#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 10:11 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 11 posts ] 
Author Message
PostPosted: Jul.25.15 9:26 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10564
Location: Архан талд чинь:
Халимагууд өөрсдөө болохоор хиргисүүд байхгүй зөвхөн керяд буюу хэрэйдүүд байгаа гээд байдаг,гэтэл монгол дахь ойрдууд дотор гэрүүд эсвэл хиргисүүд гээд түм бумаараа байгаад байдаг..Бас 13-р зууны хэрэйд дотор хирк буюу кирк гэдэг овог тэмдэглэгдсэн байдаг....Торгуудын ноед Ванхаан Тоорилын угсаа гээд байдаг...Вангаахан гээд овогтнууд бий...Энэ нэг л жигтэй....Миний үжэхээр халимагын керяд дотор хиргисүүд болон хэрэйдүүд цугтаа байгаа бололтой..Хиргисүүдийн бас нэг нэр бол кергүд эсвэл гэрүүд нар мөн гэдгийг би аль дээр хэлсэн баа...
Бас л нэрэн дээрээ маапаан орсон болтой юм.Их Ухна ахын үжэхээр энэ юу гэсэн үг вэ....
:xi:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Jul.25.15 9:36 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10564
Location: Архан талд чинь:
Quote:
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 25 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧЕ 45090139, Вангаахан овогт Чүлтэмийн Бадмаарагт холбогдох


http://www.shuukh.mn/irgenanhan/492/view

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Jul.28.15 9:16 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10564
Location: Архан талд чинь:
Среди донских калмыков хорошо сохранились этнонимы: бага бурал, бага цоохор, баргас, барцхас, бисянкин, бургуд, бушхуд, чеслянкин, замуд, залхус, кювюд, ики цоохор, кевтюл, керяд, ковюд, кююрес, маанин зэт, мангад, меркет, монгол, нооган намчад, номчи, няр, нююрсюд, сохад, телянкен, туктун, тячуд, укр-алачин, улдечинер, учкюд, харада, хоо бухас, хотход хошут, ксюд, шавад, шара монгол, шарад (шаряд), хавчнн, шевнер, цармуд, дорос, эркетен, бамбар, бурут, чонос, кеке-нурин хэд. Таким образом, этнический состав донских калмыков был смешанным. Их станицы (аймаки) образовались за счет притока калмыков, убегавших из своих улусов, начиная с конца XVII вплоть до начала 60-х гг. XVIII в. Известно, что уход отдельных групп калмыков на Дон из районов основных кочевий имел место и в первой половине XIX в. Они были объединены общей территорией и политической властью царской администрации. Не было ни одной станицы, в которой не жили бы представители той или иной этнической группы. У кумских и терских калмыков есть этнонимы, сохранившие память о принадлежности к различным этническим элементам: шарнут, ша-рмгахин, тугульчинкин, меркет, церег, керяд. Среди уральских калмыков тоже есть представители разных этнических групп: ики цоохор, бага цоохор, керяд, чонос.

http://kalmyki.narod.ru/projects/kalmyk ... 85/4_2.htm

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Sep.18.15 10:20 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10564
Location: Архан талд чинь:
Image

Тарбагатайн хиргисүүд.Хамгийн гачирхалтай нь эдгээр хиргисүүд хасгаар ярьдаг гэжугаа

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Sep.19.15 10:39 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1978
Тарвагатайн хиргисүүд бүгдээрээ хасагаар ярьдаг. Буддист хиргисүүд ислам хиргисүүдтэй худ ураг болдоггүй гэжүгаа. Харин ислам хиргисүүд хасагтай ураг бололцдог юм байна. Эднүүс гол хиргисүүдээ уугуул бөө мөргөл, буддизмаас урвасан гээд үздэггүй юм билээ. Шашин гэдэг ийм л гайтай эд дээ. Нэг ард түмэн сатаны урсгал ч бай нэг л шашин шүтэхгүй бол алсдаа ингэж хуваагдах аюултай шдээ. Тэгсэн манайд христийн сурталчлагчид яаж дураараа дургиж байгаа билээ. Хэд хэдэн удаа таксинд суусан чинь жолооч гарууд нь христчин болчихсон өмнөөс намайг сэнхрүүлэх гэж бурж явсаныг санах байна. Манайх яг л өмнөд солонгосын замаар яваад байна. 10, 20 жилийн дараа монголын хүн амын 30, 40% нь христчин болчихсон байх вий.


Top
   
PostPosted: Sep.19.15 6:10 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран

Joined: Feb.12.15 5:55 pm
Posts: 299
Монголын бүх томоохон эрдэмтэдээс аваад тээр дор байх Найман дурак хүртэл Хэргүд бол Хиргис мөн гэж үзэцгээж байна. Ганц миний бие үгүй болой хэмээн сэтгэнэ.Шалтгаан ану:

1-рт.Хэргүд овогийг Хиргис хэмээн үздэгийг Генетикийн хувьд хүлээн зөвшөөрч хараахан болохгүй байна.Хиргис байсан байх аваас тэдэнд илэрдэг R1a1 нь Ойрадын төдийгүй Халхын Хэргүд нарт үзээд өгий ч үгүй байнам.
2-рт.Кirk буюу дөч гэсэн утгатай Түрэг үгэнд ууд/ үүд гэсэн Монгол дагавар залгаад Кэргүд болчиж байгаа юм гэдэг тайлбар үнэмшил муутай юм. Учир нь Хиргис гэх нэрийн үүслийг тайлбарлахад хэргэлдэг Кirk гэх үгийн үндсийг эртний Хиргисүүдийн өвөг дээдэс хэргэлдэг байсан , түүнийг нь Монголчууд мэддэг байсан гэх ямар ч баримт алга. Иймд түүхэн хэл шинжлэлийн хувьд Кirk+ууд/ үүд гэсэн хувилбар байх боломж алгаа.
Тэртусмаа Хиргис гэж нэрлэгдэх болсоноос нь хойш энэ нэрийг Монголчууд мэддэг болсон атлаа Хэргүд гэж нэрлэхгүй бөлгөө.

Харин Кэрэй+ууд/ үүд=Хэргүд гэх хувилбарт тал өгнө. Ойрадын Хойд аймагийн чухам овог нь Хэрнүд[Хэргүд] болно. Их мянган овог бол Хойдын гол овог бус мянган мянгалсаны үр дүн бөгөөд эндээс андуурал гардаг бөлгөө.Энэ Хэргүдийн Үгэчи Хашиха Монголын хаан болж байжээ. Манж чин улсын үед Ар халхын Түшээт хан аймагаас Хэргүд нарыг салган Сайн ноён хан аймагийг байгуулжээ.Иймд Ар Халхын Сайн ноён ханыхан бол Оргиналь Ойрадууд мөн байна.

Халхын энэхүү Хэргүд нар нь Засагт хан Лайхурын Ойрадаас олзолсон Хойд аймагийхны удам уу ? Түмэдийн Алтан хан тэргүүтэн боржигнууд Бурхан Халдуны Урианхай нарыг түрэмгийлэн эзлэхэд автагдсан Хэргүд аль нь болох нь тодорхойгүй байна.
Ямартай ч ар Халхын Түшээт ханыг бүрдүүлсэн Горлос, Хэргүд нар нь өөрсдийгөө УРИАНХАЙ гэж тооцодгүй байжээ. Эндээс Хэргүд нарын хэдэн хошууг таслан авч Сайн ноён хан аймагийг байгуулсаныг дээр дурдсан билээ.Иймд Сайн ноён ханы Хэргүд нарыг Халхын зүүн гарын Түшээт ханы Ойрадын Хойд аймагийханаас олзолсон хувь байсан боловуу гэж бодно.
Засагт хан Лайхур, Автай сайн хан нарын Ойрадын эсрэг хийсэн дайнд нийт Халх даяарыг дайчилсан нь баримт юм. Иймд энэхүү аян дайнаас халхын баруун гароыхан олз олсон байхад ав адилхан амиа золин олз омог хайж ирсэн зүүн гарыхан гар хоосон ,ганзага сул буцах учиргүй билээ.


Last edited by Mfbfj on Sep.20.15 10:51 am, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Sep.19.15 6:19 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран

Joined: Feb.12.15 5:55 pm
Posts: 299
Нөгөө талаар Монголчууд нь Хэргүд болон Хиргисээ сайын ялгадаг байсан бололтой_ Жнь:МНТ-д Зүчийн дагуулсан улус аймагуудын дотор ХИРГИС гэж байх ба Юань улсын сударт---Хятадын Юань улсын хаан Хувилай хэмээгч Монгол хүн XIII зууны сүүлээр ..."Хиргис, Орсуд, Хавхнас нарын гурван аймагийг Дойн ойн харуулд нүүлгэжээ"...Энд Хиргис гэж тов тодорхой байна.
Мөн "Хиргисүүр" гэж үг байна гэх мэтээр ХИРГИС гээд үг байж байхад шал өөр Хэргүд болгож дуудах учиргүй нь Монгол хэлний зүйгээр амархаан тайлбарлагдах бөгөөд Хиргисүүд дотор ч Хэргүд гээд хэлчих овог алгаа. Магадгүй ганц хоёр ШИРХЭГ байж болна болно. :lol:


Last edited by Mfbfj on Sep.20.15 9:08 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Sep.19.15 10:51 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Oct.21.11 1:57 am
Posts: 592
Halimaguud yer n uur uur garal ugsaatnuudiin niilmel holimog gedeg n harahad l ilt baidag doo. zarim n sibiriin turhtei, zarim n taliin mongol turhtei. zarim n zuun umnud azi turhtei. zarim n europoid geh met. yer n ch tegeed anhnaasaa bol oirad gesen tusdaa undes yastan baisanguiee. oin garaltai tureg , mongol, samoyed ovog aimguudiig bugdiig n niited n oin ard buyu oirad gej mongolchuud nerledeg baij. Hojmiin Zuungariin ued ogt oin garaltai bus ovog aimguud hurtel tedend uusaj oirad gegdeh boljee.


Top
   
PostPosted: Sep.20.15 11:14 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран

Joined: Feb.12.15 5:55 pm
Posts: 299
Хиргис болон Хэргүд нарыг ӨӨР гэдгийг батлах бас нэгэн баримт бол Зүүнгарын хаант улсын отогийн бүтэц юм.
Цэвээнравдан хааны үед 12 отогтой байсан бөгөөд энд Хиргуд гэх отог 6000 өрхтэй байжээ. Харин Галданцэрэн хааны үед нэмж 12 отог байгуулж нийт 24 отогтой болов. Шинээр нэмэгдсэн отогуудад Хиргис, Тэлэнгид, Мянгад нарын урьд отог болж яваагүй аймаг угсааныхан багтжээ.Энэ шинээр буй болсон Хиргис отог нь 4000 өрхтэйгээр Иссикуль нуурын өмнө нутгалаж байжээ. Энэ Хиргис бол Енисейн Хиргис болна. Цагтаа Хүннүгийн баруун гарт тооцогдож Хятадын Хань улсаас олзлогдсон Ли Лин жанжинаар ван өргөмжилөгдөж явжээ.Ийм шалтгаанаар Хакасын хаадыг Ли Линий удам гэдэг бөгөөд 1000 жилийн дараа Тан улсын хаан Хиргис нарт явуулсан захидалдаа..." Бидний улсын хаад угсаа нэгтэй тул"... хэмээж байсан байна. Мөн энэ шалтгаанаар Хакасын хаадыг "үг дуугүй" хүлээн зөвшөөрч байжээ.

Үүнтэй ижилээр Халх нарын дотор Хиргис, Хэргүд нар нь тус тусдаа овог болж яваа болно.


Top
   
PostPosted: Sep.20.15 4:57 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10564
Location: Архан талд чинь:
Mfbfj wrote:
Ямартай ч ар Халхын Түшээт ханыг бүрдүүлсэн Горлос, Хэргүд нар нь өөрсдийгөө УРИАНХАЙ гэж тооцодгүй байжээ. Эндээс Хэргүд нарын хэдэн хошууг таслан авч Сайн ноён хан аймагийг байгуулсаныг дээр дурдсан билээ.Иймд Сайн ноён ханы Хэргүд нарыг Халхын зүүн гарын Түшээт ханы Ойрадын Хойд аймагийханаас олзолсон хувь байсан боловуу гэж бодно.

Сайн ноенханынхан чинь өөрсдийгөө хэргүд биш хиргис гэж нэрлэдэгийг Эмфүжи чи андуураад байна уу холиод байна уу..Дөрвөн шийрнүүд Ли Лин ч гэнүү нэг луухааныг их ярих дуртай болж дээ..Ховд гаралтай Далай гэгч хятадын эрлийз түүхч бас ингэж ярих гээд байдаг юм.. :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Sep.21.15 10:49 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
көктүрік wrote:
Тарвагатайн хиргисүүд бүгдээрээ хасагаар ярьдаг. Буддист хиргисүүд ислам хиргисүүдтэй худ ураг болдоггүй гэжүгаа. Харин ислам хиргисүүд хасагтай ураг бололцдог юм байна. Эднүүс гол хиргисүүдээ уугуул бөө мөргөл, буддизмаас урвасан гээд үздэггүй юм билээ. Шашин гэдэг ийм л гайтай эд дээ. Нэг ард түмэн сатаны урсгал ч бай нэг л шашин шүтэхгүй бол алсдаа ингэж хуваагдах аюултай шдээ. Тэгсэн манайд христийн сурталчлагчид яаж дураараа дургиж байгаа билээ. Хэд хэдэн удаа таксинд суусан чинь жолооч гарууд нь христчин болчихсон өмнөөс намайг сэнхрүүлэх гэж бурж явсаныг санах байна. Манайх яг л өмнөд солонгосын замаар яваад байна. 10, 20 жилийн дараа монголын хүн амын 30, 40% нь христчин болчихсон байх вий.



Яаахав дээ бүхэл бүтэн ард түмнээрээ биш юм аа гэхэд цөөн тооны нөхдүүд Эцэг өвөгдийг чинь сануулаад явжил байг л дээ. Чамад ямар гай болчоов? :oops: Их ухна ингээд зөнөглөөд байдаг юм ш дээ. Ард түмэн эцэг өвөгдөө мартсан, чамтай ах дүү болж байснаас хөөж явуулсан дээр :-D......

Image

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 11 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited