#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.17 11:04 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 937 posts ]  Go to page 1 2 3 4 537 Next
Author Message
PostPosted: Apr.12.06 4:48 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Crack гэдэг нь Англиар хагалах, цуулах, зай завсар гаргах гэсэн үг. Тэгэхээр энэ нь программыг гэмтээлгүйгээр ямар нэгэн байдлаар өөрчлөх гэсэн утга санаатай. Хамгийн гол зорилго нь программын биенд засвар хийж тодорхой хоног тоолдог, мөнгө нэхдэг, ажиллахгүй болдгийг л зогсоох зорилготой.

Би хувьдаа 2,3-н ч программыг crack-даж үзсэн. Уг нь боломжийн л юм байналээ. Гол нь Ассемблер хэлний мэдлэгтэй байх шаардлагатай юм байналээ.
Дотроо
Reverse engineering - Энэ нь тийм гэснийг үгүй болгох, үгүйг тийм болгох гэсэн үг.
Өөрөөр хэлбэл нэг программ 30 хоног ажиллаад ажиллахгүй болдог гэж тооцъё. Тэгтэл 30 хоногоос дээш ажиллахгүй гэснийг ажилла гэж болгоод л хязгааргүй хугацаагаар ажиллуулах жишээтэй.
Бас нэг жишээ дурьдая. Хэрэглэгчийн нэр, нууц дугаар тааруулж программ 30 хоног тоолхыг зогсоодог гэж үзье. Тэгвэл дурын нэр, код оруулаад идэвхижүүлэх гэхэд өөдөөс код буруу байна гэж мэдээлнэ. Тэгтэл үүний цаана байсан хэрвээ код буруу бол тасла гэснийг зөв болвол тасла гэж өөрчилж болно. Тэгээд буруу кодоо дахин оруулаад үзье. Мэдээж код буруу учир эсрэг хувилбараар нь авч программыг идэвхижүүлэх жишээтэй.

NAG screen remove - Энэ нь бүртгүүлээгүй программ эхлэх болгонд гарч ирдэг хэрэгцээгүй цонхыг арилгах гэсэн үг.
Жишээ нь бидний өргөн хэрэглэдэг WinZIP, WinRAR программууд ашиглаж болоод л байдаг. Хугацаа тоолохгvй боловч ажиллуулах болгонд бүргтүүлэхийг шаардсан дэлгэц гарч ирдэг. Энэ дэлгэц нь мэдээж ядаргаатай шүү дээ. Би л үнэгүй программ хэрэглэж байгаа гэсэн шиг гарсаар л байх уу?
Тэгвэл энэнийг бас гаргахаа байлгадаг байх нь.

HASP - Энэ нь LPT, USB портонд залгаж байж программаа ажиллуулдаг нэгэн хэрэгсэл юм. Энэ түлхүүр төхөөрөмжийг залгаагүй л бол программ ажиллахгүй байх нь. Жишээ нь манайд гадуур худалдаанд байгаа АНГУУЧ хэмээх программ. Энэ программ нь эхлэхдээ LPT портонд HASP байгаа эсэхийг шалгаад байвал дотроос нь тусгай эрхийн код хайж, энэ нь тохирч байвал программыг ажиллуулдаг. Тэгвэл энэнийг эвдэлхийн тулд тухайн программын HASP-тай харьцаж байгаа *.DLL файлд засвар хийдэг байх жишээтэй.

Энэ мэтчилэн маш олон хамгаалалт, түүнийг эвдлэг маш олон арга байх нь.
Crack-дахын тулд олон ч төрлийн программ ашигладаг.
W32disassambler, SoftICE, Ollydbg, HiEW, HeXeditor гэх мэт.

Энэ талаар ярилцдаг маш олон сайт байдаг.
Жишээ болгож хэдэн хаяг бичье.
http://www.cracklab.ru
http://www.woodmann.com
http://www.woodmann.com/krobar гэх мэт.


Last edited by 192 on Oct.19.06 4:15 pm, edited 3 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Apr.12.06 11:42 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Дараа хэрхэн сrack-дах тухай хичээл тавьнаа. 2,3-н хичээл орчуулчихсан, жишээ программ нь ч байгаа.

Нэмж хэлэхэд www.cracklab.ru -гийн download хэсгээс crack хийгчдэд зориулсан бvх программ байгаа шvv. Тэр тусмаа W32disassambler, SoftICE, HiEW, HEXEDIT гэх мэт.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 10:31 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Crackers tutorial
Tutor #1
Хичээл №1
Шаардлагатай программууд:
W32Dasm - Windows 32 Disassembler
HIEW - Hackers vIEW
Xara3D программын триал хувилбар.
Миний крэкингийн тухай анхны хичээлд тавтай морилно уу?
Крэкингийн сурахад ассемблер хэлний анхан шатны ойлголт танд хэрэгтэй ба зарим нэг vндсэн дотоод функцуудыг доор бичлээ.
HEX: ASM: MEANING:
EB jmp jump
90 nop no operation
75 or 0F85 jne jump if not equal
74 or 0F84 je jump if equal
77 or 0F87 ja jump if above
0F86 jna jump if not above
0F83 jae jump if above or equal
0F82 jb jump if below
- - -
Та дээрхи функцуудыг сайтар ажиглавал ихэнх нь логик утгатай байгаа нь ажиглагдана. Одоо эхний программ болох "Xara3D"-гээс эхлэе.
Энэ программ танд байхгvй бол доорхи линкээр татаж авна уу.
Инсталл хийсний дараа exe файлыг нєєцєлж ав (энэ нь хэрвээ кодоо буруу єєрчилвєл сvvлд хэрэг болно).
Программаа эхлvvлэхэд дэлгэцэнд "Та энэ программыг 15 єдєр ашиглах эрхтэй" мэдээлэл гарч ирэх ба энэ нь триал хувилбар болохыг харуулж байна. Та 15 єдєр дуустал нь ашиглаж болох ч тvvнээс цааш яах вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Yvнийг крэкдэе. Эхлээд та системийн цагаа 15-с дээш хоногоор ахиулаад vз. Дараа нь буцааж программаа ажиллуулаад vзье. Дэлгэцэнд гарч ирэх цонхноос "Purchase"-г сонгоход єєдєєс код нэхэх ба дурын код оруулаад "Unlock Software"-г дараад vзье. Дэлгэцэнд юу гэж гарч байна вэ? "You entered an invalid unlock code. The program has been unlocked". Энэ нь "Та тохирохгvй тvлхvvр тайлах код орууллаа. Программын тvлхvvр нээгдсэнгvй" гэсэн мэдээлэл. Бид vvнд таарсан код оруулахын тулд нилээдгvй хэдэн удаа оруулах хэрэгтэй болох нь. Олон дахин оруулаад байвал аз таарч тохирсон код олж болох л юм. Гэвч тэгээд сууж байх хэн байх билээ. Єєр арга хэрэглэх гээд vзье байз. Урьд дэлгэцэнд гарсан мэдээллийг сайтар санаж авъя (You entered an invalid unlock code. The program has not been unlocked). Бvр шаардлагатай гэж vзвэл цаасан дээр ч бичээд хадгалж болж байна. Одоо юу хийх ёстой вэ?
Сайн байна. Одоо та W32Dasm(Windows 32 Disassambler)-г ашиглаад X3D.exe-г нээгээд vзье.
(C:\Program Files\Xara3D\ - хавтсанд байгаа).
W32Dasm-аа ажиллуулаад дэлгэцний зvvн дээд товчлуур Open File to Dissasemble-г, эсвэл File-Disassemble-Open file to Disassembler -г сонгоод X3D.exe-г зааж єгнє.
Миний AMD K7 Athlon 700 дээр 10 гаруй секунтэнд dissasemble хийж байсан (Таны компьютерийн vзvvлэлтээс хамаараад илvv хурдан байна байх). Унших процесс явагдаж дууссаны дараа хvсвэл фонтоо тохируулж болно. Disassembler-Font-Select font гэж, бvр Default болгоё гэвэл Disassembler-Font-Save Default Font гэж сонгоно (би лав Courier New - 10 гэж тохируулдаг). Одоо ємнє хадгалж авсан текстээ эргээд нэг саная.
- - -
Одоо та хайлт ашиглаж dissasemble хийсэн хэсгээс хайх олох хэрэгтэй ба ингэхдээ 2 арга хэргэлэж болно.
1. Менюнээс Search-Find text -г сонгох
2. Бичлэг дотроос String Data References -гэсэн мєрvvдийн арын хэсэг дэх текстнvvдээс єєрєє хайх
Би хялбараар нь эхний сонголтыг сонголоо. Search-Find text хэсэгт текстийнхээ зєвхєн эхний хэдэн vгийг бичиж оруулая. You entered an invalid (учир нь текст мєрєнд олон vг багтахгvй) гээд Enter дарж хvлээнэ. Хэсэг хугацааны дараа дэлгэцэнд дараахь мєрvvд гарч ирнэ.
:0040C599 68BD0B0000 push 00000BBD
:0040C59E E88C8E0600 call 0047542F
Одоо дэлгэцээ дээш гvйлгээд дараахь мєрvvдийг гаргаж ир.
*Referenced by a (U)nconditional or (C)onditional Jump at Addresses:
|:0040C3A9(C), :0040C3BD(C), :0040C3D9(C), :0040C3F5(C), :0040C411(C)
|:0040C42D(C),:0040C449(C), :0040C465(C), :0040C4DC(C)
|
Олсон уу? Нэг зvйлийг тайлбарлахад дээрхи *Referenced by a (U)nconditional or (C)onditional Jump at Addresses: гэдэг нь хаягуудын шилжилтийг илэрхийлэх ба vvнийг хялбархан мэдэж болно (орч: зvгээр л тухайн хаягийн мєрєєр dissasemble хийсэн хэсгvvдээсээ нь хайгаад vзхэд илэрхий болно).
- - -
Одоо та vзэг, цаасаа ахин аваад ємнє олдсон хаягуудыг тэмдэглэж авах хэрэгтэй. (0040C3A9, 0040C3BD, 0040C3D9 ...). Тэмдэглэж авсан бол одоо W32Dasm-аасаа тvр салаад HIEW-рvv ороё.
HIEW-г ажиллуулахад хуучны танил DOS-н цонх гарч ирэх ба хэрвээ таны программ єєр дискэн дээр байгаа бол диск шилжvvлэхдээ Alt+F1 товчлуур дарж сонгоно. Дараа нь X3D.exe файлаа олоод, дээр нь заагчаа байлуулаад Enter товч дарж нээнэ. Нээсний дараа F4 товч дарж харах тєрлєє сонгоно.
Text - текст
Hex - 16-тын тооллоор
Decode - декод хэлбэрээр
Бид нар хамгийн сvvлийн сонголт Decode-г сонгоод Enter дарна. (орч: ингэхэд дэлгэц дээрхи мэдээлэл W32Dasm дээрхитэй тєстэй харагдана). Одоо F5 товчлуур дарж эхний хаягийг хайгаад vзье.
0040С3А9
Хайлт хийхээсээ ємнє нэг зvйлийг анхаарна. Энэ нь дээрхи тэмдэгтvvдийг оруулхаасаа ємнє урд нь заавал ЦЭГ буюу "." тавьсан байна. Жишээ нь:
.0040С3А9 - гэж оруулаад Enter дарна. Ингэхэд доорхи vр дvнг vзvvлнэ.
.0040С3А9 OF85E6010000 jne .00040C595 -------(1)
- - -
Одоо бас нэг зvйлийг тайлбарлах хэрэгтэй байх. Энэ нь 2 ширхэг тэмдэгт НЭГ байт мэдээллийг тєлєєлдєг ба єєрєєр хэлбэл дээрхи мєрд байгаа 2 дахь хэсэг 0F85E6010000 гэсэн хаяг нь хоёр хоёроороо тусдаа бичигдвэл:
0F 85 E6 01 00 00 буюу 6-н байт мэдээлэл тєлєєлж байна. Мєн дээрхи мєрд байгаа 3 дахь хэсэг буюу jne нь дэлгэрэнгvйгээр jump if not equal гэсэн vг ба орчуулвал хэрвээ утгатай тэнцэхгvй бол шилжvvл гэсэн vг гарч байна. Сайн ажиглавал 2 дахь хэсгийн 2 дахь тэмдэгтvvд нь 85 буюу jne байгааг харуулж байна.
0F85E6010000 – vvнд бид ємнє vзсэний дагуу 85 ба 75 нь JNE-г, 84 ба 74 нь JE-г тєлєєлдєг гэж vзсэн учир энэ хэсгийг єєрчлєєд нэг vзэх хэрэгтэй болох нь.
- - -
Программаа эвдлэхийн тулд дээрхи утгыг эсрэгээр нь солиод vзье.
Уг байт мэдээллийг єєрчлєхийн тулд F3 товчлуур дарж .0040С3А9 –ын ар талд байгаа 85-г 84 болгож солиод F9 товчлуур дарж файлыд update хийнэ.
Нэгэнт хэрхэн єєрчлєж болхыг мэддэг болсон болхоор vлдсэн 8-н хаягийг дээрхийн адил засварлана.
2-р хаяг: .0040C3BD, 84-г 85-аар
3-р хаяг: .0040C3D9, 84-г 85-аар
4-р хаяг: .0040C3F5, 84-г 85-аар
5-р хаяг: .0040C411, 84-г 85-аар
6-р хаяг: .0040C42D, 84-г 85-аар
7-р хаяг: .0040C449, 84-г 85-аар
8-р хаяг: .0040C465, 84-г 85-аар
9-р хаяг: .0040C4DC, 85-г 84-єєр тус тус солино.
Бvх хаягуудыг эсрэгээр нь болгохдоо тухай бvртээ F9 товчлуур дарж update хийж байх хэрэгтэйг сануулах хэрэгтэй байх.
Ингэсний эцэст F10 товчлуур дарж файлыг бvрэн хадгалаад HIEW программаасаа гарна.
Одоо та Xara 3D программаа дахин ажиллуулаад “Purchase”-г сонгоод дурын код оруулж “Unlock Software”-г сонгоод vз. Юу гэж байна? Код идэвхижлээ гэж байх юм?
Баяр хvргэе! Одоо та Xara 3D-гийн бvртгэгдсэн хувилбартай боллоо. Та хэчнээн ч хугацаагаар энэ программыг ашиглаж болох нь. Бас анхныхаа программын крэкдэж чадлаа.
Одоо та Reverse Engineering буюу “Буцааж эргvvлэх” аргын нэгээхэн хэсгийг чаддаг боллоо. Таны цаашдын программ эвдлэлтэнд чинь амжилт хvсье.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 10:41 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Дээрхи хичээлийг би єєрєє зохиосон бус алдарт cracker Sweet Angel-ын хичээлийг орчуулж тавьсан болно.
Хичээлд шаардлагатай Xara 3D-гийн инсталлыг Rapidshare.de-д байрлуулав.

http://rapidshare.de/files/18486148/Xara3D.rar.html

Шаардлгатай crack-ын программуудыг www.cracklab.ru хаягаар орж скачать хэсгээс татаж авна уу.


Шинэчилсэн хувилбар, бусад бүх хичээлүүдийг доорхи линкээр орж үзэж болно.
Орж үзэх


Last edited by 192 on Oct.19.06 4:22 pm, edited 3 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 11:03 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Хэрэгтэй программуудын татаж авах хаягуудыг байрлууллаа.

W32Dasm 10.0 (647 Кб)
http://free-for-all.ru/cracklab/tools/w32dasm10.rar

HIEW 7.10 FULL (326 Кб)
http://free-for-all.ru/cracklab/tools/h ... 0_full.rar


Дээрхи Хичээл №1-ийн PDF хувилбар
http://rapidshare.de/files/18487580/Cra ... 1.rar.html


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.25.06 1:01 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
gganaa гишүүний захиалсны дагуу crack-н хичээлд хэрэглэгдэх SoftICE 4.05 -н инсталлыг татах линкийг тавьлаа.
SoftIce 4.05 for WinNT/2000/XP (5223 Кб)
http://free-for-all.ru/cracklab/debug/si405wnt.rar

SoftIce 4.05 for Win9x (5223 Кб)
http://free-for-all.ru/cracklab/debug/si405w9x.rar

Patch SoftICE 4.05 NT for WinXP (408 Кб)
http://free-for-all.ru/cracklab/debug/nticexppatch.rar
C:\WINDOWS\system32\drivers фолдерт хуулж өгнө.

SoftICE 4.27 Video Driver Patch (0 Кб)
http://free-for-all.ru/cracklab/debug/reg.rar

SoftICE 4.27 fixes No symbols or breakpoints (10 Кб)
http://free-for-all.ru/cracklab/debug/osinfoxpsp1.rar

Мөн SoftICE-г суулгах заавар. PDF (293 Кб)
http://free-for-all.ru/cracklab/new/ins ... manual.rar

Суулгах видео хичээл: (1221 Кб)
http://free-for-all.ru/cracklab/new/sof ... _video.rar


Top
   
 Post subject:
PostPosted: May.02.06 10:02 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
3-р хичээлд шаардлагатай SoftICE-г ашиглах зааврыг rapid-д байрлууллаа.
2-р хичээлийг тун удахгүй тавина аа. Тэвчээртэй хүлээгээрэй.

Using SoftICE
http://rapidshare.de/files/19434314/Usi ... E.zip.html

SoftICE Command Reference
http://rapidshare.de/files/19435070/Sof ... e.zip.html


Top
   
 Post subject:
PostPosted: May.08.06 9:40 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Tutor #2
Хичээл №2
Шаардлагатай программууд:
W32Dasm - Windows 32 Disassembler
HIEW - Hackers vIEW
Webedit программын триал хувилбар.

Бид энэ удаагийн хичээлээрээ Time trial буюу хугацааны шvvлтvvртэй программыг хэрхэн эвдлэх, мєн NAG screen(сануулгын дэлгэц) арилгах талаар vзнэ.
Эхлээд Webedit-г суулгаад ажиллуулая. Программыг эхлvvлхэд NAG screen(дэлгэц) єєдєєс гарч ирнэ. Yvнд “Webedit 30-day Evaluation”, “You have been using Webedit for 1 day” гэсэн бичиг харагдах ба энэ нь та программыг 1 дэх хоногтоо ашиглаж байгааг сануулж байгаа нь тэр. Ингэхэд нь “Continue Without Registering” гэснийг сонгож ашиглаад байж болох ч 46 дахь хоног дээрээ программ ажиллахаа больж ба дэлгэцэнд ашиглах хугацаа хэтэрснийг сануулсан бичиг vзэгдэнэ.
Бид яаж хугацаа хэтэрсэн ч ашигласаар байх вэ?
Эхлээд программ эвдлэхийн тулд системийн цагаа 45 хоногоос дээш хугацаагаар хойшлуулаад vзье(Эсвэл 46 хоног хvлээсэн ч болно. ;) нарига байлаа). Yvнийг Start – Settings – Control Panel дотроос Date/Time –руу орж тохируулна.
Цагаа хойшлуулсны дараа программаа дахин эхлvvлээд vзье. Дэлгэцэнд юу гэж гарч байна? “Your evaluation period has expired. Webedit will stop working in 45 days. Please register soon!” гэж харагдаж байна уу? Энэ нь “Таны ашиглах хугацаа дууссан. Webedit 45 дахь єдрєє ажиллагаагаа зогсоолоо. Бvртгvvлнэ vv!” гэж байна. “OK” товч дараад єнєєх “Continue Without Registering” гэснийг сонгоод vзье. Гэтэл єєдєєс бас дахиад цонх гарч ирээд “Your evaluation time has expired. Please see the helpfile for registration information” гэж сануулаад эцэст нь программыг ажиллуулгvйгээр таслаж орхино.
Мєн л “Таны тvр ашиглах хугацаа дууссан. Тусламжийн файлаас бvртгvvлэх мэдээлэл хар” гэсэн бичиг. Одоо яах вэ?
Урьд хичээлд vзсэнчлэн W32Dasm-аар webedit.exe файлыг задлаж харъя.
(C:\Program Files\WebEdit\WebEdit.exe). Дээр гарсан єгvvлбэрийг хайлтын цонхонд оруулаад “Enter” товч дараад vзье. Дараах vр дvнг олно.
:004C41F3 B808050000 mov eax, 00000508
Дараахь мєрvvд харагдтал дээш гvйлгэнэ:
*Referenced by a (U)nconditional or (C)onditional Jump at Addresses:
Мєн vvний дор цорын ганц (C)onditional (нєхцєлт) шилжлит байгааг харах болно.
|:004C41E5 (C)
Хэсэг шугам дээш гvйлгэж энэ нєхцєлт шилжилт чухам юу болохыг харж болно.
:004C41E5 7F04 jg 004C41EB
Энэ хаягуудыг цаасан дээрээ тэмдэглэж авна.
Одоо энэ шилжилт чухам юу болохыг єєрийн тархиараа нэг сэтгээд vз дээ. Энэ “jg” гэдэг нь jump if greater (илvv бол шилж) гэсэн vг. Суурилагдсан программ маань 45 хоногоос дээш хугацаагаар ажиллавал бол энэ шилжилтийг хийх нь. Тэгэхлээр энэ шилжилтрvv оруулж болохгvй нь байна.
Бид одоо юу хийх вэ. Энэний утгыг нь эсэрэг болгоод vзэх vv. Yгvй ээ, тэвэл программ маань 45 хоног дотроо ажиллаж байхад ийшээ шилжээд байна шvv дээ. Тэгэхлээр программын хугацаа дуусаагvй байхад программ ажилахгvй болоод, хугацаа нь хэтрэхээр программ ажилладаг болчихно. Бид зvгээр л юу хийх ёстойг нь мартуулж орхиё. “jg” – г “NOP” болгоодхоё. Энэ нь “No Operation” буюу “Yйлдэлгvй” гэсэн утга. W32Dasm-аа хаагаад HIEW-ээ нээж webedit.exe файлаа зааж єгнє. Хичээл №1-д vзсэний дагуу 7F04 jg гэснийг NOP болгохын тулд 90 гэсэн тэмдэгтээр солиод vзье. Гэхдээ энд нэг зvйлийг анхаар. 7F04 нь 2 байт мэдээлэл хадгалаж байгаа учир 90 гэснийг 2 удаа оруулж єгнє. 9090 гэж.
Одоо файлдаа F9 дарж update хийгээд, F10 дарж хадгалаад HIEW-ээ хаая.
Буцаагаад Webedit-ээ ажиллуулаад vзье. Программ эхлэнгvvт єнєєх сануулгын дэлгэц харагдах ба “OK” дарж, “Continue Without Registering” сонгоод vзье.
Яасан? Зvгээр эхлэж байгаа биз? Гэвч бvрэн дуусаагvй байна аа.
Одоо энэ программ эхлэх болгонд vнэгvй зvйл ашиглаж байгааг маань илтгэсэн NAG Screen-ийг арилгах хэрэгтэй.
W32Dasm-аараа нээгээд хайлтын цонхонд нь “Your evaluation period has expired. Webedit will stop working in 45 days. Please register soon!” гэсэн мєрvvдийг хайж vзье. Мэдээж энэ мєр бvхлээрээ багтахгvй болхоор зєвхєн “Your evaluation period has expired. Webedit will” гэж хайхад л болно. Доорхи мєрvvд олдох ёстой.
:004E4055 B816050000 mov eax, 00000516
:004E405A E871F1F6FF call 004531D0
Энэ мєрєєс дээш гvйдлгээд дараахь хэсгvvдийг олно.
*Referenced by a (U)nconditional or (C)onditional Jump at Addresses:
Энэ удаад бидэнд азгvй явдал тохиолдож (U)nconditional (нєхцєлгvй) шилжилт таарсан байна.)
|:004E4017 (U)
Бид одоо юу хийх ёстой вэ? Ингээд мухардах гэж vv? Битгий санаа зов. Yйлдлээ нэг алхамаар буцаагаад vзье.
:004E4055 B816050000 mov eax, 00000516
:004E405A E871F1F6FF call 004531D0
мєрvvдээс хайлтаа эхлэе. Ямар нэгэн (C)onditional (нєхцєлт) шилжлит олох хэрэгтэй (JG эсвэл JL ч юм уу). Дээш хэдхэн мєр гvйлгээд л дараахь хэсгvvд олдож байна.
:004E404E 7E20 jle 004E4070
Энэ хаягийг эсрэг болгоод vзье. jle –г jg болгоно.
W32Dasm-аа хаагаад HIEW-ээр нээгээд .004E404E -рvv очоод F3 дарж 7E –г 7F болгоод, F9.
:004E404E 7F20 jg 004E4070
Ажлаа хадгалсны дараа HIEW хаагаад, программруугаа дахиад ороод vзье.
Дэлгэцэнд NAG screen харагдахгvй байна. Яахав, дараагийн цонх гарч ирээд л тэндээсээ “Continue Without Registering” сонгоод л ажиллаад болж байна! Гайхалтай ажиллаж байна! Ингээд л болчих нь тэр.

Нэг зvйлийг сануулахад чамд энэ программ vнэхээр хэрэгтэй биш л бол эвдэлсэн exe файлаа устгаж орхиорой. Учир нь сая бидний хийсэн зvйлс хуvль бус vйлдэл шvv дээ.

Дээрхи vйлдлvvдийг хийж гvйцэтгэхдээ заавал миний хийсэн дарааллаар хийлгvй єєрсдийн дурын аргаараа хийж vзээрэй.

Цаашдын time trial эвдлэлт, NAG screen арилгалтанд чинь амжилт хvсье.


Top
   
 Post subject:
PostPosted: May.08.06 10:00 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Хичээл №2-ын PDF хувилбарыг rapid-д байрлууллаа.

http://rapidshare.de/files/19930324/Cra ... 2.rar.html


Webedit-ийн инсталлыг хурд сайтай газраас upload хийлгvй болохгvй нь. Жаахан хvлээгдэх нь дээ.



Шинэчилсэн хувилбар, бусад бүх хичээлүүдийг доорхи линкээр орж үзэж болно.
Орж үзэх


Last edited by 192 on Oct.19.06 4:22 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.08.06 10:41 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Унтан барин байж нэг юм rapid-д байрлууллаа. Image

2691 KB
http://rapidshare.de/files/19933260/WebEdit.zip.html


Top
   
 Post subject:
PostPosted: May.09.06 1:50 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Хичээл №3-д хэрэглэгдэх SoftICE-н шинэ хувилбар 4.32-г татах линкийг тавьлаа.
Хэмжээ нь харьцангуй том боловч дээр нь ажиллахад хамгийн аштайхан нь, бас алдаа өгөж гацахгүй ажиллаж байсан нь шүү.

http://clansiec.com/ds/DriverStudio_3.2_CRACKLAB.rU.rar
112317 Кб

Суулгах зааврыг
http://free-for-all.ru/cracklab/new/ins ... manual.rar

хаягаар татаж аваад 3 дахь хэсгээс нь харна уу.


Top
   
 Post subject:
PostPosted: May.09.06 7:29 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.09.06 7:05 pm
Posts: 4
Location: ub
hi guys/
crackiin hicheel tavij baigaa zalyyd talarhmaar baina.chi shyy!
bysad zalyyst ch gesen good luck!
crack ih sonirholtoi yum, neg issue baina, deerhi crack hicheeld heregtei HIEW -n talaar tailbarlaj uguuch please, HIEW(hacker view) chin Macromedia Flash bish bizdee?? HIEWg yanz yanziin version oor ni tataj yzlee, (minii XP d Macromedia Flash 8 install baigaa) instal hiiheer Macromedia Flash-[hiew] set up baih yum, it makes me so wonder!
bi bodohdoo W32DASM shig programm gej bodood baigaa. yaj ch harsan Flash bish baimaar. yamar shaltgaan bainaa//XP dee baina yy//
ene (meddeg hynd bol funny trouble ) nadad tylgarsan myndag problemiig :lol: zalryylj uguuch guys.

_________________
erdem


Top
   
 Post subject:
PostPosted: May.10.06 9:18 am 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
HIEW нь нэг ёсондоо HEX EDITOR маягийн программ байгаамаа. Macromedia-тай ямар ч холбоогүй. Татаж авах линк нь:

HIEW 7.10 FULL (326 Кб)
http://free-for-all.ru/cracklab/tools/h ... 0_full.rar

Эхлүүлхэд DOS-н дэлгэц гарч ирж программ ачаалагдсан харагддаг.


Top
   
 Post subject:
PostPosted: May.10.06 1:03 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: May.10.06 12:01 am
Posts: 194
Crack gej yuuiiin
Zugeer exe filed-d virus haldlaaa
Ene bol file deer oor file bichigdej baigaa gesen ug. Tiimuu zaluusaaa. Teheer neg file ajillahad begin buyu ehlel end buyu togsgol baina baih tei. Teheer virus orhooroo end-iin araas zalgagdaad orson baiya. Tegvel tuhain exe file ajillasan ch virus medeej ajillahgui. Yagaad gevel virus ehlehees omno programm duuschihaad baigaa bolhoor. Getel nadad program ehlehed virus bas ehlemeer baishd. Enenii tuld begin buyu end hoyoriin hoorond oruulah heregtei. ene bol ochuuhen bichleg exe file-d chiheh shdee. Teruuhen hesgiig evdchihvel crack shd. Ter chihchihsen hesgiig buheld ni avch hayah yamar shaardlaga baina. Ajillaj chadahgui bolgoj evdeh l heregtei shd tei. :D Antivirus buyu cracker Oorsdoo zugeer uzeerei exe file-s todorhoi heden temdegt hasaj. Yamar ch evdrel garahgui heseg gej baina tei. Harsan uu saya. :D

_________________
Ok


Top
   
 Post subject:
PostPosted: May.10.06 2:22 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.09.06 7:05 pm
Posts: 4
Location: ub
hi/
tiimee minii install hiih l bolohgyi baih shig baina, HIEW iin
install dotor ni sen gej baina yy? flashiin f temdegtei? yag HIET achaaldag set up ni yu yamar nertei baina?

_________________
erdem


Top
   
 Post subject:
PostPosted: May.10.06 2:34 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.09.06 7:05 pm
Posts: 4
Location: ub
hi udriin mend.
HIew install dotor hed heden yum baidag shdee. read me, geh met. tend chin flashiin f temdegtei SEN gesen file nerteiset up baina yy?
minii tataj avaad baigaa HIET dotor bygded ni tiim flash sen gesen yum baih yum, sonin.
bi byyr gaihaad barahgyi baina, install dotor ni HIEW achaaldag yag yamar nertei file baina chinii hiisen downloadod?

_________________
erdem


Top
   
 Post subject:
PostPosted: May.10.06 3:42 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Нийт 16 ш файл байна даа.
dexem32.exe
edump.32.exe
file_id.diz
hiew.vmm
hiew.xlt
hiew_en.txt
hiew_ru.txt
hiew32.exe
hiew7.hlp
hiew7.ini
hiew7.ord
ldump32.exe
license.txt
register.ru
register.txt
sen.asc гэсэн.
Минийх зүв зүгээр ажиллаж байна даа. Чиний компьютер вирустсэн юм биш биз?
hiew32.exe -г ажиллуулж программ эхлэнэ.


Top
   
 Post subject:
PostPosted: May.10.06 4:26 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.09.06 7:05 pm
Posts: 4
Location: ub
uurii chin deer tavisan URL (HIEW7.10) minii XP d ajillahgyi baina. bi uur neg Hiew 7.10 tatlaa,
hiew32-g achaalahad HIEW DOS gardag.door baidag menu ni idvehgyi baidag such as 1.Help 2.Hidden 3.byName etc .ene DOS mun yy? gehdee zyyn deed untsugt baigaa file ryy ordog bol ajillaj baina.medehgyi nadad ene crack programm gej itgehed hetsyy l yum baih yum, eniig bi bish gej bodood baisan shdee, uuruu yu helmeer baina?
Yopon windowstei bolohoor hajyyd ni ih hetsyy yum, check virus install hiisen yum baina, gehdee medehgyi check virus yum. Trend Micro gej baina.

_________________
erdem


Top
   
 Post subject:
PostPosted: May.10.06 7:25 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
spiral wrote:
uurii chin deer tavisan URL (HIEW7.10) minii XP d ajillahgyi baina. bi uur neg Hiew 7.10 tatlaa,
hiew32-g achaalahad HIEW DOS gardag.door baidag menu ni idvehgyi baidag such as 1.Help 2.Hidden 3.byName etc .ene DOS mun yy? gehdee zyyn deed untsugt baigaa file ryy ordog bol ajillaj baina.medehgyi nadad ene crack programm gej itgehed hetsyy l yum baih yum, eniig bi bish gej bodood baisan shdee, uuruu yu helmeer baina?
Yopon windowstei bolohoor hajyyd ni ih hetsyy yum, check virus install hiisen yum baina, gehdee medehgyi check virus yum. Trend Micro gej baina.


Мэдээж хайлтын цонх гарахгvй, бас доод тадын менюнууд нь идэвхижихгvй, хулганы заагч ч мєн хэрэг болохгvй. Энэ чинь DOS-н орчин шvv дээ. Ємнє нь DOS дээр ажиллаж байгаагvй vргэлж цонхнууд ширтэж байсан бол одоо DOS-д тавтай морил гэж хэлмээр байна. Хар фон дээр цэнхэрдvv ногоон єнгийн дэлгэц гарч ирсэн байх ба дээр нь чиний HIEW программ байрлаж байгаа фолдер дахь файлууд харагдана. Чамд гэж хэлэхэд HIEW-ээ задлаж байрлуулахдаа аль болох бага замаар хэрэгтэй программдаа очих газарт байрлуулах хэрэгтэй. Жишээ нь С дискний тєв фолдерт нь HIEW гэсэн фолдер vvсгээд тэндээ энэ программаа байрлуулсан ч болно. Программруугаа ороод гаран дээрхи дєрвєн зvгрvv заасан сумныхаа дээш, доошхийг дараад vздээ. Тэгэхлээр файлуудын нэрс дээгvvр хєдєлж байгаа биз?
ингээд дээш гvйлгээд байвал хамгийн дээд талд нь хоёр цэг харагдана. Энэ нь дээд фолдертоо шилжих зам. Энэ дээр байрлуулаад Enter дархаар єєр файлууд гарч ирж байгаа биз? Тэгвэл дээд тvвшний фолдерлуугаа шилжэлл гэсэн vг.
Жишээ нь чиний HIEW программ C:\HIEW фолдерт байгаа бол сая нэг алхам дээшилж C: тєв фолдерт орж ирсэн гэсэн vг. Одоо доош гvйлгээд Program Files фолдер олж дээр нь заагч байрламагц Enter дарж дотор нь орно. Одоо чи C:\Program Files гэсэн фолдерт орлоо гэсэн vг.
(Уг нь чи Norton commander, Volkov Commander зэрэг дээр ажиллаж чаддаг бол энэ уг нь асуудал биш л дээ.)
Одоо дахиад crack-дах гэж байгаа программ суусан фолдероо олж очоод ємнєхийн адил орж хэрэгтэй файл дээрээ мєн аваачаад дахин Enter дарж файлаа нээнэ.
Ингэхэд дэлгэц цэнхэр єнгийн болж хувираад файлын дотрох зvйлс харагдана. Мэдээж ойлгомжгvй харагдана. Энд нэг зvйлийг тайлбарлах хэрэгтэй. Доод талд харагдаж байгаа 1 Help 2 Unwrap гэх мэт нь гарын чинь функциональ товчлууруудын vvргийг харуулж байгаа нь тэр. Товчоор хэлбэл чи F1 дарвал Help, F2 дарвал Unwrap гэсэн командууд ажиллана гэсэн vг.
Одоо ємнєх vйлдэлрvvгээ ороё. F4 дарж ямар хэлбэрээр харахаа сонгоно.
Дэлгэцэнд 3-н тєрлийн сонголт гарч ирэх ба энэнээс Decode гэснийг сонгохоор бидний W32Disasm дээр харж байсан мєрvvд харагдана. Одоо F5 дарж GoTo командаар чухам хаана шилжихээ оруулж єгнє. (Энд нэг зvйлийг анхаархад дэлгэц шилжиж, vйлдэл єєрчлєгдєх болгонд доод функциональ товчлууруудын vvрэг єєрчлєгдєж байгаа.) Дээд талд хэсэг бvдэг саарал фонтой мєр гарч ирнэ. Энд засах гэж байгаа хаягаа ємнє нь ЦЭГ оруулж бичиж єгєєд Enter дархад хайлтын vр дvнг vзvvлнэ.
Жишээ нь 1100001A мєрийг хайхын тулд .1100001A гэж оруулж єгнє.
Хэрэгтэй хаягаа олсны дараа дээр нь гарны дєрвєн тийш сум ашиглаж хэрэгтэй хаягийнхаа арын засах байт мэдээлэл дээрээ заагч байрлуулж F3 дарж Edit гэснийг идэвхижvvлээд єєрчилж єгєєд F9 дарж файлд update хийж єгнє дєє.
Хэд хэдэх хаяг засах хэрэгтэй бол энэ мэтчилэн хийсээр хамгийн сvvлд нь F10 дарж файлаасаа бvр мєсєн гарна даа. Ингээд л боллоо.


Last edited by 192 on May.17.06 1:31 pm, edited 2 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.10.06 9:24 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Eniig yaj crackdhuu? crackdaj boldoggui .exe gej baidag uu? esvel buh .exe-nuud crackdah bolomjtoi yu?

ene herev bolj baival yaaj hiisen tuhaigaa hicheel N°3 bolgood tavij ogooch plz.

tnx

_________________
G


Top
   
 Post subject:
PostPosted: May.11.06 11:14 am 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Мэдээж crack-даж болдоггүй exe файл гэж байна аа. Учир нь зарим файл код өөрчлөхөөс хамгаалагдсан байдаг. Тун удахгүй байрлуулах Хичээл №3-д энэ гарч ирнэ. Ийм тохиолдолд харьцаж байгаа dll файлд нь засвар оруулж болдог. Заримдаа регистрт засвар хийх ч үе байна.

Энэ программыг оролдож үзээд хариу хэлье.


Top
   
 Post subject:
PostPosted: May.11.06 3:47 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
iiiiiihaa wrote:
Eniig yaj crackdhuu? crackdaj boldoggui .exe gej baidag uu? esvel buh .exe-nuud crackdah bolomjtoi yu?

ene herev bolj baival yaaj hiisen tuhaigaa hicheel N°3 bolgood tavij ogooch plz.

tnx


Энэ чинь программ биш trial-ыг full болгодог patch байна шүү дээ?
Сайн тодорхой бичнэ үү?


Top
   
 Post subject:
PostPosted: May.11.06 4:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
cHI NADAD NAAD PROGRAMMAA CRACKDAJ BOLDOG HUVILBARAAR NI OLOOD CRACKDAAD YAJ HIISEN TUHAIGAA HICHEEL BOLGOOD BICHEED OG TEHUU,

Xara3D 6 gej prog yumaa.

_________________
G


Top
   
 Post subject:
PostPosted: May.12.06 2:22 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
За, ямар ч байсан Xara3D-н 6.0 хувилбарынх нь trial хувилбарыг татаж авч суулгаад чиний өгсөн patch-г ажиллуулж full хувилбар болгодог юм байна. Ажиллуулхаар өөдөөс сериал нэхдэг юм байна. Сериал нь X3D-????-????-???? гэсэн форматтай гэнэ.
Ямартай ч дурын сериал хийгээд SoftICE-аар галлагаа хийж үзлээ. Дэлгэцэнд break point гарч миний оруулж өгсөн сериалыг жинхэнэтэйгээ харьцуулж байна. Гэхдээ энд нэг асуудал гарч ирсэн. Сериал кодоо хэд хэдэн тийш шилжилт хийж хэсэг хэсгээр нь шалгаж үзэж байна. Яг өчигдрийн байдлаар жинхэнэ сериалыг нь олж амжсангүй. Өнөө орой л сайн сууж үзье байз.

Доор HIEW-н файлуудын screenshot-г тавьлаа
Image


Top
   
 Post subject:
PostPosted: May.17.06 1:16 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Ollydbg-аар шалгаж үзлээ. Ямартай ч оруулсан сериалыг маань хөрвүүлээд, жинхэнэтэйгээ тулгаж үздэг бололтой. Энэнд нь дурын сериал оруулаад JE-г нь JNE болгоод цааш явуултал тэмдэгт бүрийг нэг нэгээр нь шалгаж байх юм. Тэгээд эцэст нь сериал буруу байна, программын түгжээ арилсангүй гэж гараад болж өгдөггүй. Энэ дээр л жаахан нухаж байна даа. Ер нь энэнээр хичээл хийвэл нилээд урт мөр болох нь дээ. Миний бичиж авсан ассемблер мөрүүд нь Word-н хуудсан дээр 10-н хэмжээтэй фонтоор бичхэд 13-н хуудас болж байна. Тэрнээс ч их болох төлөвтэй дэг ээ. Ядаж байхад өчигдөр суугаад дүнг нь харах гэтэл нийслэл даяаар тог тасраад нэг хоног алдаж орхилоо.


Top
   
 Post subject:
PostPosted: May.18.06 8:25 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3524
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
За ямартай ч сая нэг эвдэлж чадлаа. Хэрхэн эвдэлсэн талаар сайхан найруулж бичээд нэг Хичээл №3 болгож тавиадхая. Юуны тvрvvн эвдэлсэн screenshot-оо тавьхаар шийдлээ. Хичээл №3 тун удахгvй тавигдана. Жаахан хvлээгээрэй.

Image


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 937 posts ]  Go to page 1 2 3 4 537 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited