#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 4:51 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 32 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
 Post subject: ДАРЬГАНГА
PostPosted: May.29.11 2:09 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.28.10 12:16 am
Posts: 22
Location: Улаанбаатар
Дарьгангачуул нь Сүхбаатар аймгийн нутагт оршин суух бөгөөд нутагласан газар Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн улс юм. Эд нар нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно.

Хуучин Дарьгангын сүрэгчин нь доорх 5 гар болж байв.

Үүнд:

1. Баруун гар адуучин. Бухын ширээтээс Харцав хүртэлх газар буюу Сүхбаатар аймгийн Онгон, Халзан сумдын зааг Ноён хөндий, Лонгийн чулуугаар нутаглаж байв.

2. Зүүн гар адуучин. Ухаандайн салаанаас Харгилтай хүртэл Асгат, Дарьганга сумдын нутаг Орлой гурван зээрдээр нутаглана.

3. Баруун гар тэмээчин. Хөшөө цагаан хөөврөөс Төгрөг жирэм Аргалын уул хүртэл Баяндэлгэр сумын нутаг Дөхөм, Баян, Тээгийн говь буюу Орлой гурван зээрдээр нутаглана.

4. Зүүн агр тэмээчин. Сэвхүүл, Баянбулагаас Жингэр цагаан тэмээт, Өөш морин хошууны говь буюу Халхзан, Баяндэлгэр, Онгон, Төвшин ширээ, Уулбаян сумдын зааг нутагт бүхий говирхог газраар нутаглана.

5. Хоньчин. Их уулаас Дарьганга, Молцогийн онгон элс, Баруунбулаг, Шардат, Таван толгой, Бударын чулуу буюу Дарьганга, Онгон, Наран сумд Баяндэлгэрийн Хонгор, Дөхөм бригадын нутгаар сууна.

Дарьгангын сүрэгчин нь Чин улсын үед Жанчхүүгийн Гусай амбанд захирагдан “Дарьгангын таван гар” нэртэй засаг захиргааны нэгжид харъяалагдан байгаад 1912 оноос Богд хаант Монгол улсын Дотоод Яаманд, 1921 оноос Ардын засгийн Дотоод Яаманд шууд захирагдах болжээ.

1924 онд Дарьгангын нутгийн захиргааны дүрэм батлагдан хуучин таван гарыг өөрчлөн Дарьганга уулын хошууг 18 сумтай байгуулж, тамгын газрыг нутгийн төв Их булаг гэдэг газар Төвлүүлжээ. Ингээд тус хошууг 1929 онд хан Хэнтий уулын аймагт харъяалуулсан ба 1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог, Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна.

1942 онд Жавхлант Шарга (Сүхбаатар) аймагт харъяалагдах болгосны дээр 1955 онд Онгон сумын 1, 6, 7, 10-р багаар Наран сум, 2, 10, 11-р багаар Дариг сум байгуулагдсан ба 1956 онд Их булаг сум, Онгон, Наран сумдаас тасран байгуулагдаад 1961 онд татан буугдаж Онгон суманд нийлжээ.

Ийнхүү Дарьгангын одоогийн байршил тогтож, Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумнаа Дарьгангачуул оршин сууж байна.

Дарьгангачуул нь мал маллагааны арга, алт мөнгө дархлах урлалаар монгол даяар нэрлэгтэй билээ.


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: May.29.11 2:10 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.28.10 12:16 am
Posts: 22
Location: Улаанбаатар
Дарьганга сум

Дарьганга нь Сүхбаатар аймгийн сум юм.
1925 онд 17 багтайгаар Дарьганга сумыг байгуулжээ. 4,5 мянган х.д. км нутаг дэвсгэртэй.
2,8 мянган хүн амтай, 86,9 мянган толгой малтай. Сумын төв нь аймгийн төвөөс 180 км, Улаанбаатараас 780 км хол зайтай.
Нутгийн ихэнхийг далайн түвшнээс дээш 1100-1778 м өндєр өргөгдсөн эртний сөнөсөн 100 гаруй галт уул болон хүрмэн чулуун гадаргатай цав толгод эзэлдэг. Алдарт Шилийн Богд, ард түмний бишрэлт хайрхан Алтан-Овоо, элсэн манхан хөвөөлсөн Ганга, Дуут, Холбоо, Уянгын цагаан нуур, Дагшин булаг гээд байгалийн үзэмж төгс нутагтай. Молцог элс 40 гаруй км үргэлжлэнэ.
Хар хүрэн, хужир мараат, элсэрхэг хөрстэй, тал хээрийн өвс ургамал зонхилон ургадаг. Цагаан зээр, үнэг, чоно, хярс, тарвага, мануул зэрэг ан амьтантай, тогоруу, хун, галуу, нугас зэрэг нүүдлийн шувуу ирж зусдаг.
Эртний түүхийг хүүрнэсэн 20 гаруй хүн чулуу, Талын агуй, мөнгөний дархцуул, мөнгөн урлалаараа алдартай Дарьганга нутаг нь аялал жуулчлал хөгжүүлэхэд хамгийн таатай нутаг юм. Хүүхдийн зуслан, "Дагшин" амралтын газар ажилладаг.


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: May.29.11 2:13 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.28.10 12:16 am
Posts: 22
Location: Улаанбаатар
Алтан Овоо

Алтан Овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог 1354м өндөр унтарсан галт уул.

Галт уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн. Галт уулсын хүрмэн чулуу их. Амсар нь баруун хойшоо сэтэрч урсчээ. Харьцангуй өндөр нь 100м боловч аль ч талаасаа их алсаас (60км-ээс) сүр бараатай харагддаг сайхан галт уул. Алтан Овоо уулыг бүр 1700-аад оноос нутгийн тахилгатай болгосон бөгөөд 1913 оноос төрийн их тахилгатай болгосон Монголын их тахилгатай уулсын нэг юм. Энд орших хүн чулуудыг 1998 онд улсын хамгаалалтад авчээ.


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: May.29.11 2:16 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.28.10 12:16 am
Posts: 22
Location: Улаанбаатар
Шилийн богд
Image

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зүүн урагш 60 км-т д.т.д 1778 метрт оршдог. Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим м гүнзгий ажээ. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засаж янзлан зүсэж авсан мэт үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад км алсаас майхан барьчихсан юм шиг шовгор харагддаг. Шилийн богдын зүүн дор Агтны хүрээ гэж дугуй тогоотой талын намхан галт уул бий. Шилийн богд дээрээс тод харагдана. Эртнээс нааш Монголчууд Шилийн богдыг шүтэн биширч өглөөний ургах нарнаар гарсан эр хүний хийморь сэргэж хүлгийн шандас хөвчирдөг гэлцдэг.

Уулсын хоорондын хөндий талаар хүрмэн чулуун лав тогтсон тул тэдгээрийн гадарга нилээд чулуурхаг юм. Хар хүрэн, хүрэн бараан хөрс зонхилдог. 108 зүйлийн ургамал ургадаг бөгөөд ойт хээр, хээр, говийн бүсийг төлөөлж чадах нэн ховор ургамал 30 гаруй зүйл бий.

Амьтны аймгийн хувьд туурайтан мэрэгчид голлох бөгөөд цагаан зээр, тарвага, чоно үнэг элбэг үзэгдэнэ.


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: May.29.11 2:20 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.28.10 12:16 am
Posts: 22
Location: Улаанбаатар
20 мянган хун чуулдаг Ганга нуурыг тойрсон 21 булаг шандаас ердөө 3-нь үлджээ

Азид 500 гаруй сөнөсөн галт уул байдгийн 118 ньСүхбааар аймгийн Дарьганга сумын нутагт байдаг. Дарьгана, Эрдэнэцагаан сумын заагт орших Шилийн богд уул, Дарьгангын Алтан овоо, яруу найрагчдын нэрлэсэн "мянган уулсын орон" гэгдэх тал нутгийн намхан уулс бол тэрхүү сөнөсөн галт уулсын төлөөлөл бөглөө.


Шилийн Богд нь Хятад улсын хилээс гуравхан км-ын зайд оршино. Дарь уул, байгалийн үзэсгэлэнт Ганга нуурыг тойроод 21 булаг шанд оргилж, нуурын усыг тэтгэдэг, намартаа 20 мянган хун чуулдаг байсан газар билээ.

Одоо дөнгөж Баянбулаг, Оргихын булаг, Хараатын булаг гурав л үлдэж бусад нь ширгэжэээ. Ганга нуур урд захаасаа элсэнд түрэгдэн 250 метр, усны харуулын цэгээс дотогшоо 20-25 м татраад байгаа гэнэ. Зун зундаа суурь сууриар адуу нууранд орж өнждөгөөс малын шивтэр баасанд нуурын ус бохирдон өөрийгөө цэвэрлэж чадахаа больжээ.mongolie-mongolia-ganga-lake

Дарьганга сумын төвийн хойморт дүнхийх Алтан овоо, Дарь уул цөлжилтөд өртөж, бэлээсээ эхлэн хүн малын хөлд талхлагдаж байгааг харж болно.

Өнгөрсөн зун Алтан овооны тахилга болсон. Дөрвөн жилд нэг удаа болдог овооны тахилгад ойролцоогоор 100.000 хүн оролцсон гэж сонсогдсон.
Цөлжилт эрчимтэй явагдаж буйг илтгэх уртын урт элсэн судал сумын төвийн дундуур дайран өнгөрөхдөө зам даа тааралдсан ногоон зүлэг ширэгийг идсээр элсэн далан үүсгэж байгаа нь харагдана. Овоог тойрон гороолох мөргөлчин олон хийгээд морьтой машинтай уралдан давхилдан наадамчин хөлд талхлагдсан хуурай шороо агаарт дэгдэж өчүүхэн салхи гарах төдийд элсэн шуурга нүүр нүдгүй чихэж эхэлнэ.

Яг овооны бэлээр дайран урагш үргэлжлэх уртын урт элсэн судлыг хараад, хэдэн зууны туршид талын монголчуудын нүдсэтгэлийг баясгаж асан энэхүү баян бүрд удалгүй эзгүй элсэн цөл болон хувирах гамшигт сүйрэл хэдийнээ эхэлснийг хараад өөрийн эрхгүй сэтгэл түгшсэн сэн.

Ийнхүү чимээгүйхэн нүүрлээд буй сүйрлийг зүгээр хараад суухыг үл тэвчин, төрж өссөн эх нутгаа хайрлах сэтгэлтэй хүн бүхэн мод тарихаас эхлээд чадах бүхнээ хийж эхэлбэл дэмжиж туслах ногоонтонууд зөндөө гарна даа гэж бодогдсон сон.

http://www.nomadgreen.org/?p=153


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Jul.04.11 1:12 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jun.12.06 11:00 pm
Posts: 1538
Location: Бархасбадь/Европа
Энэ нутгийн үүх түүхээс хуучлаач.

_________________
http://youtu.be/y6Sxv-sUYtM


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Aug.20.11 9:22 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10564
Location: Архан талд чинь:
Дарьгангууд бол манжийн хааны малчид.Голдуу харц барлаг удамтай.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Aug.26.11 11:33 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.17.11 7:06 pm
Posts: 132
Location: black eyed
Дарьгангын тухай зөвхөн адуучдаар төсөөлөх нь учир дутагдалтай.

Энх-Амгалан халхыг түвшитгэсний дараа Оростой хэрхэхээ шийдэх, цаашлаад Зүүнгараас Цэвээнравдан яах бол гэсэн битүү өрөгөө нэг тийш нүүх хэрэгтэй байсан.
Тухайн үед буюу 1670-1700 оны үед Оросуудын Монголын газар нутгаас тасчих янз бүрийн өнгөлзөө байсны нэг нь Хөвсгөл нуурын зүүн хойд биед шивээ, хүрээ байгуулан цэргийн бэхлэлттэй болж бэхжих явдал байв.
Тухайн үед Монгол хоорондоо талцаж хуваалцаад тайгад оросуудтай үзэх хүчтэй овог, отог байгаагүй гэж тооцдог бөгөөд хожим 1730 аад оны үед Дархадууд очиж оросуудыг хөөсөн байдаг.
Энэ нь ч учиртай, нэгд Өндөр гэгээнд ........../ноёны нэрийг санадаггүй/ноён өөрийн отгоо богдын эзэмжилд барьсан байдаг. Учир нь Оросын өнгөлзөөг дарахын тулд тухайн газарт байгаа улсыг Өндөр гэгээний мэдэлд өгсөнөөр төрийн бодлого тэр зүгт чиглэх ёстой байж. Үүнийг алтан ургийн олон ноёд ч зөвшилцөж шийдсэн байх талтай.
Ямартаа ч Энх-Амгалан хаан Дарьгангад олон удаа цэрэг татаж, стратегийн зорилгоор Манж цэрэг, Ногоон тугийн хятад цэрэг, өвөр, ар халхаас нэгэн зэрэг цэрэг татах боломжтой газраар дарьгангыг сонгосон билээ. Тэнд олон удаа цэргийн хээрийн сургууль болж байсан баримт байдаг юм билээ.
Хожим нь Оростой тулгарах шаардлагагүй гэрээ, хэлэлцээрийн замаар Манж-Оросын хил тогтсон тул Дарьганга цэрэг татах түшиц газрын статусаа алдаж, хааны дархан сүргийг адгуулдаг газар мэт болсон бололтой.
Энэ тухай нарийн уншиж мэдэхийг хүссэн хүн байх ахул "Монголын хил хязгаарын түүх" номыг сонирхоно биз ээ. Нэг л удаа уншаад дахиж харж амжаагүй учраас нэр ус, газар нутаг, он цаг, гэрээ хэлэлцээрийн олон зүйлс дээр буруу зөрүү санаад байгаа учраас дэлгэрэнгүй ярьж чадсангүй.
Уг номонд Дарьгангын хил хязгаарын мөн ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээлэл агуулагдсан болно.

_________________
хаяа залхуу, хаяа шаргуу


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Aug.26.11 11:46 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.17.11 7:06 pm
Posts: 132
Location: black eyed
Миний хувьд Дарьгангад нэгэнтэй очиж, Ганга нуурын урд бие дэх Молцог элснээ гурван шөнийг өнгөрөөсөн дурсамжтай. Солирын бороот үдэш олон шувуудын ганганаан дунд элсэн манханд байсан тэр цаг зүүдний ертөнц шиг санагддаг. Нэг л тийм жаргалтай, үзэсгэлэнтэй сэтгэгдэл үлджээ.
Уг Молцог элсэн дундуур "Хуучин дайны зам" гээд нэг элсэнд тасарч бүдгэрсэн хуучин муу зам байдаг. Дарьгангын алдарт дархчуудаас олж уулзах хүсэлтэй явсаны дүнд хоёр, гурван дархантай уулзсан. Дарьганга гэлтгүй Сүхбаатарт голдуу адуу л үзэгдээд байдаг. Үе, үехэн жижиг нуурууд тааралддаг. Яг хун чуулах үеэр явсан учраас Улаанбаатраас зорих хүмүүс олонтой цаг байсан. Эргэж ирээд МУИС-ын биологийн магистрант найзаасаа сонсоход тэр жил Ганга нууранд 2800 орчим шувуу чуулсан гэж байна билээ.
Сансараас зургийг нь аваад нэг см тэдэн шувуу байна гэж тоолдог гэсэн.
Биднийг буцахыг өмнөхөн өвлийн анхны цас хаялж, би Ганга нууранд хөвүүлж алдсан зүйлсээ цуглуулахаар зогсож байхад гэнэт бүх шувуу хөөрч одсон. Нуурын хүйтэн ус голд ортол дааруулсан тэр өдөр олон мянган шувуу гэнэт бүгд нисэн одохыг харахад өөрийн эрхгүй ямар нэгэн эмзэг зовиур мэдрэгдсэн. Нулимс цийлэгнэмээр ч юм шиг.
Ерөнхийдээ тэр үед шувуудыг ингээд л явчихлаа гэж бодсон ч тэд харин сүүлчийн бэлтгэлээ хийж байсан бололтой юм билээ. Яг явахдаа нэг л шөнө нуураа ханхай хоосон орхичихсон байдаг гэж нутгийн хүмүүс ярьдаг.
Сумын төвийн амьдрал нь тайван налгар, шар нар бор хоногийг одоо байгаагаараа сэтгэл хангалуун өнгөрөөдөг эгэл хөдөөний улсын зан тэр л хэвээрэй. Мэдээж төрийн бодлого, улсын байдалд сэтгэл ханамжгүй, өөр өөрсдийн хэлэх үгтэй хүмүүс байсан.
Нийгмийн Хонгор гээч алдартай адуунд тохож явсан эмээл, хазаарын зургийг авах боломж тохиож, хийц юуг нь шинжвээс үнэхээр агт морь унаж чадах ямар ч эрийн хорхой хөдөлмөөр сайхан эд байсан....

_________________
хаяа залхуу, хаяа шаргуу


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Aug.27.11 6:25 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10564
Location: Архан талд чинь:
Дарьгангаас одоо банк нүүлгэчих сайн сайн хулгайч нар гарч ирж чадах болов уу?

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Oct.21.11 6:13 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Oct.21.11 1:57 am
Posts: 592
Darigangad baruun mongolchuud baidagshd. Manjiin haanii ued zaraalaar baruun altaigaas aduu tuuvarlaj ochood tendee suurishsan.Manai eejiin taliinhan Darigangiin Uuld baruun mongol garaltai.


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Nov.09.11 10:26 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.22.11 8:04 pm
Posts: 27
Toroi bandiin tuhai huuchlah hun bna uu?

_________________
Би Монгол хүн


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Nov.15.11 12:57 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10564
Location: Архан талд чинь:
Хавчигууд wrote:
Toroi bandiin tuhai huuchlah hun bna uu?

Торой ,Хутагт гэдэг хоёр хүн уулзаад нэг нь нөгөөдөө Банди ,харин нөгөөх нь өнөөхдөө Хүүхэн гэдэг алдар цол хайрласан гэж дуулсийн байна.Торой банди,Хүүхэн хутагт... их ноцтой нэрүүд шүү. :-D

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Nov.15.11 1:41 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Oct.21.11 1:57 am
Posts: 592
NAIMAN-NOMAD wrote:
Хавчигууд wrote:
Toroi bandiin tuhai huuchlah hun bna uu?

Торой ,Хутагт гэдэг хоёр хүн уулзаад нэг нь нөгөөдөө Банди ,харин нөгөөх нь өнөөхдөө Хүүхэн гэдэг алдар цол хайрласан гэж дуулсийн байна.Торой банди,Хүүхэн хутагт... их ноцтой нэрүүд шүү. :-D

:razz: arai ch shiliin sain ers lam nar shig shuumarddag baigaagui bailgui dee. :razz: lam nariin ner hunded buduuleg muuhaigaar haldchvuu :hi: :mrgreen: Yamartaa ch Toroi bandiig baihad nutgiinhan n torgo durdand hulburch yavsan gedeg. Mongolchuud dundaa aduunii bolon uran darhanii soyoloor garguud humuus baidag. :wd:


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Nov.15.11 4:16 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.17.11 7:06 pm
Posts: 132
Location: black eyed
NAIMAN-NOMAD wrote:
Хавчигууд wrote:
Toroi bandiin tuhai huuchlah hun bna uu?

Торой ,Хутагт гэдэг хоёр хүн уулзаад нэг нь нөгөөдөө Банди ,харин нөгөөх нь өнөөхдөө Хүүхэн гэдэг алдар цол хайрласан гэж дуулсийн байна.Торой банди,Хүүхэн хутагт... их ноцтой нэрүүд шүү. :-D


аманд нь аалз үүрэлцэн юм шиг олигтой үг ерөөс гардаггүй этгээд юм чи.

_________________
хаяа залхуу, хаяа шаргуу


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Nov.18.11 11:43 am 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Aug.01.07 12:23 pm
Posts: 186
Location: Heaven
blacker wrote:
NAIMAN-NOMAD wrote:
Хавчигууд wrote:
Toroi bandiin tuhai huuchlah hun bna uu?

Торой ,Хутагт гэдэг хоёр хүн уулзаад нэг нь нөгөөдөө Банди ,харин нөгөөх нь өнөөхдөө Хүүхэн гэдэг алдар цол хайрласан гэж дуулсийн байна.Торой банди,Хүүхэн хутагт... их ноцтой нэрүүд шүү. :-D


аманд нь аалз үүрэлцэн юм шиг олигтой үг ерөөс гардаггүй этгээд юм чи.


Manai zuun nutgiin humuus chini yogt ugtei yojtoi zantai, uujuu taivuuhan tal shigee amgalan uls. Buddiin gun uhaantai l holbootoi baidag bh. Ternees ene bol odoo bidnii meddeg hoch horjoon bish l dee.

_________________
Mongol uls mini mandan badrag.


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Nov.18.11 11:52 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.13.11 11:23 pm
Posts: 3649
Location: restaurant at the end of the universe
Дарь уул
Ганга нуур мину.

_________________
CAN ENTROPY EVER BE REVERSED?


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Dec.25.11 8:20 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Jan.12.09 6:19 pm
Posts: 261
Location: shilingol
CYY 3APHA wrote:
Darigangad baruun mongolchuud baidagshd. Manjiin haanii ued zaraalaar baruun altaigaas aduu tuuvarlaj ochood tendee suurishsan.Manai eejiin taliinhan Darigangiin Uuld baruun mongol garaltai.


tanai eej chin shal t*n*g ym bnda, "Dargangiin Uuld" ch gh shig.

uuld gej tusgaar negen tom aimag bsim, darigangatai haritsuulah ym bol hamaagui iluu tom, oirdiin tulguur aimag bsn.

dariganga gj yahav d tsahariin hariand bsn jijighen sureg hoshuu, deer uyiin manjiin sureg ii maljidag uls.

manj zadraad, ar halh bogd haan uls bolj baih uyed, manaihnaas hoishoo durevsen humuus, shiliingoldoo uldsen ni gants neg hongor sum gj bdim~!


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Dec.25.11 9:44 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Oct.21.11 1:57 am
Posts: 592
sonid_zaluu wrote:
CYY 3APHA wrote:
Darigangad baruun mongolchuud baidagshd. Manjiin haanii ued zaraalaar baruun altaigaas aduu tuuvarlaj ochood tendee suurishsan.Manai eejiin taliinhan Darigangiin Uuld baruun mongol garaltai.


tanai eej chin shal t*n*g ym bnda, "Dargangiin Uuld" ch gh shig.

uuld gej tusgaar negen tom aimag bsim, darigangatai haritsuulah ym bol hamaagui iluu tom, oirdiin tulguur aimag bsn.

dariganga gj yahav d tsahariin hariand bsn jijighen sureg hoshuu, deer uyiin manjiin sureg ii maljidag uls.

manj zadraad, ar halh bogd haan uls bolj baih uyed, manaihnaas hoishoo durevsen humuus, shiliingoldoo uldsen ni gants neg hongor sum gj bdim~!

1 rt. Chi uuruu yum meddeggui shal t*n*g "Sonid jaluu" baina shuu :hihi: 2 rt. Manjiin ued Darigangad baruun mongoloos heseg tuuvarchid mal tuuvarlaj ochood uldsen baidag yum. Manj hyatad holitsoonii yahir buduuleg turemgii aviraa bitgii gaihuulj bai!!!! koryo hujaa metiin tariachinguud l yamaan omogtoi turgen zantai baidag daa. chi ch no- toi dog shuu. :wahaha:


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Dec.26.11 11:14 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10564
Location: Архан талд чинь:
Энэ Сөнөд залуу асар их ямаан бүр даже ухнан омогтой хүн дээ.Алтны дэргэдэх гууль гэгчээр.Байсхийгээд л ээж мээж яриад явчихна.Ухаандаа икаана окмор гэдэг амны уншлага мааньтай баруун ойрдуудыг дуурайж навсаганан самбаганаж байгаа нь тэр биз.Нэг их л өөлд ойрд мойрд шүтсэн хүн. Тэр шүтээд байдаг өөлд ойрдууд нь ах дүүсээ зөнд нь хаяад Халх руу урваж эрхийгээ гозойлгон хэлээ унжуулан гонжигоны нүхээ умалзуулан орж ирсэн өөдгүй гулчгар улс гэдгийг одоо болтол ойлгохгүй байгаа юм даа. :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Dec.26.11 12:04 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Oct.21.11 1:57 am
Posts: 592
Za Sonid Jaluu geltgui Naiman Nomad guai taamgaaraa neg ih tsetserheed baih hereggui. End tend yas hayaj yavahdaa uuruu ih garamgai yumaa. Bolj ungursun tuuh gedeg chi bidnii end com-nii ard ingeed ungas aldaad,taashaal avaad daapaalaad suudag shig amarhan baigaagui bailgui dee.Za ter ch yaahav.Uurt n taashaal avchirdag yum baigaa biz. Darigangad mongoliin gazar burees shilegdmel aduuchin ers tsuglasan bolohoor Shiliin sain ers tendees tursun yum.Gazar gazriin shilmel hulguud tsuglaj tsus niilsen bolohoor Suhbaatar Dariganga ugshliin morid hurdan baidag.


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Dec.28.11 1:07 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10564
Location: Архан талд чинь:
CYY 3APHA wrote:
Za Sonid Jaluu geltgui Naiman Nomad guai taamgaaraa neg ih tsetserheed baih hereggui. End tend yas hayaj yavahdaa uuruu ih garamgai yumaa. Bolj ungursun tuuh gedeg chi bidnii end com-nii ard ingeed ungas aldaad,taashaal avaad daapaalaad suudag shig amarhan baigaagui bailgui dee.Za ter ch yaahav.Uurt n taashaal avchirdag yum baigaa biz. Darigangad mongoliin gazar burees shilegdmel aduuchin ers tsuglasan bolohoor Shiliin sain ers tendees tursun yum.Gazar gazriin shilmel hulguud tsuglaj tsus niilsen bolohoor Suhbaatar Dariganga ugshliin morid hurdan baidag.

За чи бага шиг унга. Чиний юм мэддэг гэж юу байсын. :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Dec.28.11 2:05 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Oct.21.11 1:57 am
Posts: 592
NAIMAN-NOMAD wrote:
CYY 3APHA wrote:
Za Sonid Jaluu geltgui Naiman Nomad guai taamgaaraa neg ih tsetserheed baih hereggui. End tend yas hayaj yavahdaa uuruu ih garamgai yumaa. Bolj ungursun tuuh gedeg chi bidnii end com-nii ard ingeed ungas aldaad,taashaal avaad daapaalaad suudag shig amarhan baigaagui bailgui dee.Za ter ch yaahav.Uurt n taashaal avchirdag yum baigaa biz. Darigangad mongoliin gazar burees shilegdmel aduuchin ers tsuglasan bolohoor Shiliin sain ers tendees tursun yum.Gazar gazriin shilmel hulguud tsuglaj tsus niilsen bolohoor Suhbaatar Dariganga ugshliin morid hurdan baidag.

За чи бага шиг унга. Чиний юм мэддэг гэж юу байсын. :lol:

Za tiim baidag baij.Tegvel ene sedevtei holbogdolguigeer ih medegch guaigaas sanaa onoogii n asuuhad, Turegiin "Yurt" Mongoliin "Urts" gesen hoyor ugend holboo baina uu? Ert ueiin nuudelchin mongolchuud suutsaa ugtaa "Ger" bish "Urts" gedeg baisan baih magadlal baina uu? (Medeej orchin tsagiin mongol helend Urts bol zuvhun taigiinhnii suutsiig nerleh nershil gedgiig neg muu yum gadarlaad baigaa)


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Dec.30.11 7:05 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10564
Location: Архан талд чинь:
Урц гэдэг үг.Түрэгүүд анхнаасаа л өвс модон овоохой ,урцанд амьдарч цаа бугаа маллаж ирсэн улс гэдгийг баталж байгаа юм.Тэгээд монголчуудаас эсгий бас эсгий гэр гээч юмыг хуулбарлаж авсан.Тэгээд хуулбарлаж авсан гэртээ урьдын урц овоохойгоо санагалзан урц буюу иүрт гэдэг цол хайрласан гэж байгаа.
Эсгий болон гэр бол цэвэр монголчуудын оюуны өмч.
:-D

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Jan.02.12 4:24 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Oct.21.11 1:57 am
Posts: 592
Neg n negneesee huulsan bish neg baij baigaad ondooshson ch baij boloh bailgui dee


Top
   
 Post subject: Re: ДАРЬГАНГА
PostPosted: Jan.22.12 9:30 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.22.11 8:04 pm
Posts: 27
Wing wrote:

Manai zuun nutgiin humuus chini yogt ugtei yojtoi zantai, uujuu taivuuhan tal shigee amgalan uls. Buddiin gun uhaantai l holbootoi baidag bh. Ternees ene bol odoo bidnii meddeg hoch horjoon bish l dee.

Алтан Овоо Ганга нуурыг хэдэн сард очиж үзвэл зүгээр вэ?

_________________
Би Монгол хүн


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 32 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited