#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.19.18 2:20 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 8 posts ] 
Author Message
PostPosted: Jul.20.10 12:46 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Монголын түүх, соёлтой холбоотой ямар ямар ном унших хэрэгтэй талаар энэ хэсэгт бие биендээ санал болгоцгооё.
Эх хэл дээр сүүлийн үед гарч буй номнуудаас аль нь чансаатай, өгөөжтэй ном байсан талаар ярилцацгаая.
Гадаад хэл дээрх номнууд монголд орчуулагдсан эсэх, эс бөгөөс гадаад хэл дээр уншихад анхаарах хэрэгтэй зүйлс юу байх талаар мөн энд бичиж байвал зүгээр санагдана.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Jul.20.10 1:12 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Миний хувьд хамгийн сүүлд "Монголын Их Юань гүрний түүх" гэдэг ном уншлаа. Тус номыг 18-19 орчим насны Содбилэг гэдэг залуу эмхэтгэн гаргасан бололтой. Редактороор Ч.Далай, Баярсайхан нар ажилласан байв. Ном Юань гүрний холбогдолтой сурвалж бичгүүд, ашигласан баримт сэлтээсээ эхлээд Монголын Юань гүрний өмнөх эзэнт гүрний байдлыг товч дурдаад, Хубилай хаанаас Тогоонтөмөр хаан хүртэлх үеийн Юань гүрний түүхийг өгүүлжээ. Мөн хойно нь хаадын хатдын товч түүх, хаан цолоор нэхэн өргөмжлөгсөдийн намтар байв.
Тус номноос олон зүйлс харж мэдсэн ч гэлээ учир дутагдалтай санагдсан зүйлс нэлээдгүй байв. Тус номыг эмхэтгэн гаргасан хүн /зохиолч гэж болохгүй биз дээ?/ өөрийн хувийн үнэлэлт, дүгнэлтийг нэлээдгүй оруулсан санагдана. Түүхэн баатруудын үйл явдлыг хөндлөнгөөс эрээ цэрээгүйгээр нэг талыг нь барьж дүгнэсэн тохиолдол олон гарсан нь таалагдаагүй. Түүнчлэн Япон руу довтолсон хоёр удаагийн дайны талаар огтхон ч өгүүлээгүй байсан нь "Юань гүрний түүх" нэртэй номонд зохихгүй мэт санагдсан. Далайн тийм довтолгоон ерөөсөө болоогүй гэж үгүйсгэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлхүйц байлаа.

Энэ ном нь 25000 төгрөгийн үнэтэй, хатуу хавтастайгаар хэвлэгджээ. Номыг эмхэтгэн бэлдсэн залуугийн хувьд нас залуу учраас хойшид монголын түүхтэй холбоотой олон ултай, суурьтай бүтээл туурвих байх гэж найдаж байна.

Номыг уншиж дууссаны дараах сэтгэгдэл гэвэл Монголчууд хэзээнээс л эвгүй бол эвгүй, ялан дийлдэг бол дийлдэг. Ятгалаг, хорлолыг бусдын нөлөөгөөр ч, өөрсдийн идэвхээр ч сайн найруулдаг хүмүүс юм даа гэсэн харуусал төрөв. Одоо цагийн түшмэдийн байж байгаа, тухайн үеийн монгол, арав, хятад түмшмэд холилдсон засаглал ч адил төстэй зүйлс ихтэй санагдав. Гайхшруулсан нэг зүйл гэвэл Хархорум хотод өлсгөлөн гарч, Их гүрний эзэн монголчууд төрөлх нутагтаа маш ядуу зүдүү аж төрдөг байсан гэж удаа дараа гарч байлаа. Зарим тохиолдолд монгол айл идэх хоолгүй болоод үр хүүхдээ хятад айлд худалдаж байсан гэх мэдээ хүртэл үзэгдэж байсан нь нэг л санаанд буусангүй. Гэвч тухайн явдлыг өгүүлсэн баримт нотолгоог нь мэдэхгүй тул энэ удаадаа гайхаад өнгөрөхөөс яалтай.

Энд өгүүлэх номын үнэлгээг таван одоор хэмжье гэж бодвол:
"Монголын Их Юань гүрний түүх - Содбилэг 2010" - **

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Jul.20.10 3:47 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
сайхан сэдэв бна...
сүүлийн үед монголын түүхийн талаар, ер нь монголын талаар уншиж бичиж чаддаг хүн болгон ном бичих гээд бдаг болж, энэ нь нэг талаас монголын түүхийн талаарх материал, хувь хүний үзэл бодол нэмэгдэж бгаа сайн талтай ч нөгөө талаас тэр бүгдийг нь худалдаж авах бэл бэнчинтэй хүн хэд бгаа билээ, мөн тэр шинээр гарч буй номнуудаас алийг нь сайн гэдгийг мэдэлгүй аван өөрийн мөнгөөр шатахыг хэн хүсэх билээ, тийм болохоор хүмүүст ингэж өөрсдийн сэтгэгдэлийг үлдээж бгаад үнэхээр таатай бна....
миний хувьд бол хятадач эрдэмтэн Ч.Далай-гийн номнуудад их дуртай, өөрөө их мэдлэгтэй, монголынхоо түүхийн талаар олон ном зохиолууд бичсэн, өөрийн үзэл бодлоо баримт материалтай их зөв уялдуулан ном зохиолдоо тусгасан бдаг нь их таалагддаг юм....
эцэст нь номын цагаан мөр арвин болтугай гэж ерөөе дөө....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.20.10 9:54 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
сайхан сэдэв байна, нэмээд яваад байгаарай


Top
   
PostPosted: Jul.21.10 7:22 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
ghostface wrote:
сайхан сэдэв бна...
сүүлийн үед монголын түүхийн талаар, ер нь монголын талаар уншиж бичиж чаддаг хүн болгон ном бичих гээд бдаг болж, энэ нь нэг талаас монголын түүхийн талаарх материал, хувь хүний үзэл бодол нэмэгдэж бгаа сайн талтай ч нөгөө талаас тэр бүгдийг нь худалдаж авах бэл бэнчинтэй хүн хэд бгаа билээ, мөн тэр шинээр гарч буй номнуудаас алийг нь сайн гэдгийг мэдэлгүй аван өөрийн мөнгөөр шатахыг хэн хүсэх билээ, тийм болохоор хүмүүст ингэж өөрсдийн сэтгэгдэлийг үлдээж бгаад үнэхээр таатай бна....
миний хувьд бол хятадач эрдэмтэн Ч.Далай-гийн номнуудад их дуртай, өөрөө их мэдлэгтэй, монголынхоо түүхийн талаар олон ном зохиолууд бичсэн, өөрийн үзэл бодлоо баримт материалтай их зөв уялдуулан ном зохиолдоо тусгасан бдаг нь их таалагддаг юм....
эцэст нь номын цагаан мөр арвин болтугай гэж ерөөе дөө....

Номы ни Уншиж Байгаагүй, Тэхдээн 10 Гаран Жил Болж Байна уу, Ниг Сониноос Хайчилж Авч Байсан Ярилцлага ни Одоо Болтол Гэрт Байдаг. :wd:

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Jul.22.10 10:48 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Гоё сэдэв нээсэн байна А,Очир-н Монголын Оайрадын түүх номыг уншисан, Залуучуудад түүхээ мэдэхэд нэмэр болох л ном бн лээ, Гэхдээ надад бол баримт дүгнэлт нь тааруухан бодит цэгцтэй мэдлэг өгөхөөр биш санагдсан

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Oct.14.10 9:15 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.15.06 1:34 am
Posts: 522
Location: Portal
Энэ их зүгээр сэдэв байна. Заавал сүүлийн үеийн гэлтгүй өмнө нь уншиж байсан, хуучин номнуудын талаар мэдээлэл өгөхийг бодоорой.
Одоо миний гар дээр А.Амарын Монголын товч түүх л байна. Монголын үүсэл гарлаас эхлээд бичсэн нилээд дээр үеийн ном ч гэсэн олон баримт гаргаж бичсэн гэж боджийно.
Өөр цааш нь үргэлжлүүлээрэй. Ямар ном дараа авч уншхад тустай сэдэв сайн сэдэв байна ...

_________________
life is too short , @#$%!


Top
   
PostPosted: Nov.12.10 1:34 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Apr.20.10 5:44 pm
Posts: 6
Saikhan sedev neejee, bayarlalaa. Ta buhen uursdiin sanalaa kharamgui bichvees gadaadad suugaa mongol humuust ch bas nutgaasaa yamar nom zahij avch unshih ve gedeg tal deer ih dem bolno gej bodoj baina. Bi khuvidaa suuliin jiluuded hevlegdsen tuuhen nom negiig ch unshaagui baigaadaa ih kharamsdag yum.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 8 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited