Quote:
Chrome, firefox... geed barag bugdiig ni hereglej bna. Daanch yg sanaand taarsan
baihgui um. Ali neg ymar negen dutagdaltai baih um. Firefox - udaan (olon add-on hiivel bur 80n jil)
opera - haih function ni oncgui...
Safari 4 - sayhan garch. heregleed taalagdaj baital haricangui ih ram ashigladag um shig bna. Tegeed
1 gol dutagdal ni shine tab ni active tabnii hajuud bish teer tend neegddeg. Speed testeeree lav safari 4 1t orson um bna lee.
Ta nar ymar browser ashiglaj bna. Ali ni dajgui bna.
Яг үнэндээ Firefox дэвшилттэй ч гэсэн маш олон дутагдалтай юм шигээ. Би энэ бичлэгтэй ерөнхийдөө санал нэг байна. Би ер нь бүх л браузеруудыг хэрэглэж үзлээ, тэгээд ер нь дүгнэхэд:
Галт үнэг:
Давуу тал: Мэдээж өргөтгөлүүд, shortcut-ууд нь их амар хулгана бараг хэрэглэдэггүй хүнд. нэг нээсэн байхад ажиллагаа нь хурдан сайн. Дээр нь нээлттэй эх болохоор чадвартай хүмүүст бол цаашаа өргөн боломжтой гээд дээр нь жижиг сажиг давуу талууд бий.
Дутагдал: Нээхэд удаан ялангуяа өргөтгөлүүд нэмсэн байхад, их ресурс иднэ нүсэр талдаа, бас их crash болно энэ тал дээрээ нэгт орох байх шүү, компьютер дээр их хурдан ажилладаг хүн бол хэцүү дээ нэг юм болж байтал л эхэлнэ шүү дээ амар юм нь session нь буцаад сэргэдэг. Хэдий тийм ч дахин ачаална гэдэг яршигтай:
Internet explorer:
Давуу тал: Тогтвортой ажиллагаатай л юмдаа, MS-н бусад технологитойгоо сайн зохицно.
Дутагдал: Хамгийн том дутагдал нь W3C-н ОУ-н стандартаас 6 хувилбар нь гажсан, render хийхдээ өөрийн санааг тулгах гэж оролдсон байсан, 7 болон 8 хувилбарууд энэ тал дээр сайжирсан ч хамгаалалт гэж том асуудал нь дорвитой сайжрахгүй байгаа. Бас user interface Галт үнэгийг гүйцэхгүй, өргөтгэл гэх мэт дэвшилүүдийг нэвтрүүлэх гэж оролдоод гавьтай өөрчлөгдөөгүй.
Хром:
Давуу тал:
Хурдаар номер нэг, Crash-н асуудлыг хамгийн сайн шийдсэн өөрөөр хэлбэл нэг таб-д асуудал гарахад бусад таб-даа нөлөөлдөггүй, Галт үнэг үүнийг нэвтрүүлбэл маш том алхам болох байх. Дээр нь их энгийн интерфэйстэй.
Дутагдал:
Шинэ болхоор ажиллагаа доголдолтой, хэдхээн shortcut-тай хэт энгийн болхоор power user-үүдэд одоохондоо чамлалттай, энэ нь ч хөөрхйи аргагүй л байх даа нэг настай хүүхдийг том хүний хийдгийг хий гэсэнтэй ижил биз.
Сафари:
Давуу тал:
Хурд боломжийн, Cover Flow гэх мэтийн гангараатай. Ажиллагаа найдвартай тэр дундаа Мак дээр бол Сафари хэрэглэхээс өөр сонголт байхгүй дээ. Ерөнхийдөө нэгт биш юмаа гэхэд 2т найдвартай орох браузер гэж боддог.
Дутагдал:
Виндовс дээр суулгахад сул талууд мэдрэгдэнэ, graphic render нь Мак-аараа явдаг болохоор Виндовс-н бусад про-с чинь илт ялгаатай харагдана, ажиллагаа хурдтай байж чадахгүй, бас Bookmarks-н асуудлыг муу шийдсэн юм шиг, ер нь user interface галт үнэгийг гүйцэхгүй.
Опера:
Давуу тал:
Шинэ зүйлүүд дээр манлайлагч, браузерийн ихэнх дэвшилүүд Опера-с гарсан байдаг гэсэн.
Дутагдал:
Хурд сайнд орохгүй, ихэнх үзүүлэлтээр хойгуур ордог юм байна лээ.
За тэгээд өөр дутуу зүйлсийг хүмүүс хэлнэ биз, санаанд байгаагаа бичлээ. Бусад жижиг сажиг браузеруудыг сайн мэдэхгүй юм.
Ерөнхийдөө n3xus-н дүгнэлттэй ойролцоо байна.
Энгийн виндовс хэрэглэгч: Хром эсвэл Internet Exporer 7
Мак хэрэглэгч: Сафари
Хөгжүүлэгч: Муу талууд байгаа ч Галт үнэгтэйгээ зууралдаад явахаас өөр аргагүй.