#AsuultSambar :
https://forum.asuult.net/

JSP-тэй холбоотой асуудлууд
https://forum.asuult.net/viewtopic.php?f=1&t=190531
Page 1 of 1

Author:  Үйлстөгөлдөр [ Jul.09.13 5:26 pm ]
Post subject:  JSP-тэй холбоотой асуудлууд

Хамгийн наад захын асуудлуудтай тулгараад тухайн үедээ аргаа ололгүй цаг хугацаа их авдаг учир энэхүү хэсэгт бие биентэйгээ мэдээлэл хуваалцаж тэрхүү алдсан цаг хугацаагаа нөхөж байцгаая..
:user:

Author:  Үйлстөгөлдөр [ Jul.09.13 5:33 pm ]
Post subject:  Re: JSP-тэй холбоотой асуудлууд



JSP – Jave Server Pages


JSP нь динамик вэб хуудас хийхэд зориулагдсан технологи юм .
JSP нь доорхи давуу талуудтай :
• Динамик хэсэг нь Java хэлээр бичсэн бөгөөд ингэснээр компонентуудыг дахин ашиглах боломжтой .
• Бүх төрлийн үйлдлийн систем дээр ажиллах чадвартай бөгөөд олон төрлийн Web server – ийг ашиглаж болдог.
• HTML код дотор программын кодыг оруулж өгдөг.

JSP нь <% %> Tag – ийг ашигладаг.

Жишээ :

<%@page contentType="text/html" pageEncoding="UTF-8"%>
<html>
<head>
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=UTF-8">
<title>JSP Example</title>
</head>
<body>
<%
out.println("Welcome to JSP");
%>
</body>
</html>
Дээрхи JSP ажилсаны дараа бразур нь доорхи зурагт дүрсэлсэнээр харагдана .
http://i39.tinypic.com/2mzh5ci.png

Хэрэглэгчийн браузер JSP-г дуудахад Web Server нь хяналтыг JSP container-т өгдөг. JSP нь хамгийн анхны удаа дуудагдан ажиллаж байгаа бол JSP container нь JSP-ийн тусгай элементүүдийг танин биелэгдэх код руу буюу Servlet рүү хөрвүүлнэ. Хөрвүүлсэний дараа servlet-ийг compile хийж автоматаар жиллуулан үр дүнг браузэр рүү илгээнэ. Хэрэв JSP нь өмнө дуудагдан ажиллаж байсан бол JSP container нь JSP-ийн өөрчлөгдсөн цагийг Servlet-ийн цагтай харьцуулан хэрэв шинэ бол дахин Servlet рүү хөрвүүлэх ба бусад тохиолдолд хуучин servlet-ийг ажиллуулна.

Author:  Үйлстөгөлдөр [ Jul.09.13 5:38 pm ]
Post subject:  Re: JSP-тэй холбоотой асуудлууд


Servlet гэж юу вэ?
Servlet нь CGI технологийг Java-аар хэрэгжүүлсэн хувилбар юм.Servlet нь Web Server(HTTP Server) бa database гэх мэт бусад application-ий дунд ажилладаг. Servlet нь доорхи үйлдлүүдийг хийж гүйцэтгэнэ.

- Хэрэглэгчийн илгээсэн бүх төрлийн өгөдлийг унших.
Үүнд браузер, Java applet гэх мэт
- Хэрэглэгчийн илгээсэн хүсэлтэнд агуулагдсан бусад мэдээллийг унших.
Жишээ нь Cookie болон HTTP header
- Хэрэглэгч рүү илгээх үр дүнг үүсгэх(generate)
Үүнд: Database болон бусад application-той харьцан шаардлагатай мэдээллийг аван хэрэглэгч рүү илгээх үр дүнг бэлэн болгох
- HTTP хариуны(response) шаардлагатай параметрт утга олгох.
Үүнд Cookie болон HTTP header-үүдийн утгыг олгох
- Хариуг хэрэглэгч рүү илгээх
Үнд HTML болон зураг гэх мэт
Та өөрийн Servlet-ийг бичихдээ GenericServlet эсвэл HttpServlet class-аас удамшуулах ба эдгээр классууд нь Servlet interface-ийг нэвтрүүлсэн байдаг.

Доорхи жишээнд энгийн Servlet-ийн жишээг үзүүлье.
Жишээ :
package examples;
import javax.servlet.*;
import javax.servlet.http.*;
import javax.io.*;

Public class HelloWorld extends GenericServlet
{ public void service(servletrequest request , servletresponse response )
throws IOExeption
{ response.setContentType(“text/html”);
Printwrite out= response.getWriter();
out.write("<html>\r\n");
out.write("<body>\r\n");
out.println("<h1>Welcome to JSP </h1>");
out.write("\r\n"); out.write("</body>\r\n");
out.write("</html>\r\n");

}
}

Author:  Үйлстөгөлдөр [ Jul.10.13 12:06 pm ]
Post subject:  Re: JSP-тэй холбоотой асуудлууд

JSP хэрхэн ажилладаг вэ?

JSP хуудсуудыг анх гүйлгэн харж байхад ASP болон PHP хуудсуудтай төстэй харагддаг. ASP болон PHP ээс ялгаатай зүйл нь гэвэл онцгой псевдо tag - уудыг энгийн HTML хуудсуудаас өөр хэсгүүдийг харуулахад ашигладгаараа онцлог юм. Мөн JSP ийн ASP болон PHP -ээс ялгаатай зүйл нь гэвэл ASP ба PHP нь сервер plug-in –аар боловсруулагддаг бол , JSP нь салангид сервер процессуудаар удирдагддаг. JSP-зориулагдсан энэхүү процесс ажилуулагч програмыг Tomcat гэдгээр нь илүү сайн мэддэг бөгөөд, энэхүү програм нь JSP тэй хэрхэн ажилладаг талаар товчхон танилцуулахад :Tomcat нь JSP хуудсыг хүлээж аваад хуудсыг бүхэлд нь Java програмруу шилжүүлэн, үүний дараагаар компляц хийдэг. Жинхэнэ хуудсан дээрх гүйцэд боловсруулагдаагүй HTML нь Java - ийг гаралтын method - уудаар сайжруулагддаг. JSP хуудасны хүсэлтийн хувьд гэвэл, хүсэлт нь энгийн WWW серверээс / Apache г.м. / Tomcat - руу зөөгддөг ба энэ нь юун түрүүнд урьд нь хуудастай хамтран ажиллаж компляц хийгдэж байсан Java програмын хувилбар мөн эсэхийг шалгадаг. Харин дахин компляц хийх үед хэрвээ хамгийн сүүлд тодорхойлогдсон JSP - ийн хуудсан дээрх огноогийн тэмдэгт нь сүүлд тодорхойлогдсон өдрийн тэмдэгттэй харьцуулахад өмнө хийгдсэн байвал байрлалыг нь авна.
Image

Author:  Үйлстөгөлдөр [ Jul.10.13 12:09 pm ]
Post subject:  Re: JSP-тэй холбоотой асуудлууд

Анхлан суралцаж байгаа хүмүүст хэрэгтэй байх ороод үзээрэй ..
http://www.srccodes.com/p/article/2/JSP ... web-server хэрэгтэй зүйлс их байгаа шүү..
:user:
Tomcat, Eclipse татхаар гэх мэт :)

Author:  Жавхлан [ Jul.26.13 4:36 pm ]
Post subject:  Re: JSP-тэй холбоотой асуудлууд

mark.

Author:  Үйлстөгөлдөр [ Sep.16.16 12:41 pm ]
Post subject:  Re: JSP-тэй холбоотой асуудлууд

За хэсэг завсарлаад буцаад ирлээ... :hi:

Одоо анхан шатнаас нь эхлээд мэдээлэл ээ оруулан гаа өөрөө суралцнаа :user:

Author:  csasoongner [ Jan.10.17 5:47 pm ]
Post subject:  Re: JSP-тэй холбоотой асуудлууд

:twisted: :twisted: :twisted:
Thanks to a very
คาสิโนออนไลน์

Author:  adik [ Jan.11.17 11:27 am ]
Post subject:  Re: JSP-тэй холбоотой асуудлууд

ene forum amid uu?

Page 1 of 1 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/