоонд элсэн ажиллаж байна.
Хоёр мянга долоон онд хуучнаар “Улаан од” сонины эрхлэгч байсан, Шинжлэх ухааны доктор Хайнзангийн Шагдар багшдаа шавилан “Чингис хаан” дээд сургуульд элсэн орж, Түүхийн ухааны магистрын зэргээ амжилттай хамгаалж, одоо Монгол улсын их сургуульд түүхийн ухааны докторын зэргээ хамгаалахаар шинжлэх ухааны доктор Жамсрангийн Урангоо багшийн удирдлага дор хоёр дахь жилдээ суралцан төгсөх гэж байгаадаа баяртай байна. Миний нагац ах, “Чингис хааны товчоон” бүтээлийг туурвисан эрдэмтэн Сайшаал нь намайг түүх судлалд дур сонирхолтой болгосон билээ.
Харамсалтай нь, Хоёр мянга арван хоёр оны тавдугаар сарын долооны өглөө олны нүдэн дээр бүрэн зэвсэглэсэн арваад хүний бүрэлдэхүүнтэй тусгай албаны тасаг үгийн зөрөөгүй хүчлэн баривчилж “Төрийн эсрэг гэмт хэрэгт” хилсээр сэжиглэн хорьж Эрүүл мэнд, Ажил сурлага, Ахуй амьдралаар минь хүндээр хохироож байна.
Миний эцгийн дээд удам өндөр өвөө Бат нь Цахарын дэд амбан байж өвөг дээдсээсээ өвлөн үлдээсэн эх нутаг газар шорооныхоо төлөө тэмцэж халуун амь, бүлээн цусаараа түүхэнд нэрээ мөнхөлсөн хүн байсаан.
Миний эхийн дээд удам өндөр нагац өвөг Чойнжирынхон халхын Баруун алтайн харуул занги байж, Монгол төрийнхөө хар хайрцагны бодлогоор нэг мянга найман зуун дөчөөс нэг мянга найман зуун тавиад оны үед, бөхөж яваа Манж Чин улсын эсрэг Цахарын төв болох Гал шар адуучин хошууны Хаянхярваа сүмийн дэргэд суурьшаад, Чойнжир нь тус сүмд шавилан зэрэг дэвшсээр Хаянхярваа сүмийнхээ Да лам болсон байдаг. Богд хаант Монгол улсын сүүлчийн үе буюу нэг мянга есөн зуун хориод оны эхээр ялагдаж бутарсан гамингийн үлдэгдлүүд нь нутагтаа очиж Чойнжирынхны Монгол нутаг руугаа мэдээлэл дамжуулдаг байсныг илчилжээ. Улмаар гамингууд нь Чойнжирынхны дагуулж очсон Дөрвөн зарц айл буюу Дөрвөн цэргийн гэр бүлийг удмаар нь хүйс тэмтрэх гэж байжээ. Чойнжир нь уг мэдээллийг олонгуут Дөрвөн цэргийн гэр бүлээ Цахарын хязгаар Дөрвөн сум руу тус тусад нь илгээж Эх орон монгол төрдөө үнэнч шударгаар үе дамжин зүтгэж ирсэн хүн байжээ (Миний бие энэ тухай “Дээвэргүй шорон” түүхэн романаа бичсэн тухайгаа танд дурдаж байсан).
Миний бие эх оронч сэтгэлийг яс цусандаа шингээсэн хүмүүсийн үр хойчийн хувьд сэтгүүлч, түүхч, зохиолч хүнийхээ хувьд ч Монгол төрийн ариун ёсыг үл хүндэтгэн төрийн эсрэг гэмт хэрэг хийж Буяндаа бузар хийхгүй.
Төрийн эсрэг гэмт хэрэг хийснээр буу тулган хүчээр хилс хэрэг хүлээлгэх гэсэн нь, цагдан хорих ангид бүрэн зэвсэглэсэн тусгай хүчний арваад албан хаагчид нэвтрэн орж, толгойд уут углан шөнөөр авч гараад хөдөө хээр цаазлах гэж байгаа мэтээр сөгдүүлэн тал талаас буу тулган хоосон буудаж дарамтлах нь, мөрдөнгөөс мөрдөн дамжуулж онц хүнд гэмт хэрэгтнүүдээр зодуулан хүндээр гэмтээж хүний эрхийг үл тоомсорлон хүчирхийлэх нь Ардчилсан Монгол улсад байж боломгүй зүйл гэж Сэтгүүлч хүний хувьд бодно. Миний энэ хилс хэрэг эрт нэгэн өдөр үнэн мөнөөрөө шийдэгдэж Монгол улсынхаа сайн сайхны төлөө ихийг хийж бүтээх ёстойг ухамсарлана.
Эрхэм Ерөнхийлөгч таны Дэлхийн Монголчуудаа Урин дуудсан сайхан мэдэгдэл нь бүхий л Монгол туургатныхаа зүрхний дуудлага болж Хамаг Монголоо дуудан сэрээсэн Хонхны дуу болж цуурайтан Монгол Хөх тэнгэртээ цоо шинэ хаврын урь авчирсан түүхийн алтан хуудас нээсэнд тань Баяр хүргэе.
Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Таныг хичээнгүйлэн хүндэтгэсэн Цахар ургийн О.Цэнгэлээс.

Гуравхан ийм тохиолдол байгаа биш юм. Олон тохиолдол байна. Олон жил өвөр монголчуудыг үзэн ядсан төрийн энэ байдал үргэлжилж байна. Хориод оноос л өвөр монголчуудыг алж хороох хүртэл янз бүрээр харгислаж ирлээ. Монгол улсад өвөр монголчуудыг ялгаварлан гадуурхаж (дискриминаци), харгислан хэлмэгдүүлж (репресси), бүр төрлөөр нь үгүй хийх (геноцид) оролдлого хийж ирсэн нь олон улсын том гэмт хэрэг юм. Өөрсдөө харийнхны зүгээс үйлдэж ирсэн ийм гэмт хэргүүдийн золиос болсон хэрнээ, үндэс нэгт ахан дүүсээ ийн хялайж хэрцгийлж ирсэн нь юутай шившигтэй, гутамшигтай, мунхаг вэ!
“Өөрийгөө яая гэж байж” гэж мянган хүний таглаа хийж, амны уншлага болгож, маань мэгзэм шиг бувтнагсад олон болжээ. Өөрийгөө яая гэж байж тэгвэл юунд ахан дүүсээ тамлаад байдаг юм бэ?
Өөрөөсөө өөр юуг ч боддоггүй хүмүүс л “өөрийгөө яая гэж байж” гэж байнга хэлдэг. Хэн монголчуудыг “өөрийгөө яая гэж байж” гэсэн арчаагүй байдалд оруулчихав аа? Монголчууд хамт амьдрах учиртай эх орноо боддоггүй хүмүүс л Монголыг харийнхнаар хулгайлуулж, монголчуудыг амьдрах аргагүй болгосон юм.
Уг нь, хүн л юм бол түүнд эх орон гэж байдаг. Хүн байх уу, аль эсвэл…
Ч.Мөнхбаяр
2013.1.27


Top
   
PostPosted: Sep.26.13 8:49 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
муужаал юу гээл энд тэндгүй унгаад байгаа юм бэ? дээ..

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Nov.21.13 11:41 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Dec.11.10 9:17 pm
Posts: 2354
Location: Тамхины өрөө.
Энэ яг юмтай сэдэв болгонд очиж тэнэгтэж явна

_________________
FFS.


Top
   
PostPosted: Nov.22.13 4:25 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Gosu wrote:
Энэ яг юмтай сэдэв болгонд очиж тэнэгтэж явна




Чиний нүд чинь олийсон сохор юм уу хаашаа юм.. Явж нүдний шил зүүчээд сайхан хар би эхэлж солиорч уу? Эд нар тэнэгтэж явна уу гэж? :hihi: :hihi: :hihi: :hihi: :hihi: :hihi:

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Nov.22.13 6:30 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Dec.11.10 9:17 pm
Posts: 2354
Location: Тамхины өрөө.
Hopeless :lol:

_________________
FFS.


Top
   
PostPosted: Nov.22.13 8:45 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Gosu wrote:
Hopeless :lol:



Image

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Nov.23.13 9:58 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2008
Location: Nothins that bad if it feels good
mongolchuud ugsaa negtnee demjij hundelj, huuli durmee sahij suraasai

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Nov.25.13 10:31 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Begin wrote:
mongolchuud ugsaa negtnee demjij hundelj, huuli durmee sahij suraasai



Сурсан занг сураар боохгүй ээ.. :hihi:

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Dec.08.13 12:55 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.27.10 4:11 pm
Posts: 894
aquila wrote:
Монголчуудаа монголоороо зөв ярьж бичиж байяа л даа!Адгын наад зах нь КАЗАК гэдэг үг чинь орос хэлэнд хэрэглэдэг үг ш дээ.Казак гэдэг үг чинь монгол хэлэнд ХАСАГ :wd: :wd: :wd: гэж бууна.Монгол хэлийг там болгогчид бол жинхэнэ урвагчид мөн. :twisted: :twisted: :twisted:

Чиний өгүүлбэрт чинь бас хэд хэдэн алдаа байна.
1. монголоороо - Монгол хэлээрээ
2. байяа - байя
3. Адгын - Адгийн
Тэхээр чи бас там болгоод байх шиг байна даа :frog:

_________________
I may be Paranoid butn't Android


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 877 posts ]  Go to page Previous 130 31 32 33 34 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Yahoo [Bot] and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited