#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.21.18 11:52 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 108 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Jan.12.10 7:00 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
Uuniig olon hun unshaasai gej husej baina....
Quote:
Та EngЛИШЬ хэл сурмаар байна уу?

“Орос бичгийн хэл (одооныхоор бол English буюу Инг хэл, бидний хэлж дадсанаар бол Англи хэл) юу юуны урьд мэрийн сурууштай байна. Тэгвэл их учир бий. Орос хэл (Инг хэл) сурахдаа, заавал ярианы хэл гэхгүй. Манай эрдэмтэн лам нар, Түвэд хар хэл мэдэхгүй мөртлөө, Түвэдийн ямар ч их номтой хүний биширмээр ном зохиол Түвэд номын хэлээр хийдэг байсантай адил, Орос бичгийн хэл (одооныхоор бол English буюу Инг хэл) мэдээд, Орос хэлээр (English хэлээр) байдаг ном үзэж, мэдцээ өндөр өргөн болговол, тулга тойрсон хэдэн ярианы үг мэдэж авахад нохой хялбар. Дутуу хагас мэнд здоровын хэдэн үгтэй хүнийг Орос хэл (English хэл) мэддэг, түүгээрээ эрдэм мэдлэгээ зузаатгадаг гэж үзэж болохгүй. Орос ном (English ном) үзээд, утга санаагий нь ухаарах нь Орос хэл (English хэл) сурсаны нэгдүгээр шат болно. Тэгээд номыг нь ҮЗСЭЭР байтлаа ӨӨРӨӨ БИЧИЖ чаддаг болно. Тэгэхэд ЯРИАны хэл гэдэг өөрөө аманд орж ирнэ.” гэж Ринчен доктор айлджээ.

Та Инг хэл сурах гэж хамаг мөнгөө, хайран цагаа зөндөө л бараа биз. Зурагт-сонсол радиогоор өч төчнөөн сайхан амласан хууранбаануудад (реклам ч гэдэг) итгэж очоод, өмднийхөө өгзгийг цоортол суугаад, өвөрдэхи хэдэн бор юмаа бартал хичээллээд, өнөөдөр бахи байдаг янзаараа байгааг тань бид ойлгож байна. Ринчен докторын хэлсэнийг маш сайн уншаад үзэхэд, учир нажир нь олдох байх гэж бодном. Хэл сурах зовлон жаргалыг тэр хүн шиг амссан нь энэ дэлхийд хуруу дарам биз ээ. Үнэн сургамжаа бидэнд бичиж, захиж үлдээсэн байна. Эхлээд уншиж сурдаг байна. Энэ л их чухал. Уншиж сурахын тулд АВИАНЗҮЙ ҮЙЛЪҮГ ӨГҮҮЛБЭРЗҮЙ энэ гурвыг мэддэг байх ёстой. Энэ гурвын үндсийг мэддэг байх ёстой. Инг хэл нь хэлнийзүйн дүрэмсээд байх юм байхгүй. Уртаашаа АРАВХАН тохиолдолд үгэнд гар хүрч дагавар залгана. Бусад тохиолдолд шууд толибичгээс үгээ аваад л тавиад байдаг юм байна. Хэлнийзүйн АРАВХАН дүрэмтэй л гэсэн хэрэг. SUGAR /сугар/ уул нь /сүгар/ юм шүү, алиалсан болохоор /сугар/ нь зүгээр, гэж бичээд /шугар/ гэж дуудаад, саахар гэдэг хэлийг хэцүү хэл гэхээс амар хэл гэхгүй нь мэдээж. Энэ бол зүгээр нэг алиалал юм шүү. Гэхдээ үнэний хувь бий. Тэмээ гэж бичээд /ямаа/ гэж дууддаг гэсэн хэрэг.
Эхлээд ЭХ ХЭЛээ үзэх үү, EngЛИШЬ хэл үзэх үү?

Хоёр зуугаад жилийн тэртээд монголын бичгийн их хүн Инжаннаши гуай айлдахдаа:

“УХААН буй бөгөөс аливаа хэрэгт АРГА-ыг олж чадах тул ЭРДЭМ сур!!!” гэжээ.

Үүнийг саяхан өнгөрсөн зуунд Принстоны Их сургуулийн ерөнхийлөгч бөлгөө Джон Дж. Хиббон гэдэг хүн:

“EDUCATION is the ABILITY TO MEET life’s situations.” хэмээн хэлжээ.

Үүнийг нь Орос хэлээр:

ОБРАЗОВАНИЕ – это УМЕНИЕ правильно ДЕЙСТВОВАТЬ в любых житейских ситуациях.”

Үүнийг БОЛОВСРОЛ гээд байгаа юм шүү дээ. Одоо Монгол улс БОЛОВСРОЛТОЙ улс биш, НАМтай улс болсон болохоор яамны сайд нь тухайн ялсан гээд байгаа намын гишүүн хүн болж, БОЛОВСРОЛын яаманд хувиарласан хэдэн төгрөгийг хувааж идэх авилгач болдог байна. Бас болоогүй ХАРЬ хэлийг ЭХ хэлнийхээ дээр залж, англи америк ээжийн хэлээр ярь, сур хэмээн харь гүрний түрэмгий харгис бодлогы нь хэдэн “ногоон” юм халааслан лантуудан тулгаж байгааг харахад нүдэн балай, сонсоход чихин дүлий хүн л биш юм бол ив ил, улайн цайм ерөнхийлөгчөөсөө эхлээд сайдаасаа авхуулаад биднийг боомилон дарамталж байгаа бөгөөд, нэгэнт бид КИРИЛЛ бичигт орж өөрийн өвгөд дээдсийн хэрсүү их ухаанаас салаад 70-80 жил болж УХААНаа нэг мөсөн гээсэн болохоор, өнөөдөр нэгэнт УХААНгүй болсон юм хойно, энэ хойт хоёрын чинь АРГАтай байх билээ, АРГА-аа олохгүй юм чинь ингэж эргүйтэж, ЭХ нутгаа хятадаар ухуулж, улс орноо сүйтгэж, сүүлдээ эрх чөлөөгөө алдах нь өнөө маргаашгүй болсноо мэдэхгүй, 2015 онд латин үсэгт орно, англи хэлээр төрийн хэрэг хөтлөнө гэж дүнхүүрч байцгаах билээ. Сүүлийн 20 жилд “НОГООН ХУВЬСГАЛЧИД” (долларын гэсэн үг ажээ, улбар шар энэ тэр элдэв өнгийн хувьсгал байхгүй бөгөөд цөм л хэдэн тэр бумаар нь хэвлэсэн ногоон өнгийн цаасан өөши үмхсэн эрлийз хурлийз эсэргүү цагаач дөрөв) улс эх орны минь ямар болгосныг та өнөөдөр хар даа.

ЭХ ХЭЛ буюу ЭЭЖИЙНХЭЭ ХЭЛийг сураагүй байж, харь ээжийн хэлээр ч яах юм билээ. ЭХ ХЭЛэндээ сайн хүн харь хэл хурдан сурдаг ажээ. Бид ХЭЛгүй улс болсон. Харь хэл сурах ч үгүй. Одоо удахгүй би монгол хүн биш, хужаа хүн гэж мэдэх болжээ. Америк орон одоо удахгүй ЗХУ шиг задрах үед бидний энэ хийж байгаа зүйл хэв хэрэггүй болно. Харин Орос хэл үзсэн нь аминд өлзийтэй болов уу.

Таныг EngЛИШЬ хэлээр хир цэвэрхэн ярихаас тань ажил төрөл, амжилт ололт тань шалтгаалах тул юун түрүүнд АВИАНЗҮЙг маш сайн үзэх хэрэгтэй. Ринчен доктор “Манайхантай гаднын хүн уулзаад удалгүй хаяад явчихдаг юм билээ.” гэж нэг удаа ярьсан гэдэг. Тэр нь одоо бодоход, монгол авиагаар англи хэлээр ярихаар нөгөө хүн, үгээ зөв хэлж дуугаргаж чадахгүй амьтантай юугаа ярих вэ гээд, алтан цаг хугацаагаа бодоод шалавхан арилаад өгдөг нь тэр биз ээ. Англи хэлээр ярьдаг хүмүүс УХААНтай байдаг бол америк англи юунд өнөөдөр эдийн засаг, мөнгө санхүүгийн хямралд оров гэж дээ. Англи хэлтэй хүн УХААНтай байдаг юм бол, манай төрийн толгойд байгаа энэ хэдэн эр эм нь мэдэгдэхгүй юмнуудын оронд баахан англи америк эмгэн өвгөнүүд авчраад тавьчихгүй юү. Яагаад эр эм нь, эрлийз хурлийз нь мэдэгдэхгүй гээд байгаа юм бэ гэвэл, хэрүүл хийж байгааг нь харвал ЭМС юм шиг, эх орноо зарж байгааг нь харвал эрлийз хурлийз юм шиг ээ. Тэр нэг хурал шиг юмы нь нэг хар даа. Сонин уншаад л, бохи зажлаад (ардчилсан америкийг дууриаж байгаа юм гэнэ ээ) л, түүнийгээ нөгөө ширээндээ нааж байгаа даа, гар утсаар яриад л хийх юмаа олж ядсан хэдэн луйварчин сууж байна. Одоо ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засгийн Газрын Ордноо шатааж сая нэг амар сайхандаа жаргах болноо.

Энэ насны минь зорилго EngЛИШЬ хэл үзэх юм уу?

Ер нэг жил үзээд сурахгүй бол, тухайн хэлийг үзэх асуудал насан туршийн хэрэг болоод зогсохгүй, энэ насны дараагийн насанд бас үргэлжлэх бололтой юм билээ. Дунд сургуульд арваад жил, дээд сургуульд тав зургаан жил үзээд бардаггүй ээ. Нэг талаас нь энэ нь танаас өөрөөс чинь хамаарах боловч, нөгөө талаас зааж байгаа багш, сурах шаардлага, боловсролын тогтолцоо, эх хэлний мэдлэг зэрэг олон зүйлээс шалтгаална. Таныг гадаадад хэлэнд сургах боломж байхгүй. Яагаад гэвэл та өөрөө хичээдэггүй. Күүрст суугаад л дараа нь хаячихна. Сургууль төгсөөд бас орхичихно. Нийтээр нь хоморголон сургах гэдэг нэг гажиг бий. “Нисэхгүй, нисэхгүй” гээд байхад нь суулгаж хөөргөөд алчихлаа гэдэг шиг, үзэхгүй үзэхгүй гээд байхад нь ерөнхийлөгч нь, ерөнхий сайд нь, боловсролын сайд нь заавал үз гэсээр байгаад, насаараа “шинэ үсэгт” тайлагдах гэж тамаа цайсан, одоо латин үсэгт тайлагдах ажил гарах бололтой. Үсэгтээ байгаа юм биш, тухайн үсгээр эцэг өвгөдийн ухаан хир их байна гэдэгт л учир байна. Хятад Япон хоёр хэцүү бичигтэй мөртөө манайхаас хамаагүй илүү хөгжиж байгаа биз дээ. Тэд яагаад бидэн шиг бичгээ солино энэ тэр гэж салбаганахгүй байна. Бичгээ их олон соливол бидний өрөөсөн дугуй болно шүү дээ. Та орой гэртээ хариад Христусын зурагт үзэх, хэрүүлийн хэдэн халтар сонин унших, нам нэртэй НАМ хуйвалдсан хэдэн хулгайчийн хэрүүлээс өөр юу үзэж юу сонсож эрдэм мэдлэгээ дээшлүүдэг бол. Яаж ийм мангар хүмүүстэй нийгэм хөгжих вэ. Энэ бол зориуд цаанаас нь дэлхийн нууц засгийн газраас гардан хийж байгаа хэрэг. Түүний нь манай хэд нөгөө ногоонд нь нугасгүй учир ард түмэн хэмээн донгосч хэрэгжүүлж байгаа. Сонгууль гээд нэг заваан юм дөхөөд ирэхээр тэдэнд АРД түмнээс өөр хэрэгтэй юм байхгүй. Сонгууль дуусаад маргааш нь алтаа хувааж идэх хуулиа гаргаад хэрэлдээд суучихна. Монгол улсад төр байхгүй. Дандаа гадны гар хөл бологсод буюу холуй нар дуусгаж байна. Бид EngЛИШЬ хэл үзэх гээд суугаад байдаг, улс орон дуусч байдаг. Хөөрхийс дөө. Англи хэлээр үхсэнээ хийх нь вэ. Монголын англи хэлээр орчлон дутахгүй. Англиар ярьдаг өөрснийгөө яая гэж байна. Хэзээ ч сурах юм, хэдийд ч хэрэглэх юм бүү мэд. Тамд очиж байцаагдахдаа хэрэглэх юм бол ч бас яахав. Үйл чинь татаад үхэл чинь хүлээгээд байгаа бол үзэхээс дээ. Юу сайхан бэ, дур сайхааан.

Сүүлийн үед Илья Франкийн арга гэж гараад байгаа. Тэр бол ямар арга вэ гэхлээр, томхон ном барьж аваад унших арга. Жижиг ном хэрэггүй. Яагаад гэвэл, жижиг номд үгийн давтагдац бага байдаг. Үгийн давтагдац хичнээн их байнам, тогтооц төдий чинээ сайн байдаг байна. Ер насанд хүрсэн хүн нэг үгтэй 12-оос дээш тааралдаж байж сая нэг юм тогтоодог байна. Энэ арга бол их амар. Гэхдээ, авианзүй, үйлъүг, өгүүлбэрзүйг жаахан халтарладаг байхгүй бол үр дүн багатай болов уу. Их муйхар мангар эр юу ч мэдэхгүй байж шууд уншиж эхэлдэг байх. Эзэн Богд хаан минь EngЛИШЬ хэл мэддэггүй мөртлөө л, дэлхийн талыг атгаж байв шүү. EngЛИШЬ хэлэндээ биш, эрдэм ухааныг агуулсан ЭХ хэл, ээжийн минь хэл, тэр их хэрсүү ухааныг хойт үе бидэнд өвлүүлэн хүргэсэн МОНГОЛ БИЧИГт минь байгаа болохоос биш, латин үсэг EngЛИШЬ хэлэндээ байгаа юм биш. Их бичгээсээ алслагдан холдож, эх хэлнээсээ ангижиран салсаны гай нь өнөөдөр бид эх орноо алдаж, эрх чөлөөгүй болж, турж үхэх дээрээ тулж ирлээ.

Энэ насны минь зорилго EngЛИШЬ хэл үзэх юм уу? – 2


Яагаад Орбинсон Крүүсөү буюу хуучин Робинзон Крүзо гэдэг байсныг авав гэвэл, өнөөгийн энэ дэлхийн хямрал нь мань эрийн эзгүй аралд ганцаар хаягдсан тэр амьдралтай их төстэй бөгөөд тэр байдалд яаж амь дүйж эсэн мэнд гарсан нь их сургамжтай учир авсан хэрэг шүү. Одоо баруунд Робинсоны зарчим гээч юм газар авах бололтой. Энэ хүний арга нь эхлээд хадмал орчуулгатай өгөөд, араас нь залгаад эх бичгээр нь өгдөг. Нэгэнт хадмал орчуулгатай учир толь моль руу харж цаг сүүдрээ барахгүй, нэгэнт утгы нь мэдээд авсан болохоор эх бичгийг нь уншаад утгы нь ойлгоно. Тэгээд энэ хирдээ зузаавтар ном учир нэг үг их олон давтагдаж гарна. Ри багшийн хэлдэг, “эхлээд уншиж сурдаг юм шүү, дараа нь санаа бодлоо гаргаж бичиж сурдаг юм шүү, тэгээд тэр бичсэнээ дуугаргахаар ЯРИА гэдэг өөрөө ам руу гүйгээд ороод ирнэ” гэдэг энэ буюу. Хөдлөхгүй хэвтэж байгаа өгүүлбэр бичгийг уншаад ойлгохгүй бол, үхсэн хатсан хойноо чихний хажуугаар шумуул шиг шунгинаад өнгөрч байгаа яриаг яахин барьж авч ойлгох билээ. Сүүлийн үеийн хуурамбаагаар “реклаамаар” англи хэлийг англи дуу дуулаад сурдаг гэнэ үү. Тэгвэл монгол хэл сурах гээд гадаадын хүн өдөр шөнөгүй гэртээ “Уяхан замбутив”-ийг шууранхайлж суух болж байна уу. Өөрийн ухаан байхгүй юм хойно, эх ухаанаасаа хоёр яс салсан амьтад хойно, өнөөхи хэдэн төгрөгөө бариад дагаад л гүйнэ дээ хөөрхий. Ийш тийшээ алцаганаж гүйсээр EngЛИШЬ хэл ч байхгүй, энэ насаа барах ажил гарах бий. Жил үзээд л сурахгүй бол таны күүрс муу күүрс ажээ. Сайн күүрс олох хэрэгтэй. Сайн багш сураглах хэрэгтэй болно.

ROBINSON CRUSOE

РОБИНСОН КРҮҮСӨҮ

ОРБИНЗОН КРҮҮЗО

I WISH TO BE A SAILOR (Би ихэд хүсдэг болохыг/байхыг далайчин)

MY name is Robinson Crusoe (миний нэр бол Робинсон Крүүзөү = намайг Робинсон Крүүзөү гэдэг). I was born in the old city of York (би төрсөн: <<байсан төрөгдсөн>>-д тэр/яагаав/нөгөө хуучны хот Йорк), where there is a broad river (хаана байдаг нэгэн өргөн гол мөрөн; there is/are – байдаг, оршдог, оршин байдаг), with ships coming and going (-тай хөлөг онгоцууд ирж байдаг ба/бас явж байдаг).

I WISH TO BE A SAILOR

MY name is Robinson Crusoe. I was born in the old city of York, where there is a broad river, with ships coming and going.

Ингээд л энэ номыг уншиад авбал цаашаа их амар болдог юм гэсэн. Ортой ч золиг байх аа даа.



Top
   
PostPosted: Jan.15.10 12:48 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Sep.06.07 11:41 pm
Posts: 515
Location: Castle of Pan-Mongol
www.boljoo.com oor sain bichij mongol bichgee dadlagashuul.

_________________
http://horidoimergen.gblog.mn


Top
   
PostPosted: Jan.25.10 10:17 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол бичгийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэгийг төлөөлж Ардын уран зохиолч Т.Галсан, Гавьяат багш, Төрийн шагналт, доктор Ш.Чоймаа, Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сангийн тэргүүн, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, Хөгжмийн зохиолч Т.Жанцанноров, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Т.Галдан нар оролцлоо.

Тус уулзалтаар Монгол бичгийн хичээлийг бие даасан байсныг нь өөрчилж монгол хэл, уран зохиолын хичээлийн хавсарга болгосныг нь цуцалж дахин бие даасан хичээл болгох нь Монгол бичгээ бүх нийтээрээ мэдэх, энэхүү соёлын үнэт өвийг хадгалан өвлүүлэхэнд чухал ач холбогдолтойг дурьдаж байв. Мөн сүүлийн үед гадаадын зарим улсын өөрийн нэр дээр өмчлөөд байгаа Монголын түүх соёлын өвийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэн шат дараалсан арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаагаа танилцуулсан юм.

Ардын уран зохиолч Т.Галсан хэлэхдээ, 2011 оны Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө дахин сэргээсний 100 жилийн ойгоор монгол бичгээ төрийн бичиг болгон бүх нийтээрээ хүндэтгэн суралцах нь зүйтэй гэв. Мөн эрдэмтэдийн үзэж буйгаар монголын хүн амын 22-30 насныхан бүрэн дунд сургуульдаа Монгол бичгийн хичээлийг бүрэн үзэж “нэвтэрсэн” байгаа нь бидний өв соёлоо хамгаалахад оруулсан онцгой хувь нэмэр гээд нийт хүн амын 80 хувь нь тус бичгээр уншиж, тэдгээрийн 60 хувь нь чөлөөтэй бичиж чаддаг гэж хэллээ.

Тус уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч эдгээр санал санаачлагуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд холбогдох шатны хүмүүст үүрэг өгч боломжтой шийдэлд хамтын хүчээр хүрэхийг онцоллоо.


Top
   
PostPosted: Jan.28.10 1:05 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Pcetsogtoo wrote:
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол бичгийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэгийг төлөөлж Ардын уран зохиолч Т.Галсан, Гавьяат багш, Төрийн шагналт, доктор Ш.Чоймаа, Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сангийн тэргүүн, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, Хөгжмийн зохиолч Т.Жанцанноров, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Т.Галдан нар оролцлоо.

Тус уулзалтаар Монгол бичгийн хичээлийг бие даасан байсныг нь өөрчилж монгол хэл, уран зохиолын хичээлийн хавсарга болгосныг нь цуцалж дахин бие даасан хичээл болгох нь Монгол бичгээ бүх нийтээрээ мэдэх, энэхүү соёлын үнэт өвийг хадгалан өвлүүлэхэнд чухал ач холбогдолтойг дурьдаж байв. Мөн сүүлийн үед гадаадын зарим улсын өөрийн нэр дээр өмчлөөд байгаа Монголын түүх соёлын өвийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэн шат дараалсан арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаагаа танилцуулсан юм.

Ардын уран зохиолч Т.Галсан хэлэхдээ, 2011 оны Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө дахин сэргээсний 100 жилийн ойгоор монгол бичгээ төрийн бичиг болгон бүх нийтээрээ хүндэтгэн суралцах нь зүйтэй гэв. Мөн эрдэмтэдийн үзэж буйгаар монголын хүн амын 22-30 насныхан бүрэн дунд сургуульдаа Монгол бичгийн хичээлийг бүрэн үзэж “нэвтэрсэн” байгаа нь бидний өв соёлоо хамгаалахад оруулсан онцгой хувь нэмэр гээд нийт хүн амын 80 хувь нь тус бичгээр уншиж, тэдгээрийн 60 хувь нь чөлөөтэй бичиж чаддаг гэж хэллээ.

Тус уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч эдгээр санал санаачлагуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд холбогдох шатны хүмүүст үүрэг өгч боломжтой шийдэлд хамтын хүчээр хүрэхийг онцоллоо.


Uuhai!

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Mar.25.10 2:58 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jun.11.07 1:45 am
Posts: 67
Hudum mongol bichigeen sergeej hereglehiin tuld hiih yostoi ehnii ajiluud:
1. Buh alban baiguulganuud bolon uildver uilchilgeenii gazaruudiin hayagiig mon gudamj talbain ner hayagiig mongol usegeer bolgoh (ingesneer mongol useg gudamj talbaigaar olon haragdah bolj, martagdad bui useg bichigiin heregleeg bii bolgohod dohom uzuulne)
2. Yorinhii bolovsroliin surguulid 1-r angias ni mongol useg zaaj ehleh (huuhed torood ehiinheen suug amalj osch tornij hun boldog, uuntei adil torolhi mongol usegeen surval kirill useg hariinhi, harin mongol useg ooriinhi bolno shu de, odo yamar baiga bilee mongol useg tanihgui hariinhi met bolj kirill useg urgelj ooriinhi met boljei)
Jil bur 50-60 mingan huuhed mongol useg bichigt tailagdsanaar tednii unshih uzej harah yum buhniig bid mongol usegeer hiih heregtei bolno, ene bol asar hurdatstai osch bui zah zeeliin erelt boloh yum.

geh met toriin bodlogo ene 2010 onoos heregjij ehelbel orhigdoj martagdsan mongol useg bichig tusgaar togtnoson ar mongoliin bidentei hamt uldeh yumsan.

Toriin bodlogo baihgui bol hedhen humuus hichineen mongol bichigeen sergeey gej bicheed, helj yariad yund hureh bile?


Top
   
PostPosted: Mar.25.10 3:03 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.24.09 12:09 am
Posts: 5551
Location: Утаан дотор Эрүүл тархигүй...
Надад Монгол бичгээр аймар гоё юм бичээд өгөх хүн байна уу?
таалагдвал шууд шивүүллээ шуун дээрээ :D

_________________
Бороо ороосой...


Top
   
PostPosted: Mar.25.10 3:42 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Yir ni Manaihan Iish Tiishee Yawj Yum Uzej Nud Tailaad, Undusniihee Yumaar Yih Baharhdag Bolj, Humuusiiin Ihenh ni Demjdeg Bolowch, Surah Hetsuu, Tuwugtei Gesen Bairtai, Deer ni Useg Bichgee Solino Geheer Tusuulugduhgui Yum Shig le Baigaa Yum. 60 Jiliin Umnu Enenees Hed Dahin Doloon Door Baihadaa Aihtar Tusuw Eter Hurimtluulagui Ug ni Bolgochihson Yumsan. Sudlaad Medeed Ireheer Harin ch Yih Amarhan Bichig Yum Ug ni.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Apr.06.10 9:20 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Их эрдэмтэн Б.Ринчин

Дорно дахиныг латинчлах бол агуу их хувьсгал мөн гэсэн нь Лениний айлдвар байсан ажээ. Энэхүү айлдварын хүрээнд БНХАУ-ын Үндэсний төв хэвлэлийн газарт ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч Черчешенко, Тодоеванар хуучин монгол үсгийг шинэ үсэг буюу славжин үсгээр солих ажлыг идэвхжүүлэх зорилгоор 1950-иад оны дундуур Бээжингээс Өвөр Монголд удаа дараа ирж байжээ.Энэ тухай тэр үед Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд сурах бичиг найруулах албан гэх (хэлтэс)-ийн эрхлэгчээр ажиллаж байсан,эдүгээ 86 настай өвгөн эрдэмтэн Дархуд овогт Раашдооров гуай дурсан ярьж байна. Черченшенко нь хэл бичгийн ухааны доктор професор цолтой,тухайн үедээ нэлээд дээгүүр байр суурьтай хүн байсан ажээ. ХаринТодоева нь хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн цолтой, монгол хэл сайн мэддэг Халимаг эмэгтэй гэнэ. Тэрбээр сүүлд Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд хэсэг хугацаанд ажиллаж байжээ. 1955-1956 онд Монгол төрлийн хэлийг байцаан шинжлэх хээрийн шинжилгээний ангид Өвөр Монголын хэсэг эрдэмтдийн хамт оролцон ажиллаж ЗХУ-д хэд хэдэн ном хэвлүүлснээс \"Орчин цагийн монгол хэлний хичээл\" ном нь орос хэлнээс хятад хэлэнд орчуулагдаж байжээ. Хожмоо түүний хэвлүүлсэн \"Шинжааны Халимаг Ойрдын толь бичиг\" хэмээх ном нь судалгааны сайн бүтээл болсон гэж эрдэмтэд үнэлсэн байна. Үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг дурьдахад, \"Монгол-Ойрдын баатарлаг туульс\" (1923 он), Монгол бичгийнхэлний дүрэм ба Халх аялгууны харьцуулсан судалгаа (1929 он) зэрэгсуурь судалгааны бүтээлүүдээр нь бидний сайн мэдэх
нэрт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцов 1929 онд Халимагууд Элэст хотнооурьж, цаг үеийн шаардлагад нийцсэн өөрсдийн шинэ үсэг зохиолгох хүслээ илэрхийлжээ. Түүний хариуд Владимирцов \\\"Хиагтын зээл дээр байгаа монгол хүн, Хүрээний монгол, Бээжингийн гудамжинд гүйж яваа монгол хүмүүс биебиеэ шууд ойлголцдог гайхамшигтай бичиг үсэгтэй ард түмэн шүү дээ,монголчууд! Би та нарт зориулсан ондоо бичиг үсэг зохиож чадахгүй гэжхэлсэн нь тэмдэглэгдэн үлджээ.

Шинэ үсэгт шилжих бэлтгэл ажил Өвөр Монголд 1947 оноос эхтэй бөгөөд 1953 оны өвлөөс бага суруулийн нэгдүгээр анги, анх дундын нэгдүгээр анги, дээд дундын нэгдүгээр ангийн сурагчдад зориусан шинэ үсгийн сурах бичиг зохиогдсон байдаг.

Черчешенко, Тодоева нар Өвөр Монголоор дахин дахин явж буйг сонсоод,билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчин гуай 1956 оны эхээр Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны дарга Эрдэнэтогтох, дэд ерөнхий найруулагч Содномжамц хоёрт тусгайлан захидал бичсэн байна. Тэрхүү захидалдаа Ринчин доктор Черчешенко, Тодоева нарын ятгалгад оролгүй, монголчуудын соёлын давтагдашгүй өв бичгээ солих байх бүх талын арга сүвэгчлэхийг хичээнгүйлэн гуйсан байжээ. 1957 онд Ринчин доктор Хөх хотод очиж Өвөр Монголын Багшийн дээд сургууль, шинэхэн байгуулагдсан Өвөр Монголын Их сургуулийн багш нарт монголчуудын хэл соёлын талаар лекц унших үедээ Өөртөө засах орны дэд тэргүүлэгч Хафунгад бараалхаж монгол бичгээ хадгалж үлдээх тухай бас л ярьжээ. 1956 онд Ринчин докторын бичсэн захидал тухайн үеийн удирдагчдын сонорт хүрсэн байсан нь лавтай гэлцдэг.
Бараалхах үеэр Ханфунга дэд тэргүүлэгч, бид славжин үсгийг авахаа больж монгол бичгээ цаашид хэрэглэхээр болж байгаа хэмээн мэдэгджээ. Түүнийг сонссон Ринчин доктор ихэд баярлан, \\\"За, би танд л найдаж байна\\\" хэмээн Хафунга дэд тэргүүлэгчийн өмнө сунаж мөргөсөн юмсанжээ. 1958 оноосӨвөр Монголп кирилл үсэг хэрэглэх төлөвлөгөөг болиулсан байна.
1956 оны XII сард Ринчин доктор ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущёвт захидал бичиж, монгол бичгийн авиалбарт орос үсэг таарахгүй байна. г эНэг минутад зуун үг тэмдэглэж чаддаг монгол бичгийэдрээтэй, хэцүү, хуучирсан гэх мэтийн яриа нь шинжлэх ухаанд харш, балай зүйл даруй мөн гэх зэргээр эх монгол бичгээ өмгөөлөн, сэргээхэд дэмжлэг эрж байжээ. Тэр талаар орчуулагч Г.Аким олж нийтлүүлж байсан билээ.
Үзэл суртлын ямарч дарамтад ноён нуруу нь хугараагүй, эрдэмтэн чадал дорой олон олон атаатны дайралтад омог юу нь дарагдаагүй их эрдэмтэн Бямбын Ринчин монгол бичиг соёлоо хамгаалахын төлөө тийнхүү хөөцөлдөж явсныг нь бодоход юутай бахархалтай, юутай хайрлалтай.

Dr. Ph. Бодонгууд Ж.Баатарцот

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: May.19.10 12:20 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Монгол бичгийг хэдэн дарга нар л сурхаас халшраад ажил болгохгүй байгаа мэтээр ярьж байна лээ. Би магадгүй л гэж бодож байна. Бага багаар ажил болгоод байвал хэдэн жилийн дараа болно шүү дэ. Тээр жилийн яваад л байсан бол өдийд хамаагүй урагшаа явцан байгаа.


Top
   
PostPosted: May.19.10 1:00 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
nirvan wrote:
Монгол бичгийг хэдэн дарга нар л сурхаас халшраад ажил болгохгүй байгаа мэтээр ярьж байна лээ. Би магадгүй л гэж бодож байна. Бага багаар ажил болгоод байвал хэдэн жилийн дараа болно шүү дэ. Тээр жилийн яваад л байсан бол өдийд хамаагүй урагшаа явцан байгаа.

Heleed Yughew :crysad:

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: May.20.10 8:51 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Монгол бичэггүй бол бид мянган жилийн түүхээ гээнэ гэдэг үнэн үг шүү.


Top
   
PostPosted: May.25.10 6:10 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
-Та монгол бичиг сурах гэж байгаа гэл үү?

-Монголчуудыг би монгол бичгээрээ бичдэггүйг нь гайхдаг. Ийм сайхан бичигтэй байж хэрэглэх хэрэгтэй.Надад монгол бичиг сайхан мэдрэмж төрүүлдэг. Цаашид ганц ч болтугай үг бичиж суръя гэж боддогоо нуугаад яахав. Монгол бичгийн түүх, соёл гайхамшигтай юм билээ.
Ragu

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Jun.28.10 12:52 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Д.Батбаяр: “Үндэснийхээ бичгийг сурахгvй гэдэг үндэстэн бол ганцхан монголчууд”



-Үсэг бичгийн ач холбогдлын талаар эхэлж асууя гэж бодлоо. Хэрэглэдэгээс л биш vvний талаар огт бодож байгаагvй юм байна?
Д. Батбаяр: – Хvн хэлээр єєрийгєє илэрхийлдэг. Харин тэр илэрхийллийг юугаар тэмдэглэх вэ гэхээр мэдээж vсэг бичгээр. Тэгэхээр vсэг гэдэг чинь єєрєє их олон зуун жилийн тvvхтэй.Хад чулуун дээр, ном судар дээр Монголчууд байшин барилга бvтээхээсээ илvvгээр гайхамшигтай ном судар vлгэр домог, дуулал ерєєлєє бичгээр тэмдэглэж vлдээсэн байдаг. Дэлхий дээр”МЄНХ ТЭНГЭРИЙН ХVЧИН ДОР ” гэсэн тамга Монголд л бий.1260-аад оны vед манайхаас Францруу илгээж байсан захидал мєн энэ тамгын дардас, босоо бичигтэй байдаг. Тухайн vед Монголчууд бид дэлхий дахинаа нэрээ дуурсгасан хvчирхэг орон байсан учраас энэ босоо бичиг дэлхийд нийтлэг хэрэглэгдэж байсан байна. Манайх єнгєрсєн хугацаанд манжууд, орос гээд их олон хувьсалд орсон гэж болно. Гэвч бидний уламжлалт зvйлс их баялаг болохоор одоог хvртэл оршоод л байна.Одоо дэлхий дахин харин босоо бичиг гэхээр гайхаад байна.Одоо бvх vндэстэн салангид хэвтээ vсгээр бичиж байхад манай уйгаржин бичиг шиг vгийн vндэсийг хєнддєггvй залмал хэлбэрээр бичдэг соёл манайд л байна.
Энэ жилийн цагаан сарын vеэр би АНУ-ын Индиана мужид vзэсгэлэн гаргахад хураангуй сайхан бичиг байна, танайд хэзээ ийм бичиг vсэг байсан юм, яагаад одоо хэргэлдэггvй юм, тvргэн хугацаанд сурч болох уу зэрэг их олон асуултыг надад тавьж байсан.
-Монгол бичгийн гарал vvслийг хvмvvс тэр бvр мэддэггvй. Судлаачид их олон санаа дэвшvvлдэг юм билээ?
-1224 оны 5 мєр босоо бичгээр бичсэн Чингис хааны чулууны бичиг байдаг юм. Чингис хаан, Есvхэй баатар гээд тус тусад нь биччихсэн байдаг. Энэ бол хамгийн анхны уран бичлэгийн vнэт дурсгал. Ер нь Монголчууд 1200 он хавьцаа Монголын нууц товчоо зэрэг vнэт бvтээлvvдийг хамааруулж vздэг ч энэ бол оргил vе.Vvнээс ємнє 100 гаруй жилийн ємнє монголчууд хэл соёлын хувьд асар их баялагтай бичээстэй байсан гэждэлхийн монгол судлаачид vздэг юм билээ.Яг одоогоор босоо бичгийн гол эх сурвалжийг Чингисийн чулууны бичиг гэж vзэж байна.
-Бидний vед буюу 90 оны vеийн хvvхдvvд ихэнх нь монгол бичиг заалгасан. Багшаасаа монгол бичгийн vvслийн талаар их гоё домог сонсож байсан ч одоо орос vлгэртэй хольчихжээ. Миний буруу. Домог єгvvлбэл ?
-Хубилайн хааны vеийн нэг домог бий. Бvсгvй хvнтэй холбоотой. Монгол бичиг єєртєє эмэгтэй хvний шинж байдлуудыг багтаасан байдаг юм. Гэзэг, шилбэ, нуруу, гэдэс гээд тулгар эмэгтэйн домог гэж ярьдаг юм. Энэ бол домог шvv дээ. Монгол бичгийн гарал vvсэл одоо ч нууцлаг хэвээрээ байдаг. Хятадын ханзны хувьд ч бас шувууны мєрнєєс vvссэн гэх боловч бас л шинжлэх ухаан талаасаа нууцлаг хэвээрээ.Уртын дуу монгол бичиг морин хуур гээд монгол ахуй хоорондоо энэ сэтгэлгээгээ, монгол хvнээ энэ байгалиа, ухамсраа илэрхийлж байдаг юм.
Дэлхийн бичиг vсгvvд A В С юмуу А Б В гээд эхэлдэг бол монгол бичигт тэгэлгvй бvх эгшиг vсгээ эхэлж хэлдэг. Гайхамшигтай. Уртын дуу дуулах гэж байгаа юм шиг эхэлж бvх эгшигээ дуудчихаад дараа нь гийгvvлэгчvvдээ хэлдэг. Тэгэхээр бvтцийн хувьд бол монголын vсэг европт бол шрифт калиграф гээд янз янзаар нэрлэгддэг. Монгол бичгийн бас нэг даву тал нь нутгийн аялгуу тэмдэглэдэг. Их эзэн Чингисийн vед бид єргєн уудам нутгийг эззлж байлаа шvv дээ. Энэ vед ард тvмнээ хооронд нь тєвєггvй ойлгуулдаг байхын тулд нутгийн аялгууг хэлэндээ тэмдэглэж эхэлсэн байна. Жишээлбэл Є О, У V, Ш С зэрэг дуудлага тєстэй vсгvvдийг нэг vгээр тэмдэглээд хоорондоо ойлголцдог байсан байна. Хэдийгээр энэ орчин vеийн хvнд жаахан бэрхшээлтэй мэт боловч энэ нь олон vндэстэн ястнуудынхаа авиаг тэмдэглэхийн тулд хийсэн ухаалаг зvйл байгаа юм. Алтан дундаж гэж хэлж болно.
Ийм ч учраас мянга гаруй жилийн настай бичиг байгалийн урт удаан шалгуурыг даван одоо амьд байж байна гэдэг бол монгол ахуйтай холбоотой юм. Хубилай хаан Пагва ламыг дэргэдээ авч Тєвдийн эвхмэл бичгээс эх аван Дєрвєлжин бичгийг зохиож, тєрийн бичиг болгох гэж vзсэн шvv дээ. Тэр vедээ л хэрэглэгдэж байгаад хааныг насан эцэслэхэд устчихсан. Энэ бичиг одоо ганцхан тамганд л vлдэж. Манжууд манай бичгийг єєрчлєх гэж гучин жил ноцолдоод дийлэлгvй, урд хойно нь ганц хоёр цэг тавьсан болоод Манж vсэг гэж гаргасан. Гэтэл одоо манж бичиг битгий хэл улс орон нь єєрєє дэлхийн тvvхнээс арчигдчихсан байна шvv дээ. Тийм ч учраас монгол бичгийг євєр монголчууд, буриадууд хараад хэдийн мэдэхгvй ч ерєнхий байдлаар нь ойлгоно. Тэр ч бvv хэл калиграфыг хараад дvрсээр нь энэ нэг тэгсэн vг юм болов уу гэж тааж болдог. Тэгэхээр монголчууд бид калиграфын урлагийн асар их тvvх баялагтай ард тvмэн юм. Ер нь бичиг болгон хvнд ямарваа нэг сэтгэгдэл тєрvvлж байдаг. Японы эрдэмтэд манай монгол бичгийг, бичихэд ямар сайхан эвтэйхэн бичиг вэ гэж уулга алдаж байсан.
-Монгол бичгээ тєрийн бичиг болговол…?
-Одоо цагт нийгмээ дагаад, эсвэл нийгмээсээ болоод ч юмуу монгол хvнд єєрсєддєє байгаа нарийн нандин зvйлээ мэдрэх мэдрэмж нь алга болчихож. Уламжлалт зvйлээ таньж мэдэхгvй хэрнээ дэлхий гэж тэмvvлж байгаа хvмvvс єєрсдєєсєє холдоод л байна гэсэн vг. Монгол хvн дэлхийн тvvхэнд бас нэг зvйлээрээ тэмдэглэгдэх гээд байх шиг байна. Гэхдээ сєрєг талаараа. Юу вэ гэхээр дэлхий дээр єєрсдийнхєє бичгийг, єєрсдийнхєє уламжлалаа сурах уу сурахгvй юу гэж суудаг vндэстэн гэвэл ганц манай Монгол л байна. Єєрийнхєє бичгийг шvv дээ. Хятадууд хэзээ ч ханзаа сурахгvй гэхгvй, Япончууд ч мєн адил би бизнес хийж байгаа болохоор надад хирагана хэрэггvй гэж хэлэх эрх байхгvй. Vvнээс л харахад монголчууд бидний сэтгэхvй асар гунигтай болгож байна. Эхлээд єєрсдийнхєє юмыг сурчихаад дараа нь харин хvний зvйлийг сурч, хєгжvvлнэ vv гэхээс эхлээд хvний юм сурна гэж байхгvй ээ. Єєрийнхєє тєрєлх унаган соёлд ингэж харийн хvн шиг хандаж байгаа нь энэ цаг vеийн бас нэг эмгэнэл. Бид єєрсдийнхєє сэтгэлгээг алдаж байна.Монгол ахуйгаа, монгол бичгээ монгол хvн л дэлхийд гаргана шvv дээ.
-Бидний одоо хэрэглэж байгаа крилл гэдэг чинь Болгар хvний зохиосон vсэг. Яг vнэндээ бол бид Оросыг дуурайж Є, V хоёр vсгийг нэмсэн боловч яг монгол хэлний дуудлагад тааруулж чадалгvй хэрэглэсэн шvv дээ. Энэ крилл бичигт эмхлэж журамлаагvй тvмэн янзын алдаа бий. 1945 оноос хойш их олон эрдэмтэд энэ бичгийг эмхлэх гэж цаг заваа барсан. Одоо vр бvтээл байна уу, байхгvй. Гэтэл бид энэ бичиг рvv хий хошуураад єєрсдийн тєрєлх бичгээ мартаад байхад харин гадныхан бол их айхтар. Жишээлбэл манайд сурч байгаа гадны оюутнууд заавал монгол бичиг заалгадаг.Харин манай оюутнууд ихэнх нь янз бvрийн шалтаг хэлж чєлєє авдаг.Энэ юу гэсэн vг вэ гэхээр монголын залуучуудын сэтгэлгээ хэтэрхий гадагшлаад, гадны л юм бол бvгдийг гоё сайхнаар тєсєєлдєг болчихож. Єєрийн орны гоё сайхныг мэдрээгvй хvн, гадны чамин тансагруу тэмvvлээд яах юм бэ? гэж би гайхаж суудаг юм. Бидний энэ криллээр тэмдэглэж байгаа нь ердєє л завсрын vе. Энэ бол зєвхєн 1945 оноос хойших л боловсрол. Гэтэл мянган жилийн боловсрол гэж байна шvv дээ. Бид vvнийгээ мартаад байна. Монголын нууц товчоо, Хєх судар гаад ямар агуу бvтээлvvд манайд байгаа билээ, ерєєсєє энэ рvv манайхан анхаарахгvй юм. Зvгээр л энvvхэн эндээ ойрны жаран жилийнхээ хємєрсєн тогоонд байсаар байгаад хvнийг уяраадаг, ухааруулдаг, уйлуулдаг сэтгэлгээний хәл нь алдагдчихсан байна гэдгээ ойлгохгvй байна. Хайхрахгvй алдчихаад, дараа нь бидний vр хvvхдvvд vvнийг эргvvлж олж авах гэж асар их цаг хугацаа, хєрєнгє мєнгє зарах гээд байна. Бид ирээдvйдээ асар их гуниг vлдээх гээд байна. Одоо Япон орон англи хэлэнд хэт их нэвтэрснээсээ болж бараг л Англи болох гээд байна. Нэг юманд хэт хошуурна гэдэг энэ. Дэлхийн бичиг vсгийн тvvхэнд хамгийн цэгцтэй товчхон, хамгийн сонирхолтой хэлбэр дvрстэй бичиг бол бидний босоо бичиг байгаа юм. Бид яахаараа заавал ABC эсвэл ханз сурах гээд vйлээ vзэж байдаг юм. Тэрний оронд єєрийнхєє юмыг судалгаатай нь дэлхийд гаргавал дэлхий дахин энэ бичиг vсгийг минь сонирхон сурах болно.
-Монгол бичгийг тєрийн бичиг болгоход саад бэрхшээл юу байна? Тєрийн бичиг болголоо гэхэд орчин vеийн хэлний єєрчлєлтєд хэр нийцэх бол? Сурахад ер нь хvндрэл байдаг шvv дээ?
-Манайхан л сурахад бэрхшээлтэй гэдэг болохоос энэ бол vнэндээ бэрхшээл биш шvv дээ. Бид хvнийг хайрлахыг яг таг заалгадаггvй шиг vсэг бичгийг ч гэсэн мэдрэмжээрээ ойлгох хэрэгтэй. Энэ крилл бичиг дээр ном зохиол уншихад ер нь их европ характер, таг тvг гэсэн хатуу хэллэгvvд мэдрэгддэг юм. Єгvvлбэрийн бvтэц, эмх цэгцийн хувьд босоо бичиг илvv ойлгомжтой байдаг юм. Криллээр бичсэн шvлэг, монгол бичгээр бичсэн шvлэг хvртэл ялгаатай сонсогддог юм. Орчин vеийн хvмvvс л хэрэглээ болгочихож чадахгvй байгаа болохоороо сурахад бэрхшээлтэй гэж шалтаг заадаг юм. Тийм л юм бол яагаад тэр олон ханзыг баашлалгvй сураад байгаа юм бэ? Тэгэхээр Монгол бичиг хуучин биш, харин бидний сэтгэлгээ хєгширч байна гэсэн vг.
-Хоёулаа яриагаа жаахан хєнгєлье. Таны гар их олон удаа зурагтаар гарсан гэсэн?
-/ Инээв / Тиймээ. Миний гар их олон удаа зурагтаар гарсан. Анх Vндэсний телевизээр монгол бичиг зааж байсан даа, тэр vед чи жаахан охин байсан байх.
-Тиймээ, би жаахан байсан. Гэхдээ санаж байна. Нэвтрvvлэг нь эхлэхдээ их гоё аялгуу явдаг байсан нь санаанд vлдэж.
- Тиймээ, зєв.Чоймаа багшийн хичээлээр нэг гар гарч ирээд л бийрэн бичлэг хийдэг байсан даа. Тэр миний гар байгаа юм. Их ч олон гарсан. Харин би єєрєє хамгийн сvvлийн хичээл дээр нь гардаг. Мєн хийлч Дээгийгийн ” Vлэмжийн чанар ” дууны клипэн дээр Данзанравжаа элсэн дээр монгол бичгээр бичдэг хэсгийн гар бас л миний гар байгаа юм. Эзнээсээ олон гарсан байгаа биз. Тэр vед ч сайхан байж. Vндэснийх нь телевиз монгол, бичгээ заагаад л. Одоо харин би энэ тєрийн тvшээдэд их л сэтгэл дундуур явах юм. Монгол ахуйгvй Монгол улс байгаад ч яах юм билээ!!! / Санаа алдав /
Ийнхvv монгол ахуй ханхалсан ” амттай бас харуусалтай ” ярилцлага минь чимээгvйхэн єндєрлєсєн юм. Миний иргэний vнэмлэхэн дээрх гарын vсэг минь монгол бичгээр байдаг. Нэгдvгээр ангиас минь монгол бичгийн амтыг мэдрvvлсэн бага ангийн багшийн, монгол ахуйнхаа тєлєє зvтгэж яваа Батбаяр гуай шиг хvмvvсийн л ач. Харин одооны хvvхдvvд магадгvй насанд хvрэхээрээ гарын vсгээ англиар эсвэл хятадаар бичих байх даа. Vvнийг “VНДЭСНИЙ ЭМГЭНЭЛ” гэлтэй…
Ярилцсан: Л.Мєнхтуяа.


Мянганы Зууч, Дугаар 12/219/

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Jul.09.10 1:45 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Нэгэн чимэгтэй мэдээ

Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гаргасан уг зарлигт:
1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоосугай

2. Иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байсугай... гэсэн байна.

2008 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2011 онд дүгнэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо.

Энэхүү зарлигийг 2011 оны 7 дугаар сарын 11-ээс эхлэн мөрдөхөөр боллоо


Top
   
PostPosted: Jul.09.10 2:16 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Pcetsogtoo wrote:
Нэгэн чимэгтэй мэдээ

Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гаргасан уг зарлигт:
1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоосугай

2. Иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байсугай... гэсэн байна.

2008 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2011 онд дүгнэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо.

Энэхүү зарлигийг 2011 оны 7 дугаар сарын 11-ээс эхлэн мөрдөхөөр боллоо

:rock: Yostoi Saihan Medee Baina da!

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Jul.09.10 10:51 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Овоо доо, сайхан шийдвэр байна


Top
   
PostPosted: Jul.09.10 11:08 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jul.08.10 5:34 am
Posts: 63
Location: Наймаалжны мах идэж байна.Гоё юм бн шүү манайхаан Алив нэг амсаач хөө
Энэ тухай нэгэн сэтгэгдлээс


Ерөнхийлөгчийн мэргэн зарлиг буулаа




Шинэ Ерөнхийлөгч маань эрхэмсэг сэнтийдээ морилж, тамгаа түшиж, анхны зарлигаа буулгасанаас хойшхи өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс орон, ард түмний амь амьдрал, хувь заяа, ахуй орчинтой холбоотой олон зөв сайхан шийдвэр гаргасаар байгаа. Ихэнхи нь ард нийтийн олонхийн сэтгэлд нийцсэн айлтгал шийдвэр байсан байх. Ингэх ч учиртай.

Харин уржигдар чихэнд чимэгтэй, мэргэжлийн бидэнд их л ойр монгол түмэнд хэрэгтэй нэг сайн мэдээ чих мялаалаа. Энэ юу байсан гэвэл 2011 онд болох Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Үндэсний монгол бичгээ дэмжсэн, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлиг буулгажээ. Энэ бол монгол хэл, соёлоо гэдэг хүн бүхэнд үнэхээр сэтгэл сэргэж, урам ормоор сайхан мэдээ байлаа. Яг үнэнээ хэлэхэд би ийм зарлиг буулгана үнэндээ бодож байсангүй. Учир нь манай төр засгийн удирдагч, дарга нар ихэнхи нь дэмждэггүй юм. Дэмжихгүй байгаагийн учир нь өөрсдөө мэддэггүйд л байдаг байх даа гэж боддог байлаа. Одоо хамгийн том шийдвэр гаргадаг улсын их хурал дотор гэхэд нэрээ бичиж чадахгүй нөхөд нэлээд бий дээ.

Тэд хэзээ ч Монгол бичгийг төрийн бичиг болгохын төлөө гараа өргөхгүй нь лавтай. Үндэсний хэмжээний, дэлхийд гайхагдах соёлын нандин өвийг мэдэхгүйгээсээ ичиж дэмжихгүй байна гэдэг харамсалтай хэрэг билээ. Харин ч өмнөх ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай өөрөө соёлын хүн, нэлээд цагааширсан монгол бичигтэй болоод ч тэр үү гайгүй ч дэмжиж хэд хэдэн бодитой юм хийсэн гэхдээ л ийм олон нийтийг хамарсан мэргэн зарлиг гаргаж сэтгээгүй л санагдана. Мэдээж энэ зарлиг буулгахад мэргэжлийн байгууллага, төр, олон нийтийн хүсэл бодол, бодлого шаардлага олон зүйл байсан байх.

Энэ зарлиг ёсооор бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоожээ. Мөн иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож байгаа үнэмлэх, диплом, гэрчилгээг крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байхаар зарлиг буулгажээ.

Маш том алхам, мэргэн ухаан. Монгол бичгийг сэргээх Үндэсний хөтөлбөр гээд эхэндээ овоо хэрэгжиж байсан ч сүүлдээ нэг хоосон тунхаг болчих гээд байсан зүйлийг сэргэх, амь орох маш том боломж олголоо. Ашгүй тэр хөтөлбөрийг эргэж харж, салхи оруулж, хэрхэн хэрэгжиж байгааг үзэж дүгнэн, бүр эрчимжүүлж, хүч оруулахыг Засгийн газарт тухайлан Ерөнхий сайд С.Батболдод үүрэгдэж. Ингэмээр дээ. Овоо шүү, Ерөнхийлөгч маань. Мэргэжлийн бид баярлаж байна шүү, Ерөнхийлөгч өө!

Харин яаруу хүний эцэх нь түргэн гэдэг ч хэрэгжүүлж эхлэх хугацаа нь 2011 оны 7 сарын 11 гэдэг жаахан хол юм уу даа гэж санагдлаа. Сүүлийн хорь шахам жил бид сайн ч муу ч хүүхэд залуучууддаа монгол бичгээ хэрээрээ л зааж сургаж байгаа. Одоо монгол бичгээ хараад яанаа би мэдэхгүй гэх хүний тоо залуучуудын дунд лав үгүй болсон байх. Манай 25 хүртэл насны залуучуудын бараг 80 хувь нь уншиж чадна, 60 хувь нь бичиж чадна гэсэн тооцоо байдаг юм билээ.

Дээрх зарлигийг санаанд хүртэл биелүүлэх, гардан хийх чадварлаг сайн боловсон хүчин, техник технологийн боломж ч манай МУИС, УБИС болон бусад их дээд сургуулиудаар хангалттай бэлтгэгдсэн гэж үзэж болно. Тийм учраас таны гаргасан айлдвар зарлиг сааталгүй сайн гүйцэлдэх байх гэж найдаж байна. Иймэрхүү мэргэн ухаанаар монгол бичиг, соёлоо улам сайн дэмжиж өгөөрэй Ерөнхийлөгч минь хэмээн хэлэх байна.



Д-р, проф. Жанцангийн Бат-Ирээдүй

Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбооны тэргүүн

Токио Гадаад Судлалын Их Сургууль, Япон

2010 оны 7 дугаар сарын 7

_________________
Hate is morelasting than dislike


Top
   
PostPosted: Jul.12.10 4:07 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
17031 wrote:
Pcetsogtoo wrote:
Нэгэн чимэгтэй мэдээ

Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гаргасан уг зарлигт:
1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоосугай

2. Иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байсугай... гэсэн байна.

2008 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2011 онд дүгнэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо.

Энэхүү зарлигийг 2011 оны 7 дугаар сарын 11-ээс эхлэн мөрдөхөөр боллоо

:rock: Yostoi Saihan Medee Baina da!


UUHAAI


Top
   
PostPosted: Aug.06.10 8:41 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
Анханы Монгол Бичиг Дээрх Вэб Сайт. гэнээ

Би “Монгол Бичиг”-г бүх нийтийн хэрэглээ болгоход яг юу саад болж байгаа талаар судалж “Монгол Бичиг”-н дутагдалтай талуудыг бууруулах зорилгоор дараах зүйлсийг хийж гүйцэтгэлээ. Эрхэм та энэ сайхан бичиг соёлыг хайрлаж хүндэтгэж явдаг бол миний нэвтрүүлж буй санаануудтай танилцана уу?

Тулгарч байсан бэрхшээлүүд ба тэдгээрийн шийдэлүүд

1. Үгүүд нь эхэн дунд адагт хувирдаг тул бичиж байх явцад энэхүү хувиргалтийг гуйцэтгэгч uniscribe tool шаардагддаг. Uniscribe tool дотор Монгол хэлэнд зориулагдсан хувиргагч хүснэгт Windows Vista-г хүртэл байхгүй байсан. Энэ байдал нь монгол бичгийг ахин сэргээх ажлыг маш их хэмжээгээр хойш нь татсан.

Vista системийн ачаар одоо та дурын зүйлийг монгол бичгээр бэлтгэх бололцоотой болж байгаа нь үнэхээр бахдууштай юм.

2. Компьютер, гар утас нь анхнаасаа хөндлөн чиглэлд дизайнчлагдсан байдаг тул босоо чиглэлд бичих гэхээр заавал нэг хөтөч програм ашиглах шаардлага гардаг. Эсвэл ядаж л word-н босоо болгох tool-ийг заавал ашиглах шаардлага гарна.

Хүмүүс монгол бичгийг, ганц босоогоороо үлдсэн бичиг гээд л бахархах дуртай. Миний бодлоор бол дэлхийн бүх зуйлс л хэвтээ чиглэлд дизайнчлагдсаар байна. Нийтийн хөгжил хаашаа вэ? Монгол тийшээ. Тиймд монгол бичгээ хэвтүүлээд хэрэглэцгээе. Энэхүү web нь western design-тай Хөдлөн Монгол бичгийн font-нд тулгуурлагдан хийдсэн.

Иймд манай вебийг хэрэглэхдээ доорх a, b хоёрын аль нэгийг нь сонгохгүй бол монгол бичгээр бичигдсэн хэсэг нь уншигдахгүй .
a. “Mozilla Firefox 4.0″, “Safari” эсвэл “Google Chrome” web browser-уудын аль нэгийг хэрэглэнэ үү?
b. Хэрэв та “Internet Explorer” web browser хэрэглэхээс өөр аргагүй байгаа бол заавал gegeen.ttf font дээр click
хийж татаж аваад өөрийнхөө компьютер дээр суулгах хэрэгтэй.

Монгол бичгийн үнэ цэнэ тэр босоо байдалдаа биш үгийн spelling буюу үг бичих дүрмэндээ байдаг. Бичиг үсэг гэдэг бол хөшөө дурсгалтай адил зүйл, олон зуун жилийн турших монгол хэлний хөгжил түүхийг тэр чигээр нь агуулсан бас дээр нь монгол хэлээ дагаж хөгжөөд бидний үеийг хүрсэн монгол хэлэнд бүр яг яв цав тохирсон бичиг.

3. Монгол бичгийн үг бичих дүрэм нь крилл бичгийнхээс тэр чигээрээ өөр. Хүмүүс монгол бичиг сурах нь маш хэцүү гээд ойлгчихсон байдаг. Тиймээ та үг бүрийн spelling-г дахин сурах шардлага гарч магад ч крилл бичгийнх шиг хиймэл дүрмүүдээс үүрд хагацах болно. Бид сурах асуудлыг чинь шийдэх Microsoft Spell checker хийгээд үнэгүй тараачиxъя. Тэгээд л асуудал цэгцэрчихнэ.

4. Монгол бичгийг латинаар галиглах бүх нийтээр зөвшөөрөгдсөн цэгцтэй систем байхгүй. Энэ байдлийг шийдэх зорилгоор латин 26 үсгэнд монгол бичгийн үндсэн 26 үсгийг оноосон.

q – чанар гэдэгт ордог ч үсэг
x – шинэ гэдэгт ордог ш үсэг
w – Улаанбаатар гэдэгт ордог у үсэг

http://gegeenmongol.com


Top
   
PostPosted: Aug.06.10 8:58 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Ямьар Харь Хэлээр Хэлд Орох Гэж Байгаа Биш, Одоо Бичиж Байгаа Галигаан Өөрчилөхөд Тэгж Сольж Шинэчилэх Хэрэг Байхгүй Байх. Тэгэх ч Боломжгүй. Надад Залгамал Болхоор Толгой Эргүүлээд Байхгүй Амар Байдаг. Юуун орос Үсэг.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Aug.06.10 9:14 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
17031 wrote:
Ямьар Харь Хэлээр Хэлд Орох Гэж Байгаа Биш, Одоо Бичиж Байгаа Галигаан Өөрчилөхөд Тэгж Сольж Шинэчилэх Хэрэг Байхгүй Байх. Тэгэх ч Боломжгүй. Надад Залгамал Болхоор Толгой Эргүүлээд Байхгүй Амар Байдаг. Юуун орос Үсэг.

Quote:
Монгол бичгийн үг бичих дүрэм нь крилл бичгийнхээс тэр чигээрээ өөр. Хүмүүс монгол бичиг сурах нь маш хэцүү гээд ойлгчихсон байдаг. Тиймээ та үг бүрийн spelling-г дахин сурах шардлага гарч магад ч крилл бичгийнх шиг хиймэл дүрмүүдээс үүрд хагацах болно. Бид сурах асуудлыг чинь шийдэх Microsoft Spell checker хийгээд үнэгүй тараачиxъя. Тэгээд л асуудал цэгцэрчихнэ.


Top
   
PostPosted: Aug.06.10 9:15 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
Quote:
Хүмүүс монгол бичгийг, ганц босоогоороо үлдсэн бичиг гээд л бахархах дуртай. Миний бодлоор бол дэлхийн бүх зуйлс л хэвтээ чиглэлд дизайнчлагдсаар байна. Нийтийн хөгжил хаашаа вэ? Монгол тийшээ. Тиймд монгол бичгээ хэвтүүлээд хэрэглэцгээе.

Босоогоор нь хийчихгүй дэ... шит


Top
   
PostPosted: Aug.06.10 9:24 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
TSZPUN wrote:
17031 wrote:
Ямьар Харь Хэлээр Хэлд Орох Гэж Байгаа Биш, Одоо Бичиж Байгаа Галигаан Өөрчилөхөд Тэгж Сольж Шинэчилэх Хэрэг Байхгүй Байх. Тэгэх ч Боломжгүй. Надад Залгамал Болхоор Толгой Эргүүлээд Байхгүй Амар Байдаг. Юуун орос Үсэг.

Quote:
Монгол бичгийн үг бичих дүрэм нь крилл бичгийнхээс тэр чигээрээ өөр. Хүмүүс монгол бичиг сурах нь маш хэцүү гээд ойлгчихсон байдаг. Тиймээ та үг бүрийн spelling-г дахин сурах шардлага гарч магад ч крилл бичгийнх шиг хиймэл дүрмүүдээс үүрд хагацах болно. Бид сурах асуудлыг чинь шийдэх Microsoft Spell checker хийгээд үнэгүй тараачиxъя. Тэгээд л асуудал цэгцэрчихнэ.

Chinii Bichilgiig Oruulahaas Oemno Bichij Baesym.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Aug.06.10 9:25 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
TSZPUN wrote:
Quote:
Хүмүүс монгол бичгийг, ганц босоогоороо үлдсэн бичиг гээд л бахархах дуртай. Миний бодлоор бол дэлхийн бүх зуйлс л хэвтээ чиглэлд дизайнчлагдсаар байна. Нийтийн хөгжил хаашаа вэ? Монгол тийшээ. Тиймд монгол бичгээ хэвтүүлээд хэрэглэцгээе.

Босоогоор нь хийчихгүй дэ... шит

Odoohondoon Yaahaw, Yawaandaan Zasna Biz.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Aug.17.10 5:09 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов
Мэдээлэл бүртгэсэн: administrator огноо: 2010-07-06

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гаргасан уг зарлигт:

1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоосугай

2. Иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байсугай... гэсэн байна.

2008 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2011 онд дүгнэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо.

Энэхүү зарлигийг 2011 оны 7 дугаар сарын 11-ээс эхлэн мөрдөхөөр боллоо

Image


http://www.president.mn/mongolian/node/903

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Aug.17.10 5:18 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Р. Болд: Хүн төрөлхтөн мэдлэг боловсролоороо ижилсэж, түүх соёлоороо ялгаран орших цаг ирж байна


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлиг гаргасантай холбогдуулан Ерөнхийлөгчийн зөвлөх Р. Болдоос зарим тодруулга авлаа.

- Ерөнхийлөгчийн зарлигийн гол агуулгыг хамгийн товчоор хэлбэл?

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх, монгол бичгийн хэрэглээний хүрээг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор зарлиг гаргасан. Зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын, эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар заасан. Түүнчлэн иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байхаар тогтоов. Мөн монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2011 оны хоёрдугаар улиралд дүгнэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон.

- Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнаас гадаад улсад илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэнэ хэмээн чухалчилсаны учир юу вэ?

Товчхон хэлбэл монгол төрийн уламжлалыг сэргээж буй хэрэг. Тухайлбал Чингисийн алтан ургийн Гүюг хаанаас Ромын их хамба ламд илгээсэн захидлын тамгын бичээст монгол бичгээр ”Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далай хааны зарлиг аливаа улс,дайсан, иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээн бичсэн байдаг. Энэ мэт монгол бичгээрээ үйлдэж гадаад улс гүрнүүдийн ихэс дээдэс, хаад ноёдод хүргэсэн түүхэн баримт бичиг, албан захидлыг дурдвал олон байна. Өдгөө цагт энэхүү өв уламжлал сэргэх нь монгол хүний бүтээсэн бичиг соёлыг дэлхий дахинаа дахин зарлан тунхаглаж, монголчууд өнө эртнээс өөрийн бичигтэй байсан юм шүү гэдгийг баталгаажуулж байна гэж ойлговол зохино.

Нөгөө талдаа хүмүүн төрөлхтөний мэргэн ухаанаас төрөн гарсан цөөн хэдэн авианы бичиг үсгийн нэг нь монгол бичиг мөн. Тиймээс энэ нь монголчуудын төдийгүй хүн төрөлхтөний оюуны үнэт зүйл, өв соёл гэдгийг бид мэдүүлэх учиртай. Нөгөө талаар монголын төр өвөг дээдсийнхээ их соёл, уламжлалд гүн хүндэтгэлтэй хандаж байдгийг албан ёсоор харуулж байгаа хэрэг хэмээн ойлгож болно.

- Зарлигт төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын үнэмлэх, диплом зэрэгт монгол, кирилл бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байхаар заажээ. Үүний ач холбогдол юунд байна вэ?

Монгол хүнтэй төрсөн цагаас нь үргэлж хамт байж гэрч тунхаг болдог зүйлс бол эдгээр баримт бичиг биз ээ. Монгол Улсын иргэн болон төрсөн шинэ хүнийг, бас шинээр өрх гэр, гал голомтоо бадрааж буй залуусыг түүх соёлынх нь алтан өв - бичиг үсгээр нь өлгийдөн тосч авах нь зүйд нийцнэ хэмээн Ерөнхийлөгч үзсэн. Үндэсний тусгаар тогтнол гэдэг бол олон баганат өргөө гэртэй адил юм. Тэгвэл энэ монгол өргөөний тооныг тулж буй нэгэн багана нь үндэсний монгол бичиг маань байх ёстой гэсэн санааг тусгасан. Монгол бичиг хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшин дархлагдах ач холбогдол ч оршин буй.

- Ерөнхийлөгчийн зарлигаар ерөнхий боловсролын сургуульд “Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” хичээлийг оруулахаар болсон. Өв соёлоо дээдлэх утгаараа эдгээр зарлигуудын утга санаа ижил юмаа даа?

Тиймээ. Хотол дэлхийн даяарших үйл явц эрчимжиж буй эдүгээ цаг дор монгол хүн монголоороо үлдэх нь чухал гэдгийг Ерөнхийлөгч онцгой анхаарсан. Бид бусдын соёлын довтолгооны гал дор амьдарч байна. Бид өрсөлдөөнт системд оршиж байна. Иймд монголын оюун, сэтгэлгээний өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх замаар үндэсний эрх ашиг, эв нэгдэл, аюулгүй байдал, иргэний итгэл үнэмшил, үнэт зүйлс, халдашгүй байдлын баталгааг бэхжүүлэх, монгол хүн бүрийг бага балчраас нь монгол үндэстний уламжлалт соёл, ёс заншил, зан үйлд сургаж амьдрал ахуйд нь мөрдлөгө болгон хэвшүүлэх, монгол хүний өрсөлдөх чадварыг батжуулах хэрэгцээ шаардлага зүй ёсоор урган гарч байна. Уг зарлигийн зорилго нь үндэстнийхээ үнэт зүйл, соёл, түүх, ёслол хүндэтгэл, зан заншлын нийтлэг хэм хэмжээг хойч үедээ таниулах, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх, өдөр тутмын үйлд нь дагаж мөрдүүлэх явдал юм.

Хүн төрөлхтөн мэдлэг боловсролоороо ижилсэж. түүх соёлоороо ялгаран орших цаг ирж байна.

- Монгол бичгээ сэргээж төрийн албан ёсны бичиг болгох гэсэн санаа бодолтой иргэд, эрдэмтэн мэргэд байдаг. Энэ талаар Ерөнхийлөгч ямар бодолтой байдаг бол?

Монгол бичиг бол даяар Монголын хэл ярианы олон аялгууны онцлогийг шингээж авианы зарчим дээр зохиогдсон боловсронгуй бичиг болохыг бүгд хүлээн зөвшөөрдөг. Ерөнхийлөгч маань тийм санаа бодолтой хүмүүсийн нэг шүү дээ. Энэ гайхамшигт бичгээ улсынхаа албан ёсны бичиг болгох алсын санаа Монгол Улсын Ерөнхийлөгч болгонд л байсан болов уу. “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” зарлиг бол энэ үйл явцын нэг үе шат.

- Ерөнхийлөгчийн зарлигийг хэдийнээс мөрдөх вэ?

Зарлигийг хэрэгжүүлэхэд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.


http://www.president.mn/mongolian/node/987

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 108 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited