#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.19.18 5:19 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 7 posts ] 
Author Message
PostPosted: Feb.01.08 2:31 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jan.31.07 1:11 am
Posts: 331
МӨНХ ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ

Мөнхтэнгэр сүртэн хаан Монгол Чингистэн
Тэнгэр газар нийлэх нь Тив дэлхийд эзэн Чингис хаан, Есөн өрлөг баатруудын хамт бууж ирэв. Ард олон минээ: Хамаг монголчуудаа! Тархай бутархай байгаа бидний монголчуудын дээд тэнгэр Мөнхтэнгэр албат олноороо тулгуурлан хаант төрөө босгох гэж байна. Бидний зарлигийг үл тоон уншиж зарлахгүй аваас дээд тэнгэрийн гэсгээл хүртэх болно. Зэвүүн цагт хань болох нөхөд мину Зэргэлдээ орших хоёр хөрш орон бидэнд харш болой. Чингис хааны хамгийн төрийг монголдоо залъя. Чин ариун шударга үйлийг дээдэлж явья. Хүн ардаа! Сүр сүлдээ дээдэлсэн монгол хөвгүүд минь тэнгэрийн шүтээнээ дээдэлж тэнгэрийн зарлигаа дагацгаая. Аажаа Бөртэ удганы буулт 2007 оны 10 сарын 05 ны өдөр Говь-Алтай аймаг
Өэлүн хатан ээж өөрийн 3 хөвгүүнээ хайн бууж ирэв.
1. 7 насандаа эцгээсээ өнчирсөн, эцэг нь архины хорлолоор тэнгэрт хальсан, зүүн чихэндээ сорвитой 18 настай цагаан морин жилтэй хөвүүн буй.
2. Ирээдүй цагийн үйлийг үгэн хэлээр өгүүлрүүн Энх амгалан хааны төрхөөр өнгөө далдалсан Хи Хо гэж өөрийгөө нэрлэсэн 26 настай нохой жилтэй цээжиндээ 4 урт цагаан сорвитой эс бол баруун гарын сарвуундаа урт цагаан сорвитой урууландаа сорвитой нэгэн хөвүүн буй.
3. Хөх монгол хөдөлгөөнд зүүн өвдгөндөө сорвитой луу жилтэй 32 настай, бурхнаас нэр авсан бол Дашдэлэг нэртэй эцэг эхээс авсан бол Хатуу төмөрийн нэртэй нэгэн хөвүүн буй.
32 ,26 настай хөвүүдийг тодруулсан боловч тэнгэрийн зарлигийг зөрчсөн болой. Мөнх тэнгэр эцэг хүний биед бууж онгон шүтээн дүрээр амилан өвгөн хүний яриагаар ярьж хаан төрөө мандуул Хар хорум хотыг улсын нийслэл болго хэмээн зарлигдав. Мөн Төмөр хулгана жилийн цагаан сарын шинийн 2-ны өдөр Улаанбаатар хотод цахилгаан дайн болно хэмээн айлдав. Тиймээс ард иргэдээ дээр дурьдсан өдөрт тог цахилгааны элдэв сүйрэл гарч болзошгүй тул цөм нийтээр гэрлээ унтраана уу! Мөнх тэнгэр эцэгтээ залбиран сууна уу. Энэ өдөр хар буултууд бууж солир нүүрэглэж болзошгүй. Дасаж барьсан гар утсаа унтраана уу! Амьдаараа галд шатаж үхэхээс болгоомжилно уу! Ард олныгоо хуурч мэхэлсэн хүмүүсийг тэнгэр гэсгээх болно. Баруун аймгуудад зуд болж элдвийн тахал өвчин дэлгэрнэ гэв.


Олхонууд овгийн дээд язгуур Өэлүн эхийн удамт
Ганбатын Лхамхүү удганаас ард олондоо өргөх бичиг №1
Тууль дуурсалын баатар эрс амилан буй нь ил болой. Дотоодын хамаг үйлийг цэгцлэх болно. Зүүн газарт олон хийн бөмбөг буй хэмээн газар лусын эзэд хэлэв, Аливаа болох болохгүй зүйлс эмс охидод минь халдан Алтан ургийн хүмүүст сүйрэл үзүүлэн байна. Шунахай хар луйварчид хотод минь орж ирэн мину Монголын сүр жавхааг унагааж хацар гуа охидыг минь булаан авч, хамаг сайн эрсийг минь гарын боол болгож байна. Мину сайхан эрс мину Гадны энэхүү дайрлагаас нутгаа хамгаалан босоцгооё. Элдвийн бөөтөнгүүд олон болж, эмс охидын минь үсийг тайруулан өнгө зүсийг нь гутааж байна Харийн олон бидэнд халтай нь олон ч цөөн хэдэн хүмүүс тусалж болно. Хэдэн халтар төгрөгөөр эцэг эхээсээ заяасан сайхан биеэ олонд өгөөд яахав. Бидний дээд толгой нар бусдыг залилан мэхэлж, бэлэн зэлэн мөнгөөр хууран сайхан орны мину элс шороо, хад чулуу, хайрга болгоныг ширхэглэн наймаалж байна. Бүрэн их Монгол улсынхаа өөд явах замд олноор нэгдэж бичиг соёл, үүх түүхээ сэргээцгээе,
Анд найз нар минь
Ахан дүүс нар минь
Гэрэлт сайхан охид минь
Гэгээн сайхан ээжүүд минь
Тэнгэр сайхан аавууд минь
Түргэн зууханд шарсан хоол ундаар гэдсийг минь бузарлаж
Түлэгдсэн хайрсан боорцогоор жаахан хүүхдүүдийн минь нүдийг тэжээж байна.
Амьдралдаа амсаж үзээгүй нарийн ширхэг боов боорцог
Алгандаа нэг ч атгаж үзээгүй шилэн хүйтэн аяга
Сэтгэлдээ нэг ч төсөөлөөгүй жилийн нас
Сэлтэндээ огтхон ч бүтээгдээгүй мину нутгийн солонгос
Илт мэдэгдэж бидний хөрөнгийг банк нэртэй ордондоо Банкир нэртэй бүтэлгүйчүүдээр хураалгаж байна. (эд цөм гадны компани байгууллагууд болно. Нэг л өдөр төр эргэж юмны үнэ тэнгэрт хадаж эхлэдэг хэмээн настай буурлууд маань ярьдаг билээ). Ард олон минь ээ! Сайн жаргал үүрд явсан айл гэр ахан дүүс нар минь их байна. Амин гол минь лугшин алир эртнээс эдүгээ хүртэл совиндоо тэсэв Цээж минь оргилон жилийн дотор нүдэндээ хорлон санаатайг танив. Зүүн мөрөнд минь уул ус Зүрхэн сэтгэлд минь балаг гай таригчийг таних зөн байна. Ай сайхан буурал аавууд минь Алтан үстэй эмгэн буурлууд минь Хүүхдүүдээ торниулан өсгөхөө үнэн зүрхэндээ юу бодов. Үрэлгэн хэдэн архичин хөвүүд олдов уу, Эс бол буруу заяатай охин үрс ихэдэв үү. Бидний үгийг сонсож айлдвар буултыг минь түшин ирнэ үү, Эдгээр нартын оронд бид юу чуулав. Наян цагаан сувдан оройтой насны мину сүүдэрт юу сонсдов. Би шилжилтийн хэдэн залуустай нэгдэж шинэхэн дээлээ солин өмсөв. Хөсрийд хаясан хөх өмдөөр гангарахаа больж хөөрхөн хатан төрхөө цагаалав. Зэллэгээ хэцэлгээгээ татан бөөлж зангидсан угсаа угаа та нарт тайлья. Гэр нэвт гэгээтэнгүүд туурга нэвт туяатангууд минь гол заяагаараа бидэндээ ирэв. Үргэлжийн мөнх ардынхаа төлөө явж буй чуулгатангуудыг харсан буйзаа. (хөдөлгөөн, улс төрийн намууд, холбоодууд) үрэлгэн бас яаруу үүх түүхээ мэддэггүй солир юм уу үрэлцэе хэмээж л байх шиг байна. Сайхан сайхан үг ярьсан ах нар олон байна. Даанч тулгуураа огт мэддэггүй юм шиг. Мөнх тэнгэртээ мөргөн хайрхан шүтээнийхээ үгээр тулгуурлан явах нь зөв ажаамуу. Бөртэ чинун сахиусаа залан отог аймгаа сэргээж яв хэмээн мөнх тэнгэр эцэг хэлсэн билээ. Хэдэнтээ бид хэвтрийн дэглэм сахих билээ залуусаа Анхан тулгар минь яаж боссон түүн шигээ босцгооё. Алтан ураг минь хэдэнтээ эргэн ирсэнч алмай дутуугийн хар гайгаар бөө мөргөлөө сэргээсэнгүй. Хэдэнтээ би хэлье бидний амьдрал. Байгаа нөхцөл тааруухан байна. Харийн хараал олон байна. Хэл соёл үүх түүхээ дээдэлж бүгд цөм Мөнх тэнгэрээ шүтэцгээе Халтар хиртэй мөнгөнд хов хийсэн залуус олон болж харин та нар банк зээлийн газраас байгаа мөнгөө буцааж авцгаа, Аль эрт байгаагүй зүйлс олон болж батриатай лангууны маамуудаа буцацгаа. (гар утас!... эд цөм тэр айхтар маамууг эрхлүүлсээр байгаад үр хүүхдийнхээ ирээдүйгээс хомс хомсоор хулгайлж байна. Монгол хүн та сонс нэг минут нийт монголчууд утсаа унтраахад япон, солонгосын айхтар тэр маамуугийн ээж аавууд тэр бум төгрөгийн хохирол учирдаг гэнэ. Анхааралдаа авна уу. Хэрхээ бодож тунгаа!) Балир нууц хагалаа хийж чих сэтэлж ёс бусын үйлийг түүгээр хийдэг гэнээ. Харийн орны маамуугаа буцаацгаа хахир хатуу чулуу ч байж мэднэ. Базаж хаяж эрхлүүлж болохгүйгээс хойш батериатай лангууны маамуугаар яахав. Янханы зуучнууд түүнийг барьдаг гэнэ. Ялтай болохоо шахсан ямбатангууд нааддаг юм гэнэ эцэст нь бисман цагаан тэнгэр хөх тэнгисийн хөвгүүд хөөрөн нисэв хөнгөн сайхан үгэнд минь яргуй дурлав ааш аалинд минь нирваан сандуйн жүд таарна хэмээн хэлэв.
Мөнх хөх тэнгэрийн охид хөвгүүд
Бид оносон үгтэй
Бид омог бардам
Бид баатарлаг туультай
Бид хүмүүнлэг нигүүлсэнгүй
Бид салхинд онгодтой Бид шашинд хүндэтгэлтэй
Бид зоригт дайчид НЭГДТҮГЭЙ!

Өэлүн хатан ээжийн зарлиг
Харь элэгтэнд хайрхан шүтээнээ булаалгавал Хатан Өэлүн ээж Тэс мөрөнд сүнсийг нь дуудан цээрлүүлж Онгийн голд хаяж лусын төрлөөс доогуур могойн зулзаганы хоол болгоно гэв. Бүх удган бөө зайрангуудийг тоонд оруулж жагсааж зарлиг хэлнэ. 99 хоногийн дотор хуран чуулж нэгдтүгэй! Хэмээн эзэн Чингисийн тэргүүн зайран Тэв Тэнгэр Хөхөчү зарлигдав. Мөнх тэнгэр эцэг, Өэлүн хатан ээж, бисман цагаан тэнгэрийн ивээлд багтахыг хүсвэл 95699680 утсаар холбоо барина уу. Уг зарлигийг 3 удаа санал хүсэлтээ дээрхи утсаар илэрхийлнэ үү. Зарлигийг урж хаяж үрэгдүүлж үл болно. Хоймортоо зална уу.


Олхонууд овгийн дээд язгуур Өэлүн эхийн удамт Ганбатын Лхамхүү удганаас ард олондоо өргөх бичиг №2 2008 оны 01 сарын 07
Тэнгэр газар нийлэх нь Тив дэлхийд эзэн Чингис хаан, Есөн өрлөг баатруудын хамт бууж ирэв. Ард олон минь ээ! Хамаг монголчуудаа тархай бутархай байгаа бидний Монголчуудын дээд тэнгэр Мөнхтэнгэр албат олноороо тулгуурлан хаант төрөө босгох гэж байна. Цэвүүн цагт хань болох нөхөд мину! Зэргэлдээ орших хоёр хөрш орон бидэнд харш болой. Тууль дуурсалийн баатар эрс амилан буй нь ил болой. Дотоодын хамаг үйлсийг цэгцлэх болно. Аливаа болох болохгүй зүйлс эмс охидод минь халдан Алтан ургийн хүмүүст сүйрэл үзүүлж байна. Шунахай хар луйварчид хотод минь орж ирэн мину Монголын сүр жавхааг унагааж хацар гоо охидыг минь булаан авч, хамаг сайн эрсийг минь гарын боол болгож байна.
Хамаг Монголчуудаа гадны энэхүү дайрлагаас эх нутгаа хамгаалан босцгооё. Харийн олон бидэнд халтай нь олон ч цөөн хэдэн хүмүүс тусалж болно. Бидний дээд толгой нар бусдыг залилан мэхэлж, бэлэн зэлэн мөнгөөр хууран сайхан орны мину элс шороо, хад чулуу, хайрга болгоныг ширхэглэн наймаалж байна. Бүрэн их Монгол улсынхаа өөд явах замд олноор нэгдэж бичиг соёл үүх түүхээ сэргээцгээе!
Анд найз нар минь, Ахан дүүс нар минь, Гэрэлт сайхан охид минь, Гэгээн сайхан ээжүүд минь, Цэгц журамт хөвгүүд минь, Тэнгэр сайхан аавууд минь, Эрдэмт олон эгч нараа, Хүчит олон ах нараа бүгд цөм хүчээ нэгтгэж энэ бусармаг төр засгийг унагааж, ардчилалын алтан хөрсөн дээр хаант төрөө мандуулъя.

Одоогийн төр тэнгэрийн хэлээр
Намаас тойрогт нэр дэвших нь тэнгэрийн таалалд нийцдэггүй ба тэнгэрийн таалалд нийцсэн хүн төрд гардаггүй. Мөн тэдгээр сонгогдогч нарын удам судар, үйл хэргийг тэнгэр таалдаггүй юм. Бид дээрээ мөнх тэнгэртэй билээ. Тэнгэрийн зарлиг бодлогоор цааш явах нь зөв юм.
Хэн нэгэн Алтан ургийн баригчтай анд нөхөд болоод ч төрийн эрхийг барилцах эрхгүй юм. Ерөнхийлөгч ч тэнгэрийн таалалд нийцдэггүй ба галын тэнгэр төрийн сүлдийг дошгируулдаг. Хар цагаан сүлд бол хаант төрийнх ба одоо байгаа, цаашид ч гарч ирэх гэж байгаа Ерөнхийлөгч парламентийн засаглалд үл нийцнэ. Мөнх тэнгэрийн хуулинд элдвийн намууд харш юм.
Энэ төрийн эрхийн төлөө сонгуульд нэр дэвшиж буй хүн бүр тэнгэрийн зарлигт үл нийцнэ гэдгийг анхааруулъя. Мөнх тэнгэр эзэн хааны нэрийг барин улс төрд гарч хүчээ үзнэ гэвэл үнэхээр ухаанаар ядуу байна. Бид зөв үйлийг хийхийг хүсэж байгаа бол заавал оройд нь гарах албагүй юм. Энэ засгийн орой дээр гарахийг санаархагч хэн боловч тэнгэрийн шоронд орох болно гэдгийг хатуу сануулъя. Мөн сонгуулийг хөхүүлэн дэмжигч нарыг тэнгэр цээрлүүлэх болно.
Зөвхөн дээд тэнгэрээс заяагдсан хүмүүс Монгол төрийн эрхийг барих болно. Тэнгэр эцэг одоо төрд байгаа хүмүүсийг шүүн үзсэн боловч тэнгэрээс илгээгдсэн хүн одоогийн төрд алга байна. Дахиад хэлье! Одоогийн сонгуульд нэр дэвшигч нар худал хуурмагийг дэгдээх болно. Бидний шашныг уландаа гишгэгч нар, хүнийг мөнгөөр үнэлэгч нар, эзэн хааны нэрийг баригч нар, тэрбумтан ивээн тэтгэгчтэй хүмүүс бидний амьдарлыг үнэхээр өөрчилж чадах уу?
Тэд юу ч хийж чадахгүй ба цааш нь удирдах ном нь байхгүй юм. Хэн ч сонгуульд нэр дэвшээд хэрэггүй. Тэртээ тэргүй тэнгэр таалахгүй. Цөөвөр чоноцорууд, бэрдүүд, шулам чөтгөрүүд, төрийн эрх мэдлийг булаацалдахын өмнө ард олон минь мөнх тэнгэрийн доор дуу хоолойгоо нэгтгэцгээе. Шарынхан Богдыг, Бөө нар эзэн Чингис хаанаа, харин энэ засаг хэнийг вэ? Яагаад ч тэнгэрийн зарлигт нийцсэн хүнээ олохгүй нь лавтай. Дээд тэнгэр, мөнх тэнгэр 99 тэнгэрийг эзлэн захирдаг билээ. Эцгийн талын 55 цагаан тэнгэр, эхийн талын 44 хар тэнгэр хэмээн хоёр хуваагддаг ба Мөнх тэнгэрийн орон нь хаант засаглалтай, тэнгэрүүд нийслэл хот, дүүрэг, хороо аймаг, сум баг гэдэг шиг 276 задардаг.
Энэ тэнгэрүүд дотор одоогийн засгийн газрыг ивээгч тэнгэр огт байхгүй. Парламентийн тэнгэр гэж байхгүй. Тиймээс энэ хууль тэнгэрийн хуулийг зөрчиж байна. Хэрвээ тийм тэнгэр байдаг бол гадны тэнгэр байх. Тиймээ төрийн саарал ордон Монгол улсын хилийн дээсний гадаа байна.
Мөнх тэнгэр эцэг одоогийн төр баригч нар болон засгийн газрыг бэрдийн оронтой зүйрлэсэн юм. Авилгал хээл хахуульд автсан нь шунахай бэрдтэй төстэй юм. Ард олон сонгуулийн өмнө нэгдэхгүй аваас бохир гартан төрд гарна хэмээн дээд тэнгэр, мөнх тэнгэр сануулсан билээ. Монгол улс доройтохын цагт би эргэж ирнэ гэсэн Эзэн Чингис хааны хэлсэн үг байдаг.
2007 оны 10-р сарын 5ний өдөр Говь-Алтай аймагт удган миний биед Өэлүн хатан эх буун ирж ийн өгүүлрэв:

-Газар ус минь Бурхан халдун
Гарал үүсэл минь Хонхэрэйд
Гал ураг минь Олхонуд
Газарт буусан нэр минь Өэлүн
Хүмүүн гэгээн төрөлнөө
Их Монгол улснаа эргэн төрсөн хөвүүнээ
Эзэн мөнх тэнгэрийн зарлигаар
Энэ гэгээн цаг дор таниулахаар буув би
Хаан сууринд суух хөвүүн минь…
Хэмээн эзэн Чингис хааны хойд дүрийг таниулаад буцсан юм. Гэхдээ тэр цор ганцаар мэндэлсэнгүй гэнэ. 1000 хувилгаан шидтэн билгийн оюуныг түгээгч бясалгагч, 3000 бөө, удган зайран, 57 сая тэнгэрийн эзэнт улсын ард иргэд, 7 хатны хамтаар мэндэлсэн аж. Улс орныг удирдах, дэлхийг байлдан дагуулах увидас оюун ухаан шид эрдэм төгс бөөгийн тэнгэрүүд болох Очирваань, Дамдинчойжоо, Гомбо, Гонгор, Лхам нэх мэт мянган хувилгаад өдийд Монголд төрчихсөн байгаа билээ. Мөнх тэнгэр эцэг үргэлжийн мөнх сөргөлдөж байдаг бурхадууд, сахиусуудыг тэнгисийн гүнд учруулан найрамдуулж чадсан юм. Тэнгисийн гүнд чуулсан 1000 хувилгаан шидтэн, билгийн оюуныг түгээгч бясалгагч 3000 бөө удганууд, 57 сая тэнгэрийн

_________________
чарлизипэр


Last edited by GaNBaYaR on Jul.03.09 11:37 am, edited 3 times in total.
Юникодлов. Кириллдэв.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.01.08 2:34 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jan.31.07 1:11 am
Posts: 331
эзэнт улсын ард иргэд, 7 хатны хамтаар мэндэлсэн аж. Улс орныг удирдах, дэлхийг байлдан дагуулах увидас оюун ухаан шид эрдэм төгс бөөгийн тэнгэрүүд болох Очирваань, Дамдинчойжоо, Гомбо, Гонгор, Лхам нэх мэт мянган хувилгаад өдийд Монголд төрчихсөн байгаа билээ. Мөнх тэнгэр эцэг үргэлжийн мөнх сөргөлдөж байдаг бурхадууд, сахиусуудыг тэнгисийн гүнд учруулан найрамдуулж чадсан юм. Тэнгисийн гүнд чуулсан 1000 хувилгаан шидтэн, билгийн оюуныг түгээгч бясалгагч 3000 бөө удганууд, 57 сая тэнгэрийн хаант улсын иргэд эв нэгдлийн тангарагтай эргэн төрсөн билээ. Тиймээс шашин хоорондын мөргөлдөөн эцэс болов.
Гэвч одоо Монголд дэлгэрээд буй шарын шашин нь Мөнх тэнгэрийн ивээлгүй билээ. “одоо байгаа шашин нь жинхэнэ сургаалийг дэлгэрүүлж үл чадна, тэнгисийн хэмээх шашин дэлгэрнэ, ирт сэлэм хутга мэсний бус оюуны их дайн газар дэлхий дээр болно, одоогийн нийслэл хотноо цахилгаан дайн болно” хэмээн мөнх тэнгэр эцэг айлдав.
Мөн эдгээр 4000 хувилгаан шидтэнгүүд эх дэлхийд тохиолдож буй айхтар тахал вирусыг анагаах нууц увидас жорыг тайлах юм. Зөвхөн тэр ч бус Монгол түмэн эргээд оюун ухаанаараа тэнгэрийн шашин бөө мөргөлөөрөө дэлхийг байлдан дагуулах болно. Монгол орон оюуны улс болж Хар хорум хот дэлхийн оюуны нийслэл хот болох юм.
Бүхий л өвчин зовлонг анагаах шид ухаан Монголд байсаар атал дэлхий нийтээр үхсээр байх уу? Улс орныг зөв удирдах удирдлага гарт нь байгаа бол энэ бохир сонгуульд нэр дэвшээд хэрэггүй юм. Одоо төрд гарч буй хүмүүс нь ямар ч тэнгэрийн харьяалалгүй ба орд барьж газар ухахаар тийш зүглэж байгаа нь ил юм. Тэдний хийж байгаа үйлдэл юунд хүргэх вэ гэдгийг тэнгэр газар гэрчилж байна.
Лавшруулан хэлбэл зөвхөн хүн өөрийн эрх мэдэл, эрх ашиг сонирхлынхоо төлөө сонгуульд өрсөлдөж байгаа нь илхэн билээ. Хутагтан хувилгаантангууд бид дээд тэнгэрийн хүчийг атгасан мөртлөө сонгуульд өрсөлдөж байвал инээдтэй юм. Мянган бурхадын хуралдаан газар дэлхий дээр болж Монгол улс эргээгээд хаант төртэй болох юм. Ард олон ч бурханы сонгосон хувилгаанаар дамжуулан шууд төр засагт оролцоно. Хувилгаанууд хааны зарлигт нөлөө үзүүлэх юм. Тэнгэрийн хууль газар дэлхийд үйлчилж эхлэх цаг нэгэнт болсон билээ. Зүүдээ сайн манацгаа. Тэнгэр үгээ хэлэх болно. Нэгдтүгэй, хуран чуулсугай.



Мөнх тэнгэрийн айлдвар:
Монгол хүн танаа
Цусанд бүрэлдэж маханд тогтсон Монгол хүн чи
Цадиг түүхийнхээ хойморт заларч л үл чадна уу
Цахилах мөнх хөх тэнгэрээс чинь чамайг
Цааргалалгүй өдийг хүртэл ивээсээр явааг үл мэднэ үү
Дээд тэнгэрт засаг гэж байсаар ахуйд
Дэргэдэх олон чинь юунд ингэж ухаанаа барам төөрөлднөм
Дундуур сэтгэл хоосорч барагдахын нэгэн адил
Дааж авсан Монгол түмэн минь харсаар байтал мөхөж сүйдэх нь үү
Эртнээс заасан зам мөр минь баларч арилаагүй байхуйд
Эгнэшгүй хүчит Чингисийн баатар сүр хүч хуучирч мартагдаагүй байхуйд
Энэхэн замбуу тивд нь Монгол гэдэг нэр нь оршсоор байхад
Энгүй хосгүй тавиланд Монгол хүн чи юунд бахарднам, сөгднөм
Харсаар байтал ид хаваа гайхуулах идэр залуус минь хар усан далайд живж
Хайрлахаас аргагүй эхнэр охид минь буруугаар бусдын доор шивэгчид болж
Хан эцэг хатан ээжүүд олон олноор үрийн ачлалгүй насыг барцгаан
Хар цагаан нь хослон байдаг хүний энэ тавиланд хар байна аа бараан байна
Дайн тулааны сүрийг өгсөн хар туг минь байсаар ахуйд
Дайлаар мордож холыг туулахад хань болсон шандаст хүлэг минь хүлээсээр ахуйд
Далай тэнгисийг гаталж цаадахыг байлдан дагуулах хүсэл минь мөнх оршсоор ахуйд
Дальдарч юунд хүлээнэм хүү Монгол минь чи одоо бос оо!
Дээд тэнгэрийн ивээл мөнхөд оршсоор яваа бус уу
Засаг ноёдод
Үнэнээс үнэн гэж оройгүй төрдөө тоо ихтийг залчихаад
Үгүйрэл хоосрол зовлон зүдгүүрийг өөрсдөө даллан суугаа бус уу
Үйл хэрэг гэж түмний минь зовлонгоор хөлөө жийлцэцгээх
Үр хойчийн минь ирээдүйд ойворгон шуналаар занал хийлэх
Үндэсгүй хэдэн ухвар мөчид их гэдэстнүүдийг
Үрийн үрд хойчийн хойчид үүрдийн үүрд
Үнэнгүй худал явсаныг нь шийтгэл болгож үргэлж санаж явахаар
Үүрэгдэн тамлаж хороотугай цаазалтугай!
Захиж сонордуулах зарлиг минь их байвч
Залуур болгож хүүгээ явууллаа
Зуун зууны ухаант мэргэд догшин баатраас илүү сүртэй
Зоргоороо омголон баатар нэгэн Монгол хаан болох болно

Судсаар нь Монгол цус урсаж яваа бүх бөөтөнгүүдэд
Хорвоо дэлхийд хүмүүний төрлийг олон
Хөдөлгөх тоосны ширхэгээ дээд тэнгэрээс заалган
Хар цагаантай тавилан заяагаа гэтэлгэн
Харвах сум эргэлдэх илд нь болох гэж ирсэн
Хүмүүнээс эгэлгүй заяат үндэстэн ястаны бүхий л бөөтөнгүүд минь ээ
Тэнгэрт тэтгэгдэж газарт заяагдах нь эгэлгүй заяа бус уу
Тэргүүн юугаа өргөж өөдрөг дээшээ амьдартугай
Ивээсэн сахиус харсан шүтээд нь байсаар ахуйд
Ирмүүн хувь тавилан бөөтөн бидэнд тохиох бус уу
Тавилан тангарагтаа үнэнч байж
Түмний хэрэгт өөрийгөө зориулан
Туйлын үнэн чин цагааны төлөө зүтгэх
Түмэн живаад ганц тохиох амьдрал чинь энэ бус уу
Худал бусармагт ороолдон зоосны нүхээр хараалан
Хараал хэл аманд эрчилдэж зовлонгийн хүрдээр юунд алхалнам
Орчин цагийн оргил нь биш мухарт нь дарагдах гэж
Онгон сахиус бөөгийн тэнгэр онцолж чамайг тэтгэсэн юм биш
Тэнгэрт хоёр нар мандах цаг мөч мөдхөн ирэх нь (дэлхий урьд огт байгаагүйгээр гэрэлтэх болно)
Тив дэлхийд Монгол хаан даяар дуурсагдах өдөр төдхөн болох нь
Бамбай болж хааныхаа ивээлд жагсах
Баатар сүртэй 3000 бөө нар минь зарлигаа аваад сонсоцгоо!
Эгнэшгүй хүчит Чингисийн голомтыг залгах
Эх болсон Өэлүн үжингээр танигдсан хөвүүн Монгол төрд айсуй
Эрчилж хуйлрах салхинаас хурдан энэ зарлигийг цааш тараасугай
Элбэг баян Монгол түмэн минь харанга юугаа дэлдтүгэй
Босоцгоо! Цагийн аяс эргэлдэн бидний ээлж болжээ
Сэрцгээ! Цадиг түүхийн хоймортоо Монгол залрах цаг ирлээ
Хувилгаан шидтэн, бөө удган зайран ухаант мэргэн ард олныг тэнгэрийн их хуралд урьж байна. Хуралдааны товыг тэнгэрийн зарлигийн дагуу зарлах болно. Өргөх бичиг болон Тэнгэрийн зарлигийг гурван удаа уншиж цааш хүн бүр 10 ширхэгийг хувилан тараана уу. Холбогдохийг хүсвэл доорх эмайл болон утсаар холбоо барина уу.
Утас:9569-9680 Э-майл хаяг: munkhtengeriin_ilch@yahoo.com

Мөнх тэнгэрийн зарлигийг үл тоон уншиж зарлахгүй аваас тэнгэрийн гэсгээл хүртэх болно

_________________
чарлизипэр


Top
   
PostPosted: Apr.21.10 8:00 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Oct.19.09 5:38 am
Posts: 43
Location: Asuultserver; Mongol Tuurgatan dotor
Яагаад энд хэн нь ч юм бичээгүй байга юм? Үнэн юм уу? кэкэ 8O

_________________
Эзэн хичээвэл, Заяа хичээнэ


Top
   
PostPosted: Apr.21.10 8:10 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
tovcholood heleed ogooch.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Apr.01.11 9:03 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10507
Location: Архан талд чинь:
Хэрвээ Чингисхаан төрсөн бол удахгүй овог аймгуудын хоорондхи дайн тулаан эхлэх нь дээ.
Аль аймгаас эхэлж байлдах бол? Оюутолгой Таван толгой хавьцаагаас эхэлж таарна.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: May.06.11 10:34 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.24.11 2:53 am
Posts: 164
Тэгээд яг яаа гэсэн үг юм? бослого гарга гэж байгаамуу? нэг л сайн утгыг нь ойлгосонгүй.


Top
   
PostPosted: May.06.11 10:40 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10507
Location: Архан талд чинь:
Олхунуд нар манай алтайн дарвийнхан бараг тэр чигээрээш дээ. Олгонууд гэдэг юм.Надад хүртэл цус нь байна.Алаг адуутан гэдэг сартуулын овог тэднийг дагалдаж байдаг юм.Бас бүргэд хэмээх улсууд бий.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 7 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited