манайд моби ороогүй. байгаа нь рэйлком, сити, юни, сансар, ёкозуна. тэгээд comtel гэсэн жижиг компани 2 мб 14,000 / 3 сараар төлвөл 10,000 / өгдөг. холболтын хураамжгүй, хэдийд ч гэрээгээ цуцалж болдог, модем элдэв төхөөрөмж хэрэгггүй. даан ч комтел аль хэдэн жилийн өмнө цонхоор кабель оруулдаг бсн одоо ч хэвээрээ. тавиулна гэхээр цонхоо нүхлүүлнэ. цөөхөн хэрэглэгчтэй учир хурд гайгүй гэж өөрсдөө хэлж бсн. ганц авах юм нь тэр л байж магадгүй. сая сити хэрэглэж бсн, ситинетийн өрхийн хэрэглэгчдийн тоо буурсан учир хурд гайгүй бсн бололтой, сая 1 мб-тай байхад татах хурд 300-360 бсн, upload хурд маш сайн, 500 мб-г 10-аад минутад дуусгана. гэвч ситигээс жаахан залхсан учир салгуулсан. техникийн зарим нэг асуудал бсн. юни 2 мб нь 24,900 бөөнд нь төлвөл хөнгөлөлтгүй, 1 мб нь 15,000. сансар 2 мб нь 20,000, 6 сараар өгвөл 14,000 орчим болж хямдарна, тэгээд заавал нэмэлт төхөөрөмж тавина нөгөөдөх нь үе үе эвдрээд байвал яршиг бно. бас ёкозуна хэрэглэж бсн, хэдхэн секундийн зайтай тасраад байхаар нь салгасан, эхэндээ гайгүй л бсн. одоо ямар байгааг мэдэхгүй, лав одоо 3 мб нь 18,000 байгаа, бөөндвөл хямдрах л байх. рейлком ч ямар ч шинэлэг зүйлгүй бахь байдгаараа, дампуураагүй л юм шиг байна. скай дундаж л бололтой. цөөхөн хэрэглэгчтэй нет л хурд гайгүй юм уу даа.
|