#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.18 6:35 am

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Sep.04.14 11:55 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Энэ нэг үлмэдэхийн малгай тавьсан гар чинь хэн билээ???

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Top
   
PostPosted: Sep.09.14 11:50 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
[quote="Саруул"]Энэ нэг үлмэдэхийн малгай тавьсан гар чинь хэн билээ???[/quote

хамниган муу салмал, моогой шиг цагирлаж хэвдэг улирал чинь болоо юу? :-D Могой шиг нөхөр үү үгүй юу?
Image
Image

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн

Top
   
PostPosted: Sep.11.14 2:27 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10604
Location: Архан талд чинь:
З.Батсайхан: Археологчид Хүннүгийн өмнөх үеийн олдворууд илрүүллээ

Нийтэлсэн: 2014-09-11 10:41:43

Соён гэгээрлийн цуврал” булангийн зочноор археологич, доктор З.Батсайханыг урилаа.

-Монголын ар­хео­логийн салбарын хөгжил, судалгаа, шинжилгээний зорилго чиглэл ямар төвшинд байна. Нууц биш бол энэ зун ямар олдворууд илрүүлснийг сонирхож болох уу?
-Монголд археологийн шинжлэх ухаан үүсч хөгжөөд 100 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд үндэсний мэргэжлийн боловсон хүчинтэй болж, олон улс оронтой хамтран ажиллаж ирсэн. Археологийн судалгааг өнөөдрийн байдлаар Археологийн хүрээлэн, МУИС, Үндэсний түүхийн музей гэх мэт олон газар хийдэг болсон. Үүнд дэвшилттэй тал бий. Гэхдээ археологийн судалгааг ямар арга технологиор хийж байгааг тусад нь авч үзэх ёстой.

Ийм асуудал зайлшгүй гарч ирж байгаа юм. Өнөөдрийн байдлаар археологийн судалгаа хийж байгаа газруудын судалгааны төслөөс харахад дутуу дулимаг боловсруулсан, зорилгоо тодорхойлж чадаагүй дутагдалтай зүйлүүд ажиглагддаг.

Манай улсын хувьд өнөөдөр олон экспедиц ажиллаж байна. Тоолж үзээгүй ч гэсэн ямар ч байсан арваас доошгүй экспедиц зун болгон Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж байгаа. Судалгааны ажлын үр дүн нь янз бүр. Түрүүнд хэлсэнчлэн төслөө хэрхэн боловсруулсан, зорилго чиглэлээ тодорхойлсон байдал, судалгааг ямар аргаар хийж байгаа зэрэг олон асуудлаас болж судалгааны үр дүн янз бүр гарч байгаа юм.

Хээрийн судалгаа амжилттай болох эсэх нь тухайн судлаачийн мэргэжил, боловсрол, ур чадвараас шалтгаална. Орчин үеийн, дэлхийн чиг хандлагаар судалгаа хийдэг судлаач, судалгааны багууд манайд бий. Энд би зарим судлаачийг онцолж дурдах нь зүйтэй гэж бодож байна.

Тухайлбал, Археологийн хүрээлэнгийн авран хамгаалах секторын эрхлэгч, доктор Д.Амартүвшин, доктор Ц.Төрбат нар байна. Тэдний хийж байгаа судалгааны ажил орчин үеийн археологийн шинжлэх ухааны хээрийн судалгааны сайн боловсруулсан арга зүйгээр явдаг. Нөгөө талаас, жил болгоны хээрийн судалгаагаар урд өмнө Монголын археологийн судалгаанд орж байгаагүй шинэ обьектуудыг илрүүлэн судлах ажил хийгддэг.

Жишээ нь, энэ жилийн хувьд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг Чандмань уулан дахь хүрэлийн үеийн шинэ хэв шинжийн дурсгалуудыг дурдаж болно. Мөн баруун бүс, Булган аймгийн нутагт манай судалгааны хүрээнд ороогүй олон шинэ дурсгалыг малтан судлаад байна.

-Тэгэхээр өнөөдөр ч, маргааш ч бидний түүхийг баталж нотолсон, эсвэл ямар нэгэн шатаар ахиулсан ямар ч олдвор илэрч болзошгүй гэсэн үг үү. Мэргэжлийн хүний хувьд та ямар дүгнэлт хийж байна?
-Монголын археологи илүү өргөн хүрээтэй, бидний өмнөх төсөөллөөс давсан зайлшгүй дахин шинээр авч үзвэл зохих олон шинэ дурсгал, дурсгалт газруудыг нээж олоод байна. Энэ бол дууслаа гэсэн үг биш. Дахиад ч урд өмнө мэдэгдэж байгаагүй олон шинэ дурсгалыг Монгол орны тал хээр болон уулархаг бүс нутгаас илрүүлэх боломж байгаа нь харагдаж байна.

Нөгөөтэйгүүр, Монголын эртний түүх тэр хэмжээгээр илүү баялаг, сонирхолтой, олон талтай болж байгааг харуулж байгаа юм. Мөн археологийн судалгаа явуулдаг их, дээд сургууль болон, хүрээлэн, музей хоорондын хамтын ажиллагаа чухал болох нь сүүлийн үед харагдаж байна.Нэг их ойртож хамтарч ажилладаггүй юм гэхэд харилцан мэдээлэл солилцох, археологийн зарим зангилаа асуудлаар санал солилцох, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр харилцаагаа шинэ шатанд гаргах нь үр дүнтэй.

Одоогийн байдлаар МУИС-ийн археологийн судлаачид, Археологийн хүрээлэн хамтран төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ судалгааны явцад Сүхбаатар, Дорноговь аймгийн нутагт урд өмнө бүртгэгдэж байгаагүй дурсгалуудыг олж илрүүлсэн. Мөн Хүннүгийн дурсгалуудын дэлгэрсэн газрыг илүү өргөн хүрээтэй болгох судалгааны ажил хийсэн.

Өөрөөр хэлбэл, Дэлгэрэх сумын нутагт Хүннүгийн шинэ дурсгалт газруудыг олсноос гадна скифийн /Хүннүгээс өмнөх/ үеийн байж болохуйц цөөн тооны дурсгалыг өнгөрсөн зуны хээрийн малтан судалгааны явцад илрүүлэн судалж байна.

-Ингэхэд боловсролын салбарт монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг багасгалаа гэсэн хэл ам гарч байсныг санаж байна. Түүнтэй адил түүх, археологийн чиглэлд ийм шүүмжлэл хэр байдаг бол?
-Аливаа улс орон эртнийхээ түүхийг бичдэг хоёр гол сурвалж бий. Нэгдүгээрт, бичгийн, хоёрдугаарт археологийн сурвалж орно. Манай улсын хувьд ч мөн ялгаагүй монгол нутаг дээрх эртний түүхийг бичихэд энэ хоёр сурвалжийг ашигладаг.

Ялангуяа монгол нутгаас өнөөдөр археологийн цоо шинэ дурсгалууд илэрч олдсоор байгааг би түрүүнд хэлсэн. Энэ нөхцөлд шинээр малтан судалсан, урд өмнө мэдэгдээгүй тэдгээр олдворуудын тухай мэдээллээр эртний өвгөд дээдсийн түүхийг улам баяжуулах шаардлага бий.

Гэтэл өнөөдөр манай дунд сургуулиудад үздэг түүхийн хичээлийн цагийг багасгасан талаар багш нар ярьж байна. Тэр байтугай өнгөрсөн хавар их, дээд сургуульд үздэг түүхийн хичээлийн кредит цагийг багасгах тухай яриа гарч байсныг санаж байна.

-Манай улс түүхээ шинэчлэн бодовсруулах ёстой гэсэн шүүмжлэл эрдэмтэн, судлаачдын зүгээс дуулддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан болон хараат улс орнууд өнөөдөр түүхээ шинэчлэн боловсруулах асуудалд онцгой анхаарч байгаа. Хэрэг дээрээ манай улс ч гэсэн тухайн үеийн ЗХУ-ын хараат орон байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын түүхийг боловсруулахад, тухайн үед Оросын түүхч, эрдэмтэн, судлаачид шууд оролцож, ажиллаж байсан гэсэн үг юм. Монголын түүх нэлээд улстөржсөн, үзэл сурталжсан шинжлэх ухаан байсан гэдгийг олон хүн мэдэж байгаа.

Тиймээс эртний түүхээ үндэсний судлаачдын хүчээр шинэчлэн бичих, зарим үзэл баримтлалыг шинээр боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Гэтэл 1990 оноос өнөөдрийг хүртэлх 24 жилийн хугацаанд шинэчилсэн, шинэ үзэл баримтлалаар бичсэн түүх гарсангүй. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд, тэр дотроо Казахстаныг онцлон хэлэхэд, эртний түүхээ боловсруулахад маш их анхаарч байна.

Жишээ нь, тэндхийн дунд сургуулийн түүхийн хичээлийн тест гэхэд 1500 орчим асуулттай байдаг. Энэ юуг харуулж байна гэвэл, түүхээ шинэчлэн боловсруулахад маш их анхаарч байгаагийн илрэл. Харин нэг зүйлийг хэлэхэд, Казахстаны түүхэнд мушгин гуйвуулсан, зарим үзэл баримтлал нь сайн боловсруулаагүй, хэт хийрхсэн гэх мэт зүйл гардаг юм байна лээ.

Монгол Улс тусгаар тогтносон улсын хувьд тийм зүйл гарахгүй байх. Гэхдээ албан ёсны төрийн түүх болон сурах бичгийг боловсруулах ажилд мэргэжлийн судлаачид ажиллах нь зохимжтой.

-Энэ жил гадаад, дотоодын олон судлаач манай улсад ирж, буцлаа. Гадаад харилцаа, хамтын ажиллагаанд анхаарах ёстой ямар асуудлууд ажиглагдаж байна вэ?
-Монголын археоло­гийн судалгаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд өнөөдөр АНУ, Франц, БНСУ, Япон, сүүлийн үед БНХАУ-тай хамтран ажиллаж байгаа. Ямар улс оронтой хамтын ажиллагаа хөгжүүлэх нь үр дүнтэй, эсэх талаар тодорхой зүйл хэлэх боломжгүй.

Харин зарим асуудалд бодож үзүүштэй зүйл цөөнгүй байна. Жишээ нь, Хятад болон Казахстан улстай археологийн салбарт хэрэв хамтарвал ямар нөхцөл байдалд ажиллахыг гэрээнд тодорхой тусгаж өгч байх нь зүйтэй юм.

Учир нь хэдэн жилийн өмнө Заамарт малтан судалсан Түрэгийн үеийн бунхнаас гарсан чулуун пайзны хөшөөг Хятадын судлаачид хамтран ажиллаж байгаа талын зөвшөөрөлгүйгээр түрүүлж хэвлүүлсэн. Судалгааны дараа, дараагийн шатанд ч тиймэрхүү зүйлүүд гарсан тухай манай судлаачид ярьж байсан.

Нөгөөтэйгүүр, Казахстантай хамтарсан судалгааны ажлын үр дүн чухам ямар болсон талаар тодорхой мэдээлэл байхгүй ч гэсэн зарим судлаачдынх нь баримталж байгаа үзэл бодол нь орчин үеийн шинжлэх ухааны арга гэхээс илүү газар нутгийн маргаан гэх үү, тиймэрхүү тооцоо хийх гэсэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зүйлийг бичсэн байдаг. Гэхдээ энэ бүх судлаачдын хувьд ажиглагддаг нийтлэг асуудал биш боловч зайлшгүй анхаарвал зохистой асуудал гэж үзэж байна.

-Цаашид анхаарвал зохих, судлаачдын санааг зовоож буй өөр ямар асуудал байна?
-Энд Турк улстай хамтран ажилласан судалгааны тухайд зайлшгүй ярих ёстой. Магадгүй манай улсын хувьд, манай түүхч, судлаачдын хувьд ер нь нийт монголчуудын хувьд зайлшгүй анхаарах ёстой асуудал байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл, өнөөдөр янз бүрийн шугамаар, улс төрийн болон хувийн, хот хоорондын харилцааны чиглэлээр Турк улсаас янз бүрийн төвшний айлчлал Монголд өрнөдөг юм байна.

Турк улсын Ерөнхий сайд хэдэн жилийн өмнө айлчилж байсан. Өнгөрсөн хавар хотын захиргааны шугамаар Туркийнэрх мэдэл бүхий хүмүүс айлчилсан талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Монголд ирж байгаа Турк улсын нэр нөлөө бүхий хүмүүс, улстөрчид Монголд байгаа, монгол нутаг дээр оршин байгаа эртний Түрэгийн дурсгалуудыг заавал очиж үздэг.

Тэр нь айлчлалын хөтөлбөрт нь албан ёсоор орсон заавал очиж үзэх газрынх нь нэг байдаг юм билээ. Мөн тэдэнтэй хамт Монголын эрх мэдэл бүхий хүмүүс, улстөрчид дагалдан очдог. Айлчлалын тухай хэвлэл, мэдээллээр дамжуулж байгаагаас үзэхэд,манай томчууд бараг л та эх орондоо тавтай морил, энэ танай өвгөд дээдсийн дурсгал гэдэг үгийг хайр гамгүй урсгаж байгаа харагддаг.

Санаатай, санаандгүй гэдгийг нь бид мэдэхгүй байна. Харин тэндээс юу ажиглагдав гэвэл, ялангуяа манай түүхчид, археологчид монгол нутагт оршин амьдарч байсан эртний түрэгүүд болон одоогийн Турк улс гэдэг нь ижил ойлголт уу, огт өөр үү гэдгийг ялгах шаардлагатай нь харагдаж байна.

-Монгол нутагт амь­дарч байсан эртний Түрэ­гүүд, одоогийн Турк улсын хоорондын ялгаа заагийг тодорхой тайлбарлахгүй юу?
-Эртний Түрэгүүд бол төрхтний хувьд монгол төрхтэй, нүүдэлчин ард түмэн. Өнөөдрийн Турк улс гэдэг маань гаднаас нь харсан ч Иран царайтай, эрс өөр ард түмэн. Угсаа гарвал, соёлын хувьд ч эрс ялгаатай. Юу нэгтгэж байна гэвэл, нэр нь нэгтгэж байгаа юм.

Гэхдээ Түрэг гэдэг бол эртний түрэгүүдийг нэрлэдэг шинжлэх ухааны нэр. Турк бол өнөөдрийн Турк улс. Үүнийг ялгахын тулд Монгол болон Оросын археологийн шинжлэх ухаанд ялгаж бичдэг.

-Энэ талаарх баримт нотолгоо байдаг уу?
-Казахстаны археологийн хүрээлэнд Түрэгийн эртний генийн сангийн судалгаа байдаг. Тэр судалгаагаар Турк улсын мянган хүнээс удмын сангийн дээж авч үзэхэд, тэр дотор Азийн, өөрөөр хэлбэл төв Азийн монгол төрхтөний нэг ч ген байгаагүй тухай онцлон тэмдэглэсэн байсан.

Өөрөөр хэлбэл, Турк улс, монгол нутаг дээр байсан эртний түрэг хоёр угсаа гарвалын хувьд ямар ч холбоогүй, хоёр өөр ард түмэн гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Шинжлэх ухааны маш ойлгомжтой, хэн ч маргашүй ийм баримт хэрэглэгдэхүүн байхад Турк улсын оршин суугчид, тэр туркууд монгол нутагт байгаа эртний түрэгүүдийн үлдээсэн тэр дурсгалтай, тэр ард түмэнтэй ямар ч холбоогүй гэсэн үг.

Тэр бол зөвхөн монголчуудын өвгөд дээдсийн дурсгал. Тийм учраас монгол нутагт байгаа эртний түрэгүүдийн дурсгалыг тэгж хаа хамаагүй харийнханд найр тавьж, танай юм гэж хэлэх нь зохимжгүй. Ялангуяа улс төрчдийн хувьд тэр бол илүү, магадгүй маш алдаатай үг. Манай улстөрчид тэр ойлголт, төсөөллөө өөрсдөө мэддэггүй юм гэхэд мэргэжлийн хүмүүсээс асууж нэг тийш болгох хэрэгтэй. Дахиад тийм явдал гаргуулахгүй байвал сайн байна.

Ч.Үл-Олдох

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Sep.11.14 2:31 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Joined: Jan.20.14 11:50 am
Posts: 1753
би уулнь явах гэж байсан шд наадахад чинь даанч манарч байгаад хоцорцым одоо тува явах юм гэсэн

Top
   
PostPosted: Sep.12.14 8:23 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
NAIMAN-NOMAD wrote:

Хүн мэддэхгүй бол хэлээд өгий! Өнөөдрийн сонин дээр найманы нийтэлсэн өдөр гарсан мэдээ. Юун чинь соён гэгээрэл. Энэ бол найман сэтгүүлч гэдгийн их том нотолгоо мөн бөлгөө. :hihi:

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн

Top
   
PostPosted: Sep.12.14 8:24 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
манай аугай их түрэг өвөг дээдсийн сүнс тайван нойрсог!

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн

Top
   
PostPosted: Sep.29.14 10:42 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10604
Location: Архан талд чинь:
Image

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Sep.29.14 10:44 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10604
Location: Архан талд чинь:
Дуулга wrote:
Саруул wrote:
Энэ нэг үлмэдэхийн малгай тавьсан гар чинь хэн билээ???[/quote

хамниган муу салмал, моогой шиг цагирлаж хэвдэг улирал чинь болоо юу? :-D Могой шиг нөхөр үү үгүй юу?
Image
Image

Найман асыраганша жылан асыра-Найманыг асрахаар могой асарчхаа гэсэн үгийг мэднач? :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Nov.09.14 10:29 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10604
Location: Архан талд чинь:
Хасгуудад би их нэр хүндтэй болсон болтой дог...Намайг шүтсэн хасгууд их болж байна.Бас миний нэрийг барьж хүүдэгнэдэг болцгоож :haha: :hehe: :hehe:

http://vk.com/aza_9402
https://ru-ru.facebook.com/aza.naiman

http://www.youtube.com/channel/UCSo4PUl_bcjEXY5Nw16HG4g

http://ok.ru/profile/558419652642

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Jan.02.15 1:08 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10604
Location: Архан талд чинь:
Хэнтийн Их Найман овогтон.Хазаар гүйлгэх санаатай Галшар ороод баригдаж гараад тэндээ эхнэр хүүхэд авч суурьшсан хүний үр удам бололтой.. :haha:

Quote:
1. Шүүгдэгч Их найман овогт Дашийн Мөнхтүвшинг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

http://old.shuukh.mn/eruuanhan/10908/view

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Feb.23.15 5:38 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10604
Location: Архан талд чинь:
Найман

Найман нь Төв Азид нутагладаг байсан нэгэн аймаг бөгөөд ихэнх судлаачдын судалгаагаар тэд монгол аймаг байсан байна.

Гарчиг [нуух]
1 Түүх
2 Гарал угсаа
2.1 Монгол онол
2.2 Түрэг онол
3 Ишлэл
Түүх[засварлах]
Тэд 1177 он хүртэл Хар Хятаны харъяанд байсан. 1204 онд тэдний сүүлчийн хан Таян алагдаж, албат иргэд нь Чингис хаанд дагаар орсон бөгөөд Таян ханы хүү Хүчлүг Хар Хидан руу зугатаж очиход тэдний хаан нь найрсгаар хүлээн авч, охиноо хатан болгон өгч байжээ. Оросын түрэг судлаач Н.Аристов Монголын нууц товчооны мэдээнд үндэслэн Найманы нутаг Эрчис мөрнөөс Монголын Тамир гол хүртэлх газрыг хамарч байсан гэж үзжээ. Монголын нууц товчооны 198-р зүйлд "Найманы Хүчүлүг хан улсаа алдаад цөөн хүнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мөрний Бүхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ" гэж дурьдагдсан байдаг.

Хүчлүг 1211 онд Хар Хятаны хаан суудлыг булаан авч, 1218 онд Зэв жанжин Хар Хятаныг дайлах хүртэл хаан суужээ.

Найманы ханлиг мөхсөн ч тэд Их Монгол Улсын түүхэнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Чингис хаан Найман аймгийг эзлэхэд Найманы нэгэн түшмэл Тататунга монголчуудад бичиг үсэг зааж өгсөн гэсэн домог байдаг. Өгэдэй хааны их хатан Дөргэнэ Найман аймгийн хүн байсан гэж үздэг. Түүнчлэн Хүлэгү Найман аймгийн Хэтбух гэгч жанжинтай байсан нь 1260 оны Айн Жалутын тулалдаанд амь үрэгджээ.

Одоо казахчуудын дунд дор хаяж 400 мянган Найман гаралтай хүн бий. Найманчуудын зарим нь Киргиз, Узбекчуудад уусчээ. Мөн Афганистан дахь Хазара монголчууд, Монгол улсын хойд хэсгээр ч Найман гаралтай хүмүүс цөөн тоогоор байдаг. Өвөр Монголд монгол хэлний найман аялгаар ярилцдаг Найман ястан бий.

Гарал угсаа[засварлах]
Монгол онол[засварлах]
Киданчууд 1120-иод онд баруун тйиш нүүн Хар Кидан улсыг байгуулагдахад Найманы ханлиг байгуулагдсан харин Киданы эртний нэгэн ноён 8 хүүтэй байсан нь Найманы ханлигийн нэр болсон гэж зарим эрдэмтэд үздэг. Ойрадын Дөрвөд, Цорос ястнууд Найман гаралтай гэх үзэл бий. Алан Саундерс тэднийг монголжсон түрэгүүд гэж үзжээ.[1] Мөн Казахстаны олон эрдэмтэн судлаачид найманчуудыг монгол аймаг гэсэн үзлийг дэмждэг.[2]

Казахстаны history.kz сайт тэдний нутаглаж байсан газарзүйн байршилд нь үндэслэн найманчууд үргэлж монгол овог аймгуудын дунд хүрээлэгдэн оршиж байсан монгол аймаг гэж бичжээ. [3]

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Feb.23.15 6:28 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Монголын генийн судалгаагаар гарсан 20%, казахын генийн судалгаагаар гарсан 15%-ийн o group-ийн генийг наймантай болон харкидантай холбосон судалгаа байналээштээ. Эх сурвалж линкийг мартчихаж, санахаараа оруулая.
Товчилбол Киданчууд хойд хятадыг захирах 200 орчим жилийн хугацаандаа хятадуудад холилдож 30 орчим % нь о групын гентэй болсон. Киданы мөхсөний дараа баруун тийш нүүхэд нүүдэлчин амьдралын хэвшилтэй киданчууд нь найммантай холилдсон бол суурин газар тариалан эрхэлдэг киданчууд харкидан улсыг үүсгэсэн гэж. Киданы нүүдлийг таван зуун мянгаас сая хооронд хүнтэй байсан гэж байгаагаас үзэхэд томоохон нүүдэл байжээ.
Монгол болон казахстанд илэрсэн о групптэй хүмүүс шууд кидан угсааны хүмүүс гэнээ.

Найман аймаг харьцангуй соелжсон байсан нь кидан болон хятад уйгар соелтой салшгүй холбоотой гэж дүгнэжээ.

Ps. Найман энэ тал дээр юу гэмээр байна.

Top
   
PostPosted: Feb.24.15 10:11 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10604
Location: Архан талд чинь:
Наад судалгаа чинь зөвхөн хасаг найман дотор хийсэн судалгаа..Ганц каракерей найманаас бусад найманууд нь С3,R1а ,R1b гентэй.Голдуу С3.Тэхээр лааст мөөхэй чи зүгээр л унших юмаа ихэсгэ.Тэр илжигэн дүү нар чинь үнэхээр хятад гаралтай байна уу үгүй юу гэдэг талаар.. :haha: . Хасаг найман ,монгол найман хоёр маш их ялгаатай..Энэ юу вэ гэвэл бол тус тусдаа хаантай ар өвөр гэж хуваагдаж байсан.Хасаг найман бол Долоонгол буюу Хар хидануудын суурьшсан газар хавьцаа байсан.Монголын найманууд бол барууншаа Монгол Алтай зүүн талдаа орхон гол хүрч байсан.Нууц товчоонд найманы харуул Сайр хээр буюу Өгий нуурын урд байдаг голын сайрт буудалласан Чингисийн цэргүүдийг ХанХарханы орой дээрээс харж байсан гэсэн мөр бий.Хархиданууд тухайн үед монголд байгаагүй. :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Feb.24.15 10:35 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Кидануудын оргил сэргэн мандалтын үед өвөрмонгол бүхлээрээ, дорнод, сүхбаатар, хэнтий аймаг захирагдаж байсан.

Хятадтай холилдсон байж болох 3 нь ч цаг үе халх монголчуудад байна.
1-т Кидан-харкидан-найман
2-Т юань улсын үе
3-т 1900-1930 оны үед.

Гэхдээ хятад гентэй монгол хүмүүсийн ихэнх нь өөрсдөө ч мэдэхгүй яваа байлгүй. Учир нь 1990 оноор бодоход албан есны хятадын эрлийз хурлийз нийлээд л 40000 хүн энэ нь 2 сая хүний хүний 2 % л гэсэн үг. Нөгөө 18 % нь хаачсан хэрэг вэ гэдэг асуулт гарна.
Миний бодлоор бол дээр дуридсан эрт үед холилдсон хүмүүс нь хятад гентэй гэдгээ мэдэхгүй яваа болов уу.

Найман гуай чинийхээр эдгээр хүмүүс монгол хүн мөн үү.

Top
   
PostPosted: Feb.24.15 10:36 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
Тэгвэл одоо хөхтүрэгийн хариулах ээлж ирж дээ. :brows:

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.

Top
   
PostPosted: Feb.24.15 11:08 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10604
Location: Архан талд чинь:
last_mogican wrote:
Кидануудын оргил сэргэн мандалтын үед өвөрмонгол бүхлээрээ, дорнод, сүхбаатар, хэнтий аймаг захирагдаж байсан.

Хятадтай холилдсон байж болох 3 нь ч цаг үе халх монголчуудад байна.
1-т Кидан-харкидан-найман
2-Т юань улсын үе
3-т 1900-1930 оны үед.

Гэхдээ хятад гентэй монгол хүмүүсийн ихэнх нь өөрсдөө ч мэдэхгүй яваа байлгүй. Учир нь 1990 оноор бодоход албан есны хятадын эрлийз хурлийз нийлээд л 40000 хүн энэ нь 2 сая хүний хүний 2 % л гэсэн үг. Нөгөө 18 % нь хаачсан хэрэг вэ гэдэг асуулт гарна.
Миний бодлоор бол дээр дуридсан эрт үед холилдсон хүмүүс нь хятад гентэй гэдгээ мэдэхгүй яваа болов уу.

Найман гуай чинийхээр эдгээр хүмүүс монгол хүн мөн үү.

Үүнд хариулахад эхлээд О үнэхээр кидан эсвэл найманых мөн гэсэн яг таг нотолгоо хэрэгтэй.Би дээр бичсэн хасгийн наймануудын голлох дна С3 мөн гэж..Бас яахаараа би R1a гэсэн гентэй байдаг билээ.Бас Бэлгүтэйн удмынхан бас R1a гэж гарчаад байгаа..
За ямар ч байсан би чам шиг илжиг унасан хятад эмтэй холбогдоогүй юм даг..Миний тал бол эртний бүүр хүннүгээс ч өмнөх скиф ари нартай холбоотой гэж.... :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Last edited by NAIMAN-NOMAD on Feb.24.15 12:04 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Feb.24.15 11:09 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10604
Location: Архан талд чинь:
TengisSarana сообщение 10.5.2010, 14:11

Привет всем,

Здрасте уважаемие Ерлан, Жас, и Батыр!

У нас есть Найманы в Монголий. Найман Казахи (Бура) и Найман Монголы. Но я не знаю, если Найман Монголы такие же, как Найман казахов. У меня есть одна книга, которая была опубликована в 1997 году. Она показывает все монгольские кланы региона от региона. У нас есть 21 регионы, которые называются аймаков. Аймаков разделить на соманов.

В Баянхонгорском аймаке найманы живут в Заг и Чулуут Соманов. Эти две соманы граничит Архангай.

В Архангайского аймаке найманы живут в Хангай и Их-Тамир Соманы. Хангай соман граничит Баянхонгор. А Их-Тамир соман же в центре Архангайского аймака. Это большая соман, но только Боржигины и Найманы живут там.

В аймаке Хэнтий, у нас есть три различных Найман Кланы: Найман; Бага Найман; Их Найман

Найманы живут в Дэлгэрхан сомане. А Бага найманы или Малой Найман и Их найманы или Великой Найман живут в Өндөрхаан Сомане.

К вашей информации, Чингис Хан родился в Хэнтий Аймаке. Я не знаю почему у нас тоже есть Найманы в Хэнтий Аймаке. Я раньше не знала об этого. По моему Монгольские Найманы которие живут в Архангай и Баянхонгор Аймаке, может быть ностаяшие Найманы.

I checked https://www.smgf.org. And according to the DNA data, the Haplogroup C3 Kokzharly-Naiman Kazakh has one step mutation from 2 Mongolian Kazakhs who live in Tsengel Soman, Bayan-Ulgii Province and ironically also one step mutation from 1 Khalkha Mongol from Khentii Province and another Khalkha Mongol from Dornot Aimak. I sent the links to Batyr.

I'm posting this just to give you all some extra information that I found . I hope it helps. And please excuse my bad Russian.

Thank You, Kherlen

http://www.elim.kz/forum/index.php?showtopic=2551&st=80

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Feb.24.15 12:13 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Чамаас шал өөөр юм асуугаад байна. Эрт үед холилдсон Хятад гени тээж яваагаа мэдэхгүй монголчуудыг монгол хүн үзэх үү? хятад хүн гэж үзэх үү?

Top
   
PostPosted: Feb.24.15 12:20 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10604
Location: Архан талд чинь:
last_mogican wrote:
Чамаас шал өөөр юм асуугаад байна. Эрт үед холилдсон Хятад гени тээж яваагаа мэдэхгүй монголчуудыг монгол хүн үзэх үү? хятад хүн гэж үзэх үү?

Илжиг адууны дундаас төрсөн луусыг илжиг гэж үзэх үү эсвэл адуу гэж үзэх үү. Мөөхэй чи энэнд хариулаадах. :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Feb.24.15 2:12 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Аан зөв зөв найманг тэгвэл луус гэж хэлэх естой юм байна. Хэ хэ
Монголд хятад цус хамгийн ихтэй байх магадлалтай овгоос гаралтай учраас чи бол луус юм байна.
Үгүй бол r1a group-ийн гентэй гэдгээ батлах шинжилгээний бичгээ үзүүлж хайрла

Top
   
PostPosted: Feb.24.15 4:30 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10604
Location: Архан талд чинь:
last_mogican wrote:
Аан зөв зөв найманг тэгвэл луус гэж хэлэх естой юм байна. Хэ хэ
Монголд хятад цус хамгийн ихтэй байх магадлалтай овгоос гаралтай учраас чи бол луус юм байна.
Үгүй бол r1a group-ийн гентэй гэдгээ батлах шинжилгээний бичгээ үзүүлж хайрла

Мөөхэй чи надад атаархаж багахан унгаж байвал зүгээрсэн. Би бол талын хөх болон шар зүсмийн чононуудын удам угсаа..Харин чи бол илжиг адуу малтай хамаарах учир би бол чамайг барьж иддэг амьтанд хамаарна. Ер нь хонгирадуудын C3d кодыг сүүлийн үед жинхэнэ луухаануудтай холбож бас үзээд байгаа шүү.
Надад тэр сертификат нь алгаа...Манай ахад байгаа ххөө.
:haha:

Image

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Feb.24.15 4:32 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Ха ха. Тэгвэл чамайг хэн батлахын..?
ах чинь чиний төрсөн ах мөн ч юм уу биш ч юм уу.

Top
   
PostPosted: Feb.24.15 4:40 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10604
Location: Архан талд чинь:
last_mogican wrote:
Ха ха. Тэгвэл чамайг хэн батлахын..?
ах чинь чиний төрсөн ах мөн ч юм уу биш ч юм уу.

Зулай зулайгаа гишгэж төрсөн жинхэнэ ах дүүс мөндөө ххөө. Танайхан яадаг юм.бие биенээ хардаад салтаа саамаа сэжиглээд байдаг юм уу.Илжиг унасан луухааны шээс мөн үү энэ тэр гэж... :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Feb.24.15 5:29 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Үгүй яахав нэг ээжээс гарсан гэдэг чинь нэг аавын хүүхдүүд мөн гэсэн үг бишэлдээ. Чиний хэлдэгээр о групын ген чинь эцгээ дагадагштэ.
Ахын чинь генийн маркер чиний генийн маркертэй адил гэдгийг хэн батлахын.?

Олохнууд овог болохоос биш илжгин овогтон биш. Тэгээд ч нэг хятад хааны гүнжтэй овгийн тэргүүн нь суусан болохоос илжгин овгийн бүх хүмүүс хужаа эхнэр аваагүй байлгүй. Харин найман овог ч их унирсаль овог юмаа. Монгол с груп, түрэг, авар, хужаа, түвд, уйгар гээд олон генийн хүмүүсийг өөртөө багтаасан.

Top
   
PostPosted: Feb.25.15 10:16 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10604
Location: Архан талд чинь:
last_mogican wrote:
Үгүй яахав нэг ээжээс гарсан гэдэг чинь нэг аавын хүүхдүүд мөн гэсэн үг бишэлдээ. Чиний хэлдэгээр о групын ген чинь эцгээ дагадагштэ.
Ахын чинь генийн маркер чиний генийн маркертэй адил гэдгийг хэн батлахын.?

Олохнууд овог болохоос биш илжгин овогтон биш. Тэгээд ч нэг хятад хааны гүнжтэй овгийн тэргүүн нь суусан болохоос илжгин овгийн бүх хүмүүс хужаа эхнэр аваагүй байлгүй. Харин найман овог ч их унирсаль овог юмаа. Монгол с груп, түрэг, авар, хужаа, түвд, уйгар гээд олон генийн хүмүүсийг өөртөө багтаасан.

Олгунуудыг хар хятаны нэг овог ч гэж үздэг тал бий шоо.. :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Feb.25.15 11:10 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
саяхан найман гэдэг нэртэй хүн олхонуудыг эртний дарлиган монгол овог гэж бичиж байсан санах юм.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited