#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.22.18 3:54 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 267 posts ]  Go to page 1 2 3 4 511 Next
Author Message
PostPosted: Apr.05.10 12:20 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.07.06 3:20 pm
Posts: 1707
Location: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
Монгол хүн болгон Ургийн овгийн гарал үүслээ, Ургийн овгоо мэддэг хөтөлдөг байсан уламжлалтай билээ. гэтэл сүүлийн үед хүн болгон Боржигон овгийн болж хувираад байгаа, зарин нь бүр Хиад аймгийн Боржигон ч байх шиг,... цөмөөрөө ургийн овгоо мэддэг нь, танайх хаанаас хэдэн онд үүсэлтэй, аль 1000 тых байжаагаад хэдэн онд аль ноёны аль хошуу болсон, цаг хугацааны аль үед ямар болж өөрчлөгдсөн зэргээ хуваалцья.
Амжилт залуусаа.

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Last edited by fortitude on May.02.11 10:46 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.05.10 12:26 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.07.06 3:20 pm
Posts: 1707
Location: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
жишээ нь манай би өөрөөсөө эхлий, манайх цэвэр ТАРВАГАТАЙН НУРУУНЫХНЫ үр саддаа. Монголын түүхэнд тарвагатайн нуруу гэж их гардгыг түүх сонирхдог хүмүүс бол сайн мэдэх байх. Манай ургийн бичгийн эхлэл нь ааваас дээшээ 6 үе байдаг. Тарвагатайн нурууны голд орших Солонготын даваа гэж бий түүний хойд аманд Салт, Шивэрт гэж том хөндий бий, тэнд манай өвөг дээдэс үе удмаараа нутаглаж ирсэн түүхтэй, манай удмийхнаас нэлээн дээд үед нь орох нэг газрын захирагч хүний бунхан тэр хөндийн нэг хайрханы орой дээр одоог хүртэл бий юм билээ, сая энэ зун очихдоо заалгуулж авсан.
Одооныхоор бол Архангай аймгийн Тариат суманд //Цахир// харьялагдах газар...

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Top
   
PostPosted: Apr.05.10 2:39 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.07.06 3:20 pm
Posts: 1707
Location: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
хүмүүс үзээд л байх юм. юу ч бичихгүй тэгсэн мөртлөө. хэрвээ энэ маягаараа хэд хонвол би шууд модууднуудад нь хэлээд хаалганаа гэж...

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Top
   
PostPosted: Apr.19.10 10:57 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4436
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум. Хуучнаар хан хөгшин уулын хошуу. Цагтаа ойн хамгаалагч хийж байсан Бунь гэдэг хүний 5 дахь үеийн үр удам. Буныхан гэж 2000 гаруй хүн бий. Ургийн бичгийн номоо гаргачихсан. 10 жилд 1 удаа уулзалт хийдэг. Хамгийн анх 1993 онд, 2003 онд хийсэн. 2013 онд хийх байх. Сумын наадмын дайтай ургын уулзалт наадам хийдэг. Монголын ургийн бичгийн холбоонд бүртгэл бүхий цөөн хэдэн ургын нэг дэ.

_________________
...


Top
   
PostPosted: Apr.19.10 11:43 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.07.06 3:20 pm
Posts: 1707
Location: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
Река wrote:
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум. Хуучнаар хан хөгшин уулын хошуу. Цагтаа ойн хамгаалагч хийж байсан Бунь гэдэг хүний 5 дахь үеийн үр удам. Буныхан гэж 2000 гаруй хүн бий. Ургийн бичгийн номоо гаргачихсан. 10 жилд 1 удаа уулзалт хийдэг. Хамгийн анх 1993 онд, 2003 онд хийсэн. 2013 онд хийх байх. Сумын наадмын дайтай ургын уулзалт наадам хийдэг. Монголын ургийн бичгийн холбоонд бүртгэл бүхий цөөн хэдэн ургын нэг дэ.


хөөх юун гоё еин. манайх бас тийм. 10 жилд нэг удаа наадам хийдэг. манай ургийхнаас тасраад салаад явсан жижиг салаа мөчирч бас байдаг юм билээ.
PS: яг тэр танк хүлж байх мөчид байгаагүй хүмүүсд хэлхэд тэр чинь 1-д улс орон даяар болсон ард түмний бослогын үе байсан тул тэнд чинь тариатынхан биш баруун нутгынхан бас хөвсгөлийхөн, зэ тэгээд ойр орчны газрыхан бүгд цугалсныг битгий мартаарай, зааза уучлаарай сэдэвт хамаагүй болоод явчлаа.

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Top
   
PostPosted: Jul.10.10 11:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16547
Би хувьдаа сайн мэдэхгүй бно. Манайх уг нь Түшээт Ханы Бишрэлт гүний хошууны айл . Манай өвөөг тайж язгууртай гээд буудсан гэсэн. Биднийг овог авахад эмээ маань амьд сэрүүн байсан. Чонос гэж овог аваарай гээд бид авсан. Эмээгийн маань овог л доо. Уг нь тайж язгууртай бол хиад боржгон гэж олон хүн хэлсэн. Эмээ маань дээр үеийн коммунистуудын үе шиг юм болж магад гэж айсан бололтой. Тэгээд бид буурайгынхаа үгийг дагаад Чонос овогтой болсон.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.11.10 12:19 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.07.06 3:20 pm
Posts: 1707
Location: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
түүх эцэг өвгөд гарал угсаагаасаа болж хэлмэгдэнэ гэхээр аймаар аймаар тэхээр одоогийхоор аль аймаг сум гэсэн үг вэ?

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Top
   
PostPosted: Jul.11.10 12:21 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16547
fortitude wrote:
түүх эцэг өвгөд гарал угсаагаасаа болж хэлмэгдэнэ гэхээр аймаар аймаар тэхээр одоогийхоор аль аймаг сум гэсэн үг вэ?

Булган Хишиг-Өндөр

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.11.10 12:26 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.07.06 3:20 pm
Posts: 1707
Location: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
аан танил газар хуучин тэхээр манайхтай нэг аймаг байсан юм байшд нэр нь ямар юм ч гэдэг билээдээ?

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Top
   
PostPosted: Jul.11.10 12:44 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16547
fortitude wrote:
аан танил газар хуучин тэхээр манайхтай нэг аймаг байсан юм байшд нэр нь ямар юм ч гэдэг билээдээ?

Түшээт хан

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.11.10 3:07 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Feb.18.10 11:13 am
Posts: 370
ADONIS wrote:
Би хувьдаа сайн мэдэхгүй бно. Манайх уг нь Түшээт Ханы Бишрэлт гүний хошууны айл . Манай өвөөг тайж язгууртай гээд буудсан гэсэн. Биднийг овог авахад эмээ маань амьд сэрүүн байсан. Чонос гэж овог аваарай гээд бид авсан. Эмээгийн маань овог л доо. Уг нь тайж язгууртай бол хиад боржгон гэж олон хүн хэлсэн. Эмээ маань дээр үеийн коммунистуудын үе шиг юм болж магад гэж айсан бололтой. Тэгээд бид буурайгынхаа үгийг дагаад Чонос овогтой болсон.

За за.Нөгөө Сайн Ноён хааны Хатанбаатарын удам одоо бүр Түшээт хан болоод явчихлаа.
Зална гэхэд арай дэндэж байгаа юм биш үү?
:haha:

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Top
   
PostPosted: Jul.11.10 12:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16547
Xox Noxoi wrote:
ADONIS wrote:
Би хувьдаа сайн мэдэхгүй бно. Манайх уг нь Түшээт Ханы Бишрэлт гүний хошууны айл . Манай өвөөг тайж язгууртай гээд буудсан гэсэн. Биднийг овог авахад эмээ маань амьд сэрүүн байсан. Чонос гэж овог аваарай гээд бид авсан. Эмээгийн маань овог л доо. Уг нь тайж язгууртай бол хиад боржгон гэж олон хүн хэлсэн. Эмээ маань дээр үеийн коммунистуудын үе шиг юм болж магад гэж айсан бололтой. Тэгээд бид буурайгынхаа үгийг дагаад Чонос овогтой болсон.

За за.Нөгөө Сайн Ноён хааны Хатанбаатарын удам одоо бүр Түшээт хан болоод явчихлаа.
Зална гэхэд арай дэндэж байгаа юм биш үү?
:haha:

http://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0% ... 0%B0%D0%B2
Бичиг мэддэг бол ийшээ ороод умш даа. Баатар вангийн хошуу тэр үед Сайн ноёнд байж байгаад хожим Булган аймагт орсон юм. Хаа явсан газраа хэрүүл өдөж явах юм.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.11.10 2:16 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.17.09 9:30 pm
Posts: 5100
Location: Хаана байгаа нь чухал биш юу хийж байгаа нь чухал
за миний мэдхээр аавын талаас хол мэдэхгүй ээ элэнцээсээ эхлээд л мэднэ яадаг ч байсан элэнц өвөө хөвсгөлөөс Говь-Алтайн баянуул сум /одооны/ тэр үедээ бас ч гэж томд тооцогдож байсан нуур могойн хийдэд шавилан сууж байхад нь хүмүүс хотгойд гэж дууддаг байсан гэсэн дараа нь цагаантаны цэргүүд хэн нь ч гэлээ тэр хийдийг нь түйвээхэд хар болоод авгай авж өвөөг төрүүлсэн гэж байгаа тэгээд л манай хотгойдынхон эхэлжаамдаа. ээжийн талаар яг 13дах үеэс нь мэднэ, мэднэ ч гэждээ нагац ахад байгаа ургын бичиглдээ нөгөө Чингэс хааны цагаан сүлдийг 60-д он хүртэл хадгалсан тугчин гээд овог миний мэдхийн ийм л байна.


Top
   
PostPosted: Jul.11.10 5:38 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.07.06 3:20 pm
Posts: 1707
Location: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
өөө та хэд болилдоо хэрэлдээд байх юм. зүгээр л хариц л даа. одоо бол бид БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛЧУУД шдээ. эвтэй бол хүчтэй шүү.

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Top
   
PostPosted: Jul.11.10 5:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16547
fortitude wrote:
өөө та хэд болилдоо хэрэлдээд байх юм. зүгээр л хариц л даа. одоо бол бид БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛЧУУД шдээ. эвтэй бол хүчтэй шүү.

Харин тийм. Хаа явсан газраа хэрүүл өдөж байдаг сонин нөхдүүдийг бандвал таарна

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.04.10 11:31 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jan.12.04 4:08 am
Posts: 2405
Location: Smiling is good.
temdeg.

_________________
Buk Lau loves Tyrone.


Top
   
PostPosted: Aug.04.10 11:52 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 1:14 pm
Posts: 3853
Location: Зуун давхарт
Нэг юм биччихээр Найман орж ирээд л Хамтдаа Их Хааныхаа эсрэг байлдсан нтр
өөрийн байлдсын юм шиг юм бичээд унана.

Гэхдээ бичмээр байна.
Өвөө маань Одоогийн Дорнод аймгийн Халх гол сумынх.

_________________
Early bird catches early worm


Top
   
PostPosted: Sep.23.10 1:35 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2028
Location: mongolia
bi baruun mongol zuun gariin haant uls bhad manai ovog uussen gedeg tuhain uedee hil haruul gedeg albiig hugtsaagui hiideg bsan buguud heden zaluusd ene albiig daalgsan buguud ted tendee ehner awaj ger bul bolon orshin suudag hamgaaldag gazariin ner bolokh oortsogiin tolgoidoor uursdiiguu nerlsen gej bgaamaa ger haruul hemeeh hugatsaaagui alband tatgdsan tsereg ersiin urs odoo oortsog ovogtoi bolson. tuunees umnu yamar ovogtoi bsaniig medehguich buh udmaaraa daichid bsan ih janjin zelmiin udamiin heseg nuhud nulguu

_________________
XolbooS


Last edited by XolbooS on Sep.24.10 4:23 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.24.10 3:40 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.07.06 3:20 pm
Posts: 1707
Location: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
XolbooS wrote:
bi baruun mongol oortsogiin tolgoidiig hamgaalsan ger haruul hemeeh hugatsaaagui alband tatgdsan tsereg ersiin urs shinehen ovog buh nasaaraa altain hayazgaart bsan.

тэр нь юу гэсэн үг вэ? ойлгомжтой, дэлгэрэнгүй бичээч?

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Top
   
PostPosted: Sep.24.10 4:24 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2028
Location: mongolia
jaahan delgeruulew

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Nov.30.10 11:14 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Nov.07.10 10:44 am
Posts: 5
Уг гарал | Genealogy | Генеалогия http://khamagmongol.com/chuulgan/viewforum.php?f=23


Top
   
PostPosted: Nov.30.10 11:40 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Nov.11.10 9:30 am
Posts: 13
Oros hel daanch medehgui. :oops:


Top
   
PostPosted: Dec.01.10 1:43 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Oct.14.10 9:31 pm
Posts: 228
Kereit MGL wrote:
Oros hel daanch medehgui. :oops:

Битгий зал .Халимагийн форумууд дээр гэрэлдээд байдаг байж. :lol:

_________________
Ниргэх Аянга


Top
   
PostPosted: Dec.01.10 4:11 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Манайхан лав тийм юм хөтөлж харагддаггүйм... Өвөө эмээгээсээ хальт сонссон хэдэн юмаа л мэднэ. Тэгээд сүүлд 90хэдэн онд ч юм бэ дээ ургийн овог нтрээ тодорхойлоод хүмүүс чинь баахан Боржигон болцгоосон.

Тэр үед манайхан өвөөгийн өвөөгийн нэрээр л ургийн овоо тодорхойлцон юм шиг байгаан. Одоо бүгд л тэр нэрээ бичээд явж байгаадоо :D

Би ч Завханых л даа... Ер нь бол сартуул л юм шиг байгаан. Эмээгийн овог тэгэж л явдын байна лээ. /Aлаг адуун/ Өвөөгийнхөө мэдкүү. Монгол улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Сартуул/алаг адуун/ овогтой байсан шиг санагджийна

_________________
Миний шүтээн M®81


Last edited by eSuhe on Feb.10.11 11:47 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.10.11 9:06 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.15.06 1:34 am
Posts: 522
Location: Portal
Анх овог авч байхад Овгийн ном гээд номон дээрээс харж байгаад овгоо авч байсан . Манай сумын газрын зураг дээр хэсэг хэсгээр нь овгийг нь биччихсэн байсан.
Тиймэрхүү овгийн талаар газрын зураг дээр тэмдэглэсэн зураг ахиж нэг харах юмсан...

_________________
life is too short , @#$%!


Top
   
PostPosted: Feb.10.11 9:45 am 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.30.10 5:47 pm
Posts: 235
Ер нь овгоо мэдэхгүй байгаа улс л үндсэндээ гаднын цагаачид юм шүүдээ.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 267 posts ]  Go to page 1 2 3 4 511 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited