amaraa86 wrote:
Буцаад яагаад ч сэргэх боломжгүйгээр яаж форматлах вэ?
Яаж сэргээх вэ? сэдэв дотор яаж сэргэхээргүй устгах вэ? гэсэн асуулт явж байна гэнэ үү.
Зүгээр Windows-ын setup-аар бол боломжгүй. Quick format нь хуучин диск, partition, file system-тэй холбоотой мэдээллийг устгаад л
шинээр үүсгэнэ. Дарагдаагүй file, folder дараа нь сэргээж болно. Full format нь нэмээд ердөө bad sector scan л хийнэ. Өөр юм байхгүй.
http://www.computerhope.com/issues/ch001407.htmHirenBoot мэтийн элдвийн tools чихсэн bootable disk-үүд дээр disk secure erase хийх про-нууд хангалттай олдоно.
Windows-ын орчиноос secure erase хийх tool бас өчнөөн бий. Ж:нь CCleaner
Secure erase, wipe гэж юу юм бэ гэхээр товчхондоо хард диск хов хоосон цэвэрхэн байна гэж бол байдаггүй. Хоосон гэдгийг
шууд махан утгаар нь авч үзвэл. Windows Explorer дээр free space гэж харагдаж байгаа хэсэг бол хэрвээ хэзээ нэгэн цагт дээр нь дата
бичигдэж байсан л бол юу ч үгүй хоосон зай биш, зүгээр Windows дээр нь шинээр дата бичиж болох хоосон зай гэж тэмдэглэсэн
битүү дата-тай хэсэг л гэж ойлгож болно. Тэндээс ямар нэгэн байдлаар юу ч сэргэх аргагүй болгохын тулд хэнд ч хэрэггүй zero data
давхарлаж бичихийг л secure wipe гэж байгаа. Хэдий олон давхарлаж бичнэ төдий чинээ ямар 1 ашиглаж болохоор хэрэгтэй юм сэргээх
боломж буурна. Цаг их иддэг процесс. 500 gb хард secure wipe хийх бол 500 gb zero data хуулна гэж ойлгож болно. Баталгаатай хийе гэвэл 1 биш
нэлээн хэд давхарлах болно. 4 рейс хийх бол 2 tb data хуулж дуусахыг хүлээх хэрэгтэй гэсэн үг.
http://www.piriform.com/docs/ccleaner/u ... disk-space