#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.18 6:16 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 11 posts ] 
Author Message
PostPosted: Jul.28.16 5:24 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран

Joined: Feb.12.15 5:55 pm
Posts: 299
ОЙРАД ХИЙГЭЭД “ОЙН ИРГЭН” ГЭХ НЭРИЙН УЧИР


Ойрад гэх үгийн утга өнөө хэр тодгүй ,нэгдсэн саналд хараахан хүрээгүй байна.
Энэ талаар хэд хэдэн дорвилог санаа ,гаргалгаанууд бий бөгөөд доор нэг бүрчилэн авч үзэе.


1. Ойрад гэдэг нь Монголчуудтай "ОЙР" зэргэлдээ нутгалдаг ба "Ойрын садан төрөл" тул "ОЙР+УУД" гэх олон тооны дагавар авсан дайвар үгнээс үүсэлтэй гэх таамаглалыг анх П.С.Паллас анх гаргаж улмаар В.Л. Котович хожим И.Я.Златкин нарын зарим эрдэмтэд дагажээ.
Ийм үзэлтийг цагтаа Оросын алдартай эрдэмтэн И.Бичурин ч дэмжиж...”Ойрад гэдэг нь орчуулбал “Холбооны” ,”Холбоотон”, “Ойрын” гэсэн утгатай Монгол үг”... гэж байжээ.
Гэвч Д.Банзаровын баталсанчилан Монгол хэлний зүйгээр дайвар үг нь нэр үг болох замаар шинээр нэршил үүсгэдэггүй тул дээрх тайлбар нь хэл зүйн хувьд няцаагдаж байгаа юм.
Өвөр Монголын түүхч Алтан-Оргил Ойрадын “холбоо” Чингис хааны үед үүсээгүй. Түүнээс ч өмнө байх боломжгүй байсан гэж батлан үзүүлэх замаар Ойрад гэдэг нь “холбооны”, “ойрын” гэх утгаггүй гэдгийг түүхэн талаас нь няцаасан байна.

Рамстед ...”Эгшигээр төгссөн нэр үг нь олон тоо үүсгэхдээ тухайн үеийн жишигээр -т (*-д) бус харин -с-дагавар авах ёстой .Иймд Oyira нь олон тоон дээр Oyirad бус Oyiras хэлбэртэй байх ёстой .
Иймд Ой-Ард гэсэн үгнээс Ойрад гэх нэршил үүсэх боломжгүй гэсэн үндэслэлээр дээрх таамаглалыг дэмжих боломжгүй гээд “оjin-ard “ буюу Ойн Ард -Ойрад гэсэн хувиралыг боломжтой зөв хувилбар гэж үзэх тохиолдолд мөн ийм янзаар өөр үгнүүдийг үүсгэх боломжтой байх ёстой.
Гэтэл ийм боломжит хувилбар байхгүй байгаа нь “оjin-ard “-гэдэг хоршоо үгнээс Ойрад гэх нэршил үүсэх боломжгүй болохыг улам нотлон харуулж байна гээд Ойрад бол Огуз гэсэн Түрэг үгний хувирал мөн гэж үзжээ.
Түүнийхээр бол тухайн үеийн Монгол хэлний -ji- (орчин үеийн галиглалаар -yi-) нь эртний Түрэг хэлний үгийн хоёрдугаар үеийн –г- (орчин үеийн галиглалаар γ)-тэй тохирдог ажээ.
Иймд оjirад нь Монголоор ганц тоон дээр оjirаn болно.Түрэгээр огуз (орчин үеийн галиглалаар oγuz) нь ганц тоон дээр огiзан эсвэл огiз (орчин үеийн галиглалаар oγiz) болно.
Ийм маягаар Оjirаd буюу Oyirad өөрөөр хэлбэл Монголоор Ойрад .Энэ нь Огуз гэсэн үг мөн гэж хэл шинжлэлийгн үүднээс нотложээ.
Түүний энэ таамаглалыг Оросын нэрт хэл шинжлэлч , Монгол судлаач В.И. Рассадин улам амжилттай “хөгжүүлсэн” байна.
Гэхдээ –oγïr- нь “ogir” –оор дамжин oγiz болж хувираагүй.яагаад гэвэл эртний Монгол хэл хөгжилийнхөө тодорхой үед *ï болон *i эгшигүүд нь ганц л i болсон байсан.
Монгол хэлний авиа бүтэх түүхэн хөгжилийн явцад -ogi- гэсэн комплекс нь -oyi-болон хувирсан нь эртний Монгол хэлний бичигийн дурсгалуудаас харагддаг. Иймд нэн эртний -*oγïr –хэлбэр нь сүүлд эртний Түрэгийн –oγur- ,түүний нэгэн хувилбар- oγuz- гэсэн үг болж хувирсан гэжээ.
Дээрх авиа зүйн гаргалгааг үг зүйн хувьд хөгжүүлж Орос ,Зөвлөлтийн нэрт Түрэг судлаач А.Н. Кононов ...” oγuz гэдэг үг нь [овог,аймаг ] гэсэн утгатай oγ (oq) гэсэн үгийн үндэсэн дээр олон тооны -(u)z дагавар залгаж бүтсэн үг болно”...гэж үзжээ.
Ингээд oγur-/oγuz/- гэх үг нь сүүлд (Түрэг хэлээр яригч ) угсаатны нэршил байдлаар хэрэглэгдэж эхлэсэн бололтой гээд жишээ нь ой (тал ,хөндий) + огур (~угур), өөрөөр хэлбэл (талын огуры буюу угуры)-Уйгур.
Харин уул нуруудаар нутаглагчидын хувьд Кыргыз, өөрөөр хэлбэл кыр (уулын) +
огыз (огуз гэх нэрийн авианы хувилбар)-Кырогыз болно гэсэн маш сонирхолтой таамаглал дэвшүүлээд эдгээр oγiz буюу Огуз гэгдсэн зарим Түрэг аймагууд жнь: (Кипчакууд ) өнө эртэд Монголын тал нутагт нүүдэллэн очиж “Монголжисоноос” тийнхүү “Монголчуудын” зүгээс огур / огуз, огыр /+. -(a)d буюу Оyirad гэж нэрлэгдсэн гэж үзжээ.

Жишээлбэл :РАД Судрын чуулгандаа...”Зэв ,Сүбээдэй нар Кипчак нарт өгүүлрүүн: Та бид нэг овгийн гарал нэгтэй улс. Аланууд бол бидний хувьд харь элгийн хүмүүс.Бид бие биедээ гэм хийхгүй гэж тохрилцоцгооё”...гэжээ.Энэ бол Урианхай нар Кипчак лугаа төрөлсөх ямар нэг шижим XIII зууны Урианхай нарт байсаныг байна.
Иймэрхүү болон бусад жишээнээс ихэнх Дарлекин нар Түрэгжүү талдаа байсаныг харж болно.
Түүний энэ таамаглал хэл шинжлэлийн хувьд сонирхолтой ч түүхийн болон угсаатны зүйн олон баримттай сайтар зохицохгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Тухайлбал Ойрад аялаганд эртний Монгол хэлний зарим авиа тэр чигтээ хадгалагдан өнөөг хүрсэн байх жишээтэй гэх мэт.
Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монгол хэл нь Дарлекин буюу Түрэгжин хэлтнүүдийн манлайлал дор Дунху хэлтэн буюу Нирун аймагуудыг нэгтэгсэний үр дүн гэж харж болно.
Нирун аймагууд хүн амын олонхийг бүрүүлж байсаны хувьд үйл үгэнд давамгайлж нэр,цол болон нийгмийн дэвшилийн нэг хэлбэр мал аж ахуйтай холбоотой ихэнх үгнүүд Түрэг гаралтай байгаагаар үүнийг батлаж болох мэт.
Жишээлбэл Монголоор Морь гэж байсаар байхад байхад Агт, Аргамаг ,Адуу ,Айраг гэж Түрэг үг байсаар байгаа нь ийм үг хэргэлдэг угсаатнууд Дунху хэлт Нирунчуудтай хольцолдож байж сая “Монгол” гэх угсаатныг бүрдүүлсэн болохыг таамаглаж болно.
Түүнээс “илүүдэл” үгийг бусдаас зээлбэрлэж хэрглэх учиргүй юм. Ийм үг маш олон.
Рад СЧ-даа Монголчуудыг нүүдэлчин Түрэгүүдийн нэг гээд Дарлекинчуудыг “жинхэнэ” язгуурын Монгол гэсэн байдаг.
Ингэж үзвэл Монголчуудын угсаа гарвалын асуудалд эрүүл саруулаар хандаж чадах юм. Пан Түрэг, Пан Монгол үзэл нь нэг бол Түрэг нөгөө бол Монгол болгох гээд дайраад байдаг шинжлэх ухаанч бус үзэл суртал мөн.
Эндээс бид Түрэг, Уйгар ч Монголын язгуур мөн гэдгийг харж болно. Жнь: Ойрадаар тогтохгүй Уйгарын Яклакар аймагаас өнөөгийн ар Халхын Жалайр аймаг үүсэл гарвалтай ,Уйгаруудаас Сэцэн ханы Хөхийд отог үүсэлтэй гэх мэт.
Энэ таамаглалд хачир болгон Буриадын эрдэмтэн Д.С.Дугаров гэгч этгээд Ойрадууд бол X-XI зууны үед Монголжсон Огуз-Уйгаруудын удам , тиймээс Ойрадууд бол “Монголжсон” буюу “ойрын “ төрөл мөн тул Ойрууд –Ойрад болсон гэж бичжээ.Энэ нь үндэслэлгүй тайлбар болохыг эхэнд нэгэнт баталсан тул энд зөвхөн сонирхуулах төдийгөөр зогсоё.

Д.С.Дугаровынхоор Ойрадууд Хамаг Монголын үед “дагаар орсон” гэж үзэхэд л Чингис хааны үе хүрэхэд 100 орчим жил болно. Ийм харьцангуй богино хугацаанд бүхэл бүтэн аймаг “Үйл Үг” нь хүртэл орвонгоороо солигдохдоо тултал төрөл арилжах боломжгүй юм.
Харьцуулбаас нийгмийн харилцаанд илүү гүнзгий орсон орчин цагт гэхэд л Халхчуудын дунд 300 жил суусан Ховдын Эрдэнэбүрэнгийн Өөлдүүд өнөө хэр аялагаа хадгалан байна.
Тэгвээс ой тайгад харьцангуй тусгаарлагдмал буюу түгжигдмэл нөхцөлд байсан Ойрадууд нь бусад нүүдэлчидтэй хольцолдоогүй тул хэлний хувьд хэрхэн “Монголжсон” байж таарах вэ ?.
Иймд энэ таамаглал нь ор үндэсгүй бөгөөд өнөөгийн хэл шинжлэлийн мэдлэгийн түвшинд авч үзвэл Ойрадууд нь “Монголжсон” бус харин “Түрэгжсэн” буюу Түрэг хэлний хүчтэй нөлөөнд орсон гэж үзэж байна.
Түрэг хэлний ийм нөлөөлөл ганц Ойрадад ч бус нийт “Ойн Иргэд”-ийг хамарч байсан бололтой байна.Энэ нь зүй ёсоор Уйгар, Түрэг улсын үеийн нөлөөлөл болох нь үзтэл илхэн.
РАД-ын СЧ-д ..." Өнө эртнээс энэ аймаг олуулаа бөлгөө.Тэд хэд хэдэн салбарт хуваагдаж ,тус тусдаа нэртэй байжухуй...Тэдний хэл нь Монгол боловч аялгуу нь бусад Монгол иргэнийхээс ялимгүй өөр ажгуу...Тэд ямагт өөрийн тэргүүн ,эзэнтэй явж иржүхүй"...гэжээ. Энэ бол Ойрадууд тухайн үед Монгол хэлтний бүлгэмдэлд баттай байсаныг харуулж байна.

2. Буриадын нэрт Монголч эрдэмтэн Дорж Банзаров Ойрад гэсэн үг нь ОЙН +АРД гэсэн үгийн сугжирсан дуудлага мөн гэж үзжээ.( 1849он)
Энэ үзэлт маш урт хугацаанд баттай оршиж гадаадын төдийгүй Монголын ихэнх эрдэмтэд дагаж өнөө хэр ихээхэн амь бөхтэй оршисоор байна. Энэ нь “Ойн Иргэн” ба Ойрадыг утга агуулга нэг гэж үзэх алдаатай үзэлтэнд хүргэж байгааг доор үзүүлэе.
Жнь: Манай нэрт эрдэмтэн Ч. Далай гуай Д.Банзаровын дээрх саналыг дэмжээд ...” Энэ нь РАД-ын СЧ-дахь Ойн иргэн гэсэнтэй таарч байна”...гэжээ.. Хэдийгээр гарал үүслийн нягт холбоо бүхий хэдий ч үнэндээ бол Ойрад хийгээд “Ойн Иргэн” нь хоёр өөр ухагдахуун юм.
Дээрхи МНТ-ын 207-д ...“Бас Хорчи гурван мянган Баарин дээр Тагай ,Ашиг хоёр лугаа Адархины Чонос, Төлөөс, Тэлэнгүүдийг нэмж түм дүүргнэж Хорчи мэдэж Эрчис мөрний зам гудас “Ойн Иргэнд“ хүртлэх нутаг дархлан нутаглаж Ойн Иргэнийг даргалан Хорчи түмэнийг мэдтүгэй”...гэжээ.Энэ бол Чингис хаанд урьдаар дагаж орсон “Ойн Иргэдээс “ бүрдсэн түмэнг Хорчи захирч байжээ гэсэн үг.

“Үлдсэн” Ойн Иргэдийн тухайд хэрхэснийг МНТ-ын 239”р зүйлд ...” Туулай жил (1207 он), Зvчи, баруун гарын цэргийг авч, ойн иргэнийг эзлэхээр мордоход Буха газарчилж явав. Ойрд - ын Худуга бэхи, тvмэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхи ирээд Зvчийг газарчлан, тvмэн ойрдын нутгаар явж Шигшид -д хvрэв. Зvчи, ойрд, буриад, барга урсууд, хабханас, ханхас, туба аймгийг оруулаад Тvмэн хэргисийн нутагт хvрвэл, хэргисийн ноёд, Эди, Инал, Алдиэр, Єлэбэг тигин нар элсэн орж цагаан шонхор, цагаан морь, хар булга авч ирээд Зvчитэй уулзав. Шибир, Хэсдин, Баяд, Тухас, Тэнлиг, Тєєлс, Тас зэрэг Баягидаас нааших ойн иргэнийг эзэлж оруулаад хэргисийн тvмний ноёд, мянганы ноёд ба ойн иргэний ноёдыг аваад ирсэнд тэд, Чингис хаанд цагаан шонхрууд, цагаан морьд, хар булгануудаа бэлэглэж уулзав”... гэдэг.
Эндээс бид ” Ойн Иргэн “гэх ойлголт нь амьдралын хэвшилийн хувьд нийтлэг нилээд олон овог аймагуудыг багтаасан хавьгүй өргөн утга агуулагатай ойлголт болохыг харж болно.
Ойрад бол үнэн хэрэгтээ тэрхүү “Ойн Иргэдийн” нэг төдий л ажээ. Тэгэх мөртөө дотроо ч хэд хэдэн салбараас бүрэлдэж тус тусдаа нэр цолтой ,тус тусын эзэнтэй явсаныг РАД-ын СЧ-аас мэдэж болно.

“Ойн Иргэд” гэгдсэн дээр дурдсан бүх аймагуудыг Ойрад хураан захирч байгаагүй тул нийт “Ойн Иргэд”-ийг төлөөлүүлэн нэрлэх учиргүй юм.
Эсвэл тэрхүү “Ойн Иргэд”-ийн зөвхөн нэгийг нь “ОйнАрд”-“Ойрад” гэж дуудах ёсгүй байлтай.
Тэр бүү хэл Ойн Иргэн гэдэгт язгуурын Монголчууд ч тооцогддог байсан байна. Тухайлбал РАД-ын СЧ-д..."Тайчууд аймаг ойн захад нутгалдаг тул "Ойн Иргэн" гэж нэрлэгдэж байвай"... гэжээ. Тайчуудын хаан Хайдугийн ууган хүү Бай Шонхороос Чингис хааны уг гарвал эхлэдэг. МНТ -г сөхөж үзвэл язгуурын Монголчууд ой тайгад амьдарч байсаныг төвөггүй харж болно.

Мөн хэл зүйн хувьд Ойрад гэх үгийн “ИЙН” нөхцөл нь заах шинж байхгүй тул тухайн үг (Ойрад )нь “Ойн -Ард” гэсэн холбоо үгнээс үүсэх боломжгүй юм. Ийм байдлаар хэлний зүйн зүй тогтоолыг зөрчих байдалтай байгаа тул уг таамаглал хэл шинжээчидийн зүгээс дэмжлэгэ олох боломжгүй юм гэж Халмигийн эрдэмтэн В.П. Санчиров нарын судлаачид үзэх болсон нь зүйтэй байна.
Нөгөө талаар В.П. Санчировын няцаалтанд нэмэр болох баримтыг миний бие Монголын нууц товчооноос олж үзлээ.
МНТ-д Ойрадыг Oirad гэсэн атлаа “Ойн Иргэн” гэдгийг Hoin ijqen” гэж бичсэн байдаг тул Ойрад гэх үг нь “ОЙН АРД” гэх үгээс яавч үүсээгүй болохыг төвөггүй ойлгож болно.
Тухайлбал МНТ-ын § 239. Taulai ĵil ĵoči-i, baraun ğar-un čeriudiyer, Hoi-in irķen-tur morilaulba”...гэжээ.
Хэрэв Oirad гэх үг нь Ойн буюу “Hoin Ard” юм бол Oirad биш Hoiharad гэх хэлбэртэй байх ёстой ажээ. Иймд дээрх таамаглал түүхэн хэл шинжлэлийн үүднээс давхар няцаагдаж байна.
Дундад эртний Монгол хэлний эгшигээр эхлэсэн ихэнх нэр үг урдаа хөндий ( сул) –h -авиатай байсаныг ихэнх бичигийн дурсгалуудаас харж болно.
жнь:

harban -Арван
hoi -Ой
hаrad -Ард
hаchi -Ачи
huldehu -Үлдээх
hunir -Үнэр гэх мэт

Эдгээр нь эртний Монгол хэлний хөндий –Ф- авианаас үүсэн гэж үздэг.Жнь:

фэй hой ой
фоди hодун одон
фулаан hула-ан улаан
фэн hoн он
фарбан hарбан арван гэх мэт.

Иймд XIII зууны үед ой модны –“ОЙ”- г- “hoi” –гэж , -Ард- гэхийг ганц тоон дээр –"Haran" - олон тоон дээр-“hаrad”-хэлбэртэй ярьж байсан учираас “Ой+Ард” гэх үгнээс Ойрад үүсэн гэвэл “hoihаrad” хэлбэртэй болох ёстой.


3. Өөр нэгэн сонирхол татах таамаглал нь Ойрад гэх үг нь Хойд буюу Хутугбэхийн аймагийн нэрээс үүсэлтэй гэх үзэлт.
Энэ таамаглалыг фин-угор бүлгийн хэлний койра (нохой) гэх үгтэй холбогдуулан чоно, нохойг дээдлэх үзлээс гарсан уу гэх санал Н.Н.Увушаев дэвшүүлжээ. Түүнийхээр бол Hoid гэдэг үг нь эртний самоед хэлний “Сойт-Соийт” нэршилээс үүсэлтэй байж болох талтай ажээ.
Түүний анхны хэлбэр нь Qkjit ( Хойт ) хэмээх үг байсан гэж үзээд тухайн нэршил нь K(i)n ,K(i)l ,K(j)r –Чоно, Нохой (Фин) ,Koira нохой (Англи),Kojot чоно, нохой (Орос), Kajur нохой туугч (Армен) гэх мэт тотем амьтадын нэршилтэй холбож тайлбарлажээ.
Эндээс Koira гэсэн тотем нэрээр нэрлэгдсэн аймаг Монголчдаас Koira+d= Koirad гэж дуудагдан Ойрад гэгдэх болжээ гэсэн байна.

Гэх мэт таамаглалууд нь орчин цагийн (Халх ) Монгол аялаганд тулгуурлаж Ойрад гэх үгийн утгыг хайж байгаа нийтлэг дутагдалтай байна.
Үнэндээ бол ОЙРАД гэдэг үгийн –“ОЙ”- нь -ой мод”-ны гэсэн утгагүй.
Ойрад аялагаар -“Өрд”- ( örd ) буюу -болно. Монгол бичигээр Oirad гэж бичдэг нь энэхүү “Ө” авиаг тэмдэглэж байгаа хэрэг. Түүнээс ой модны Ой биш юм.Одоогийн “О” болон “Ө” авианы дундуур маягтай шиг хэлэгддэг эгшиг.

И. Камалов гэх судлаач –“Ordu”- гэдэг тухайн цагтаа “Нутаг” ,”Хааны нутаг”, “Хааны эзэмшил” гэх утгатай байсан ,сүүлдээ адилавтар утгатай “Цэргийн нэгдэл”, “Цэргийн хуаран” гэх маягийн утгатай болсон гэж бичжээ.
Махамуд Кашгарын “Түрэг хэлний толь”-д -“Ordu”- гэж ...”Сахиусан тэнгэрүүдийн нутаг” буюу улс орныг удирдагчидын нутаг гэсэн утгатай гэж тайлбарлажээ.
Ийм үг бүр Хүннү улсын үед мөн л цэрэг,армийн утгаар хэрэглэгдэж байсаныг доктор Г.Сүхбаатар багш өгүүлсэн байдаг.
Үнэхээр ч Түрэг ,Монгол хэлний Ordu,Orda. Ord буюу Өрд гэх үг нь европын зарим хэлэнд хааны өргөө, нүүдэлчидийн өргөө гэх утгаар орсон байдаг.
Кашагар абугай хэдийгээр “Түрэг хэлний толь” гэж нэрлэсэн ч энэ нь “Монгол” хэлний тухай бичсэн нь юм.
Учир нь Түрэг хэлнүүдэд “OR” гэсэн язгуураас шинээр үг үүсдэггүй байхад Монгол хэлэнд маш олон үг үүсгэж болохыг амархан харж болно.
Дашрамд хэлхэд дундад зууны үед казахын Ordu,Orda. Ord гэх дуудлага нь Ойрадын Өрд гэдэг үгийн-“ Ө”- авиатай адил дуудагдаж байсан юм.
Иймд энэ бол нэг үг болно.
Өөрөөр хэлбэл Ойрад гэдэг үг нь Хүннү ,Түрэг,Уйгар улсын үеэс уламжлагдан ирсэн хааны цэрэг,эзэмшилийг заасан утгатай нэр үг юм.
Энэ нь яваандаа угсаатны нэршилийг олсон нь Ойрад болно.


Last edited by Mfbfj on Jul.29.16 9:00 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.28.16 6:32 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.16.16 2:25 am
Posts: 817
:haha: :wahaha: :hihi: :hihi: :haha: :hehe:

Америк гэдэг үг нь "Амин+эрэг" гэсэн Монгол үгнээс гаралтай гэдэг шиг онигоо ярих гээд байна уу.?

Наад галзуу хүний өдрийн тэмдэглэлийг чинь хэн гэдэг хүн бичээ вэ?

Ганцхан үгийг өөрийн сонирхолын дагуу хүссэнээрээ мушгиж хэнч чадна дөө.

Би уул нь хэлсэндээ Халимгуудын ДНК шинжилгээний хариу ийм байнаа гээд.


Top
   
PostPosted: Jul.29.16 8:56 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10565
Location: Архан талд чинь:
Mfbfj wrote:
ОЙРАД ХИЙГЭЭД “ОЙН ИРГЭН” ГЭХ НЭРИЙН УЧИР



Өөрөөр хэлбэл Ойрад гэдэг үг нь Хүннү ,Түрэг,Уйгар улсын үеэс уламжлагдан ирсэн хааны цэрэг,эзэмшилийг заасан утгатай нэр үг юм.

Угаасаа хиад, хатагин, салжууд болон баядуудийг огузууд гэж үздэг.
Яахав ойрдыг огузтай хамаатуулах шалтаг бол бэлгүнүд ,бүгүнүд болон дөрвөн нар байж болно.Тэхээр нирун бол дүнхү-тэй хамаагүй болоод явчиж байгаа юм..Хүннүг хуянь буюу хиадууд бас ланг буюу чоносууд ,түрэгүүдийг чоносууд захирч байсан гэхээр тэр ойрд нь хүннү,түрэгтэй огтоо хамаагүй болчихож байгаа юм..Яахав ганц чоросууд л уйгартай хамаатаж болно..Найман аймгийг ч сэгиз огузтай хамаатуулсан сэжим байдаг юм..

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Jul.29.16 11:05 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.16.16 2:25 am
Posts: 817
Бодончарын удмын Бэлгүнүд Бүгүнүд овог хэзээнээс огуз түрэг болгоод амжив. ?

Хүннүгийн хуянь овог Монголын хиад болох ямарч баталгаа байхгүй.

Хүннүтэй Монголчууд холбоотойг батлах баримт нь ганцхан DNA шинжилгээ л байгаа.

Нируны өвөг дээдэс Дунху нар гээд түүхэнд бичигдсэн, бүгд C3 хүмүүс.

Найман Казакт сонирхогчын хэмжээнд ч гэсэн түүхч болох ирээдүй алгаа


Top
   
PostPosted: Jul.29.16 11:32 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10565
Location: Архан талд чинь:
zaluunas wrote:
Бодончарын удмын Бэлгүнүд Бүгүнүд овог хэзээнээс огуз түрэг болгоод амжив. ?

Хүннүгийн хуянь овог Монголын хиад болох ямарч баталгаа байхгүй.

Хүннүтэй Монголчууд холбоотойг батлах баримт нь ганцхан DNA шинжилгээ л байгаа.

Нируны өвөг дээдэс Дунху нар гээд түүхэнд бичигдсэн, бүгд C3 хүмүүс.

Найман Казакт сонирхогчын хэмжээнд ч гэсэн түүхч болох ирээдүй алгаа

Маньжу тунго залуунас гуцаад байгаарай.. :haha:
Дунху нар бол хэрэйдүүд болон хар хятанууд мөн..
За тэгвэл туркмений кай болон баятууд яагаад цагаан шонхор шүтээнтэй байгааг чи тайлбарлах болох нь дээ..Мөн хатагинууд монгол биш түрэг гэж Рашид Ад Дин бичсэн байдгийг бас огуз селжукүүд салжиуд нар мөн үү биш үү гэсэн асуултанд. Туркийн огуз-селжүк нар Анатолид Эргүнэхүнгийн домгийг яагаад бас тараагаадахав гэдгийг бас..Ихээхэн хөөрхөөн цорр цорр хийж байхыг бодоход эдгээр асуултын хариултыг олчихсон юм байна гэж ойлгож байна...
Родо-племенная структура Туркмен
Племена бозок

Трем старшим по возрасту братьям Огуз дал имя бозок. Иркыл Ходжа каждому из их сыновей дал свой лакаб и свое имя. И каждый, кто происходил из их племен, назывался по этому лакабу - по родовому имени (102).

ДЕТИ КЮН-ХАНА-САМОГО СТАРШЕГО ИЗ ВСЕХ СЫНОВЕЙ ОГУЗА

1. Кайи, т. е. могущественный (103); [его рода] тамга: онгон - белый сокол (104), доля мяса - правая лопатка (105).

2. Байат, т. е. богатый, полный благодати (106); [его рода] тамга: онгон - белый сокол (107), доля мяса - правая лопатка (108).

3. Алкаравли (109), т. е. в каком бы месте он ни был, всегда удачливый и достигающий благоденствия (110); [его рода] тамга: онгон - белый (111) сокол , доля мяса - правая

лопатка (112).

4. Кара-Ивли (113), т. е. по чернотропу прекрасно ездил (114); [его рода] тамга: онгон - белый сокол (115), доля мяса - правая лопатка (116). [65]

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Jul.30.16 1:26 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.16.16 2:25 am
Posts: 817
NAIMAN-NOMAD wrote:
Мөн хатагинууд монгол биш түрэг гэж Рашид Ад Дин бичсэн байдгийг бас огуз селжукүүд салжиуд нар мөн үү биш үү гэсэн асуултанд. Туркийн огуз-селжүк нар Анатолид Эргүнэхүнгийн домгийг яагаад бас тараагаадахав гэдгийг бас..


Уучлаарай, Рашид Ад Дин хэзээ ч тэгэж бичээгүй.
номыг нь уншаагүй байж санаан зоргоор худлаа шааж Монголчуудын өвөг дээдсийг шууд хүчээр түрэг болгох санаатай юу

Найман 00-н ногоон усан толгойд түүхийн хичээл заавал:

Добу мэргэн Алан гоо хоёроос 5-н хөвүүн төржээ. нэрсийг нь жагсаавал.

1. Бодончар мунхаг - Чингис хааны өвөг, Боржигин овгийг үндэслэгч
2. Бэлгүнүд - Бэлгүнүд овогтон
3. Бүгүнүд - Бүгүнүд овогтон
4. Буха-Хатаги - Хатагин аймгийг үүсгэсэн /Алан гоогийн том хөвүүн/
5. Бухату-Салжи - Салжиуд аймгийг үүсгэсэн

Дунху, Хэрэйд, Хар Кидан бүгд дүрээрээ Монголчууд.
Танай тэр Анатолийн Туркууд тэр домгийг яагаад тогтоосон гэхээр.
Чингисийн баатрууд Түрэг хүүхнүүдийг үхтэл нь бавж байхдаа тайтгаруулах гэж Эргүнэ Хунгийн домгийг ярьж өгсөн хэрэг.


Top
   
PostPosted: Jul.30.16 8:03 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10565
Location: Архан талд чинь:
Рашид-ад-дин
Сборник летописей.
// Том I, кн. 1. М.-Л.: 1952.
Том I, кн. 1. — Том I, кн. 2. — Том II. — Том III.
Перевод с персидского Л.А. Хетагурова. Редакция и примечания проф. А.А. Семёнова.

Оглавление

От редакции. — 5
Рашид-ад-дин и его исторический труд. И.П. Петрушевский. — 7

Сборник летописей

Введение к «Сборнику летописей». — 41
Оглавление к «Сборнику летописей». — 53
Введение к I тому «Сборника летописей». — 57

Книга первая

Предисловие. О границах местностей, населённых тюркскими народами и об их названиях. — 73
Указатель названий тюркских кочевых народов, которые происходят от потомства четырёх сыновей Диб-Якуя. — 76

Раздел первый. Об Огузе и 24 племенах, происшедших от его потомков и от некоторых его родных и двоюродных братьев. — 80
Племя уйгур. — 83
Племя канлы. — 84
Племя кипчак. — 84
Племя карлук. — 84
Племя калач. — 85
Племя агач-эри. — 85
Имена потомков шести сыновей Огуза. — 87

Раздел второй. О тюркских племенах, которых в настоящее время называют монголами. — 92
Племя джалаир. — 92
Племя сунит. — 98
Племя татар. — 101
Племя меркит. — 114
Племя курлаут. — 117
Племя таргут. — 118
Племя ойрат. — 118
Племена: баргут, кори и тулас. — 121
Племя тумат. — 122
Племена: булагачин и кэрэмучин. — 122
Племена: урасут, теленгут и куштеми. — 122
Племя лесных урянкатов. — 123
Племя куркан. — 125
Племя сакаит. — 125

Раздел третий. О тюркских племенах, из которых каждое в отдельности имело своего государя и вождя. — 126
Племя кераит. — 126
Племя найман. — 135
Племя онгут. — 140
Племя тангут. — 143
Племя уйгур. — 146
Племя бекрин. — 149
Племя киргиз. — 150
Племя карлук. — 151
Племя кипчак. — 151

Раздел четвёртый. О тюркских племенах, прозвание которых было монголы. — 152
Глава первая. О тюркско-монгольских племенах, называемых дарлекин. — 153
Племя урянкат. — 156
Племя кунгират. — 160
Племя уряут. — 166
Племя хушин. — 171
Племя сулдус. — 172
Племя илдуркин. — 175
Племя баяут. — 175
Племя кингит. — 177
Глава вторая. О тех тюркских племенах, которых называют нирун. — 178
Племя катакин. — 178
Племя салджиут. — 178
Племя тайджиут. — 180
Племена: хартакан и сиджиут. — 183
Племя чинос. — 183
Племена: нуякин, урут и мангут. — 184
Племя дурбан. — 187
Племя баарин. — 187
Племя барулас. — 189
Племя хадаркин. — 190
Племя джуръят. — 190
Племя будат. — 193
Племя дуклат. — 193
Племя йисут. — 193
Племя сукан. — 197
Племя кунгият. — 197

Указатель собственных имён. — 198
Указатель племён и народностей. — 212
Указатель географических названий. — 215
Оглавление. — 220


Чи энийг умаш...
Энд яг хэн нь монголчууд вэ гэдгийг РАД ялгаж салгаж бичсэн байна..Монгол гэдэгт нь урианхай,баяд,үүшин,хонгирад гэх мэтэс нь орохоос нирунууд ороогүй байна.

Рашид ад Дин. Арабаар: رشیدالدین .Түүний нэр бүтнээрээ Рашид ад-Дин Фазлуллах ибн Абу-ль-Хайр Али Хамадани (Рашид ад-Доулэ; Рашид ат-Табиб - «оточ Рашид») (ойролцоогоор 1247 он Хамадан - 1318 оны 7 сарын 18, Тебриз). Монголын Илхаант улсын Хасан болон Өлзийт хааны үеийн төрийн сайд асан, Ираны Хамадан хотод төрсөн, жүүд гаралтай.

Рашид ад Дин нь Хасан хааны зарлигаар, Монгол, Перс, Хятад, Энэтхэг зэрэг олон үндэс угсааны, олон хэлний эрдэмтэд түүхчдийн тусламжтайгаар, тэр үеийн Монгол болон бусад улс түмний аман домог, түүх бичлэг болон угийн бичиг зэргийг ашиглан, 1301-1311 онд туурвисан “Судрын чуулган” хэмээх бүтээл нь түүх, угсаатны зүйн үнэт өв бүтээл төдийгүй хэл судлаачдын ч анхаарлыг зүй ёсоор татдаг. Зохиогч уг бүтээлд зохиогч зарим Монгол үгсийг шууд авч хэрэглэсэн нь цөөнгүй байх бөгөөд зарим нэр, үгийн утгыг “энэ үгийн утга нь” хэмээн тайлбарласан байдаг.

Рашид ад Дины ашигласан түүхийн сурвалж дотор “Алтан дэвтэр” хэмээх Монгол сурвалж бичиг дурдагдан байдаг нь эрдэмтэд судлаачдын анхаарлыг зүй ёсоор татдаг билээ. Тэрээр “Үнэн түүхийг үеийн үед уламжлан Монгол хэл дээр, Монгол бичгээр бичив" хэмээн тэмдэглсэн байх бөгөөд түүний бичвэр тэмдэглэлүүдийг цуглуулан цэгцлэлгүйгээр тус тусад нь хаадуудын нууц хөмрөгүүдэд хадгалдсаар байдаг билээ. Түүний бүтээлийг гадны хүнд уншуулах нь битгий хэл өөрийн итгэлтэй сайн хүнд ч уншуулалгүй нууцлан битүүмжилсэн байдаг хэмээгээд “...Хасан хаан, сэтгэлгээний хамгийн дээдэд хүрсэн буянт оюун билгээ энэ бүх бичээсийг цуглуулан цэгцэлсэн байхад анхаарч...эдгээрийг нэгтгэн цэгцлэх лүндэнг Рашид Хамаданы хүүд буулгав” хэмээн зарлигдаж байжээ.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Jul.30.16 10:36 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.16.16 2:25 am
Posts: 817
Наад Рашид-Ад-Дин чинь Монголчуудыг бүгдийг нь түрэг, түрэг угсаатан гээд биччихсэн байгаа биздэ.
Тэр нь чам мэтийн казак бацааны сэтгэлийг зогоох юм болж л дээ зайлуул. :hihi: :haha:


Top
   
PostPosted: Jul.30.16 6:27 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Oct.21.11 1:57 am
Posts: 592
turegiin ued turegiin nuluu moodond orj tureg busuud ch tureg gedeg neren dor yavsan geh. yer n tegeed etsiin etsest DNA l buhniig heleh baih. odoogiin niitleg tureg heltnuud DNA -ree niitleg baij chadahuu? chadahgui bol yag ali n orig tureg gen ve?


Top
   
PostPosted: Sep.14.17 11:04 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран

Joined: Feb.12.15 5:55 pm
Posts: 299
Өнөөгийн Монгол улсын нутаг дээр Чингис хааны ДӨРВӨН ИХ ОРД байсан юм. Эдгээр Дөрвөн Ордууд Хувилайн эсрэг тэмцэж асан үед чухам ДӨРВӨН Ө[ө]РД гэсэн хэллэг гарчээ.
Энэ нь хожмоо Дөрвөн Ойрад гэдэгтэй авиан зүйн хувьд хутгах үндэс болсон байна.Ойрадын үндсэн бүтэц нь түүхэндээ хэзээ ч ДӨРВӨН ширхэг байгаагүй бөгөөд харин Чингис хааны 4 их Ордуудын угсаатны бүтцийг эрхгүй санагдуулах ажээ.
Иймд 4 Ойрад гэдэг нь Чингис хааны 4 Орд гэскэн утгатай болно.


Top
   
PostPosted: Sep.14.17 11:08 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран

Joined: Feb.12.15 5:55 pm
Posts: 299
Харин Оргиналь Ойрадууд буюу манай төв Халхчуудын нэршил бол Ойуур гэсэн Түнгүүс үг болно. Үүн дээр олон тооны Д дагавар залгаж Ойуур+д-Ойрад гэсэн нэршил үүсэжээ.
Ойуур гэдэг нь Якутаар ОЙ мод гэсэн утгатай ажээ.Ойн иргэн гэсэн үг. Гэхдээ Одоохи Монгол хэлний утгаар бус.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 11 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited