Хар Киданы удирдагчид бүгд елюй овгийнх, энэ жагсаалтаар бол гадны довтолгооноос болж угсаа залгамжлал нь тасарсан гэсэн үндэслэл алга.
http://en.wikipedia.org/wiki/Kara-Khita ... an_Khanate
150. Хэрэйдийн Ван хан, урьд Есүхэй баатартай сайхан ханилж анд бололцсон билээ. Анд бололцсон учрыг хэлбэл, Ван хан, Хурчахус буйруг хан эцгийн дүү нарыг алаад авга Гүр хантай эвдрэн тэмцэлдэж, Хараун хавцал гэдэг газар шурган хоргодож, тэндээс зуун хүнтэй арайхан зугтаж, Есүхэй ханд ирвэл, Есүхэй хан, түүнийг асран тэтгэж, өөрийн биеэр цэрэг авч мордоод, Гүр ханыг Хашин оронд дутаалгаж, албат иргэд ба эд малыг Ван ханд өвч өгсний тул анд амраг бололцсон билээ.
151. Түүний хойно Ван ханы дүү Эрх хар, ах Ван ханд алагдахаас айж дутаан, Найманы Инанча ханд очив. Инанча хан, цэрэг мордуулж ирэхэд Ван хан зайлж, гурван хот дамжин тэнэж, хар Хятадын Гүр ханд очив. Тэр хантай бас эв тасраад Уйгурын хот, Тангудын балгасаар хэсүүчлэн явж
152. Тэр цагт Ван ханы дүү ноёдын хэлэлцсэн нь:
"Энэ хан ах мань
Yр садан биднийг
Yнсээр хийсгэж болох
Yмхий санаа өвөртөлсөн
Yл бүтэх хүн байна
Хайран ах дүүгээ
Хамран алж барав
Хар Хятадад бас /Qara-Qitat-tur ba oroba-ķu, ulus ba ĵobaamu
Хамгаалал гуйж шургав
Хамаг улсаа хайрлахгүй
Харгислаж зовоов.
Yүнийг яах билээ? Урьд долоон настай байхдаа мэргид иргэнд баригдаж, харлаг ишгэн дах өмсөж, Сэлэнгийн Буур хээрт очоод Мэргидийн газар будаа нүдэж амьдарч явсан билээ. Хурчахус буйруг хан эцэг нь мэргид иргэнийг байлдан дайлж, хөвүүнээ аварч ирсэн. Гэтэл энэ Тоорил бас Татаарын Ажай ханд арван гурван настай байхдаа эхийн хамт баригдаж очоод түүний тэмээг хариулж явжээ. Тэндээс Ажай ханы хоньчийн хамт оргож гэртээ ирэв. Түүний хойно найманаас айн дутааж, Сартаул газрын Чуй мөрнөө хар Хятадын Гүр ханд очив. Тэнд нэг жил болоод бас зайлж, Уйгур нутгаар тэнэж, Тангуд газраар зайлж
§ 151. Teun-o qoina Vaŋ-qan-no deu, Erke-Qara, Vaŋ-qan aqa-daan alaqdarun, buruutču otču, Naimano Inanča-qan-tur oroĵuui. Inanča-qan čeriut ileĵu, ĵilči Vaŋ-qan ğurban balaqat bitun yorčiĵu, Qara-Qitadun ķur-qan-tur oduqsan aĵuu.
§ 152. Aĵe-qan-o qoniči ubauat horquĵu irebe ĵe. Basa teuno qoina, Naiman-ača ayüĵu, buruutču, Sartaul-un ğaĵar-a, Čui-muren-e Qara-Qitadun ķur-qan-tur otba ĵe.