Citrix XenDesktop Маш олон IT байгууллагууд компьютерүүдээ бүхэлд нь хянах виртуалчлах арга хайж байдаг. Өнөөдөр, бие даасан компьютерүүд нь тус тусдаа үйлдлийн систем, програм хангамж, хэрэглэгчийн тохиргоотой тул нэг нэгээр удирдаж хянах аргаар зохицуулдаг. IT удирдлагууд энэ бэрхшээлийг арилгаж, байгууллагынхаа IT хэрэгцээг бүхэлд нь хангах арай өөр шийдэл хайж байна. Citrix XenDesktop бол хаанаас ч хандаж ажиллаж болдог Windows орчинг бий болгох компью терийг виртуалчлах ба VDI шийдэл юм. Ажил гүйцэтгэх, мэдлэг боловсруулах, хөдөлгөөн хэрэглэгч алин ч байлаа гэсэн XenDesktop –ийн тусламжтай хурдан, аюулгүй хандаж програм хангамжуудыг ашиглахаас гадна, дэлгэцийн нягтрал өндөр байна. Энэ бүгдийг FlexCast™ технологийн тусламжтай хийх ба энэ нь ямар ч төрлийн компьютер, төхөөрөмжийг виртуалчлахад зориулагдсан. XenDesktop –ийн тусламжтай танай IT ердөө нэг л үйлдлийн систем, түүн дээр ажиллаж байгаа програм хангамж, хэрэглэгчийн мэдээлэл зэргийг удирдан хянаж, бизнесийн хэрэгцээ өсөхийн хэрээр динамикаар нэмж удирдаж болно. XenDesktop 4 нь компьютерийн виртуалчлалын биелэлтийг нэмэгдүүлж, хэд хэдэн Citrix HDX технологийг сайжруулснаар хэрэглэгчийн таашаалыг нэмэгдүүлсэн. XenDesktop 4 нь Flash multimedia болон бусад 3 хэмжээст график, вэбкамер, дуу дамжуулах, салбар нэгжүүдэд хандах зэрэг програмуудад гайхалтай зохицож сүлжээний зурвас ашиглалтыг 90% хэмнэж ажиллах тул хэрэглэгчдэд ихэд таашаагдсан.
Citrix XenApp Citrix XenApp бол програм хангамжийг виртуалчлах шийдэл бөгөөд Windows програм хангамжуудын удирдлага хяналтын зардлыг 50 хүртэлх хувиар бууруулна. Хуучны програм хангамж суурилуулах технологитой харьцуулахад, with Citrix XenApp-аар виртуалчилсан програмууд нь: Datacenter-т програм хангамжуудыг төвлөрүүлж зардлыг бууруулна. Мэдээлэл, програмд хандах хандалтыг хянаж, нууцлалыг сайжруулна. Хэрэглэгч хаана ч байсан хандаж програмыг хэрэглэнэ.
Дэлхийн 100 сая гаруй хэрэглэгч хэрэглэдэг XenApp бол програм хангамжийн виртуалчлалын стандарт болсон гэж хэлж болно. Програм хангамжийг виртуалчилснаар IT–ийн ажилтан ердөө нэг л удаа datacenter–т програмтай ажиллана гэсэн үг. Тэдгээр програмууд Windows компьютерүүдэд дамжиж сүлжээгүй үед ажиллах, эсвэл datacenter –ийн өндөр хүчин чадалтай сервер дээр ажиллаж сүлжээгээр ямар ч төрлийн төхөөрөмж, үйлдлийн системд ажиллана.
XenApp нь сүлжээтэй, сүлжээгүй ямар ч виртуалчлал ашиглаж байгаа тохиолдолд Citrix HDX технологийн тусламжтай хэрэглэгчдийн таашаалыг хүртэнэ. HDX нь виртуал програм хангамжийг ашиглах, хэрэглэгчийн төхөөрөмж, сүлжээ, байршил харгалзахгүй хандах боломжоор хангана.
Citrix XenServer Citrix XenServer бол томоохон хэмжээний сүлжээ буюу enterprise ангилаллын сүлжээнд зориулсан, cloud орчны серверийн виртуалчлалын платформ юм. Энэ нь байгаа системийг шууд шилжүүлэх, төвлөрсөн олон серверийн удирдлага хяналтын онцгой чадварыг агуулсан байдаг. XenServer нь нээлттэй хүчирхэг серверийн виртуалчлалын шийдэл тул нийлмэл статик datacenter орчныг динамик, уян хатан орчинд хувиргаснаар datacenter–ийн өртгийг үндсэндээ бууруулж, IT үйлчилгээг удирдах, хянахад хялбар болгодог. XenServer нь Xen® hypervisor стандартад үндэслэгдсэн.
Citrix NetScaler Citrix NetScaler бол нийлмэл вэб програмын контроллер бөгөөд хадгалах (cache), HTTP шахалтын аргаар ажилладаг ба 4-7 түвшний ачааллын тэнцүүлэл ба мэдээллийн шилжүүлгийн функцүүдийн тусламжтай урсгалын хяналтаар зохицуулагддаг. NetScaler нь мөн PCI-DSS, SSL VPN хамгаалалт бүхий вэб програмын firewall–ын тусламжтай програмын нууцлалыг хангадаг. NetScaler нь цаашилбал програм хангамж ба вэб сервергүйгээр програмын хэвийн ажиллагааг хангаж, SSL, серверийг батжуулснаар нууцлалыг сайжруулдаг. Вэб програм ашиглах нийт өртгийг бууруулж, хэрэглэгчийн таашаалд нийцэх төдийгүй, програм хангамжуудыг 5 дахин илүү ажиллуулна. NetScaler –ийн параллель тооцооллын nCore™ технологи нь олон процессорын гаргаж чадаагүй загвар, өргөтгөх боломжийг нээж өгсөн юм.
_________________ Нохойн баас... 
|