#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.26.17 12:35 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 
Author Message
PostPosted: Sep.07.10 12:40 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jul.25.03 2:16 am
Posts: 3062
Location: User deleted ...
Энэхүү сэдэв нээж буй зорилго нь мэдээлэл хүргэх болон мэдлэгээ хуваалцах.
Яг ямар мэдээлэл вэ гэхээр шинэ шилдэг Програм хангамж, шинэчлэлт, өөрчлөлт гэх мэт.
Энэ сэдэвийг би бээр хөтлөн явуулах болно. Мөн ямар нэг програм хангамжийн тухай мэдээлэл
хэрэгтэй бол саналаа үлдээж болно. Мөн шүүмжилж болно.


Анхны сэдэв:

Citrix Delivery Center

Citrix Delivery Center бол програм хангамж, компьютерүүдийг шаардлагатай үед виртуалчилж, хэрэглэгчид хаанаас ч аюулгүй хандаж ашиглаж болох динамик виртуалчлалын систем юм. XenDesktop, XenApp, XenServer ба NetScaler зэргээс тогтсон Citrix Delivery Center нь сервер, компьютерүүд, програм хангамжуудыг виртуалчилж, datacenter-т төвлөрүүлэх ба шаардлагатай үед ашиглах боломжоор хангана. Citrix Delivery Center нь компьютер ба datacenter –ийн удирдлага хяналтыг хялбаршуулж ашиглалтын зардлыг 50 хүртэлх хувиар бууруулна.
Citrix Delivery Center нь IT–ийг хурдан ажиллахад тусалж, helps IT react faster to business opportunities with an agile IT infrastructure:
Алсаас ажиллах, зайнаас ажиллахад гарах зардлыг арилгах эхлэл болсон Аюулгүй, үр бүтээлтэй гадны ажиллах хүчийг ашигласнаар хөдөлмөрийн хөлсийг бууруулсан.

Уян хатан ажиллах арга барилыг бий болгох
Салбарыг IT–д маш хурдан суурилуулах
Нэгдэх өсөн дэвшихэд хурдан
Тасалдлыг хамгийн бага болгож бизнесийн тасралтгүй ажиллагааг хангана.
Стандартын тохиролд нийцүүлэх хялбаршуулсан төслүүдтэй.

_________________
Нохойн баас... :m1:


Top
   
PostPosted: Sep.07.10 12:48 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jul.25.03 2:16 am
Posts: 3062
Location: User deleted ...
Citrix XenDesktop
Маш олон IT байгууллагууд компьютерүүдээ бүхэлд нь хянах виртуалчлах арга хайж байдаг. Өнөөдөр, бие даасан компьютерүүд нь тус тусдаа үйлдлийн систем, програм хангамж, хэрэглэгчийн тохиргоотой тул нэг нэгээр удирдаж хянах аргаар зохицуулдаг. IT удирдлагууд энэ бэрхшээлийг арилгаж, байгууллагынхаа IT хэрэгцээг бүхэлд нь хангах арай өөр шийдэл хайж байна. Citrix XenDesktop бол хаанаас ч хандаж ажиллаж болдог Windows орчинг бий болгох компью терийг виртуалчлах ба VDI шийдэл юм. Ажил гүйцэтгэх, мэдлэг боловсруулах, хөдөлгөөн хэрэглэгч алин ч байлаа гэсэн XenDesktop –ийн тусламжтай хурдан, аюулгүй хандаж програм хангамжуудыг ашиглахаас гадна, дэлгэцийн нягтрал өндөр байна. Энэ бүгдийг FlexCast™ технологийн тусламжтай хийх ба энэ нь ямар ч төрлийн компьютер, төхөөрөмжийг виртуалчлахад зориулагдсан. XenDesktop –ийн тусламжтай танай IT ердөө нэг л үйлдлийн систем, түүн дээр ажиллаж байгаа програм хангамж, хэрэглэгчийн мэдээлэл зэргийг удирдан хянаж, бизнесийн хэрэгцээ өсөхийн хэрээр динамикаар нэмж удирдаж болно.
XenDesktop 4 нь компьютерийн виртуалчлалын биелэлтийг нэмэгдүүлж, хэд хэдэн Citrix HDX технологийг сайжруулснаар хэрэглэгчийн таашаалыг нэмэгдүүлсэн.
XenDesktop 4 нь Flash multimedia болон бусад 3 хэмжээст график, вэбкамер, дуу дамжуулах, салбар нэгжүүдэд хандах зэрэг програмуудад гайхалтай зохицож сүлжээний зурвас ашиглалтыг 90% хэмнэж ажиллах тул хэрэглэгчдэд ихэд таашаагдсан.

Citrix XenApp
Citrix XenApp бол програм хангамжийг виртуалчлах шийдэл бөгөөд Windows програм хангамжуудын удирдлага хяналтын зардлыг 50 хүртэлх хувиар бууруулна. Хуучны програм хангамж суурилуулах технологитой харьцуулахад, with Citrix XenApp-аар виртуалчилсан програмууд нь:
Datacenter-т програм хангамжуудыг төвлөрүүлж зардлыг бууруулна.
Мэдээлэл, програмд хандах хандалтыг хянаж, нууцлалыг сайжруулна.
Хэрэглэгч хаана ч байсан хандаж програмыг хэрэглэнэ.

Дэлхийн 100 сая гаруй хэрэглэгч хэрэглэдэг XenApp бол програм хангамжийн виртуалчлалын стандарт болсон гэж хэлж болно. Програм хангамжийг виртуалчилснаар IT–ийн ажилтан ердөө нэг л удаа datacenter–т програмтай ажиллана гэсэн үг. Тэдгээр програмууд Windows компьютерүүдэд дамжиж сүлжээгүй үед ажиллах, эсвэл datacenter –ийн өндөр хүчин чадалтай сервер дээр ажиллаж сүлжээгээр ямар ч төрлийн төхөөрөмж, үйлдлийн системд ажиллана.

XenApp нь сүлжээтэй, сүлжээгүй ямар ч виртуалчлал ашиглаж байгаа тохиолдолд Citrix HDX технологийн тусламжтай хэрэглэгчдийн таашаалыг хүртэнэ. HDX нь виртуал програм хангамжийг ашиглах, хэрэглэгчийн төхөөрөмж, сүлжээ, байршил харгалзахгүй хандах боломжоор хангана.

Citrix XenServer
Citrix XenServer бол томоохон хэмжээний сүлжээ буюу enterprise ангилаллын сүлжээнд зориулсан, cloud орчны серверийн виртуалчлалын платформ юм. Энэ нь байгаа системийг шууд шилжүүлэх, төвлөрсөн олон серверийн удирдлага хяналтын онцгой чадварыг агуулсан байдаг. XenServer нь нээлттэй хүчирхэг серверийн виртуалчлалын шийдэл тул нийлмэл статик datacenter орчныг динамик, уян хатан орчинд хувиргаснаар datacenter–ийн өртгийг үндсэндээ бууруулж, IT үйлчилгээг удирдах, хянахад хялбар болгодог.
XenServer нь Xen® hypervisor стандартад үндэслэгдсэн.

Citrix NetScaler
Citrix NetScaler бол нийлмэл вэб програмын контроллер бөгөөд хадгалах (cache), HTTP шахалтын аргаар ажилладаг ба 4-7 түвшний ачааллын тэнцүүлэл ба мэдээллийн шилжүүлгийн функцүүдийн тусламжтай урсгалын хяналтаар зохицуулагддаг. NetScaler нь мөн PCI-DSS, SSL VPN хамгаалалт бүхий вэб програмын firewall–ын тусламжтай програмын нууцлалыг хангадаг. NetScaler нь цаашилбал програм хангамж ба вэб сервергүйгээр програмын хэвийн ажиллагааг хангаж, SSL, серверийг батжуулснаар нууцлалыг сайжруулдаг. Вэб програм ашиглах нийт өртгийг бууруулж, хэрэглэгчийн таашаалд нийцэх төдийгүй, програм хангамжуудыг 5 дахин илүү ажиллуулна. NetScaler –ийн параллель тооцооллын nCore™ технологи нь олон процессорын гаргаж чадаагүй загвар, өргөтгөх боломжийг нээж өгсөн юм.

_________________
Нохойн баас... :m1:


Top
   
PostPosted: Sep.08.10 4:22 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jul.25.03 2:16 am
Posts: 3062
Location: User deleted ...
Компьютерүүдийн удирдлага хяналтын зардлыг 50 хүртэл хуьиар бууруулсан. Citrix виртуалчлалын тусламжтай IT шинэчлэл, багцууд, програм хангамж, үйлдлийн системүүдийг байгууллагын хэмжээнд зуу буюу мянга мянган хэрэглэгч бүрд суурилуулахын оронд зөвхөн нэг л удаа суурилуулж, шууд ашиглах бүрэн боломжтой болно. Удирдлагын нэг л орчин IT ажилтны цагийг хэмнэж үр ашигтай ажиллах боломжоор хангаж тэднийг хэрэглэгч болгонд биечлэн очиж үйлчлэх ажлыг багасгадаг.
Datacenter –ийн удирдлага хяналт, ашиглалтын зардлыг багасгана. Citrix виртуалчлал ба сүлжээ нь танай сервер, компьютер, сүлжээ, хадгалах байгууламжийг хурдан хялбархан нэгтгэж, хянаж удирдахад хялбар болгоно. Мэдээллийг шахаж нягтруулах, түр хадгалах, оновчилсноор сүлжээний ачааллыг 75% бууруулна
SSL, TCP холболтын функцуудээс ангижирснаар вэб серверийн хэрэгцээг 60% бууруулна. Хэрэгцээнд тулгуурлан image дамжуулдаг тул хадгалах байгууламж, image удирдлага хяналтын хэрэгцээг багасгана. Бизнесийн тасралтгүй ажиллагаа, M&A, стандарт тохирол, салбарын өргөтгөлд зориулсан виртуалчлал. Citrix Delivery Center–ийн тусламжтай програм хангамжийг виртуалчилж ашигласнаар IT үйлчилгээ илүү хурдан болж урган гарч ирж байгаа бизнесийн хэрэгцээг төвөггүй биелүүлэхээс гадна өндөр өртөгтэй үндсэн хөрөнгө ашиглах шаардлагагүй.

_________________
Нохойн баас... :m1:


Top
   
PostPosted: Sep.13.10 9:38 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.17.04 3:07 pm
Posts: 1819
Location: Хувцасны гол
Чанартай сайхан нийтлэл байна...

_________________
3-даач наадахаа....


Top
   
PostPosted: Sep.13.10 11:01 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jul.25.03 2:16 am
Posts: 3062
Location: User deleted ...
VMware vSphere 4

IT үйлдвэрлэлийн анхны cloud үйлдлийн систем болох VMware vSphere нь виртуалчлалын хүчирхэг хэрэгсэл бөгөөд datacenter мэдээллийн төвлөрсөн санг cloud тооцооллын системийн хялбаршуулсан дэд бүтэц рүү шилжүүлж IT байгууллагуудад дотоод гадаад системүүд ашиглан, эрсдэл багатай хамгаалалттай уян хатан, найдвартай шинэ үеийн үйлчилгээ үзүүлэх боломжоор хангасан юм. VMware vSphere нь ямар төрлийн үйлдлийн систем, төхөөрөмж ашиглах, дотоод болон гадаад систем ашиглах эсэхийг сонгож болдгоороо үндсэн болон үйл ажиллагааны зардлыг мэдэгдэхүйц бууруулж IT үйлчилгээний чанарын хяналтыг дээшлүүлсэн. Зардлыг бууруулж IT үр ашиг хамгийн өндөр байна. VMware vSphere нь байгууллагын IT үйлчилгээг үр ашигтай болгоход тустай. Үйлчилгээг автоматжуулснаар IT хяналт нэмэгдэнэ. VMware vSphere 4 нь үзүүлэх үйлчилгээг (service-level agreement SLA) автоматжуулж, тасралтгүй ажиллагаа, хамгаалалт, өргөтгөх боломжийг ханган, datacenter мэдээллийн төвлөрсөн сангийн удирдлага хяналтыг дэд бүтцээс үйлчилгээ рүү шилжүүлсэн. Сонголтой хүчирхэг IT хэлтэс. VMware vSphere бүхий IT орчинд үйлчилгээ үзүүлэхэд ямар ч стандартын компьютер, төхөөрөмж, програм хангамжийн систем, үйлдлийн систем, дотоод болон гадны системийн дэд бүтэц чөлөөтэй ашиглаж болдог.

_________________
Нохойн баас... :m1:


Top
   
PostPosted: Feb.23.11 6:25 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Apr.15.09 2:22 pm
Posts: 57
tgd tsaas ni yagd bichxee bolicin bee hu Goy niitleluud bna


Top
   
PostPosted: Sep.19.11 11:07 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Sep.05.09 10:45 pm
Posts: 159
Location: Та бидний зүрх сэтгэл нэг зүг цохилно.
Google компани Microsoft, Apple компаниуд Android mobile OS -ийн патентын асуудлаар үүсгэж буй заргаас хамгаалахын тулд Motorola /тэр том компаниг/ 12 тэрбум доллараар худалдан авч стратегийн алхам хийлээ. Одоо бүх юм Google болох нээ.


Top
   
PostPosted: Sep.19.11 11:13 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Sep.05.09 10:45 pm
Posts: 159
Location: Та бидний зүрх сэтгэл нэг зүг цохилно.
Агуу Samsung-ийн хард дискийн зах зээлийг Seagate худалдан авахаар гэрээнд гарын үсэг зурснаар Toshiba /Fujitsu-г 2009 онд бас худалдаад авчихсан/, WD /Hitachiгийн дискний зах зээлийг бас энэ онд авахаар болсон/, Seagate гэсэн 3хан акул л энэ том "далайд" загасчилахнээ. Seagate, WD 2 л гол тоглогч нар болох нь.
Ингээд ер нь байгалийн шалгарлын хууль маань МТ-ийн ертөнцөд ч хүчинтэй болох нь.


Top
   
PostPosted: Feb.19.12 8:10 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Dec.22.10 9:06 pm
Posts: 20
http://kiddotech.blogspot.com


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited