#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Feb.19.18 1:24 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 2 posts ] 
Author Message
PostPosted: Dec.08.12 2:05 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
:frog:


Top
   
PostPosted: Dec.12.12 9:55 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10401
Location: Архан талд чинь:
САЙН НОЁН ХАН АЙМАГ ҮҮССЭН ТҮҮХИЙН ЗУРВАС
2010 оны 11-р сарын 11, Нийтэлсэн М.Далайхүү

XIV зууны хоёр дугаар хагас буюу Их Монгол улсын үед Зүүн Монголыг “Дөчин түмэн”, Баруун Монгол Ойрад-ыг “Дөрвөн түмэн” хэмээн хоёуланг нь хураангуйлан “Дөчин дөрвийн хоёр” гэж нэрлэж байжээ. Харин Юань улс мөхсөний дараа Зүүн Монголыг “Зургаан түмэн” буюу “Зургаан их улс”, Баруун Монголыг урьдын адил “Дөрвөн түмэн” буюу “Дөрвөн Ойрад” хэмээн нэрлэж тэр хоёрыг нэгтгэн зарим сурвалжид “Арван түмэн” хэмээн тэмдэглэсэн нь буй.

Батмөнх Даян хаан 1474-1517-ы үед “Зургаан түмэн” дотроо Зүүн 3, Баруун 3 түмэн гэж хуваагдаж, баруун түмнийг “Жонон” хэмээх хунтайж захирч байв. Батмөнх Даян хаан өөрийн улсыг “Зургаан түмэн” болгон хуваасны нэг нь “Халх түмэн” болой. Халх түмэн 12 омог буюу нутгаас бүрдсэн учир “Аглагийн 12 хүрээ халх”, “Арван хоёр хутаг халх”, “Арван хоёр омог халх” хэмээн нэрлэж байжээ. Батмөнх даян хаан газар нутгаа хөвгүүддээ хуваан өгөхөд “Халх түмний” 12 омгийн өмнөд 5 омог нь тавдугаар хүү Алгиболоод, арын 7 омог нь отгон хүү Гэрсэнз нарын мэдэлд тус тус очжээ.

Энэ үеээс эхлэн Ар халх, Өвөр халх хэмээн нэрлэх болсон ажгуу. Халх түмнийг “Халдах дайсны халх болсон. Харвах сумны бамбай болсон. “Халх түмэн” гэж “Зургаан түмэн” монголын магтаалд алдаршуулжээ. Ар долоон омогт Жалайр, Бэсүд, Илжгэн Эрчигэн, Горлос Хорлос, Хүхүйд, Хатагин, Урианхай зэрэг халх түмний хуучин гурван отгоос гадна 16-р зуунаас хойш түүхийн янз бүрийн шалтгаанаар тус нутагт сэлгэн суурьшиж халхажсан Тангад, Сартуул, Хэргүүд Хэрээд, ба Үнэгэд, Хүрээ, Хороо, Цоохор мэт шинээр буй болсон отгууд хамаарах болжээ.

Гэрээслэл ёсоор Гэрсэнз Жалайр хунтайж 1513-1549-ийн их хатан Хатангуа 7 хүүдээ арын 7 омгийг захируулснаар халхын “Долоон хошуу” үүсжээ. Долоон хошуууг баруу, зүүн хоёр гар болгож, баруун гарыг ууган хүү Ашхай, зүүн гарыг гутгаар хүү Онохуй Үйзэн нар захирч байв. Баруун гар нь Ноёдай Хатанбаатар, Далдан Хөндлөн, Саму-Буйма, Ашихай нарын эзэмшилд хамрагдаж Алтай, Хангай нурууны хоорондох нутаг, Зүүн гар нь Онохуй Үйзэн, Аминдурал, Дарь тайж нарын эзэмшилд харагдаж Хангайн нуруунаас халх гол хүртлэх нутаг тус тус хамрагдаж байв.

16-17-р зууны заагт Гэрсэнзийн угсааны ноёдоос “Очирбат тулгар түшээт хан”, “Махасамиди гэгээн Сэцэн хан”, “Эрдэнэ бишрэлт засагт хан” нар тодрон гарснаар Халхыг гурав хуваан захирав. Ийнхүү Ашихай дарханы эзэмшлээс Засагт ханы, Онохуй Үйзэний эзэмшлээс Түшээт ханы, Аминдуралын эзэмшлээс Сэцэн ханы нутаг дэвсгэр тус тус бүрэлдэн тогтож Халхын гурван аймаг үүсэн гарсан ажгуу.

1638 онд Манжийн хаан Халхын гурван ханыг жил бүр цагаан тэмээ нижгээд саарал морь наймыг чангийн эрх баригчдад бэлэг хэмээн бариулах зарлиг буулгав. Халхын ноёдын ятгалгаар өвөрлөгчийн Сөнөд аймгийн ван Тэнгис манжийн хаантай тэрсэлдэн албат иргэдээ дагуулан 1646 оны 6 сард монголд орж ирэв. Тэнгисийг өмөөрч Манжийн цэрэгтэй Цэцэн хан Шолойн хүү Бямба 30.0 мянга, Түшээт хан Гомбодоржийн үеэл дүү Рахулдалай түүний хөвгүүн Абуха нар 20.0 мянган цэрэгтэй 1647 онд Зажибулаг хэмээх газар тосон байлдсан боловч ялагдал хүлээв.

Дээрхи үйл явдалтай холбоотойгоор манжийн Эеэр засагч хаан 1647 онд Засагт хан, 1648 онд Түшээт хан, Цэцэн хан аймгийн элчийг тус тус хүлээн авалгүй буцааж, харин 1648 оны намар Халхын сайн ноёны дэд өвөг Данзан ламын элчийг зориуд найрсгаар хүлээн авсан байна. Үнээс гадна Халхын гурван ханыг найрсаг харьцаатай байгаагаа илэрхийлж, Манжийн хааны ордонд хөвгүүд дүү нараа ирүүлж барьцаанд байлгахыг тулган шаарджээ. Монголчуудаас анх түрүүнд Түшээт хан Гомбодоржийн дүү Бунтир 1653 онд дараа нь Засагт хан Норовын дүү Гомбо1664 онд албат харъяатаа дагуулан манжийн талд урван орсон юм. 1655 онд Хотгойдын хан Омбо-Эрдэнэ Манжийн хаанд өөрийн дур сүсгээр даган орж, түүний харьяат болох тухай ам өгснөөр Халхын барууун гарын нэгнийх нь Засаг ноёнд өргөмжлөгдөж байжээ.

Энэ эгзэгтэй мөчид Цэцэн хан Шолой 1577-1652, Түшээт хан Гомбодорж 1597-1655 нар өөд болж Норов, Чухандорж нар залгамж халаагаа аваад удаагүй байсан нь бүр ч аятайхан далим болжээ. Ийнхүү Засагт хан Субадай үл зөвшөөрч, Түшээт хан, Сэцэн хан нар өөрсдийн дүү нараа барьцаанд явуулжээ.

Батмөнх Даян хаан 11 хөвгүүнтэй байсан бөгөөд тэдгээрийн отгон нь Гэрсэнз Жалайр хунтайж бөлгөө. Гэрсэнзийн 7 хөвгүүний гутгаарыг Онохуй Үйзэн гэдэг ажгуу. Монголд бурхны шашныг дэлгэрүүлэхэд ихээхэн хүчин зүтгэсний учир Онохуй Үйзэн ноёны ууган хүү Автайсан хан 1554-1588-д Далай лам 1578 онд “Очирбат түшээт хан”, ”дөрөвдүгээр хүү Түмэнхэн” 1558-1640-д 1616 онд Ванчин богд “Номуун хан хөндлөн цөхүүр” цол, мөнгөн тамга тус тус гадуулжээ. 1620 онд Гэрсэнзийн дөтгөөр хүү Аминдуралын ач болох Шолой 1576-1652-д Далай лам “Махасамади Сэцэн хан” цол олгосон байна.

1655 онд манжийн Эеэр засагч хаан халхын 7 хошууг найм болгож, Түмэнхэн Сайн ноёны хоёрдугаар хүү лам Данзан 1640-1688-д Түшээт хан аймгаас 6 сум албат иргэдийг тасдаж, нэг хошууг нэмэв. Найман хошууг дөрөв дөрвөөр нь Баруун, Зүүн гар болгож баруун гарыг Шолой Увашийн хөвгүүн Хотгойдын хан Омбо-Эрдэнэ, Засагт хан Норов, Халхын сэцэн Жонон, хөндлөн Тойно нар, Зүүн гарыг Түшээт хан Чухандорж, Сэцэн хан Бабо Бямба, “номуун хан” гэгдэх Данзан нар захирах болов. Данзангийн орыг 1677 онд түүний ач хөвгүүн болох Илдэн дүүрэгч Дашхэвийн ахмад хөвгүүн Шамба Бямба залган суужээ. Тэрээр “Асрагч нэртийн түүх” хэмээх Монголын хаадын үе залгамжийн тухай сонирхолтой ном туурвисан бөгөөд 1707 онд таалал төгсжээ. Сайн ноёны хошууг Шамба засгаас Намнансүрэн хан 1878-1919 хүртэл 12 хүн үе залгамжлан захирчээ. Энэ тухай Богд хааны зарлигаар боловсруулж 1919 онд дуусгасан “Зарлигар тогтоосон монгол улсын шастир” хэмээх бүтээлийн 4-р дэвтэрт тэмдэглэсэн байна.

1725 онд манжийн Найралт Төв хаан халхын гурван аймгийг 75 хошуу бүхий 4 аймаг болгож, Данзан ламын жич хүү Хошой чин ван Дашдэндэвт “хан” цол олгож, Түшээт хан аймгаас 19 хошуу тасдаж эзэмшил болгон өгч, Сайн ноён хан аймгийг байгуулав. Сайн ноён хан аймгийн туслах жанжинаар Эфү Цэрэнг томилжээ. Эфү Цэрэн нь 1692 онд манжид дагаар орсон. 1706 онд манжийн хааны гүнжтэй сууж хошой эфү болсон. 1721 онд засаг, 1723 онд жүн вангаар өргөмжлөгдсөн. 1732 онд Зүүн гарын цэргийг дарахад гавьяа байгуулсан учир хошой Чин вангаар өргөмжлөгдсөн нэгэн байв.

Хожим Эфү Цэрэнгийн хүү Чин ван Цэнгүнжавыг 1756 онд Улиастайн жанжнаар томилж, манжийн хаан Хотгойдын шадар ван Чингүнжавыг даруй барих, бослогыг дарах даалгавар өгчээ. Н.Дугарсүрэгийн бичсэн “II, III БОГД” гэсэн номонд “Тэрхүү жанжин Цэнгүнжав бол Монголчуудын дунд яс хаяж, хямралдуулах, Ойрадын хөдөлгөөнийг цус урсган дарах тухайд эзэн хааны итгэлийг олж, хишиг хүртэж амташсан, жирийн олны зүрхэнд шивсэн зүү шиг хурсан хүн байлаа” гэж бичсэн байна.

Сайн ноён хан аймаг 1725-1911 оны хооронд 24 засаг хошуу, 8 тамгатай хутагтын шавь бүгд 32 засаг захиргааны нэгжтэй, халх дөрөв, дөрвөд хоёр нийт зургаан аймгаас хамгийн томд нь тооцогдож байжээ. Богдоос гадна тамгатай 13 хутагт байснаас Сайн ноён хан аймагт Зая бандид хутагт, Эрдэнэ бандид хутагт, Чин сүжигч Номун хан, Нарбанчин хутагт, Эрдэнэ мэргэн ноён хутагт, Шиваа ширээт хутагт, Наран хутагт, Хамба хутагт, Засагт хан аймагт Жалханз хутагт, Ялгуулсан хутагт, Бигэр Номун хан гэсэн гурван хутагт Цэцэн хан аймагт Егүүзэр хутагт, Ялгуулсан хутагт гэсэн хоёр хутагт тус тус харьяалагдаж байжээ. Төгс-Очирын Намнансүрэн 19 настайдаа 1897 онд эцгийн хэргэм зэргийг залган хошой чин ван цол шагнагдаж, сайн ноёны хошууны засаг ноён, Сайн ноён хан аймгийн хан болжээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд Монголчууд манжаас тусгаарлаж, Богт хаант Монгол улс байгуулагдахад Т.Намнансүрэн Богд хааны шадар, 1912 оны долдугаар сард Монгол улсын анхны Ерөнхий сайдаар тус тус тохоон томилогдож, 1915-1919 он хүртэл Цэргийн яамны сайдыг хавсран насан өөд болтлоо энэхүү албыг хашжээ. Т.Намнансүрэн тухай үеийн төр нийгмийн зүтгэлтнүүдээс ийнхүү тодрон гарсан нь нэгд Чингисийн алтан ургийн шууд угсаа Халхын хангуудын дотроос хамгийн олон жил алба хашиж туршлагажсан, өндөр нэр хүндтэй, хоёрт төрийн түшмэдийн боловсрол, арга ухааныг эзэмшсэн, манж хятад түвд хэлний зохих мэдлэгтэй, гуравт эрдэм номын зэрэгцээ хүний хувьд төлөв түвшин, ядуу доорд хүмүүсийн зовлонг ойлгодог хүмүүнлэг нэгэн байсан нь нөлөөлсөн гэж судлаачид дүгнэжээ.

Т.Намнансүрэн Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Үндсэн хуулийн агуулага бүхий 65 дэвтэр зарлигаар тогтоосон “Хууль зүйлийн бичиг”-ийг гаргаж, төрийн дээд шагнал “Эрдэнийн Очир” одонг шинээр бий болгож, тусгаар тогтнолын бэлэгдэл болсон Төрийн сүлд, туг, далбаа, тамга, тэмдэгийг соёмботой болгон өөрчилсөн байна. Мөн түүний шууд санаачлагаар 1914 оны 2-р сард Улсын дээд, доод хоёр хурлыг байгуулсан нь хэмжээгүй эрхт хаант төрийн үйл ажиллагаанд ардчилал, хууль ёсыг тогтоох гэсэн анхны алхам болжээ.

Улсын дээд, доод хурал долоо хоногийн ням, баасан гаригт хуралдаж улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцдэг байв. Тухайлбал гүн Бадрахбаатарын саналаар “Үндэсний банк байгуулах” тухай, Далай Чойнхор ван Цэдэнсодномын саналаар “Улсын санг аривжуулах, татварын нэгдсэн бодлого явуулах” тухай, мээрэн Доржийн саналаар “Морин өртөөг халж, авто өртөө байгуулах” тухай гэх мэт олон чухал асуудлуудыг авч хэлэлцэж байжээ.

Тэрээр 1912 онд Монгол-Оросын, 1913 онд Монгол-Түвдийн хооронд гэрээ хэлцэл байгуулахад идэвхийлэн оролцож, 1913 онд Орост очиж Монгол улсын тусгаар тогтнол, хоёр ороны цаашдын харилцааны асуудлаар ярилцаж, Англи, Америк, Япон, Хятад зэрэг 10 улсын элчинд нот бичиг гардуулж байжээ.

Сайн ноён хан аймгийн нутаг дэвсгэр нь хойт талаараа Далай Чойнхор вангийн хошуу буюу өнөөгийн Архангайн хойт, Хөвсгөлийн өмнөх сумд, өмнө талаараа Ёст Бээлийн хошуу буюу өнөөгийн Өмнөговь аймгийн Булган, Баяндалай, Сэврэй, Ноён, Гурвантэс, Баянхонгорын Богд, баруун талаараа Завхны зарим сум, Баянхонгорын Жинст, Өлзийт, Баяновоо, Эрдэнэцогт, Галуут сум хамрагдаж байжээ. Сайн ноён хан аймгийн түүхэн дэх аль олигтой өнгөтэй болгоныг Завхан, Өвөрхангайнхан өмчлөөд авчихсан харин хар барааныг нь Архангайханд ногдууллах гэсэн хандлага ажиглагддаг болохоор үүнийг бичиж цаг нөхцөөснийг болгооно бизээ.

М.ДАЛАЙХҮҮ 2010.10.25.

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 2 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited