#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.17.18 6:20 pm

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 67 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jan.29.11 11:39 am 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.30.10 5:47 pm
Posts: 235
Урьд энэ талаар сэдэв нээгээд үнэнд дургүй зарим дотор цустай модуудад хусуулсан юм.
Хиргисүүд халхаас гадна мянгадууд.өөлд,дөрвөд дотор бас бий.

1. Баян-Овоод: Урианхан, сартуул

2. Галуутад: Урианхан, найман, олхунуд, сартуул. хошууд, уйгад өөлд, хиргис, завар

3. Эрдэнэцогтод: Урианхан, өөлд, хошууд, хиргис

4. Баян-Өндөрт: бэсүд, хошууд

5. Баянцагаанд: бэсүд, хошуул

6. Гурванбулагт: сартуул, хошууд, хиргис

7. Жаргалангад: сартуул, урианхан

8. Заг суманд: сартуул, хошууд, уйгад. урианхан

9. Баацагаан: сартуул, хошууд. хиргис

10. Баянцагаанд: сартуул, хошууд

11. Бууцагаан: харчин, хошууд, бидэгүүн. хиргис

12. Богд суманд: харчин, өөлд

13. Хүрээмаралд: харчин, хошууд. хиргис

14. Өлзийтэд: өөлд, хошууд, хиргис

15. Баянлигт: өөлд, хошууд, хиргис

16. Бөмбөгөрт: хорхой нүдтэн. хошууд

17. Баянбүлагт: хошууд. бидэгүүн, хиргис

18. Жинстэд: хиргис

19. Шинэжинст: хошууд

Image

Мянгад ястан.

http://www.angelfire.com/mn3/bid_team/myangad.html

Top
   
PostPosted: Mar.14.11 11:04 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: May.01.07 3:50 pm
Posts: 115
Өлзийт суманд тэгээд энэ дээр бичсэн овгын хүмүүс л байдаг юм уу? Манай аав Өлзийт сумынх л даа. Өлзийт сум хавиар өөр ямар ямар ястай амьдарч байсныг хаанаас мэдэж болох вэ?

Top
   
PostPosted: Mar.15.11 12:41 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10370
Location: Архан талд чинь:
Бас боржигонууд бий.Иймэрхүү хаягуудаар хайгаад үз! Энэ бол баттай эх сурвалж.

http://www.asuu.mn/medleg/uls-tur/110/0908100003

_________________
Засагтханы зартай хархүү

Top
   
PostPosted: May.22.11 7:50 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10370
Location: Архан талд чинь:
Ж. Сvрэнжав: Єргєст харганаар ороолгож хэлд оруулсан

Огноо: 2007-07-26 14:17:09

Монгол ёс заншил, судлалын олон улсын холбооны "Мєнх тэнгэрийн хишигтэн", Ардын хар дом, зєн билиг, мэргэ судлалын эрдэм шинжилгээний тєвийн захирал,

Чингис хааны дэлхийн академийн академия, зурхайч, доктор, Олон улсын хишигтнvvдийн холбооны "Гэгээн vйлстэн", ард тvмний "Ногоон Дарь-Эх" єргємжлєлт, Хиргис овогт Жигмэдийн Сvрэнжавтай зєн билиг, арга домын талаар хєєрєлдлєє.

-Та аль нутгийн уугуул вэ. Хэзээнээс, хэрхэн"тодров"?
-Ховд аймгийн Манхан сумынх. 40 настайдаа охин тєрvvлчихээд найман сарын турш цус алдалтын байдалд байсан. Эмчилгээ хийлгээд ч тусыг эс олсон хэрэг. Арга ядаад лам хараар явтал тэдний дундаас нэг нь “ёстой юм ёсоороо болж байна. Цаст хайрханд очиж сан тавь" гэлээ. Манайхан ч хэлснийг нь ёсоор болгож, би ч эдгэрсэн. Тэр цагаас хойш хар аяндаа л зочин гийчин ирэх зэргийг урьдчилан хэлэх болсон доо. Энэ талын боловсрол vгvй, сургууль соёлд сууж номын дуу сонсоогvй хvн шvv дээ, би. Гэвч хар аян¬даа л 41 чулуу зэрэг одоо хэрэглэж буй бvхнээ цуглуулчихсан. Ийм хvмvvс хvнд євчин тусаад эдгэх, єврийгєє ариусгах гэсэн хоёр хэлбэрээр тодордог юм байх. Ард тvмэн ч тєдєлгvй намайг "Ногоон Дарь-Эх" хэмээн єргємжилж байлаа.

-Ийн тодрох хvртлээ хэн байсан бэ. "Мэргэн тvргэний" удам бий юу?
-Худалдааны техникум тєгсєєд мэргэжлээрээ ажиллаж байтал МАХН-ын XVIII их хурлаас гаргасан "Эмэгтэй хvнийг ахих, дэвшихэд нь дэмжинэ" гэсэн заалтын хvрээнд цэргийн сургууль тєгсєєгvй надад "Ахлагч" цол олгон Эрдэнэтийн зэвсэгт хvчний 202-р ангид нууцын эрхлэгчээр томилснсор 300 тєгрєгийн цалинтай ажлаас 700 тєгрєгийн цалинд хvрч билээ. Дєрвєн жилийн дараа эргээд худалдааны салбартаа ажилласан даа. Удмын хувьд яривал аав минь 500 лам удирддаг том гэцэл байсан юм. Хэлмэгдvvлэлтэд єртєн хороогдохдоо "Хожим би та бvхэнд чихэр єгнє" гээд явсан гэдэг. Тэр нь єдгєєгийн цагаатгал буюу нєхєн олговор байж таарсан.

-Та хар домын аргаар засал хийдэг гэсэн..?
-Дом их сонин. Хэл аманд ээрэгдсэн хvний зургаан хурууны хумсыг нь мухарлан ном уншсанаар бузраас нь салгана. Мєнгє тогтоох, арвижуулахад нэгт, тавт, аравтын дэвсгэртээр буюу "Жаргал, жаргал, жаргал"-аар домнох жишээтэй. Vvнийг тарнитай хослуулдаг. Тарнийн хvч мундаг шvv дээ. Бас бариа заслын арга бий.

-Бариа засал гэдэг гараар дамжуулан євчнийг єєртєє авч буй гэлцэх нь бий. Магадгvй, єєрийгєє зольсон vйлдэл ч юм шиг?
-Vгvй ээ. Миний хувьд харин ч эсрэгээрээ, бариа хийхгvй бол єєрийн гар хэл євдєх гээд байдаг. Хvн барьчихлаар хєнгєрєєд, євдєхєє больчихдог. 108 тарнитай хослуулсан бариа ч хvчтэй дээ.
-Хар домын аргаасаа нэмж сонирхуулахгvй юу. Vvдэнд чинь дугаарлаж суугаа хvмvvсээс харганаар ороолгодог, сунаж мєргvvлдэг гэж сонслоо?
-Сунаж мэргэнс гэдэг их учиртай. Тухайн хvний сvсгийг хєглєдєг.

-Аргалуулсан, аз жаргалдаа хvрсэн хvмvvсийн жишээ ярьж сонирхуулахгvй юу?
-21 настай нэг охиныг аав нь дагуулж ирсэн. Гэнэт хэлгvй болчихоод долоо хонолоо гээд. Тvvнийг 108-216 мєргvvлээд, єргєст харганаар ороолгож, Дарь-Эхийн уншлагуудаа уншаад явуулахад тэр шєнєє хэлд орсон. 43-тайдаа надаар vрийн заяа дуудуулж, тєдєлгvй жирэмсэлж эх болсон эмэгтэй бий гээд яривал зєндєє.

-Єргєстэй харгана аа?
-Тийм ээ. Манай нутгийнхны нэрлэдгээр "Улаан мангаа". Их идтэй эд дээ.

-Танаар засал хийлгээд тусыг эс олсон тохиолдол бий юу?
-56 настай нэг эмэгтэйг хань ижилтэй болгож чадаагvй юм даа. Хvн бvхэн эхийнхээ аль нэгэн эрхтэн, тухайлбал толгой, чих, мєр, rap, хэл зэрэгт эрхшээж тєрдєг. Тэр бvсгvйн хувьд нас оройтсоноос гадна
эхийнхээ євдгєнд тєрсєн байсан. Євдєг, хєлєнд эрхшээгсэд дорд заяатай, тавилан муутай ч Дашзэвэг найман гэгээн болон Сундуй гэдэг номыг улирал тутамд уншуулаад явахад хувь заяа тэгширдэг. Єнгєрсєн жил над дээр ирсэн 33тай эмэгтэй нэг жилийн турш дээрх хоёр номыг уншуулснаар хань ижилтэй болсон. Удахгvй vрийн зулай vнэрлэх гэж байгаа.

-Эрvvл мэндийн талаасаа хvvхэд олох боломжгvй хvмvvс танд хандаж аргалуулсан тохиолдол бий юу?
-Тодорхой бус гэх шалтгаанаар хvvхэд заяахгvй байгаа хvмvvс ирдэгээс биш ил тодорхой эрvvл мэндийн засаршгvй шалтагтан ирж байгаагvй. Vр заяахгvйн учрыг мэргэлж vзэхэд шалтгаан нь янз бvр. Манайхан комиссын бараа нэртэй хуучин хувцас их хэрэглэдэг. Туйлын буруу сонголт бєгєєд бузардах нэг vндэс юм шvv дээ. Мєн савгvй мэт vрийн заяагvй хvн бий. Энэ тохиолдолд аргалж чадахгvйгээ хэлээд хvvхэд єргєж авахыг зєвлєдєг.

-Та чулуу тасалж мэргэлдэг гэлээ. Алга харах, аягатай ус тольдох зэрэг хэлбэр ч бас байдаг?
-Шаардлагатай гэж vзвэл алга харна аа. Ер нь бол тєрєлхийн зєн билигтэй л бол ямар ч vйлдэлгvйгээр, зєвхєн нvvр царайг нь хараад ч хэлж чадна. Гэвч vйлдэлгvйгээр vзвэл зєн билиг нь мохож, улмаар устдаг.

-"Хутта хэдий хурц ч ишиндээ нэмэргvй" гэгчээр лам хvн єєрийнхнийгєє аргалж чаддаггvй гэсэн?
-Дарь-Эх хvний хувьд тийм биш. Нєхрийгєє, хvvхдvvдээ, мєн єєрийгєє ч аргалдаг.

-Хувь хvн єєрєє сvсэглэж чадахгvй бол ямар ч сайн арга засал, ном сдар уншуулаад тус нэмэр болдоггvй гэх нь бий?
-Засал номд vнэхээр сайн хvн бол vр дvн нь талаар єнгєрнє гэж байхгvй. Гэхдээ мэдээж, хvн єєрєє шvтэж, сэтгэхvйгээрээ нийцсэн тохиолдолд харилцан эерэг энергиэ солилцоод тэр хэрээр ач тусаа єгдєг.

-Єєрийг тань зорьж ирж vзvvлснээс хальж, улс орон, байгаль, цаг уурын асуудлыг зєгнvvлдэг vv?
-Зєгнєнє єє. Зvvд минь их зєнч. Ялангуяа байгалийн vзэгдлийг сайн мэддэг. Євлийн улирал vгvй болохыг би мэдэрч байна.

-Олон єргємжлєл, цол гуншинтай юм байна. Vvнийг хэн, хэрхэн хvр тээдэг юм бэ?
-Муухан хувцасласан нэг хvн манайхаас балахгvй, надад хєєгдєн олон хоног суулаа. Мэргэлvvлж аргалуулж байгаа хvмvvсийн хэрэгт дурлаад Гэтэл тэр нь Шинжлэх ухаа ны академийн академик доктор хvн намайг тандаж шалгаж явсан юм байна. Ингээд Монгол ёс заншиг судлалын олон улсын хол бооноос хvртсэн "Мєнх тэнгэрийн хишигтэн" цол хvртээсэн. Мєн тулж шалгасны vндсэн дээр "Зурхайч" цол олгодог. Би 41 чулуугаа тасалж мэргэлээд тайллаа хэлж, шалгагчид харин чулууг минь тоолж, тvvнийгээ математикийн аргаар, зурхайн аргачлалаараа бодож vзээд "Vнэн юм аа" хэмээн баталсан байх жишээтэй.

-Таныг сорьж туршсан, vл итгэн уурлаж бухимдсан зэрэг тохиолдол бий юу?
-Нэг эмэгтэйг би савны кистатай гэж мэргэлээд хэлтэл "Чи ямар ЭХО юм уу" хэмээн уурлаад явлаа. Гэтэл хэд хоногийн дараа нєхєртэйгєє эргэн ирж уучлалт гуйгаад, мэс засалд орох болсноо ярьж байна. Арга засал хийж єгєхийг гуйхаар нь би гурав хоног хойш тавин "хvндэрч" байж засал хийсэн. Хvндэрсний учир нь сvсэг, итгэлийг нь нэмэх гэсэн хэрэг.

Нийгмийн толь 172 (264)

_________________
Засагтханы зартай хархүү

Top
   
PostPosted: Jun.24.11 3:55 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Joined: Jun.25.10 4:34 pm
Posts: 46
Миний Ээжийн тал Бөмбөгөр, Аавын тал Галуут, би юу болчвоо тэгэхээр Хорхой нүдтэй бага ястны коллекшн аан. Ёстой Баянхонгорыг ийм гэж бодоогүй, мэдээгүй байсан.

Top
   
PostPosted: Jul.31.11 9:07 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10370
Location: Архан талд чинь:
Toba's wrote:
Миний Ээжийн тал Бөмбөгөр, Аавын тал Галуут, би юу болчвоо тэгэхээр Хорхой нүдтэй бага ястны коллекшн аан. Ёстой Баянхонгорыг ийм гэж бодоогүй, мэдээгүй байсан.
,
Найман байнашдээ. :-D

_________________
Засагтханы зартай хархүү

Top
   
PostPosted: Sep.13.11 12:14 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10370
Location: Архан талд чинь:

Башкиртостаны хиргисүүд.

Эртний хиргисүүд шар үстэй цэнхэр нүдтэй европ төрхтэй славян гарлын улс байжээ.Юун тэр түрэг мүрэг..Түрэгт огтхон ч падлий байхгүй.Манайд байдаг шар толгойтнууд тэдний удам угсаа бололтой.

_________________
Засагтханы зартай хархүү

Top
   
PostPosted: Apr.09.12 11:03 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10370
Location: Архан талд чинь:
Приветствую вас кыргызские друзья,

Саламатсынарбы кыргыз достор,

Разрешите мне с этой почетной трибуны передать вам искренние приветствия монгольского народа. Я с волнением, долго ждал этого дня. Ждал как встречу с родными братьями, расставшимися много лет тому назад. Выражаю глубокую признательность кыргызскому народу, Президенту Кыргызстана, официальным лицам за столь дружественный и душевный приём с высокими почестями.

Монголы и Кыргызы - это народы с древними традициями государственного строя, оставившими яркие следы в истории человечества и цивилизации. В прошедшем 2011 году мы, монголы отметили 2220-летие своей государственности и образования империи Гуннов. До сих пор на территории Монголии остаются культурно-исторические памятники гуннских, тюркских, уйгурских, хиргисских и киданьских племён. Также в прошедший год «Зайца» Монголия отметила 100-летие восстановления своей свободы и независимости. Крупные исторические даты дали нам возможность осмыслить наше прошлое, настоящее и будущее. Мы, монголы считая, что «хорошее в истории- мой учитель, и плохое - тоже мой учитель», извлекаем уроки из истории и стремимся сегодня вносить вклад в будущее.

Уважаемые кыргызские друзья – наши близкие братья,

Я назвал свое выступление «Небесная печать и свобода». И вот почему.

Наши народы являются потомками легендарных народов небесного происхождения, живущих в войлочных юртах. Мы все «кок оортнууд». Мы все являемся народами, отличительной чертой которых является Монгольское пятно. Нас - монголов, кыргызов, узбеков объединяет одна особенность. Это наша синяя «небесная печать». Мы должны жить в мире и согласии, поддерживая друг друга. Наши предки издревле жили на одной земле, пили воду из одного источника. Мы вместе поклонялись небесам, поддерживали огонь в обшем очаге и пасли свой скот. У нас общая судьба и скорбь, у нас общая героическая история и гордость. На прославленной Орхонской наскальной надписи до сих пор отчётливо видно надпись «Хиргис».

Наши люди считают, что часто встречающиеся в Монголии хиргисурские изваяния хранят историческую память и являются святыми местами поклонения предков Хиргисского народа. В западной части Монголии средь Алтайских хребтов расположено былинное озеро «Хяргас нуур», вещающее нам историю тысяча тысяч лет.

Было время, когда Властелин Чингис завоевывал эту землю, где сейчас я стою. Здесь проживали его потомки, преемники ханы и князья, служивые люди. И сегодня много людей в Кыргызстане связывают своё происхождение с Монголией. Признателен вам за то, что вы сохранили уважительное отношение к истории и традициям предков.

В истории Монголии и Кыргызстана много таких схожих и различающихся моментов. Однако всегда близко оставалась духовная смычка между двумя нашими народами. Мы, монголы хорошо знаем эпос «Манас», ставшего вершиной устного народного творчества храбрых кочевников. Наше поколение зачитывалось произведениями великого писателя Чингиза Айтматова. Монголы хорошо знают красочные горные хребты и озера Кыргызстана, гостеприимство и дружелюбие ваших людей, монголо-кыргызские отношения нового времени.

Настоящий мой визит в Кыргызстан привлекает большое внимание наших граждан. Есть много монголов, считающих Кыргызстан своей второй родиной. Многие наши граждане, учившиеся и получившие здесь образование, и сегодня продолжают вносить вклад в развитие своей страны. Один из них-первый космонавт нашей страны Жүгдэрдэмидийн Гүррагчаа. Этот уважаемый человек участвует в настоящем визите в качестве моего персонального гостя. Наш космонавт, родившийся в низинах горы Хөгнөхаан, обучался полетным наукам у подножия горы Тенгри в Кыргызстане. Только один этот пример не является ли дополнительным свидетельством особой взаимо-связанности историй наших народов, которая куется на земле и благословляется небом.

Многие наши люди, желавшие посетить Кыргызстан, из-за нехватки мест в самолёте не смогли прилететь. Это говорит о том, что имеется большая заинтересованность и возможности для взаимного сотрудничества между нашими странами и народами. Ясно, что они вскоре приедут в Кыргызстан. Наши кыргызские друзья, пользуясь случаем, приглашаю вас посетить Монголию. В состав моей делегации кроме ответственных государственных и правительственных работников входят представители общественных организаций. Также включены представители бизнеса, которые уже установили деловые связи или хотят наладить отношения с Кыргызстаном. Помимо этого, мы зачерпнули воды из озера Хяргас нуур и привезли вам. В составе делегации находится глава Хяргас сомона.

Очень важное значение имеют отношения между нашими гражданами в области культуры и интеллектуальной сферы. Приятно сообщить вам, что в широком составе также прилетела делегация из наших известных писателей, поэтов, художников, средств массовой информации. В ближайшие дни Монголия будет полна информацией о Кыргызстане, о вашем дружественном народе. Будьте уверены, что наши деятели искусств вернутся не с пустыми руками.

http://kg.akipress.org/discus:500751/#comm

_________________
Засагтханы зартай хархүү

Top
   
PostPosted: Jul.09.12 12:14 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10370
Location: Архан талд чинь:

_________________
Засагтханы зартай хархүү

Top
   
PostPosted: Jul.09.12 12:31 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10370
Location: Архан талд чинь:

_________________
Засагтханы зартай хархүү

Top
   
PostPosted: Jul.25.12 5:47 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10370
Location: Архан талд чинь:
ADN wrote:
хүрээмаралын баруун хэсгээр ямар ястан байгаа бол?

Сартуул. жалайр,бэсүд .олхунуд, харнууд, хорхой нүдтэн,тангууд.

Image

Image

_________________
Засагтханы зартай хархүү

Top
   
PostPosted: Aug.18.12 11:18 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Jul.04.12 10:19 pm
Posts: 113
Баянхонгор аймаг чинь бас Хиргисийн нуур гэж бас байдаг биз дээ. Үүнтэй ямар холбоотой юм бол

_________________
Бэрхийг мэддэг
Битүүг таадаг

Top
   
PostPosted: Aug.18.12 11:51 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10370
Location: Архан талд чинь:
Hatwaari wrote:
Баянхонгор аймаг чинь бас Хиргисийн нуур гэж бас байдаг биз дээ. Үүнтэй ямар холбоотой юм бол

Увсад байдаг биздээ.

Quote:
Енисейн Хиргисүүд
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Төв Азийн эртний ард түмнүүдийн нэг Киргиз түмнийг анх Сибирийн төв хэсэг, Енисей мөрний дээд хөндий Минусын хотгорт оршин байсан гэдэг ба магадгүй тэд Саяны уулсаас өмнөш нутаглан байсан байх магадтай юм. (Хяргас нуур, Хиргисүүр) МЭӨ 201 оноос хятад сурвалжид Хүн нарт эзлэгдсэн аймгуудын дотор Гэгүн буюу Гянгүн гэх нэр гарах бөгөөд тэднийг Киргизүүдийн өвөг хэмээдэг. Тэд Тэлэ аймгийн холбоонд (Тогуз- огуз буюу 9 аймагт Уйгар, Сыр-Тардуш, Басмыл, Огуз, Хазар, Аланчууд, Киргиз, Тува, Якут ордог байжээ) байж Төв Азид үүсч, задарч байсан гүрнүүдийн бүрэлдэхүүнд орох болон тэмцэх зэргээр оршин байжээ. МЭӨ 2-р зуунаасөмнө Хакас-Минусын хотгорт Индо-Евро буюу Перс угсааны Динлинчүүд байсан гэдэг ба Хүн нар тэднийг МЭӨ 1-р зуунд эзлэн 150 жил ноёрхсон бөгөөд энэ үед алтай язгуурын хэлт, Монголорхог төрхт Гянгүнчүүд Хүн нарт шахагдан тус бүс нутагт шилжин шаргал үст, цэнхэр нүдэт Динлинчүүдтэй генетикийн болон соёлын солилцоонд орсон үеэс Гян буюу Кем-Енисей мөрний хөндий Хакас-Минусын хотгор Гянгүн нарын нутаглах үндсэн төв болсон байна. Тэд Динлинчүүдээс гадна Угор, Самоед болон Кет хэлтнүүдтэй ч нэлээн холилдсон бололтой. Үүний нотолгоо нь Таштыкын соёлын дурсгал, олдворуудаас харагдах бөгөөд 7-12-р зууны Хятад болон Муслим сурвалжид тэднийг улаан үстэй ногоон нүдтэй хүмүүс гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн орчин үеийн генетик ДНХ-ийн судалгаа ч үүнийг давхар нотлох бөгөөд одоогийн Киргизүүд нь тэр үеийн Сибирийн оршин суугчдын удам гэдгийг баталдаг. ДНХ-ийн судалгаагаар одоогийн Киргиз эрчүүдийн 63% нь Өвөг Индо-Европ хэлтний ген гэгддэг Y-ДНА-ийн R1а1 хаплогрупптэй байдаг байна. (Тажикуудын 64%, Украинуудын 54%, Польшуудын 56%, Айсландчуудын 25% нь ийм гентэй)

Хүн нарын ноёрхолын дараа Киргизүүд хэсэг тусгаар байгаад Нирун буюу Рураны мэдэлд байгаад хожим Хөх Түрэгийн бүрэлдэхүүнд орсон байна. Уйгарын хаант улсад 758 онд эзлэгдэн 80 орчим жил болжээ. Киргизүүд 818 онд Ажо хааны удирдлагаар Уйгарын эсрэг босон Харлугууд болон Төвдтэй холбоо тогтоон 20 гаран жил амжилттай тэмцсээр 840 онд, Уйгарын дотоодын хямралыг ашиглан нийслэл Ордбалгадыг түйвээж, Уйгарын хаант улсыг мөхөөжээ. Уйгаруудыг нэхэн хөөж байлдан эзлэх аяны дүнд тэд Хар мөрнөөс Тэнгэр уул хүртэлх газар нутгийг эзлэн авчээ. Гэвч тэд энэ нутагт төдий л удаан ноёрхоогүй бөгөөд Киргизүүд улс төрийн төвөө “Жэти-су”-д шилжүүлсэн ба ингэснээр тэд Тэнгэр уулын Киргизүүдийн суурийг тавьжээ хэмээн үздэг. Тэдний явсан шалтгаан болон цаг хугацааны талаар эрдэмтэд нэгдсэн ойлголтонд хүрч чадаагүй байна. Зарим судлаач Хятан нарт шахагдан баруунш хөдөлсөн гэдэг бол зарим нь цаг агаар, уур амьсгалын хүчин зүйлийн улмаас өөрсдөө баруун тийш нүүсэн гэдэг. Учир нь Киргизүүдийн аж ахуйд мал сүргээс гадна газар тариалан чухал байр эзэлж байсан бөгөөд Монголын өндөрлөг, газар тариаланд тохиромж муутай байсан гэж үздэг. Ямартай ч 10-р зуунд Хятаны Елюй Амбагян баруун зүг давшихад Киргисүүд байгаагүй хэмээн тэмдэглэгдсэн ба Монголчуудын дунд “Киргис хаан гэж байгаад булш, оршуулгаа цогцлоон үйлдэж, чулуун хөрөг дүрсээ бүтээгээд нүүгээд явчихсан юм гэнэ лээ” хэмээх аман домог байдаг.

Хэдийгээр тэд Тэнгэр уул хүрч суурьшсан ч уугуул нутаг Хэм Хэмчиг буюу Енисей мөрний хөндийд нэгэн хэсэг нь байсаар байсан ба 1207 онд Чингис хааны ууган хүү Жочи тэднийг дагуулснаар Монголын харъяанд орсон байна. Энэ тухай Монголын нууц товчоонд “Туулай жил Жочийг баруун гарын цэргүүдээр ойн иргэнд морилуулав. Буха газарчилж одов. Ойрадын Хутуга бэхи, түмэн Ойрадын урьд элсэн орж ирэв. Ирээд Жочийг удирдаж, түмэн Ойраддаа газарчилж, Шигшиг-д оруулав. Жочи Ойрад, Буриад, Баргуд, Урсуд, Хабханас, Ханхас, Туба тэргүүтнийг оруулаад, түмэн Хиргисүүдэд хүрвээс, Хиргисүүдийн ноёд Йэди-Инал, Алди-Эр, Өрэбэк-Дигин Хиргисүүдийн ноёд элсэн орж, цагаан шонхрууд, цагаан агтас, хар булгад аваад ирж, Жочид уулзав” хэмээжээ. Энэ түмэн хиргисийн хойчис 300 мянган Енисейн Киргисүүд одоо Тувад байгаа билээ. Енисейн Киргизүүд болон Тэнгэр уулын Киргизүүдийн ялган салгах аргагүй бөгөөд магадгүй тэд Енисейн эхээс Тэнгэр уул хүртэл ч тархан байсан байхыг үгүй гэх газаргүй бөгөөд сүүлийн үед эрдэмтэд судлаачдын дийлэнхи нь одоогийн Киргизийн Бүгд Найрамдах Улс буюу Тэнгэр уулын Киргизүүдийг эртний Скиф буюу Сака, Үсүн, Динлин, Хүн нарын овог аймгуудын нэгдэл, хойчис хэмээх дүгнэлтэнд хүрч байна. Одоогийн Киргизстаны нутаг дэвсгэрээс 200-300 мянган жилийн өмнө хүн байсан ул мөр олдсон бөгөөд МЭӨ 2000 оны үеийн соёл иргэншлийн талаар анх Хятадын сурвалжид гарах ба одоогийн Киргизүүд бол тэндхийн уугуул оршин суугчид болон Енисейн Киргизүүдийн удам угсаа гэж үзэх нь үнэнээс нэг их хол зөрөхгүй болов уу хэмээн бодно.

Киргизүүд 13-р зуунаас Монголчуудын тэлэлтэнд автан Алтан орд ба Цагаадайн улсын бүрэлдэхүүнд, хожим Ойрадын мэдэлд байгаад 1510 онд биеэ даасан гэж үздэг. Киргиз аймгууд 17-р зуунаас Халимагуудын довтолгоонд өртөн, Зүүн гар хүчирхэгжин гарч ирснээр Ойрдын мэдэлд орж, 18-р зууны дунд үес Манжууд Зүүн гарыг эзэлснээр Манжийн захиргаанд оржээ. Манжуудын хүч, хяналт суларсан 19-р зууны эхээр Кокандын ханлигт (Таранч, Сартууд буюу Тажик ба Узбекүүдээс бүрдсэн, доголон Төмөрийн хойчисын байгуулсан улс бөгөөд1709-1876 онуудад оршин байжээ) автжээ. 1876 онд тус бүс нутгийг хаант Орос өөртөө нэгтгэсэнээс үүдэн олон бослого тэмцэл гарч, олон олон Киргизүүд Памир болон Афганд дүрвэн гарчээ. 1916 оны Төв Азийн бослого дарагдснаар мөн олон Киргизүүд Хятадад дүрвэн гарчээ. Одоо Хятадад 145 мянган Киргизүүд Кизил Киргиз Автоном Мужид голлон оршин сууж байна.

Киргизыг 1919 онд Зөвлөлт засаг тогтсоноор Зөвлөлтүүд бүрэлдэхүүндээ оруулж, Кара-Киргиз Автономит Область гэх болж, 1925 онд Казах Киргиз хоёрыг салган, 1936 оны 12 сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз Улс болгосон байна. 1991 онд Киргизүүд тусгаар тогнолоо зарлан Бүгд Найрамдах Киргиз Улсыг тунхаглажээ. 2005 оны 3 сарын Парламентийн сонгуулийн дараагаар “Алтан зулын хувьсгал” гарч, 4 сард анхны ерөнхийлөгч Аскар Акаевыг огцруулжээ. Уг хувьсгалаар парламентийн 75 гишүүний 3 нь алагдсан бөгөөд үүний дараа нөхөн сонгуулиар ахынхаа оронд гарсан бас нэгэн гишүүн алагдсан байна. Алагдсан 4 гишүүн хууль бус бизнесийн байгууллагатай холбоотой байжээ. Өнгөт хувьсгалын үр дүнд байдал нэлээд өөрчлөгдсөн хэдий ч улс орны дотоод амьдралд авлига хээль хахуулийн төвшин өндөр, хүний эрхийн үзүүлэлт доогуур, хуулийн хэрэгжилт муу зэрэг сөрөг үзэгдэл их байна. Мөн 2009 онд Төв Ази дахь Америкийн цорын ганц цэргийн бааз болох Манасын цэргийн аэродромыг нутгаасаа гаргасан бөгөөд ингэснээрээ жилд орж ирэх арван хэдээс жаран хэдэн сая долларын орлогоос татгалзсан явдлыг Орос болоод Хятадын нөлөө байх хэмээн шинжээчид таамагладаг. 2007 оны байдлаар 5.2 сая хүн амтайгаас 69% нь Киргизүүд (9% Оросууд, Узбэкүүд 14.5%, Татарууд 1.9%, Уйгарууд 1.1%, Тажикууд 1.1%, Казахууд 0.7%, Украинууд 0.5%) юм. Тэнгэр уулын бүс, өндөр уулсын ян сарьдагууд, Исык кул нуур, Турфаны хөндий гээд энэ орны байгалийн сайхныг гайхан бишрэм бөгөөд Төв Азийн Швейцари гэгддэг.

Киргизүүдийн тухай өгүүлэхэд Манас хэмээх баатарлаг тууль, түүнийг уянгалуулан хайлах манасчи (манайхны туульч, хуурч, хуурчинтай адил) буюу Манас хайлагчийн болон Киргизийн алдарт зохиолч Чингиз Айтматовыг тухай дурдахгүй өнгөрч болохгүй юм. Манас тууль нь нэн эртний амаар дамжуулан ирсэн Киргиз түмний түүх соёлын их өв билээ. 15 зуунаас эхтэй гэгдэх энэхүү туулийг зарим нь 7-р зуунаас ч эхтэй хэмээдэг ба 1885 онд анх бичгийн хэлнээ буулгажээ.

Киргизүүд мөн л чоно буюу нохойг эх үүсэлтэйгээ холбон домоглох ба эцгийн талаа чоно хэмээсэн байдаг. Киргиз домгоор бол тэдний өвөг нь Кызыл буюу улаан нохой гэдэг. Уг домгоор хааны гүнж шивэгчидтэйгээ зугаацаар хот хүрээнээсээ гадагш явдаг байсан ба нэг удаа яваад ирэхэд нь аулыг нь дайсан этгээд тонон талж хүн зоныг нь устгасан байжээ. Тэр аулд үлдсэн ганц амьд амьтан нь нэгэн эр тайган нохой байснаар гүнж болон түүний шивэгчид болох 40 бүсгүй болон тэр улаан нохойн дундаас Киргизүүд үүссэн гэх бөгөөд дөчин бүсгүй буюу дөчин овог аймгийн нэгдэл гэх Кир киз нэр үүсэв хэмээдэг. Тэгээд ч одоо Киргизийн төрийн далбааны тоонолжин (түндүк буюу гэрийн тооно) голтой нар нь 40 цацрагтай байдаг байна. Төв Азийн нүүдэлчин түмний нэг, гарал үүслээ чоно нохойтой холбон домоглох Киргиз түмний тухай товч бичвэрээ энэ хүрээд төгсгөе.

_________________
Засагтханы зартай хархүү

Top
   
PostPosted: Aug.18.12 11:58 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Jul.04.12 10:19 pm
Posts: 113
Subject: Баянхонгорын Халх-Xиргисүүд\Kyrgyz\

NAIMAN-NOMAD wrote:

Баянхонгорт бас тийм нэртэй бас нуур бий. Киргизийн түүх өөрөө их маргаантай ш дээ. Ялангуяа Динлин бол бүүрч их. Бас нэмж хэлхэд Тэр Карлук гээд байгаа улсууд чинь Киданчуудтай нийлж байгаад бараг л мөхөөжихсөн юм бишүү. Бас Дахиад Хэлчихэд Тэлэ гэдэг нэрийг тун болгоожтой бичвэл зүгээр дээ.

_________________
Бэрхийг мэддэг
Битүүг таадаг

Top
   
PostPosted: Aug.19.12 12:09 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10370
Location: Архан талд чинь:
Hatwaari wrote:

Баянхонгорт бас тийм нэртэй бас нуур бий. Киргизийн түүх өөрөө их маргаантай ш дээ. Ялангуяа Динлин бол бүүрч их. Бас нэмж хэлхэд Тэр Карлук гээд байгаа улсууд чинь Киданчуудтай нийлж байгаад бараг л мөхөөжихсөн юм бишүү. Бас Дахиад Хэлчихэд Тэлэ гэдэг нэрийг тун болгоожтой бичвэл зүгээр дээ.

Харлагуудын зарим нь уйгуруудтай цуг монголд ирсэн. Баянхонгорт хаана вэ? Яагаад болгоожтой гэж? Ингэхэд өөрөө Заги ага биш биз? :lol:

_________________
Засагтханы зартай хархүү

Top
   
PostPosted: Aug.19.12 1:10 am 

Гурван булаг сум юм биш байна. Гүүглээр хайгаад олчихлоо. Тэлэ гэдэг чинь зарим нь Хожмын Монголчууд байгаа юм ш дээ.
Би юу Саха гэжүү? үгүй. Шэйка гэвэл гэжүү? аан тийм. би тийм гарвалтай.

_________________
Бэрхийг мэддэг
Битүүг таадаг

Top
   
PostPosted: Aug.19.12 1:23 am 

Эртний сакууд одоогийн саха якутууд гэх гээд байна уу ? Тийм юм байхгуй ээ хөө.

_________________
Засагтханы зартай хархүү

Top
   
PostPosted: Aug.19.12 1:41 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Jul.04.12 10:19 pm
Posts: 113
NAIMAN-NOMAD wrote:
Hatwaari wrote:
Эртний сакууд одоогийн саха якутууд гэх гээд байна уу ? Тийм юм байхгуй ээ хөө.

тэгэлгүй яахав. Яааг голын олоод хэлчихлээ. Пад байхгүй угсаатан. 4000жилийн түүхт угсаатан яахлаа Сак бол болох вэ? дээ ккк. Сахачууд тэдэнтэй хамаа байхгүй ээ чиний зөв дэвжив.

_________________
Бэрхийг мэддэг
Битүүг таадаг

Top
   
PostPosted: Nov.30.12 9:45 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10370
Location: Архан талд чинь:
Image

Хиргисүүдийн Манас туульд 4 ойрд биш 6 ойрд гэж гардаг байна.4 байж байгаад сүүлд 2 нэмэгдсэн болтой юм.
алты арышту ойрот-зургаан овогтой ойрдууд

_________________
Засагтханы зартай хархүү

Top
   
PostPosted: Dec.30.12 2:53 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jun.21.05 11:58 am
Posts: 113
Location: Great Mongolia
Ovgiin gazriin zurgiig n harsan chini nul' Uriankhai ovogtnuud baih chini. Ene yamar uchirtai yum boldoo?

Top
   
PostPosted: Dec.30.12 9:20 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10370
Location: Архан талд чинь:
DCmassive wrote:
Ovgiin gazriin zurgiig n harsan chini nul' Uriankhai ovogtnuud baih chini. Ene yamar uchirtai yum boldoo?

Халх урианхай гэж бас байдгийг дуулсан уу? Баянхонгор байтугай Хэнтийд хүртэл Чингисийн онгоныг сахисан 1000 урианхайн үр сад одоо болтол бий.

_________________
Засагтханы зартай хархүү

Top
   
PostPosted: Jan.15.13 6:00 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jun.21.05 11:58 am
Posts: 113
Location: Great Mongolia
Khentiid ch baidaggui baihaa. Gekhdee Dornodod bas baahan Uriankhai ovgiinhon baina gesen. Govi-Altaid bas nuli Uriankhai nar baidag geed baigaa. Sonin shuu. Yaaj yavj baigaad end tend ochitsgoochdog baina aa.

Top
   
PostPosted: Jan.16.13 12:08 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.10.10 2:06 pm
Posts: 1707
Location: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
Бас ийм кыргызүүд монголд байнаа??? Урянхай юмуу киргиз юмуу?

_________________
Нећу лагати, волим те, Монголија

Top
   
PostPosted: Jan.16.13 4:24 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jun.21.05 11:58 am
Posts: 113
Location: Great Mongolia
NAIMAN-NOMAD wrote:
DCmassive wrote:
Khentiid ch baidaggui baihaa. Gekhdee Dornodod bas baahan Uriankhai ovgiinhon baina gesen. Govi-Altaid bas nuli Uriankhai nar baidag geed baigaa. Sonin shuu. Yaaj yavj baigaad end tend ochitsgoochdog baina aa.

Урианхай хоер янз байсан.Монгол гарлын болон ой модны буюу урцны гэсэн.Чи алинд нь хамаархаа хэлчих.Сосорбарам гавьяат бас алинд нь хамаарах вэ? :lol:

Tsin Shi sudar deer tegej baina uu? :) Minii huvid bol Hunnugees omno baisan Dinlinuudees garaltaid n hamaarna. hahaha

Top
   
PostPosted: Jan.19.13 8:58 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10370
Location: Архан талд чинь:
DCmassive wrote:

Tsin Shi sudar deer tegej baina uu? :) Minii huvid bol Hunnugees omno baisan Dinlinuudees garaltaid n hamaarna. hahaha

Урианхай буюу уранкай гэдэг нь хасаг хэлээр овоохой урц гэсэн үг юм.... :brows:

_________________
Засагтханы зартай хархүү

Top
   
PostPosted: Jan.21.13 3:56 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jun.21.05 11:58 am
Posts: 113
Location: Great Mongolia
Chi neeree aguu tuukhch shuu. Neg nom terlevel yaasiin be?

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 67 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited